Categories
мэдээ нийгэм

Онон, Улз, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 35-40 хэм хүрч хүйтэрнэ

Энэ сарын эхний арав хоногийг дуустал Онон, Улз, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 35-40 градус хүрч хүйтрэхийг УЦУОШТ-өөс анхааруулж байна.

Харин бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 22-27 градус байна. Энэ сарын 8,9-нд Халх голын сав нутгаар цас бударна.

Сарын дунд хүртэл салхи их төлөв баруун хойноос 5-10 м/сек, Дашбалбар, Матад сум орчмоор 13-15 м/сек хүрч ширүүсэх аж. Дунд арав хоногоос хүйтний эрч бага зэрэг суларна гэж мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

PCR шинжилгээний сорьц авах багц бүтээгдэхүүн хөлджээ

БНХАУ-аас Замын-Үүд боомтоор энэ сарын 03-ны өдөр “А” компанийн импортолсон “Коронавируст халдварын сорьц авах, PCR шинжилгээний багц” 243 мянган ширхэг бүтээгдэхүүнийг зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэж, бүтээгдэхүүн хөлдсөн зөрчлийг хяналтын байгууллага илрүүллээ.

Иймд мэргэжлийн хяналтын байгууллагаас бүтээгдэхүүнийг түр саатуулан Зөрчлийн тухай хуулийн дагуу шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр манай орны ихэнх гол мөрөн, нуурны мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж буй. Гэсэн хэдий ч гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Categories
мэдээ улс-төр

Үндэсний их баяр наадмын хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн цахим хуралдаанаар, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулав.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ж.Бат-Эрдэнэ нараас 2019 оны тавдугаар сарын 3-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ё.Баатарбилэг, Ж.Батсуурь нарын гишүүд коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед Үндэсний их баяр наадмын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар ярилцах цаг нь биш.

Нөгөөтээгүүр, хуулийн талаар уяачид, мэргэжлийн холбоод нэгдсэн байр суурьгүй, УИХ-ын зарим гишүүд тодорхой мэдээлэлгүй байгаа тул хэлэлцэх хугацааг түр хойшлуулах нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийлэв. Харин төсөл санаачлагч гишүүд эсрэг байр суурьтай байлаа.

Иймд Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан Төрийн байгуулалтын байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос хамтарсан Ажлын баг байгуулж, УИХ-ын гишүүн Г.Ганболдоор ахлуулж, энэ чиглэлийн мэргэжлийн холбоодуудын саналыг нэгтгэх, төслийн талаар нухацтай авч үзэх чиглэлийг өгч төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа.

Categories
мэдээ нийгэм

Хөл хорионы үеэр цөөн байршилд ТҮЦ машин ажиллана

Хатуу хөл хорионы үеэр иргэд төрийн үйлчилгээний цахим /ТҮЦ / машинаас бичиг баримтын лавлагаа авч чадахгүй байгаа талаар манай сайтад хандсан юм. Энэ талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас тодруулахад “Хөл хориотой холбоотойгоор ихэнх байршилд ТҮЦ машины ажиллагааг зогсоосон. Төрийн үйлчилгээг www.e-Mongolia.mn авах боломжтой. Монгол Улсад дотоодод Covid-19-ийн халдвар бүртгэгдсэн буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс хатуу хөл хорио тогтооход хүний бөөгнөрөл үүсгэхгүй нь тулд бүх ТҮЦ машины үйл ажиллагааг нь зогсоосон байсан.

Гэхдээ 12 дугаар сарын 23-аас эхлэн Үндэсний дата төвөөс тодорхой байршилуудад ариутгал халдваргүйжүүлэлт хийсний дараагаар ТҮЦ машины үйл ажиллагааг сэргээсэн. Зарим нэг үйлчилгээний төв ажиллахгүй байгаатай холбоотой тухайн байршилд байгаа ТҮЦ машинууд ажиллахгүй байгаа” гэв.

Улсын хэмжээнд нийт 110 ТҮЦ машин байдгаас нийслэлд 77, орон нутагт 33 ТҮЦ машин байдаг. Хөл хорионы үеэр нийслэлд 22, орон нутагт 19 ТҮЦ машин ажиллаж байгааг албаныхан мэдээллээ.

УЛСЫН ХЭМЖЭЭНД АЖИЛЛАЖ БУЙ ТҮЦ МАШИНЫ ЖАГСААЛТ

Улаанбаатар хот дах ТҮЦ машин

ТҮЦ машины дугаар Байршил
1. K315 ХУД- Яармаг ОРГИЛ
2. K004 СБД- IT park
3. K012 СХД- ЗДТГ Нэг цонх
4. K015 ЧД-Төв шуудан
5. K016 ЧД-Дэнжийн 1000 Нарлаг Дэнж худалдааны төв
6. K042 ХУД- Дүүргийн байр
7. K043 ХУД- Дүүргийн байр 2
8. K102 ЧД-Tedy
9. K214 ЧД-Төв шуудан 2
10. K302 СХД- Саппоро Миний дэлгүүр
11. K304 СХД- Цамбагарав арын замд Замын Цагдаа
12. K305 СБД- Хүрээ амаржих
13. K309 СБД-ШШГЕГ 2р байр
14. K310 СБД- Тамгын Газрын байр
15. K338 СХД- ЗДТГ төв хаалга
16. K344 БГД- Дүүргийн байр
17. K349 СХД-5н шар Энхжин худалдааны төв
18. K353 БЗД- 16-р хороолол Асио худалдааны төв
19. K357 БЗД- Амгалан Зах
20. K303 СХД- Драгон bus terminal
21. K317 БГД- Эх нялхасын эмнэлэг

Хөдөө орон нутаг дах ТҮЦ машин

ТҮЦ машины дугаар Байршил
22. K201 Ховд / Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨК-ны байр/
23. K203 Говь-Алтай / Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨК-ны байр/
24. K204 Баян-Өлгий/ Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨК-ны байр/
25. K206 Хөвсгөл/ Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨК-ны байр/
26. K207 Завхан/ Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨК-ны байр/
27. K209 Увс/ Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨК-ны байр/
28. K211 Сэлэнгэ /Сүхбаатар сум/ / Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨК-ны байр/
29. K215 Говьсүмбэр/ Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨК-ны байр/
30. K216 Дундговь/ Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨК-ны байр/
31. K217 Өмнөговь / Нэг цэгийн үйлчилгээ/
32. K219 Сүхбаатар/ Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨК-ны байр/
33. K220 Налайх / Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨК-ны байр/
34. K221 Дорнод / Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨК-ны байр/
35. K222 Замын-Үүд / Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨК-ны байр/
36. K225 Эрдэнэт /Орхон холбоо/
37. K226 Хэнтий / Нэг цэгийн үйлчилгээ/
38. K227 Булган / Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨК-ны байр/
39. K316 Эрдэнэт /Захиргааны 4-р байр /
40. K332 Эрдэнэт /Хорооллын Эцэс Багийн нэгдсэн байр/
41. K402 Өмнөговь цогтцэций / ЗДТГ-ын байр/

Categories
мэдээ нийгэм

“Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх” цахим хэлэлцүүлэг болж байна

Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо бусад ТББ-уудтай хамтран Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай НҮБ-ын Конвенцийн хэрэгжилтийн талаарх тайлангийн “Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх” дэд хэсгийг хариуцан ажилласан байна. Үүний хүрээнд сүүлийн 5 жил баримт бичгийн болоод хөдөө орон нутаг, сум аймаг, нийслэлийн түвшинд чанарын судалгаа явуулж баримтжуулан Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай НҮБ-ын Конвенцийн хэрэгжилтийг хангахад зайлшгүй шаардлагатай бодлого, үйл ажиллагааны зөвлөмж боловсруулжээ. Эдгээр зөвлөмж, мэдээллийг танилцуулах зорилгоор өнөөдөр цахим хэлэлцүүлэг өрнүүлж байна.Тус хэлэлцүүлэгт УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа болон холбогдох албан тушаалтан, ХХААХҮЯ-ны төлөөлөл, Жижиг дунд үйлдвэрлэлийн газар, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцож байгаа юм.

tag3-1024x681 “Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх” цахим хэлэлцүүлэг болж байна

Цахим хэлэлцүүлгээр “Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн хэрэгжилт, эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийн орчин”-ы талаар танилцуулга, эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийн зөрчил, тулгамдаж буй асуудал, олон улсын туршлага зэрэг өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Сайн мэдээ: Орхон аймагт коронавирус халдварын голомтууд бүрэн хумигдлаа

Орхон аймагт Covid-19 халдварын анхны тохиолдол арваннэгдүгээр сарын 17-ны өдөр бүртгэгдэж, хамгийн сүүлийн тохиолдол арванхоёрдугаар сарын 7-нд бүртгэгдсэнээс хойш 29 хоногт шинээр халдвар бүртгэгдээгүй байна. Тус аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт 2020 оны арваннэгдүгээр сарын 17-ноос 26-ны хооронд халдварын батлагдсан 22 тохиолдол нь төмөр замын ажилчдын дунд гарсан кластер голомттой холбоотой хоёр ажилтан болон түүний ойрын хавьтлуудын дунд бүртгэгдсэн байна. Тандалтын зорилгоор 2020 оны арваннэгдүгээр сарын 17-ноос 27-ны өдрүүдэд 16595 хүнд түргэвчилсэн тестээр, 1487 хүнд PCR шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна.

Эрүүл мэндийн Сайдын тушаалаар тус аймагт халдвар бүртгэгдсэнтэй холбоотой дараах ажлуудыг шуурхай зохион байгууллаа. Тухайлбал, голомтод тандалт судалгаа хийх, хавьтлыг илрүүлэх, голомтын хүрээг тогтоох, голомтыг цомхтгох, тусгаарлах, эмнэлгийн тусламжийг зохион байгуулах зэрэг хариу арга хэмжээг Аймгийн онцгой комисс, Эрүүл мэндийн газартай хамтран зохион байгууллаа. Шуурхай арга хэмжээний багийг 12 болгон өргөжүүлж, тусгаарлан ажиглах байрыг хоёр дахин нэмэгдүүлж, түүнд ажиллах хүний нөөцийн судалгааг шинэчлэн тодотгож, сургалтад хамруулж, чадавхжуулжээ.

Эрүүл мэндийн сайдын тушаалаар тус аймагт 2020 онд нийт 318.1 сая төгрөгний тоног төхөөрөмжөөр хангажээ. Үүнд, зөөврийн болон суурин рентген, амьсгалын аппарат, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, хоёр пургон автомашин, эм эмнэлгийн хэрэгсэл (хувийн хамгаалах хэрэгсэл, N95 амны хаалт, комбинзон 5480 ширхэг, 3000 хос бээлий, 10500 ширхэг, нэг удаагийн маск 15000 ширхэг, нүдний шил хамгаалалттай 500 ширхэг, нүүрний хамгаалалт 500 ш, халад 900 ширхэг, 15 нэр төрлийн эм, тариа) зэрэг хангалтыг хийсэн байна. Мөн түргэвчилсэн тест, PCR оношлуураар ханган ажиллажээ.

Вируслогийн лабораторид Био аюулгүйн кабинет суурилуулан PCR шинжилгээг орон нутагт арваннэгдүгээр сарын 17-ны өдрөөс хийж эхэлсэн бөгөөд түргэвчилсэн оношлуураар 36498, PCR-ийн шинжилгээнд 14651 иргэд, нийт 51149 хүн амын тал хувийг хамруулан тандалт явууллаа. Түүнчлэн Эрүүл мэндийн газарт эрсдэл, хариу арга хэмжээ, эмнэлзүй, нөөц хангалт, сэтгэлзүйн, хүний нөөцийг багуудыг томилон ажиллуулсан бөгөөд эрсдэлийн үнэлгээг зургаан удаа хийжээ.

Баянзүрх дүүрэгтэй холбоотой 77 иргэнийг PCR шинжилгээнд хамруулахад бүгд сөрөг гарсан байна. Тус аймагт халдвар зөөвөрлөгдөн тархахаас сэргийлэх, эрсдэлт бүлгийн хүн амыг тандах, хянах, бэлэн байдлыг хангах ажлууд төлөвлөлтийн дагуу явагдаж байна.

Categories
мэдээ нийгэм

Уурхайн ажилтнууд ээлж солилцох түр журмыг боловсруулжээ

Цар тахлын үед уурхайнуудын тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс “Уурхайн ажилтнуудын ээлж солилцож, шилжилт хөдөлгөөн хийх үйл ажиллагаанд баримтлах түр журам” –ыг батлахаар боловсруулж, Эрүүл мэндийн сайдад хүргүүлээд байна.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт 2 дахь удаагаа шилжсэн хугацаа 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөр дуусгавар болмогц уурхайн ажилчдын ээлж солих асуудлыг дээрх журмын дагуу зохион байгуулж ажиллах юм. Уг журмаар ажилчдын шинжилгээ авах цэгүүд, шинжилгээний төлбөр, шинжилгээний хариу гарах хугацаа болон тэднийг орон нутгийн иргэд, ээлжээс бууж буй ажилчидтай хавьтал үүсгэлгүй тээвэрлэх асуудлуудыг зохицуулах тул цаашид энэ журмын дагуу 21-28 хоногийн давтамжтайгаар ажилчдын ээлжийг солих нөхцөл бүрдэнэ.

Уурхайн удирдлага бүр өөрийн уурхайн үйл ажиллагаанд хамтран ажилладаг аж ахуйн нэгжийн ээлж солих асуудлыг хамтран зохион байгуулахад идэвх санаачлаг гарган ажиллахыг анхааруулж байна.

Иймд компанийн удирдлагууд 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дотор өөрийн уурхай болон тухайн уурхайн үйл ажиллагааны хүрээнд хамтран ажиллаж буй туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч, тээвэрлэгч, харуул хамгаалалтын гэрээт аж ауйн нэгжүүдийнхээ ээлж солих асуудлыг хавсралтаар хүргүүлж буй маягтын дагуу нэгтгэн Гамшгаас хамгаалах уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны Шуурхай штабын нарийн бичгийн даргын erdenetsetseg@mmhi.gov.mn хаягаар илгээнэ үү. /Аж ахуйн нэгжүүд ээлж солих маягтыг эндээс татаж авна уу/

Дээрх журмыг батлагдмагц, та бүхнээс ирүүлсэн ээлж солих хүсэлтийг харгалзан PCR шинжилгээ өгөх хуваарийг гаргаж, мэдээлэх болно.

Жич: Уурхайн удирдлага бүр өөрийн уурхайн үйл ажиллагаанд хамтран ажилладаг аж ахуйн нэгжийн ээлж солих асуудлыг хамтран зохион байгуулахад идэвх санаачлаг гарган ажиллахыг анхааруулж байна. Өмнө нь ээлж солилцох зохион байгуулалтын үеэр энэ асуудлыг орхигдуулснаас зохион байгуулалттай ээлж солилтын дараа уурхайнуудын туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч, тээвэрлэгч, харуул хамгаалалтынхан ээлж солих асуудлаар маш их хандаж, цуварч ээлж сольж байгаа нь аюулгүйн бүсэд орж гарах хөдөлгөөн тасрахгүй, эрсдэл үүсэх магадлалтай байх тул үүнээс хойш хамтарсан арга хэмжээг авч ажиллах болсныг мэдэгдэж байна

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 41 байранд 1631 хүн тусгаарлан ажиглалтад байна

Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт 2,135 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийж ажиллаж байгаа бөгөөд үйл ажиллагааны талаар мэдээллээ.

ХАЛДВАРГҮЙТГЭЛ: Өнгөрсөн 24 цагийн (2021.01.04-ний 06:00 цагаас 2021.01.05-ны 06:00 цаг хүртэл) хугацаанд улсын хэмжээнд 35,314 м.кв талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 21 объектын 19,372 м.кв талбайд хийгдсэн голомтын эцсийн ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллав.

ОНЦЛОХ: Олон улсын ачаа тээврийн автомашины чирэгч, чиргүүлийг УОК-ын даргын тушаалаар хилийн Алтанбулаг боомт дээр солилцох туршилтын татан авалтыг энэ сарын 2-ны өдөр зохион байгуулж 20 тир ачааг чирэгч сольж нэвтрүүлсэн. Мөн энэ сарын 4-ний өдөр Алтанбулаг боомтоор 29 тир ачааны чирэгч чиргүүлийг сольж нэвтрүүлэв. Чирэгч чиргүүл сольсон ТИР ачаанууд Улаанбаатар хотын гүний хяналтын бүс рүү цагдаагийн хамгаалалтад тээвэрлэгдэж хилийн хяналтад хамрагдаж байна. Улаанбаатар хот дахь гүний хяналтын бүсэд 42 аж ахуйн нэгжийн 5140.9 тн бодис, бараа бүтээгдэхүүнийг хяналт шалгалтад хамруулан хилээс чөлөөллөө.

ТУСГААРЛАН АЖИГЛАХ БАЙР: Улсын хэмжээнд 41 байранд 1,631 хүн тусгаарлан ажиглаглалтад байна. 2021 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр 1,099 иргэний гэрийн ажиглалтын хугацаа дуусчээ. Тусгаарлан ажиглах 9 байранд хяналт шалгалт хийж 2 зөрчил илрүүлэн газар дээр нь арилгуулсан байна. Үүнд, Сэлэнгэ аймгийн тусгаарлах нэг байранд аюултай хог хаягдлын сав байршуулаагүй, хувийн хамгаалах хувцас хэрэгсэл байхгүй зөрчил илэрснийг газар дээр нь арилгуулсан.

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН БЭЛЭН БАЙДАЛ: Эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлын хяналт шалгалтыг 5 эмнэлэгт хийж, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой зохион байгуулалтын болон хувийн хамгаалах хэрэгсэл, халдваргүйтгэлийн бодис дутагдалтай байсан зөрчлийг илрүүлж, арилгуулав. /Дархан-Уул, Орхон/

КОВИД-19-ИЙН ШИНЖИЛГЭЭ АВАХ ЦЭГИЙН ХЯНАЛТ: Шинжилгээ авах 30 цэгт хийсэн хяналтаар шинжилгээ авах цэгийн эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангаагүй, аюултай хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, устгах заавар зөрчсөн, түр тусгаарлах өрөөг бэлтгээгүй, иргэдэд тавих эрүүл мэндийн хяналт хангалтгүй зэрэг зөрчил илэрч байна.

АХУЙН БОЛОН АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛ: 41 объектын ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлт, устгалын байдал, 338 байгууллага, аж ахуйн нэгж гадна орчны 50 м хүртэлх газрын цэвэрлэгээ хийсэх эсэхэд хяналт шалгалт хийж зөвлөмж өглөө.

Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламжууд болох Элемент ХХК, Элемент медикал ХХК-иудад 2021 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр 201 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 9 тусгаарлан ажиглах байр, 22 түргэвчилсэн оношилгооны цэгийн хог хаягдлыг тээвэрлэж, цуглуулсан байна. Цуглуулсан 6780.7 кг хогийг устгасанаас 4224.6 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булж, 2556.1 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна. Дээрх үйл ажиллагаанд 11 тээврийн хэрэгсэл ашиглаж, 54 хүн ажиллажээ.

ХЯЗГААРЛАЛТ, ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМИЙН ХЭРЭГЖИЛТ: УОК, НОК, АОК-ийн шийдвэрийн дагуу үйл ажиллагааг нь хориглож, хязгаарласан 5 байгууллагад хяналт хийж 2 зөрчил илрүүлэн газар дээр нь арилгуулсан.

Үйл ажиллагааг нь хориглоогүй худалдаа үйлчилгээний 434 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж илэрч буй зөрчлийг арилгуулах, халдвараас урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өглөө. Хяналт шалгалтад хамрагдсан байгууллагын 55 нь үйлчлүүлэгч, ажиллагсдын бие засах, гар угаах нөхцлийг бүрдүүлсэн, 273 нь хүн хоорондын зай барих шаардлагын хэрэгжилтийг хангуулсан байна.

ХИЛИЙН БООМТ, ГҮНИЙ ХЯНАЛТ: Улсын хилээр нэвтрэн орсон 561 тээврийн хэрэгсэл, 504 жолооч, хилээр гарсан 558 тээврийн хэрэгсэл, 492 жолоочид хяналт шалгалт хийж, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэлтэд хамруулан халдвараас сэргийлж ажиллалаа. Жолооч нарт халдварын шинж тэмдэг илрээгүй байна.

Замын-Үүд боомтоор нэвтэрсэн нийт 279, Сүхбаатар боомтоор нэвтэрсэн нийт 253 галт тэрэг, чингэлэгт халдваргүйжүүлэлт хийхэд хяналт тавьж ажилласан.

Улаанбаатар хот дахь гүний хяналтын бүсэд 42 аж ахуйн нэгжийн 5140.9 тн бодис, бараа бүтээгдэхүүнийг хяналт шалгалтад хамруулан хилээс чөлөөлөв.

ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧОО, АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТ: Улсын хэмжээнд дотоодын авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгээр 3,548 тээврийн хэрэгсэл нэвтрэх үеийн халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд 297 улсын байцаагч хяналт тавьж, 7,853 (шинжилгээ өгсөн 1,777) иргэнд зөвлөгөө өгсөн.

Тавантолгой түлш ХХК 4148.84 тн түлш үйлдвэрлэж, 3719.1 тн түлш борлуулалтад гаргажээ. Нийслэлд сайжруулсан түлш борлуулж буй цэгийн 38 цэгт хяналт хийхэд 282.7 тн түлшний нөөцтэй байна.

ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭ: Улсын хэмжээнд Мэргэжлийн хяналтын байгууллагын харъяа 25 лабораторид 320 дээж шинжилгээнд ирж, 185 дээжийн шинжилгээний хариу гарчээ.

Categories
булангууд гадаад мэдээ шинжлэх-ухаан-технологи

Коронавирус бэлгийн амьдралд хэрхэн нөлөөлөх вэ?

Оросын сексологич эмч Евгений Кульгавчук Sputnik радиод өгсөн ярилцлагадаа Ковид-19 туссан хүний бэлгийн цаашдын амьдрал хэрхэн өөрчлөгддөгийг мэдээлжээ.

Мэргэжилтний хэлснээр коронавирусийн дараа дотно харьцаанд ч зарим хязгаарлалт бий болдог гэнэ. Ингэхдээ халдварын дараах нөхөн сэргэх үзэгдэл өвчний хүнд хөнгөнөөс шалтгаалан харилцан адилгүй байна.

Уушгийг нэлээд цар хүрээтэй өвчлүүлсэн бол нөхөн сэргэх гэж дор хаяж хагас жил болно. Тэгэхээр энэ хэрээр бэлгийн амьдралд сөргөөр нөлөөлнө гэсэн үг хэмээн эмч тэмдэглэжээ. Гэхдээ өвчтөн коронавирус хөнгөн туссан байлаа ч бэлгийн эрүүл мэндэд нь нөлөөлж, зүрх судасны үйл ажиллагаа сэргэх хугацаа шаардлагатай болно.

Оросын сексологич эмч түүнчлэн коронавирус нөхөн үржихүйн системд таагүйгээр нөлөөлдөг гэх хэд хэдэн судалгаанаас эш татжээ. “Эрчүүдийн хувьд чалх бууруулах таагүй үр дагавартай. Мөн нөхөн үржихүйд нь ч нөлөөлж мэднэ” хэмээжээ.

Гэхдээ коронавирусийн нөхөн үржихүйн үүрэг үзүүлэх нөлөөг сайтар судлах шаардлагатай. Одоогтйн байдлаар Ковид-19 тестостероны ялгаралд таагүйгээр нөлөөлдөг гэх судалгаа байгаа аж.