Categories
мэдээ нийгэм

Т.Мөнхсайхан: Маргаашнаас эхлэн иргэд, ААН-үүд халдвар хамгааллын дэглэмийг сайн мөрдөхийг хүсэж байна

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл хийж байна.

Тэрбээр, Монгол Улс дотоодод халдвар гарснаас хойш хоёр сарын хугацаанд 1.2 сая хүнийг шинжилгээнд хамруулж, 1300 гаруй хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчиллээ.
Халдвар гарсан аймгууд бүгд халдваргүй бүс болоход ойрхон байна. Сэлэнгэ аймаг, Замын-Үүд суманд халдвар гараагүй 18 хонож байна.
Улаанбаатар хотод нөхцөл байдал арай өөр байна. Маргаашнаас эхлэн хөл хорионы дэглэм суларч байгаа учир амны хаалтаа зүүж, гараа ариутгаж, зай барих зэрэг халдвар хамгааллын дэглэмийг сайн мөрдөхийг хүсэж байна.

Өдөрт илрэх тохиолдлын тоо нэмэгдэж байхад дэглэмийг сулруулж байгаад зарим иргэд шүүмжлэлтэй хандаж буй тал бий. Халдварын шинэ тохиолдлууд дөрвөн голомтоос ихэвчлэн илэрч байгаа. Энэ нь:

  • 1-рт. Баянзүрх эмнэлгийн голомт. Улаанбаатарт өнөөдрийн байдлаар нийт 603 тохиолдол бүртгэгдсэнээс 54 хувь нь зөвхөн Баянзүрх эмнэлэгтэй холбоотой байсан.
  • 2-рт. Ачтан эмнэлгийн голомт. Тус эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтнууд, тэдний гэр бүлийнхнээс халдвар илэрч байна. Эмнэлгээр үйлчлүүлэгчдээс халдвар илрээгүй.
  • 3-рт. Тэнүүн-Огоо компанийн голомт. Хавьтлуудыг тусгаарлаж, шинжилгээг хийлээ.
  • 4-рт. Мөнххада компанийн голомт. Хавьтлуудын тусгаарлаж шинжилгээнд хамруулсан. Сүүлийн өдрүүдэд энэ голомтоос илрэх халдварын тоо маш цөөн болсон. Цаашид иргэд ковидтой үеийн амьдралын шинэ хэв маягт дасан зохицох хэрэгтэй болж байна.
Categories
мэдээ нийгэм

Цагаарсан шоколад хорт хавдар үүсгэдэг

Шоколадны гадар цайсан байвал идэж шууд хаях хэрэгтэй юм. Хүнс хоол хөгзрөөд мууддаг шиг шоколад ч муудаж гадраа өөрчилдөг. Цагаарсан шоколад хорт хавдар үүсгэдэг байна. Шоколадны бүтцэд найрлагаасаа шалтгаалан ялгаагүй муудах бүтээгдэхүүн ордог. Жишээ нь сүү, масло гэх мэт юм.

Шоколадны найрлагад сүү, масло гэх мэт муудах бүтээгдэхүүн ордог. Мөн хайлах, хөлдөх гэх мэт хадгалах горимоос шалтгаалан муудаж цайдаг байна.

Categories
мэдээ нийгэм

Зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхаарууллаа

Маргааш уулархаг нутгаар, 12-нд баруун аймгийн нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгийн нутгийн зарим газраар, 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун болон төвийн аймгийн нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи маргааш нутгийн баруун хагаст, 12, 13-нд зарим газраар, 14-нд говийн бүс нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэхийг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлжээ.

Хүйтний эрч суларч, Увс нуур, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнө 34-39, өдөртөө 24-29 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнө 28-33, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн цас багатай энгэр ээвэр газраар шөнө 13-18, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнө 21-26, өдөртөө 11-16 хэм хүйтэн байх аж.

Categories
мэдээ нийгэм

Ачааны галт тэрэгний хил дээр саатах хугацааг богиносгожээ

“Улаанбаатар төмөр зам” ХНН, БНХАУ-ын Хөх хотын төмөр зам, Эрээн өртөөтэй хурал хийж, Замын-Үүд, Эрээн өртөөний галт тэрэг солилцоог нэмэхэд анхаарч, зүтгүүрийн кабиныг лацдан, хил дээрх галт тэрэгний зогсолт 3 цаг байсныг 1 цаг 5 минут хүртэл богиносгожээ.

Ачаа илгээгч, хүлээн авагч нартай шуурхай ажилласнаар Эрээн өртөөнд хуримтлагдсан хөлдүү төмрийн хүдэртэй галт тэргүүдийг богино хугацаанд сулласныг ЗТХЯ-д өчигдөр болсон цахим хурлын үеэр мэдээлсэн. Импортын ачааг Эрээн өртөөнд авто машинаас шилжүүлэн ачиж эхэлсэн бөгөөд Эрээн өртөөнд өргөн, нарийн царигаар 231 галт тэргэнд ачаа тээвэрлэв. Түүнчлэн, Бор-Өндөрийн уурхайгаас экспортод 2307 галт тэрэг бүтээгдэхүүн тээвэрлэжээ. Замын-Үүдийн ложистикийн талбайн сондгой чиглэлийн транзит чингэлгийн хуримтлалыг тодорхой хэмжээнд бууруулжээ.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын Их хурлыг гуравдугаар сарын 1-нд товлолоо

Монгол Ардын Нам Бага хурлын VIII хуралдаанаа цахимаар хуралдуулж амжилттай өндөрлөлөө.

Хуралдаанд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг, 330 сумаас онлайнаар Бага хурлын 360 гаруй гишүүдийн 90 орчим хувь нь оролцсон байна.

Бага хурлаар намын ээлжит XXX Их хурлыг Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн өдөр буюу ирэх гуравдугаар сарын 01-02-ны өдөр хуралдуулахаар товлов.

Их хурлыг хуралдуулах тов, төлөөлөгчдийн тоо, тэдгээрийг сонгох журмыг Бага хурал тогтооно гэж намын Үндсэн дүрэмд заасан байдаг. Энэ дагуу Бага хурлын гишүүд Их хурлын төлөөлөгч сонгох журам, төлөөлөгчдийн тоог баталж, 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүргээс нийт 1111 төлөөлөгчийг сонгон оролцуулахаар боллоо.

Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ-д ЭМЯ-ны Менежментийн баг ажиллаж эхэллээ

Улсын онцгой комиссын даргын 38 дугаар тушаалаар томилогдсон “Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажилласан шуурхай бүлэг” –ийн болон Эрүүл мэндийн сайдын тушаалаар ХӨСҮТ-д хийсэн “Коронавируст халдварын үеийн тусламж үйлчилгээний эрсдэлийн үнэлгээ”-ний санал, дүгнэлтийг хэрэгжүүлэх зорилгоор тус төвд Эрүүл мэндийн сайдын тушаалаар Менежментийг баг томилон 2021 оны нэгдүгээр сарын 5-ны өдрөөс ажиллуулж эхэлжээ.

ХӨСҮТ-ийн эмч, ажилтны дундах эмнэлгээс шалтгаалах халдварт өртөлтийг бууруулах, тандалт судалгааны менежмент, лабораториудын уялдаа, мэдээлэлийн урсгалыг тодорхой болгох, эмнэлэгийн орчин, түүний аюулгүй байдлыг бүрдүүлэх зэрэг үндэсний төвийн чиг үүрэг бүхий үйл ажиллагааг эрс сайжруулах чухал байна.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан менежментийг баг нь гурван үндсэн чиглэлийг анхааран шуурхай, үр дүнтэй ажиллахыг анхааруулжээ. Үүнд: 1) халдварын хяналт, тандалтын чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны уялдаа, менежментийг эрс өөрчлөн сайжруулах 2) эмч, эмнэлэгийн ажилтаныг эмнэлгээс шалтгаалах халдвараас сэргийлэх, аюулгүй ажлын орчин бүрдүүлэх 3) тоног төхөөрөмж, техник хэрэгслийн ашиглалт, засвар үйлчилгээ, хүний нөөцийн менежмент, ажлын ачаалал, хөдөлмөр хамгаалал, урамшуулалын тогтолцоог сайжруулах чиглэлээр тус төвийн хамт олны хэрэгцээ, оролцоог ханган хамтын шийдвэрт тулгуурлан ажиллах чиг үүрэгтэй.

Менежментийн баг нь Эрүүл мэндийн сайд, удирдлагын багийг долоо хоног бүр мэдээллээр ханган тулгамдсан асуудал, түүний шийдлийн талаарх саналыг хэлэлцүүлэн удирдамжинд тусгагдсан чиг үүргийн дагуу шийдвэр гаргуулах, хөрөнгө оруулалт хийх, санүүжилтийг шийдвэрлүүлэн газар дээр нь хэрэгжүүлэн ажиллана.

Менежментийн багийг ЭМЯ-ны лавлагаа шатлалын хэлтсийн ахлах шинжээч А.Өнөржаргал ахлах, хүний нөөц, мэдээлэл технологи, хяналт шинжилгээ үнэлгээ, эрсдлийн менежмент ба эмнэлгийн эпидемиологи, лабораторийн чанарын хяналтын мэргэжлийн чиглэлийн бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. Энэхүү арга хэмжээний үр дүнд ХӨСҮТ-ийн үйл ажиллагааг сайжруулах төлөвлөгөөний биелэлт, хэрэгжилт, байгууллагын менежмент сайжирч, үйлчлүүлэгч, эмч, эмнэлэгийн мэргэжилтэн, ажилтнуудын сэтгэл ханамж дээшлэн, ажлын орчин, халдвар хамгаалалын нөхцөл, тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал сайжирч, эмнэлэгийн тусламж үйлчилгээтэй холбоотой эрсдэл буурах юм хэмээн ЭМЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Манай орны нийт нутаг дэвсгэрийн 7,9 хувийг ой бүхий талбай эзэлж байна

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагаа хөтөлбөрт ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 8,6 хувьд хүргэх том зорилт дэвшүүлсэн. Өнөөдрийн байдлаар манай орны нийт нутаг дэвсгэрийн 7,9 хувийг ой бүхий талбай эзэлж байна хэмээн БОАЖЯ-аас мэдээллээ.

Дээрх зорилтыг биелүүлэх хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам шат дараатай үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэн ажиллахаас гадна иргэн таны оролцоо чухал. Бид шинээр мэндэлсэн бяцхан үрс, хурим, нөхөрлөлийн ой, тэнгэрт дэвшсэн ойр дотны хүндээ гэх мэт аливаа дурсгалт мөчүүддээ зориулан мод тарьж хэвшвэл зөвхөн ой модоо нэмээд зогсохгүй агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг өөрийн хувь нэмрээ оруулж чадна” гэв.

Categories
мэдээ спорт цаг-үе

Ө.Батцэцэг Монголын анхны FIFA зэрэглэлтэй эмэгтэй шүүгч боллоо

Монголын хөл бөмбөгийн холбоо(МХБХ)-ны шүүгч Ө.Батцэцэг Олон улсын хөл бөмбөгийн холбоо(FIFA)-ны туслах шүүгчийн зэрэглэлтэй болж 2021 оны олон улсын шүүгчдийн жагсаалтад албан ёсоор нэрээ бичүүллээ.

МХБХ-ны дээд зэрэглэлийн тэмцээн болох Үндэсний дээд лиг, Үндэсний нэгдүгээр лигт туслах шүүгч, Эмэгтэйчүүдийн лигт талбайн шүүгчээр ажилладаг тэрээр эрэгтэй шүүгчдийн гүйх ёстой фитнесс шалгууруудыг гүйцэтгэж чаддаг ирээдүйн чадварлаг шүүгч юм. Мөн Б.Хаш-Эрдэнэ талбайн шүүгч, Э.Галбадрах, Э.Ариунболд, Ө.Батцэцэг туслах шүүгч, Р.Жаргалсайхан футзалын ОУХБХ-ны шүүгч гэсэн Монгол шүүгчид олон улсын шүүгчдийн 2021 оны жагсаалтад бичигдэж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

ЭХЭМҮТ-д 25 хүүхэд мэндэлжээ

Эрүүл мэндийн яамнаас хоногийн мэдээ ирүүллээ. ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээг хүргэж байна.

Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 1753 дуудлага ирснээс 691 нь яаралтай тусламж, 1062 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Харин 1800-0119 зөвлөгөө мэдээллийн дугаараас 1798 хүн мэдээлэл авчээ.
Хатуу хөл хорионы үед төрөлжсөн төв эмнэлгүүдийн амбулаториор 2095 хүн үйлчлүүлжээ.

ЭХЭМҮТ-д 25 хүүхэд шинээр мэндэлжээ. Нийт 33 мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 138 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ.
Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, ГЭРТЭЭ БАЙЖ урьдчилан сэргийлээрэй!

Categories
мэдээ нийгэм

Тээврийн товчоодоор 1157 тээврийн хэрэгслээр 1878 зорчигч хот руу нэвтэрчээ

Энэ сарын 10-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 1157 тээврийн хэрэгслээр 1878 зорчигч хот руу нэвтэрч, 1041 тээврийн хэрэгслээр 1737 зорчигч хотоос гарсан байна.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 85 ажилтан үүрэг гүйцэтгэлээ. Үүнээс эрүүл мэндийн байгууллагын 30 албан хаагч ажиллажээ. Хяналт шалгалтын үед сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.