Categories
мэдээ цаг-үе

Нийгмийг эмчлэх үйлсэд манлайлан зүтгэж буй нэг ангийнхан

Манлайлагч мэргэжилтэй, манлайлагч анги гэх тодотголтой тэд 2017 онд 120-иулаа Монгол Улсын Боловсролын Их Сургуульд “Нийгмийн ажилтан” мэргэжлээр элсэж байжээ. Хичээл сурлага, урлаг спорт болон эрдэм шинжилгээний хурал, сайн дурын ажилд идэвхтэй оролцдог манлайлагч ангийн нэг гэж эчнээ хэлж болно. Тэднийг нэгдүгээр курсэд ордог жил тэнхимийнх нь түүхт 20 жилийн ой тохиож байсан гэнэ. “Энэ дурсамжит мөчийг өөрсдийн нүдээр үзэж түүхийн нэгээхэн хэсэг болж байсандаа өөрсдөөрөө их л бахархаж байсан шүү хэмээн” тэд ярина. Дөрөвдүгээр курст суралцдаг нийгмийн ажилтны тэнхимийнхэн 95 хүүхэдтэй. Энэ олон хүүхдийг нэг ангийн дарга удирдахад бэрхшээлтэй тул анги удирдах зөвлөлийг байгуулжээ. Зөвлөлд Б.Отгонмаа, М.Нарангэрэл, М.Солонго, З.Оюунболор, Г.Энхсайхан, Т.Анхтуяа, Я.Тунгалаг, Б.Баатарсүх, А.Цэрэнлхам, Э.Бум-Эрдэнэ нар багтана. Эдгээр хүүхдүүд зохион байгуулагдаж байгаа бүх тэмцээн уралдаан олон нийтийн ажилд ангийнхандаа чиглэл өгнө. Нийгмийн ажилтны мэргэжил гэдэг хүнийг манлайлагч болгоход бэлтгэдэг чухал мэргэжил. Тэр ч утгаараа анги хамт олноороо урлаг, спорт, хичээл зүтэлээрээ биенээсээ хоцрох, эсвэл илүү гараад байдаггүй жигд манлайлагчид юм. Мөн нийгмийн ажилтнууд гэдэг сахилга, ёс зүйгээрээ номер нэг байх ёстой учир эл ангид ёс зүйн доголдолтой оюутан нэг ч байхгүйг ангийн дарга Т.Анхтуяа ам бардам хэлж байлаа. Үргэлжлүүлэн тэрээр “Анх нийгмийн ажил мэргэжлийг зөвхөн сургуулийн нийгмийн ажилтнаар төсөөлдөг байсан бол их сургуульдаа орж ирснээс хойш энэ бодол минь улам өргөжсөн юм. Бид төгсөөд эрүүл мэнд, халамж, төрийн бус байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хороо, сургууль зэрэг зургаан салбарт хөрвөж ажиллах боломжтой гэдгийг мэдсэн. Анх мэргэжлийн хичээлүүд орж эхлэхээс өмнө энэ мэргэжлээр сурч төгсөөд, цаашид ажиллана гэдэг нэг л сэтгэлд багтаж өгдөггүй байсан. Харин хоёрдугаар курсээс эхлэн хүүхэд хамгаалал, нийгмийн ажлын ёс зүй, хүний эрх шударга ёс, нийгмийн ажлын сэтгэл судлал зэрэг хичээлүүд орж эхэлснээс хойш энэ бодол минь ор мөргүй алга болсон юм” хэмээн хуучиллаа. Тэд курс ахих тусам мэргэжлийн итгэл үнэмшил нэмэгдэж, мэргэжилдээ хайртай болж, мэргэжлийн ёс зүй, хандлага улам л тархинд нь бат бэх суурьшж ээ. Өмнө нь зөвхөн хувь хүний түвшинд нийгмийн ажлын үйлчилгээг явуулдаг байх гэж бодсон ч суралцах явцдаа нийгмийн ажилтан байгууллагын чухал хүн, тэр ч бүү хэл бодлогод нөлөөлөх түвшинд ч ажиллаж болдог гэдгийг мэдсэнээс хойш мэргэжлээрээ ихэд бахархах болсон гэнэ.

Нийгмийн ажилтны ангийн оюутан Ө.Түмэн-Өлзий “Өнөөгийн нийгэмд нийтийг цочроосон янз бүрийн л хэргүүд гарч байна. Энэ бүхэнд мэргэжлийн нийгмийн ажилтнууд мэргэжлийнхээ үйлчилгээг үзүүлж, мэргэжлийн онол арга зүйгээр хандаж ажиллаж байгаа гэдэгт бид итгэлтэй байгаа. Бид ч гэсэн мэргэжил нэгт ах эгч нараасаа үлгэр дуурайлал авч сайн нийгмийн ажилтан болохын тулд тасралтгүй суралцсаар байх болно. Нийгмийн ажилтан бол нийгмийн эмч юм. Нийгмийн болж бүтэхгүй байгаа бүхий л асуудалд нийгмийн ажилтан байнга л шийдвэрлэх арга замыг эрэлхийлэн хамт байж л байдаг” хэмээлээ. Тэд суралцах явцдаа дөрвөн дадлагын ажлыг хийж гүйцэтгэдэг юм байна. Үүнээс хамгийн эхнийх бөгөөд хамгийн дурсамжтай нь зуслангийн дадлага гэнэ. Өдөр бүр л ихийг сурч мэдсэн, багшаас бүтээлч үйл ажиллагааг шаардсан, дурсамжаар дүүрэн сайхан өдрүүд өнгөрдөг гэлцэнэ. Энэ тухай Б.Отгонмаа “Бид залуу хүмүүс учраас ядрах гэдгийг огт мэддэггүй. Жаахан амсхийсэн ч хүүхдүүд маань яаж байгаа бол гээд адуу шиг сортолзоод л ажлаа чин сэтгэлээсээ хийхийг эрмэлздэг” гэлээ. Өдөржин хүүхдүүдтэйгээ тоглож наадан, сургамжит яриа өрнүүлж, хүүхдийн ертөнцийг илүү таньж мэдэн, тэдний дунд үүссэн асуудлыг шийдвэрлэх гээд олон сайхан дурсамжтай, их зүйлийг сурч мэддэг хамгийн мартагдашгүй өдөр хоногууд хүүхдийн зусланд л өнгөрдөг гэнэ. Ангийн дарга Т.Анхтуяа “Миний хувьд зуслангийн дадлагатаа Г.Эрдэнэчимэг, Н.Оч, Э.Өлзийдэлгэр, О.Мөнхтуяатай нартай хамт гарч байсан. Анхны дадлагаар очиход зуслангийн байруудаа цэвэрлээгүй, засвартай байсан учраас бид хэдийг амрагч хүүхдүүд иртэл түр гэрт оруулсан. Би говийн хүүхэд учраас хангай нутгийн уур амьсгалыг сайн мэдэхгүй. Нимгэн, онгорхой хувцастай ирчихсэн чинь өглөө нь их л даарч байснаа санадаг юм. Орой унтахдаа хоёр давхар хөнжил нөмөрч унтана. Өглөө сэрэхэд амнаас уур савсаж дулаан хөнжлөөсөө босмооргүй санагдаж нойроо харамлаж хэсэг хэвтэнэ дээ/инээв/. Бушуухан хувцсаа өмсөөд гадаа гарахад нар дөнгөж мандаад дулаан илчээ ээхэд түүнээс л эрч хүч аван өдрийг эхлүүлдэг байлаа” хэмээсэн юм. Тэдэнд заримдаа хэцүү үеүд гардаг байсан гэнэ. Бүлгийн багш нарын хурлаа тарчихаад, орой хүүхдүүдээ унтуулж гадаа суун тухайн өдөр тохиолдсон хөгтэй хүндхэн явдлуудаа ярьдаг байжээ. Бүлгийн багш нарын хурлаар маргааш хүүхдүүдийг ямар хөтөлбөрийн дагуу өнгөрөөхийг хэлэлцэж төлөвлөдөг учраас нэлээн цаг шаардана. Хамгийн эртдээ л шөнийн 01:30 гэж тарна. Гэсэн ч тэд нэг нэгнийхээ болохгүй, чадахгүй байгаа зүйл дээр нь тусалж, дотно яриа өрнүүлэх цаг заавал гаргана. Ёстой л амь нэгтэй гэдэг шиг. Иймэрхүү үед тэдэнд эргэлт ирэх хамгийн сайхан гэнэ. Тэд бүгдээрээ л орон нутгийн оюутнууд учраас ээж аав нь тэднийг тэр холоос ирж эргэнэ гэж байхгүй. Харин багш нар нь л тэднийг гэсээр ирдэг гэнэ. Оюутан Г.Эрдэнэчимэг “Багшийг ирэхэд ээж аав маань ирж байгаа юм шиг бүр баярлаад нэг л сайхан дотно мэдрэмж төрдөгсөн. Бүх багш нар маань л хариуцсан оюутнуудаа очиж эргэнэ, болж бүтэхгүй байгаа асуудлыг нь шийднэ, болж байгаа нэгэнд нь урам хайрлаад буцна. Энэ л бидний гол дархлаа болж өгсөн дөө. Манай ангийнхан дадлагаа дуусаад хичээл ороход хэзээний л багш болчихсон юм шиг цаанаа л нэг хөөрхөн удирдагч, манлайлагч шинж бүрдчихсэн байсан. Тэгээд бид манай зуслан ийм байсан, тэгсэн ингэсэн гээд л хэдэн цагаар яриад суучихна шүү дээ” хэмээн хөгжилтэйгөөр ярин инээлдэцгээлээ.

Зуслангийн дадлагын дараагаар нийгмийн ажилтны ангийнхан туршилт арга зүйн дадлага хийдэг гэнэ. Энэ дадлагыг нийгмийн ажлын ангийн оюутнууд бүгд сургууль дотроо буюу мэргэжлийн нийгмийн ажилтны удирдлага дор хийж гүйцэтгэдгээрээ онцлогтой аж. Өмнөх дадлага ажил нь зөвхөн зуслангийн нэг бүлэгтэй ажиллаж байсан бол энэ дадлага ажил нь сургуулийн түвшинд боловсролын системийн хүрээнд тулгардаг хүүхэд хамгааллын асуудлыг олж мэдэхэд чиглэсэн байдаг. Тодруулбал, тухайн дадлага ажлын хүрээнд асуудалд өртсөн нэг сурагчийг сонгон авч кейс файл бүрдүүлэн нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлнэ. “Сургууль бол хамгааллын орчин учраас нийгмийн ажилтан маш сайн ажиллаж чадвал гэр бүлдээ хамгаалагдаж чадахгүй хүчирхийлэлд өртөөд байгаа сурагч сургуульдаа ирэхэд хамгаалах боломж бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, сургуулийн нийгмийн ажилтан хүчирхийлэлд өртсөн сурагчийг олж мэдмэгц хүүхдийн тусламжийн 108 утсанд хандаж, хүүхдийг хамгаалалдаа авч, асуудлыг даруй шийдвэрлэх нь зүйтэй. Зарим тохиолдолд мэргэжлийн бус нийгмийн ажилтнууд энэ асуудлыг нуун дарагдуулснаар олон хүүхдүүд хүчирхийллийн хохирогч болсоор л явна. Боловсрол бол ядуурал, гэмт хэргээс ангижрах хамгийн чухал зүйл учраас боловсрол гэдэг хүмүүнлэг байх ёстой. Боловсролын салбарыг илүү хүмүүнлэг болгох хэрэгтэй байгаа юм” хэмээн тэд хоорондоо зөвшилцөнө.

Үргэлжлүүлэн нийгмийн ажилтны ангийн оюутан М.Нарангэрэл “Бид анх оюутан болж ирэхдээ хүний өмнө өөрийгөө илэрхийлэхдээ тааруу, өөрийн гэсэн үзэл бодол, байр суурьгүй, бусдыг аялдан дагах байдалтай, ямарваа нэгэн асуудлын талаар тодорхой хандлагагүй, зарчим мэдэхгүй байсан бол сайн мэргэжил, сайн багш нар, сайн анги хамт олныхоо ач тусаар ямар ч хүн байсан арга эвийг нь олоод харьцчихдаг, өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх чадвартай, хувь хүнийхээ хувьд маш их хөгжсөн, бүлэгтэй ажиллах, бүлгийг зохион байгуулж манлайлах чадвартай, судалгаа шинжилгээний ажилд идэвхтэй, олон нийтийн түвшинд нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах чадвартай гэх мэт олон сайхан ур чадвар, мэдлэгийг эзэмшсэн” хэмээлээ. Нийгмийн ажлын тэнхимийн дор үйл ажиллагаагаа зохион байгуулдаг гурван клуб, оюутны оролцооны байгууллага байдаг аж. Тухайлбал “Залуу эмэгтэй скаут”, “Сайн дурын үйл ажиллагааны төв”, “Залуу нийгмийн ажилтан” гэх мэт. Эдгээр клубүүдын үйл ажиллагааг эл анги дэмжин ажиллаж залуучууд цаашлаад нийгэмд сайн сайхныг түүчээлэн ажилладаг тухайгаа ч дурдсан юм. Мөн оюутнуудын дунд зохион байгуулдаг эрдэм шинжилгээний хуралд анги хамт олноо төлөөлөн Ө.Түмэн-Өлзий, Б.Отгонмаа, М.Нарангэрэл, М.Цогзолмаа, Х.Удвал, Ч.Батцэцэг, Х.Айтолхын, Ч.Батцэцэг, М.Солонго, Г.Сүглэгмаа, Б.Самдан Т.Анхтуяа зэрэг олон ч оюутан манлайлан оролцдог гэнэ. Тэд багш нараасаа үлгэр дуурайлал авч хичээн ажилладаг гэдгээ ч онцлолсон юм.

Мөн тэд гуравдугаар курсийн дадлагынхаа хүрээнд МУБИС-ийн лицей сургуулийн нийгмийн ажилтны өрөөг тохижуулж байжээ. Энэ талаар ангийн дарга Т.Анхтуяа “Сургуулийн нийгмийн ажилтан ажилдаа ороод удаагүй байсан л даа. Ингээд бид тухайн байгууллагад байхдаа ямар үйл ажиллагаа явуулах тухай төлөвлөгөө гаргаж нийгмийн ажилтантайгаа ярилцаад нийгмийн ажилтны өрөөг тохижуулсан. Ингэхдээ гадаад дотоодын нийгмийн ажилтнуудын өрөө ямар байдаг, мөн багш нараасаа зөвлөгөө авч судлаад өөрсдийн нөөц боломжид тохируулан хамгийн хурдан үр дүнтэй байдлаар өрөөг тохижуулсан” хэмээлээ. Жил ирэх тутам Монгол Улсын Их, дээд сургуулиудын нийгмийн ажилтны ангид элсэх хүүхдийн тоо нэмэгдэж байгаа гэнэ. Энэ нь алсуураа нийгмийн ажилтан гэх мэргэжлийн хэрэгцээ шаардлага их байгаа бөгөөд нийгмийг эмчлэх үйлсэд манлайлан зүтгэж, олонд танигдаж байгаагийн нэг илрэл юм.

С.ЛХАМСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хорьж тэжээж байснаас хохирлыг нь барагдуулсан нь дээр

Өнгөрсөн наймдугаар сард УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа нийтийн албанд томилогдох эрхээ зургаан жилийн хугацаагаар хасуулж, 2.6 жилийн хорих ял сонсож Луусан руу явсан. Тэгвэл саяхан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс түүнд холбогдох хэргийг хянан хэлэлцээд, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасах шийтгэлийг хэвээр үлдээж, 40 сая төгрөгөөр торгох ял оногдуулж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, мөн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж ялыг нь хөнгөрүүлж сулласан. Гэтэл олон нийт буюу нийгмийн сүлжээнд идэвхтэй байдаг сошиалынхан энэ үйл явдлыг үнэн сэтгэлээсээ үзэн ядаж, жигшиж, сошиал давлагаа үүсгэж, өдөр шөнөгүй л хараалаа урсгаж байна. Сошиал хэрэглээгээрээ Азидаа дээгүүрт ордгийг ч хэлэх үү сошиалынхан ямар нэг сэдэв дээр ингэж овоорч, тал талаас нь харагдаад байдаг гэм бий. Ер нь үе үе ингэж давлагаа үүсгэж байгааг нь санаатай, санаандгүй гэж хэлж ангилж мэдэхгүй юм. Гэхдээ давлагаалсан мэдээлэл ихэнхдээ санаатай л байдаг. Б.Ундармааг шоронд явуулснаар сошиалчдад ямар ашигтайг ер ойлгохгүй нь. Энэ хүнийг өөрсдийн татварын мөнгөөрөө цагаар хооллож, хувцаслаж, дулаан газарт байлгаж байснаас суллаж гаргаад ажил хөдөлмөрт нь зүтгүүлж, учруулсан хохирлыг нь барагдуулж байсан нь хамаагүй дээр биш гэж үү?

2005 оны тавдугаар сард хадгаламж зээлийн хоршоодын хохирогчид анх удаа Сүхбаатарын талбайд гарч эсэргүүцлээ илэрхийлснээр хадгаламж зээлийн хоршоодын дампуурлын шуугиан нийгмийг цочроож, дуулиан нь олон жил үргэлжилсэн. Тэр үед “Өдрийн сонин” “ХЗХ-ны эздийг шоронд битгий явуул, хөдөлмөр хийлгэ. Ажлыг нь үргэлжлүүлэн хийлгэж, тэдэнд итгэж мөнгөө хадгалуулсан иргэдийг хохиролгүй болгоход нь анхаар” гэж олон цуврал нийтлэл бичиж байсан ч хэн ч тоогоогүй. Яг л өнөөдрийнх шигээ “Шоронд явуул, шонд өлгө” гэж уухайлан орилолдоцгоосон. Өнөөдөр тэр бүхнийг эргээд харахад тухайн үед манай сонины гаргаж, нийгэмд дэвшүүлж байсан санаа, хүмүүсийг сэхээрүүлж, сэрээх гээд бараагүй энэ сэдэв маш зөв байсан юм билээ. Сампилдэндэв, Мэндбаяр зэрэг ХЗХ-ны эздийг шоронд явуулахгүйгээр, наранд байлгаж байгаад хүмүүсийн хохирлыг төлүүлэх боломж бүрэн байсан. Тэд ч өөрсдөө шүүх хурал дээр “Би бүх хохирлыг барагдуулж чадна. Би чадна” гэж хичнээн ч хэлээд хэн ч хэрэгсээгүй, шууд шорон руу аччихсан.

Хожим нь “Глоб кредит” ХЗХ-ны тэргүүн Ж.Мэндбаяр “Би хадгаламж эзэмшигчдийнхээ хохирлыг өөрөө бүрэн барагдуулъя гээд байхад төр зөвшөөрөөгүйгээр барахгүй намайг шоронд суулгасан. Тэгэнгүүтээ манай хоршооны нэр дээр бүртгэлтэй их хэмжээний хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнээр хуйвалдан зарсан” хэмээн болсон явдлыг нийтэд дэлгэсэн. ХЗХ-ны эздийг шоронд явууллаа гээд жирийн иргэдэд юу ирэх байсан юм бэ. Яг Ж.Мэндбаярын ярьсанчлан ХЗХ-ны эздийн бүх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан үрэн таран хийж, цагдаагийн хэдэн хурандаа л тэрбумтан болж, хагартлаа баяжиж барилга байшин барьсан шиг ээ, байр сууц худалдсан шиг ээ сууж байгаа дуулддаг.

Санхүү, мөнгөний асар их эргэлттэй компани, байгууллагын үйл ажиллагаанд ямар нэг асуудал үүсвэл яаран шоронд хийх бус харин ухаалаг зохицуулалт хийж, хохирлыг барагдуулдаг зарчим олон улсад үйлчилдэг. БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн авлигын хэрэгт нэр холбогдож, шоронд сууж байсан хүмүүсийг бүгдийг нь шоронгоос суллачихсан. Шалтгаан нь ердөө “Та нар хөдөлмөрлөж хохирлоо барагдуул. Солонгосын ард түмэнд мөнгө олж өг” гэсэн. Тэд шоронгоос гарангуутаа л тус тусын салбартаа очиж, царцсан бизнесээ хөдөлгөж, тоосонд дарагдсан үйлдвэрээ ажиллуулж байна. Тус улсын хувьд улсад болоод иргэдэд их хэмжээний хохирол учруулсан этгээдийг яаравчлан хорихоос илүүтэй бизнесийг нь үргэлжлүүлэн явуулах боломжийг нь хангаж, өрнөөс гарах гарцыг нь өөрөөр нь олуулдаг жишиг бий. Тиймээс энэ жишгээр сошиалчид Б.Ундармааг зүхэхээ зогсоож, харин иргэдийн хохирлыг хэрхэн барагдуулахыг чимээгүй хараад сууж байх нь зөв юм. Хэрвээ Б.Ундармаа байхгүй бол түүний бүх хөрөнгө үнэгүйдэж, алга болохыг бид ХЗХ-ны эздийн бэлээхэн гашуун түүхээс харж болно. Б.Ундармаа шоронд суугаад байвал хэн түүний хохирлыг барагдуулах юм бэ. Хэн ч өмнөөс нь барагдуулахгүй. Б.Ундармаа нийгэмдээ хөдөлмөрлөж, хөдөлж байвал учруулсан хохирлоо барагдуулж л таарна.

Угтаа бизнес эрхлэгчдийг шоронд суулгана гэдэг бол амны хишгээ арчиж байгаатай агаар нэг шүү. Харин тэднийг шоронгоос гаргаж, хийж байсан бизнесийг нь үргэлжлүүлэн хийлгэж, учруулсан хохирлыг нь төлүүлнэ гэвэл хэд ч нугалаад төлж чадах л улс шүү.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Телевизийнхэн тэтгэвэрт гардаггүй хуультай юм уу” хэмээлээ


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаргийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт “Даваагүй бөх даян аварга болж, дараа жил Э.Оюунболд “даагаа нэхэх”-ээр боллоо хэмээв.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван “Монгол Улсын гурав дахь хөрш Солонгос улстай бид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлнэ” хэмээв.

Эдийн засаг ч Ч.Отгочулуу “Манай улсын төсөв хэдэн зальтай улстөрчийн эрх мэдлээ хадгалж үлдэх хэрэгсэл болчихсон” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Телевизийнхэн тэтгэвэрт гардаггүй хуультай юм уу” хэмээн өгүүллээ..

Баримт, үзэл бодлын нүүрт ““Эрдэнэт”-ийг их наяд төгрөгийн орлоготой болгосон менежерт 100 саяын урамшуулал өгсөн ч яадаг юм” гэлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаргийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт өдөртөө 2-4 градус дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 15-17 градус, бусад хэсгээр 9-11 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бүх нутгаар цас орохгүй.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 15-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутаар 6-11 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Цагаан нохой өдөр

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 3, Ангараг гариг. Билгийн тооллын 18, цагаан нохой өдөр. Өдрийн наран 7 цаг 40 минутад мандан, 17 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн.

Өдрийн сайн цаг нь бар, луу, бич, тахиа, гахай болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн материал хүлээн авч байна

Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадвараараа онцгой амжилт гаргасан бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутнууд болон коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагчдаас шалгаруулан “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг” олгоно.

Тэтгэлэгт нэр дэвшигчийн материалыг Засгийн газрын 2014 оны 111 дүгээр тогтоолоор баталсан “Шилдэг оюутанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох журам”-ын дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт буюу Төрийн ордны шуудангаар хүлээн авна. /Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн шалгуур үзүүлэлт болон материал хүлээн авах байгууллага нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээс ялгаатай болохыг анхаарна уу/

Бүрдүүлэх материал:

· Сургуулийн үндсэн захиргаа болон тухайн сургуулийн оюутны төв байгууллагаас Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт нэр дэвшүүлэхэд дэмжсэн тухай албан тоот /салбар сургуулийн захиргаа, эсхүл салбар сургуулийн оюутны байгууллагын албан тоотыг хүлээн авахгүй/;

· Тэтгэлэгт нэр дэвшигчийн мэдүүлэг /Засгийн газрын 2014 оны 111 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын дагуу үнэн зөв, бүрэн гүйцэд, тодорхой бичих/;

· Баталгаажуулсан дүнгийн тодорхойлолт;

· Тэтгэлгийн болзол хангасныг нотлох баримт материалууд /журмын 2.2-т заасны дагуу холбогдох баримт материалыг бүрдүүлж, төрөл, огноогоор нь эрэмбэлж дараалуулсан байх/;

· “Ард иргэдийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаа ба залуус бидний оролцоо”, эсхүл “Уламжлалт ёс заншил, хүмүүжил, соёлоо дээдэлсэн Монгол залуус” сэдвүүдийн аль нэгээр 500 үгэнд багтаасан эссэ.

Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Баасан гарагийн 17:00 цаг

Тэтгэлэг олгох журам болон Мэдүүлгийн загварыг дараах холбоосоор харна уу.

Тэтгэлэг олгох журам: https://www.legalinfo.mn/annex/details/6295?lawid=…

Мэдүүлгийн загвар: https://www.legalinfo.mn/annex/details/6653?lawid=…

Дэлгэрэнгүй мэдээллийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 51-262454 утсаар холбогдон тодруулах боломжтой.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хувийн таксинуудыг хязгаарлах нь зөв үү?

Нийслэлийн Засаг дарга өнөөдрийн шуурхай зөвлөгөөний үеэр “Хөдөө орон нутгийн иргэд таксинд явах нэрийдлээр замын түгжрэл үүсгэж байгааг цэгцлэнэ. Үүний ард хулгай дээрэм, хүчирхийллийн гэмт хэрэг гарч, тэд татвар төлөхгүй, түгжрэлийн гол шалтгаан болж байна” хэмээн мэдэгдсэн нь олныг талцуулсан халуун сэдэв болоод байна. Тэгвэл энэ талаарх хувиараа такси үйлчилгээнд явж буй жолоочид болон иргэдийн байр суурийг сурвалжиллаа.

Жолооч Б:

Нийслэлийн Засаг дарга хувираа таксинд явахыг хязгаарлана гэж мэдэгдлээ. Энэ шийдвэр таны бодлоор хэр оновчтой вэ? Таны амьдралд хэрхэн нөлөөлөх бол?

-Хувиараа таксинд явж хоногийн хоолоо залгуулж буй биднийг гэнэт хааж, хорих юм бол аж амьдрал улам л доройтно шүү дээ. Хэрвээ хувийн таксинуудыг ор тас хорих юм бол Улаанбаатарын иргэд яаж хөл залгуулах вэ гэдгийг эрх баригчидэхлээд бодох ёстой. Нийтийн тээвэр хүрэлцээгүй, шаардлага хангахгүй болохоор л иргэд таксинд сууж байгаа. Хүмүүс харин ч такси олдохгүй байна гээд өглөө оройд ажилдаа ирж очихдоо их зүдэрдэг. Эхлээд хотынхоо төвлөрлийг сааруулах тал дээр анхаарч байж түгжрэлийг бууруулна уу гэхээс дан ганц хэдэн машиныг зам дээрээс авч хаялаа гээд шууд түгжрэлгүй болох нь юу л бол. Өөрсдөө зам хаалгаж байгаад явчихдаг дарга нар ард олны амьдралыг яаж мэдэх вэ дээ. Тэгээд л ийм амьдралаас тасарсан юм ярьж явна.

  • Хувийн таксинуудыг хорих нь таны бодлоор хэр оновчтой шийдэл вэ?
  • Ер нь бол такси энгийн үед ч олдохгүй байна.Бүр байхгүй болчихвол яарч , сандарсан үед хэцүү л байх. Хорилоо гэхэд автобус, нийтийн тээврээ нэмэхгүй бол хүмүүс нь автобусандаа багтахгүй, түгжрээд явахгүй гэх мэт олон асуудал байна. Тэгэхээр такси үйлчилгээ үзүүлдэг албан ёсны компаниудыг хөгжүүлэх хэрэгтэй.
  • Нэг талдаа зөв шийдэл ч байж болох юм гэж бодож байна. Орон нутгийн машинууд хотод явахдаа дүрэм зөрчих, чиглэлээ мэдэхгүй байх зэрэг асуудлуудгардаг.Тогтсон такси үйлчилгээ байхгүйгээс хувь хүмүүс ихэвчлэн халтууранд явдаг. Тэгээд “хаашаа явах уу” гэж асуугаад , өөртөө тааруулж хүнээ авдаг энэ байдлыг л засмаар байгаа юм. Тээр харж байнауу монголд такси үйлчилгээ гэж ийм байдлаар л явдаг.

Иргэн: Зам дээр гар өргөж зогссон эмэгтэйгээс ийн яриа авч байтал нэг машин зогсоод нээрээ л “ Хаа хүрэх үү?” гэж асуугаад яваад өгөв.

Иргэн: Буруу шүү дээ. Угаасаа таксины хүрэлцээ хангалтгүй, автобусны хүртээмж хангалтгүй, нийтийн тээврээр ороод үйлчлүүлье гэхээр бохир , тав тух муутай байдгийг бүгд мэдэж байгаа. Хүйтрэхээр такси олдохгүй өчнөөн олон хүн даарч, бээрээд зогсож байна. Ад үзэгдээд байгаа тэдгээр хувь хүмүүс л иргэдийг унаатай залгуулж байгаа санагддаг. Нийтийн тээврээр үйлчлүүлье гэхээр яг цагтаа ирдэггүй, аппликейшныг нь суулгаад харахаар нэг газраа түгжрээд явдаггүй, саяхан сошиалаар яваад байгаа бичлэг шиг ороод суудал сандал булаацалддаг гээд асуудал их байгаа болохоор л хүмүүс такси барьдаг. Тэгэхээр шууд хязгаарлах нь буруу гэж бодож байна.

Ч.БИНДЭРЪЯА

Categories
мэдээ нийгэм

Туркт газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо 79 болж нэмэгджээ

АНКАРА. /Anadolu/. Туркийн баруун нутгийн Измир мужид газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 79 болж нэмэгдсэн гэж тус улсын Онцгой байдлын газар мэдээлжээ.

Туркийн Онцгой байдлын газрын мэдээлснээр, шархадсан 962 хүнээс 743 нь эмнэлгээс гарсан бол үлдсэн 219 хүнд эмчилгээг үргэлжлүүлэн хийж байгаа аж.

Баасан гаргийн үдээс хойш 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт Самос арлаас баруун хойд зүгт 19 км зайтай газар Эгийн тэнгист бүртгэгдсэн бөгөөд чичирхийлэл Афин, Истанбул хотуудад мэдрэгджээ. Газар хөдлөлтийн улмаас Измир мужид 20 орчим байшин нурсан байна. Грекийн Неон-Карловаси хотод ч мөн байшин барилга сүйджээ.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн хуримтлалын өдрийг тэмдэглэлээ

Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпораци, Монголын банкны холбоо, ХБНГУ-ын Шпаркассэ банкны сан, арилжааны банкууд хамтран Дэлхийн хуримтлалын өдрийг “Хуримтлуулах хялбархан” уриатайгаар 10 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотноо тэмдэглэлээ6

Энэ жил “Дэлхийн Хуримтлалын Өдөр”-ийн үйл ажиллагааг Улаанбаатар хотоос гадна хөдөө орон нутагт мөн амжилттай зохион байгууллаа. Тухайлбал нэгдсэн арга хэмжээг 10-р сарын 20-нд Дархан-Уул аймагт, 10-р сарын 22-нд Орхон аймагт, 10-р сарын 27-нд Сүхбаатар аймагт хийж, иргэдэд, хүүхэд багачуудад санхүүгийн мэдлэг олгох, хуримтлалыг хэвшил болгохыг дэмжсэн үйл ажиллагаануудыг өрнүүллээ.

Монгол Улс 2017 оноос хуримтлалын бэлгэ тэмдэгтэй болж “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг өргөн хүрээнд тэмдэглэдэг болсон бөгөөд энэ жил “Дэлхийн хуримтлалын өдөр-2020” нэрийн дор аян хэлбэрээр бүтэн сарын турш зохион байгуулав. Дашрамд дурдахад, банкны салбарын нийт хадгаламжийн хэмжээ 2020 оны 9-р сарын байдлаар 16.8 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 3.1 их наяд төгрөгөөр буюу 22 орчим хувиар өсөөд байна.

Categories
мэдээ нийгэм

Яндан хөөлөх зааварчилгаа

Уламжлалт болон төслийн зуухны янданг хэрхэн хөөлөх вэ

  1. Галлахын өмнө яндангаа буулгаж үзүүр хэсэгтээ арзгар тросстой урт саваагаар хөө, тортгийг цэвэрлэнэ.
  2. Цэвэрлэсний дараа яндангийн нэг үзүүрт битүү уут углаж зөөлөн түншиж хөө, тортогийг хийнэ.
  3. Дээрх үйлдлийг 2-3 удаа давтана.
    Ханан пийшинг хэрхэн хөөлөх вэ
  4. Байшингийн шувуу нуруунаас дээш гарсан янданг үзүүртээ арзгар тросстой 6 метр урт саваагаар дотор ханыг үрж тортог, бохийг унагана.
  5. Савааг ханан пийшингийн худгийн доод хэсэгт хүргэнэ.
  6. Ханан пийшин хэдэн худагтайгаас хамаарч худаг бүрт нүх гаргаж, дотор хана, булан тохой,өнцгүүдийг сайтар цэвэрлэж хөө тортгийг хутгаж авна.
    Анхаарах:
  7. Яндан хөөлөх явцад гэмтэл үүсч ан цав гарахаас сэргийлээрэй.
  8. Хэрэв яндан элэгдэж, нимгэран ан цав гарч цоорсон тохиолдолд битүүлж шавардах эсвэл солих шаардлагатай.
  9. Янданг жилд 2-3 удаа хөөлж хэвшээрэй.
    Хүн бүр хариуцлагатай байж дээрх зааврыг ягштал мөрдөж өөрийгөө болон хайртай хүмүүсээ угаарын хийн хордлогоос хамгаалаарай.