Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймагт эмчлүүлж байсан зургаан хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа

Монгол Улсад сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 31 тохиолдол шинээр бүртгэгдсэн бол долоон хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Сүүлийн 24 цагт долоон хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Үүнээс зургаа нь Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан хүмүүс юм.

Ингэснээр өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт 1,395 тохиолдлын 896 нь буюу 64.2 хувь эдгэрээд байна.

Одоогоор 488 хүн эмчилгээнд байгаа. Үүнээс:

  • ХӨСҮТ-д-252 хүн,
  • Цэргийн төв эмнэлэгт-223 хүн,
  • Яармагийн 300 ортой эмнэлэгт-6 хүн,
  • Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт- 7 хүн тус тус эмчлүүлж байна.

Биеийн байдлыг нь үнэлбэл,

  • Хөнгөн-323
  • Хүндэвтэр-150
  • Хүнд-12
  • Маш хүнд-3 хүн байгаа юм” гэв.
Categories
мэдээ нийгэм

Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас 10 хүн гэмтэж, хоёр хүний амь нас хохирчээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2021 оны нэгдүгээр сарын 4-7-нд нийт 459 дуудлага мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 357 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 10 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутаг 1 хүний амь нас хохирчээ.

Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр –2
  • Мөргөлдөх хэлбэрээр-2
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-2 тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослууд:

  • 2021 оны нэгдүгээр сарын 4-ний 04:00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Ханын материалын зам, Баянхошуу руу салдаг уулзварт Toyota prius маркийн автомашины жолооч С нь замын хажуугийн шон мөргөж, жолооч 23 настай, эрэгтэй С-н амь нас хохирсон.
  • 2021 оны нэгдүгээр сарын 7-ны 23:50 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сум 8-р баг, асфалтан замд Toyota Grand mark 2 маркийн автомашины жолооч Ө нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, явган зорчигч 41 настай, эмэгтэй Б-н амь насыг хохироосон. /Драгер 1.75%/

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 102 зөрчил ирлүүлсний 48 нийслэлд, 54 орон нутагт тус тус бүртгэгдсэн байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд жолооч нь зам болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой бага хурдтай зорчих ёстой. Гэтэл хөл хорионы дэглэмтэй холбоотойгоор хөдөлгөөн сийрэг үед жолооч нар хурд хэтрүүлэх, улирал, цаг агаарын нөхцөлд тохироогүй зуны дугуйтай хөдөлгөөнд оролцож яваад зам, замын байгууламж мөргөж гэмтээх, бусдын болон өөрийн эд хөрөнгөнд хохирол учруулах явдал гарсаар байна.

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өвлийн улиралд тээврийн хэрэгслийнхээ дугуйг зориулалтын өвлийн дугуйгаар солих, халтиргаа гулгаатай замд хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс 20-30 хувиар бууруулж зорчихыг байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Categories
гадаад мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

АНУ: Хоёр зуун жилийн дараа анх удаа


-ҮЙМЭЭН ДЭГДЭЭСЭН Ч СОНГУУЛИЙН ДҮНГ БАТЛАВ


-Өчигдөр буюу 2021 оны нэгдүгээр сарын 5, өнөөдөр буюу нэгдүгээр сарын 6-ны өдөр АНУ-ын түүх, төр засгийн тогтолцоо, хүчний харьцаа, ирээдүйн амьдралд нэн чухал үйл явдлууд болж байна. Яг одоо миний бие онц байдал тогтоосон нэгдүгээр сарын 6-ны орой 9 цагаас энэхүү шуурхай мэдээг бичээд сууж байна. Болж буй үйл явдлыг товч тайлбарлан өгүүлье.


Нэгдүгээр сарын 4

Энэ бол Жоржиа мужийн сонгуулийн битүүний өдөр байлаа. Жоржиа мужийн сонгогчид энэ жил АНУ-ын төр засгийн хүчний харьцааг шийдэх чухал үүрэгтэй болсон юм. Учир нь Конгрессын дээд танхим болох Сэнат 100 гишүүнтэй байдгийн хоёрыг нь Жоржиа мужийнхан сонгоно, гэтэл хүчний харьцаа 50-48 суудлаар Бүгд Найрамдах Нам ялж буй. Хэрвээ энэ хоёр суудлыг хоёуланг нь Ардчилсан нам авбал 50-50 болж тэнцэнэ. Тэнцсэн тохиолдолд хайныг нь дэд ерөнхийлөгч хагалдаг хуультай, дэд ерөнхийлөгчөөр Камала Харрис сонгогдсон учир АН олонх болно гэсэн үг. Энэ орой ерөнхийлөгч болох Байден, ерөнхийлөгч буй Трамп хоёул Жоржиад ирж сонгуулийн аянд оролцов. Трамп гэтэл БНН-ын хоёр нэр дэвшигчийг дэмжихээсээ илүү өөрийнхөө тухай, сонгуульд “ялагдаагүй” болохоо ярьж, Жоржиа мужийн захирагч, төрийн нарийн бичгийн дарга нар луу довтлов. Сонгуулийн өмнөх шөнө БНН-ныхны эсрэг яриа хийсэн нь нэр дэшигч нарт нь үнэхээр сөрөг сурталчилгаа болсон юм.

Нэгдүгээр сарын 5

Шөнө 12 гэхэд АН-ын нэг нэр дэшигч ялах нь тодорхой, нөгөө нь ялах магадлал нэн өндөр болов. БНН ийнхүү 2018 онд доод танхим болох Төлөөгчдийн танхим, 2020 онд ерөнхийлөгчийн суудлаа алдсан эцэст 2021 онд Сенатыг бас алдах нь тодорхой боллоо. Ялсан ялагдсан талын баяр баясал, уур харуусал ив илт. Энэ өдөр миний ажил буюу Конгрессын Номын Сангийн захиргаанаас “Маргааш 1 сарын 6-ны өдөр ажилдаа ирж болохгүй” гэсэн мэдээлэл ирэв. Учир нь Трампыг дэмжигчид жагсана, жагсаал үймээн болох магадлалтай гэжээ. Конгрессын Номын Сангийн гурван байр гурвуул Конгрессын ордонтой газар доогуур холбоотой билээ.

Нэгдүгээр сарын 6

Энэ өдөр олон чухал явдал давхацлаа. Өглөөгүүр АН-ын Жон Оссоф ялах нь тодорхой болов. Энэ бол маш том үйл явдал. Сенатыг авснаар Байден бүх сайд нараа, бүх томилгоогоо хүссэнээрээ хийж болно гэсэн үг. Сенатад олонх болохгүй бол дэвшүүлсэн хүн бүрийг нь унагаад байх боломж МкКоннэлд бий. Энэ өдөр 13 цагаас хоёр танхим нэгдсэн хуралдаан хийж, ерөнхийлөгч Байденыг сонгосон Сонгогчдын зөвлөлийн саналыг батлах ёстой байв.

12 цагийн үед Трамп дэмжигч нарынхаа өмнө гарч ирж үг хэлэв. Үгийнх нь гол санаа нь “сонгууль будилаантай болсон, би ялсан, гэвч дээрэмдүүлсэн…”

13 цагт нэгдсэн хуралдаан эхэлж байх үед Трамп үгээ хэлж дууссанаар уурссан олон зуун жагсагч Конгрессын Ордон руу алхав.

15 цагийн үед жагсагч нар хамгаалалтыг нэвтэлж, ордон руу орлоо. Байдал маш эгзэгтэй болов. Дэд ерөнхийлөгч Пэнс тэргүүтэй түшмэдийг сайн хамгалалттайгаар гадагш гаргасан бол нийт гишүүдийг тэгэх боломж үгүй, нууцлаг байранд оруулан, хамгаалав.

16 цагт буун дуу гарч, нэгэн эмэгтэй буудуулсан нь хоёр цагийн өмнө эмнэлэгт нас баржээ. Дотроос нь хаасан өрөө рүү хүмүүс орох гэж тэмцэлдэх үеэр буудуулсан бололтой. Тэр өрөөг зэвсэгтэй хүмүүс хамгаалж байсныг бодоход их хурлын гишүүд тэнд байсан байж ч магадгүй. Бүх зүйл одоогоор тодорхойгүй байна. Вашингтон хотын захирагч онц байдал тогтоож, 18 цагаас эхлэн гадуур хүн явахыг хориглов. Цагдаа хүч хүрэхгүй байгаа тул Үндэсний гварди хэмээх цэргийн хүчийг оруулж ирэхийг хүссэн боловч энэ тушаалыг гаргах эрхтэй Ерөнхийлөгч Трамп хоёр ч удаа татгалзсаны эцэст хүн буудуулсны дараа сая зөвшөөрөв.Онц байдал эхлэхтэй зэрэгцэн цэрэг цагдаагийн хүч гартаа бүхнийг авч, ордоныг чөлөөлөн, босогчдыг тараав. Үймээн таригчдаас болж Үндсэн хуулийнхаа үүргийг тасалдуулахгүй хэмээн 20 цагийн үед Сэнта, Төлөөлгчдийн танхимын гишүүд эргэн ирж, ахин хуралдаж эхэллээ. Энэ зуур Байдэны ялалтыг эсэргүүцэж, Трампын талд орно хэмээн төлөвлөж байсан БНН-ын хэд хэдэн гишүүн гүн шоконд орж, Трампыг дэмжихээ болилоо хэмээн мэдэгдэв. Хамгийн сүүлд Конгрессын ордныг хамгаалж чадалгүй алдсан тохиолдол 1812 ондболсон билээ. Тэгэхэд харийн түрэмгийлэгчид буюу Британичууд Капитол руу нэвтэрч, Конгрессын Номын санг юу ч үлдээлгүй шатаасан түүхтэй. Энэ удаад харин америк иргэд өөрсдөө Төрийн ордон руугаа дайран орлоо.

Тэргүүн хатагтай Мэланиа Трампын Хэвлэл мэдээллийн албаны дарга үймээнээс болж ажлаа хаяж байгаагаа мэдэгдэв. Трампын охин Иванка босогчдыг “Эх орончид” хэмээсэн жиргээгээ 3 минутын дараа устгав. Трамп асуудлыг намжаах гэхээсээ илүү улам хөөргөсөн өнгө аястай зүйл нийтлүүлсээр байсан тул Фэйсбүүк, Ю-Түүб, Твиттер бичвэрүүдийг нь устгаж, 12 цаг нийтлэх эрхийг нь хаслаа.

Нэгдүгээр сарын 20-ны өдөр Байден тангаргаа өргөнө. Нэгдсэн улс хэмээгдэх Америк “нэгдэж” чадах уу гэдэг асуудал тун эгзэгтэй байна.

“Өдрийн сонин”-ы Вашингтон дахь тусгай сурвалжлагч

М.САРУУЛ
ЭРДЭНЭ
. 2021.01.07. 18:00 цаг

Categories
мэдээ нийгэм

Хулгайн замаар хүн тээвэрлэсэн 25 жолоочийн машиныг хураажээ

Өмнөговь аймгийн онцгой комиссоос нэгдүгээр сарын 5-нд Тавантолгой, Оюутолгой, Нарийнсухайтын бүлэг ордын уул уурхайн аж ахуйн байгууллагуудын ажилчид, жолооч нарыг 2021 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэл өөрийн аймгийн үндсэн харьяат биш бол орон нутагтаа нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Цагдаагийн байгууллагаас бүх нийтийн хөл хорионы үед Өмнөговь аймгийн Цагаан хад хилийн боомт болон Дархан-Уул аймгуудын нутаг дэвсгэрт хулгайн гэх тодотголтой зөвшөөрөгдөөгүй замаар “Covid-19” халдварын шинжилгээ өгөөгүй иргэдийг тээвэрлэж байгаа талаар иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу хяналт шалгалтын ажиллагааг зохион байгуулж, дараах зөрчлийг илрүүлжээ.

Тодруулбал, Өмнөговь аймагт 13 тээврийн хэрэгсэл, 13 жолооч, 28 зорчигч нийт 41 иргэн, Дархан-Уул аймагт 12 тээврийн хэрэгсэл, 12 жолооч, 17 зорчигч нийт 29 иргэдэд тус, тус зөрчлийн хэрэг нээн, мөн Зөрчлийн тухай хуулийн 4.2-т зааснаар зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хурааж улсын орлого болгох саналыг аймгийн шүүхэд хүргүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

Иймд иргэд та бүхэн хулгайн гэх тодотголтой зөвшөөрөгдөөгүй замаар болон зөвшөөрөлгүй хот хооронд хүн тээвэрлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Зөрчлийн тухай хуулийн 4.2 дахь хэсэгт: 4.2 дугаар зүйл.

  • Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураах. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, зэвсэг, хэрэгслийг хураана,
  • Зөрчил үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналгыг хураах, эсхүл түүний үнийг гаргуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ,
  • Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл нь зөрчил үйлдсэн хүний амьжиргааны эх үүсвэр болсон эд зүйл, хэрэгсэл бол тэдгээрийг хураахгүй,
  • Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл гэдэгт зөрчил үйлдэхдээ ашигласан зэвсэг, хэрэгсэл, эд зүйл, тээврийн хэрэгсэл, уналга, зөрчилтэй бараа, бүтээгдэхүүн, эд зүйлийг ойлгоно.
Categories
мэдээ нийгэм

Төрийн ордонд орох, гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлажээ

Хийх хугацаа, хийсэн ажилтайгаа дүйцэв үү?

Төрийн ордон руу орох гэж байсан иргэнд хийсэн түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан тул хөл хорио тогтоогоод байна.

Тухайн иргэн Төрийн ордны баруун талын хаалгаар орох гэж байсан бөгөөд хамгаалалтын алба доторх хүмүүсийг өрөөнөөсөө гарахгүй байхыг анхааруулжээ. Түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарсан иргэнээс PCR шинжилгээ авсан бөгөөд шинжилгээний хариу гартал гарч, орох хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлажээ.

Өмнө нь арванхоёрдугаар сарын 8-ны өдөр мөн Төрийн ордонд ажилладаг хүнд хийсэн коронавирусийн түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарч хязгаарлалтыг хийж байсан. Гэхдээ тухайн хүний PCR шинжилгээний хариу сөрөг гарсан юм.

Categories
мэдээ нийгэм

“Мөнгөн Гүүр” эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдийг шинжилгээ өгөхийг анхаарууллаа

Энэ сарын 7-ны өдөр 14225 хүнд PCR шинжилгээ хийхэд 33 хүнээс коронавирус илэрлээ. Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч, бусад нь ХСҮТ, Мөнххада, Баянзүрх эмнэлэг, Ачтан эмнэлгийн гэр бүлийн хүмүүс байна.

Баянгол дүүргийн 6-р хорооны 43А байранд орцоор дамжин 6 хүн халдвар авлаа. Тус орцонд Ачтан эмнэлгийн сувилагч амьдардаг тул тус эмнэлгээс 171 хүнийг шинжилгээнд хамруулсан. 32 хүнийг ойрын хавьтал гэж тусгаарласан бөгөөд нэг хүнээс коронавирус илэрлээ.

Орцны халдварын бас нэг тохиолдол нь Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилтан байсан тул тус газрын ажилтнуудыг шинжилгээнд хамруулж байна.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх “Мөнгөн Гүүр” эмнэлгээр арванхоёрдугаар сарын 25-наас хойш үйлчлүүлсэн, тус эмнэлгээр орсон, эмч мэргэжилтэнтэй нь уулзсан иргэн байвал шинжилгээ өгөх, орон нутгийн Онцгой комиссын шуурхай штабт хандахыг Орхон, Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос орон нутгийн иргэддээ анхаарууллаа.
Орхон аймгийн тухайд “Ачтан элит” эмнэлгээр үйлчлүүлсэн иргэн байвал шинжилгээнд хамрагдахыг мөн анхааруулсан бөгөөд тус эмнэлгээр үйлчлүүлсэн иргэн байгаагүй аж.

“Мөнгөн Гүүр” эмнэлэг нь үйлчлүүлэгчдэдээ “COVID-19”-ийн түргэвчилсэн болон PCR шинжилгээ хийлгэсэн байх шаардлага тавьж байжээ.

Categories
мэдээ нийгэм

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 5, 6 ДУГААР ХОРООНД НИЙТ ИРГЭДИЙГ ХАМРУУЛСАН ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА

Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны тодорхой байршилд коронавируст “Ковид-19” халдвар голомтлон гарсантай холбогдуулан хэсэгчлэн хааж, халдварыг тандах, илрүүлэх шинжилгээг 2021 оны 01 дүгээр сарын 08-ны 06:00 цагаас эхлэн зохион байгуулж байна.
Энэ хүрээнд явуулын 46 баг дээрх хороодын 20 гаруй мянган иргэнийг PCR-ийн шинжилгээнд хамруулах бөгөөд эрүүл мэндийн байгууллагын 230 ажилтан, цагдаа болон онцгой байдлын 236 албан хаагч ажиллаж байна.
Халдварыг тандах, илрүүлэх шинжилгээг өнөөдрөөс эхлэн амралтын өдрүүдэд зохион байгуулж, хязгаарлалтын дэглэмийг цуцлах юм.

Үүнтэй холбогдуулан бусад дүүрэгт ажиллаж байгаа шинжилгээний цэгийн тоог багасгаж, дүүрэг тус бүрт 1 цэг ажиллуулна. Иймд иргэдийг шаардлагагүй тохиолдолд шинжилгээний цэгүүдэд очиж, ачаалал үүсгэхгүй байхыг анхааруулж байна.

БУСАД ДҮҮРЭГТ АЖИЛЛАЖ БАЙГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ЦЭГ:

  • Баянзүрх дүүрэг: -142-сургууль
  • Сонгинохайрхан дүүрэг: -9 дүгээр сургууль
  • Сүхбаатар дүүрэг: -58 дугаар сургууль
  • Хан-Уул дүүрэг: -7 дугаар сургууль
  • Чингэлтэй дүүрэг: -39 дүгээр сургууль
  • Баянгол дүүрэг: -13 дугаар сургууль.
Categories
мэдээ нийгэм

А.Амбасэлмаа: Баянгол дүүргийн 6-р хорооны нэг орцны зургаан хүн халдвар авсан

Tsahiur.mn - Таны мэдэх эрхийн төлөө

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээллийг хүргэж байна.

Тэрбээр, Нэгдүгээр сарын 7-ны өдөр 14225 хүнд PCR шинжилгээ хийхэд 33 хүнээс коронавирус илэрлээ.

Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч, бусад нь ХСҮТ, Мөнххада, Баянзүрх эмнэлэг, Ачтан эмнэлгийн гэр бүлийн хүмүүс байна. Баянгол дүүргийн 6-р хорооны 60-р байранд нэг орцны зургаан хүн халдвар авлаа. Орцоор дамжсан халдварын бас нэг тохиолдол нь “Мөнгөн Гүүр” эмнэлгийн сувилагч байсан тул тус эмнэлгээс 171 хүнийг шинжилгээнд хамруулсан. 32 хүнийг ойрын хавьтал гэж тусгаарласан бөгөөд нэг хүнээс коронавирус илэрлээ.

Орцны халдварын бас нэг тохиолдол нь Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилтан байсан тул тус газрын ажилтнуудыг шинжилгээнд хамруулж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймагт 4.2 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон багийн “Үзүүр улаан” гэдэг газар 01.07-ны өдрийн 21:12 цагт 4.2 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга, “Оюу толгой” ХХК-ийн Гэнэтийн ослын хариу үзүүлэх багийн хяналтын ахлах мэргэжилтэн нараас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээллээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ

“The Hu” хамтлагийн залуус Английн алдарт “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ. Тус сэтгүүл нь 1986 онд гарсан бөгөөд нэг дугаар нь 60 мянган ширхэг хэвлэгддэг аж. Тэдний гарсан дугаар өчигдрөөс худалдаанд гарсан байна.