Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хөх бар өдөр

Аргын тооллын нэгдүгээр сарын 6, Буд гариг. Билгийн тооллын 23, Тугчин одтой, хөх бар өдөр. Өдрийн наран 8:41 цагт мандан, 17:15 цагт жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа олно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 27-29 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Хүйтний эрч чангарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 41-43 градус, бусад хэсгээр 35-37 градус, өдөртөө 27-29 градус хүйтэн байна.

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хүйтний эрч чангарч шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Байдраг, Орхон, Хараа, Туул голын хөндийгөөр 41-46 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Тэрэлж, Ерөө, Хэрлэн, Халх, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар 35-40 градус, говийн бүс нутгийн цас багатай газраар 23-28 градус, бусад нутгаар 31-36 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Байдраг голын хөндий, Дарьгангын тал нутгаар 33-38 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Орхон, Хараа, Ерөө, Хэрлэн, Халх, Улз голын хөндийгөөр 26-31 градус, Алтайн өвөр говиор 11-16 градус, бусад нутгаар 21-26 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтний эрч чангарч шөнөдөө 37-39 градус, өдөртөө 24-26 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтний эрч чангарч шөнөдөө 38-40 градус, өдөртөө 28-30 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Баабарын “Хүүхдийн төлөө фонд” ​хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт Оном сангийн ерөнхий
захирал, Анагаах ухааны
доктор Д.Наранжаргал “Манайхаас ч буурай хөгжилтэй Непал
вакцин захиалчихсан байхад манай улс
захиалаагүй л байна
” хэмээв I-V нүүрнээс уншаарай.

Хуульч
Б.Баяраа “Цэцийн их
суудлын хурлаар эцсийн
шийдвэр гарах хүртэл
хэдэн зуун иргэн Үндсэн
хууль зөрчсөн хуулийн
үйлчлэлээр ял шийтгүүлж
болзошгүй” гэв.

ХААИС-ийн багш,
доктор Ж.Рэнцэнханд “Хаягдал гэж
нэрлэгддэг дайвар бүтээгдэхүүнийг
шувууны тэжээлд ашиглах талаар ч
судалж байна” гэлээ.

“Өдрийнсонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Хүүхдийн төлөө фонд” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Олон улсын харилцааны
судлаач-профессор
Д.Баярхүү “Австралийн нүүрс зэрэг
бүтээгдэхүүнд Хятад хориг тавьсан нь
манай нүүрсний экспортод томоохон
боломж гаргаад өгчихсөн байх
магадлалтай” гэв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу

. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай. Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. “Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу. “ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Хорио цээрийн дэглэм зөрчсөн 13 иргэнд хариуцлага тооцжээ

Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт хорио цээрийн дэглэм зөрчсөн 20 зөрчил бүртгэгдсэнээс 13 иргэнд хариуцлага тооцжээ.

Одоогийн байдлаар 7 иргэний зөрчил шалгагдаж байгаа аж. Тодруулбал, иргэд гэрийн тусгаарлалтад байх дэглэмээ зөрчин гадуур явсан байна. Хамгийн сүүлд Шинэ-Идэр сумын иргэн Ж гэрийн тусгаарлалтад байх үедээ Мөрөн хотод ирсэн байсан зөрчлийг илрүүлжээ. Зөрчлийн тухай хуулийн 5.13-р зүйл гамшгийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд иргэнийг 500 мянган төгрөгөөр торгох хариуцлага хүлээлгэж байна гэдгийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам, хамгаалах тасгийн дарга хошууч Б.Пүрэвсүрэн мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймагт 692 иргэн гэрийн ажиглалтад байна

Хөвсгөл аймагт өнөөдрийн байдлаар 692 иргэн гэрийн ажиглалт, тусгаарлалтад байна. Өнөөдөр гэрийн ажиглалтын 14 хоногийн хугацаа дууссан 122 иргэн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгч тусгаарлалтаас гарсан байна. Мөн голомттой бүс нутгаас ирсэн 65 иргэнийг ажиглалт, тусгаарлалтад авчээ. Тус аймгийн хэмжээнд нийт 11593 иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийж, хариу бүгд сөрөг гарсан байна. Цаашид эмнэлэгт суурилсан тандалт, иргэдэд суурилсан лабораторийн шинжилгээг Мөрөн суманд болон сумдад энэ сарын 9,10-ны өдрүүдэд хийнэ гэдгийг Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Увс аймагт -45 хэм хүрч хүйтэрчээ

2021 оны нэгдүгээр сарын 5-наас нутгийн зүүн хагаст хүйтний эрч улам чангарч, салхитай, жавартай хүйтэн байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.

Нэгдүгээр сарын 4, 5-нд Увс аймгийн хэмжээнд өдөртөө нийт нутгаар 19-33 хэм, шөнөдөө 30-45 хэм хүйтэн, Зүүнговь -45.1, Тэс -44.4, Улаангомд -40.2 хэм хүйтэн хоножээ. Тус аймгийн Давст 12 см, Тэс, Сагил, Баруунтуруун 8 см, Улаангом, Түргэн 6 см, Малчин 5 см, Зүүнговь 4 см, Өндөрхангай, Хяргас 3 см, Зүүнхангай 2 см, Цагаанхайрханд 1 см цасан бүрхүүлтэй байгаа аж.

Энэ сарын эхний арав хоногийг дуустал Онон, Улз, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 35-40 градус хүрч хүйтрэх юм байна. Харин бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 22-27 градус байна. Энэ сарын 8, 9-нд Халх голын сав нутгаар цас бударна гэж Дорнод аймгийн Ус цаг уурын газраас мэдээлжээ.

Сарын дунд хүртэл салхи их төлөв баруун хойноос 5-10 м/сек, Дашбалбар, Матад сум орчмоор 13-15 м/сек хүрч ширүүсэх аж. Дунд арав хоногоос хүйтний эрч бага зэрэг сулрах юм байна.

Categories
гадаад мэдээ

Коронавирусийг 10 секундийн дотор оношилдог төхөөрөмж бүтээжээ

AНКАРА. /Аnadolu/. Туркийн эрдэмтэд коронавирусний халдварыг 10 секундийн дотор оношилдог төхөөрөмж бүтээсэн тухай Билькентийн их сургуулийн цахим хуудсанд мэдээлжээ.

“Diagnovir” гэж нэрлэсэн уг төхөөрөмж РCR шинжилгээнээс ялгаатай нь сорьцыг олшруулах бус оптикийн дэвшилтэт аргыг ашиглан вирус байгаа эсэхийг илрүүлдэг байна.

Вирусийг илрүүлэхийн тулд амны хөндийн салстаас дээж авч, тусгай уусмалаар хольсныхоо дараа төхөөрөмжид байрлуулдаг байна. Хамрын хөндийгөөс биш амны хөндийгөөс сорьц авахад л хангалттай тул энэхүү төхөөрөмж хэрэглэхэд илүү хялбар гэнэ.

Эмнэлзүйн өмнөх судалгаануудаар төхөөрөмж коронавирусийг илрүүлэхэд 99 хувийн үр дүн үзүүлжээ. Эрдэмтэд төхөөрөмжөө олноор нь үйлдвэрлэхээр төлөвлөж байгаагаас гадна, зөвхөн коронавирус төдийгүй бусад вирусийг илрүүлдэг болгох гэж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Солонгост гацсан монголчууд ЭСЯ-ны гадна жагсаж байна

Эх орондоо ирэх хүсэлтэй 100 гаруй монгол иргэн БНСУ дахь ЭСЯ-ны гадна жагсаж байна. Эдгээр иргэдийн хувьд нутаг буцах хүсэлтээ гаргаж 2020 оны арваннэгдүгээр сарын 12, 13, 16-ны тусгай үүргийн нислэгээр ирэхээр билетээ захиалсан байжээ. Гэтэл Монгол улсад коронавирусийн халдвар дотоодод тархаж хилээ хаасны улмаас нислэг цуцлагдаж дээрх иргэдийн нөхцөл байдал хүндэрч ойлгомжгүй байдалд ороод байгаа юм.

Учир нь иргэд Монгол руу явна хэмээн амьдарч байсан орон гэрээ хүлээлгэн өгсөн байна. Тиймээс өөрсдийнх нь буруугаас бус УОК-ын гэнэтийн шийдвэрээс болж хүнд байдалд орсондоо харамсаж байна гэв. Эдгээр иргэдийн хувьд 63 хоног хүлээлтийн байдалтай байсны улмаас санхүүгийн хувьд хүндэрч орон оронгүй болж улмаар эрүүл мэндээрээ хохирч хүндхэн байдалд орсон байна. Уг нөхцөлд орсон зарим иргэдийн хувьд өлсгөлөн зарлаж ч эхэлжээ. Тэдний дунд бие давхар хүн ч бий гэх мэдээлэл байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотод “Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээ хийх хүсэлтийг Ерөнхий сайдад хүргүүллээ

“Оном” сангийн эрдэмтдийн зүгээс стратегиа өөрчилж, нийслэлд “Нэг өрх-Нэг иргэн” иргэн аргачлалаар бүх нийтээс шинжилгээ авах хүсэлтээ Ерөнхий сайдад хүргүүллээ.

Тус сангийн үүсгэн байгуулагч Д.Наранбаатар “Одоо хавьтал тогтоох аргаараа явах нь маш буруу сонголт . Нэг адилхан зүйлээ дахин дахин давтан хийгээд үр дүн хүлээгээд сууж болохгүй. Хавьтлаа сайн тодорхойлж чадахгүй байна, тусгаарлалтын явцад халдвар авч байна. Угтаж хариу арга хэмжээ авах хэрэгтэй байна. Нийслэлийн өрхүүдээс Нэг өрх-Нэг иргэн аргачлалаар шинжилгээ авахад 7 хоног зарцуулна. Сайн бэлтгэлээ хийж, зохион байгууллаттай хийвэл алдаа гарах буюу шинжилгээ өгөх явцдаа хүмүүс халдвар авахгүй. Түүнчлэн Улаанбаатар хотын 411 мянган өрхөд шинжилгээ хийхэд бүх тоног төхөөрөмж, урвалж оношлуурыг оруулахад нийт 23 тэрбум төгрөг шаардлагатай. Хэрвээ 26-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоовол хоёр их наяд төгрөгийн алдагдал хүлээнэ. “Оном” сангийн эрдэмтэд гар бие оролцож, хамтран ажиллах хүсэлтээ хүргүүллээ. Эрдэмтдийн багт цалин, мөнгө, гавъяа шагнал хэрэггүй. Бид Монгол гэсэн нэг л эрх ашигтай учраас чаддаг, сурсан юмаараа туслахыг хүсч байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн Н.Учралыг эмчлүүлэхээр БНСУ руу авч явлаа

Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хоёр сарын турш хэвтэн эмчлүүлж байсан УИХ-ын гишүүн Н.Учралыг эмчлүүлэхээр өнөөдөр БНСУ руу авч явжээ.

Өвчтөн зөөвөрлөхөд зориулагдсан эмнэлгийн тоног төхөөрөмжтэй нисэх онгоц манай улсад байдаггүй тул БНСУ-ын талаас онгоц захиалан ирүүлсэн байна.

Түүний хамт гэр бүлийн хүнээс нь гадна эмчилж байсан эмнэлгийн багийнхан дагалдан явжээ.