Categories
мэдээ нийгэм

Үүрэг гүйцэтгэж буй алба хаагч, сонсогчдод халдаг улавч тараажээ

Онцгой байдлын ерөнхий газраас цагдаагийн байгууллагад 53600 ширхэг халдаг улавч олгосон байна.

Эдгээр улавчийн өнөөдрөөс эргүүл, хяналт шалгалт, тусгаарлах байр, орон сууц, гэрийн тусгаарлалтын обьектын хамгаалалт, Улаанбаатар хотруу орох, гарах хөдөлгөөнд хяналт тавих постуудад үүрэг гүйцэтгэж бүх алба хаагч, Дотоод хэргийн их сургуулийн сонсогч нарт тараажээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр 2 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 889 боллоо

Өнөөдөр коронавирусийн тохиолдол 13-аар нэмэгдлээ. 10 тохиолдол нь Ачтан элит клинмик эмнэлгээс улбаатай бөгөөд хоёр нь БЗД-ийн эмнэлгээс улбаатай юм. Харин нэг тохиолдол нь цэгийн шинжилгээгээр илэрсэн аж. Сүүлийн 24 цагт хоёр хүн эдгэрч, гэртээ гарлаа. Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,362 болсон бол үүнээс 889 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 462 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 3, хүнд 11, хүндэвтэр 138, хөнгөн 210 байна.

Categories
мэдээ нийгэм

Ц.Ганзориг: Улаанбаатарт тэг зогсолт хийх шийдвэр гараагүй

“Улаанбаатарт коронавирусийн халдвар нэмэгдэж байгаа болохоор маргаашаас эхлэн 0 зогсолт хийх гэж байна” гэх мэдээлэл иргэдийн дунд гарчээ.

Энэ талаар ЗГОНХХ-ийн дарга, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзоригоос тодруулахад үгүйсгэлээ. Өөрөөр хэлбэл тэг зогсолт хийх шийдвэр гараагүй байна.

Мөн ЭМЯ-наас тэг зогсолт хийх санал гаргаагүйг ахлах шинжээч Д.Нарангэрэл өнөөдөр мэдээлсэн билээ.

Нийслэлийг 2021 оны нэгдүгээр сарын 11-ний 06:00 цаг хүртэл бэлэн байдалд шилжүүлсэн юм. Энэ хугацааг сунгах эсэх тухай албан ёсны шийдвэр одоогоор гараагүй байна. УОК, Засгийн газар мэргэжлийн байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэж шийдвэр гаргадаг учиртай.

Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн халдварын нийт батлагдсан тохиолдол 1,362 байгаагийн 889 нь эдгэрчээ.

Харин дотоодын халдвар 866-д хүрээд байна.

Categories
мэдээ нийгэм

А.Ганчимэг: Би гэрээсээ огт гараагүй. Тэр машиныг миний төрсөн дүү унадаг

Жүжигчин А.Ганчимэг өөр байгуулгын нэр дээрх QR код бүхий машин унаж явсан болох нь тогтоогдсон талаар мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн. Түүний унаж явсан QR кодтой машин нь Харилцаа холбоо мэдээлэл технологийн газрын нэр дээр зөвшөөрөл авсан байжээ хэмээх мэдээ цахимаар нэг тархаад байгаа. Энэ талаар А.Ганчимэг цахим хуудаснаа тайлбар оруулжээ.

Тэрээр “Заа нэг тайлбар хэлэхгүй бол болохгүй нь бололтой Qr кодоор хөдлөгөөнд оролцсон гэсэн мэдээлэл яваад байна. Уг нь хөл хориог дахин чангатгаж хатуу дэглэм тогтоосон өдрөөс хойш нэг ч удаа гэрээсээ гарч, машинтай замын хөдөлгөөнд оролцож, хаа нэг тийшээ яваагүй хүн байна аа.

Төрийн байгууллагын код авсан гэж байгаа нь манай аавын машин миний нэр дээр байдаг юм. Аав ээждээ аваад нэрийг нь шилжүүлээгүй байсан. Тэр машиныг манай төрсөн дүү / Харилцаа холбоо мэдээллийн технологийн газарт ажилладаг/ өөрийнхөө ажилд унадаг юм.


/ажлын газрынх нь үнэмлэхний зургийг орууллаа/ Түүнээс биш код аваад гадуур яваад байсан юм байхгүй ээ.

Иргэний хувьд халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримталж байгаа. Яг тодорхой бус мэдээлэл дээр юу юугүй л шуугиад, итгэдгээ болиод жаахан шүүлтүүртэй хандвал зүгээр юм уу л гэж бодож байна даа. Гэрээсээ огт гараагүй, машин тэрэг унаагүйг хот дүүрэн байгаа камер гэрчлэх байх өө. Хөгжилтэй ч юм шиг хөгтэй ч юм шиг юм боллоо энэ цаг үед бухимдуулсан бол уучлаарай” хэмээжээ.

Categories
нүүр-хуудасны-шинэ-оцлох

Хувийн эмнэлгүүдийг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай хэлэлцлээ

Эрүүл мэндийн Дэд сайд Ш.Анхмаа хувийн хэвшлийн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй байгууллагуудтай хэлэлцүүлэг зохион байгуулан “Эрүүл мэндийн яамнаас мөрдөгдөж буй хууль журмын хэрэгжилт, мэргэжлийн хяналтын байгууллагаас өгөгдсөн албан шаардлага цаашид анхаарч ажиллах асуудал” сэдвээр Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал, “Коронавируст халдвар /ковид-19/-ын өнөөгийн нөхцөл байдал, анхаарах асуудал” сэдвээр ХӨСҮТ-ийн Дэд захирал Д.Наранзул, “Коронавируст халдвар /ковид-19/-аас сэргийлэхэд эрүүл мэндийн байгууллагуудын анхаарах асуудал, гүйцэтгэх үүрэг” сэдвээр ХӨСҮТ-ийн Тархвар судлаач, Клиникийн профессор М.Цолмон, “ЭМА-ны дундах халдварын байдал, анхаарах асуудал” сэдвээр ХӨСҮТ-ийн ЭШХ тасгийн эрхлэгч Ж.Нямсүрэн, “Коронавируст халдвар /ковид-19/ илрүүлэх шинжилгээнд сорьц цуглуулах, хадгалах, тээвэрлэх, лабораторийн шинжилгээний зохицуулалт” сэдвээр ХӨСҮТ-ийн НЛА-ны дарга С.Энхзаяа нар танилцуулга, мэдээлэл хийж, оролцогчдын зүгээс асуулт асууж, саналаа өглөө.

Шуурхай хэлэлцүүлгээр Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд дахь халдварын сэргийлэлт, хяналтын дэглэмийг чангатгах, цар тахлын тархалтын шинэ нөхцөл байдалд тохируулан хариу арга хэмжээний төлөвлөгөөг тодотгох, эрүүл мэндийн байгууллагад гаднаас коронавируст халдвар орохоос, дотор халдвар тархахаас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх мөн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагаас коронавируст халдвар алдагдаж, хүн амд халдвар тархахаас урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч ажиллахыг онцолж, ЭМЯ-с гаргасан тушаал, шийдвэр, заавар, журмыг нягт мөрдөж, дараах зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болголоо.

Үүнд:

  • “Халдвар хяналтын баг, хороо”-ны үйл ажиллагааг идэвхжүүлэх
  • Бөөгнөрөл үүсэж буй цэг болох байгууллагуудын ажилчдын “Цахим цаг бүртгэл”-ийг бүрэн зогсоох
  • Бусад эмнэлгээс нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөөг онлайн, телемедицин ашиглан авах
  • Өөр эмнэлэгт очиж мэс засал, ажилбар хийхгүй байх
  • Резидент эмч нарын ажлын ачаалал, хуваарилалтад зохицуулалт хийх
  • Бүх сургалт, зөвлөгөөн, хурлыг цахим хэлбэрт шилжүүлэх
  • Эрүүл мэндийн ажилтан, албан хаагчдын системтэй байх
  • ПГУ-ын шинжилгээнд хамруулах
  • Өдөр тутам шинж тэмдгийн тандалт хийх
  • Гаднаас эргэлтээр ирсэн иргэнийг эмнэлэг, тасагт нэвтрүүлэхгүй байх
  • Сахиурын тоог хязгаарлах, багасгах, сахиур солихгүй байлгах арга хэмжээг авах
  • Эмнэлэгт хэвтсэн, эмнэлгээс гарсан, хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөн болон сахиурын цахим бүртгэл үүсгэх
  • Эмнэлгийн тасаг хооронд өвчтөн шилжүүлэхэд халдвар, хамгааллын дэглэмийг чанд сахиж, анхааралтай хандах
  • Эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэхэд ПГУ-ын шинжилгээ хийж байх
  • Агаар сэлгэлтийг тогтмол хийх
  • Ариутгал, халдваргүйтгэл, дезкамер, автоклав, автомаксын нөөц, хэвийн ажиллагааг хангах
  • Өвчтөн, сахиур, эрүүл мэндийн ажилтныг сийрэгжүүлэх төлөвлөгөөг яаралтай гаргах
  • Эмнэлэг дотор ажиглан тусгаарлах тасаг гаргах төлөвлөгөө боловсруулан, үйл ажиллагааг зохион байгуулах
  • Хүнд өвчтөн халдварт өртсөн тохиолдолд тусгаарлах, шилжүүлэх, эмчилгээг нь үргэлжлүүлэх төлөвлөлтийг цогцоор нь хийж, гүйцэтгэх

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Categories
мэдээ нийгэм

“Ачтан” эмнэлгээр үйлчлүүлээд Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймагт очсон иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарчээ

“Ачтан” эмнэлгээр үйлчлүүлсэн зарим иргэд 2,3 аймагт очсон талаар ЭМЯ-наас мэдээлж байсан. Тиймээс ХӨСҮТ-өөс тухайн аймагтай нь холбогдож, Улаанбаатар хотоос очсон иргэдийг тусгаарлаж, шинжилгээ авч явуулахыг чиглэл болгосон аж.

Энэ хүрээнд Өвөрхангай, Төв аймаг, Сэлэнгэ аймгаас “Ачтан” эмнэлэгт ирж үйлчлүүлсэн иргэдээс шинжилгээ авахад хариу нь сөрөг гарчээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “”Ачтан” эмнэлэгт энэ сарын 4,5-нд халдвар батлагдсан. Тус хугацаанаас өмнөх 14 хоногийн хугацаанд эмнэлгээр үйлчлүүлсэн хүмүүсээс шинжилгээ авах ажиллагаа зохион байгуулсан юм.

Энэ хүрээнд Өвөрхангай, Төв аймаг, Сэлэнгэ аймгаас “Ачтан” эмнэлэгт ирж үйлчлүүлсэн иргэдээс шинжилгээ авахад хариу нь сөрөг гарсан.

“Ачтан” эмнэлэг нь үйлчлүүлж байгаа хүмүүстээ байнга түргэвчилсэн тест тавьдаг давуу талтай байсан учраас одоогийн байдлаар өвчтөнүүдээс халдвар илрээгүй байна” гэсэн юм.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатар-Налайх чиглэлд PCR шинжилгээ өгсөн иргэдийг нэвтрүүлнэ

Улаанбаатар хотоос Налайх дүүрэгт зорчиж байгаа зөвшөөрөгдсөн чиглэлийн тээврийн хэрэгслээр нэвтэрч байгаа иргэд заавал ПСР шинжилгээ өгсөн байх шаардлагатай бөгөөд шинжилгээ өгөөгүй иргэдийг нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг Налайх дүүргийн Онцгой комисс гаргалаа.

Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг болон бусад дүүрэгт “Ковид-19” халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх арга хэмжээг авч байна.

Иймд иргэд та бүхнийг Улаанбаатар-Налайх чиглэлд аль болох зорчих хөдөлгөөн хийхгүй байх, албан хаагчдын шаардлагыг хэрэгжүүлэн, халдвараас өөрийгөө болон гэр бүлээ, дүүргийн нийт иргэдээ хамгаалахад иргэний үүргээ биелүүлэн, гэртээ байхыг уриалж байна.

Categories
булангууд мэдээ нийгэм үндэсний-бөx

“Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн нэмэлт, өөрчлөлтөд бөхчүүдийн саналыг авч эхэллээ

Бөхчүүд, бөхийн зүтгэлтэн, бөхийн хамт олон, бөх сонирхогчдынхоо энэ өдрийн мэндийг эрье. Энэ жил Ардын Хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяр наадам болохтой холбогдуулан “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн зарим заалтуудад /тухайлбал: тус хуулийн …2-р зүйлийн 2.2 ба 2.6-д заасан улс, аймаг, сумын баяр наадмын товын тухай, 6-р зүйл Ерөнхийлөгч цол олгох, 7-р зүйлийн 7.1-7.7-д заасан бөхөд цол олгох, 7.8, 7.9-д заасан бөхийг эрэмбэлэх, мөн 10-р зүйлийн 10.2 ба 14-р зүйлийн 14.3-т заасан сэргээш, сэргээшийн хариуцлага гэх мэт/ нэмэлт өөрчлөлт оруулах саналаа Монголын Үндэсний Бөхийн Холбооноос бэлтгэн өргөн барихад бэлэн болоод байна.
Тус хуулийн төслөө холбооны пэйж хуудсанд удахгүй нээлттэйгээр гаргаж, олон нийтэд хүргэх бөгөөд нэмэлт өөрчлөлтөд өөрийн санал хүсэлт байвал бөхчүүд, бөхийн зүтгэлтэн, бөхийн хамт олон, бөх сонирхогчид та бүхэн 2021 оны 01-р сарын 18-ны дотор МҮБХ-д ирүүлнэ үү.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Categories
мэдээ нийгэм

Өвс тэжээлийн үнэ нэг дахин өсчээ

Хөдөө, орон нутагт нэг боодол өвсний үнэ дээд тал нь 24.000 төгрөгт хүрээд байна. Өнгөрсөн жил 18.000 төгрөгөөр, хамгийн багадаа 12.000 төгрөгөөр худалдан авч байсан өвч тэжээлийн үнэ ийнхүү нэг дахин өсөөд байна. “Малчны лавлах 109”-ын мэдээгээр энэ оны 1 дүгээр сарын 6-ны байдлаар:

  • хорголжин тэжээл 40 кг нь 29.200 төгрөг,
  • нэг тонн нь 730.000 төгрөг,
  • хивэг 25 кг нь 16.000 төгрөг,
  • нэг тонн нь 640.000 төгрөг,
  • “Алтан тариа” ХК-ийн хивэг 25 кг нь 22.000 төгрөг,
  • тэжээл 25 кг нь 16.000 төгрөг,
  • нэг тонн нь 640.000 төгрөг,
  • тэжээлийн будаа 50 кг нь 35.000 төгрөг,
  • Монгол хорголжин тэжээл 40 кг нь 32.000 төгрөг,
  • багсармал тэжээл (холимог) 25 кг нь 17.500 төгрөг,
  • нэг тонн нь 700.000 төгрөг ийн үнэтэй байна.

Нийслэлд ногоон өвс боодол нь 13.000 төгрөг, ногоон тэжээл боодол нь 10.000 төгрөг байгаа боловч хөдөө, орон нутагт 22.000-24.000 төгрөгт хүрээд байна.

Харин Засгийн газрын тусламжаар аймаг, орон нутагт хүргэж буй 3800 тонн өвсийг өвөлжилт хүндэрч буй 5 аймгийн малчдад үнэгүй, 1900 тонн тэжээлийг 50 хувиар хөнгөлөн олгож байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Л.Энх-Амгалан: Монголчууд ходоодны биш шударга ёсны өлсгөлөнд нэрвэгдээд байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Үндсэн хуульд шүүгч нар хараат байж, хуульд захирагдана гэж заасан. Гэвч харамсалтай нь шүүгч нар хонгилын эзний талд үйлчилдэг. судалгаагаар нийт шүүгчийн 30 хувь нь өөрийнхөө томилсон буюу улс төрийн нөлөөллөөр шийдвэр гаргадаг гэсэн байна.

Монгол Улсын бүх шатны шүүхийн 60-70 хувь нь хараат шүүгчтэй. Хүний эрх хамгийн их зөрчигддөг Африкийн улсын дараа манай улс орж байна. Бид нарын батлах гэж байгаа хууль 560 хуульчийн тухай асуудал биш. Нийт ард түмний захиалга бөгөөд Монголчууд ходоодны биш шударга ёсны өлсгөлөнд нэрвэгдээд байна” гэв.