Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 855 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ

Сүүлийн 24 цагийн дотор 18 эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Манай улсад нийт батлагдсан тохиолдол 1242 болсон бөгөөд үүнээс 855 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Одоогийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 377 хүн эмчлэгдэж байгаа юм. Эдгээр нь

  • Маш хүнд-2
  • Хүнд -9
  • Хүндэвтэр-100
  • Хөнгөн-266 байна.

Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 1242 байгаагаас

  • Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 429
  • Дотооддоо илэрсэн халдварын тохиолдол 755
  • Эдгэрсэн 855 хүн байна.
Categories
мэдээ нийгэм

Н.Тавинбэх: Арванхоёрдугаар сарын цахилгааны төлбөр дээр арваннэгдүгээр сарын төлбөр багтсан

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Тэрээр 2020 оны арванхоёрдугаар сарын цахилгааны төлбөрийн нэхэмжлэлийн талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар өгсөн.

Тэрээр, “Улаанбаатар хотын хэмжээнд 12 дугаар сард 362,500 хэрэглэгчид бичилт хийгдсэн. Бүх хэрэглэгчид төлбөрийн мэдээлэл очсон. 4,919 гомдол ирсэн. Тайлбар хариуг тухай бүрт нь өгч, 294 хэрэглэгчийн гомдлыг албан ёсны гомдол болгон шийдвэрлэхээр ажиллаж байна.

Ирсэн гомдлуудыг утгаар нь багцалж үзвэл төлбөр өндөр гарсан, 12 дугаар сарын 1-нээс төлбөрийг төр хариуцаж байхад иргэн төлөхөөр нэхэмжлэл ирсэн гэх асуудал байгаа. Үүний хариултыг өгье. Айл өрх бүрийн тоолуурын заалтыг манай ажилтнууд биеэр очиж авдаг нүсэр ажил бий. Иймд зургаан хэсэг болгон тоолуурын заалтыг авдаг. Хэрэглэгчийг гэрээ байгуулж, сүлжээнд холбогдсон өдрөөс нь 30 хоногийн хугацаагаар нь тасалбар болгодог.

Жишээлбэл, Иргэн Ж долдугаар сарын 10-нд гэрээ байгуулсан гэж үзвэл цахилгааны төлбөр нь долдугаар сарын 10-наас наймдугаар сарын 10-ныг хүртэл тооцогдож, наймдугаар сард төлбөр нь гарна. Энэ мэтчилэнгээр тооцвол арваннэгдүгээр сарын 10-наас арванхоёрдугаар сарын 10-нд хэрэглэсэн цахилгааны төлбөр нь арванхоёрдугаар сард гарна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, арванхоёрдугаар сард ирсэн төлбөрийн мэдээлэлд нь арваннэгдүгээр сарын тодорхой хоногууд орж ирсэн байгаа” гэв.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

​ТӨВ АЙМАГ, ЗУУНМОД СУМ: Аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн сумдад ажиллав

Аймгийн ИТХ-ын дарга бөгөөд аймгийн Гамшигийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Ц.Жамбалсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг сумдад ажиллалаа. Энэ үеэр сумдын өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдалтай танилцаж, зөвлөмж үүрэг чиглэл хүргүүлэв. Улс орон даяар тархаад буй шинэ төрлийн коронавируст цар тахлын үед авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар сургалт зохион байгуулж зөвлөгөө мэдээлэл өглөө.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл нуурын хоолойн мөс нимгэн байгаа учир зорчихгүй байхыг анхааруулж байна

Хөвсгөл аймгийн хэмжээнд өнөөдөр цаг агаар тогтуун дулаан байгаа учраас иргэд гэр бүлээрээ салхинд гарч гол мөрнөөр зорчих, мөсөн дээгүүр гулгах зэрэг тохиолдол их байна.

Ялангуяа өнөөдөр Хөвсгөл нууран дээгүүр хүүхдээ чаргаар чирэх, гулгах, автомашин болон явганаар олон иргэд зорчсон байна. Хүйтний улирал эхэлж гол мөрөн, нуурын ус хөлдөлт үүсэж байгаа боловч мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа аж. Тодруулбал, Хөвсгөл нуурын хоолой Эгийн хоолой орчим мөс нимгэн хөлдөлттэй байгаа тул болзошгүй эрсдэлээс сэргийлж явган болон тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтынх газраас анхааруулан сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдлээ

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаасаа нэр дэвшихээр шийдсэн тухайгаа зарлалаа.

Тэрбээр “2021 онд Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Ерөнхийлөгчийн сонгууль явагдах жил билээ. Ирэх зургаан жилд Ковидийн дараа тулгарах олон асуудлаар бодлогын шийдэл гар бие оролцох, дэлхийн дулаарал зэрэг глобал асуудлаас Монголчуудад учрах эсрдлийг багасгахад хувь нэмрээ оруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшихийн төлөө өрсөлдөхөөр би шийдлээ. Өнгөрсөн онд болсон олон үйл явдлууд тэр дундаа Ковидтой холбоотой үйл явдлуудын үеэр Монгол хүний суурь эрхийн дархлаа, эдийн засаг хоёр маань ямар хэврэг байгааг бид олж харлаа. Шинэ ондоо шинжлэх ухааны вакцинаар эрүүл мэндээ хамгаалж, шинэ өрсөлдөөний вакцинаар хүний эрхээ хамгаалж, эдийн засгаа хөл дээр нь босгох шаардлагатай болжээ. Ийм чухал цаг үед иргэний оролцоо хэрэгтэй гэж үзэж энэхүү мэдэгдлийг хийж байна” гэжээ.

Categories
гадаад мэдээ

Их Британиас гаралтай коронавирусийн шинэ хувилбар Хятад улсад анх удаа бүртгэгджээ

Их Британи улсаас гаралтай коронавирусийн шинэ хувилбар Хятад улсын нутаг дэвсгэрт анх удаа бүртгэгдсэн тухай тус улсын эрүүл мэндийн байгууллага өчигдөр мэдээлжээ.

Эх хувилбараасаа илүү өндөр халдварлах чадвартай гэгдэж байгаа шинэ хувилбар өнгөрсөн оны аравдугаар сараас анх Их Британид тархаж эхэлсэн юм. Өнөөдрийн байдлаар дэлхийн 50 гаруй улс уг вирусийн хувилбараас хүн амаа хамгаалах зорилгоор Их Британиас ирэх зорчигчдод хилээ хаагаад байна. Хятад улсын хувьд өнгөрсөн сарын 24-ний өдрөөс эхлэн хилээ тодорхойгүй хугацаагаар хаасан юм.

Арванхоёрдугаар сарын 14-нд Их Британиас Шанхай хотод ирсэн 23 настай эмэгтэйгээс B.1.1.7 хувилбарын Хятад дахь анхны халдварын тохиолдол илэрчээ. Өвчтөний шинжилгээний хариуд нь хэвийн биш үр дүн ажиглагдсан тул илүү дэлгэрэнгүй генетикийн шинжилгээ хийсний дараа шинэ хувилбарын вирус болохыг нь тогтоосон гэнэ.

Одоо уг эмэгтэйн ойрын хавьтлыг мөрдөж, тодруулах ажил үргэлжилж байгааг Хятадын эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ.

Британийн мэргэжилтнүүд B.1.1.7 хувилбарыг ердийнхөөс 70 хүртэл хувиар илүү халдварлах чадвартай байж болзошгүй гэж дүгнэсэн ч хүний амь насанд илүү аюултай, илүү хүндээр өвчлүүлдэг гэх баталгаа олдоогүй байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард олгоно

Татварын ерөнхий газраас НӨАТ-ын IV улирлын буцаан олголтын урамшууллыг ологохоос өмнө баримтаа бүртгүүлэхийг санууллаа. Тодруулбал, иргэд энэ сарын 8-ы 23:59:59 цагаас өмнө баримтаа бүртгүүлснээр буцаан олголтын урамшууллаа авах нь. Иргэд 2020.10.01-12.31 хүртэл худалдан авалт хийсэн баримтаа бүртгүүлэх юм байна.

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын буцаан олголтыг өнгөрсөн оноос эхлэн улирал бүрд олгодог болсон. Ингэхдээ дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард багтаан иргэдийн бүртгэлтэй дансанд нь шилжүүлэхээр хуульчилсан юм.

Өнгөрсөн оны нэгдүгээр улиралд 869,000 иргэнд 35.8 тэрбум, хоёрдугаар улиралд 38.2 тэрбум төгрөгийг 901,615 иргэнд, III улиралд 993,469 иргэнд 43.4 тэрбум төгрөгийг тус тус олгожээ. Заасан хугацаанд төлбөрийн баримтаа нэгдсэн системд бүртгүүлээгүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодоггүй журамтай

Categories
мэдээ нийгэм

“Мөнххада” компанийн 4 ажилтнаас халдвар илэрч, нийт халдварын тоо 6 боллоо

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэлээ. Өчигдөр 11152 хүнд шинжилгээ хийхэд 22 илэрсэн бөгөөд 1242 нийт тохиолдол боллоо. Үүнээс БЗД-ийн эмнэлгээс голомтолсон 4, “Амар” зочид буудал 5, гэр бүлийн 4, УБ-Франкфуртийн онгоцоос зөөвөрлөгдөж орж ирсэн 7 байна. Дотоодод 15 бүртгэгдсэнээс “Мөнххада” компанийн 4 ажилтнаас халдвар илэрсэн бөгөөд ойрын 35 хүнийг тусгаарласан бол 92 хүнийг гадуур тусгаарлан ажиглаж байна. Төв шуудан компаны 2 ажилтнаас 70 хүнийг хяналтад авчээ. Зөөвөрлөгдөн орж ирсэн халдвар нийт 406 боллоо.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

​ХӨВСГӨЛ АЙМАГ, МӨРӨН СУМ: Аймгийн Засаг дарга Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын үйл ажиллагаатай танилцлаа

Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын үйл ажиллагаатай танилцлаа. Уулзалтын үеэр аймгийн Засаг даргын зүгээс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагааг иргэдэд ил тод, нээлттэй байлгах ёстойг мөн онцолж “Төрөөс иргэдэд үзүүлж буй халамж хүрэх ёстой эзэндээ хүрч, иргэдийн бодит амьдралд нийцсэн байх ёстой” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Эмнэлэг, эм хангамжийн байгууллагын 2814.8 кг аюултай хогийг халдваргүйжүүлж булжээ

Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт 1400 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийн ажиллаж байна.

ХАЛДВАРГҮЙТГЭЛ: Өнгөрсөн 24 цагийн (2020.12.31-ний 06:00 цагаас 2021.01.01-ний 06:00 цаг хүртэл) хугацаанд улсын хэмжээнд 24,519 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 11 объектын 11,901 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллав.

ТУСГААРЛАН АЖИГЛАХ БАЙР: Улсын хэмжээнд 44 байранд 1836 хүн тусгаарлан ажиглаглалтад байна. 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр 462 иргэний гэрийн ажиглалтын хугацаа дуусчээ.

АХУЙН БОЛОН АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛ: Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламжууд болох Элемент ХХК, Элемент медикал ХХК-иудад 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 159 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 1 тусгаарлан ажиглах байр, 10 түргэвчилсэн оношилгооны цэгийн хог хаягдлыг тээвэрлэж, цуглуулсан байна. Цуглуулсан 4739.2 кг хогийг устгасанаас 2814.8 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булж, 1924.4 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна.

ХЯЗГААРЛАЛТ, ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМИЙН ХЭРЭГЖИЛТ: Үйл ажиллагааг нь хориглож хязгаарласан 728 аж ахуйн нэгж байгууллагад шалгалт хийж 108 зөрчил илрүүлэн 68-ыг нь газар дээр нь арилгуулжээ.

Үйл ажиллагааг нь хориглоогүй худалдаа үйлчилгээний 165 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж илэрч буй зөрчлийг арилгуулах, халдвараас урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өглөө. Хяналт шалгалтад хамрагдсан байгууллагын 111 нь үйлчлүүлэгч, ажиллагсдын бие засах, гар угаах нөхцлийг бүрдүүлсэн, 130 нь хүн хоорондын зай барих шаардлагын хэрэгжилтийг хангуулсан байна.

ХИЛИЙН БООМТ, ГҮНИЙ ХЯНАЛТ: Улсын хилээр нэвтрэн орсон 515 тээврийн хэрэгсэл, 448 жолооч, хилээр гарсан 514 тээврийн хэрэгсэл, 440 жолоочид хяналт шалгалт хийж, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэлтэд хамруулан халдвараас сэргийлж ажиллалаа. Жолооч нарт халдварын шинж тэмдэг илрээгүй байна.

Замын-Үүд боомтоор нэвтэрсэн нийт 365 чингэлэг, галт тэрэг, Сүхбаатар боомтоор нэвтэрсэн 327 чингэлэг, галт тэргэнд халдваргүйжүүлэлт хийж гүйцэтгэхэд хяналт тавьж ажилласан. Улаанбаатар хотын гүний гаалийн хяналтын бүсэд 23 аж ахуйн нэгжийн 3043.7 тн бодис, бараа, түүхий эд, бүтээгдэхүүнийг хяналт шалгалтад хамруулан хилээс чөлөөлж, 12 тээврийн хэрэгсэлд хийгдсэн халдваргүйжүүлэлтэд хяналт тавив.

ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧОО, АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТ: Улсын хэмжээнд дотоодын авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгээр 4,296 тээврийн хэрэгсэл нэвтрэх үеийн халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд 292 улсын байцаагч хяналт тавьж, 8,419 (шинжилгээ өгсөн 4,245) иргэнд зөвлөгөө өгсөн. Тавантолгой түлш ХХК 3704.27 тн түлш үйлдвэрлэж, 4752.45 тн түлш борлуулалтад гаргажээ. Нийслэлд сайжруулсан түлш борлуулж буй цэгийн 94 цэгт хяналт хийхэд 602.4 тн түлшний нөөцтэй байна.

УНДНЫ УС ХАНГАМЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БАЙГУУЛАМЖ: 3 объектын ундны усны аюулгүй байдалд хяналт шалгалт хийж 6 дээж шинжилгээнд авсан. 3 дээжинд үлдэгдэл хлор тодорхойлоход стандартын шаардлага хангаж байв.

ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭ: Улсын хэмжээнд Мэргэжлийн хяналтын байгууллагын харъяа 25 лабораторид 262 дээж шинжилгээнд ирж, 348 дээжийн шинжилгээний хариу гарчээ. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний 7 дээж шаардлага хангаагүй байна.