Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Улаагчин могой өдөр

Аргын тооллын нэгдүгээр сарын 9, Санчир гариг. Билгийн тооллын 26, Онгоц одтой, улаагчин могой өдөр. Өдрийн наран 8 :40 цагт мандан, 17 :18 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.
Categories
мэдээ нийгэм

Монгол шуудангийн орон нутагт ачаа тээвэрлэх түр хуваарь гарлаа

Монгол шуудангаас орон нутгийн ачаа тээврийн түр хуваарийг танилцууллаа. Хөл хорио дуустал долоо хоног бүр доорх хуваарийн дагуу аймгууд руу явах юм.

Хүргэлтийн талаарх мэдээллийг 1800-1613 утсаас авах боломжтой.

Аймгуудын утасны жагсаалт

  1. Архангай 70333215
  2. Багануур 70210531
  3. Баян-Өлгий 70422756, 70423031
  4. Баянхонгор 70442907, 70442500
  5. Булган 70342399, 70342935
  6. Говь-Алтай 70483500, 70483430
  7. Говьсүмбэр 02542-40647
  8. Дархан-Уул 70377940, 70374513, 70373730
  9. Дорноговь 70523200, 70523000, 70523000
  10. Дорнод 70584642, 70583079, 70583069
  11. Дундговь 70592204, 70593602, 70592415
  12. Завхан 70463000, 70463815, 70463815
  13. Орхон 70359299, 70358961
  14. Өвөрхангай 70323259, 01322-23499
  15. Өмнөговь 70533320, 70533466, 70532242
  16. Сүхбаатар 70518452, 70518675
  17. Сэлэнгэ 70363692, 70362385
  18. Төв 70272222, 70272138
  19. Увс 70452343, 70452342, 70452507
  20. Ховд 70433470, 70433731, 70433951
  21. Хөвсгөл 70382222, 70384846, 70382611
  22. Хэнтий 70562514
  23. Замын-Үүд 70527474, 70527878
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 14-16 хэм хүйтэн байна


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад хэсгээр солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтай, Хэнтэйн уулархаг нутгаар, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 28-33 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн, уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус, Хэнтэйн уулархаг нутгаар болон Туул голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

Categories
гадаад мэдээ

Сингапурын Ерөнхий сайд коронавирусийн эсрэг вакцин хийлгэжээ

Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Лун өнөөдөр “Pfizer”, “BioNTech” компаниудын хамтран гарган авсан коронавирусийн вакциныг хийлгэжээ.

“Вакцин хийлгэх нь маш чухал бөгөөд үр дүнтэй юм” гэж өдгөө 68 настай улстөрч вакцин хийлгэснийхээ дараа сэтгүүлчдэд мэдэгджээ. “Бид вакцинаа захиалсан. Энд байгаа бүх хүнд, Сингапурын иргэдэд хангалттай хүрэлцэнэ” гэж Ли Сянь Лун нэмж хэлсэн байна.

Сингапур мөн Америкийн “Moderna” болон Хятадын “Sinovac” компаниас вакцин худалдаж авна гэж тус улсын “COVID-19”-ийн халдвартай тэмцэх байгууллага хоорондын бүлгийн дарга нар өмнө нь мэдэгдсэн юм Сингапурын эрх баригчид вакцинжуулалтын хөтөлбөрөө 2020 оны арванхоёрдугаар сарын 30-наас эхлүүлжээ.

Categories
гадаад мэдээ

Илон Маск дэлхийн тэргүүн баян хүнээр тодорлоо

Илон Маскын нийт хөрөнгийн хэмжээ 185 тэрбум ам.долларт хүрч, дэлхийн хамгийн чинээлэг хүн боллоо.

Тодруулбал, цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн хувьцааны ханш энэ долоо хоногт огцом өссөнөөр Илон Маскын нийт хөрөнгийн хэмжээ 185 тэрбум ам.долларт хүрсэн. Ингэснээр тэрээр 184 тэрбум ам.долларын хөрөнгөтэй “Amazon”-ын үүсгэн байгуулагч Жефф Безосыг нийт хөрөнгийн хэмжээгээрээ давж, дэлхийн хамгийн баян хүн гэх нэр алдрыг хүртлээ.

Нью-Йоркийн хөрөнгийн биржийн пүрэв гаригийн арилжааны хаалтын байдлаар “Tesla” компанийн нэгж хувьцааны ханш 4,8 хувиар өсөж, 816.04 долларт хүрсэн юм. Компанийн зах зээлийн үнэлгээ одоогоор 760 тэрбум ам.доллар болж нэмэгдээд байна. Цахилгаан автомашин үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч “Tesla” компанийн хувьцааны ханш зөвхөн 2020 онд ес дахин өссөн юм. Энэ нь Элон Маскын нийт хөрөнгийн хэмжээ 150 тэрбум ам.доллараар өсөх гол шалтгаан болжээ.

Элон Маскын хөрөнгө сүүлийн нэг жилийн хугацаанд асар хурдтайгаар өссөн бөгөөд тэрээр 2020 оны эхэнд 27 орчим тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр дэлхийн баячуудын жагсаалтын 50 дугаар байрт бичигдэж байв. Харин тэрээр өнгөрөгч долдугаар сард дэлхийн баячуудын жагсаалтын долдугаар байр хүртэл дэвшиж, өнгөрөгч арваннэгдүгээр сард 132 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Билл Гейтсийг гүйцэж, дэлхийн хоёр дахь баян хүн болоод байсан билээ. Харин түүнд дэлхийн хамгийн баян хүн болоход ердөө сар гаруй хугацаа хангалттай байлаа.

Илон Маск өөрийгөө дэлхийн хамгийн баян хүн болсон гэх мэдээг дуулсныхаа дараа өөрийн твиттер хуудсандаа “Ямар сонин юм бэ, за эргээд ажилдаа оръё доо” хэмээн жиргэжээ.

Categories
гадаад мэдээ

БНСУ-ын Ерөнхий сайд иргэдээсээ уучлалт хүсч, нулимс унагажээ

Өмнөд Солонгосын Үндэсний ассамблей өнөөдөр өглөө /2021.01.08/ “Сovid-19”-ийн шинэ хувилбараас урьдчилан сэргийлэх болон вакцины хангамжийн өнөөгийн байдлын талааар шуурхай хуралдаан зохион байгууллаа.

Энэ үеэр тус улсын Ерөнхий сайд Чун Сэ Кюн Засгийн газар, эрх баригчид цар тахлыг цаг алдалгүй хумьж чадаагүйдээ, иргэдээ эрсдэлд оруулж, бизнес эрхлэгчид орлогогүй болж байгаад уучлалт хүсч, нулимс унагажээ. Сөрөг хүчний нэгэн улстөрч “Засгийн газар сайн ажиллаагүй учир өнөөдөр хувиараа хөдөлмөр эрхлэгчид, жижиг дунд бизнес эрхлэгчид ажил, бизнес нь зогссон мөртлөө түрээсээ төлсөөр байна” хэмээн шүүмжилсний дараа Ерөнхий сайд толгой гудайлган, нулимс дуслуулан хүлцэл өчөөд цаашид энэ сэдвийг улс төржүүлэлгүй хамтдаа шийдэл олохыг хүссэн байна.

Мөн зарим гишүүд нөхцөл байдал ийм хүнд болж, ард иргэд нь ажил орлогогүй болсон үед цалингаа авч байсандаа уучлалт гуйгаад өөрсдийн цалин хангамжаа танахыг бусдадаа уриалжээ. Сүүлийн үед ард иргэдийн зүгээс болон сөрөг хүчний зүгээс эрх баригчдыг “Сovid-19”-ийн эсрэг вакцины асуудалд хойрго хандаж байна гэж шүүмжлэх болсон юм. Тус улс нь бусад хөгжингүй орнуудтай харьцуулахад вакцинжуулалтын асуудалд харьцангуй удаан хандаж, хоёрдугаар сараас эхний вакциныг эх орондоо оруулж ирэхээр төлөвлөж байна.

Categories
мэдээ

Хөдөлмөр эрхлэх хугацаа нь дууссан БНХАУ-ын 250 иргэнийг нутаг буцаалаа

Улсын хилээр зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласны улмаас нутаг буцах боломжгүй байсан хөдөлмөр эрхлэгч БНХАУ-ын 250 иргэнийг хоёр улсын Засгийн газар харилцан тохиролцсоны дагуу нутаг буцаах ажиллагааг ГИХГ-аас өнөөдөр зохион байгууллаа.
Тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын автозамын шалган нэвтрүүлэх боомтоор гадаадын иргэдийг эх оронд нь буцаах ажиллагааг Гадаадын иргэн, харьяатын газар, Монгол Улсад суугаа БНХАУ-ын Элчин сайдын яам хамтран зохион байгуулсан бөгөөд эдгээр иргэд нь Монгол Улсад өнгөрөгч оны 9, 10 дугаар сард хөдөлмөр эрхлэх визээр ирж оршин суух зөвшөөрлийн хугацаа дууссан иргэд байгаа юм.
Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэд нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 840 000 төгрөгийг сар бүр ажлын байрны төлбөрт төлдөг байна. Дээрх иргэд нь Монгол Улсад 3 сарын хугацаанд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй байсан ба улсын төсөвт дунджаар 600 орчим сая төгрөгийг татвар хураамжийг тушааж , аливаа зөрчилд холбогдоогүй байна.

Бид энэ талаар ГИХГ-ын хяналтын улсын байцаагч Ч.Өсөхбаяраас тодрууллаа.

-БНХАУ-ын иргэдийг нутаг буцаасан байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
Коронавируст цар тахлын хорио цээрийн үед нутаг буцах боломжгүй байгаа гадаадын иргэд тухайн улсынхаа Элчин сайдын яам болон манай байгууллагад хандаж буцах хүсэлтээ илэрхийлсэн. Үүний дагуу БНХАУ-ын Элчин сайдын яам болон хоёр улсын хил хяналтын байгууллагуудтай хамтран тухайн иргэдийг эх оронд нь буцаах ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Бид эхний ээлжийн 250 гадаадын иргэнийг коронавирусын шинжилгээнд хамруулан, нутаг буцаах ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын автозамын шалган нэвтрүүлэх боомт өглөөний 9 цагт түр нээгдэж, эдгээр иргэдийг нутагт нь буцаасан байгаа.

-Эдгээр иргэдийн дунд ихэвчлэн ямар хүмүүс байсан бэ?
Нутаг буцаж буй иргэдийн дийлэнх хувь нь Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу УОК-ийн шийдвэрээр Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр ирсэн иргэд байсан. Ер нь өнгөрөгч оны сүүл үеэс улсын хэмжээнд хөл хорио тогтоосны дагуу зарим аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа түр хугацаагаар зогсонги байдалтай байгаа учраас Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зорилгоор ирсэн иргэдийн дийлэнх хувь нь эх орондоо буцах хүсэлтэй байна. Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний 840 000 төгрөгийг ажлын байрны төлбөрт сар бүр төлдөг бөгөөд энэхүү төлбөр нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зориулалтын санд төвлөрч, ажлын байр бий болгох, ажилгүйдлийг бууруулах арга хэмжээнд зарцуулагддагийг хэлэх нь зүйтэй.

-Ер нь нутаг буцах хүсэлтэй БНХАУ-ын хичнээн иргэн байгаа вэ?
Нутаг буцах хүсэлтэй иргэд манай байгууллагад болон БНХАУ-ын ЭСЯ-нд удаа дараа хандаж хүсэлт гаргаж байгаа. Бид энэ асуудлаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, хүсэлт гаргасан иргэдийг нутаг буцаах ажиллагааг дахин зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн Монгол Улсад байх хугацаандаа эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон болон улсын хилийг хууль бусаар нэвтэрсний улмаас шүүхээр ял шийтгүүлж ялаа эдэлж дууссан иргэдийг албадан гаргахаар ажиллаж байна.

136068451_467359174255196_2967945539252761231_n.jpg

Эх сурвалж: ГИХГ

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Харбины мөсөн хотхон 37 дахь жилдээ нээлтээ хийжээ

БНХАУ-ын Хармөрөн мужийн Харбин хотод уламжлал болсон Олон улсын цас, мөсөн урлалын баяр нээлтээ хийлээ. Энд цас мөсөөр урласан ордон, цамхгууд өнгө өнгийн гэрэлтэй алаглан сүндэрлэжээ. Зочид мөсний хоккей, хөлбөмбөг зэргийг тоглож наадахаас гадна цана, чаргаар гулгах тэмцээн уралдааныг ч зохион байгуулдаг аж.


Харбины цас мөсний баяр 1963 оноос эхэлсэн ба Хятадын соёлын хувьсгалын он жилүүдэд завсарлаад, 1985 онд дахин сэргэжээ. Цас мөсөн ордныг байгуулахад өнгөрсөн 12 дугаар сарын турш 300 орчим уран барималч хоногт 12-16 цагийн турш ажилласан байна. Харбины олон улсын цас мөсний баяр хоёрдугаар сарын 25-ны өдөр хүртэл байрлах ажээ.


Categories
мэдээ нийгэм

​Улсын хэмжээнд 44 байранд 1814 хүнийг тусгаарлан ажиглаж байна

Улсын хэмжээнд 44 байранд 1814 хүнийг тусгаарлан ажиглаж байна. Өнөөдөр 2917 иргэний гэрийн ажиглалтын хугацаа дууслаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 24,054 м2 талбайд урьдчилан сэргийлэх зорилгоор, мөн 16 объектын 6052 м2 талбайд голомтын эцсийн ариутгал халдваргүйтгэл хийжээ.

МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2135 албан хаагч хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийж байна.

Categories
мэдээ нийгэм

Гэр бүлийн хүчирхийллийн 56 дуудлага ирж, 133 хүн эрүүлжүүлэгджээ

Энэ сарын 7-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 934 гомдол мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 792, хулгайтай холбоотой 4, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 56, гэмт хэргийн шинжтэй 29 мэдээлэл ирсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 34, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 87, хүний биед халдсан 38, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 41, эрүүлжүүлэх байранд хоносон 133, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 45 тохиолдол гарчээ.