Categories
мэдээ улс-төр

Б.Энхбаяр: Энэ мөнгө угаах шинжтэй гэмт үйлдэлд оролцсон Соёлын сайд, дэд сайддаа улс төрийн хариуцлага тооцох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар “Хүүхдийн төлөө фонд”-ын үйл ажиллагааг сэргээж буйтай холбогдуулан анхны хуримтлал үүсгэх зорилгоор “Монгол соёл-Монгол хүүхэд” цахим тоглолтыг өчигдөр орой зохион байгуулж, зургаан цаг гаруй үргэлжилсэн тоглолтоор нийт 2 тэрбум 211 сая төгрөгийн хандив цуглуулав.

“Хүүхдийн төлөө фонд”-ын үйл ажиллагааг дахин сэргээх санаачлагыг Ерөнхийлөгч гаргаж, Ерөнхий сайд дэмжсэн гэх. Энэ дагуу өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар фондыг сэргээн байгуулах тогтоолыг баталж, улмаар тодорхой санхүүжилтийн эх үүсвэр болох 10 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэжээ.

Соёлын яамны санаачилгаар зохион байгуулсан өчигдрийн цахим тоглолтоор 14 хоногийн өмнө байгуулсан “Хүүхдийн төлөө фонд” НҮТББ-д хандив цуглуулав. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тус Соёлын дэд сайд М.Батбаяр, “Херо” энтертайнментийн найруулагч Б.Баатар байгуулсан байна.

Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Энхбаяр байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Засгийн газар бол “тусгай сан” байгуулах буюу Тусгай сангийн хуульд өөрчлөлт оруулж (УИХ-аар заавал батлагдана) байж хуулийнх нь хүрээнд асуудлыг шийдэх агуулга ярьсан байна даа. Одоогийн хууль зүйн орчин төр иргэдээс хандив авах зохицуулалт байхгүй тул хуульчлагдаж байж л шийднэ. Засгийн газар энэхүү хуулиар байгуулагдах сандаа 10 тэрбумын эх үүсвэр шийдэж буйг Ерөнхий сайд тодотгосон байна. Харин чоно борооноор гэгчээр Засгийн газрын хажуугаар ТББ байгуулж иргэдээс хандив авсан нөхдийн асуудал хуулийн өмнө очих биз. Энэ мөнгө угаах шинжтэй гэмт үйлдэлд оролцсон Соёлын сайд, дэд сайддаа улс төрийн хариуцлага тооцох нь зүй ёс. Энэ ТББ-д өгсөн хандивыг Засгийн газрын тусгай санд дайчлан авбал зохино. УИХ-аас гадуур, улсын төсөвт оруулж батлуулахгүйгээр хяналтгүйгээр төрийн өмчит компаниуд ямар их мөнгө “эргэлдүүлж” буйгаа өөрсдөө элдэв “буянт үйл” хийж барьж өгч буйд хувьдаа баяртай байгаа. Хууль очих л болно. Хөөн хэлэлцэх хугацаа ч их мөнгөний хэрэг дээр тавиухан байгаа” гэжээ.

Түүнчлэн тэрбээр Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийг хэлэлцэх хэрэгтэй онцолж буй юм. Учир нь сүүлийн үед яам, агентлаг, газрууд өөрөө өөрийнхөө байгуулсан ТББ-тай гэрээ хийж, санхүүжүүлдэг асуудал маш их илэрч байна. Үүнээс улбаалан авлигын асуудал гарч ирж байгаа юм.

“Нэг жилийн өмнө Засгийн газраас УИХ-д өргөн баригдчихсан Төрийн бус байгууллагын хуулиа нэг хэлэлцэж, батлахгүй бол ингэж байгаад нэг баларна. Сан, холбоо, төр гээд цэгцлэх төсөл. Баахан амьтан шоронд орж байж нэг ухаарч хөдлөх юм байхдаа. Арай л удаан дарагдаж байна даа. Манай улсад 21 мянган ТББ бүртгэлтэй байдгаас хуулийн дагуу тайлангаа ирүүлдэг нь 30 гаруйхан байдаг. Шилэн болгохыг төрөөс шаарддагууд нь хүртэл санхүүжилт, зарцуулалт нь хаалттай байна. Ер нь бол манай улс саарал жагсаалтад орсон нэг шалтгаан нь төрийн бус байгууллагаар дамжуулж мөнгө угаагаад байна гэдэг асуудлаас болсон шүү дээ” гэж УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Categories
мэдээ нийгэм

“2020 оны тэргүүний Цэргийн штаб”-аар Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штаб шалгарчээ

Нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб 2020 онд дэвшүүлсэн “Хууль тогтоомж-иргэн цэргийн харилцааны жил”-ийн зорилгын хэрэгжилтийг ханган ажиллаж, жилийн эцсийн тайлангийн хурлаа өчигдөр хийлээ.

Хуралдааны үеэр Нийслэлийн ЗДТГ-ын цэргийн штабын хамт олон “2020 оны тэргүүний Цэргийн штаб”-аар шалгарч, хүндэт өргөмжлөлийг гардан авлаа. Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын 2020 оныг “Хууль тогтоомж-иргэн цэргийн харилцааны жил”-ийн зорилгыг хэрэгжүүлэхэд идэвх санаачилга, үр бүтээлтэй ажилласан “Бүрэн хангалттай” үнэлэгдсэн, дэд хурандаа Т.Амартогтох даргатай Баянзүрх, хурандаа Ц.Бямбасүрэн даргатай Сүхбаатар, хурандаа Ж.Даваарагчаа даргатай Чингэлтэй, хурандаа Г.Ялалт даргатай Сонгинохайрхан, хурандаа Н.Энхбат даргатай Налайх, дэд хурандаа Л.Цэрэгбаяр даргатай Баянгол дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабууд тус тус шалгарсан.

Мөн нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын 2020 оны “Ажил мэргэжлийн аварга”-аар Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Т.Амартогтох,Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын Төлөвлөлт, сургалтын офицер, хошууч И.Нямсүрэн, Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын Мэдээллийн аюулгүй байдлын офицер, хошууч Н.Цэцэгбал, Багахангай дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын тоо бүртгэл, нөхөн хангалтын офицер, хошууч Б.Отгонжаргал, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын Шуурхай байдлын ахлагч, сургагч ахлагч С.Цэндзэсэм нар тус тус шалгарч аваргын тууз, өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнагдав.

Тайлангийн хуралд БХЯ-ны СБТГ-ын дарга хурандаа С.Ганбямба, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Ц.Анхбаяр, Нийслэл, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, офицер, ахлагч нар цахимаар оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

Зургаан хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа

Сүүлийн 24 цагийн дотор 6 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. 2020 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн 11:00 цагийн байдлаар манай улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын тоо 1215 болоод байгаа бөгөөд үүнээс 830 нь эдгэрчээ.

Харин өнөөдрийн байдлаар 375 хүн эмчлэгдэж байна. Эмчлэгдэж байгаа хүмүүсээс хоёр хүний биеийн байдал маш хүнд байгаа бол 7 хүний биеийн байдал хүнд, 99 хүний биеийн байдал хүндэвтэр, 267 хүний биеийн байдал хөнгөн хэлбэрийн байгааг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс 165,000 хүн дархлаажуулах хэмжээний вакцин захиалжээ

Блүүмбэрг агентлаг дэлхийн улс орнуудын коронавирусийн эсрэг вакцины захиалгын талаар тоо баримтыг нэгтгэж мэдээлжээ.

Уг мэдээлэлд өгүүлснээр дэлхий даяар нийтдээ 8.25 тэрбум тун вакцины захиалга хийгдээд байгаа аж. Хэрвээ тэгш хуваарилбал энэ нь дэлхийн хүн амын талаас илүү хэсгийг дархлаажуулах хэмжээний вакцин юм байна. Гэхдээ баян чинээлэг орнуудын зарим нь хүн амаа хэд дахин дархлаажуулах вакцин захиалаад байгаа бол ядуу буурай орнууд хүн амынхаа багахан хэсгийг хамруулах тооцоотой байгаа юм. Тухайлбал 38 сая хүн амтай Канад улс 112 сая хүнийг хамруулах хэмжээний вакцин захиалж, дэлхийн улс орнуудыг тэргүүлжээ. Үүнд ДЭМБ-ын Covax хөтөлбөрөөс хуваарилах вакцин ороогүй гэнэ.

Монгол улсын хувьд одоогоор 165,000 хүнийг дархлаажуулах хэмжээний вакцин захиалаад байгааг Блүүмбэрг мэдээлжээ. Энэ нь Монгол улсын хүн амын 5 хувь болж байна. Вакцин үйлдвэрлэгчдээс AstraZeneca/Oxford нийт 1.46 тэрбум хүнийг дархлаажуулах хэмжээний захиалга авч тэргүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй энэ холбоосоор танилцах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн “Энэрэл” эмнэлэг хоёр ажилтандаа гэр олгов

Коронавируст “Ковид-19” цар тахлын үед иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг чанар хүртээмжтэй хүргэхийн төлөө тасралтгүй ажиллаж байгаа эмч, ажилчдынхаа дархлааг дэмжих, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр Нийслэлийн “Энэрэл эмнэлгээс томоохон ажлуудыг өрнүүлж байна.

Нийслэлийн Энэрэл эмнэлэг хоёр ажилтандаа гэр олгов

Энэ хүрээнд нийт ажилчдын нийгмийн асуудлын судалгааг нарийвчлан хийж, ажлын үзүүлэлт, харилцаа хандлагаар хамт олноо манлайлан ажиллаж буй хоёр ажилтандаа өнөөдөр давхар туургатай, таван ханатай өргөө цагаан гэрийг гардуулан өглөө.Нийслэлийн Энэрэл эмнэлгийн хувьд, 2020 оны ажлын үзүүлэлтээр “Нийслэлийн шилдэг эрүүл мэндийн байгууллага”-ын хоёрдугаар байрт шалгарсан юм. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зохион байгуулдаг тус шалгаруулалтаар авсан мөнгөн дүнгийн урамшууллаа эмч, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зарцуулж, нийт ажилтнууддаа тодорхой хэмжээний мөнгөн урамшуулал олгожээ.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн салбарын хамт олон мэндчилгээ дэвшүүллээ

Эрүүл мэндийн салбарын хамт олон ШИНЭ ОНЫ МЭНДЧИЛГЭЭ дэвшүүлж байна.
ХАМТДАА ДАВНА

Categories
мэдээ нийгэм

Өнөө маргаашдаа хүйтний эрч бага зэрэг суларна

Өнөө маргаашдаа өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 18-20 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 21-23 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 21-23 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгороор 30-35 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 20-25 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн цас багатай газраар 9-14 градус, бусад нутгаар өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

БЗД-ийн эмнэлгээс голомтлон гарсан халдвар 16-аар нэмэгдэж, нийт халдварын тоо 260 боллоо

ЭМЯ-наас коронавируст халдварын талаар ээлжит мэдээллээр БЗД-ийн эмнэлгээс голомтлон гарсан халдвар -аар нэмэгдэж болсныг хэллээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Монгол Улсад шинээр 20халдвар илэрлээ. Үүнээс нь 16 нь тус дүүргийн эмнэлгээс голомтлон гарсан халдвар байна” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: Шинээр 20 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1215 боллоо

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга
А.Амбасэлмаа “2020 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр 13597 хүнд
шинжилгээ хийхэд 20 хүнд шинэ коронавирусийн халдвар илэрлээ. Үүний 16 нь
Улаанбаатар хот, тодруулбал, Баянзүрх дүүргийн голомтоос гаралтай бол 2 нь
Франкфуртын онгоцоор ирсэн хүмүүсийн гурав дахь шинжилгээнээс хоёр хүнээс
илэрсэн. Үлдсэн хоёр ХӨСҮТ-ийн ажилчдаас илэрсэн” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Ж.Сүхбаатар: Бүгдийг хөнгөлж чөлөөлж, хандив цуглуулдаг ажил хийдэг боллоо

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар өчигдөр болсон хандивын тоглолтыг шүүмжиллээ. Төр хөнгөлж, чөлөөлж, хандив цуглуулдаг л ажил хийдэг болсон бөгөөд төрөөс хүүхдийн төлөө урд өмнө байгаагүйгээр анхаарч байгаа гэдгийг хэлсэн юм.

Оны отгон чуулганаар Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байгаа юм.

Хуулийн төсөл судалгаа, эрэлтэд нийцсэн эсэхэд эргэлзэж байгаагаа тэрбээр хэлсэн бөгөөд сүүлийн үед гаргаж байгаа шийдвэрүүдэд шүүмжлэлтэй хандаж байгаагаа хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Танилцуулгад 10 мянган ААН-ийг хамруулаад 30 тэрбум төгрөгийг хөнгөлж чөлөөлнө гэж ойлгосон. ААН-үүд хэр их хүсэлт тавьсан бэ. Сүүлийн үед бид нар дарга ухаанаараа ямар нэг шийдвэрийг гаргачихаад байна. Гэтэл иргэд, ААН-ийн хүсэл сонирхол ямар байгаа юм, тооцоо судалгаа нь яаж гарсан юм бэ. Эрэлтэд тулгуурлаж шийдвэр гаргаж байна уу үгүй юу гэдэгт нь эргэлзэж байна. Бүгдийг нь хөнгөлж чөлөөлнө, хандив цуглуулдаг ажил л хийдэг боллоо. Өчигдөр төр нь бас хүүхдийн нэрээр хандив цуглуулаад байв уу. Бүхнийг хүүхдийн төлөө гэж байна. Бид улсын төсвийн 100 төгрөгийн 13 төгрөгийг хүүхдэд зарцуулж байна. Бид хүүхдийн төлөө урд хожид байгаагүйгээр ажиллаж байна. Гэтэл үүнийг үгүйсгэж болохгүй. Гэнэт л хөнгөлж, чөлөөлөөд ороод ирэх юм. Танай салбарт одоо өөр ямар гэнэтийн бэлэг байна вэ. Цагаан сар ч дөхөж байна” гэсэн асуултыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас асуусан юм.

Үүний хариуд салбарын сайд цар тахлын үед аж ахуйн нэгжүүдийг том, жижиг, ашигтай ашиггүйгээр нь ялгаварлаж болохгүй гэдгийг хэллээ.