Categories
мэдээ нийгэм

З.Адъяасүрэн: Судалгаагаар даваа гаригт халдварын эрсдэл өндөр байна

ЭМЯ-ны Мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн З.Адъяасүрэн “Халдварын өндөр эрсдэлтэй цэгүүдийн эхэнд Эрүүл мэндийн байгууллагууд орж байна. Тиймээс эрүүл мэндийн байгууллага дээр ямар нэг өвчтэй, эмнэлэгт очих шаардлагатай хүмүүс очиж байгаатай холбогдоод ЭМ-ийн байгууллага дээр халдварын тохиолдлууд их бүртгэгдэж байна. Тэгэхээр ард иргэддээ анхааруулахад заавал эмнэлэгт хэвтэх шаардлага гараагүй үед эмнэлэг рүү аль болох бодох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл гэрээр эмчлүүлэх боломж юу байна вэ, манай эрүүл мэндийн ажилчид гэрээр эмчлүүлэх буюу заавал шаардлагатай биш хүний эмнэлэгт хэвтүүлэхгүй байхыг анхаарч байгаа. Түүнээс гадна сахиуруудыг солих, эмнэлэгт очиж байгаа хүнийг олон хүн дагаж очиж эмнэлгийн ачаалал, бөөгнөрлийг нэмэгдүүлэх, эргэлт оруулах гэж эрмэлзэх зэрэг байдлууд ЭМ-ийн байгууллага дээр ачаалал нэмэгдэх, хүний бөөгнөрөл үүсгэдэг. Үүнээс болж халдвар гарахад нөлөөлөх явдал байна.

Бидний зарим аймагт хийсэн судалгаагаар даваа гарагт халдварын эрсдэл өндөр байгаа нь ажиглагдаж байгаа. Тэгэхээр урьдчилаад утсаар цаг авах, өөрийнхөө өвчний талаар 119 утас руу залгаж зөвлөж авах зэрэг нь нэн чухал байна гэдгийг анхаараарай.

-Хоёрдугаарт хоолын газар (амны хаалтгүй хооллож, ундаалдаг) байна. Ер нь цаашдаа хоолны газрууд ажиллаад эхлэхээр хамгийн эрсдэлтэй байдал нь хүн хоол идэж, юм уух учраас амны хаалтгүй байдаг. Энэ нь халдварын эрсдэлийг нэмэгдүүлдэг. Үүнийг анхаарах хэрэгтэй.

-Худалдааны газрууд

-Эмийн сан

-Банк

-Битүү, агааржуулалтгүй орчин, цахилгаан шатны бүхээг

-Бэлэн мөнгөний машин, орцны хаалганы товчлуур зэргийг халдварын аюул ихтэй гэж болгоомжлох хэрэгтэй. Үүнтэй ижил жиших зүйлүүд дээр бээлийгүй гараар хүрэхийг анхаарах хэрэгтэй” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

​НӨАТ-ын тайланг цахимаар илгээхийг мэдэгдлээ

НӨАТ-ын тайланг татварын байгууллагад хуулийн хугацаанд илгээхэд 2 хоног үлдээд буйг Татварын ерөнхий газраас мэдэгдлээ.

Тодруулбал, Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, баталсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаах үүргийг хүлээх юм. Ингэхдээ,

  • Анхан шатны баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх юм.
  • татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ гаргаж, тогтоосон хугацаанд татварын албанд хүргүүлэх,
  • суутгасан татварыг хуульд заасан хугацаанд харьяа татварын албанд үнэн зөв тайлагнах,
  • татварын тайлантай холбоотой баримт, мэдээллийг гадаад хэл дээр үйлдсэн бол монгол хэл дээр орчуулах бөгөөд ийнхүү орчуулахтай холбогдсон зардлыг татвар төлөгч өөрөө хариуцах,
  • татвар төлөгч болон түүний баримтыг бүрдүүлэх, бүртгэл хөтлөх үүрэг хүлээсэн этгээд нь уг баримт, бүртгэлийг татвар төлөх хөөн хэлэлцэх хугацаа дуустал Монгол Улсын нутаг дэвсгэрт хадгалах,
  • татварын тайланд тусгах, бүртгэх төлбөр тооцоо гадаад валютаар хийсэн тохиолдолд тухайн гүйлгээ хийсэн өдрийн Монголбанкны албан ханшаар тооцож төгрөгөөр илэрхийлэх,
  • Татварын тайлан тушаах, татвар төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол татвар төлөх, тайлагнах хугацаа адил байна.
  • Татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа 7 хоног бүрийн бямба, ням гараг, нийтээр тэмдэглэх баярын өдөртэй давхацсан тохиолдолд түүний өмнөх ажлын өдөр нь татвар төлөх, тайлагнах эцсийн өдөр байна.
  • Татвар хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга шаардлагатай тохиолдолд тайлан хүлээн авах хугацааг 7 хоног хүртэлх хугацаагаар сунгаж болох бөгөөд энэ тухайгаа олон нийтэд урьдчилан мэдэгдэнэ.
  • Хууль тогтоомжийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах татвар төлөгч татварын тайлан тушаах үүргээс чөлөөлөхгүй бөгөөд татварын тайлан нь түүнийг тухайн төрлийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн баримт болно.
  • Татварын тайланд эрх бүхий албан тушаалтан, татвар төлөгч хувь хүн, эсхүл түүний хууль ёсны болон итгэмжилсэн төлөөлөгч, уг тайланг гаргасан буюу гаргахад оролцсон этгээд гарын үсэг зурна.
  • Цахим хэлбэрээр татварын албанд илгээсэн татварын тайлан цахим гарын үсгээр баталгаажуулсан байх бөгөөд баталгаажуулаагүй тохиолдолд цаасан хэлбэрээр тушаана.
  • Цахим баримтыг тодорхойлох, түүнд тавих шаардлагыг тогтоох, цахим баримтыг хадгалах журмыг татвар хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батлах юм.
  • Татвар төлөгч нь Монголын татварын албаны Цахим татварын нэгдсэн систем http://etax.mta.mn мөн татварын зөвлөгөө өгөх 1800-1288 утсанд хандаж, цахимаар үйлчлүүлэхийг мэдэгдлээ
Categories
мэдээ нийгэм

Он гарсаар Говь-Алтай аймагт 3,3 мянган толгой мал хорогджээ

Он гарсаар Говь-Алтай аймгийн Жаргалан, Дэлгэр, Тайшир, Шарга, Эрдэнэ, Чандмана, Бигэр зэрэг суманд нэгдүгээр сарын 7-ны байдлаар 3,3 мянган толгой бог мал хорогдоод байна.

Одоогоор Говь-Алтай аймгийн нийт нутагт цасан бүрхүүл тогтож, 80 гаруй хувьд нь өвөлжилт хүндэрч байна. Тус аймгийн ихэнх нутгаар өнгөрсөн зун ногооны гарц муу, бэлчээрийн даац хэтэрсэн нь мал тарга хүч тааруухан авахад хүргэжээ. Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч чангарч, шөнөдөө 36-43 хэм хүрч байгаа нь мал аж ахуйн өвөлжилт хүндэрч өөрөөр хэлбэл зудын эрсдэл нэмэгдэхэд хүргээд байгаа тухай ХХААГ-аас мэдээллээ.

Одоогоор аймгийн аюулгүйн нөөцөд байгаа өвс тэжээлийн 50 гаруй хувийг сумдад хуваарилаад байгаа аж. Харин үлдсэн 284 тн өвс, 71,5 тн тэжээлийг цаг үеийн нөхцөл байдлыг харгалзаж байж малчдад хүргэх юм байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-шинэ-оцлох

Улсын хэмжээнд 44 байранд 1814 хүн тусгаарлалтад байна

Манай улс тусгай үүргийн нислэгээр гадаадаас ирсэн болон корнавирусийн халдвараа эмчлүүлж эмнэлгээс гарсан иргэдээ тусгаарлан ажиглах байр болон гэрт нь тусгаарлаж байгаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 44 байранд 1814 хүн тусгаарлалтад байна. Өчигдөр 2917 иргэний гэрийн ажиглалтын хугацаа дуусчээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ӨМНӨГОВЬ АЙМАГ, ЦОГТЦЭЦИЙ: Шаг, хулгайн тээврийг зогсоох хэсэгчилсэн арга хэмжээ явагдаж байна

Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын зүгээс Шаг, Хулгайн тээврийг зогсоох хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Арга хэмжээ эхэлснээс хойш хулгайн зургаан тээврээр зорчиж байсан 28 иргэнийг илрүүлж, бүгдийг нь түргэвчилсэн оношлуураар оношлуулж, Цогтцэций суманд “Дугант”зочид буудал болон Цагаан хадны 3 байшинтад тусгаарлаж, зөрчлийн хэрэг нээн шалгаж байна. Гар дээрээс хууль бусаар архи зарж байсан таван зөрчил илрүүлж, 45 шил архи, виски хураан авсан.

Цогт-Овоогоос цааш хулгайн замд хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулж байна. Холбогдол бүхий баримт нотолгоотой мэдээллийг аймгийн Шуурхай штаб 7053-3336, 7053-3337 дугаарт авна.

Categories
мэдээ цаг-үе

УОК: Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг энэ сарын 11-нээс бууруулна

Шадар сайдын ажлын хэсэг хуралджээ. ЗГ-ын тогтоолын дагуу 1-р сарын 11-нд бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулах нь зүйтэй гэж үзжээ.

Онцгой комисс ажиллах салбаруудын талаар хуралдах гэж байна. 19 цагаас олон нийтэд мэдээлэл өгнө хэмээн Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Х​ӨВСГӨЛ АЙМАГ, МӨРӨН СУМ: Шинэ он гарснаар төрөх тасагт 16 эх амаржжээ

Аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан, Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Нарантуяа нар аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт шинэ оноор мэндэлсэн хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлэв. Монголын үрс маш олон болтугай.

Categories
мэдээ нийгэм

БГД-ийн 13487 иргэнийг шинжилгээнд хамруулжээ

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарын 2021 оны нэгдүгээр сарын 08-ны өдрийн А/04 дугаар бүхий “Хязгаарлалтын дэглэм хэсэгчлэн тогтоож, тандалт шинжилгээний ажил зохион байгуулах” тухай захирамжийн хүрээнд дүүргийн 5, 6-р хорооны нутаг дэвсгэрт Covid-19 цар тахлын тандалт, илрүүлгийн шинжилгээ авч эхэлсэн.

Өнөөдрийн(2021.01.09) байдлаар Баянгол дүүргийн 5, 6-р хороонд хязгаарлалтын дэглэм хэсэгчлэн тогтоож, нийт 13,487 иргэнийг шинжилгээнд хамруулаад байна. Тухайлбал, өчигдрийн байдлаар 5, 6 дугаар хорооны 58 байрны 8727 иргэн, өнөөдөр 09:00 цагаас эхлэн 4760 иргэнийг PCR шинжилгээнд хамрууллаа.

Уг тандалт, илрүүлгийн шинжилгээг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн 17 баг 85 эмч, мэргэжилтнүүд, ЭМЯ-ны харъяа төрөлжсөн мэргэжлийн төв эмнэлгүүд, НЭМГ-ын харъяа төвийн 6 дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгийн 38 багийн 190 ажилтан хүч нэмэгдүүлэн нийт 55 баг 275 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинжилгээний ажил үргэлжилж байна. Мөн дээрх хоёр хорооны нутаг дэвсгэрт дүүргийн Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Замын цагдаагийн хэлтсийн албан хаагчид үүрэг гүйцэтгэж байна.

Хязгаарлалт хэсэгчлэн тогтоосон байршилд хүнсний дэлгүүр, эмийн сан, эмнэлгийн үйлчилгээ хэвийн явагдаж байгаа бөгөөд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг үргэлжлүүлэн хийж байна.

Categories
мэдээ нийгэм

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 9500 нь эмэгтэй

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны захиргааны статистикийн мэдээллээр аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэдийн тоо 2020 оны арванхоёрдугаар сарын эцсийн байдлаар 30.0 мянга болжээ. Үүнээс 18.1 (60.4%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 11.9 (39.6%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 9.5 (52.7%) мянга нь эмэгтэйчүүд байна.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын харьяа нэгжүүд хэвийн ажиллаж байна. Гэвч хөл хорионы дэглэмээс шалтгаалж аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа алдагдах, мөн ихэнх иргэд биечлэн очиж үйлчлүүлэх боломжгүй зэргээс ажил хайгч иргэдийн тоо буурсаар байна.

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 293 (1.6%) нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 152 (51.9%) нь эмэгтэйчүүд байна.

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны 12 дугаар сард ажилгүй 5.8 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 2.3 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 3.9 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Үүнээс Улаанбаатар хотод 2020 оны арванхоёрдугаар сард нийт 1.6 мянган иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 716 иргэн ажилд зуучлагдан орсон байна.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 14 мянга гаруй иргэн PCR шинжилгээ өгчээ

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 14.207 хүн хамрагдсан байна.

Үүнээс Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны 8539 иргэнийг шинжилгээнд хамруулжээ.

  • Ажилласан шинжилгээний төв 9, мөн халдварын илрүүлэг, тандалт хийх явуулын 57 багт нийт 514 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллалаа.
  • Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд нийт 452.337 хүнийг шинжилгээнд хамруулснаас 380.394 хүнд ПГУ /PCR/-ийн шинжилгээ, 88.272 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн байна. Үүнээс коронавируст халдварын батлагдсан тохиолдол 576, ойрын хавьтал 2799, дам хавьтал 20.795 хүн байна гэж НЗДТГ-аас мэдээллээ.