Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

БАЯН-ӨЛГИЙ: Гэрийн ажиглалтад байгаа 148 хүнд хяналт тавин ажиллажээ

Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн өнгөрсөн баяр, амралтын өдрүүдэд нийт бүрэлдэхүүнээрээ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллажээ. Нийт 27 гомдол мэдээлэл хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгдээгүй бөгөөд зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 17, бусад төрлийн 10 гомдол байжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон ес, эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон нэг зөрчил илрүүлэн хариуцлага тооцсон байна. Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн 45 зөрчилд нэг сая төгрөгийн торгууль оногдуулснаас гадна архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 15 иргэн эрүүлжүүлэгджээ. Түүнчлэн гэрийн ажиглалтад байгаа 148 хүнд хяналт тавин ажилласан байна.

Categories
мэдээ нийгэм

Архангай аймгийн нутгаас XIII-XIV зууны үеийн сууринг нээн олжээ

Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн нутаг Орхон голын баруун хөвөө, түүний нэгэн салааны баруун хажууд орших Сарлаг толгой хэмээх газраас археологич Г.Гантогтох, Д.Батсүх нар 2020 оны нэгдүгээр сард эртний хэрэм барилгын ор мөр бүхий сууринг илрүүлсэн байна.

Тэд уг сууринг нээн олохдоо нутгийн ардын аман түүхийн мэдээг сэжүүр болгосон нь сонирхолтой юм. Уг суурингаас баруун өмнө зүгт 2 км-т Дойтын цагаан нуур орших бөгөөд энэ нуурын орчимд эрт цагт байшин барилга бүхий суурин оршин байгаад үер усны аюулт өртөн сүйдсэн хэмээн нутгийн ардууд домоглон ярьдгийг Монголын ууган археологич Х.Пэрлээ 1950-аад оны үед тус нутаг орчмоор судалгааны ажлаар явах зуураа тэмдэглэн авсан байдаг. Үүнийг одоо ч Дойтын цагаан нуурын орчмоор нутаглах иргэд үе уламжлан ярилцсаар ирсэн нь сонирхолтой ба судлаачид домгийн мөрөөр сэжүүр хайн зайнаас тандан судлах ажлын явцад тус сууринг илрүүлэн олжээ.

“Сарлаг толгойн зүүн хормойгоос эхлэн эртний барилгын ор буюу эртний сууцнууд баруунаас зүүн тийш сунасан байрлалтайгаар 300 орчим метр урт нэгэн сувгийн ар, өвөр талаар цуварсан байдалтай оршиж байсан бөгөөд уг сууцнуудын баруун болон хойд талд залгаад эрт цагт бүхэлдээ Орхон голын салааг түшиглэсэн тариалангийн газар байсныг илтгэх ор мөр тодорхой мэдэгдэж байна” хэмээн судлаачид үзжээ.

Сарлаг толгойн орчимд суурин газар байсныг илтгэх халгай, дэрс ургасан олон тооны шороон овор байгаа нь сонирхол татах бөгөөд тус газраас олдож буй шаазан эдлэлийн хагархайнууд Монголын эртний нийслэл Хархорум хотыг малтан судлах явцад олдсон зарим төрлийн шаазан, эдлэлтэй ижилсэж байгаа нь хүн удаан хугацаагаар сууж, газар тариалан, магадгүй гар урлал эрхлэх нэгэн суурин газар оршин байсан бололтой хэмээн судлаачид үзэж буй.

Сарлаг толгойн суурингаас олдсон зарим төрлийн шаазан эдлэлийн хэлтэрхий дээр хулсан савхаар чанар шалгасан ул мөр бүхий нүхнүүд байгаа нь тус газарт үйлдвэрлэж байсныг батлах сэжүүр байж болох юм гэж тэд үзэж байна. Мөн Сарлаг толгойн зүүн урд 200 метр зайд дөрвөлжин хэлбэртэй дотроо барилгын ор бүхий нэгэн жижиг хэрэм байрлах бөгөөд бүтэц зохион байгуулалт нь он цагийн уртад мэдэгдэх төдий болсон ба уг Хэрэм урдаас хойш 116 м, хойд хананы урт баруунаас зүүн тийш 92 м урт бөгөөд хэрмийн баруун талын ханатай залгаж барьсан нэгэн тасалгаа мэдэгдэж байжээ. Хэрмийн урд хэсэгт үүдэвч бүхий барилгын ор мэдэгдэх бөгөөд дундаж хэмжээ нь 28х23, хэрмийн хоймор хэсэгт 14х15 м дөрвөлжин хэмжээтэй барилгын ор мэдэгдэх ба тус хэрмэн дотроос барилгын хар саарал өнгийн нөмрөг болон тосгуур ваар, барилгын тоосго газрын өнгөн хөрснөөс цухуйж гарсан байдалтай олон тоогоор мэдэгдэж байгаа нь ихээхэн сонирхол татаж байжээ.

Мөн хэрмийн ойр орчинд барилгын суурь боржин чулуунууд газраас цухуйсан байдалтай оршин байгааг судлаачид дурджээ. Тэд уг суурин сурвалж бичиг болон түүхэн газарзүйн мэдээнд үндэслэн 1247 онд Монгол нутгаар аялан явсан хятад аялагч Чжан Дэ Хуэй Хархорум хотыг зорин явах замдаа дайран өнгөрсөн гар урлал газар тариалангийн суурин байх магадлалтай хэмээн урьдчилан таамаглаж байгаа бөгөөд XIII-XIV зууны үед Орхон голыг түшиглэж байгуулагдсан гар урлал, газар тариалангийн чухал ач холбогдолтой газар байсан бололтой хэмээн үзэж байгаа юм байна.

Мөн уг суурингийн давхар тасалгаа бүхий хэрэм нь сурвалж бичигт тэмдэглэгдэн үлдсэн XIII-XIV зууны үеийн Монголын их хаадын улирлын ордуудын нэг байх магадлалтай гэж тэд таамаглаж байгаа ажээ.

Тэд уг дурсгалыг нээн олсон тухайгаа 2020 оны арванхоёрдугаар сарын 17-нд болсон “Хархорум-800” түүх, өв соёл Олон Улсын эрдэм шинжилгээний онлайн хуралд мэдээлэх зорилготой илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд цаашид мэргэжлийн судалгааны байгууллагууд анхааралдаа авч нарийвчлан судлах бизээ хэмээн онцолсон байна.

Categories
мэдээ улс-төр

Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлжээ

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан өнөөдөр цахимаар боллоо.

Энэ удаагийн хурлаар дараах гурван асуудлыг хэлэлцжээ. Үүнд:

  • Цар талын үед ан цахимаар хуралдах дэгээ хэлэлцэн баталсан.
  • Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан жирийн гишүүдийнхээ татварыг тэглэсэн.
  • Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлсөн байна.

Ардчилсан намын X их хурлаа өнгөрсөн арванхоёрдугаар сарын 18, 19-нд анх удаа цахимаар хийсэн бөгөөд “Үндсэн дүрмийн өөрчлөлтийн төсөл”-ийг хэлэлцэн баталсан юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга оффшорын асуудлаар өнөөдөр МҮОНТ-д мэдээлэл өгнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Оффшорын асуудлаар” өнөөдөр орой 19:35 цагаас МҮОНТ-д ярилцлага өгөхөөр болжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьсан.

Гэвч Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Төрийн санд оффшор бүсээс ямар ч мөнгө орж ирээгүй. Оффшороос мөнгө оруулж ирвэл улсын орлого эсвэл тухайн иргэний мөнгө эсэхийг шүүх эцэслэн тогтоох ёстой. Хүний хөрөнгийн өмчлөлийг зөвхөн шүүх л өөрчилнө. Хувь хүний хөрөнгө, мөнгийг төрд хураан авах, дайчлах хураах нь хуулиар маш хязгаарлагдмал. Монгол Улс хуульгүй, дүрэмгүй улс болчихсон уу. Диктатортай болчихсон уу” хэмээн цахим хуудастаа бичсэн юм.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ЗАВХАН АЙМАГ ИДЭР СУМ: Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг өвөлжилт, цар тахлаас урьдчилан сэргийлэх ажилд зарцуулах үүрэг өгөв

Идэр сумын Эрүүл мэндийн төв цар тахлын үед ачаалалтай, бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллаж байна. Тус төв нь 22 ажилтантай. Гурван их эмч, гурван багийн эмчтэй. Байгууллагынхаа дотоод нөөц бололцоондоо тулгуурлан цар тахлын үеийн бэлэн байдлаа хангаж, урьдчилан сэргийлэх ажлыг хийж байгаа ч эрсдэлтэй бүсээс иргэдээ хүлээн авах үеэр хамгаалах хувцас хэрэгслийн нөөцөө дууссан байна. Эрүүл мэндийн төвийн өргөтгөл 2018 онд баригдсан бол 2019 онд хуучин барилгадаа засвар хийж нэгдсэн халаалтдаа холбогджээ. Харин ЭХО аппарат, нярайн шарлагын аппарат, дуслын шахуурга гэх мэт ялангуяа эх, хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний тоног төхөөрөмжүүд дутагдалтай байгаа. Хөдөөгийн суманд дээрх тоног төхөөрөмжүүд нэн шаардлагатай байгаа. Шаардлагатай байгаа тоног төхөөрөмжүүдээр хангах асуудлыг онцгойлон анхаарч өгөхийг Эрүүл мэндийн төвийнхөн аймгийн Засаг даргад хэллээ.

Засаг дарга Д.Түвшинжаргал: -“Завхан аймгийн Засаг даргын дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг боловсруулж байна. Арванхоёрдугаар сарын 30-ны өдөр эцэслэн батална. Бид ирэх дөрвөн жилийн хугацаанд аль болох бодитой бүтээн байгуулалтууд хийхийг зорьж байна. Түүхт ойтой сумдадаа онцгойлон анхаарахыг хичээж ажиллана. Шинэ барилгатай болж буй албан байгууллагууд барилгынхаа чанарт маш сайн анхаарч, гүйцэтгэгч компаниудад зохих шаардлагыг тавих ёстой. Өөрөөр хэлбэл, олон жилийн настай, чанартай барилгатай болох нь чухал. Сумдын Орон нутгийн хөгжлийн санд эхний ээлжинд тус бүр 10 сая төгрөг төвлөрүүлсэн. Тиймээс өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангах, цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлаа илүү үр дүнтэй хийх хэрэгтэй. Цар тахалтай холбоотой эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн үед хэрэглэх нэг удаагийн хамгаалах хувцас хэрэгслээр хангахад нэн тэргүүнд анхаарна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймагт батлагдсан 271 тохиолдлын 193 нь эдгэрчээ

Сэлэнгэ аймагт нийт 217 батлагдсан тохиолдол бүртгэгдээд буй. Эдгээрээс 88.9 хувь буюу 193 иргэн эдгэрчээ. Одоо хяналтад 12, гэрийн ажиглалтад 13, бүрэн эдгэрч хяналтаас гарсан гэдгийг аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэдэх “Covid-19” халдварын тасагт хөнгөн долоон хүн эмчлүүлж байна. Хүмүүсийн биеийн байдал тогтвортой байгаа аж. Аймгийн хэмжээнд авто замын шалган нэвтрүүлэх болон хэв журам сахиулах хяналтын 34 цэг байршилд цагдаа болон онцгой байдал, бусад салбарын 100 албан хаагч 68 техник хэрэгсэлтэйгээр 24 цаг үүрэг гүйцэтгэж байна.

Categories
мэдээ спорт

​М.Уранцэцэг Гиннесийн номонд бичигджээ

No description available.

Монгол хүний нэр дээр Гиннесийн номонд бүртгэгдлээ. Олон улсын жудо бөхийн холбоо буюу IJF World Tour-с зохион байгуулагддаг тэмцээнүүдэд М.Уранцэцэг хамгийн олон медаль хүртсэн тамирчин болон Гиннесийн номонд бичигдлээ.

МУГТ М.Уранцэцэг нь 2010 оны 12 сараас 2019 оны 4 сарын 15 хүртэлх тэмцээнүүдэд:

11 алт

11 мөнгө

13 хүрэл нийт 35 медаль хүртсэн түүхэн амжилт гаргажээ.

Арван дамжсан ийм гайхалтай амжилт, хөдөлмөрийн үр шимийг дэлхий үнэлж түүх болгон бичиж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“ӨДРИЙН СОНИН”-Ы ЦАХИМ ХУВИЛБАРЫГ НЭГ ӨДРӨӨР Ч ЗАХИАЛЖ УНШИХ БОЛОМЖТОЙ

Цахим Өдрийн сонины нэг өдрийн захиалгын төлбөр 1000 төгрөг боллоо. Хэрвээ та “Өдрийн сонин”-д нийтлэгдсэн хөрөг, ярилцлага, сурвалжлага, зарлал, тендерийн зар зэрэг өөрт хэрэгтэй мэдээ мэдээллээ уншихыг хүсвэл ЦАХИМ ӨДРИЙН СОНИН-ыг нэг өдрөөр захиалахад л хангалттай. Цахим Өдрийн сонины архивт Өдрийн сонины 2009 оны нэгдүгээр сараас хойших бүх дугаарууд хадгалагдаж байгаа юм. Мөн “Covid-19” цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдал үргэлжилж буй энэ үед та бүхэнд өдөр тутмын “Өдрийн сонин”-ыг эх орныхоо аль ч сум, багаас цаашилбал дэлхийн ямар ч улсаас захиалан уншиж, бодитой эх сурвалжаар хангагдах боломж бүрдэнэ.

Цахим Өдрийн сониныг захиалахын тулд www.admin.dnn.mn сайт руу ороод ЦАХИМ ӨДРИЙН СОНИН гэсэн товчлуур дээр дарахад “Төлбөрөө хэрхэн төлөх вэ”, “Сонин захиалах заавар” гэсэн хоёр сонголт гарч ирнэ. “Төлбөрөө хэрхэн төлөх вэ” сонголт дээр дарахад дараах боломжуудыг санал болгоно.

• Хэрэглэгчийн нэр, нууц үгээрээ нэвтэрч орон Голомт, Худалдаа хөгжлийн банк, Хаан банкны аль нэгээр картын гүйлгээ хийж шууд захиалан авах

• “Өдрийн сонин”-ы 1102028377 (Хүлээн авагчийн нэр: ӨДРИЙН МЭДЭЭ ХХК гэж бичих) гэсэн Голомт банкны данс руу төлбөрөө шилжүүлээд захиалан авах (Ингэхдээ төлбөр төлсөн баримтаа udriinsonin@admin.dnn.mn мэйл хаяг руу явуулах, эсвэл 70134164 дугаар руу факсаар илгээхийг сануулъя)

• Сонины редакци дээр өөрийн биеэр ирж төлбөрөө тушаан захиалан авах.

Үүний дараа “Сонин захиалах заавар” хэсэг дээр дарахад цахим сонин захиалах заавар, гарын авлага бусад шаардлагатай мэдээлэл дэлгэрэнгүй гарч ирнэ.

Нэг өдрийн захиалгын төлбөр 1000 төгрөг, нэг сарын захиалгын төлбөр 6000 төгрөгийн үнэтэй. Цахим сонинтой холбоотой мэдээллийг 88085029, 99130850, 91035588, 99115924 дугаарын утсуудаар холбогдож авч болно. Уншигчдын хувьд манай сонины архиваас мэдээ шүүх, аав, ээж, өвөө эмээ, удам судар, нутаг устайгаа холбоотой гарсан нийтлэл, сурвалжлагыг хувилж авах, тухайн үед өрнөж байсан үйл явдалтай холбоотой мэдээ сэлтийг эрдэм шинжилгээний ажилд ашиглах, түүхийн материал бэлдэхийн тулд “Өдрийн сонин”-ы тухайлсан өдрийн дугаарыг олж унших хүсэлт ихээр тавьдаг. Энэ бүх хүсэлтийг тань Цахим Өдрийн сонин биелүүлэх болно.

“Өдрийн сонин” өглөө бүр тантай хамт.

www.admin.dnn.mn,

Twitter:DNN_MN, Facebook:DNN.MN

E-mail:udriinsonin@admin.dnn.mn

Лавлах утас: 88085029, 88130850

Categories
мэдээ нийгэм

Гэр бүлийн хүчирхийллийн 82 дуудлага ирж, 135 хүн эрүүлжүүлэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд өчигдөр нийт 972 дуудлага, мэдээлэл ирсэн байна. Үүнээс зөрчлийн 855, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 82, гэмт хэргийн шинжтэй 34 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бол 135 хүн эрүүлжүүлэх байранд хоножээ.

Мөн өндөржүүлсэн бэлэн байдлын энэ цаг үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 47, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 46, танхайрсан 93, хулгайлах дөрөв, хүний биед халдсан 42, тав тух алдагдуулсан 57 дуудлага бүртгэгдсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Монгол Ардын Намын Бага хурлын VIII хуралдаан цахимаар хуралдаж эхэллээ

Монгол Ардын Намын Бага хурлын VIII хуралдаан цахимаар хуралдаж эхэллээ. Хурлыг нээж Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх үг хэлж, цаг үеийн нөхцөл байдлын талаар гишүүдэд мэдээлэл өглөө.

Хуралдааныг нийслэл хот, 21 аймаг, 330 сумаас шууд онлайнаар зохион байгуулж, 71 хувийн ирцтэй эхэлсэн байна. Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг хуралдаан даргалагчаар, орлогч даргаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нарыг гишүүдийн 100 хувийн саналаар сонгов.

Энэ удаагийн Бага хурлаар дараах гурван асуудлыг хэлэлцэхээр товложээ.

1.Монгол Ардын Намын ээлжит XXX дугаар Их хурлыг зарлан хуралдуулах товыг хэлэлцэх;

2.Их хурлын төлөөлөгч сонгох журам, төлөөлөгчдийн тоог батлах

3.Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн тайлан илтгэлийг сонсох.