Categories
мэдээ нийгэм

Говьсүмбэр аймагт 1029 хүнийг PCR шинжилгээнд хамруулжээ

Говьсүмбэр аймагт “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдол 2020 оны 12 сарын 02-ны өдрийн байдлаар дөрвөн тохиолдол бүртгэгдэж, ХӨСҮТ-д хоёр , Цэргийн төв эмнэлэгт хоёр хүн тус тус эмчлэгдэж байна. 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар батлагдсан дөрвөн тохиолдлын ойрын хавьтлаас тархвар судлалын асуумж болон шинжилгээний хариуг үндэслэн 19 хүнийг тусгаарлалтаас гарган, 146 хүн үлдээд байна.

  • Дам хавьтлаас хамгийн эхний батлагдсан тохиолдол О-ийн дам хавьтал 254 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусч, тусгаарлалтаас гарган дам хавьтлын тоо 127 болсон. Ойрын болон дам хавьтлыг хуваарийн дагуу зохих хугацаандаа шинжилгээнд бүрэн хамруулсан.
  • Аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт 4 хүн, гэрийн ажиглалт тусгаарлалтад ойрын хавьтлын 142 хүн байна.
  • 2020 оны 12 сарын 02-ний өдрийн байдлаар 7102 хүнийг түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд, 1029 хүнийг баталгаажуулах PCR шинжилгээнд хамруулсан.
  • Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан суурин шинжилгээний 3-9 хүртэлх цэгийг, явуулын 1-3 хүртэлх цэгийг ажиллуулж, иргэдээс сайн дурын болон зорилтот бүлэгт чиглэсэн шинжилгээг авч байна.
Эрүүл мэндийн яаманд хүсэлт тавьж, 77,3 сая төгрөгийн үнэ бүхий 9 нэр төрлийн хамгаалах хувцас хэрэгсэл, 5,5 сая төгрөгийн үнэ бүхий 10000 хос нэг удаагийн бээлий, нийт 9200 ширхэг түргэвчилсэн оношлуураар хангагдан тандалт судалгаа, тусламж, үйлчилгээнд хэрэглэж байна.


Categories
мэдээ нийгэм

619 эмийн санд шалгалт хийхэд зөрчил, дутагдал илрээгүй байна

МХГ-ын даргын 2020 оны наймдугаар сарын 17- ны өдрийн баталсан 02-01/365 дугаартай төлөвлөгөөт бус урьдчилан сэргийлэх удирдамжийн хүрээнд Буянт-Ухаа боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албаны эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Г.Мөнхбат, О.Тэмүүлэн, Д.Гантуяа М. Ариунчимэг нар дүүргийг хуваарилан авч, нийт 619 эмийн санд шалгалт хийжээ.

Шалгалтад хамрагдсан эмийн сангууд үйлчлүүлэгч хоорондын зай барих тэмдэг тэмдэглэгээг хийсэн, гар халдваргүйжүүлэгчийг ажилтан, үйлчлүүлэгчдэд тус тусад нь бэлэн байлгасан, “КОВИД-19”-ын цар тахлын талаарх анхааруулгыг иргэдэд харагдахаар байрлуулсан байна. Хяналт шалгалттай холбоотой зөрчил дутагдал илрээгүй аж.

Дeнатуратын спиртын худалдаалалт, гар ариутгах шингэн, маск бээлийний нөөц бүрдүүлэлт, үнийн өсөлтөд анхаарч ажиллах талаар зөвлөгөө болон халдвараас урьдчилан сэргийлэх зааварчилгаа өгч, Шадар сайдын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөөрөгдлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор үнийн мэдээллийг авч ажиллажээ.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

​Д.Баттөмөр: Охид маань миний хамрынхаа үзүүрийг мааждагийг хүртэл дуурайгаад төрчихсөн​

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Баттөмөртэй ярилцлаа.


-Та хорио цээрийн дэглэмийн үед ШӨХТГ-тай хамтран “Үнийн хөөрөгдөл бүү гарга” гэсэн уриалгыг эхлүүлсэн. Үнийн хөөрөгдлийг багасгах зөв алхам шиг санагдсан?

-Энэ хүнд цаг үед иргэн бүр ухамсартай байж хөл хориогоо үргэлжлүүлж байна. Анх Монголд коронавирусийг дотооддоо алдлаа гэдгийг далимдуулан хувиараа бизнес эрхлэгчид маань барааныхаа үнийг нэмснээс үнийн хөөрөгдөл үүсгээд байсныг бид мэдэж байгаа. Энэ нь эргээд айл өрхүүдийн эдийн засагт сөргөөр нөлөөлж, тэдэнд хүндрэл учруулж нөхцөл байдлыг улам муутгах шалтгаан болж байна гэж харсан. Тиймээс л иргэн хүнийхувьд энэ байдлыг эсэргүүцэх үүднээс үзэл бодлоо илэрхийлж цахим орчинд эерэг нөлөө үзүүлэхийн тулд энэхүү давлагааг ШӨХТГ-тайхамтрах эхлүүлсэн. Улсын онцгой коммис оновчтой шийдвэр гаргаж байгаад их талархаж байна. Ард иргэд эв нэгдэлтэй, аливаад хүндэтгэлтэй хандаж заавар зөвлөмжийг ягштал биелүүлэх цаг бидэнд тулгараад байгаа юм. УОК-оос гаргасан шийдвэр, журмын дагуу байх нь бидний үүрэг шүү дээ.


-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-Одоогоор “Жам” мелодрамд киног хийхээр ажиллаж байгаа. Намрын зураг авалт дууссан. Харин өвөл, хавар, зуныхаа зураг авалтын төлөвлөгөөг гаргачихсан.Энэхүү киногоо ирэх онд гаргах төлөвлөгөөтэй байна. Өнгөрсөн нэгдүгээр сард МУГЖ М.Баярмагнайтай хамтарч “Таарсан хоёр” инээдмийн киноны гол дүрд тоглосон. Мөн “3 сая инээд” шоунд хамтдаа шүүгчээр суусан. “Монголд нэг удаа” хошин хөтөлбөр болон наадам, шинэ жилээр хоёр ч удаагийн хөтөлбөрт хамтран ажилласан. М.Баярмагнай гавьяат чинь надаас хоёр жилийн өмнө төгссөн ах. Найз ахтайгаа хамт тоглосон кино маань үзэгчдэд маш сайн хүрсэн. Энэхүү киноны зохиолыг уншаад л надад таалагдсан. Нийгэмд болж буй залилан, орон байрны хулгай, дээрмийн талаар кинонд хөндөж харуулсан.“Таарсан хоёр” киногоо Юнивишн, Скай медиа, “look tv”-д байршуулсан байгаа. Мөн Б.Отгонзориг найруулагчийн бүтээсэн “2000”, “The Womam” зэрэг кинонд дүр бүтээсэн. Одоо Олон улсын фестивалиудад зориулсан арилжааны бус “АРТ ХАУС”, “Melodram” хосолсон чамбай бүтээл хийх санаатай “Тэлмэн” фильмийн бүтээл “Жам” киноны найруулагчаар эд эс бүхнээ зориулаад л ажиллаж байна.

-Киноныхоо санааг хэрхэн олдог вэ. Урлагийн хүмүүст шинэ уран бүтээлийн санаа бэлэн байдаг уу?

-Уран бүтээлчдэд тулгардаг хүндхэн асуудлын нэг нь шинэ санаа олох.Гадаад дотоодын зохиолчдын бүтээлийг олж уншина. Хэн нэгний ярьж буй хууч яриаг чагнана. Өөрсдөдөө тохиолдсон үйл явдлыг соргог шүүрч зохиолчдод захиалга өгч бичүүлдэг. Тэр олсон санааныхаа үйл явдлыг дэс дараалалтай кино шиг дүрслээд л ярьж өгнө дөө. Бидний төсөөлөн бодсоноос өөрчлөгдвөл дахиад л ярьж эхэлнэ шүү дээ. Ер нь зохиолын эрэл дунд амьдарч дандаа зохиолоор өлсөж цангаж явж байна. Бид өөрсдөө дарга, найруулагч, зохиолч, сайн менежер, продюсер, нягтлан гээд хийж чадах бүхнийг зэрэг амжуулдаг. Бусдаас чих, хамар, нүд гурав арай илүү ажилладаг гэх юм уу даа/инээв/.

-Та юунаас их айдаг вэ?

-Мунхаг алхам, буруу шийдвэр, аминчхан зан, бусдад өөрийгөө буруугаар ойлгуулах вий гэхээс их айдаг.Тийм болохоор өөрөөсөө айдаг болж таарч байна уу даа./инээв/

-Тэгж таарлаа шүү?

-Ерөөсөө л өөрөөсөө айдаг гэхэд болох юм байна/ инээв/.

-Хүүхэд насныхаа мартагдашгүй дурсамжаас дурсахгүй юу?

-Хүүхэд байсан үеэ бодохоор хамгийн түрүүнд ээж минь санаанд буудаг юм. Ижийтэйгээ хамтдаа өнгөрүүлсэн мөч бүхэн сайхан дурсамж юм даа. Ээж гэдэг хүнийг байнга хайрлаж, урамшуулж, хүндлэх хэрэгтэй шүү. Хэзээ ч эргэж олддоггүй эрдэнэ байдаг юм.

-Танай гэр бүлийнхэн хоорондоо их адилхан шүү. Заяаны хань төстэй байдаг гэдэг юм билээ?

-Манай эхнэр надтай адилхан биш ээ. Надаас хөөрхөн сайхан бүсгүй байдаг юм. Хүмүүс их адилхан гэдэг. Би хувьдаа үүнтэй санал нийлдэггүй. Харин охид аавыгаа яг дуурайж төрдөг юм билээ.

Манай охид л гэхэд миний хамрынхаа үзүүрийг мааждагийг хүртэл дуурайж төрсөн байгаа юм. iPhone утасны нүүр таньж онгойлгож чадна гээд бод доо. Тийм болохоор Аpple компани арай л дутуу системтэй хийсэн гэж бодоод байгаа (инээв).

-Та “Таарсан хоёр” кинонд том охинтойгоо хамт тоглосон байсан. Охидоо урлагийн хүн болгох уу?

-Охидынхоо бага насны дүрийг дэлгэцэнд мөнхөлж үлдээх юмсан гэж боддог. Тэгээд л “Таарсан хоёр” кинонд том охинтойгоо хамт тоглосон юм. Дунд охин маань реклам, телевизийн контентод оролцдог. Ер нь тэгээд гэрт бөөн “хэрүүл” болно шүү дээ. Аниа тэдэн кино, рекламанд тоглочихсон байна, би тэдээр дутуу гээд л тэрүүхэндээ өрсөлдөөн бий болно. Эмч хүний хүүхэд эмч болдог гэдэг шиг уран бүтээлчдийн хүүхдүүд хөшигний ард ийм болчихдог юм байна. Гэхдээ эмэгтэй хүнд урлагийн зам их хатуу санагддаг. Тийм болохоор охидоо энэ салбараар явуулахгүй гэж боддог.

-Цаашдын уран бүтээлийн төлөвлөгөө юу байна. Сонирхолтой шинэ санаа их байгаа байх?

-Шинэ жилийн баярт зориулсан IPTV-д контент хийх төлөвлөгөөтэй, зохиолоо биччихсэн. Харин зураг авалтаа хийх байсан ч хөл хорионд орчихлоо. Хөл хорио цаашид сунгагдвал дараа жилийн шинэ жил байгаа шүү дээ. Гэхдээ цаг үеийн байдлаа харж байж болно доо.

-Хөл хориотой үед ард иргэддээ урмын үг хайрлаач?

-Бүтэн жил эх орон, иргэдээ хамгаалж аюулт өвчинтэй тэмцэж чадсан шүү дээ. Цаашид бид төр засгаас гаргасан шийдвэр бүрийг ягштал биелүүлж чадвал энэ аюулт цар тахал бидний дор сөхрөх байх гэж бодож байна. Монголын минь хувь заяа их, үүнийг даваад л гарна. Бүгд гэртээ байж, дархлаагаа сайн дэмжээрэй.

Categories
мэдээ нийгэм

Товчоодоор хот руу 4402 зорчигч нэвтэрч, 9484 иргэн гарсан байна

Улаанбаатар хот болон Архангай, Сэлэнгэ аймагт бэлэн байдлын зураг буураагүй, хөл хорио хэвээр үргэлжилж буй. Тиймээс нийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгсэл, иргэний зорчих хөдөлгөөнд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Замын цагдаа, Мал эмнэлэг, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд үргэлжлүүлэн хяналт тавин ажиллаж байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор үл хязгаарлалтад багтсан аж ахуй нэгжүүд болон шинжилгээнд хамрагдсан иргэд орон нутаг руу буцах хүсэлтийн дагуу нэвтэрч байгаа. Өчигдрийн /2020.12.03/ 09:00 цагаас өнөөдрийн 06:00 цагийн хооронд шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийж буй 1497 тээврийн хэрэгслээр 4402 зорчигч хот руу нэвтэрч, 2612 тээврийн хэрэгслээр 9484 зорчигч хотоос гарсан байна. Мөн зөвшөөрөлтэй 3517 тонн түүхий нүүрсийг 93 тээврийн хэрэгслээр зөөвөрлөжээ.

Categories
мэдээ нийгэм

УИХ төсвийн хуулиудад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжих боломжгүй гэж үзэв

Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.12.04) нэгдсэн хуралдаан 10 цаг 03 минутад гишүүдийн 51.4 хувь нь хүрэлцэн ирснээр эхлэв. Улсын Их Хурлын гишүүд хуралдааны “Их хуралдай”, “Эзэн Чингис хаан”, “Жанжин Д.Сүхбаатар”, “Их засаг”, “Үндсэн хууль” танхимд хуваагдан сууж, ирцэд бүртгүүлэн нэгдсэн хуралдаанд оролцов.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурал 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийг дагалдах хуулиудын хамт баталж, 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй Монгол Улсын Ерөнхийлөгч танилцаад 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр уг хуулиудад бүхэлд нь хориг тавьсан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцуулав.
Дэлхий дахинд тархаад байгаа коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал дотоодод алдагдаж, нөхцөл байдал 2021 оны төсвийг Улсын Их Хурлаар хэлэлцэж байх үеэс эрс хүндэрч, цар тахал улс орон, ард иргэдийн амьдралыг орвонгоор нь өөрчилж мэдэх эгзэгтэй, хүнд цаг үе тулгарч байна. Гэвч 2021 оны улсын төсөв нь цаг үеийн шаардлагад нийцээгүй төдийгүй төсвийн урсгал болон хөрөнгө оруулалтын зардалд хатуу шалгуур тогтоон, үрэлгэн байдлыг бүрэн халж чадаагүй, улсын болон дэлхийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг олон талаас нь бодитойгоор дүгнэж, төсвийн бодлогод тусгаагүй байна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзсэн байна. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүд ард иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад амин чухлаар хүлээгдэж байгаа вакцины тухай мэдсээр байж гарсан даруйд нь худалдаж авах хөрөнгийг төсөвт тусгалгүй, гадны зээл тусламжаар шийдвэрлэнэ гэсэн хоосон мөрөөдөлд хөтлөгдөж, улсын төсвийн бодлогод хүйтэн хөндий, сэтгэлгүй хандсан нь дэндүү хариуцлагагүй үйлдэл мөн гэж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн албан бичигт дурджээ.
Энэ үндсэн дээр Монгол Улсын 2021 оны улсын төсөвт нэгд, төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулсан эрсдэлийн сан байгуулах, хоёрт, өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглан нэн даруй хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг /ваучер/-ээр олгох, гуравт, төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгийн тодорхой хувийг коронавируст халдварын эсрэг вакцин худалдан авахад зарцуулж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, дөрөвт, үйлдвэр, аж ахуйн нэгж, бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөө гаргах, үүний хүрээнд жижиг дунд үйлдвэр эрхлэгчид болон өдрийн орлоготой, түүгээрээ амьдардаг үсчин, оёдолчин, дархан, мужаан, такси зэрэг ажил, үйлчилгээ эрхэлдэг иргэдийг онцгой анхаарч тэдэнд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Эдгээр зорилтыг хангахын тулд төсөвт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсэж байгаа учраас Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьсан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга танилцуулсан юм.
Улсын Их Хурлын Хууль зүйн болон Төсвийн байнгын хороод Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулиудад бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хуралдаанаараа хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Б.Жавхлан нар нэгдсэн хуралдаанд танилцуулав. Мөн хоригийн талаар Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, намын бүлгийн дарга Д.Ганбат танилцуулсан юм.
Ерөнхийлөгчийн хориг, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан “Их хуралдай” танхимаас Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Б.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Н.Алтанхуяг, Л.Энх-Амгалан, Т.Доржханд, Ц.Туваан, Б.Пүрэвдорж, Д.Ганбат, М.Оюунчимэг, Б.Жавхлан, “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас Ц.Даваасүрэн, Х.Булгантуяа, Г.Мөнхцэцэг, Н.Ганибал, “Эзэн Чингис хаан” танхимаас Ш.Адьшаа, С.Чинзориг, Ж.Батсуурь, Б.Баярсайхан, “Үндсэн хууль” танхимаас Ж.Сүхбаатар, Ц.Сандаг-Очир, О.Цогтгэрэл нарын гишүүд асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв.
Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх вакцин худалдаж авахын тулд манай улс Дэлхийн банкны төсөлд хамрагдаж, олон улсын сүлжээнд нэгдэж байгаа. ДЭМБ, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, төсөлд хамрагдсанаар манай улс тэргүүн ээлжинд вакцин авахын зэрэгцээ худалдаж авах вакцины 20 хувийг үнэгүй, үлдсэн хэсгийг нь хөнгөлөлттэй үнээр худалдаж авах боломж нээгдэж байгаа. Энэ талаар Засгийн газар удаа дараа яриа хэлцэл хийж, идэвхтэй ажиллаж байгаа гэсэн мэдээлэлтэй байгаагаа дурдав. Түүнчлэн Ерөнхийлөгч төсвийн тухай хуулийн тодорхой зүйл, заалтад хэсэгчлэн хориг тавьсан бол хүлээн авч засаж залруулах боломж байсан, гэтэл 2021 оны төсвийн тухай хуулиудад бүхэлд нь хориг тавьсан учраас цаг хугацааны хувьд ч хоригийг хүлээн авах боломжгүй байна гэдгийг хэллээ. Зарим гишүүд ч ийм саналтай буйгаа илэрхийлж байв.
Мөн Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар вакцин худалдаж авахад төсөвт огт мөнгө суулгаагүй биш, 2020 оны төсөвт 30 тэрбум, 2021 оны төсөвт 20 тэрбум төгрөг суулгасан. Бас Эрүүл мэндийн даатгалын эрсдэлийн санг ашиглах боломж байгаа. Вакцин авах асуудлаар Дэлхийн банканд хүсэлтээ тавьсан, үүний гол учир нь олон улсын энэ хөтөлбөрөөр дамжуулж вакцин авбал хурдан ирэх боломжтой, мөнгөтэй улс орнуудаас хоцрохгүйгээр худалдан авалт хийх боломж бүрдэх юм. Энэ боломжийг ашиглах гэж л Дэлхийн банкны хөтөлбөрт хамрагдахаар ярьж байгаа юм. Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг богино хугацаанд вакцин авахыг боломжтой бүх аргаар ярьж хөөцөлдөж байгаа. Ийм үед асуудлыг улстөржүүлэхгүйгээр бодитой хандах ёстой гэлээ.
Гишүүдийн зарим асуултад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир болон ажлын хэсэгт багтсан Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Болд, С.Ламбаа нар хариулт, тайлбар өгсөн юм.
Төсвийн хуулиудад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, С.Амарсайхан, Ц.Даваасүрэн, Б.Энх-Амгалан, Н..Алтанхуяг, Ж.Чинбүрэн, Ш.Адьшаа, Д.Ганбат нар үг хэлж байр сууриа илэрхийллээ. Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн гишүүд таван танхимд хуваагдан хуралдаанд оролцож байгаа учраас санал хураалтыг гар өргөж явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 86.4 хувь нь дэмжив.
Ингээд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэсэн Байнгын хорооны саналаар гар өргөж санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон 61 гишүүний 50 нь буюу 82.0 хувь нь дэмжсэн тул Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулиудад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн талаарх Улсын Их Хурлын тогтоолыг батлагдсанд тооцож, эцсийн найруулгыг сонсов.
Хүнсний бүх төрлийн будаа, ургамлын тос, малын өвс, тэжээлийг гааль, НӨАТ-аас чөлөөлөв
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл, мөн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгны хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Ж.Батжаргал нар танилцуулав.
Ингээд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалгахад Улсын Их Хурлын нийт гишүүний 45 хувь нь дэмжиж, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл батлагдав. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг 50 гишүүн дэмжлээ.
Улсын Их Хурлаас 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр баталсан “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн 7.1.15-д “цар тахлын болон нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг авахад шаардлагатай хүнсний болон бусад нөөцтэй байх ба нөөцийн жагсаалтыг баталж, түүнийг бүрдүүлэхтэй холбоотой зардлыг шийдвэрлэх” гэж заасан.
Гэвч коронавируст халдварын цар тахлын тархалт урьдчилан тодорхойлох боломжгүй нөхцөлд хүрснээр байгаль, цаг уурын онцлогоос хамааран дотоодын үйлдвэрлэл хязгаарлагдмал, импортын хэт хамааралтай хүнсний гол нэрийн зарим бүтээгдэхүүний импортыг түр хугацаанд дэмжих цаг үеийн шаардлага тулгарч байгаа, зарим аймгийн нутагт зуншлага тааруу байснаас ган болж малын өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүйн зэрэгцээ наймдугаар сарын сүүлээр зүүн аймгуудын нийт нутгаар их хэмжээний бороо орсны улмаас хадлан бэлтгэл оройтож, өвс, тэжээлийн нийлүүлэлт хомсдох, үнэ өсөх нөхцөл үүсэж болзошгүй байгаа.
Тиймээс коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа, ургамлын тосыг, 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад шаардагдах өвс, бүх төрлийн малын тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг импортлоход Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлж, уг хуулийн төслийг батлагдсан өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэгжүүлэхээр Засгийн газраас боловсруулсан хуулийн төслүүд ийнхүү батлагдлаа.
Эдгээр бодлого, зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлснээр хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, импортын хамааралтай хүнсний нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх, мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг өнтэй даван туулахад дэмжлэг болно гэж Засгийн газар үзэж байгаа аж.
Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн батлав

Чуулганы нэгдсэн хураллдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцэслэн батлав.
Улсын Их Хурал 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 09 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан эдгээр хуулийн төслийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн юм.
Ингээд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг бүхэлд нь батлахыг нийт гишүүдийн 50 нь буюу 86. 2 хувь нь, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг бүхэлд нь батлахыг 50 гишүүн дэмжсэнээр хуулийн төслүүд эцэслэн батлагдав.
Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс шилжилт хөдөлгөөнийг зогсоох хугацааг “ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс” болгож өөрчлөхөөр болов. Харин Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “Ээлжит бус, нөхөн, дахин сонгуульд 18 нас хүрсэн, тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй” гэсэн 5.3 дахь хэсгийг нэмэх, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийг “18 нас хүрсэн, ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй” гэж өөрчлөн найруулахаар болов.
Дараа нь “Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав. Уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы энэ сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлаас 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр баталсан Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан тул гишүүдийн саналаар тогтоолын төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулж, Байнгын хорооны хуралдаанаар хоригийг хэлэлцэх үед тогтоолын төслийг дахин нягталж ярилцахаар шийдвэрлэсэн юм.
Төсвийн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтсон талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан танилцуулав.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, Н.Алтанхуяг, С.Бямбацогт нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөнтэй холбогдуулан боловсруулсан зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэв. Ингээд тогтоолын төслийг эцэслэн батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, тогтоолын төсөл батлагдав.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 8 гишүүнээс 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлэв. Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар танилцуулсан юм.
Хуулийн төслийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгууллагын байнгын хороонд шилжүүлсэн байна. Тус байнгын хороо 08 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаараа төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгийн дэмжсэн зарчмын зөрүүтэй 56 санал, найруулгын шинжтэй 4 багц саналын томъёоллоор нэгбүрчлэн, төслийн зүйл нэг бүрээр санал хураалт явуулж, Байнгын хорооны дэмжсэн 53, дэмжээгүй 6, найруулгын 1 багц санал болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг бэлтгэсэн байна.
Харин Улсын Их Хурлын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль явагдсантай холбогдуулан төслийн талаарх зарчмын зөрүүтэй зарим саналыг эргэн харах, дахин нягталж сайжхуулах нөхцөл, шаардлага үүссэн гэж үзэн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулах шаардлагатай хэмээн нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн тул төслүүдийг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. Энэ үндсэн дээр Ажлын хэсэг хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 22 саналын томьёолол, найруулгын шинжтэй 1 багц санал болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй 1 саналыг үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан зайлшгүй сайжруулах шаардлагатай хэмээн үзэж гүйцээн боловсруулжээ. Бусад саналыг 08 дугаар сарын 19-ний өдрийн Байнгын хорооны хуралдааны үеэр шийдвэрлэсэн томьёоллоор нэгдсэн хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Нутгийн удирдлагын дэд хороо ирэх долоо хоногт хуулийн төслийн талаар цахим хэлэлцүүлэг хийж, шинээр сонгогдсон орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн саналыг сонсох хүсэлт гаргасан. Мөн төслийн зарим зүйл, заалтыг эргэн харж гүйцээж боловсруулан Үндсэн хуулийн заалтад нийцүүлж тодотгох шаардлагатай гэж үзэж буйгаа дурдав.
Энэ үндсэн дээр хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаанд нийцүүлэх, бусад хуультай уялдуулах үүднээс төслийг Байнгын хороонд шилжүүлж анхны хэлэлцүүлгийг дахин явуулах горимын саналаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76.8 хувь нь дэмжив. Үүгээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Categories
мэдээ нийгэм

Зорилтот бүлгийн хүүхдүүдэд хүнсний дэмжлэг үзүүлжээ

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж улсын хэмжээнд хөл хорионы дэглэм тогтоосонтой холбогдуулан ерөнхий боловсролын сургуулийн үдийн цай, дотуур байр, цэцэрлэгийн хүүхдийн хоол, хүнсэнд зарцуулахаар нөөцөлсөн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг сургууль, цэцэрлэгийн насны, зорилтот бүлгийн хүүхдүүдэд түгээх ажил энэ долоо хоногт орон даяар эхэлсэн.

Хүнсний дэмжлэг үзүүлэх ажлыг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөрт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд одоогоор 3000 гаруй хүүхдэд дэмжлэгийг хүргээд байна.

Энэхүү ажил нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 188 дугаар “Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай ” тогтоол, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/162 дугаар “Хүнсний дэмжлэг үзүүлэх тухай” тушаалын дагуу авч хэрэгжүүлж буй арга хэмжээ юм.

БШУЯ-аас хүнс түгээлтийн зохион байгуулалт, явцын талаар аймаг, нийслэлийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга нартай цахим хурал хийж, зөвлөмж, чиглэл өглөө.

Эх сурвалж: БШУЯ

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталлаа

НИТХ-ын ээлжит II хуралдаан болж, “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийг хэлэлцэн баталлаа.

Төслийг боловсруулахад нутгийн захиргааны 71 байгууллагаас 671 санал ирүүлснийг зорилго, зорилт давхардалгүй, уялдаатай, нэгдмэл ойлголт, хүртээмжтэй, алгуур үзүүлэлт нь зорилготойгоо нийцсэн, нийгмийн бүх давхаргад чиглэсэн байх зарчим баримтлан боловсруулжээ.

Мөн “Алсын хараа 2050”, “Монгол Улсын 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” урт болон дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийн бүтцийн дагуу боловсруулсан байна.

Баримт бичгийн төсөл дэх төлөөлөгчдийн санал дүгнэлтийг НИТХ-ын Төсөв, санхүү, эдийн засгийн хорооны дарга М.Халиунбат уншиж танилцууллаа.

Мөн НИТХ дахь МАН-ын бүлгийн саналыг тус бүлгийн дарга Р.Дагва, Ардчилсан намын бүлгийн саналыг тус бүлгийн дарга М.Тулгат нар уншиж танилцуулав.

НИТХ-ын ээлжит II хуралдаан үргэлжилж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Зам, тээврийн салбарын бүтээн байгуулалтын явцыг танилцууллаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Зам, тээврийн салбарт хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын ажлын явцын талаарх Ерөнхий сайдын мэдээллийг Шадар сайд Я.Содбаатар танилцууллаа. Түүний илтгэлийг бүрэн эхээр нь толилуулж байна.

УИХ-аас баталсан “Апсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Эдийн засгийн өсөлтийг хангахуйц, тээврийн ухаалаг системд суурилсан үндэсний тээвэр, логистикийн сүлжээг байгуулах” зорилтын хүрээнд зам, тээврийн салбарын бүтээн байгуулалтын ажлыг улсын төсөв, гадаадын зээл, тусламж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байна.

Нэг.Авто замын салбарын бүтээн байгуулалтын ажлын талаар:

Монгол Улс нь нийт 112,414.2 км авто замын сүлжээтэйгээс 14918.7 км нь олон улс, улсын чанартай авто замын сүлжээнд хамаардаг бөгөөд үүний 48.5 хувь буюу нийт 7227.5 км нь хатуу хучилттай зам байна.

2020 оны 10 дугаар сард Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулснаар Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймаг нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогдлоо.

Түүнчлэн БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг хэрэгжүүлж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 75.4 хувыай байна. Энэхүү авто замыг 2021 онд ашиглалтад оруулснаар бүх аймгийн төв Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдоно.

Авто замын салбарт улсын төсөв, гадаадын зээл, тусламж, төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 2020 онд нийт 123 чиглэлийн 1,902.7 км авто зам болон 27 байршилд 1376.6 у/м төмөрбетон гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэж байна.

2020 онд 703.21 км авто зам, 1000 у/м төмөрбетон гүүрийг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж, одоогийн байдлаар 185 км авто зам, 668 у/м төмөрбетон гүүрийг ашиглалтад оруулаад байна.

Авто замын салбарт 2020 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зарим ажлын гүйцэтгэл дараах хувьтай байна. Үүнээс:

-улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй нийт авто зам, гүүрийн барилга угсралтын ажил 90 хувь;

-гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй нийт авто замын барилгын ажил 62 хувь;

-төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй нийт авто замын барилгын ажил 45 хувийн гүйцэтгэлтэй байна.

Энэ онд ашиглалтад оруулах томоохон төсөл, арга хэмжээнээс дурдвал:

-Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127.1 км хатуу хучилттай авто зам, Ховдын Булган-Үенч чиглэлийн 60 км хатуу хучилттай авто зам, Орхон-Хишиг-Өндөр сум чиглэлийн 12.82 км, Баян-Өлгийн аймгийн төвийн 10.4 км хатуу хучилттай авто зам, Туул гол дээрх 205.1 у/м,

-Баянхонгор аймгийн Галуут сумын Мандалын голын 62 у/м, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Онон голын 150 у/м, Хэнтий аймгийн Дадал сумын 238.9 у/м төмөр бетон гүүр;

-Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Баруун босоо тэнхлэгийн авто замаас Мөст сум хүртэлх 20.3 км хатуу хучилттай авто зам.

Монгол Улс 2004 онд “Азийн авто замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т нэгдэн орж, уг хэлэлцээрээр хүлээсэн үүргээ үе шаттай биелүүлж байгаа боловч олон улсын авто тээврийн харилцааг хөгжүүлэх дэд бүтцийг бий болгох ажил удаашралтай байна.

Тухайлбал, Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт хамрагдаж буй авто замын сүлжээний ашиглалтын байдлыг авч үзэхэд Азийн авто замын сүлжээний ангилалаар БНХАУ-ын авто замын сүлжээ нь бүхэлдээ нэгдүгээр зэргийн, ОХУ-ын авто замын сүлжээ нь хоёрдугаар зэрэгт хамаарагдаж байна.

Харин манай улсын авто замын сүлжээ нь дээрх ангиллын 2-3 дугаар, зарим хэсэгтээ гуравдугаар зэрэгт ч хүрэхгүй байгаа нь коридороор үр ашигтай, аюулгүй тээвэрлэлт явуулахад сөргөөр нөлөөлөхөөр байна. Иймд авто замын сүлжээний ашиглалтын байдал, чанар, стандартыг сайжруулах, хөрш орнуудын жишигт хүргэх зайлшгүй шаардлагатай.

Энэ хүрээнд олон улсын авто замын сүлжээг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн хөгжүүлэх, тээвэрлэлтийн аюулгүй, үр ашигтай, тогтвортой үйлчилгээг бий болгох зорилгоор Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн Улаанбайшинт- Ховд-Ярант чиглэлийн нийт 756 км авто замын сүлжээг 2021 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Мөн Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн авто замын хамгийн ачаалалтай хэсэг болох Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг хоёр урсгалтай- дөрвөн эгнээ бүхий нэгдүгээр зэргийн авто зам болгон өргөтгөж, шинэчлэх бүтээн байгуулалтын ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Энэхүү бүтээн байгуулалтын ажлын эхний ээлжийн ажил болох хоёр эгнээ авто замын өргөтгөл, шинэчлэлтийн барилгын ажлыг 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр таван багц хэсгээр эхлүүлсэн. Гэрээний дагуу барилгын ажлыг 2020 оны 6 дугаар сард багтаан дуусгах байсан боловч КОВИД-19 халдварын цар тахлын улмаас гадаад ажиллах хүч Монгол Улсад төлөвлөсөн хугацаанд орж ирж чадаагүй тул гурван багц хэсгийн гэрээг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан.

Харин Багц-2, Багц-4 хэсгийн гүйцэтгэгч гэрээ цуцлах хүсэлтээ 2020 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ирүүлсэн тул гэрээ цуцлах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Энэ хоёр багц хэсгийн нийт 90.58 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын үлдэгдэл ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг энэ онд багтаан зохион байгуулж, ажлыг 2021 оны 3 дугаар сард эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Одоогоор Багц-1 хэогийн ажлын гүйцэтгэл 85.43 хувь, Багц-3 хэсгийн ажлын гүйцэтгэл 69.75 хувь, Багц-5 хэсгийн ажлын гүйцэтгэл 70.46 хувьтай байгаа бөгөөд авто замын үндсэн трассаар 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээгээд байна. Нийт 204.11 км авто замын 135.19 км-т хатуу хучилттай авто замаар /үүнээс 65.03 км шинээр баригдсан, 70.16 км хуучин хучилтаар/, 68.92 км-т цементээр бэхжүүлсэн буталсан чулуун сууриар нээсэн болно.

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтийг дэмжих, байгаль орчны бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км, Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн 477 км, Тавантолгой-Цагаандэл-Уул хилийн боомт чиглэлийн 270 км тусгай зориулалтын авто замын төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, концессын “зураг төсөл боловсруулах-барих- ашиглах-шилжүүлэх” гэрээ байгуулан хэрэгжүүлж байна.

Сүүлийн жилүүдэд авто замын салбарт зам барилгын ажил богино хугацаанд хурдтай хийгдэж, авто замын сүлжээн дэх хатуу хучилттай авто замын урт нэмэгдэж байгаа боловч авто замын сүлжээний ашиглалтын бэлэн байдлыг хангах, засвар арчлалтын ажлыг чанартай хийж гүйцэтгэхэд анхаарах шаардлагатай байна.

Энэ хүрээнд олон улсын болон улсын чанартай авто замын урсгал засвар арчлалтын ажилд 2020 оны улсын төсөвт батлагдсан 52.0 тэрбум төгрөгийн санхүүжилтэд багтаан авто замын засвар арчлалтын 32 байгууллага авто замын бэлэн байдлыг хангаж, засвар арчлалтыг зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд нийт ажлын гүйцэтгэл 97.8 хувьтай байна.

2020 онд олон удаагийн давтамжтай орсон аадар борооны улмаас үер бууж, нийт 18 аймгийн нутаг дэвсгэрт хамаарах 46 байршилд улсын чанартай авто зам, замын байгууламжид гэнэтийн эвдрэл, гэмтэл үүссэн. Иймд 2020 оны төсвийн тодотголын хүрээнд нийт 5.8 тэрбум төгрөгийг шийдвэрлүүлж, үерийн улмаас звдэрсэн авто зам, замын байгууламжийг засварлахад шаардлагатай арга хэмжээг шуурхай авч, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллалаа.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд улсын чанартай авто замуудын засварын ажлыг бүрэн гүйцэтгүүлэх, халтиргаа, гулгаанаас хамгаалах хуурай элс, дайрга, давс, бодис нөөцлөх, машин механизм, хүн хүч бэлтгэх ажлыг хангуулж байна. Мөн өвлийн улиралд зам, даваа цасанд хаагдаж боогдох, халтиргаа гулгаа үүсэх үед шуурхай арга хэмжээ авч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний саадгүй нэвтрүүлэх, авто замын байнгын бэлэн байдлыг хангах зорилгоор улсын хэмжээнд нийт 43 цэгт шуурхай ажлын хэсэг бэлэн байдалд ажиллаж байна.

Авто зам, гүүрийн арчлалт, урсгал засварын ажлын зардлын хэмжээг суурь нормын дагуу тооцож үзэхэд олон улсын болон улсын чанартай авто замын сүлжээний ашиглалтын түвшинг бууруулахгүйгээр байнгын бэлэн байдлыг хангаж ажиллахад урсгал засвар, арчлалтад жилд 113.0 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэсэн тооцоо гарсан бөгөөд цаашид хөрөнгө оруулалтыг үе шаттай нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Нөгөө талаар нийт хатуу хучилттай авто замын сүлжээний 55 хувь нь нормативт хугацаагаар ээлжит болон их засвар зайлшгүй хийгдэх шаардлагатай байгаа бөгөөд ээлжит засварын шаардлагатай хөрөнгө оруулалт жил бүр хангалттай хэмжээнд төлөвлөгддөггүйгээс дараагийн шатны буюу өртөг их шаарддаг их засвар, шинэчлэлтийн ажлыг хийх шаардлага бий болж байгааг анхаарах шаардлагатай байна.

Хоёр.Төмөр замын тээврийн салбарын бүтээн байгуулалтын ажлын талаар:
Монгол Улс нийт 1949.4 км төмөр замын сүлжээтэй бөгөөд эдгээр нь Булган, Орхон, Говь-Сүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Дорнод аймгийн нутгаар дамжин өнгөрч байна. Төмөр замын салбарт нийт ачааны 7380, зорчигчийн 334 вагон, зүтгүүр 205, өртөө, зөрлөг 86, нийт 16547 ажилчин ажиллаж байна.
2020 онд төмөр замын салбарт Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.2 км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 258.4 км төмөр замын төслийн барилгын ажлыг эхлүүлсэн бол газрын тосны үйлдвэрийн 27 км төмөр замын барилгын ажлыг дуусган ашиглалтад хүлээж авлаа. Мөн Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт бүс нутгийн логистикийн төвийг барьж, үйл ажиллагааг эхлүүлээд байна.
Томоохон төслүүдийн хэрэгжилт:
‘Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2019 оны 304 дүгээр тогтоолоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барьж байгуулах, ашиглахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг техник, эдийн засгийн үндэслэлд заасан дүнгээр нүүрс урьдчилан борлуулах замаар болон бусад эх үүсвэрээр санхүүжүүлж, 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн барилгын ажлыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Одоогоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд нийт 27 аж ахуйн нэгж, 1751 хүн хүч, 771 машин механизм ажиллаж байна.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь Тавантолгой өртөөнөөс эхлэн Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрийг дайран хилийн Гашуунсухайт боомтод хүрэх бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг 2022 онд дуусгахаар төлөвлөж байна. Нийт барилгын ажлын /өмнөх гүйцэтгэсэн ажлуудыг тооцсоноор/ газар шорооны ажил 97.7 хувь, хоолойн ажил 98.3 хувь, гүүрийн ажил 76.11 хувь, замын дээд бүтэц 52.88 хувыай байна.
Тус төмөр замыг барьснаар жилд 30 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрсийг тээвэрлэн экспортлох боломжтой болж, төмөр замын ашиглалтын үед 1300 орчим байнгын ажлын байрыг бий болгож, нүүрсний экспортыг дэмжиж, БНХАУ-ын нутаг дэвсгэр, түүний далайн боомт болон гуравдагч орны зах зээл рүү тээвэрлэлт хийх боломж бүрдэх юм.
“Төмөр замын шугамын чиг тогтоох тухай” Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 232 дугаар тогтоолоор Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгой уурхайгаас Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян баг хүртэлх төмөр замын шугамын чигийг баталж, 2019 оны 6 дугаар сараас барилгын ажлыг эхлүүлсэн.
Засгийн газрын 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 117 дугаар тогтоолоор “Монголын төмөр зам” ТӨХК, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хамтарсан “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийг байгуулж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг тус компанид 3 жилийн хугацаагаар олгоод байна.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд нийт 146 аж ахуйн нэгж, 6153 хүн хүч, 2871 машин механизм ажиллаж байна.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.2 км төмөр замын барилгын ажлыг 2021 онд дуусгахаар төлөвлөж байна. Нийт барилгын газар шороо болон хоолойн ажил 100 хувь, гүүрийн ажил 88,21 хувь, замын дэд бүтцийн ажил 22 хувийн гүйцэтгэлтэй байна.
Уг төслийг хэрэгжүүлснээр Тавантолгойн ордын коксжих нүүрсийг гуравдагч орны зах зээлд хүргэж, Тавантолгойн нүүрсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой.
Мөн Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний ачаалал, агаар орчны бохирдлыг бууруулахад ач холбогдол бүхий “Богдхан” төмөр замын төслийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэхээр санамж бичиг байгуулж, төмөр замын судалгааны ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна.
Гурав.Автотээврийн салбарын бүтээн байгуулалтын ажлын талаар:
Автотээврийн салбарын үйлчилгээг сайжруулах, хэрэглэгчдэд ая тухтай үйлчилгээг үзүүлэх үүднээс зорчигч тээврийн автобуудал, техникийн хяналтын үзлэгийн төвийн барилгыг Баян-Өлгий аймгийн Өлгий сум, Завхан аймгийн Улиастай, Төв аймгийн Зуунмод, Баянхонгор аймгийн Баянхонгор суманд барьж ашиглалтад орууллаа.
Мөн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр Гашуунсухайт боомтод авто зогсоолын барилга байгууламж, Цогтцэций суманд авто замын дагуух үйлчилгээний барилга байгууламжийн барилга угсралтын ажлыг тус тус эхлүүлж, 2021 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийн хүрээнд Бичигт, Замын-Үүд, Гашуунсухайт, Ханги, Шивээхүрэн, Булган гэсэн авто замын зургаан боомтоор жилд дунджаар 32-34 сая тонн нүүрсийг БНХАУ руу тээвэрлэж байна. Автотээврээр экспортолсон нийт нүүрсний 50 орчим хувийг Гашуунсухайт боомтоор, 40 орчим хувийг Шивээхүрэн боомтоор тээвэрлэж байна. Нүүрс тээвэрлэлтэд нийт 337 аж ахуйн нэгж, байгууллагын 17746 жолооч ажиллаж байна.
Цаашид ачаа тээврийн үйл ажиллагааг сайжруулах үүднээс Өмнөговь аймгийн Цоггцэций, Гурван тэс суманд холимог тээврийн логистикийн төв, Орхон, Дархан-Уул, Ховд, Сэлэнгэ, Өвөрхангай аймагт хүнс, хөдөө аж ахуй, ургац, тариалан, барилгын материалын үйлдвэрлэлд түшиглэсэн орон нутгийн логистик төвүүдийг барьж байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Дөрөв.Агаарын тээврийн салбарын бүтээн байгуулалтын ажлын талаар:
Монгол Улс нийт 16 агаарын хаалгатай бөгөөд ОХУ-тай 10 агаарын хаалгаар, БНХАУ-тай 6 агаарын хаалгаар хиллэдэг. Монгол Улсын агаарын зайг доод болон дээд агаарын зай гэж ангилан зургаан секторт хуваан агаарын навигацийн үйлчилгээ үзүүлж байна.
Агаарын тээврийн салбарт нийт 13 агаарын тээврийн гэрчилгээ эзэмшигч аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Олон улсын 21, орон нутгийн 12, нийт 33 чиглэлд дотоод, гадаадын 12 агаарын тээвэрлэгч нислэг үйлддэг. Эдгээрээс гадаадын 8 агаарын тээвэрлэгч үйл ажиллагаа явуулж байна.
Агаарын тээврийн салбарт Япон улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа ’’Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал төсөл”-ийн барилгын ажлыг дуусган улсын комисс хүлээн авч, ’’Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэхээр 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр концессын гэрээг байгуулсан бөгөөд үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна.
Түүнчлэн орон нутгийн нислэгийн сүлжээг өргөжүүлэх, нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Хэнтий аймгийн “Өндөрхаан” нисэх буудлын барилгын ажлыг эхлүүллээ. Мөн Увс аймгийн “Дэглий цагаан”, Говь-Алтай аймгийн “Алтай”, Завхан аймгийн “Доной” нисэх буудлуудыг шинэчлэн сайжруулах ажил хийгдэж, ашиглалтад хүлээн авч байна.
Цаашид агаарын тээврийн салбарт орон нутгийн дэд бүтцийг хөгжүүлж, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлэхэд анхаарч, Дорнод, Ховд, Хөвсгөл, Увс аймгийн нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж 4С болгох, Баянхонгор, Хэнтий аймгийн нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж 3D болгох болон ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх дэд бүтцийг байгуулах чиглэлээр төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе энтертаймент-ертөнц

​Дэлхийн хотуудад шинэ жилийн уур амьсгал хэдийнээ оржээ

2020 онд коронавирус дэлхий нийтэд тархснаар бидний амьдралд олон зүйлс өөрчлөгдсөн. Хэдийгээр дэлхийн улс орнууд дотооддоо хөл хорионы дэглэм тогтоосон ч хүсэн хүлээдэг шинэ жилийн баяр, Зул сарын уур амьсгал дэлхийн хотуудад оржээ. Гацуураа засаж, гэрлэн чимэглэл, тоглоомуудаараа гудамж, талбайгаа зассан байна. Ингээд та бүхэнд шинэ жилийн баярыг санагдуулам гэрэл зургуудыг хүргэе.


1. Ротенбург об дер Таубер – Герман

2. Загреб – Хорват


3. Таллин – Эстони


4. Крайова – Румын


5. Дюселдорф – Герман


6. Варшав – Польш


7. Грац – Австри


8. Братислава – Словак


9. Баден-Баден – Герман


10. Словени, Любляна


11. Гданск – Польш


Бэлтгэсэн: Ч.БИНДЭРЪЯА

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

​Ц. Оюун-Эрдэнэ: Иогоор анхлан хичээллэхэд амьсгалын зөв техник, зогсох, суух, хэвтэх байрлалын дасгалыг зөв хийж сурах нь чухал


“Oyu Yoga”сургалтын төвийн багш Ц.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа

-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач. Багшлаад хэр удаж байгаа вэ?

-Намайг Цасхүрэлийн Оюун-Эрдэнэ гэдэг. Иогоор хичээллээд зургаан жил болж байна. Хоёр жилийн өмнө “Oyu Yoga”сургалтын төвөө нээж байлаа.

-“Oyu Yoga” сургалтийн төв хөл хорио гээд онлайнаар хичээлээ орж байна уу?

-Тэгэлгүй яарав. Анх танхимаар хичээл зааж байгаа хүмүүстээ зориулж фэйсбүүк групп нээж байсан юм. Гэхдээ дан ганц группынхандаа зориулж хичээл орохгүйгээр сонирхсон бүгдэд нээлттэй хичээлээ зааж эхэлсэн. Одоо даваагаас лхагва гаригт өглөө 7 цагт лайваар хичээлээ заагаад явж байна. Манай сургалтын төв виньяаса иог, агаарын иог, виньяаса болон агаарын иог хосолсон анги, ахмадын иог, хүүхдийн иог, vinyasa-fitflow зэрэг ангиудтай. Хүүхдийн ангид маань хамгийн багадаа таван настай хүүхэд ирж байсан. Ахмадын ангид 80 настай буурай хүртэл явдаг. Тийм болохоор иогт насны ангилал гэж заадаггүй. Хэн дуртай нь явж болдгоороо онцлог.

-Виньяаса иогийн онцлог нь юу вэ?

-Иогоор хичээллэж байгаа хүмүүс хөдөлгөөн, амьсгалын дасгалаа нэг урсгалд оруулж байж үр дүнд хүрдэг. Виньяаса иог амьсгалын урсгал, хөдөлгөөний цогц нэгдэл гэж хэлж болно. Виньяаса иог хүний биеийн бүх булчин шөрмөс, үе холбоосыг ажиллуулж, хөгжүүлэх дасгал хөдөлгөөний нарийн техниктэй байдгаараа бусад иогоос давуу талтай байдаг.

-Бага насны хүүхэд ирдэг гэлээ шүү дээ. Тэгвэл хүүхдэд эхлээд ямар дасгал заадаг вэ. Насанд хүрсэн хүнийг бодвол арай өөр шүү дээ?

-Хүүхдийн анхаарал амархан сарнидаг болохоор сонирхолтой байдлаар хичээлээ заадаг. Эхлээд агаарын иогийн хичээл ордог. Хөнгөхөн байдаг болохоор хүүхдүүд их сонирхдог. Хүүхдийн хичээлийн дасгал, хөдөлгөөний ачааллыг зөв тохируулах нь чухал. Хичээллэх цаг нь насанд хүрэгчдийнхтэй адил 60 минут байдаг.

-Та зургаан жил иогоор хичээллэсэн гэж хэллээ. Энэ хугацаанд таны хувьд ямар нэгэн өөрчлөлт гарсан уу?

-Анх нуруу их өвддөг байсан. Мөн төрсний дараа жин нэмэгдсэн. Тэгээд жин хасах зорилгоор иогоор хичээллэхээр шийдсэн дээ. Иогоор хичээллэж буй бусад хүмүүсийн бичлэгийг үзээд бие дааж хийж эхэлсэн. Ер нь бие дааж иог хийх, иогийн төвд очоод иог хийх хоёр асар их ялгаатай гэдгийг сүүлд ойлгосон. Гэртээ иог хийхдээ өөртөө болоод байгаа хэрнээ зарим дасгалыг буруу, дутуу хийдэг байсан юм билээ. Эхний сард бие булгараад их өвддөг. Тэгээд нэг хоёр сар хийгээд ирэхээр дасаад гайгүй болчихдог юм. Дасаад ирэхээрээ иог хийх сонирхолтой болж, бүр дурлаж эхэлдэг. Тэгээд л сургалтын төвөө нээсэн.

-Иогийн хэдэн төрөл байдаг юм бэ. Үүнээс монголчууд ямар төрлөөр нь голлон хичээллэж байна?

-Иогийн их олон төрөл бий. Манайд дэлгэрээд байгаа нь виньяаса, агаарын, жирэмсний, хүүхдийн иог байгаа. Ер нь одоо иогийн төрөл нэмэгдэж, хүмүүс их сонирхох болсон. Иог хийснээр нойргүйдэл, стресс ядаргаа тайлагдаж, бие болон сэтгэл санаа амарч тайвширна, биеийн бүхий л булчин жигд хөгжинө. Мөн сунгалт эрчимтэй сайжирч, биеийн уян хатан байдал нэмэгдэж, хүзүү, нурууны суулттай хүмүүст маш сайн, эмгүйгээр бие болоод сэтгэл санаагаа засахад иог их ач тустай.

-Хүмүүс ихэвчлэн турах зорилгоор иогт явдаг юм шиг санагдсан. Ер нь хэр урт хугацаанд хичээллэж байж хүссэн үр дүндээ хүрэх үү?

-Тийм шүү. Иогоор хичээллэдэггүй хүмүүс сунгалтын дасгал ч юм уу, тураах гээд зөвхөн нэг талаас нь хараад байдаг. Иог бол тураах дасгал төдий зүйл биш. Харин бие, сэтгэл, оюун санааг нэгтгэж чаддаг цогц зүйл. Мөн бие махбодиос гадна улам эрч хүчтэй болж залуужуулж, сэтгэл санаанд хүртэл нөлөөлдөг. Ихэнх хүмүүс иогт хэдэн сар яваад ирэхээр “Иог чинь турах жин хасахаас ч илүү гоё юм байна” гэж ойлгож, мэдэрдэг. Иог хүнийг эрүүл хэвийн жинд байлгадаг. Ер нь жин хасах гэдэг бол шууд хоолтой холбоотой, цаг улиралдаа таарсан зөв, эрүүл, хоол шиг хоолоо идэх нь чухал байдаг. Иогийг амьдралын хэвшил болговол зүгээр санагддаг.

-Тусдаа хооллолтын дэгдэм бий юу?

-Өглөө хөнгөхөн хооллоод орой унтахаас өмнө хүнд хоол идэхгүй бол болчихдог. Заавал хооллолтын дэглэм барих шаардлагагүй.

-Иогт явсан хүмүүс бясалгал хийх шаардлагатай юу?

-Иог, бясалгал хоёр хамтбайж илүү үр дүнтэй байдаг. Ер нь би хичээлээ эхлэхээс өмнө 7-10 минут орчим бясалгал хийлгэдэг. Энэ нь дотогшоо төвлөрөхөд их тус болдог.

-Таныг анх иогоор хичээлэж байх үе өнөө үетэй харьцуулахад хүмүүсийн сэтгэлгээ их өөрчлөгдсөн үү?

-Намайг анх иогоор хичээллэж байхад тэр бүр хүн мэддэггүй байсан. Одоо бол сургалтын олон төв нээгдсэн болохоор их мэдээлэлтэй болсон. Багш нар нь өөрсдөө бичлэг хийж, дэлгэрэнгүй тайлбартайгаар хичээлээ зааж байгаа. Сүүлийн үед хүмүүс өөртөө их анхаардаг олсон байна лээ.

-Анхлан суралцагчид ямар хөдөлгөөн хийх ёстой юм болоо. Тэдэнд зөвлөмж өгвөл?

-Яг энэ гэж хэлэхэд хэцүү. Ерөнхийдөө багшийн удирдлагад зөөлөн иогоор эхэлж хичээллэвэл зүгээр байдаг. Хүн иогийг анхлан суралцахдаа хатха буюу иогийн үндэс суурь техникийн дагуу сурах хэрэгтэй. Тиймээс иогийг анхлан сурахад амьсгалын зөв техник, зогсох, суух, хэвтэх байрлалын дасгалыг зөв хийж сурах, нүдний харц, хөл гарын зөв тавилтууд маш чухал байдаг. Хэрэв зөв сурч чадахгүй бол үр дүнгээ өгч чадахгүй. Анх иогоор хичээллэж байхдаа өөрийгөө хүчлэх хэрэггүй. Олон жил хичээллэсэн хүмүүсийн хөдөлгөөнийг хараад шууд дагаад хийх нь маш буруу. Тэгээд өөрийгөө хүчээр сайн болгох гэж хичээдэг. Бие нь булраад өвдөөд эхлэхээр шантрах ч тал бий. Дээд тал нь зургаан сар хичээллэнэ гэсэн зорилго тавих хэрэгтэй шүү дээ. Залуучууд маань дундаас нь шантраад байдаг талтай.

Д.Отгонтуяа