Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр нийслэлд 797 автобус, 489 такси үйлчилгээнд гарчээ

Өнөөдрийн /2021.01.07/ 10:00 цагийн байдлаар 97 чиглэлд 797 автобус, 10 аж ахуй нэгжийн 489 такси үйлчилгээнд гарсан байна.

Нийтийн тээврийн автобусаар 06:00-10:00 цагийн хооронд 35841 зорчигч үйлчлүүлжээ. Тусгай зөвшөөрөл бүхий байгууллагууд Нийтийн тээврийн үйлчилгээний баазууд болон 797 автобус, 79 таксинд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийсэн байна.

Мөн таван бүсэд хөдөлгөөнт болон суурин 16 байршилд 18 байцаагч, 179 шалгагч ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд автобусны зорчих карт цэнэглэх 100 цэг ажиллаж байгаа бөгөөд иргэд зорчих картыг 27355 удаа уншуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Л.Мөнхтүшиг: Өчигдөр АНУ-аас дипломат ажилчдаа авчирсан

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “БНСУ руу нэг удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр боллоо. Ойролцоогоор 160-170 иргэн ирнэ. БНСУ-аас яаралтай ирэх хүсэлтээ өгсөн 1500 гаруй иргэн бий. БНСУ-д гамшгаас сэргийлэх дэглэмээ сунгасан байгаа учраас иргэд ЭСЯ-ны гадаа олноороо цугларахгүй байхыг хүсч байна. Өчигдөр ирсэн онгоц МИАТ компанийн тусгай үүргийн нислэг байгаагүй. АНУ-аас дипломат ажилчдаа авчирсан. Хөлсөлсөн онгоц бөгөөд энэ онгоцоор нийт 38 иргэн ирсэн” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Тэтгэврийн зээлгүй иргэдийн 1 сая төгрөгийг тавдугаар сарын 21-нээс олгоно

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн хэрэгжилтийн талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр нарын танилцуулгыг сонсов.

Энэ хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Улсын Их Хурал баталсан бөгөөд яг нэг жил өнгөрч байна. Түүнчлэн 2019 оны эхээр Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Салхитын алт, мөнгөний ордод тусгай ажиллагаа явуулж, ордыг 2043, 2047 он хүртэл ашиглах тусгай зөвшөөрлүүдийг цуцалж, төрийн мэдэлд авснаас хойш 2 жил өнгөрч байгаа юм.

Хууль батлагдсанаас хойших хугацаанд “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар ахмад настнуудын тэтгэврийн зээлийг бүрэн төлж барагдуулжээ.

Энэ арга хэмжээнд 6.0 сая хүртэл төгрөгийн зээлтэй байсан 229.0 мянган иргэний 763.0 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн байна.

Дээрх хуулиар тэтгэврийн зээлгүй байсан ахмад настан, тэтгэвэр тэтгэмж авагч нийт 210.0 мянган иргэнд тус бүр 1.0 сая хүртэл төгрөгийн ваучер олгохоор шийдвэрлэсэн. Түүнийг мөнгөжүүлэх ажил энэ оны тавдугаар сарын 21-ний өдрөөс эхлэх ёстой. Үүнд шаардагдах 210.0 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлэх ажил хуулийн дагуу явагдаж байгаа бөгөөд хугацаандаа хэрэгжинэ гэдгийг “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр хэллээ.

Түүнчлэн тэтгэврийн зээл тэглэх зорилгоор “Эрдэнэс Монгол” компаниас 5 жилийн хугацаатай, 725.0 орчим тэрбум төгрөгийн бондыг Монголбанкинд байршуулсан бөгөөд энэ бондыг Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр барьцаалсан байсныг бүрэн чөлөөлсөн гэж Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдэгдлээ. Ингэснээр цаашид иргэдийн тэтгэвэр, тэтгэмж, халамжийг олгоход ямар нэг төвөг саад учрахгүй гэсэн үг юм.

Ийнхүү Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль амжилттай хэрэгжиж байна.

Хуулийн хэрэгжилтийг 2020 оны хаврын ээлжит чуулганд танилцуулахыг УИХ-ын дарга Г.Занданшатар үүрэг болголоо.

Categories
мэдээ цаг-үе

Энэ сарын 15-нд БНСУ руу тусгай үүргийн нислэг үйлдэнэ

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг ” Энэ сарын 15-нд БНСУ руу тусгай үүргийн нэг онгоц явуулах шийдвэрийг УОК гаргалаа. Энэ онгоцоор 150-160 иргэн эх орондоо ирнэ.

БНСУ руу МИАТ компани карго нислэг хийгээгүй. Харин АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ дипломат ажилтнуудаа тээвэрлэх ажлыг хийхдээ МИАТ-ын онгоцыг хөлсөлсөн” гэв.

Categories
мэдээ нийгэм

Буяны ажлын QR кодтой автомашинаар замын хөдөлгөөнд оролцож архи худалдаалж байжээ

Иргэн Ж, А нь 1х-2х-Ухх улсын дугаартай Буяны ажлын QR кодтой автомашинаар замын хөдөлгөөн оролцож 1л хэмжээтэй “Болор” архи 1 ширхэг, 1л хэмжээтэй “Эдэн” архи 1 ширхгийг худалдан борлуулсан.

Мөн Чингэлтэй дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 7-р байрны орчимд “Бүргэд такси үйлчилгээ”-ний жолооч А нь 0х3х-Ухх улсын дугаартай автомашинаар 0,75л хэмжээтэй “Экспорт” архи 7 ширхгийг гар дээрээс худалдан борлуулсан зэрэг зөрчлийг илрүүлэн шалгаж байна.
Нийслэлийн цагдаагийн удирдах газар
Categories
мэдээ нийгэм

Дархан-Уул аймаг руу хулгайгаар зорчвол 700-900 мянган төгрөгөөр торгож, тусгаарлана


Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос зөвшөөрөлгүйгээр хулгайн замаар зорчсон иргэдийн тээврийн хэрэгслийг нь журамлаж, 14 хоног албадан тусгаарлахаар болжээ. Иргэдийг 14 хоног тусгаарлахад 700-900 мянган төгрөг зарцуулах бөгөөд энэхүү мөнгийг тухайн иргэнээр өөрөөр нь төлүүлэх юм байна. Дархан хот руу зөвхөн хүндэтгэх шалтгаантай, PCR шинжилгээ хийлгэсэн иргэдийг нэвтрүүлэх гэнэ.

Аймгийн Засаг дарга Б.Азжаргал “Аймгийн Онцгой комиссын даргын хувьд орж ирж болзошгүй хулгайн замыг газар дээр нь судалж үзсэн. Цаашдаа Хөтөл, Салхитын чиглэлийг судалж үзнэ. Шарын гол, Хонгорын чиглэлийн замын хувьд төмөр замын нүхэн гарцыг хаасан учраас харьцангуй гайгүй байна. Бид аж ахуйн нэгжүүдээ өнөөдрөөс хэвийн үйл ажиллагаанд нь оруулах шийдвэрийг гаргасан” гэлээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм нүүр-хуудасны-шинэ-оцлох

Хөвсгөл нуурын мөсөнд хэмжилт хийжээ

Хатгал тосгон дахь Цагдаагийн тасаг, Гал түймэр унтраах, аврах 69-р анги, Хатгал тосгоны Захирагчийн ажлын алба, Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид хамтран Хөвсгөл нуурын Мэргэний үзүүр, Сомо сарьдаг зэрэг газрын мөсний зузаанд энэ сарын 6-нд хэмжилт хийсэн байна.

Энэ үеэр мөсний зузаан 42-48 см байгаа нь өмнөх жилүүдээс нимгэн байгаа тул мөсөн замаар зорчихыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байршуулсан байна. Сүүлийн үед иргэд Хөвсгөл нууран дээгүүр зорчих, автомашины араас чаргаар чирэх, гулгах тохиолдол элбэг байна. Мөсний зузаан автомашин болон явган хүн зорчих хэмжээнд хүрээгүй нимгэн байгаа тул зорчих хөдөлгөөнийг хориглож байна.

Categories
зурхай мэдээ нийгэм

Махны үнэ 500-1000 төгрөгөөр нэмэгджээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хүнсний дэлгүүр, худалдааны төвүүдэд өдөр бүр хяналт тавьж буй. Тус газар өчигдөр нийт 19 зах, худалдааны төв, дэлгүүрт шалгалт явуулжээ.

Махны үнийн тухайд Хүчит шонхор захад хонь, үхрийн мах 500-1000 төгрөгөөр нэмэгджээ.Тодруулбал, жижиглэнгээр худалдаалж буй хонины ястай мах өмнөх өдрийнхөөс 9000 төгрөг болж 500 төгрөгөөр, үхрийн ястай махны дээд үнэ 11000 төгрөг болж 1000 төгрөгөөр, ямааны махны үнэ 8500 төгрөг болж 500 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна. Махны нийлүүлэлт өмнөх өдрөөсөө 1.7 тонноор буурч 28.9 тонн мах нийлүүлжээ.

Гурил будаа, хүнсний ногоо: Барс захад худалдаалж буй Алтан тариа гурилын бөөний үний хувьд дээдийн дээд гурил 2000, дээд гурил 1250, 1-р зэрэг 1200, 2-р зэрэг 850 төгрөгийн үнэтэй байна.Мөн цагаан будаа кг нь 2100 төгрөгийн үнэтэй байна.

Шар будаа сортоос хамаарч 2000-2100, элсэн чихэр 2200, Монгол төмс 700-800, лууван 800, монгол сонгино 2500, хятад сонгино 1200 төгрөгийн үнэтэй байна.Энэ нь дэлгүүрт борлуулж буй үнээс 200-300 төгрөгийн хямд үнэтэй байгаа юм. Хүнсний дэлгүүрүүдэд лууван кг нь 1200-1500, Монгол төмс 1000-1100, цагаан будаа 2500-3800, элсэн чихэр 2300-2500 төгрөгийн үнэтэй байна.

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үний өсөлттэй холбоотой асуудлаар өчигдөр 12:00 цагийн байдлаар хэрэглэгчийн мэдээллийн төвд 48 иргэний гомдол бүртгэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Томуу, томуу төст өвчин 7.9 хувиар буурчээ

Энэ сарын 6-ны байдлаар, нийслэлийн хэмжээнд амбулаторийн 22.587 үзлэг хийснээс томуу, томуу төст өвчтэй 356 тохиолдол оношлогджээ.

Энэ нь нийт үзлэгийн 1.6 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 0.3 хувиар нэмэгдсэн, өнгөрсөн оны мөн үеийн түвшнээс 7.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Нийт өвчлөгсдийн 41.3 хувийг нэг хүртэлх нас, 19.1 хувийг 2-4 нас, 10.4 хувийг 5-9 нас, 3.6 хувийг 10-15 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 555 дуудлага ирснээс 38.0 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.

Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн ачааллаас үзэхэд, хүүхдийн 1123 орон дээр 115 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Шинээр хэвтсэн өвчтөний 17 буюу 22.4 хувь нь томуу, томуу төст өвчтэй өвчтөн байгаагаас бүгд хүүхдүүд байна. Хүнд өвчтэй хүмүүсийн 4 буюу 10.3 хувийг амьсгалын замын өвчтэй өвчтөн эзэлж байгаа юм.

Томуу, томуу төст өвчин буюу амьсгалын замын цочмог халдвар, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, илчлэг сайтай хоол ундаар дархлааг нь дэмжих, дулаан хувцаслах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалт тогтмол зүүлгэж хэвших, өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байх, ариун цэврийн дэглэм сайтар сахиж, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-шинэ-оцлох

Дархан цаазат газрын амьтдад өвс, хужир, тэжээл өглөө

Монгол Улсын нийт нутгаар хүйтний эрч чангарсан энэ үед Байгаль орчин, аялал жуулчлалын газраас өвс, тэжээл, хужир, давсыг амьтдын идээшлэх нутагт тавьж байна.

Тухайлбал, Булган аймгийн Зэд Хантай Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид хариуцсан бүс нутгийн ойн туруутан амьтдын 10 байршилд 1.8 тонн давс, 1 тонн тэжээлийн будаа тавьжээ.

Өвөрхангай аймгийн ихэнх нутгаар цас их унаж хүйтэрснээс зэрлэг ан, амьтан тэр дундаа нэн ховор амьтад байршдаг газраар өвөлжилт хүндэрсэн тул Баруунбаян-Улаан, Хайрхандулаан сумын нутгийн 40 гаруй цэгт аргаль, халиун буганд өвс, хужир тавив.

БОАЖЯ биотехникийн үйл ажиллагааг цаашид ч үргэлжлүүлнэ гээд одоогоор зэрлэг ан амьтад хорогдсон тохиолдол гараагүйг цахим хуудаснаа мэдээллээ.

Эх сурвалж : БОАЖЯ