Categories
гадаад мэдээ нийгэм

Гадаад мэдээ: Товчхон

Францын ерөнхийлөгч асан Валери Жискар д’Эстен 95 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. “Ассошиэйтэд пресс” агентлагийн мэдээлснээр экс ерөнхийлөгч энэ сарын дунд үеэс зүрх судасны тасагт эмчлүүлж байсан аж. Түүний гэр бүлийнхэн төрийн тэргүүн асанг коронавирусийн халдварын улмаас нас барсан гэж мэдэгдсэн байна. Жискар д’Эстен нь 1974-1981 онд Францын ерөнхийлөгчийн албыг хашиж байжээ.

*****************************

БНСУ-д өчигдөр орон нутгийн цагаар өглөөний 08:40 цагт улс даяар элсэлтийн ерөнхий шалгалт авсан байна. Энэ удаагийн ЭЕШ нь цар тахлын үед болсноороо онцлог юм. Тус улсад ковидын халдварын гурав дахь давалгаа өрнөөд буй тул шалгалтыг хоёр долоо хоногоор хойшлуулаад байжээ. Энэ удаагийн шалгалтад 499 мянга 433 сурагч хамрагдсан нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 10.1 мянгаар цөөн байгаа аж. Сорилын шалгалтыг тусгайлан зассан 1383 хэсэгт авсан байна.

******************************

Хонконгийн сөрөг хүчний тэргүүн, хэвлэлийн магнат Жимми Лайг луйврын хэрэгт холбогдуулан цагдан хорьжээ. “RTHK” радиостанцын мэдээлснээр, пүрэв гаригт шүүх түүнийг батлан даалтад гаргахыг эсэргүүцсэн байна. Энэ хэргийн шүүх хурлыг дөрөвдүгээр сарын 16 хүртэл хойшлуулжээ. Лай болон түүний эзэмшдэг “Next Digital Me­dia” хэвлэлийн компанийн хоёр менежерийг түрээсийн гэрээний нөхцөлийг зөрчиж, оффисын байруудыг зүй бусаар ашигласан гэж буруутгаж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Хонконгийн хөрөнгийн бирж дээрх “Next Digital Media” компанийн хувьцаануудын арилжааг пүрэв гаригийн өглөө түр зогсоожээ. Шүүхээс менежерүүдийг батлан даалтад гарахыг зөвшөөрсөн байна.

*******************************

Японы Токио хотын прокурорын газар тус улсын ерөнхий сайд асан Абэ Шинзогоос мэдүүлэг авахаар холбогдох бичгийг түүнд илгээсэн талаар мэдэгджээ. Эрх баригч либерал-ардчилсан намын дэмжигчдэд зориулан зохион байгуулсан үдэшлэгтэй холбогдуулан түүнээс ийн мэдүүлэг авч магадгүй гэнэ. Энэ талаар Киодо агентлаг пүрэв гаригт мэдээлжээ. Учир нь дээрх арга хэмжээ нь Японы сонгуулийн тухай хуулийг зөрчсөн байх магадлалтай гэж хардаж байгаа юм.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
булангууд гадаад мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

Их Британи, ОХУ ирэх долоо хоногт ард иргэдээ вакцинжуулалтад хамруулна

Их Британи

Их Британи АНУ-ын “Pfiz­er” болон ХБНГУ-ын “BioN­Tech” компаниудын хамтран боловсруулсан ковидын эсрэг вакциныг олон нийтэд хэрэглэхийг зөвшөөрсөн анхны улс болжээ. Тус улс 50 сая тун худалдаж авахаар захиалгаа өгөөд буй. Вакцинжуулалтыг ирэх долоо хоногоос эхлүүлэх агаад урьдчилан сэргийлэх тарилгын нэг тун нь 19.5 ам.доллар байх гэнэ. Их Британийн нийт 50 эмнэлэг вакцинжуулалтыг гардан явуулах юм байна. Ковидын эсрэг вакцин нь халдварын эсрэг 95 хувийн үр дүнтэй болох нь клиник туршилтаар батлагдсан. Дээрх компаниуд вакциныг олон нийтэд хэрэглэх зөвшөөрөл авах хүсэлтээ өнгөрсөн баасан гаригт АНУ-ын Хүнсний бүтээгдэхүүн, эмийн чанарт хяналт тавих газарт гаргасан аж. Тус байгууллага эцсийн шийдвэрээ энэ сарын 11-нд гаргах ёстой. Үүнтэй зэрэгцэн АНУ-ын “Moderna” компани өөрсдийн гаргаж авсан урьдчилан сэргийлэх тарилга нь ковидын халдварын хүнд хэлбэрт 100 хувийн үр дүнтэй болохоо зарлаж, дээрх хяналтын байгууллагад олон нийтэд хэрэглэх зөвшөөрөл авахаар хүсэлтээ илгээгээд буй билээ.

ОХУ

ОХУ-д ч вакцинжуулалтын аяныг зохион байгуулахаар болжээ. Оросын төрийн тэргүүн В.Путины мэдэгдсэнээр ковидын эсрэг “Спутник V” вакцины хоёр сая тунг ойрын хугацаанд үйлдвэрлэж, юуны өмнө эмнэлгийн ажилтнууд болон багш нарыг дархлаажуулалтад хамруулах боломжоор хангах юм. Ингэхдээ вакцинжуулалтыг сайн дурын үндсэн дээр үнэ төлбөргүй хийх аж.

Оросын хувьд ковидын эсрэг хоёр вакциныг олон нийтийн вакцинжуулалтад ашиглахаар бэлтгэж байгаа юм. Эхнийх нь “Спутник V” тарилга. Гамалеягийн нэрэмжит төвийн боловсруулсан уг вакцины клиник туршилтын үр дүн 95 хувьтай гарсан. Хоёр дахь бэлдмэл нь “Вектор” төвийн боловсруулсан “ЭпиВакКорона” вакцин юм. Энэ вакциныг албан ёсоор аравдугаар сард бүртгэж авсан агаад одоо гурав дахь вакцин болох Чумаковын нэрэмжит төвийн боловсруулж буй вакцин нь клиникийн туршилтын гурав дахь шатандаа яваа аж. ОХУ нь ковидын халдварын тархалтаараа АНУ, Энэтхэг, Бразилын дараа дөрөвдүгээрт бичигдээд байна. Дэлхийн хэмжээнд 64.8 сая хүн ковидоор өвчилж, 1.4 сая хүн нас бараад буй юм.

ИНТЕРПОЛООС ХУУРАМЧ ВАКЦИН ҮЙЛДВЭРЛЭЖ, ТАРААЖ БОЛЗОШГҮЙ ТАЛААР СЭРЭМЖЛҮҮЛЖЭЭ

Интерполоос ковидын эсрэг хуурамч вакцин үйлдвэрлэх, тараах, жинхэнэ вакциныг хулгайлахаар төлөвлөж байгаа зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийн зүгээс аюул занал учруулж болзошгүй талаар сэрэмжлүүлжээ. Тус байгууллагын онцолсноор ковидын эсрэг вакцинтай холбоотой гэмт хэргийн бүлэглэлийн үйл ажиллагаа ямар нэг байдлаар идэвхжихэд хууль сахиулагчид бэлэн байх нь чухал юм” гэсэн байна. Тиймээс интерполын гишүүн болох 194 орны хууль сахиулах байгууллагад ийнхүү анхааруулжээ. Тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Юрген Шток “Гэмт хэргийн бүлэглэл “эм бэлдмэлийн нийлүүлэлтийн гинжин хэлхээнд нэвтрэх, эсхүл түүнийг тасалдуулах, мөн хуурамч мэдээллийн сайтуудыг ашиглан иргэдийг төөрөгдөлд оруулах, тэдэнд “амь нас, эрүүл мэндэд нь ноцтой эрсдэл дагуулж болзошгүй” гээд хуурамч эм бэлдмэл санал болгохоор төлөвлөж байгаа тухай онцолжээ. Тэрээр цааш нь “Гэмт хэрэгтнүүд коронавирусийн вакциныг хуурамчаар хийх хулгайлах, эсвэл хууль бус сурталчилгаа цацах” тал дээр үйл ажиллагаагаа идэвхжүүлэхээр төлөвлөж байгаа” гэсэн байна.

Түүнчлэн гэмт хэрэгтнүүд коронавирусийг илрүүлэх хуурамч тестүүд үйлдвэрлэн, түгээх өндөр магадлалтай гэнэ. Үүний зэрэгцээ цар тахлын үед энгийн хэрэглэгчдийн эсрэг үйлдэгдэх цахим халдлага эрс өссөн талаар Интерпол онцолсон байна. Тус байгууллагын мэдээлснээр, хууль бус эмнэлгийн бүтээгдэхүүн түгээсэнд сэжиглэгдэж буй 3000 гаруй сайтын 1.7 мянга нь хэрэглэгчдийн мэдээллийг хулгайлах оролдлого хийжээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн онцгой комиссоос мэдээлэл хийж байна

Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас сүүлийн 24 цагт хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн гурван чиглэлд тусгай үүргийн нислэг эхлүүллээ

Гамшгаас хамгаалдах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээр орон нутгийн 8 чиглэлийн агаарын тээврийн үйлчилгээг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс зогсоосон.

Шадар сайдын 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 146 дугаар тушаалаар баталсан “Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах” түр журмын дагуу www.119.mn хаягаар орон нутгат агаарын тээврээр зорчихоор бүртгүүлсэн 1400 орчим иргэдийн хүсэлтийг харгалзан, шинжилгээ өгөх ажлыг зохион байгуулж, өнөөдрөөс орон нутгийн тусгай үүргийн нислэгийг 3 чиглэлд эхлүүллээ.

Эхний нислэг Өлгийн чиглэлд 44 том хүн, 12 хүүхэд, Алтай чиглэлд 56 том хүн, 19 хүүхэд тус тус зорчиж байна.

12 дугаар сарын 4-ний өдөр Алтай, Улаангомын чиглэлд тус бүр нэг, Өлгий хотын чиглэлд хоёр удаагийн нислэг гүйцэтгэх юм.

“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд нислэгийн бүртгэлийг халдвараас сэргийлэх зай барих дэглэмийг баримтлан шуурхай, зохион байгуулалт сайтай явж байна.

Энэ удаагийн тусгай үүргийн нислэгээр орон нутгаас 4 хүнд өвчтөн ирэх бөгөөд хөл хорионы үед эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алдалгүй авахад нь дэмжлэг болох юм.

Өвлийн улиралд агаарын тээврээр өндөр настан, хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд

Categories
мэдээ улс-төр цаг-үе

С.Одонтуяа: Аж ахуй нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгох хэрэгтэй байна

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Аж ахуй нэгжүүдэд хөнгөлттэй зээл олгох хэрэгтэй байна. Тусламжийн мессежээр утас дүүрлээ. Олон жил татвараар дамжуулж, орлогыг нь авч идлээ. Одоо аж ахуй нэгжүүддээ туслах хэрэгтэй. Вакцины төсвийг Улсын төсөвт тусгамаар байна” гэлээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Баярцогтод 4.8, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарт 1.3 жилийн хорих ял тус тус оноолоо

С.Баярцогт нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж дууслаа. Шүүхийн шийдвэрээр С.Баярцогтод 10 жилийн ялаас 4,8 жилийн хорих ял, Д.Ганболдод 4 жилээс 1.3 жилийн хорих ял, Б.Бямбасайханд 4 жилийн ялаас 1.3 жилийн хорих ял, Б.Ариунсанд 1.6 жилээс 1 жилийн хорих ял, Б.Бадралд 1,6 жилээс 1 жилийн хорих ял болгож тус тус бууруулж шийдвэрлэжээ.

Эргэн сануулахад, тэднийг Оюу толгойн гэрээг байгуулахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж хувьдаа их хэмжээний ашиг олж улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр буруутган эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.

Энэхүү хэргийг өнгөрсөн долдугаар сард шүүх хэлэлцэж С.Баярцогтод 10 жил хорих, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасах, гурван байрыг улсын орлого болгох, 1.6 тэрбум төгрөг хураах, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр гурван жилээр хасч, дөрвөн жил хорих ял, Б.Ариунсан, Б.Бадрал нарт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасч, 1.6 жил хорих ял тус тус оногдуулаад байсан билээ.

Categories
мэдээ цаг-үе

А.Амбасэлмаа: Хан-Уул дүүргийн 4-р хороонд халдварын шинэ голомт илэрсэн

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА “Өчигдөр мэдээлсэн автобусны жолоочийн онош батлагдсан. Энэ хүн арваннэгдүгээр сарын 30-наас хойш тусгаарлаад байсан. Одоогоор тус автобус баазын 17 хүнийг ойрын хавьтал хэмээн тусгаарлаад байна. Автобусны жолоочийг бид гэрийн хорионд байлгаж байсан. Бид халдварын голомтоос зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлуудыг 21 хоног тусгаарлаж байгаа. Хан-Уул дүүргийн 4-р хорооны Арцатын ам гэдэг газраас халдварын голомт илэрсэн. Бид халдвар гарсан газруудын байршил, халдвар авсан хүмүүсийг нэрсийг ил гаргахгүй. Ил гаргахаар хүмүүс очоод гэрийнх нь цонхыг хагалж, байрнаас нь хөөж байна.

Categories
мэдээ нийгэм

Гэртээ орж чадаагүй хүүхдүүд тусгаарлалтын хугацаагаа дуустал хүүхэд хамгааллын байранд байрлана

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны … тоот байранд байрлах орцны жижүүр Х халдвар аван ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа. Түүний гурван хүүхдийг нь яаралтай тусгаарлан шинжилгээ авахад нэг хүүхдээс нь халдвар илэрч, ээжтэйгээ ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа юм. Харин 4 настай, 17 настай 2 хүүхэд нь Улаанбаатар зочид буудалд тусгаарлагдаж байгаад шинжилгээнүүд нь сөрөг гарч, тусгаарлалтын хугацаа нь дууссан тул өчигдөр гэртээ очсон байдаг. Гэвч байрныхан оршин суугчид болон СӨХ-ийн дарга нь гэрт нь оруулаагүй. Үүнийгээ хүүхдүүдийн ээж Х-гээс тус орцны 16 хүн халдвар авсан тул оршин суугчид ихээхэн бухимдалтай байгаа хэмээн хүүхдүүдийн ээжид тайлбарласан аж.

Улмаар БЗД-ийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтэс мэдээллийн дагуу ажиллаж, хүүхдүүдийг түр хамгаалах байранд байрлуулаад байгаа. Тэднийг гэрийн тусгаарлалтын хугацааг нь дуустал тус хүүхэд хамгааллын байранд түр байрлуулах аж.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

DNN-Тодруулга: Хүнсгүй, хүйтэн гэрт хөнжлөө нөмрөөд хэвтэж байгаа хүүхдүүдийг ирээд харцгаа, дарга нар аа


“DNN-Тодруулга” буланд Улаанбаатар хотын захын гэр хорооллын иргэд үзэл бодлоо илэрхийллээ.

Чингэлтэй дүүргийн 10-р хорооны иргэн М: Хөл хорионоос хойш модны үнэ нэмэгдээд, 3500 төгрөгийн үнэтэй байсан жижиг ууттай мод 5000 төгрөг болчихоод байна. Саяхан сайжруулсан түлшний үнийг буулгаснаар амьдралд ихээхэн нэмэртэй боллоо. Миний хувьд саяхнаас цэвэрлэгээний ажил хийж байгаа. Эгчийн маань ажилладаг өдөр өнжүүлэх төвийн үйл ажиллагаа мөн зогссон. Хэрвээ би ажилгүй байсан бол манай амьжиргаа доголдох байсан байх. Энэ хавьд хэцүү амьдралтай, эмзэг бүлгийн өрхүүд олон бий. Өдөрт олсон орлогоороо амьжиргаагаа залгуулдаг байсан айлуудад маш хүндээр тусч байх шиг байна. Зурагтын энэ бүсэд түлээ, нүүрс борлуулах цэг нь автобусны буудал дээрээ ганцхан байдаг. Буудлаас зайдуу амьдардаг машингүй хүмүүстакси унаа явахгүй учир усны тэргээрээ нүүрсээ зөөж байгаа нь хүндрэлтэй байна.

СХД-ийн 6-р хорооны иргэн Г: Хараад байхад иргэдийн амьдрал эрс муудсан. Цалинтай ажил хийж байгаа ч гэсэн хүнд болчихоод байна. Жижиг бизнес ялангуяа хүнсний худалдаа эрхэлдэг иргэдийн хувьд таг зогсчихгүй, хүнсээ зараад таван төгрөгөө олоод байна. Харин өөрсдөө гараараа юм хийж зардаг хүмүүст их хэцүү байх шиг байна. Хөндлөнгөөс харахад амьжиргаа нь эрс муудсан байна. Манай дүүгийнххашаандаа жижиг хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Хэдийгээр дэлгүүрээ ажиллуулж байгаа боловч иргэдийн худалдан авах чадвар өмнөхөөсөө муудаж, голдуу ширхэглэж авдаг. Харин сайжруулсан түлшний гэрээт борлуулагч гэдэг утгаараа нүүрс харьцангуй тогтмол зарагдаж байна. Нэг өрх 7 хоногт зургаан шуудай нүүрс авах нормтой байтал зургаан шуудайгаа авч чадахгүй нэг, хоёроор нь л авч байна. Түлшний үнэ буурах сургаар хүмүүс өчигдөр авахгүй байж байгаад өнөөдрөөс олноор нь авч байна лээ. Хөдөлгөөн багасаад, хүмүүс нэг нэгнээсээ их жийрхдэг болсон байна. Маскгүй явж байгаа хүнийг халдварт өвчинтэй гэсэн нүдээр хардаг болсон байна. Гэхдээ энэ хавийн автобусны буудал орчимд хүний хөл тасрахгүй, зах нь илүү ойрхон болохоор хүмүүс захаас бөөний үнээр хүнсээ авахыг илүүд үзэж автобусаар олноороо зорчиж байна.

Баянзүрх дүүргийн 23-р хорооны иргэн Д: Манай хорооны орчмоор хүний хөл хөдөлгөөн эрс багассан. Дэлгүүр орохдоо ч учиргүй бөөгнөрөл үүсгэхгүй халдвар хамгаалалтын дэглэмээ иргэд сайн мөрдөж байгаа харагддаг. Түлээ, түлшний хувьд хомсдол үүсээгүй, иргэдийн амьдрал таг зогсчихоогүй одоохондоогалтай л байгаа болов уу бодож байна. Хол газар нүүрсээ зөөж чадахгүй, ганц бие өндөр настан, унаагүй хүмүүсийн хувьд л их хүндрэлтэй.

Чингэлтэй дүүргийн иргэн С: Хөл хорионы үед ажил нь зогссон иргэд хүнсгүй болж эхэлж байгаа нь үнэн. Манайх хүнсний талонд хамрагдах хүсэлтээ ч хороонд өгсөөр байгаа. Гэхдээ хүнсний талонд орохын тулд халамжийн мэргэжилтнүүдийг гэртээ авчран нүд халтирам ядуу гэдгээ нотлуулах ёстой. Гэтэл нөгөө халамжийн мэргэжилтнүүд нь хөл хорионы үед айл, өрхүүдээр явж болохгүй нэг ч өрхөд шинээр судалгаа хийж хүнсний талон өгөөгүй. Хуучин орсон өрхүүд авч байгаа байх. Иргэдийн амьдрал яаж доройтож байгааг хэн ч мэдэхгүй, судлахгүй бидэн рүү чиглэсэн бодлого, ажил хийхгүй байна. Ер нь бол үхвэл үхээ л гэж байгаа мэт. Харин зурагтаар Ерөнхий сайд, Шадар сайд нар нь ярихдаа энэ хэцүү цагт айл өрхүүдийг хүнсний талоноор хангах ажил хийгдэж байгаа л гээд байсан. Бодит байдал дээр хороо хорин чинь хүнс, түлш хүссэн хүмүүсийн хүсэлтээр дүүрч байна.

Дарь-Эхийн оршин суугч Д: Манайх 4 хүү 1 охинтой нийт 5 хүүхэдтэй ам бүл 7-уулаа өнөр гэр бүл гэж хэлж болно. Хоёр идэхгүй, хоосон хоночихгүй л өдөр хоногийг өнгөрөөж байна. Өдөр нь боорцог хайраад, олуулаа болохоор тэр дороо л дусчихна. Мах дуусаад хоёр хонож байгаа. Уг нь орой ямар хоол хийх үү энэ тэр гээд гүйлддэг хүүхдүүд чинь одоо асуухаа ч больсон. Эцэг хүний хувьд ийм байдалтай байгаадаа өөртөө л гомдох юм. Хөл хориогүй сайхан байх үед “Нарантуул” зах дээр ачигч хийдэг. Хоол хүнснийхээ зүйлийг өдөр, өдөрт нь залгуулаад болоод байдаг байсан. Ажил төрөл хийх боломжгүй ийм үед л уг нь төр засаг нь харж үзэх хэрэгтэй байгаа юм. Ямар залхуураад ажил хийхгүй гэртээ сууж байгаа биш. Шаардлагатай бол тэр Нийслэлийн том дарга нартаа хүсэлт хүргүүлж халдвар хамгааллын хувцасаа өмсөөд захын гэр хорооллын айлуудаар явж үз. Хүнсгүй, хүйтэн гэрт хэзээ юм идэхээ мэдэхгүй хөнжлөө нөмрөөд хэвтэж байгаа хүүхдүүдийг очоод хар гэж дамжуулаад өгөөрэй.

БЗД-ийн иргэн Х: Би хэд хоногийн өмнө хороондоо хүсэлт гаргасан. Гэтэл өнөө өглөө БЗД-ийн Халамжийн хэлтсээс хэн нь ч юм бүү мэд залгаад уцаарлаж байна. Нийслэлийн Халамжийн газрын дарга нарт дугаарыг чинь өгнө. Танайх гэртээ хөргөгчтэй, зурагттай, ус буцалгагчтай дундаж гэгддэг түвшний өрх байж халамж нэхээд ичээч гэж байна. Хөл хорио тогтоосноос хойш өдрөөс өдөрт идэх хоолгүй болж байна. Бид ч гэсэн хүн, ажилгүй орлогогүй байхад хэн ч өлсөж цангана шүү дээ. Үүнд тэр хөрөгч, зурагт ямар хамаатай гэж. Хүйтэн гэрт идэх хоолгүй маргаашаа яана гэсэн өчнөөн айл өрхүүд байгаа. Тэр дарга нь одоо над руу залгаад яах ч юм. Иргэдтэйгээ хэрэлдэж байхын оронд ажил төрлөө сайн мэдэж хиймээр байна аа.

Хан-Уул дүүргийн IX дүгээр хорооны иргэн Б: Манайх буудал, худагнаасаа нэлээд зайтай байдаг. Өдөрт 3-4 удаа гал түлдэг болохоор нүүрс их ордог. Тэгэхгүй бол гэр сайн дулаацаж өгдөггүй юм. Уг нь үнийн хөнгөлөлтөд хүмүүсийг хамруулаад л байдаг ч манайх тэнд багтдаггүй. Гурван нялх хүүхдээ тэжээхийн тулд амьдраад байна. Уг нь төр засаг нь хараад үзчихвэл гэж бодох юм. Өмнө жил тусламжийн бараа гээд гурил гээд нэлээд хэдэн зүйл өгсөн ч удахгүй дуусчихсан. Манай дунд хүү маань наймдугаар ангид сурдаг, их сэргэлэн болохоор хичээлийнхээ хажуугаар ажиллаад орлого олоод надад дэм болчихоод байсан юм. Одоо бол ажил олдохгүй байх.

Сонгино хайрхан дүүргийн VI дугаар хорооны иргэн Г: Би 4 хүүхдийн хамт амьдардаг. Хоёр хүүхдийнхээ сургуулийгзавсардуулчихсан.Одоо айлын хашаанд өвөлжиж байна. Өөрийн эзэмшлийн газаргүй. Уг нь хоёр хүү маань давгүй ажилд орчихвол тусдаа өөрийн гэсэн хашаатай болох юмсан гэж бодох юм. Манай хоёр хүү 1995, 1999 оных. Ажил хийдэггүй, сурдаггүй болохоор хогийн цэг дээрээс хаягдал түүхий эд түүж гэр бүлийнхээ амьжиргааг залгуулдаг. Манайх яахав устайгаа ойр байдаг ч тог цахилгаанд холбогдож чадаагүй. Төр засгаа хараад бүтэхгүй шив дээ.

Хан-Уул дүүргийн VII дугаар хорооны иргэн Б: Одоо би 9 сартай жирэмсэн, гэртээ олуулаа амьдардаг.Эмнэлэгт үзүүлж хяналтанд орох гэхээр ЭХО-ны зардал гэж 30,000 төгрөг байхгүй. Манай гэрийн дулаалга их муу. Намар хэдэн дээврээ нөхсөн ухаантай даанч одоо жиндээд байгаа. Хаяа манаастай ч сийгээд л байна. Нэг жижигхэн гэртээ 9-үүлээ амьдардаг. Гал түлэхээр халууцаад, түлэхгүй болохоор хөлдөх гээд байна шүү дээ.Тусламж гэвэл ойр хавийнханмаань чадах чинээгээрээ л түлээ мод, нүүрс өгч аргацаадаг. Хүнсний талонд хамрагддаг ч олуулаа болохоор хаанаа ч хүрэхгүй юм.

Ч.БИНДЭРЪЯА

Д.БАТТОГТОХ

Д.ОТГОНТУЯА

Categories
мэдээ нийгэм

Сайжруулсан шахмал түлшийг орон нутаг руу тээвэрлэхийг завджээ

Гэр хорооллын 220 мянган өрхөд сайжруулсан шахмал түлшийг 50 хувь хямдралтай үнээр буюу 1 тн-ыг 75 мянган төгрөгөөр 2020.12.03-ны өдрөөс 2021.04.01 хүртэл худалдах шийдвэр гарсан. Тус шийдвэр гарсантай холбогдуулан хөдөө орон нутаг явах хоёр иргэн машиндаа сайжруулсан шахмал түлш тээвэрлэсэн зөрчил гарсан байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаал, захирамжаар тогтоосон агаарын чанарыг сайжруулах бүсэд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэхээр заасан. Уг бүсэд Улаанбаатар хотын 158 хорооны нутаг дэвсгэр хамаарах бөгөөд зөвхөн энэ хороодод сайжруулсан түлш түлнэ.

Иймд нийслэлээс хөдөө орон нутаг руу сайжруулсан шахмал түлшийг тээвэрлэж гарахгүй байхыг анхаарууллаа. Энэ нь нийслэлийн гэр хорооллын иргэдийг түлшний хомсдолд оруулахгүй байхад чиглэгдсэн арга хэмжээ гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.