Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас бусад аймгуудын зорчих хөдөлгөөн өмнөх шигээ үргэлжилнэ

Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр хөдөө орон нутгийн зорчих хөдөлгөөн болон нийслэлд хөл хориог сунгах эсэх талаарх мэдээллийг өглөө.

Шадар сайд Я.СодбаатарАймаг хоорондын зорчих хөдөлгөөнд өнөөдрийн мөрдөгдөж байгаа зүйл хэвийн үргэлжилнэ. Голомтгүй бүсээс аймаг хооронд явахдаа асуумж асууж, халдвар хамгааллын дэглэм сахиулан, холбогдох мэдээ мэдээллүүдийг аваад нэвтрүүлж байгаа. Тиймээс Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумыг оруулахгүйгээр бусад аймгуудад энэ дэглэм үргэлжлэн мөрдөгдөнө. Халдварын нөхцөл байдлаас шалтгаалан тухайн үед ямар шийдвэрүүд гарахыг одоогоор хэлэх боломжгүй.

Нийслэлээс гарч байгаа \голомттой бүсээс гарах\ хөдөлгөөн нэгдүгээр сарын 6-н хүртэл хязгаарлалттай. Зөвхөн ачаа тээврийн эрүүл мэндийн шалтгаантай иргэд орон нутгийн хөдөлгөөнд оролцоно. Бусад иргэдийн хувьд хязгаарлалттай байгаа. Цаашид нөхцөл байдал хэрхэхээс хамаараад орон нутаг зорчих хөдөлгөөнтэй холбоотой шийдвэр гарна” гэлээ.

Орон нутгаас хот ирж байгаа хүмүүсийн хувьд голомттой бүсээс ирж байгаа бол PCR шинжилгээний хариутай байна. PCR шинжилгээ байгаагүй бол түргэвчилсэн оношлуурын хариуг харгалзан үзэж, эрүүл бүс гэж тогтоогдсон эсэхийг нь асуумжаар авч нэвтрүүлнэ.

Categories
мэдээ нийгэм

Д.Амартүвшин: Лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, маазарна уу, УОК-ыхонд ямар хамаа байна аа

УОК-ын Шуурхай штабаас өнөөдөр “Өчигдөр зургаан хүн цахим орчинд бичлэг цацсан. Тэд амны хаалтгүй зэрэгцэн суугаад, УОК-ын нэрийг барьж, бусад руу утсаар ярьж, мэргэжлийн үг хэллэгийг буруу зориулалтаар ашигласан. Хэдий хоорондоо инээдэм болгон ярьж хөгжилдөж байгаа ч өвчин, тэр тусмаа халдварт өвчин тоглоом биш. Бид бүх нийтээрээ хатуу хөл хорионы дэглэмийг мөрдөж байна. Иймд бид зохих хуулийн байгуулагад хандан, тэдгээр хүмүүсийг шалгуулна” хэмээсэн. Үүнтэй холбогдуулн комедиан Д.Амартүвшин цахим хуудсаараа дамжуулан үг хэллээ.

Тэрээр “УОК иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хаах нь буруу цагдаад шалгуулна гэж Б.Ууганбаяр дарга ярьж байна.Өөрсдийхөн алдаа гарахаар дэлхий даяар тийм байна, бид адилхан арга хамжээ авч байна гэдэг. Харин иргэд алдаа гаргахаар иргэд л буруутай, болохгүй байна, утсаар франк хийж, мэргэжлийн үг хэллэг буруу ашиглаалаа л гэнэ. Өчигдөрийн франк ямар хууль тогтоомж зөрчсөнийг ойлгохгүй байна. Өөрсдөө ажлаа муу хийдэг. Уок-ын хараа хяналтад байдаг газраас анх халдвар тархсан. Эрүүл мэндийн салбарынхан өөрсдөө халдвар авчихсан байна шүү дээ. Та нарын хариуцлага хаана байгаа юм бэ. Лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, маазарна уу, Уок-ыхонд ямар хамаа байна аа. Яг хэний эрхийг зөрчөөд байгаа юм бэ. Одоо бүр шүүмжилж болохоо байх нь л дээ” гэв.

Categories
мэдээ эдийн-засаг

Татварын орлого 14,3 хувиар багасжээ

Татварын нийт орлого энэ оны эхний 11 сард 7.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.3 (14.3 хувь) их наяд төгрөгөөр багасав.

Үүнд орлогын албан татвар 406.2 (17.7 хувь) тэрбум, нийгмийн даатгалын орлого 378.0 (21.7 хувь) тэрбум, нэмэгдсэн өртгийн албан татвар 187.0 (8.4 хувь) тэрбум, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 167.2 (19.9 хувь) тэрбум, онцгой албан татвар 84.6 (10.7 хувь) тэрбум, гадаад үйл ажиллагааны орлого 33.0 (4.6 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлжээ.

Татварын орлогод 2020 оны эхний 11 сард нэмэгдсэн өртгийн албан татвар 27.1, орлогын албан татвар 25.2, нийгмийн даатгалын орлого 18.2, бусад татвар 10.9, онцгой албан татвар 9.5, гадаад үйл ажиллагааны орлого 9.1 хувийг эзэлж байна.

Татварын нийт орлогод орлогын албан татварын эзлэх хувь 1.0 пункт, нийгмийн даатгалын орлогын эзлэх хувь 1.7 пункт, бусад татварын эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 0.3 пунктээр буурч, нэмэгдсэн өртгийн албан татварынх 1.7 пунктээр, гадаад үйл ажиллагааны орлогынх 0.9 пункт, онцгой албан татварынх 0.4 пунктээр өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

​С.Отгонбаатар: Бүтээлд минь агуулагдсан жижиг зүйл бүхэн өөрийн гэсэн утга санааг илэрхийлдэг


Уран барималч С.Отгонбаатартай ярилцлаа. Тэрээр хувиараа хүсэл мөрөөдлөө дагаж бусдад үлгэр жишээ болон уран бүтээлээ хийж буй юм.


-Сайн байна уу. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байна уу. Намайг С.Отгонбаатар гэдэг. Арван жилээ “Монгени” цогцолбор сургуулийг төгссөн. Тэгээд нэг жил өнжөөд СУИС-ийн Уран баримлын ангид орсон ч хоёрдугаар курсээсээ сургуулиа орхиж түүнээс хойш хувиараа уран бүтээл хийгээд явж байна.

-Хэзээнээс эхэлж уран баримлын төрлийг сонирхох болов?

-Анх “Монгени” цогцолбор сургуульд байхдаа л энэ чиглэлээр сурч эхэлсэн. Тэгээд л зургийн ангид орсон. Зургийн ангид орсон хүүхдүүд сонгон судлах хичээлээр заавал баримал, монгол зураг, керамикт зургийг сонгодог байсан юм. Баримлын хичээлд сууж баримал барьж үзээд маш их таалагдсан учраас энэ чиглэлээр цаашид дагнаж хичээллэхээр шийдсэн. Тэр үед хийсэн бүтээлээ хараад барималчин болохоор сэтгэл шулуудсан минь тэр байх.

-Одоогоор хичнээн баримал хийсэн байна вэ?

-Дадлагын хугацаанд хийсэн бүтээл гээд ер нь 30 гаруй баримал байгаа. Бүх бүтээлдээ сэтгэлээ шингээж хийдэг болохоор тэр бүр тоолдоггүй.

Уран баримал хийхэд мэдээж их ажиллагаатай байх. Нэг бүтээлээ хэр хугацаанд хийж дуусгадаг вэ?

-Ямар баримал гэдгээсээ шалтгаалаад хугацаа нь харилцан адилгүй байдаг. Их чимхлүүр ажил орсон баримал дээр олон цаг зарцуулдаг. Харин жижиг хэмжээтэй баримлыг 7-10 хоногт хийж дуусгадаг.

-Дүрслэх урлаг дотроо уран баримлын аль төрлөөр уран бүтээлээ хийдэг вэ?

-Хөшөө, түүхэн дурсгал чиглэлээр дагнаж бүтээлээ хийдэг. Ер нь чөлөөт уран бүтээлч гэхэд болно доо.

-Олон улсын үзэсгэлэн, тэмцээнд оролцож байв уу?

-2018 оны тавдугаар сард Тайвань Монголын хамтарсан “Гранд арт” гэдэг үзэсгэлэнд оролцож байсан.

-Ер нь баримал хийхэд ямар материал ордог юм бэ?

-Баримал хийхэд төмөр утас, мод, баримлын шавар, замаск, вакс, гурил, зэс гээд маш их материал ордог. Би бүх материалаа урдаас авдаг. Том хэмжээтэй хөшөө хийхдээ зайлшгүй урдаас захиж авчирдаг.

-Уран бүтээлч хүнд хийсэн бүтээл бүр нь нандин байдаг байх. Тэдгээрээс нэгийг нь онцлоод яривал?

-Хамгийн хэцүү байсан бүтээл гэвэл оюутан байхдаа хийсэн “Хүн төрөлхтөн сэрдэг ээ” гэдэг удган модны зохиомжтой баримал байгаа. Энэхүү бүтээлийн утга санаа нь хүн төрөлхтөн байгаль эхтэйгээ салшгүй холбоотой гэдгийг харуулсан. Бүтээлд маань агуулагдсан шагай, гурвалжин дүрс гээд жижиг зүйл бүхэн өөрийн утга санааг илэрхийлдэг. Энэхүү бүтээлээ сар гаруй хугацаанд хийж дуусгаж байлаа.

-Бүтээлээрээ дамжуулж юуг илэрхийлэхийг хүсдэг вэ?

-Бусдын хараагүй зүйлийг хараасай гэж хүсдэг. Урлаг гэдэг өөрөө хүнийг соён гэгээрүүлэх зорилготой шүү дээ. Нүдийг нээж сэтгэлийг баясгадаг. Тийм учраас би нийгмээсээ түрүүлж алхахыг эрмэлздэг.

-Танд зөвлөгч багш бий юу?

-“Монгени” цогцолбор сургуульд байхад хичээл зааж байсан багш маань байгаа. 10 гаруй жил багшилсан мундаг хүн бий. Хүүхдүүдтэй тулж харьцаж, тэдний ертөнц рүү өнгийдөг. Хувь хүн талаас нь харж хүмүүжүүлдэг. Сургалт, хичээл гэхээс илүүтэйгүүр дотоод мөн чанарыг гаргаж ирэхийг зорьдог. Хүн хөдөлмөрлөж байж сайн сайханд хүрдэг, хүний ачийг ямагт санаж байхыг байнга зөвлөдөг. Мөн хүн муулж хулгай хийхгүй, өв соёлоо дээдэлдэг байхыг заадаг даа.

-Таны бүтээлийг харахад их хичээнгүйлж хийдэг бололтой?

-Би бүх бүтээлдээ сэтгэл, ур ухаанаа шингээдэг. “Чадна” гэдэг үгийг өөртөө байнга хэлж өөриймшүүлж байгаасай гэж боддог. Чадахгүй гэдэг үгийг өөртөө нааж битгий хойш суугаарай. Аливаа зүйлийг байнга туршиж өөрсдийгөө олж нээхийг зөвлөж байна.

-Таны бүтээлийг хүмүүс хэр сонирхож байна?

-Хүмүүст хэрэг болохуйц, тэдэнд үлдэхүйц бүтээл хийдэг болохоор их сонирхдог. Нийгэмд байр сууриа олчихсон, уран зураг, уран баримал сонирхдог хүмүүс их авдаг. Би хийсэн бүтээлээ ур хийцээс нь шалтгаалаад өөр өөр үнээр борлуулдаг.

-Залуу хүн том мөрөөдөлтэй байх. Цаашдын зорилгынхоо талаар хуваалцаач?

-Өөрийнхөө хязгаарыг давсан сайн бүтээл хийж олонд хүргэхийг эрмэлзэж байгаа. Ер нь бүтээлийн ур хийц, донж хэв маягаараа бусдыг манлайлсан дэлхийн хэмжээний уран барималч болохыг зорьдог. Мөн аливаад хариуцлагатай хүн байхыг хичээдэг.


Түүний уран бүтээлээс сонирхуулж байна.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Монгол туургатан оддын теле тоглолт өнөөдөр 18.00 цагаас эхэлнэ

Хүүхдийн төлөө сайн дурын байгууллага Хүүхдийн төлөө фондын хөрөнгө хуримтлуулах Монгол туургатан оддын теле тоглолт өнөөдөр (2020.12.30) 18.00 цагт эхэлнэ. Тус тоглолт МҮОНТ, UBS, V Television, TV5 Mongolia, TV9 Mongolia, ETV HD, NTV, С1 Telеvision, TV8 Mongolia, Star TV Mongolia, Edutainment TV, SBN tv, TMTV телевизийн сувгаар шууд хүрэх юм.

“Монгол соёл-Монгол хүүхэд” тоглолтод монгол туургатан одод нэгдэж буй бөгөөд олон нийтээс хандив хуримтлуулан, цаашид Хүүхдийн төв номын сан, Хүүхэлдэйн театрын бүтээн байгуулалтыг эхлүүлэх аж. Түүнчлэн хүүхдийн хүмүүжил, соёл боловсрол олгох байгууллагуудыг бэхжүүлэх, нөлөөллийн үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөжээ.

Өнгөрсөн зуунд Юмжаагийн Цэдэнбал агсны гэргий Анастасия Цэдэнбал Филатова Монголын ард түмний ирээдүй хойч, үр хүүхдүүдийн төлөө ухамсарт амьдралаа зориулж, 1972 онд “Хүүхдийн төлөө фонд”-ыг байгуулан хот хөдөөгүй олон тооны цэцэрлэг, сургууль, эмнэлэг, хүүхдийн зуслан, хуримын ордон гэх мэт бүтээн байгуулалт хийсэн түүхтэй. Өдгөө ч Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор, Гэрлэх ёслолын ордны үйл ажиллагаа үргэлжилсээр буй юм.

Монгол Улсын Соёлын яамны санаачилгаар “Хүүхдийн төлөө фонд”-ын үйл ажиллагааг дахин сэргээн https://childrensfund.mn/donate вебсайтаар нээлттэй хандив цуглуулж байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

Т.Мөнхсайхан: Халдвар авсан эмч, эмнэлгийн ажилтанд 10 сая төгрөг олгосон

Дотоодод халдвар бүртгэгдсэнээс хойш нийт 20.2 тэрбум төгрөгийг цар тахлын хариу арга хэмжээнд зарцуулахаар Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргажээ.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “20.2 тэрбум төгрөгийн ихэнх нь халдварын илрүүлэг буюу шинжилгээний урвалж бодис авахад зарцуулагдсан. Мөн эмч, эмнэлгийн ажилчдын цалин урамшуулал, ар гэрийн дэмжлэгт зарцуулсан. Халдвартай хүмүүстэй ажиллаж байгаа 275 хүнд таван сая төгрөгийн урамшуулал олгосон. Мөн ажлаа хийж байхдаа халдвар авсан 65 ажилтны ар гэрт таван сая төгрөг олгосон. Ингээд халдвар авсан эмнэлгийн ажилчдад 10 сая төгрөгийн тэтгэлэг олгосон гэсэн үг. Харин тусгаарлах байранд ажиллаж байгаа, шинжилгээ авч байгаа зэрэг 1800 хүнд 800 мянган төгрөгийн тэтгэлэг өгсөн. Өнгөрсөн хугацаанд 14 мянган эмч, эмнэлгийн ажилтанд 8.8 тэрбум төгрөгийн илүү цагийн хөлс өгсөн” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Хөл хорионы үед сэтгэл зүйн эрүүл аюулгүй байдлаа хэрхэн хангах вэ?

Зөвлөмж 1. Өдөр тутмын эрүүл амьдралын хэв маягаа үргэлжлүүлээрэй

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: бичвэр

Зөвлөмж 2. Өглөө эерэг, идэвхтэй үйлдэл хийгээрэй.

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: бичвэр

Зөвлөмж 3.Цэвэр агаар амьсгалаарай

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: бичвэр

Зөвлөмж 4. Идэвхтэй хөдөлгөөн хийгээрэй

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: нэг буюу түүнээс олон хүн

Зөвлөмж 5. Бусадтай харилцаа холбоотой байгаарай

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: бичвэр

Зөвлөмж 6.Хоолны дэглэм бариарай

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: бичвэр

Зөвлөмж 7.Өөрийгөө халамжлаарай

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: бичвэр

Зөвлөмж 8.Хүүхдэдээ чанартай цаг гаргаарай

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: нэг буюу түүнээс олон хүн болон бичвэр

Зөвлөмж 9.Өөртөө орон зай олгоорой

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: сууж буй хүмүүс

Зөвлөмж 10.Хүүхдүүдээ мэдээллээр хангаарай

Зургийн тодорхойлолт алга байна.

Зөвлөмж 11. Аюулгүй байдлаа хангаарай

Зургийн тодорхойлолт алга байна.

Зөвлөмж 12. Нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөөрэй

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: "сэтгэлсудлалын хел хорионы уед сэтгэл зуйн эруул аюулгуй байдлаа хэрхэн хангах вэ? зевлемж 12. нехцел байдлыг хулээн зевшеереерэй хуний айдас, тугшуур, ceper мэдрэмж нь тодорхойгуй, ойлгомжгуй нехцел байдалд opox уед нэмэгдэж байдаг. мен хэт ендер тугшуур, ceper мэдрэмжээсээ болоод буруу шийдвэр гаргах, буруу уйлдэл хийх тохиолдол ч бий. тиймээс "одоо яана aa, одоо яах вэ" гэж бодох бус "нэгэнт ийм зуйл боллоо, энэ магадгуй иймхугацаанд ургэлжлэх байх, ууний дараа ингэж болно" гэсэн тодорхой уйлдэл PYY чиглэсэн бодлыг вертов бий болгосноор ma бодит бус айдас, тугшуурт автахаас сэргийлэх боломжтой." гэсэн бичвэр

Зөвлөмж 13. Мэдээлэлд шүүлтүүртэй хандаарай

Зургийн тодорхойлолт алга байна.

Зөвлөмж 14. Эерэг мэдээллээр өөрийгөө дүүргэе

Зургийн тодорхойлолт алга байна.

Зөвлөмж 15. Бусдад тусалъя

Зургийн тодорхойлолт алга байна.

Зөвлөмж 16. Тайвшруулах ая сонсоорой

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: нэг буюу түүнээс олон хүн

Зөвлөмж 17. Өөртөө цагийн хуваарь гаргаарай

Зургийн тодорхойлолт алга байна.

Зөвлөмж 18. Талархлын тэмдэглэл хөтлөөрэй

Зургийн тодорхойлолт алга байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд 357426 хүн PCR шинжилгээнд хамрагдаад байна

2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулж буй байнгын үйл ажиллагаатай болон Баянзүрх дүүрэгт нэмэлтээр гаргасан нийт 25 шинжилгээний төв, мөн тандалт, хариу арга хэмжээний 36 баг ажиллаж 11635 хүнд коронавируст “Ковид-19” халдварын шинжилгээ хийлээ.

Эдгээр шинжилгээний төв болон тандалт, хариу арга хэмжээний багуудад нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын 428 хүн ажилласан байна. Нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварыг илрүүлэх, тандах шинжилгээг 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн зохион байгуулж буй бөгөөд өнөөдрийн байдлаар, нийт 357426 хүнд шинжилгээ хийгээд байна гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Б.Идэр-Од уучлал гуйлаа


Өчигдөр цахим орчинд “Маmbo“ буюу шинэ жилийн баярт зориулсан Prank call тусгай дугаар гарсан билээ.Тухайн нэвтрүүлэг нь ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын гишүүн Б.Ууганбаярын дургүйцлийг хүргэж нэвтрүүлэгт оролцсон хүмүүст арга хэмжээ авна хэмээн мэдэгдсэн. Үүсээд буй асуудалтай холбогдуулна комедиан Б.Идэр-Од өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан уучлалт гуйжээ.

Home 5 – Page 74 – ХэмнэлТэрээр “Коронавирусийнн эсрэг тэмцэх ёстой үнэт цагийг нь алдагдуулсан хошигнол хийж Улсын Онцгой Комиссын ажлыг шаардлагагүй өөр зүйлд чиглүүлсэн мөн чирэгдэл учруулсандаа уучлал хүсье.

Онцгой байдалд ажиллаж буй төрийн албан хаагчид, эмч, эрүүл мэндийн ажилтнуудаа хүндэтгэж байгаагаа илэрхийлж маргаан үүсгэж буй контентын хэсгийг интернэтээс татан авснаа мэдэгдэж байна.
Ideree’s Home Party, YouTube нэвтрүүлгийн 2020 оны 12 сарын 27-ны өдрийн дугаарын оролцогчид” гэжээ.

Categories
мэдээ цаг-үе

Я.Содбаатар: Халдвар нэмэгдсээр байвал Улаанбаатар хотын хатуу хөл хориог сунгахаас өөр арга байхгүй

Шадар сайд Я.Содбаатар “Нийслэл хот нэгдүгээр сарын 6-наас хойш Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт байгаа. БЗД-ээс гарсан голомттой холбоотой хөл хориог сунгах эсэхийг одоо хэлэх боломжгүй байна. ЭМЯ, мэргэжлийн эрдэмтдийн зөвлөл, ХӨСҮТ-ийн дүгнэлтийг үзэж шийдвэрлэдэг. УОК-т энэ дүгнэлт хараахан ирээгүй байна. Хатуу хөл хорио тогтоох нь өөрөө коронавирустэй тэмцэж буй олон оронд хэрэгжүүлж буй сайн туршлага. Халдварын тархалын хурд буурдаг, өвчний голомтыг хумих чиглэлээр энэ арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Өвчний халдвараас шалтгаална, бүх улсад хөл хорио тогтоож байна. Өмнөд Солонгос, Бээжин хот, Европын орнууд хатуу хөл хорионы дэглэмийг тогтоож, өвчний цар тахалтай тэмцэж байна. Өвчин халдвар гайгүй байвал эргээд өндөржүүлсэн бэлэн байдлынхаа зэрэгт шилжиж, аль болох эдийн засгаа бодох чиглэлд явна. Гэхдээ нийтийн дунд цар тахал тархах эрсдэлтэй байна гэж үзвэл хөл хориог сунгах асуудал яригдана. Дэлхий нийтээрээ ингэж явж байна.

Нийтийн дунд алдахгүй байх нь эдийн засагт ч ач холбогдолтой. Одоо бол алаг цоог буюу кластер байдлаар гарч байгаа. Өвчлөл нэмэгдсээр байвал хатуу хөл хориог сунгахаас өөр арга байхгүй” гэлээ.