Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар дүүргийн зарим хороодод энэ сарын 28-ны 06:00 цаг хүртэл хэсэгчилсэн хязгаарлалт тогтоожээ

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байрлах нийтийн байрнаас коронавируст халдварын тохиолдол батлагдаж, голомтлон тархаж болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан өчигдөр тус дүүргийн Онцгой комисс шуурхай хуралдаж, холбогдох арга хэмжээг зохион байгуулах Засаг даргын захирамж гаргажээ.

Уг захирамжаар 16 дугаар хорооны Бэлхийн 34 дүгээр гудамж болон тус хороотой хил залгаа 15 дугаар хорооны Дамбадаржаагийн 23 дугаар гудамж, 17 дугаар хорооны Дамбадаржаагийн 80 дугаар гудамж, 18 дугаар хорооны Бэлхийн 35-р гудамжуудыг хамруулан 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 20:00 цагаас 2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн 06:00 цаг хүртэл хэсэгчилсэн хязгаарлалт тогтоогоод байна.

Дээрх хугацаанд хэсэгчилсэн хязгаарлалт бүхий гудамж, бүсийн иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хорьж, иргэдээс тандалт, шинжилгээ авахаар Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгийн Явуулын 6 баг ажиллаж эхэллээ.

Мөн дүүргийн 1 дүгээр хорооны 23-р байранд батлагдсан тохиолдол гарсан тул тус байрыг хамгаалалтад авч, Эрүүл мэндийн төвийн Явуулын шинжилгээний 2 баг оршин суугчдаас шинжилгээ авч байна. Хязгаарлалтын бүс дэх нийт 204 өрхийн 592 иргэн тандалт, шинжилгээнд хамрагдах юм.

Хязгаарлалтын дэглэм тогтоосон бүсэд амьдардаг иргэдийг халдварын илрүүлэг, шинжилгээний Явуулын багийн ажлыг хүндэтгэн, халдвар тархаахгүй байх, хайртай дотны хүмүүсээ эрсдэлээс хамгаалахын тулд иргэнийхээ үүргийг биелүүлж, шинжилгээндээ идэвхтэй хамрагдахыг Сүхбаатар дүүргийн Онцгой комиссоос уриалж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хурандаа маань фронтоо хаяад хар тавхайгаа гялалзуулан зугтаав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорлоо. Тэрээр өөрийгөө цэргийн хүмүүжилтэй, хурандаа хүн гэдэг. Эр цэргийн тангараг өргөсөн, ямар ч аюул тулгарсан буцах эрхгүй цэрэг хүний ёсоор бүхнийг давж гарах амьдралын хатуу зарчимтай гэдгээ ард түмэндээ тунхаглаж ирсэн. Цар тахлын энэ явцыг Ерөнхий сайдын хувьд дайнтай адилтгаж ярьдаг. “Энэ бол дэлхий нийтийг түгшээсэн бактерлогийн дайн, дайны талбараас надад ухрах эрх байхгүй” гэж хэлдэг. Мөн “Монголчууд бид бүслэлтэд байна, дайтаж байна” хэмээн зогсоо зайгүй мэдэгдээд сүүлийн үед “гардан тулаанд орлоо” гэж хэлэх болсон. Тэгвэл энэхүү эр цэргийн тангараг өргөсөн дайчин хурандаа маань жинхэнэ дайны талбарт фронтоо хаяад хар тавхайгаа гялалзуулан зугтаав аа. Ямар ч аюул тулгарсан буцах эрхгүй гэж байсан хүн маань ард түмнээ дайны талбарт хаяад зугтдаг юм байна. Түүний огцрохдоо хийсэн мэдэгдлийг сонсоод, үнэхээр сэтгэл нь өвдөөд хариуцлага үүрч огцорч байна гэдэгт өнөөдөр хэнбугай ч үнэмшихээргүй болсон.

Монголын ард түмэн сүүлийн 30 жил улстөрчдийн тавьж буй улс төрийн энтертайнмент жүжгийг үзсээр байгаад юунд ч хууртахааргүй, юунд ч үнэмшихээргүй хэрсүү болсон. Улстөрчдийн хэлж буй үг, хийж буй мэдэгдлийн цаана ямар жүжиг нуугдаж буйг, ямар зорилготойгоор ийм үг, ийм үйлдэл гаргав гэдгийг сайн мэдэх болсон. Тиймээс Хүрэлсүхийн энэ удаагийн улс төрийн жүжгийн цаадах утга санаа, мөн чанарыг мэдэж буйн хувьд ард түмэн үнэмшихийн аргагүй гэж хэлээд байна. Дөнгөж төрсөн нэг эмэгтэйг өрөвдөөд, нүд хальтрам, элэг эмтрэм, зүрх шимшрэм байдалтай авч явсанд улсын Ерөнхий сайдын хувьд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлж, тэр эмэгтэйгээс, ард түмнээсээ уучлал хүсч, ёс зүйн хариуцлага хүлээн Монгол Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байна гэсэн. Дөнгөж төрсөн бүсгүй хүнийг, улаан нялзрай үрийнх нь хамт, өвчтэй байна гэх шалтгаанаар идэр есийн хүйтэнд халаттай, таавчигтай ачаад явсан нь үнэхээр хүйтэн сэтгэлтэй үйл явдал болсон. “Би л өвчин тусахгүй байвал бусад нь яахав” гэдэг манайхны хүний мөсгүй адгийн зан тэр эмэгтэй дээр гарсан. Харин үүний төлөө Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорч байна гэх мэдэгдэл нь зүгээр тавилттай хий хоосон жүжиг гэдэг нь ганцхан хоногийн дотор мэдрэгдлээ.

Үнэхээр л тэр эмэгтэйг өрөвдөж, өр нь зүсэгдээд Монголын Засгийн газар цаашид ажиллах боломжгүй болоод, ёс зүйн хувьд хариуцлага хүлээгээд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байгаа юм бол хэлсэн ярьсандаа үнэнчээр хариуцлагаа хүлээх хэрэгтэй байлаа. Гэтэл сонсоод байх нь ээ Хүрэлсүхээс бусад нь буцаж сайдын албандаа ирж байгаа гээ биз дээ. Хүрэлсүхийн өөрийнх нь хоёрдугаар Ерөнхий сайд гэж яригддаг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, бүх сайд нараа ерөнхийлөн захирдаг Л.Оюун-Эрдэнэ буцаад Ерөнхий сайдын суудалд очихоор ямар юмных нь огцорсон засаг байхав дээ. Ингэж ард түмнээ хууран мэхэлж байгаа юм шиг илтээс доромжилж болохгүй. Л.Оюун-Эрдэнийн хувьд огцорсон Засгийн газраас хамгийн түрүүнд хариуцлага үүрэх ёстой, Засгийн газрын гал тогоог барьж ирсэн нөхөр. Тэгтэл тэр хүн нь Ерөнхий сайд болчихоор чинь юун хариуцлага, юун ёс зүй, ард түмнээ харах нүүргүй боллоо, юун өнөө төрсөн хүүхнийг хараад элэг шимшрэх вэ. Ард түмэн, ялангуяа залуучууд улс төрийн хариуцлага үүрч огцор хэмээн төв талбай дээр жагсаж, зарим нэг нь хувцсаа хүртэл тайлж нүцгэнээр эсэргүүцэл үзүүлж байсан Эрүүл мэндийн сайд буцаад ажил албандаа томилогдож байгаа дуулдана.

“Би өөрөө цэргийн хүн, офицер хүн. Дайны галын шугаман дээр цэргүүдээ командлан орж ялбал ялж, ялагдвал тэндээ үхдэг ийм хувь заяатай. Би өөрийн Засгийн газрын кабинетаа байгуулахдаа элэг бүтэн явна гэж байгуулсан. Харамсалтай нь ийм зүйл болж чадсангүй. Миний энэ огцорч байгаа байдал Монголын улс төрд шинэ зүйл оруулж ирэхийг үгүйсгэхгүй. Хариуцлагыг хамтаараа үүрдэг энэ зоригийнхоо үүднээс, хүүхэд байхаасаа олж авсан цэргийн хүмүүжил философийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын өндөр албан тушаалаас огцорч байна” гэж мэдэгдсэн. Тэгвэл У.Хүрэлсүх одоо байгаагаас бүр том болох сураг сонсдож эхэллээ. Үндсэндээ өөрийн даргалдаг эрх баригч намын буюу Ардын намаас Ерөнхийлөгчид нэр дэвшиж орж ирэх юм гэнэ. Тийм бодол агуулсан учир төрсөн хүүхнээр далим гарган, залуусын жагсаал цуглаанаар гул барин хариуцлага хүлээж байна, тангараг өргөсөн цэргийн хүн ийм байдаг хэмээн ард түмнээр магтуулах гэж, мөн огцорлоо хэмээн өрөвдүүлэх гэж улс төрийн оноо авах гэж ийм арга ядсан мэдэгдэл хийсэн байна. Ерөнхийлөгч болох тэмцлээ эхлүүлж байгаа нь огцорсон мэдэгдэлтэйгээ залгуулаад одоогийн Ерөнхийлөгч рүү дайрсан нь үг үйлдлээс нь тодорхой байсан. “Миний итгэж найдаж хамтарч ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга олон түмнийг үймээн самуунд турхирч хөрөнгө санхүүжилт хийж өөрийн итгэл үнэмшлээр цугласан иргэдийн жагсаалыг улстөржүүлсэн. Миний итгэл найдвар алдарлаа” гээд долдугаар сарын 1 бүү давтагдаасай, миний огцрох шийдвэр үүнтэй холбоотой гэж шууд илэрхийлсэн. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгад Үндсэн хуулийн дагуу хариуцлага тооцох ёстой гэдгийг эрх баригч намын даргын хувьд албан ёсоор хэлнэ лээ. Түүний энэ шийдвэрийг УИХ ч хүлээн авч Их хурлын дарга Г.Занданшатар Ерөнхийлөгчийн энэ үйлдэлд хариуцлага хүлээлгэх ёстойг төрийн өндөр индэрээс мэдэгдсэн. Б.Энхбаяр нарын Ардын намын гишүүд ч Ерөнхий сайдыг огцруулах чуулганы хуралдааны үеэр Ерөнхийлөгч рүү илт дайрч байсан.

Хүрэлсүх “Миний бие улс төрөөс ингээд явж байгаа юм биш. Би цаашдаа Монгол төрийнхөө төлөө урьдын адил хүчин зүтгэнэ. Шударга ёсны төлөө, шударга шүүхтэй байхын төлөө зүтгэнэ, АТГ болоод бусад хууль хүчний байгууллага нэг хүнээс хараат бус байхын төлөө зүтгэнэ. Хэн нэгэн дуудаж, хэн нэгэнд ял өгдөг, гэм зэмгүй хүмүүсийг шоронд хийдэг, гэсгээдэг, өөрийнхөө өрсөлдөгчийг улс төрийн зорилгоор, хууль хүчний байгууллагыг ашиглаж намнадаг, хуулийн байгууллагуудын дарга нарыг томилохдоо түрүүлж өргөдлийг нь авдаг, улстөрчдийг айлгадаг, ийм төрийн тэргүүн байх ёсгүй” гэж Х.Баттулга руу хандсан мэдэгдэл хийж ард түмэн, эрх баригч нам үүнийг анхааралдаа авч хариуцлага тооцно гэдэгт итгэлтэй байна хэмээн дахин дахин хэлсэн. Энэ бол ард түмнээ бодоод, ёс зүйн хариуцлага үүрээд огцорч буй Ерөнхий сайдын үг огт биш.

Харин энэ бол бүр их том суудалд сууж хэмжээ дамжаагүй эрхт ноён болохыг санаархсан, асар том өшөө хорслын үг байв. Долдугаар сарын 1 дахиж давтагдах ёсгүй гэж хэлж байгаа ч долдугаар сарын 1-нээс дор зүйл рүү эрх баригч намаа, энэ Их хурлыг, ард түмнийг турхирч, зөвхөн Ерөнхийлөгч л гэсэн суудал нүдэнд нь харагдаад, түүнд хүрэхийн төлөө ямар ч аргаар төрийн эргэлт хийхэд бэлэн байгаа шүд зуулт байлаа. Галын шугамд фронтоо хаяад хар тавхайгаа гялалзуулан зугтаасан хурандаа хэн ч үнэмшихээргүй ийм хөгийн жүжиг тавьж байгааг Монголын ард түмэн харж байна.

Д.БАТБОЛД

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хөх нохой өдөр

Аргын тооллын нэгдүгээр сарын 26, Ангараг гариг. Билгийн тооллын 13, Хэрцгий охин одтой, хөх нохой өдөр. Өдрийн наран 8:27 цагт мандан, 17:42 цагт жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 18-20 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 градус, бусад хэсгээр 25-27 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчирээр, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Улз голын хөндийгөөр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 24-29 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 28-33 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 31-33 градус, өдөртөө 19-21 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 31-33 градус, өдөртөө 19-21 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Амь амиа бодоорой, ард түмэн минь” ​хэмээн өгүүллээ​​​ ​ ​​

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт ХӨСҮТ-ийн Халдварт
өвчний тандалт,
сэргийлэлт эрхэлсэн дэд
захирлын үүрэг гүйцэтгэгч
Э.Тэмүүлэн “Үйлчилгээний
газар зайгаа барьж, QR
кодоо уншуулж хэвших нь
халдвараас сэргийлэх шинэ
хэв маяг болоод байна” хэмээв нийтлэлийг I- IV нүүрнээс уншаарай.

Ардчилсан намын дарга
С.Эрдэнэ “Бүхнийг хаяад дараагийнхаа
сонгууль руу явлаа гэж байгаа бол
хариуцлага тооцох эрх нь сонгогчдын
гарт байгаа” гэлээ.

ШУА-ийн Олон улсын
харилцааны хүрээлэнгийн
Эрдэм шинжилгээний
тэргүүлэх ажилтан,
доктор А.Нямдолжин “ОХУ-д шударга
сонгууль, хараат бус шүүх, чөлөөт
хэвлэл, авлигын эсрэг тэмцэл дутагдаж
байгаагийн тод илрэл юм”
хэмээв.

“Өдрийнсонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Амь амиа бодоорой, ард түмэн минь” хэмээн өгүүллээ.

Баримт, үйл явдлын VII нүүрт М.Энхсайханы өмгөөлөгч, хууль зүйн ухааны доктор, профессор Ц.Цэлмэг “М.Энхсайханыг “Хорлон сүйтгэх” гэдэг зүйл ангиар дахин шүүх эрсдэл байсаар байна” гэв. .

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу

. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай. Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. “Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу. “ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ

Японд гэртээ тусгаарлагдах иргэдийн тоо нэмэгджээ

Японд коронавирусийн шинжилгээний хариугаа эерэг гарсны дараа гэртээ өөрийгөө тусгаарлах хүний тоо орон даяар нэмэгдэж байгааг тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлэл харуулжээ.

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, өнгөрсөн арваннэгдүгээр сарын 4-ний байдлаар 1096 хүн гэртээ өөрийгөө тусгаарлаж байсан бол уг үзүүлэлт арванхоёрдугаар сарын 9-нд 6429-т, нэгдүгээр сарын 6-нд 17484-т, өнгөрсөн лхагва гарагт 35394-т хүрсэн байна.

Үүнтэй холбоотойгоор орон нутгийн зарим засаг захиргаа гэртээ өөрийгөө тусгаарлаж буй хүмүүсийн нөхцөл байдлыг хянах янз бүрийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа юм. Үүнд цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ тодорхойлох төхөөрөмжийг түр хэрэглүүлэх, эмч, сувилагч нартай 24 цагийн хугацаанд холбогдох боломж бүрдүүлэх зэрэг багтжээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Өвлийн улиралд арьсаа арчлах аргууд

Хүйтэн сэрүүний улиралд нүүрээ будахдаа анхаарах ёстой зүйлсийг хүргэе. Бид энэ улиралд арьс арчилгааны бүтээгдэхүүнээ ч солих хэрэгтэй.

  • Илүү тэжээллэг арьс арчилгааны тос, тоник болон суурь крем рүү шилж. Өвлийн улиралд тос нь бидний арьсыг температурын нөлөө, салхинаас хамгаалах ёстой.
  • Өдөр тэжээл өгөөд шөнө сайтар чийгшүүл.
  • Нунтаг пудрээс татгалз. Нунтаг энгэсэг болон тень нь арьсыг нэмж хуурай болгоно.
  • Хацар өнгөлөгч нь өвөлд илүү байгалийн, гоё харагддаг. Харин илүү өтгөн, тосон бүтэцтэйг хэрэглэхийг зөвлөж байна.
  • Нүдний будагны хувьд илүү тогтоц сайтай бүтээгдэхүүн сонго. Ялангуяа сормуусны будаг. Хамгийн тохиромжтой сонголт бол дулаанд тэсвэртэй бөгөөд зөвхөн бүлээн усаар угаахад арилах будаг юм. Зөв будгаа сонгосон танд цас, бороо аймаар зүйл биш.
  • Уруулын арчилгаа маш чухал. Учир нь өвөлд уруул хамгийн түрүүнд чийгээ алддаг. Шөнийн турш чийгшил өгөх бүтээгдэхүүн хэрэглэ. Уруулаа будахаас өмнө чийгшүүлэхээ бүү мартаарай! Өвлийн улиралд уруул маш хуурай байдаг тул гялалзуулагчтай будгаас татгалзах нь дээр. Гялалзуулдаг будагт чийгшил маш бага байдаг. Е витамин болон бусад тэжээл ихтэй уруулын будаг хэрэглэ.
  • Өвөлд хүйтэн өнгө илүү зохино. Улбар шар, тоорын, алтлаг өнгөнүүдээ зундаа үлдээгээд саарал, бор, ягаан, улаан хүрэн, цэнхэр өнгөнөөс зоригтой сонго.
Categories
мэдээ нийгэм

Халдварын голомт дээр бүртгэгдсэн 1195 иргэний гар утсанд анхааруулах мэдээллийг өгчээ

Нийслэлийн хэмжээнд иргэдийн зорчих хөдөлгөөнийг бүртгэх QR системийг ашиглаж буй. Сүүлийн 10 хоногт иргэдийн QR код уншуулалт хоёр дахин нэмэгдсэнийг Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг хэлэв. Тухайлбал, 2020.01.21-ний өдөр гэхэд 211233 удаа уншуулсан байна.

Иргэд зорчсон газар бүртээ QR код уншуулах нь хоёр талт эрсдэлээс хамгаална. Юуны түрүүнд өөрийгөө халдвартай иргэнтэй хавьтагч болсон талаар мэдээллийг яаралтай авч чадна. Хоёрдугаарт тухайн аж ахуйн нэгж эрсдэлээс хамгаалах сайн талтай юм. Өнгөрсөн хугацаанд коронавирусийн халдварын голомт дээр бүртгэгдсэн 1195 иргэний гар утсанд анхааруулах мэдээллийг өгч, хавьтлыг тогтоож ажилласан байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Нойрны талаарх сонирхолтой баримтууд

Машины агааржуулагч нойр сэргээхэд нөлөөлдөггүй

  • Ихэнх хүн машин жолоодож байхдаа нойрмоглодог бөгөөд ингэхдээ машиныхаа цонхыг буулгах эсвэл агааржуулагчаа хүчтэй үлээлгэдэг. Ингэснээр нойр сэргэдэг гэж үздэг аж. Гэвч яг үнэндээ дээрх үйлдэл нойр сэргэхэд нөлөө үзүүлдэггүй болох нь судалгаагаар тогтоогдсон байна.

Унтах үед хүний бие амардаг ч тархи ажилласаар байдаг

  • Ихэнх хүн унтах үед тархи амардаг гэж боддог. Гэтэл үнэндээ унтах үед хүний бие амардаг ч тархи ажилласаар байдаг ба биеийн үйлдлийг удирдсан хэвээр байдаг байна.

Зүүдэлж байх үедээ өөрсдийгөө болон бусдыг аюулд оруулж болзошгүй

  • Зүүдэндээ ярих, явах зэрэг элдэв этгээд үйлдэл гаргадаг хүн цөөнгүй. Хэрэв таны эргэн тойронд энэ төрлийн хүн байдаг бол зүүдэлж байх үед нь нойрыг нь сэрээх хэрэгтэй аж. Учир нь тэд өөрийн мэдэлгүй нойрондоо өөрсдийгөө болон бусдыг аюулд оруулж болзошгүй байдаг аж.

Элдвийг эргэцүүлж хэвтэх нь нойр хүрэхэд эерэг нөлөө үзүүлдэггүй

  • Судалгаанаас үзэхэд хүмүүсийн 31 хувь нь нойр хүрэхгүй үедээ нүдээ аниад хэвтэх хэрэгтэй гэж үздэг байна. Гэтэл элдвийг эргэцүүлж хэвтэх нь тийм ч үр дүнтэй арга биш юм. Хэрэв 20 минутын турш хөрвөөсөн ч нойр хүрэхгүй хэвээр байвал ном унших, хөгжим сонсох гэх зэргээр өөрийгөө сатааруулаарай.

Унтаж буй хүнээс аалз айдаг

  • Өдөр бүр тогтмол цагт унтаж сурах нь эрүүл мэндэд хэрэгтэй чухал дадал юм. Түүнчлэн сонирхуулахад, унтаж буй хүнээс аалз айдаг болох нь судалгаагаар тогтоогджээ. Мөн Бяслаг триптофан гэх амин хүчлийг агуулдаг учир нойронд сайнаар нөлөөлдөг байна.

Согтууруулах ундаа нойронд эерэг нөлөө үзүүлдэг гэх ойлголт өрөөсгөл

Их хурхирдаг, өдрийн цагаар үргэлж зүүрмэглэдэг бол нойрны өвчин байж болзошгүй

Categories
мэдээ эдийн-засаг

БНФУ-аас 54 мянган еврогийн тусламж олгоно

Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад “COVID-19” цар тахалтай тэмцэхэд туслах зорилгоор 54 мянган евро буюу 184 сая төгрөгийн тусламжийг “COVID-19 цар тахалтай тэмцэх-Евроопын Холбооны иргэний хамгааллын механизм (UCPM)”-ийн хүрээнд олгоно.

Тусламжид хүчилтөрөгч ялгаруулагч (5 ширхэг), 10 литрийн генератор (5 ширхэг), хүчилтөрөгчийн маск (400 ширхэг), хүчилтөрөгчийн нүдний шил (200 ширхэг) багтсан байна. Мөн энэхүү тусламж нь дэлхий нийтийг хамарсан цар тахалтай тэмцэхэд Монгол Улсад туслах зорилготой БНФУ-ын иргэдийн сайн санааны илэрхийлэл гэдгийг тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээлэв.

Ташрамд дурдахад, Холбооны иргэний хамгааллын механизм (UCPM)-ийг Европын холбооны яаралтай хариу арга хэмжээг зохицуулах төв (ERCC) удирдлага зохицуулалтаар хангадаг байна.