Categories
мэдээ нийгэм

Х.Булгантуяа, Ж.Чинбүрэн нар тойргийнхоо 400 өрхөд “Эрүүл Монгол” богцыг хүргүүлжээ

Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ж.Чинбүрэн нар сонгогдсон тойргийнхоо иргэдтэй хамгийн ойрхон ажиллаж буй гишүүд билээ. Тухайлбал, дүүрэгт нь коронавирусийн тохиолдол бүртгэгдсэн өдрөөс эхлэн эмч эмнэлгийн ажилтан, дүүргийнхээ эрүүл мэндийн төвүүдтэй ойрхон ажиллаж буй.

Мөн хөл хорионы нөхцөлд бизнес эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээлийг онлайнаар хурал зохион байгуулан сонсож, УИХ-д дуулгах санаачилга ч УИХ-ын гишүүн Х.Булгантуяагаас гарч байлаа.

Тэгвэл энэ удаа хоёр гишүүн хамтран “Эрүүл Монгол” богцийг санаачлан дүүргийнхээ зорилтот бүлгийн 400 өрхөд хүргүүлжээ. Тодруулбал, тус дүүргийн 33, 48, 79, 85, 87, 88, 102, 120, 126, 127,132, 142, 147, 148, 136, 138 дугаар сургуулийн хамт олон өөрсдийн сурагчдаас зайлшгүй хоол, хүнсээр туслах айлуудыг сонгох, түгээхэд тусалжээ.

Богцонд мах, ногоо, гурил, цагаан будаа, шар будаа, гоймон, сахар, давс, ургамлын тос гээд айл өрхөд нэн шаардлагатай хүнс багтсан бөгөөд багш ажилчид, сайн дурын ажилтнуудтай хамтран энэ ажлыг зохион байгуулж дууссан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орно

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр арванхоёрдугаар сарын эхний 10 хоногт нийт нутгаар цас орж, цасаар шуурах төлөвтэй байна.

Тодруулбал, арванхоёрдугаар сарын 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, арванхоёрдугаар сарын 7-нд Хөвсгөлийн уулсаар, арванхоёрдугаар сарын 8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, арванхоёрдугаар сарын 9-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр, 9-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор шөнөдөө 38-43 градус, өдөртөө 25-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

Хур тунадасны хувьд Хангайн нуруу, Хөвсгөлийн уулархаг, Хэнтийн нурууны зүүн хэсгээр мөн Дорнод талын ихэнх нутгаар ОЖД-аас ахиу бусад нутгаар ОЖД-ийн орчим хур тунадас орох төлөвтэй байна. Нэгдүгээр 10 хоногийн эхэн болон сүүлээр хоёрдугаар 10 хоногийн дунд үеэр болон сарын сүүлээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3 – 5°С–аар сэрүүснэ. Салхи ихэнх хугацаанд 5 – 10 м/с, нэгдүгээр 10 хоногийн дунд үе болон хоёрдугаар 10 хоногийн эхээр зарим газраар 15 – 17 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР. Энэ сард агаарын дундаж температур Алтайн ар говийн баруун өмнөд хэсгээр ОЖД–аас 1.5 – 2°С хүйтэн, бусад нутгаар ОЖД–ийн орчим байна. Хур тунадас Алтайн уулархаг нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон хоёрдугаар арав хоногийн дундуур мөн гуравдугаар арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 5 – 10°С–аар хүйтэрнэ. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дундуур ихэнх нутгаар цас орох төлөвтэй байна. Салхи ихэнх хугацаанд 4 – 8 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар 12 – 14 м/с, Алтайн салбар уулсаар зарим үед 16 – 18 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим байна. Хур тунадас Хангайн нуруу, Хөвсгөлийн уулсаар болон Хэнтийн нурууны зүүн талаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлээр, хоёрдугаар арав хоногийн дундуур болон сүүлээр гуравдугаар арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 5 – 10°С–аар хүйтэрнэ. Нэгдүгээр арав хоногийн эхэн үе, хоёрдугаар арав хоногийн дундуур ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 6 – 11 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар 16 – 18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД – ийн орчим байх бол хур тунадас нийт нутгаар ОЖД–аас ахиу байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлээр, гуравдугаар арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 5–10°С–аар хүйтэрнэ. Нэгдүгээр арав хоногийн эхэн үе, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 7 – 12 м/с, нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар 16 – 18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим байх бол хур тунадас нутгийн өмнөд хагаст ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлээр, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар сэрүүснэ. Хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлээр зарим газраар бага зэргийн цас орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар 15–17 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Categories
мэдээ нийгэм

QR код хуурамчаар үйлдэж хөдөлгөөнд оролцсон асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна

Улсын Онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ үед тусгай үүргийн 18 чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын ажилтнуудаас бусдыг нь автомашины хөдөлгөөнд оролцохыг хориглосон. Харин зөвшөөрөгдсөн салбарынхан QR код бүхий замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрлөөр тээврийн хөдөлгөөнд оролцох эрхтэй юм.

Тэгвэл хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл болох QR кодыг хуурамчаар үйлдэж, тээврийн хөдөлгөөнд оролцох асуудлууд их гарч байна. Жишээлбэл, 1278УНУ дугаарын зөвшөөрлийг засварлан 9129АРА болгож замын хөдөлгөөнд оролцож байсныг тогтоон харьяа дүүргийн Цагдаагийн газарт шилжүүлсэн.

Бичиг баримт, тусгай зөвшөөрөл, эрх олгосон хэвлэмэл маягтыг хуурамчаар үйлдсэн бол Эрүүгийн болон зөрчлийн тухай хуулийн зүйл заалтаар шийтгэх зохицуулалт байдаг. Тиймээс иргэдийг хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд зорчих зөвшөөрөл аваагүй бол хууль бус үйлдэл гаргалгүй, гэртээ өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлээс хамгаалах хэрэгтэйг сануулж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

​ДОРНОГОВЬ АЙМАГ САЙНШАНД СУМ: Хатуу хөл хорионы дэглэмийг бууруулаад байна

Дорноговь аймгийн Онцгой комиссын өнгөрсөн сарын 26-ны хуралдааны шийдвэрээр тодорхой сумдад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон тэг зогсолт буюу хатуу хөл хорионы дэглэмийг бууруулаад байна. Дэглэм бууруулсан сумдын шаардлагатай худалдааны төвүүд, үйлчилгээний газрын үйл ажиллагааг тогтоосон дүрэм журам, цагийн хуваарийн дагуу ажиллахыг зөвшөөрсөн. Эрүүл мэндийн болон эм эмнэлгийн хэрэгслийн худалдаа үйлчилгээ, банкны үйлчилгээ, хүнсний хангалтын үйл ажиллагаа, зарим ахуйн хэрэглээний худалдаа, дугуй засвар, авто засвар, шатах тослох материалын худалдаа зэрэг үйлчилгээний газрууд ариутгал халдваргүйтгэлийг сайтар мөрдөж, үйлчлүүлэгч хоорондын зайг баримтлан үйлчилгээ үзүүлэх юм.

Categories
мэдээ цаг-үе

Орон нутгийг зорих оюутнууд өнөөдрөөс шинжилгээ өгч эхэллээ

Нийслэлд байгаа орон нутаг буцах оюутнуудын шинжилгээг өнөөдөр 08 цагаас авч эхэлсэн байна.

Тодруулбал, МУИС, ШУТИС, ХААИС, СУИС, СЭЗИС-д суралцдаг оюутнууд өнөөдрөөс PCR шинжилгээгээ дор дурдсан байршлуудад өгч байгаа бөгөөд тэд иргэний үнэмлэх болон оюутны үнэмлэхтэй очоод шинжилгээнд хамрагдах аж. Харин дотуур байранд амьдардаг оюутнуудын шинжилгээг тухайн байранд нь зохион байгуулах болсныг БШУЯ-наас мэдээлсэн юм.

Categories
гадаад мэдээ

Канадчууд жилд дунджаар 191 цагийг сайн дурын үйлд зориулдаг

Өнөөдөр Олон Улсын Сайн дурынхны өдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблей1985 оны 212 дугаар тоот тогтоолоор жил бүрийн 12 дугаар сарын 5-ны өдрийг “International volunteer Day” буюу Олон улсын сайн дурынхны өдөр болгон тэмдэглэхээр тогтож байсан юм. Энэ өдрийг “Нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулагчдын Олон улсын өдөр” ч гэж нэрлэх нь бий.

Сайн дурынхны тухай сонирхолтой баримтууд

– Сайн дурын ажилд оролцдог эмэгтэйчүүд эрчүүдээс гурав дахин их байдаг.

– Германы гурван хүн тутмын нэг нь сард 15-аас дээш цагийг сайн дурын холбоод, төсөл, харилцан туслалцах бүлгүүдэд ажиллаж өнгөрүүлдэг. Тэд сайн дурын үйлс хийх нь амьдралын мэдлэг, туршлага олж авах гайхалтай боломж гэж үздэг байна.

– Япончуудын 26 хувь нь сайн дурын үйлсэд нэгдэж байсан туршлагатай байдаг гэнэ. Тэдний 48 хувь нь сайн дурын хөдөлмөр хувь хүний өсөлт болон нийгэмд нэн тустай гэж үздэг.

– Хүн амд нь эзлэх сайн дурынхны тоогоор Норвеги (57%), Люксембург (55%), Камерун (53%) дэлхийд эхний гуравт бичигддэг байна.

– Канадчууд жилд дунджаар 191 цагийг сайн дурынхны эгнээнд нэгдэн ажилладаг байна.

– Ирландын насанд хүрсэн хүн амын 33 хувь орчим нь сайн дурынхны эгнээнд нэгдсэн байдаг аж. Сайн дурынхны 72 нь хувь нь цалинтай, байнгын ажлын байртай мэргэжилтнүүд хэзээ ч өгч чадахгүй байсан үйлчилгээг сайн дурынхан үзүүлдэг гэж үздэг байна.

– Өмнөд Солонгост 1999 онд 3 898 564 хүн 451 сая ажлын цагийг сайн дурын үйлсэд зориулжээ.

– АНУ-д эмэгтэйчүүдийн 56-62 хувь нь долоо хоногт дунджаар 3-4 цагийг сайн дурын үйлсэд зарцуулдаг бол эрчүүдийн 49 хувь нь долоо хоногт 3.6 цагийг сайн үйлсэд зарцуулдаг аж.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

​АРХАНГАЙ АЙМАГ ЦАХИР СУМ: Суманд өвөлжилт хүндэрч байна

Цахир сумын нийт нутгаар цас их орсноос 100 гаруй өрхийн 30 гаруй мянган толгой малыг Чулуут, Өндөр-Улаан, Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд оторлуулсан. Мөн сумын 180 гаруй мянган толгой малын өвөлжилт хүндэрч байгаа талаар сумын Тамгын газрын дарга Батсайхан мэдээллээ. Цахир сум аймгийн төвөөсөө 220 км алслагдсан бөгөөд 614 өрх, 2400 гаруй хүн амтай аж.

Categories
мэдээ цаг-үе

А.Амбасэлмаа: ХӨСҮТ-ийн сүрьеэгийн эмчийн PCR шинжилгээний хариу сөрөг гарсан

ХӨСҮТ-ийн сүрьеэгийн эмчээс коронавирусийн халдвар илэрсэн талаарх мэдээлэл өчигдөр цацагдсан. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өгөв.

Тэрбээр “ХӨСҮТ-ийн сүрьеэгийн эмчийн эхний шинжилгээ эргэлзээтэй гарсан. Давтан шинжилгээ буюу PCR нь сөрөг гарсан. Тэгэхээр энэ хүн халдваргүй нь батлагдсан. Мэдээж эхний шинжилгээ нь эерэг гарсан байсан учраас явсан газруудад нь ариутгал хийсэн. Мөн хамт ажилладаг эмч нарыг нь тусгаарлаад байсан юм” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Коронавирусийн халдвар авсан гурван сартай нярай эмчлүүлж байна

Улсын хэмжээнд нийтдээ коронавирусийн 849 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс 384 буюу 45,2 хувь нь эдгэрлээ. Ажиглалт тандалтад 49, гэрийн тусгаарлалтад 13, ажиглалт тандалтын хугацаа дууссан 322, нутаг буцаасан есөн хүн байна.

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 456 батлагдсан тохиолдол эмчлүүлж байна. Маш хүнд хоёр, хүнд дөрөв, хүндэвтэр 65, хөнгөн 382 тохиолдол эмчлүүлж байгаа. Цэргийн төв эмнэлэгт 206 хүн эмчилгээнд байна. Үүнээс маш хүнд хоёр хүн байгаа ба 56, 81 настай. Хүнд гурав, хүндэвтэр 41, хөнгөн 160 хүн эмчлэгдэж байна. Сэлэнгэ аймагт зургаа хүн эмчлүүлж байгаа ба бүгд хөнгөн зэрэгтэй. ХӨСҮТ-д 244 хүн эмчлэгдэж байна. Маш хүнд хүн байхгүй. Хүнд хүн нэг, бусад нь хүндэвтэр, хөнгөн зэргийн шинж тэмдэгтэй байна.

Нийт эмнэлэгт хэвтсэн батлагдсан тохиолдлын насны бүлгээр авч үзвэл дунд гурван сартайгаас эхлээд 91 насны хүмүүс өвчилжээ. Үүнээс 0-15 насны 92 тохиолдол байна. 55-аас дээш насны 100 гаруй хүн бий. Тодруулбал, 80 настай хоёр, 81 настай нэг, 91 настай нэг хүн байна.

Categories
мэдээ нийгэм

Тусгай нислэгээр татан авсан иргэдийн тусгаарлалтын хугацаа дуусжээ

Гадаадаас тусгай нислэгээр татан авсан бүх иргэний 21 хоногийн тусгаарлалтын хугацаа дуусаж, гэрийн ажиглалтад шилжсэн гэдгийг УОК-ын шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр онцолллоо.

Тодруулбал, улсын хэмжээнд 59 тусгаарлах байр байгаагаас нийслэлд 19 нь байдаг бөгөөд эдгээрт 1017 хүн байна. Харин орон нутгийн тусгаарлах 40 байранд 559 иргэн байгаа аж. Тусгаарлалтад байгаа хүмүүс дотоодод коронавирусний батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлын хүмүүс гэдгийг Б.Ууганбаяр хурандаа онцолсон юм.

Тэрбээр, “Улаанбаатар хотод коронавирустэй нь батлагдсан 99 хүний байсан 37 цэгт хорио цээрийн дэглэм сахиулах ажилд цагдаа, онцгой байдлын байгууллага болон бусад төрийн албан хаагчид ажиллаж байна. Сүүлийн 3 хоногт тусгаарлах байрнаас Улаанбаатар хотын тусгаарлах байрнуудаас 518 хүн гэрийн ажиглалтад шилжсэн. Харин орон нутагт сүүлийн 24 цагт 39 хүн гэрийн ашиглалтад шилжсэн” гэлээ.