Categories
мэдээ үндэсний-бөx

Допингийн хариу ирсний дараа цол олгох санал гаргажээ

Монголын үндэсний бөхийн холбооноос Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн саналуудаа өнөөдөр цахим хуудаснаа танилцууллаа.

Үндэсний их баяр наадмын тухай хууль анх 2003 оны зургаадугаар сарын 19-ний өдөр батлагдаж, үүнээс хойш нийтдээ зургаан удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг.

Гэвч одоог хүртэл допинг, бөхчүүдийн эрэмбэ, тэгш ойн түрүү, үзүүрийн бөхчүүдэд хэрхэн цол олгох асуудал маргаантай байж ирсэн учир Монголын үндэсний бөхийн холбоо Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн их баяр наадмын өмнө асуудлуудыг цэгцлэхээр хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг гаргажээ. Мөн бөхчүүдийн цолыг допингийн хариу ирсний дараа олгох санал гаргасан байна.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хуралдаан нэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хойшиллоо

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарын таван хүнийг шүүх хурал болно | iSee.mn

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох хэргийг 2021 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр хянан хэлэлцэхээр товлосон.

Шүүгдэгч Д.Түвшинжаргалын өмгөөлөгч Б.Мөнхбат нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд шүүх хуралдааныг 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр хүртэл хойшлуулахаар шийдвэрлэв.

Categories
мэдээ цаг-үе

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт холбогдох хяналтын шатны шүүх хуралдаан хойшиллоо

MASS.mn - Түрүүлж мэдээлнэ

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, ХХҮЕГ-ын дарга асан Б.Нямдаваа нарын найман хүний хяналтын шатны шүүх хуралдаан өнөөдөр Улсын дээд шүүхэд болох байсан ч тодорхой хүсэлт ирсэний улмаас хойшлуулсан байна. Яг ямар хүсэлт ирээд, хэднийг хүртэл хойшилсон талаар Улсын дээд шүүхээс удахгүй мэдээлэл өгнө гэв.

Анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаатай хасаж таван жил таван сар хорих ял оноосон. Харин Б.Шижиржаргалд дөрөв, Б.Нямдаваад гурван жил хорих ял оноосон бол М.Нямдэмбэрэл, Д.Батмөнх, Н.Ууганбаяр нарыг 15 сая, Н.Баттөгсийг 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн.

Улмаар Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс тэдний ялыг хэвээр үлдээсэн тул тэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны хуралдаанд гомдол гаргасан. Уг гомдлыг өнөөдөр хэлэлцэх байсан ч ийнхүү хойшлоод байна.

Categories
мэдээ спорт

Криштиану Роналду 2020 онд хамгийн олон гоол оруулжээ

Италийн “Ювентус” багийн португал довтлогч Криштиану Роналду 2020 онд өрсөлдөгчийнхөө хаалганд 33 гоол оруулжээ.

Ингэснээр Европын Топ таван лигтээ улирч буй онд хамгийн олон гоол оруулсан тоглогч болсон байна. Мөн Германы “Бавари” багийн польш довтлогч Роберт Левандовски 32 гоол оруулсан үзүүлэлтээр хоёрт орсон байна.

Италийн “Лацио”-гийн Чиро Иммобиле 28, Английн “Ливерпүүл”-ийн египет довтлогч Мохамед Салах, Дортмундын “Борусси” багийн Эрлинг Холанд нар 23 гоол оруулсан амжилтаар дугаарлажээ. Харин 11 метрийн торгуулийн цохилтоос оруулсан гоолыг оруулахгүйгээр тооцвол Роберт Левандовски 27 гоол оруулсан аж. Үүний дараагаар Э.Холанд (22), К.Роналду (20), Ч.Иммобиле (18), М.Салах (18), Сон Хын Мин (Тоттенхэм 17) оржээ.

Categories
мэдээ нийгэм

Ачааны машинд зургаан нэр төрлийн нийт 69 хайрцаг бүхий эм, эмнэлгийн хэрэгслийг нууж, хилээр нэвтрүүлэхийг завджээ

Гаалийн ерөнхий газраас ачааны машиндаа зургаан нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийг нууж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлжээ.

Тодруулбал, Замын-Үүд дэх гаалийн хяналтын бүсээр 2020 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын иргэн “Ж”-ын жолоодож явсан ачааны машинд ачигдсан бараанд гаалийн хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтаар зургаан нэр төрлийн нийт 69 хайрцаг бүхий эм, эмнэлгийн хэрэгслийг нууж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлсэн байна.

Эм, эмнэлгийн хэрэгсэл нь тарифын бус хязгаарлалттай бараа бөгөөд тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд, иргэн импортлохыг хориглодог юм.


Categories
мэдээ нийгэм

“Хүчит шонхор” захад хонь, ямааны мах 300-1200 төгрөгөөр буурчээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас нэгдүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хотын зургаан дүүрэг, Орхон аймагт байрлах 17 зах, хүнсний дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийжээ. “Хүчит шонхор” захын хонь, ямааны махны бөөний үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад:

  • Хонины махны доод үнэ 6800 төгрөг болж 300 төгрөгөөр,
  • Ямааны махны доод үнэ 5800 төгрөг болж 1200 төгрөгөөр тус тус буурсан байна хэмээн ШӨХТГ-аас мэдээллээ.

Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах, зохиомол хомсдол, үнийн хөөрөгдөл үүсэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн байна. Үүнд:

Махны нийлүүлэлт, үнэ

“Хүчит шонхор” захад өглөөний 7:30 цагийн байдлаар:

  • Жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах 8800-9000,
  • Хонины цул мах 9500,
  • Үхрийн ястай мах 10000-11000,
  • Үхрийн цул мах 11500-12000,
  • Адууны мах 8800,
  • Ямааны мах 8500-8600 төгрөгийн үнэтэй байна.

Махны бөөний үнэ хонины мах 6800-7800 төгрөг, үхрийн мах 8500-9800 төгрөг, адууны мах 6000 төгрөг, ямааны мах 5800 төгрөгийн үнэтэй байна.

Махны жижиглэнгийн үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины ястай махны доод үнэ 8800 төгрөг болж 300 төгрөгөөр, хонины цул махны дээд үнэ 9500 төгрөг болж 700 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна. Үхрийн ястай махны дээд үнэ 10000 төгрөг болж 500 төгрөгөөр, үхрийн цул махны дээд үнэ 12000 төгрөг болж 500 төгрөгөөр тус тус буурсан бол бусад махны үнэ нэмэгдээгүй хэвэндээ байна.

Махны нийлүүлэлт өмнөх өдрөөсөө 5.6 тонноор өсөж 28.9 тонн мах нийлүүлэгдсэн байна.

Хүчит шонхор захын махны үнийн харьцуулалт

2021.01.08-ны өдрийн 7:30 цагийн байдлаар

Бүтээгдэхүүний нэр

01.08-ны өдрийн 07:30 цагийн байдлаар

Жижиглэнгийн үнэ

Бөөний үнэ

Нийлүүлэлт

Хонины мах

ястай

8800-9000

6800-7800

цул

9500

Үхрийн мах

ястай

10000-11000

8500-9800

цул

11500-12000

Адууны мах, ястай

8800

6000

Ямааны мах, ястай

8500

5800

Бусад зах, дэлгүүрийн мэдээлэл

1. Чингэлтэй дүүрэгт байрлах Хүчит шонхор, Нарантуул-2, зэрэг зах, худалдааны төвүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа.

Хяналт шалгалтад хамрагдсан Хүчит шонхор, Нарантуул-2 худалдааны төвд худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 8800-9000, үхрийн ястай мах 10000-11000, үхрийн цул мах 11500-12000, Алтан тариан дээдийн дээд гурил 2000-2200, дээд гурил 1500-1600, 1-р зэргийн гурил 1300-1400, 2-р зэргийн гурил 1000, цагаан будаа 2200-3000, элсэн чихэр 2500, Монгол төмс 800-1000, Монгол лууван 1500-1800, Монгол сонгино 3000, Хятад сонгино 1800-2000 төгрөг, өндөг 420-450 төгрөгийн үнэтэй байна.

2. Баянгол дүүрэгт байрлах Барс-2, Хархорин, Хороолол, Таван-Эрдэнэ, Бэст, зэрэг зах худалдааны төвүүдэд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа.

Барс-2, Хархорин, Хороолол, Таван-Эрдэнэ, Бэст зах худалдааны төвүүдэд жижиглэнгийн худалдаанд үхрийн мах ястай 9500-1000, цул мах 11500-12500 төгрөг, хонины мах ястай 8200-9000 төгрөг , цул 9500 төгрөг, адууны мах 8500-8800 төгрөг, “Хархорин” зах бөөний худалдааны хонины мах 6900-7200, үхрийн мах 8300, жижиглэнгийн худалдаанд хонины ястай мах 7800-8200 төгрөг, хонины цул мах 9000, үхрийн мах цул 11000-12500, ястай 9000-9500 төгрөг, адууны мах 8300-8500 төгрөгний үнэтэй байна.

“Гэгээ”, “Орхон” захууд хаалттай байна.

Хархорин захад хонины ястай махыг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад 8500 төгрөг болж 300 төгрөгөөр, цул мах дээд үнэ 9500 төгөрөг болж 500 төгрөгөөр төгрөгөөр нэмэгдсэн бол, үхрийн ястай мах 300 төгрөгөөр буурсан байна.

3. Сонгинохайрхан дүүрэгт байрлах Сэлэнгэ зах хяналт шалгалтад хамрагдлаа.

Хяналт шалгалтад хамрагдсан захад худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 8500, хонины цул мах 9000, үхрийн ястай мах 9800, үхрийн цул мах 11000-12500, адууны мах 8800, Алтан тариан дээдийн дээд гурил 2200, дээд гурил 500, 1-р зэргийн гурил 1250, 2-р зэргийн гурил 950, Монгол төмс 800, Монгол лууван 1500, Монгол сонгино 3000 төгрөгийн үнэтэй байна.

4. Хан-Уул дүүрэгт байрлах Яармаг, 52 зах, Саямаа, Фермерүүд зэрэг зах, худалдааны төвүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа.

Органик, Яармаг, 52 зах, Саямаа, Фермерүүд, Зөгий, Буянт-Ухаа захуудад худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7300-8800, хонины цул мах 8800-9500, үхрийн ястай мах 10500-11500, үхрийн цул мах 12000-12500, адууны мах 9000-9500, Алтан тариан дээдийн дээд гурил 2100, дээд гурил 1500-1650, 1-р зэргийн гурил 1250-1500, 2-р зэргийн гурил 950-1000, Монгол төмс 900-1000, Монгол лууван 1500-1800, Монгол сонгино 3000, Хятад сонгино 1800-2500, өндөг 400-450 төгрөгийн үнэтэй байна.

5. Сүхбаатар дүүрэгт байрлах Ууган төв, Бэлх зах худалдааны төвүүд хяналт шалгалтад хамрагдлаа.

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хувьд хонины ястай мах 7700-8800, хонины цул мах 9500, үхрийн ястай мах 10500-12000, үхрийн цул мах 11500-12500, адууны мах 9000-9500, Алтан тариан дээдийн дээд гурил 2100,алтан тариан дээд гурил 1500-1650, 1-р зэргийн гурил 1250-1300, 2-р зэргийн гурил 950-1000, цагаан будаа 2000-3400, элсэн чихэр 2200-2500, Монгол төмс 900-1000, Монгол лууван 1500, Монгол сонгино 3300 төгрөгийн үнэтэй байна.

6.Баянзүрх дүүрэгт байрлах Амгалан, Жанжин зэрэг зах, худалдааны төвүүд хяналт шалгалтад хамрагдлаа.

Хяналт шалгалтад хамрагдсан захад худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7500-9000, хонины цул мах 9500-9800, үхрийн ястай мах 10000-11500, үхрийн цул мах 12500, адууны мах 8800-9500, Алтан тариан дээдийн дээд гурил 2240, дээд гурил 1500-1600, 1-р зэргийн гурил 1300-1340, 2-р зэргийн гурил 980-1000, Монгол төмс 1000, Монгол лууван 1800, Монгол сонгино 3000 төгрөгийн үнэтэй байна.

Орон нутгийн мэдээлэл

Орхон аймаг

1. Орхон аймгийн Таван-Эрдэнэ захад өнөөдрийн байдлаар үхрийн мах 7500-8000, хонины мах 6800-7000, адууны мах 6200-6500, ямааны мах 5300-5500 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний болон махны үнэ тогтвортой байна.

“Хэрэглэгчийн мэдээллийн төв”-д

2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 11:50 цагийн байдлаар нийт 40 иргэнээс гомдол, мэдээлэл ирүүлсэн байна. Үүнээс 115 утсанд 10, чатботод 22, дуут шуудангаар 5, ибаримт 3, гомдол тус тус ирсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Г.Амартүвшин нарын гишүүд зээлийн хүүг 50 хувь бууруулах тогтоол өргөн барилаа

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг болон нэр бүхий гишүүд Бизнесийн зээлийн хүүг 50 хувь бууруулах тогтоолын төслийг өнөөдөр /2021.01.08/ УИХ-ын даргад өргөн барилаа.

Тогтоолын төсөлд:

  • Зээлийн хүүг бууруулах болон зээл төлөх хугацааг хойшлуулсантай холбогдуулан банк, банк бус санхүүгийн байгууллагад үүсэх хүндрэлийг шийдэх, нэмэгдэл эх үүсвэрийг олох арга хэмжээг нэн даруй авах,
  • Жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчид болон иргэн, ААН-д банк, банк бус санхүүгийн байгууллагаас олгосон зээлийн хүүг 50-иас доошгүй хувиар бууруулах, зээл төлөлтийн хугацааг энэ оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөн оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хойшлуулж асуудалтай холбоотой саналыг УИХ-д танилцуулах,
  • Эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчид зориулсан түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцны өмчлөх болон түрээсийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр түрээслэгчийн хүсэлтээр төлбөрийн хугацааг энэ оны долдугаар сарын 01-ний өдөр хүртэл хойшлуулах,

Цар тахлын улмаас эдийн засагт үүссэн хүндрэл, бэрхшээлийг бууруулахтай холбогдох хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг УИХ-д яаралтай өргөн мэдүүлэх зэрэг таван асуудлыг тусгажээ.

Уг тогтоол батлагдснаар бизнесийн салбарын иргэд, ААН-ийн 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө банк, банк бус санхүүгийн байгууллагаас авсан бүх зээлийн хүүг 50 хувиас багагүйгээр хөнгөлөх. Эх үүсвэрийг төрөөс гаргах. Мөн нийт арилжааны зээлийн хүүгийн эргэн төлөлтийг 2021 оны 12-р сарын 31 хүртэл хойшлуулах зэрэг бизнес эрхлэгчдийг дэмжих шийдвэр гарах аж. Ингэснээр ажлын байрыг хадгалж үлдэх, бизнес эрхлэгчдээ бодитой дэмжих, цар тахлын цохилтонд өртөж ажилгүй болох эрсдэлтэй байгаа иргэдээ ядуурлаас хамгаалах чиглэлд томоохон алхам хийнэ гэж тогтоолын төсөл өргөн барьсан гишүүд үзэж байна.

Categories
мэдээ улс-төр

Т.Доржханд: Иргэдийн эрүүл мэндийг бодохоос гадна боловсролд нь ч анхаарах хэрэгтэй

Бүх шатны боловсролын байгууллагын чанар, хүртээмж, сургууль цэцэрлэгийн хамрагдалт болон үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжсэнтэй холбогдуулан УИХ-ын чуулган үргэлжилж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд “Иргэдийн эрүүл мэндийг бодохоос гадна боловсролд ч анхаармаар байна. Хангалтгүй байна. Ковид цаашид хэзээ дуусах нь тодорхойгүйгээр үргэлжилж байхад бид аргацаасан байдлаар явж байна. Дэлхийн сургуулиуд эртнээс цахимжаад ирсэн, харин ч ковидын үед технологио илүү сайжруулж байна. Дунд хугацаандаа бид ковидын хүндрэлээс салахад хэцүү байна. Тиймээс амь аргацаасан биш илүү цахим хэлбэрт шуурхай шилжих хэрэгтэй байна.

Сэтгэл ханамж, ирц, хичээлийн агуулгын судалгааны тоо хэлж байна. Гэтэл энэ нь бодит байдал дээр чанарын үзүүлэлт болж чадахгүй. Хичээлийн үеэр багштайгаа харилцан ярьдаг, ойлгохгүй зүйлээ шууд асуух боломж нь байна шүү дээ. Хувийн сургуулиуд zoom-ээр хичээлээ хийж байгаа. Улсын сургуулиуд ч үүнийг ажиллах боломж бий. Үүн дээр салбарын яам анхаарч ажиллана уу.

Мөн үндэсний технологийн компаниудтайгаа хамтраад ажилламаар байна. Түүнээс гадна нийслэлийн хамгийн сайн багшаар хичээлийг нь заалгаад түүнийг нь УБ төдийгүй бусад аймагт байгаа хүүхдүүд үзэх боломжийг олгох нь боловсролын чанарын хүртээмжийн нэг асуудал юм” гэв.

Categories
мэдээ цаг-үе

Ерөнхийлөгч оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх тогтоолын төсөл өргөн барилаа

Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэхтэй холбогдуулан иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг 9 сарын турш хязгаарласан, нийт 38 хоног бүрэн зогсоосон зэргээс үүдэн айл өрхүүдийн амьжиргаагаа залгуулдаг орлого нь тасалдах, огт орлогогүй болох, үндэсний үйлдвэр, аж ахуйн нэгжүүд дампуурах эрсдэл үүсэж, улс орны эдийн засаг туйлдан, сэргээн босгоход туйлын хүнд нөхцөл байдал үүсээд байна.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “өрх бүрд нэг сая төгрөг”-ийн тэтгэлэг олгох бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх “Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан тогтоолын төсөлд өрх бүрд нэг сая төгрөгийг, үүнээс 200 мянган төгрөгийг бэлнээр, 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах тусгай болзол бүхий эрхийн бичиг хэлбэрээр олгож, санхүүжилтийг оффшор бүсээс татагдан орж ирсэн хөрөнгийн эх үүсвэрээр шийдвэрлэх зохицуулалтыг тусгажээ. Ингэхдээ оффшор бүсээс орж ирсэн мөнгөн хөрөнгийг Монголбанканд төрийн сангийн тусгай данс нээн байршуулахаар заасан байна.

Цар тахлын аюул гамшгийг даван туулахын тулд ард иргэддээ мөнгөн тусламж үзүүлэх, худалдан авалтаар нь дамжуулан үйлдвэр, аж ахуйгаа санхүүжүүлэх зэрэг нэн оновчтой, тодорхой арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж буй дэлхийн улс орнуудаас манай улс туршлага судалж, цаг алдалгүй авч, хэрэгжүүлэх шаардлагатай гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төсөл, үзэл баримтлал, танилцуулгыг эндээс үзнэ үү.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА:
  • 2020 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр цар тахлын үед иргэн, өрх, аж ахуйн нэгжийг эрсдэлээс хамгаалах асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан бичиг хүргүүлж, төрөөс өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхийг санал болгосон.
  • 2020 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр 2021 оны улсын төсвийн тухай хуульд хориг тавих тухай албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлж, өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх зорилтыг хангахын тулд улсын төсөвт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.
  • 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн он солигдох мөчид ард түмэндээ хандан дэвшүүлсэн мэндчилгээгээрээ дамжуулан өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх санаачилгаа дахин дэвшүүлсэн билээ хэмээн Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Л.Цэдэвсүрэн: Төлбөрийн асуудалтай байгаа оюутнуудын хүндрэлтэй байдлыг 2021 оны төсөвт багтаан шийднэ

УИХ-ын чуулган үргэлжилж байна.

БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн “Боловсролын салбарт гол хийх гэж зорьж байгаа зүйл бол чанар. Бүх шатны сургалтын байгууллагын чанарыг сайжруулж, сургалтын хөтөлбөрийн тогтвортой байдлыг хангана.

2019 онд тодорхой хэмжээний сайжруулалтыг хийснээс хойш одоогоор хөтөлбөр тогтвортой байгаа. Мөн тухайн онд сурах бичиг дээр бага хэмжээний өөрчлөлт орсон. Бид өнөөдрийг хүртэл Ц.Дамдинсүрэн гуайн 1983 оны Монгол хэлний толийг мөрдөж байна. Монгол хэлний дүрэм өөрчлөгдөөгүй. Төлбөрийн асуудалтай байгаа оюутнуудын хүндрэлтэй байдлыг 2021 оны төсөвт багтаан шийднэ. ЕБС-д 137 сурах бичиг хэрэглэж байна.

Сургалтын хөтөлбөр олон улсад 10 жил өөрчлөгдөлгүй мөрдөгддөг юм билээ. Үүнийг бид мөрдөхөөр ажиллаж байна. Хувийн хэвшил, төрийн байгууллагын ялгаад байгаа зүйл байхгүй. Төрөөс өгөх ёстой зүйлээ хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгийн байгууллагад өгч байгаа” гэв.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Манай улсын боловсролын салбар дэлхийд хаана явна вэ? Таны санаачилж хийх гол ажил юу вэ? Боловсролын салбарын хамгийн чухал асуудал таны хувь юу вэ? Монгол хэлний дүрэм юу болоод байна вэ? Оюутнууд хүнд байдалд орчихоод байна. Оюутнууд зээл авна гэсэн болохоор байгаад байдаг. Гэтэл сургууль нь хөөгөөд байна.

Хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэг хүнд байдалд орлоо. Маш олон байгууллага хаалгаа барих боллоо. ААН-ээ аврах талаар бодлого байна уу? Улсынх бол гайгүй. Нэг хэвлэгдсэн сурах бичгийг хэр удаан хэрэглэдэг юм бэ? Агуулга нь шинэчлэгдээд явдаг уу, мөнгө л хийгээд байх шиг санагддаг. ЕБС, СӨБ-ийн багш нар насаараа хүнд ажил хийгээд байр байдаггүй” гэлээ.