Categories
мэдээ нийгэм

С.Ганбаатар: Эмчийн гаргасан дүгнэлттэй санал нэг байгаа ч тэмцлээ зогсоохгүй

Оюутолгойн асуудлаар өлсгөлөн зарлаад буй УИХ-ын гишүүн С.Ганбаатарын биеийн байдлаас шалтгаалан өлсгөлөнг зогсоож, яаралтай эмнэлэгт хэвтүүлэн эмчилгээ хийх зайлшгүй шаардлагатай гэсэн эмчийн дүгнэлт гараад буй.

Тэгвэл С.Ганбаатар гишүүн “Эмчийн дүгнэлттэй санал нэг байгаа ч тэмцлээ зогсоохгүй. Өнгөрсөн жил Д.Сүхбаатарын талбай анх удаа гэрэлгүй хонолоо. Миний эрүүл мэнд сайн байна. Өөрийгөө зовоосны эцэст үр дүн гаргах ёстой. Оюутолгойн 400 тэрбум төгрөг Монголынх болвол маш олон залуус ажлын байртай болж, сайхан амьдрах боломж бүрдэнэ. Монгол өргүй болно. Би үүний төлөө 16 жил зүтгэж байна.

Нэгдүгээрт, Л.Оюун-Эрдэнэ нэхэмжлэл яаралтай явуулаач. 450 сая долларын авилга авсан хэрэг байгаа. Тиймээс яаралтай нэхэмжлэл явуулах хэрэгтэй. Үгүй бол эх орноосоо уравсан хэрэгт орно. Хэрэв үгүй бол ҮХЦ хандана.

Хоёрдугаарт, У.Хүрэлсүх ажлаа өгөхөөсөө өмнө Нью-Йоркын шүүхэд бичиг явуулж, нэхэмжлэлээсээ татгалзсан гэх мэдээлэл байна. Үүнийг албан ёсоор үгүй гэдгийг ард түмэнд мэдэгдэх хэрэгтэй. Үүнийг шаардаж байна.

Би маш энгийн зүйл гуйж байгаа. Оюутолгойн гэрээгээ цуцлахаар нэхэмжлэлээ гаргаад өгөхийг л хүсч байна. Өнөөдөр эмч нарын гаргасан дүгнэлттэй санал нэг байгаа. Гэсэн ч би тэмцлээ зогсоохгүй. Би Оюутолгойн төлөө амь нас, эрүүл мэндээ золиослоход бэлэн байна.

Намайг осгохоос хайрлаад айгаад байгаа зүйл байхгүй. Зүгээр л осгоож байгаад Рио Тинтогийнхоо өмнө үүргээ гүйцэтгэх гээд байгаа юм. Ер нь энэ бүхнийг СҮХ царайлсан мафууд л гүйцэтгээд байгаа юм. Би ямар нэгэн шоу хийгээгүй. Нью-Йоркийн шүүхэд гэрээгээ нэхэмжлээд л өгөхийг хүсч байна” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг сонгох нээлттэй шалгаруулалт зарлалаа

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 11 дугаартай тогтоолыг үндэслэн, МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.

МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшихийг хүссэн Монгол Улсын иргэн нэр дэвшүүлэх тухай хүсэлтээ 2021 оны хоёрдугаар сарын 3-ны өдрийн 18.00 цагаас өмнө МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлөөс байгуулагдсан сонгон шалгаруулалт зохион байгуулах Ажлын хэсэгт ирүүлнэ үү.

Нэр дэвшигчид тавигдах шаардлага:

1. Монгол Улсын иргэн;

2. Улс төрийн нам, байгууллагын гишүүн бус байх;

3. Сүүлийн 2 жилд улс төрийн нам, түүний харьяа байгууллагад орон тооны ажил, албан тушаал эрхэлж байгаагүй;

4. Бусад радио, телевизэд хөрөнгө оруулагч, эсхүл сүүлийн хоёр жилийн хугацаанд хөрөнгө оруулагч байгаагүй;

5. ял шийтгэлгүй.

Бүрдүүлж ирүүлэх баримт бичиг:

1. МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэхээр хүсэлт гаргагчийн анкетыг бөглөж ирүүлнэ. (www.mnb.mn сайтаас татаж авна уу)

2. Иргэний үнэмлэхийн хуулбар;

3. Магистр, эсхүл түүнээс дээш боловсролын зэргийн дипломын хуулбар;

4. Ажил эрхлэлтийг тодорхойлох баримт бичгийн хуулбар;

5. Энэ жагсаалтын 1-д заасан анкетад дурдсан мэдээллийг нотлох бусад баримт бичгийн хуулбар;

6. Нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаж байгааг нотлох бусад баримт бичгийн хуулбар.

Хүсэлт гаргагч нь доор дурдсан агуулга бүхий мөрийн хөтөлбөртэй байх бөгөөд мөрийн хөтөлбөрөө битүүмжилсэн байдлаар хүсэлтдээ хавсарган ирүүлнэ.

Үүнд:

– МҮОНРТ-ийг хөгжүүлэх бодлого;

– Нэвтрүүлэг, контентын бодлого, чанар, үр нөлөөг сайжруулах санал;

– Менежмент, техник, технологийн шинэчлэлийн бодлогыг боловсронгуй болгох төлөвлөгөө.

Хүсэлтийг хүлээн авах хаяг:

Монгол Улс. Баянгол дүүрэг XI хороо. Улаанбаатар хот 16061.
МҮОНРТ-ийн төв байр, Утас: +976-11-364719, +976-11-311821

Холбогдох мэдээллийг www.mnb.mn болон МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн ажлын албаны +976-11-364719, +976-11-311821 дугаараас авна уу!

Categories
мэдээ цаг-үе

Л.Оюун-Эрдэнэ: Хуулийн дээр хувь хүн биш хууль засагладаг зарчмаар ажиллана

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэн дэмжлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Хуулийн биелэлтийг хариуцах ганц үүрэгтэй хүн нь Ерөнхий сайд болсон. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг нэмэгдүүлсэн. Тиймээс Ерөнхий сайд Үндсэн хуульд захирагдаж ажиллах ёстой. Монголд Үндсэн хуулиа биелүүлэх ажил дутагдаад байгаа юм. Хуулийг биелүүлэх чиглэлд ямар байр суурьтай байгаа вэ” хэмээн асуулаа.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ “Үндсэн хуулийг Монголын бүх иргэн, бүх байгууллага дагаж мөрдөх үүрэгтэй. Засгийн газар, УИХ-ын хяналт тэнцвэрийг хадгалж ажиллана. хуулийн засаглалтай байх ёстой. Хуулийн дээр хувь хүн биш хууль засагладаг байх зарчмаар ажиллана” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Г.Занданшатар: Асуудлыг шийдэх бүрэн эрх нь байхад өлсгөлөн зарлаж болохгүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Төв талбайд өлсгөлөн зарлаад гурав хонож буй С.Ганбаатарыг өлсгөлөнгөө зогсоож, УИХ-ын чуулганы хуралдаандаа ирж оролцохыг урилаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-ын гишүүн хууль тогтоомжийг хянан шалгах санал гаргаж болно. Хэрэв нэхэмжлэл гаргах шаардлагатай бол энэ талаар тогтоолын төсөл боловсруулан ажиллаж болно. Ард түмний илч төлөөлөгчийн хувьд УИХ-ын чуулганы танхимдаа бид асуудлыг шийдвэрлэх ёстой. Бүрэн эрх нь олгогдсон байхад ард иргэдэд буруу ойлголт төрүүлж, өлсгөлөн зарлаж болохгүй. Үнэхээр нэхэмжлэлийн шаардлага байгаа бол хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Оюу толгойн асуудалд У.Хүрэлсүхийн Засгийн газар анхааралтай, өмнөх Засгийн газруудаас илүү сайн ажилласан. Асуудлыг гэрээ хэлцлийн замаар шийддэг. Тиймээс танхимдаа орж ирж, нэгдмэл ажиллах ёстой. Асуудлыг ЗГХЭГ-ын дарга, дэд дарга нар хариуцан ажиллаж байна. Энэ асуудлыг цар тахлын үед улс төржүүлж болохгүй” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

С.Одонтуяа: Гадаадад байгаа иргэд эх орондоо ирэхэд ямар нэг хуулийн хязгаарлалт байх ёсгүй

УИХ-ын чуулган хуралдлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Ц.Туваан нарын санаачилсан энэ хуулинд гадаадад байгаа иргэдийн эрхийг хамгаалах чухал заалтууд орсныг анхаарч, дэмжээсэй гэж хүсч байна. Бид гадаадад байгаа иргэддээ анхаармаар байна. Гадаад руу явж байгаа иргэдэд ямар нэг хуулийн хязгаарлалт байгаа болохоос гадаадаас эх орондоо ирж байгаа иргэдэд ямар ч хуулийн хязгаарлалт байж болохгүй гэж Үндсэн хуулинд заасныг төрийн байгууллагынхан ойлгох ёстой. Хилийн чанадад байгаа иргэдэд зарцуулах 262 сая төгрөгийн 50 хувь нь иргэдийн шарил авчрах зардалд зарцуулагдаж байгаа гэжбайна. Хүмүүсээ амьд дээр нь авчирья. Эрхийг нь зөрчмөөргүй байна гэдэг асуудлыг тавиад байгаа. Тиймээс уг асуудлыг хамтраад хэлэлцье. Коронагийн асуудал дээр улс төржиж, талцах шаардлагагүй” гэлээ.

Categories
их-уншсан мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Буянтогтох: Манай хүүхдүүдээс хамгийн эрх нь янзага минь юм даа


Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Баянхайрхан ууланд эхээсээ төөрөөд хаягдаж хоцорсон янзагыг малчин гэр бүл авчирч тэжээсэн аж. Түүнийг өөрийн хүү мэт өхөөрдөж Борхүү гэж нэр өгчээ.

Янзагыг тэжээн тэнхрүүлсэн малчин айлын гэргий Д.Буянтогтохтой ярилцлаа.


-Сайн байна уу. Танай гэр бүлийг эхээсээ төөрсөн янзагыг авчирч тэжээсэн гэж дуулсан юм. Анх хэзээ авчирсан бэ?

-Сайн байна уу. Анх хань маань хадан дунд эх нь хаяад явчихсан зээрийн янзагыг тавдугаар сард авчирч байсан юм.

-Гэртээ авчраад юу өгч тэнхрүүлж байв?

-Хүүхэд угжиж байгаа юм шиг л сүүгээр хооллосон. Эхлээд хамаагүй өгдөг байсан юм. Тэгээд хамаагүй өгөөд байхаар шингэн алдаад дараа нь цагаар өгдөг болсон. 500 граммаар өдөрт 4-5 удаа угжина. Тэгээд наймдугаар сараас эхлээд хоёр литрийн ундааны саваар сүүг нь өгдөг болсон. Том болоод ирэхээрээ өдөрт 5-6 литр сүү уудаг болчихдог. Хоёр сар гараад тэжээлдээ идээшээд тэнхэрч эхэлсэн.

-Одоо гэрийн гадуур байх уу. Эсвэл мал сүрэгтэй хамт бэлчээрт явдаг уу?

-Анх авчрахад мал төллөж байсан учир төл малтайгаа цуг хонуулдаг байлаа. Одоо бол гэрийн гадаа л байна даа. Шөнө хонин дотроо хоночихдог. Хивэг, өвс гээд идэхгүй зүйл байхгүй.

Танай хавиар өвөлжилт хэр байгаа вэ?

-Өвс, тэжээл тааруу ч одоохондоо өвөлжилт гайгүй л байна.

-Янзагаа Борхүү гэж нэрлэсэн байсан?

-Ямар нэр өгөх талаар гэрийнхэнтэйгээ зөвшилцөөд Борхүү гэж нэрлэсэн. Өнгө нь бор болохоор бор. Мөн эр учир хүү хэмээсэн юм. Одоо хаанаас ч дуудсан нэрээ андахгүй шүү дээ.

-Таныг хол явахаар санадаг байх даа?

-Намайг сум, аймаг гээд хол явахаар сүүгээ уухгүй хадан дунд очоод хэвтчихдэг. Тэгээд ирээд дуудаад сүүг нь өгөхөөр уучихна. Өхөөрдөм амьтан байгаа юм. Сүүлдээ намайг дагана. Би чинь нуугдаад л хол газар явдаг. Яг л хүүхэд шиг. Удахгүй ой хүрэх гэж байгаа. Миний дуу гарч байвал гэрийн гаднаас холддоггүй. Манай хүүхдүүдээс хамгийн эрх нь янзага минь юм даа.

-Удахгүй ой хүрнэ гэлээ. Та анх авчирснаас эхлээд хамт авахуулсан зураг их бий юү?

-Хамт авахуулсан зураг олон байгаа. Нэг сартайгаас нь эхлээд сар бүр зураг даруулдаг байсан юм.

-Ер нь тэжээвэр амьтад их эрх байдаг шүү дээ. Амттай зүйл өгөхөд шууд л идчихдэг. Борхүү амттанд хэр дуртай вэ?

Амттанд их дуртай. Ялангуяа бурамтай чихрэнд “нугасгүй” шүү дээ. Чихэр, боорцог гээд юу ч хамаагүй иднэ. Өглөө сүүтэй цай чанаад л бөөндөө ууна. Яг л гэр бүлийн гишүүд шиг. Өглөө, өдөр, орой гээд сүүтэй цай өгчихдөг юм.

-Том болоод ирэхээрээ өрөө сүрэг рүүгээ явчихдаг гэдэг?

-Том болохоороо явчихдаг л гэдэг юм. Буга урамдахаар явчих байх гэж хааяа боддог юм. Ижил сүргээ сайн мэдэхгүй учраас яах эсэхийг мэдэхгүй л байна.

-Багаас нь тэжээгээд танай гэр бүлийн нэг гишүүн болчихжээ. Хэрвээ явчихвал та хэд үгүйлэх байх даа?

Бид түүнд дасчихсан болохоор их л эвгүй байх.

Categories
мэдээ улс-төр

Ж.Сүхбаатар: Ломбардад бүртгэлгүй мөнгө эргэлддэг учраас төр тусгай зөвшөөрөл олгодог байх ёстой

УИХ-ын чуулганаар үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нарын өргөн мэдүүлсэн Цар тахлын үед барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагааг зохицуулах агуулга бүхий Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Энэ үеэр Хуулийн төслийг өргөн барьсан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Авч байгаа арга хэмжээ бүгдийг сайхан хийчихнэ гэхэд хэцүү. Шулуухан хэлэхэд, ломбардын талаарх тодорхой мэдээлэл, судалгаа алга. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, ШӨХТГ-аас хамтарсан шалгалтыг ломбардуудад хийсэн байдаг. Ломбардуудын бүртгэлийн үйл ажиллагаа тодорхой биш байгаа.

Тэдний зөвхөн 25 хувь нь л татвар төлдөг гэж Х.Булгантуяа гишүүн хэлсэн. Ломбардуудад бүртгэлгүй мөнгө эргэлдэж байгаа учраас төр тусгай зөвшөөрөл олгодог байх ёстой.

Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа нар гэв гэнэт нэг өглөө босоод шийдээгүй юм. Холбогдох байгууллагуудтай судалгаа, тооцоог удаан хугацаанд нарийвчлан хийж ирсэн. Хуулийн төслийг бид тал талаас нь ярих ёстой. Заналхийлэл, сүрдүүлэг ирвэл хуулийн хариуцлагыг ярих ёстой. Монголын төр зоримог байх ёстой” гэв.

Categories
мэдээ улс-төр

Барьцаалан зээлдүүлэх газрын хүүг бууруулах хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нарын гишүүний өргөн мэдүүлсэн “COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Цар тахлын улмаас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд иргэдийн цалин, орлого тасалдсан. Үүний улмаас барьцаалан зээлдүүлэх газраас авсан зээлээ эргэн төлөх чадваргүй болж, тэдгээрт өрийн дарамт бий болох, зээлдэгчийн барьцааны зүйл, өмч хөрөнгийн үнэ цэн буурах, үнэгүйдэх зэрэг бодит эрсдэл тулгараад байгааг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа илтгэлийнхээ үеэр дурдав.

Санхүүгийн зохицуулах хороо нь ББСБ, ХЗХ-ны үйл ажиллагаа, зээлийн гэрээтэй холбогдох өргөдөл, гомдол, хүсэлтийг 2020 оны 11 дүгээр сарын 23-наас цахимаар болон утсаар хүлээн авах ажиллагааг зохион байгуулахад нийт өргөдөл, гомдол, хүсэлтийн 37.9 хувийг барьцаалан зээлдүүлэх газар болон rap утасны аппликейшн ашиглаж зээл олгогч этгээдүүдээс авсан зээлийн хугацааг сунгуулах тухай асуудал эзэлсэн байна.

Хуулийн төсөлд барьцаалан зээлдүүлэх газар болон зээлдэгч хооронд байгуулсан зээлийн гэрээний 2020 оны 12 дугаар сарын 22-ноос энэ оны 7 дугаар сарын 1 хүртэлх хугацаанд хамаарах хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийг өдрийн 0.2 (тэг бүхэл хоёр) хувиас тус тус хэтрүүлэхгүй тооцохоор тусгасан байна. Мөн хугацаанд нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж тооцохгүй байх, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангах арга хэрэглэхийг хориглох, хэрэглэсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу зөрчилд тооцохоор тусгажээ. Уг хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

“Тавантолгой түлш” компанид үйлдвэрийн осол гарч нэг хүн нас баржээ

Сонгинохайрхан дүүрэгт байрлах сайжруулсан түлшний “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт өнөөдөр өглөө 06.22 минутад үйлдвэрийн осол гарч, 22 настай иргэн А нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Холигч машиныг цэвэрлэж байх үед нь нэг ажилтан нь тухайн машины асаах товчийг дарснаар ийм золгүй явдал болжээ. Аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдсөний улмаас ийм зүйл болсон гэдгийг эрчим хүчний салбарын Үйлдвэрчний эвлэлээс мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Хоёрдугаар сард үйлдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх хоёрдугаар сард дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, гадаад улс орноос эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авахаар боллоо.

2021 оны хоёрдугаар сарын 3-нд Сөүл-Улаанбаатар

2021 оны хоёрдугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар

2021 оны хоёрдугаар сарын 24-нд Истанбул-Улаанбаатар

2021 оны хоёрдугаар сарын 26-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэж, 840 орчим иргэнээ татан авна.