Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Дулаан арал байгуулж, эсвэл дулаан арал худалдан авч бөөнөөрөө өвөлждөг болцгооё оо” ​хэмээн өгүүллээ​​​ ​ ​​

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт Гурил үйлдвэрлэгчдийн холбооны
тэргүүн С.Санжхүү “Гурилын үйлдвэрлэлд
коронавирусийн халдвараас
үүдэлтэй хүндрэл үүсээгүй байна” хэмээв нийтлэлийг I- X нүүрнээс уншаарай.

Улсын Их Хурлын Ёс
зүй, сахилга хариуцлагын
байнгын хорооны дарга
Б.Бат-Эрдэнэ “Миний УБТЗ руу
явуулсан бичигт хэн
нэгнийг буруутгасан,
зөвтгөсөн агуулга
байхгүй”
гэв.

Жендерийн үндэсний
хорооны Нарийн
бичгийн дарга бөгөөд
Ажлын албаны дарга
Т.Энхбаяр “Ажил, ар гэрийн тэнцвэрийг
хангахыг хөдөлмөрийн хуулиар
зохицуулахаар яригдаж байна” гэлээ.

“Өдрийнсонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Дулаан арал байгуулж, эсвэл дулаан арал худалдан авч бөөнөөрөө өвөлждөг болцгооё оо” хэмээн өгүүллээ.

Баримт үйл, явдлын VII нүүрт Сэтгэл заслын эмч, доктор Р.Энхтүвшин “Сэтгэл зүйн хэрэгцээ нь
хангагдахгүй байгаа учраас
гэр бүлийн хүчирхийлэл
үйлдэж байна” хэмээв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу

. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай. Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. “Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу. “ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Суудлын автомашины импорт 17 хувиар буурчээ

2020 оны арваннэгдүгээр сарын байдлаар импортоор орж ирсэн зарим гол бүтээгдэхүүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулан үзье. Энэ хугацаанд 545.1 мянган тонн автобензин импортолсон нь 2019 оны мөн үеийн дүнгээс 73.6 мянган тонноор их байна.

Дизель түлшний импортын хувьд 916.8 мянган тонн болж 2019 оны мөн үеийн гүйцэтгэлээс 72.5 мянган тонноор, үнийн дүнгээр 385.6 сая ам.доллар болж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 226.5 сая ам.доллароор тус тус буурчээ. 2019 оны эхний 11 сард нэг тонн дизель түлшний импортын дундаж үнэ 618.7 ам.доллар байсан бол 2020 онд 420.6 ам.доллар болж 198.1 ам.доллар буюу 32.0 хувиар буурсан байна.

Арваннэгдүгээр сарын байдлаар 48963 суудлын автомашин, 19235 ачааны автомашин импортоор орж иржээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад суудлын автомашины импорт 17650-аар, ачааны автомашины импорт 2525-аар тус тус буурчээ.

Categories
мэдээ нийгэм

​Б.Ууганбаяр: Нийслэлийн өрх бүрээс шинжилгээ авахаар судалж байна

ЭМЯ, Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр “Өнөөдөр олон нийтийн дунд Улаанбаатар хотод 0 зогсолт хийнэ гэсэн мэдээлэл гарсан. Коронавирусийн халдвартай холбогдуулан өргөн хүрээнд шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байгаа. Баянзүрх дүүрэгт халдвар гарсантай холбогдуулан тус дүүрэгт “Нэг өрх – Нэг иргэн” шинжилгээ хийх ажлыг зохион байгуулсан. Тэгвэл одоо бид нийслэлийн хэмжээнд байгаа нийт 413 мянган өрхөөс шинжилгээ авах ажлыг зохион байгуулахаар судалгаа хийж байна. Харин удирдлагын төвшинд Улаанбаатар хотод 0 зогсолт хийх асуудал яригдаагүй. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод 0 зогсолт хийхгүй гэдгийг дахин хэлье. Ийм учир ард иргэд 0 зогсолт хийнэ гэж сандарч, үймэхгүй байхыг зөвлөж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Хакүхо М.Даваажаргал энэ башёг өнжинө

Мэргэжлийн сумо бөхийн, 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал коронавирусээр халдварласан байна. Мэргэжлийн сумо бөхийн энэ сарын 10-нд эхлэх тэмцээн явагдах эсэх нь эргэлзээтэй байсан ч 2021 оны анхны башёг зохион байгуулахаар боллоо.

Сумо бөхийн холбооны хэвлэл, мэдээллийн ояката Шибатаяма: “2021 оны нэгдүгээр сарын тэмцээнийг зохион байгуулна. Токиод халдварын тоо нэмэгдсээр байгаа тул Засгийн газар, Токио хотын захиргааны шийдвэр гарсны дараа үзэгчтэй хийх эсэхийг шийднэ. Тэмцээний өмнө холбооны бүх ажилтан, бөх, үсчин, засуул нарыг PCR шинжилгээнд хамруулна. Энэ шинжилгээний хариуг үндэслэж, энэ сарын 9-нд барилдааны оноолтыг гаргана.

Их аварга Хакүхогийн дэвжээний бүх хүнийг шинжилгээнд хамруулсан. Миягино ояката, бусад 16 бөхийн хариу сөрөг гарлаа. Тус дэвжээний бөхчүүдэд өөрийгөө тусгаарлах үүрэг өгсөн. Одоогоор уг дэвжээний бөхчүүдийг Хацү башёд барилдуулах эсэхийг хэлэх боломжгүй. Учир нь тэд нэгдүгээр хавьтлын хүмүүст тооцогдож байгаа. Минато дэвжээний засуул халдвар авсан. Гэхдээ тэдний дэвжээний бөхчүүдийн хариу бүгд сөрөг гарсан” гэж мэдээлжээ. Өнгөрсөн жилийн Намрын тэмцээний өмнө Тамаонои дэвжээнд халдвар голомтлон гарч, 24 бөх халдвар авахад тус дэвжээний бөхчүүдийг барилдуулаагүй ч банцүкэг нь буулгаагүй юм.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

1,657,359 ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн808,610,503.04 төгрөгийн үнийн дүн бүхий 1,657,359 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Монгол алт” ХК (ERS +14.95%) болон “Хай би ойл” ХК (HBO +9.05%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Глобал монголиа холдингс” ХК (HML -15.00%) болон “Шарын гол” ХК (SHG -15.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 15,963 ширхэг нэгж эрхийг нийт 1,718,713 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.2 хувиар өсөж, 19063.22 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,010,269,983,540.92 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү

Categories
мэдээ нийгэм

Амьсгалын замын өвчлөл 6 дахин буурчээ

Өнгөрсөн онд болон энэ оны эхээр амьсгалын замын өвчлөл 5 дахин буурсан үзүүлэлт гарчээ.

Амьсгалын замын эмгэгийн үед хэрэгжүүлж буй Нийгмийн эрүүл мэндийн интервенци буюу хөл хорио, гар угаах, амны хаалт зүүх, зай барих дэглэмийн үр дүн гэдгийг Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Чимэдсүрэн ЭМЯ-наас хийсэн мэдээллийн үеэр танилцууллаа.

Амьсгалын тогтолцооны өвчин 10 мянган хүн ам тутамд 2017-2019 онд 66 хүн эмнэлэгт хэвтдэг байсан бол энэ жилийн хувьд 12 хувь буюу 6 дахин буурсан байна. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн хувь 10 дахин буурсан байна. Энэ дотроо амьсгалын замын болон уушгины хатгалгаа буурсан.

Түүнчлэн Засгийн газар, ЭМЯ-наас “COVID-19”-тэй эрэгцэн томуу, томуу төст өвчин идэвхжихээс урьдчилан сэргийлэн 2020 онд томуугийн вакцинд 600 мянга орчим зорилтот бүлгийн иргэдийг хамруулсан нь ихээхэн үр дүн гэж үзэж байна.

Categories
гадаад мэдээ

Япон улс онц байдал зарлалаа

Японы Ерөнхий сайд Ёшихидэ Сүга өнөөдөр (2021.01.07) нийслэл Токио болон ойролцоох гурван муж болох Канагава, Чиба, Сайтамад онц байдал зарлах шийдвэр гаргаснаа танилцууллаа. Тус улсад цар тахлын дэгдэлт сүүлийн өдрүүдэд эрчимжих болсон тул ийм шийдвэрт хүрсэн бөгөөд онц байдлын зэрэг хоёрдугаар сарын 7-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Токио хотод сүүлийн 24 цагийн хугацаанд covid-19-ийн 2447 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх өдрийнхөөс даруй 800-гаар нэмэгдсэн үзүүлэлт болсон юм. Тус улсад цар тахал эхэлснээс хойш нийт 252 мянган хүн covid-19 авч, 3700 орчим хүн нас баржээ.

Энэ хугацаанд ард иргэдийг шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг уриалж байгаа ба ресторан, шөнийн цэнгээний газрууд 19.00 цагаас хойш архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх, 20.00 цагаас хаалгаа барих, албан байгууллагууд ажилчдынхаа 70 хүртэл хувийг гэрээс нь ажиллуулах, спорт заалууд, их дэлгүүрүүд ажиллах цагаа богиносгох зэрэг арга хэмжээ авах юм байна. Түүнчлэн олон нийтийг хамарсан арга хэмжээг 5000-аас ихгүй хүнтэйгээр зохион байгуулахыг зөвшөөрч байгаа аж.

Эрх баригчдын шийдвэрийг дагаж, ажиллах цагаа богиносгосон бизнес эрхлэгчдэд өдөрт 40-60 мянган иений дэмжлэг үзүүлэхээр болжээ.

Япон улс нь өнгөрсөн хавар мөн онц байдал зарласан бөгөөд тухайн үед бүх сургуулийг хааж, олон нийтийн үйл ажиллагааг хориглож байв. Харин энэ удаагийн онц байдал харьцангуй уян хатан байгаа юм. Элсэлтийн шалгалт энэ сарын сүүлээр төлөвлөсөн хугацаандаа зохион байгуулагдах юм байна.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын баримт бүртгүүлэх хугацаа маргааш дуусна

НӨАТ-ын 2020 оны дөрөвдүгээр улирлын төлбөрийн баримтаа энэ сарын 8-ны дотор багтаан бүртгүүлэхийг татварын байгууллагаас мэдээлж байна. Иргэд өнгөрсөн оны сүүлийн улирлын буюу 10 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд худалдан авалт хийсэн баримтаа И-Баримт-ын системд бүртгүүлснээр дөрөвдүгээр улирлын урамшууллаа авах боломжтой.

Өмнөх улирлын НӨАТ-ын худалдан авалтын буцаан олголтын мөнгийг дараа улирлын эхний сард багтаан иргэдийн бүртгэлтэй данс руу шилжүүлдэг хуультай. Тиймээс заасан хугацаанд худалдан авалтын төлбөрийн баримтаа нэгдсэн системд бүртгүүлээгүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй юм.

Categories
гадаад мэдээ нүүр-хуудасны-шинэ-оцлох

Д.Трамп эрх мэдлээ тайвнаар шилжүүлэн өгөхөө мэдэгдлээ

Сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй хэдий ч нэгдүгээр сарын 20-нд эрх мэдлээ шилжүүлэн өгнө гэдгээ АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.

Энэ тухайгаа тэрбээр ерөнхийлөгчийн харилцаа холбоо хариуцсан туслах Дэниел Скавиногийн “Твиттер” хуудсаар дамжуулан мэдэгдсэн байна.

Өмнө нь АНУ-ын Конгрессын Сенат, Төлөөлөгчдийн танхим хамтарсан хуралдаан хийх үеэрээ 11 дүгээр сарын 3-нд болсон сонгуульд Ж.Байден ялалт байгуулсныг баталгаажуулсан юм.

Categories
мэдээ нийгэм

Налайхын харьяат иргэн дүүргийн товчоогоор иргэний үнэмлэхээ үзүүлэн нэвтэрч болно

Налайх дүүргийн Онцгой комиссын өнөөдрийн шийдвэрээр, тус дүүрэгт хөдөө орон нутаг болон нийслэлийн бусад дүүргийн харьяат иргэнийг PCR шинжилгээний бичгээр нэвтрүүлэх болжээ.

Дүүргийн Онцгой комиссын шийдвэрээр, зөвхөн PCR шинжилгээ өгсөн иргэнийг “Оргил налайх” товчоогоор нэвтрүүлэх шийдвэр гарсныг өмнө нь мэдээлсэн. Тэгвэл дээрх шийдвэрт ийнхүү өөрчлөлт оруулж нийслэлээс тус дүүргийг зорих Налайх дүүргийн харьяат иргэн иргэний үнэмлэхээ үзүүлснээр товчоогоор саадгүй нэвтрэхээр боллоо.

Иймд Улаанбаатараас Налайх чиглэлд зорчих Налайх дүүргийн харьяат иргэн иргэний бичиг баримт, ажлын үнэмлэх, хөдөө орон нутгийн болон бусад дүүргийн харьяат иргэн заавал PCR шинжилгээний бичигтэй байх шаардлагатай юм. PCR шинжилгээний бичиг 72 цагийн хугацаанд хүчинтэй байх ажээ.