Categories
мэдээ нийгэм

Турк: Газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 98 хүрлээ

Туркийн Измир мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 98-нд хүрлээ гэж Туркийн онцгой байдлын газар мэдээлжээ. Байгалийн гамшгийн улмаас бэртсэн 994 хүний 847 нь эмнэлгээс гарсан байна. Одоогийн байдлаар, эмч нарын 40 баг, аврагчдын 35 анги, эмнэлгийн хоёр нисдэг тэрэг болон сайн дурынхан 17 газар эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсээр байна.

Эгийн тэнгисийн усан хилийн бүсэд аравдугаар сарын 30-нд болсон 6.7 баллын хүчтэй газар хөдлөлтийн дараа нийт 67 чичирхийлэл бүртгэгджээ. Грекийн Афин, Туркийн Истамбулд чичирхийлэл мэдрэгдсэн байна. Измирээс 50 км зайд орших Сеферихисарт газар хөдлөлтийн улмаас үүссэн тэнгисийн давлагаа хотын дүүргүүдийг усанд автуулжээ. Цүнами үүсэн аюулын дохиог ажиллуулаад байгаа бөгөөд эрсдэлийн бүсийн оршин суугчдад эрэг орчим болон өндөр барилга байгууламжаас хол аюулгүй зайд байхыг зөвлөжээ.

Гамшгийн улмаас Измирт 20 орчим байшин нурсан бөгөөд барилгын ажлын чанарт хариуцлагатай есөн хүнийг саатуулаад байна.

Европын холбоо, НАТО тусламж үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлээд байгаа бол Израилийн Батлан хамгаалахын сайд Бени Ганц Туркт шуурхай тусламж үзүүлэхэд бэлдэх үүргийг армидаа өгөөд байна.

Categories
мэдээ нийгэм

АТГ-т 455 хэрэг шалгагдаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны 10 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 26 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 81 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 51 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 489 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 12 хэргийг шүүхэд шилжүүлэх, 19 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлж, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 455 хэрэг шалгагдаж байна.

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн залуучуудын улсын шилдгүүдийг тодруулав

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, 1995, 1996 оны ахмадын дэлхийн хошой аварга, 1973 оны Азийн аварга, “Москва-1973” Дэлхийн оюутан залуучуудын “Универсиад” наадмын аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Нацагдоржийн нэрэмжит залуучуудын чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн 10дугаар сарын 29-нөөс 11 дүгээр сарын 1-нд Баянхонгор аймагт болж шилдгүүд шалгарлаа.

Тус тэмцээнийг “Арж” групп, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газар, тус аймгийн Биеийн тамир, спортын газар, Монголын чөлөөт бөхийн холбоо, Баянхонгор аймгийн чөлөөт бөхийн холбоо хамтран зохион байгуулсан юм. Нийслэл, дүүрэг, хөдөө, орон нутгийн 22 байгууллагын 220 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд хурд, хүч, авхаалж самбаагаа сорилоо.

Шилдэг эрэгтэй тамирчнаар Э.Дөлөө, эмэгтэй тамирчнаар Б.Энхзул, дасгалжуулагчаар Ё.Батдархан, шилдэг шүүгчээр Б.Гансүх нар шалгарсан байна.

Залуучуудын УАШТ-ий эрэгтэйчүүдийн багуудаас гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан дасгалжуулагчтай Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клуб 190 оноогоор тэргүүлж, С.Мөнхдуулдах дасгалжуулагчтай Баянхонгор аймаг, “Хонгор нутаг” дэвжээ 149 оноогоор удаалж, Х.Чойжилжав дасгалжуулагчтай МУБИС 87 оноогоор гуравдугаар байрт оров.

Эмэгтэйчүүдийн багийн дүнг С.Мөнхдуулдах дасгалжуулагчтай Баянхонгор аймаг 100, гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо 99, спортын мастер Ё.Батдархан дасгалжуулагчтай Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клуб 91 оноогоор эхний гурван байрыг эзэллээ.

Categories
мэдээ нийгэм

Зэвсэгт хүчний 10 алба хаагчид хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд орох эрхийн бичиг гардуулав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 10 алба хаагчид хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууцанд орох эрхийн бичиг гардуулав.

Эдгээр алба хаагчид коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Монгол Улсын иргэдийг гадаадаас зөөвөрлөн авч ирэхэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах болон нисэх багийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэсэн юм.

Засгийн газар, УОК-ын шийдвэрээр халдвараас урьдчилан сэргийлэх ажилд онцгой үүрэг хүлээн ажиллаж байгаа 1000 гаруй төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчдад түрээслээд өмчлөх, орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж буй. Хөтөлбөрт сонгогдож, эрх авсан алба хаагчид орон сууцаа Нийслэлийн орон сууцны корпорациас тавьж буй холбогдох шаардлагуудад нийцүүлэн өөрөө сонгож, гэрээлэн орох билээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламж гардсан албан хаагчдад хандан “Өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон, ард түмнийхээ төлөө үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж байгаад талархал илэрхийлье. Та бүхнээрээ бахархаж байна. Цаашид улам илүү хичээн ажиллаарай ”гэв.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарын түгжрэлийг бууруулах Дэд хороо байгуулах саналыг дэмжив

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч М.Халиунбатаар ахлуулсан ажлын хэсэг хурлын хороод, дэд хороо байгуулах асуудлаар хуралдлаа. Өнгөрсөн дөрвөн жилд нийслэлийн ИТХ таван хороотойгоор үйл ажиллагаа явуулсан бол 2020-2024 онд зургаан хороо, 11 дэд хороотой ажиллах санал гаргалаа. Тодруулбал,

  • Засаглал, эрх зүйн шинэчлэлийн хороо
  • Байгаль орчин, ногоон хөгжлийн хороо
  • Хот байгуулалтын хороо
  • Эдийн засаг, төсвийн хороо
  • Хүний хөгжлийн хороо
  • Зам тээврийн хороо гэсэн зургаан хороо, эдгээрийн 11 дэд хороотой байх юм.

Хурлын үеэр нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Б.Пүрэвдагва, Д.Бадарсан нар түгжрэлийг бууруулах дэд хороо байгуулах шаардлагатайг хэлэв.

Улмаар Хот байгуулалтын хороонд Түгжрэлийг бууруулах дэд хороог байгуулах саналыг ажлын хэсэг дэмжсэн юм.

“Нийслэлийн ИТХ гэдэг Улаанбаатар хотын бодлогыг тодорхойлох, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Үндсэн чиг үүргээ өөрийн хороодоор дамжуулж гүйцэтгэдэг. Хороодын бүтэц, чиг үүрэг хэр оновчтой байгаагаас гэдгээс шалтгаалж иргэдийн хурал үр бүтээлтэй ажиллах вэ гэдэг нь тодорхой болно” гэдгийг ажлын хэсгийн ахлагч М.Халиунбат онцоллоо.

Өнөөдрийн хурлаас гарсан ажлын хэсгийн саналыг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэнэ.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-аас ирэх 174 иргэнийг ХӨСҮТ болон “Амар” зочид буудалд тусгаарлана

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 07:55 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 16:05 цагт газардах хуваарьтай байна.

Тус онгоцоор 174 иргэн эх орондоо ирж байна. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл-8, өндөр настан-3, жирэмсэн-асран хамгаалагчтай-3, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-160 иргэн байгаа юм.

Иргэдийг ХӨСҮТ, “Амар” зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Рублийн ханш буурчээ

Оросын Холбооны Улсын рублийн ханш суларчээ. Монгол банкнаас мэдээлсэн рублийн үзүүлэлт:

10 дугаар сарын 01-нд 36,88

10 дугаар сарын 15-нд 36,91

10 дугаар сарын 20-нд 37,37

10 дугаар сарын 27-нд 37,32

11 дүгээр сарын 01-нд 35,95

11 дугаар сарын 03-нд 35,34 болж буурсан байна.

Монголбанкны ОНБМТ-ийн мэргэжилтэн Л.Энхдэлгэр хэлэхдээ валютын ханшийн хэлбэлзлийг тогтворжуулахын тулд “Монголбанк валютын ханшийг зах зээлийн суурь хүчин зүйлтэй нийцэн, уян хатан тогтох зарчим баримталдаг. Тэгэхээр суурь зарчимтайгаа нийцтэйгээр, аажмаар өсч, буурах хөдөлгөөнийг Монголбанк хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Харин богино хугацааны хүлээлтийн шинж чанартай [MP3] хөдөлгөөн үүсвэл Монголбанк үүний эсрэг арга хэмжээ авдаг. Валютын ханшийн хэлбэлзэл тогтворжих суурь орчныг бүрдүүлэхийн тулд Монгол улсын экспортод чиглэсэн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, тогтвортой хадгалах, улс төрийн эрсдэлт нөхцөлийг үүсгэхгүй байх гэх мэтээр төрийн бүхий л шатны байгууллагуудын тал бүрийн хамтын ажиллагаа шаардлагатай. Ингэснээр бизнесийн орчин сайжирч, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхэд таатай болсноор зөвхөн валютын ханш тогтвортой байгаад зогсохгүй, эдийн засгийн өсөлт нэмэгдэх, инфляци, ажилгүйдэл буурах гэх мэт олон эерэг талтай” гэжээ.росын Холбооны Улсын рублийн ханш суларчээ. Монгол банкнаас мэдээлсэн рублийн үзүүлэлт:

10 дугаар сарын 01-нд 36,88

10 дугаар сарын 15-нд 36,91

10 дугаар сарын 20-нд 37,37

10 дугаар сарын 27-нд 37,32

11 дүгээр сарын 01-нд 35,95

11 дугаар сарын 03-нд 35,34 болж буурсан байна.

Монголбанкны ОНБМТ-ийн мэргэжилтэн Л.Энхдэлгэр хэлэхдээ валютын ханшийн хэлбэлзлийг тогтворжуулахын тулд “Монголбанк валютын ханшийг зах зээлийн суурь хүчин зүйлтэй нийцэн, уян хатан тогтох зарчим баримталдаг. Тэгэхээр суурь зарчимтайгаа нийцтэйгээр, аажмаар өсч, буурах хөдөлгөөнийг Монголбанк хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Харин богино хугацааны хүлээлтийн шинж чанартай [MP3] хөдөлгөөн үүсвэл Монголбанк үүний эсрэг арга хэмжээ авдаг. Валютын ханшийн хэлбэлзэл тогтворжих суурь орчныг бүрдүүлэхийн тулд Монгол улсын экспортод чиглэсэн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, тогтвортой хадгалах, улс төрийн эрсдэлт нөхцөлийг үүсгэхгүй байх гэх мэтээр төрийн бүхий л шатны байгууллагуудын тал бүрийн хамтын ажиллагаа шаардлагатай. Ингэснээр бизнесийн орчин сайжирч, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхэд таатай болсноор зөвхөн валютын ханш тогтвортой байгаад зогсохгүй, эдийн засгийн өсөлт нэмэгдэх, инфляци, ажилгүйдэл буурах гэх мэт олон эерэг талтай” гэжээ.

росын Холбооны Улсын рублийн ханш суларчээ. Монгол банкнаас мэдээлсэн рублийн үзүүлэлт:

10 дугаар сарын 01-нд 36,88

10 дугаар сарын 15-нд 36,91

10 дугаар сарын 20-нд 37,37

10 дугаар сарын 27-нд 37,32

11 дүгээр сарын 01-нд 35,95

11 дугаар сарын 03-нд 35,34 болж буурсан байна.

Монголбанкны ОНБМТ-ийн мэргэжилтэн Л.Энхдэлгэр хэлэхдээ валютын ханшийн хэлбэлзлийг тогтворжуулахын тулд “Монголбанк валютын ханшийг зах зээлийн суурь хүчин зүйлтэй нийцэн, уян хатан тогтох зарчим баримталдаг. Тэгэхээр суурь зарчимтайгаа нийцтэйгээр, аажмаар өсч, буурах хөдөлгөөнийг Монголбанк хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Харин богино хугацааны хүлээлтийн шинж чанартай [MP3] хөдөлгөөн үүсвэл Монголбанк үүний эсрэг арга хэмжээ авдаг. Валютын ханшийн хэлбэлзэл тогтворжих суурь орчныг бүрдүүлэхийн тулд Монгол улсын экспортод чиглэсэн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, тогтвортой хадгалах, улс төрийн эрсдэлт нөхцөлийг үүсгэхгүй байх гэх мэтээр төрийн бүхий л шатны байгууллагуудын тал бүрийн хамтын ажиллагаа шаардлагатай. Ингэснээр бизнесийн орчин сайжирч, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхэд таатай болсноор зөвхөн валютын ханш тогтвортой байгаад зогсохгүй, эдийн засгийн өсөлт нэмэгдэх, инфляци, ажилгүйдэл буурах гэх мэт олон эерэг талтай” гэжээ.

росын Холбооны Улсын рублийн ханш суларчээ. Монгол банкнаас мэдээлсэн рублийн үзүүлэлт:

10 дугаар сарын 01-нд 36,88

10 дугаар сарын 15-нд 36,91

10 дугаар сарын 20-нд 37,37

10 дугаар сарын 27-нд 37,32

11 дүгээр сарын 01-нд 35,95

11 дугаар сарын 03-нд 35,34 болж буурсан байна.

Монголбанкны ОНБМТ-ийн мэргэжилтэн Л.Энхдэлгэр хэлэхдээ валютын ханшийн хэлбэлзлийг тогтворжуулахын тулд “Монголбанк валютын ханшийг зах зээлийн суурь хүчин зүйлтэй нийцэн, уян хатан тогтох зарчим баримталдаг. Тэгэхээр суурь зарчимтайгаа нийцтэйгээр, аажмаар өсч, буурах хөдөлгөөнийг Монголбанк хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Харин богино хугацааны хүлээлтийн шинж чанартай [MP3] хөдөлгөөн үүсвэл Монголбанк үүний эсрэг арга хэмжээ авдаг. Валютын ханшийн хэлбэлзэл тогтворжих суурь орчныг бүрдүүлэхийн тулд Монгол улсын экспортод чиглэсэн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, тогтвортой хадгалах, улс төрийн эрсдэлт нөхцөлийг үүсгэхгүй байх гэх мэтээр төрийн бүхий л шатны байгууллагуудын тал бүрийн хамтын ажиллагаа шаардлагатай. Ингэснээр бизнесийн орчин сайжирч, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхэд таатай болсноор зөвхөн валютын ханш тогтвортой байгаад зогсохгүй, эдийн засгийн өсөлт нэмэгдэх, инфляци, ажилгүйдэл буурах гэх мэт олон эерэг талтай” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ сард үйлдэгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард 10 удаагийн тусгай үүргийн нислэгээр 1980 иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргасан. Үүнд:

  • 11 сарын 3-нд Сөүл-Улаанбаатар
  • 11 сарын 6-нд Алматы-Улаанбаатар
  • 11 сарын 11-нд Токио-Улаанбаатар
  • 11 сарын 12-нд Сөүл-Улаанбаатар
  • 11 сарын 13-нд Сөүл-Улаанбаатар
  • 11 сарын 18-нд Сөүл-Улаанбаатар
  • 11 сарын 19-нд Франкфурт-Улаанбаатар
  • 11 сарын 20-нд Сөүл-Улаанбаатар
  • 11 сарын 25-нд Токио-Улаанбаатар
  • 11 сарын 27 Сөүл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ гэж Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Н.Цэндхүү: ХЭҮК-ын Оюунчимэгийг илэрхий өс хонзонгийн сэдлээр дайрч давшилж байгааг чимээгүй хараад тэвчиж сууж чадахгүй нь

Сайн байцгаана уу?

Намайг Цэндхүүгийн Занданхүү гэдэг. Миний бие Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөнөөс эхлээд өнөөдрийг хүртэл нийгмийг эрүүлжүүлэхийн төлөө, шударга ёсны төлөө тэмцэж байгаа билээ. Шударга ёс, шударга сонгуулийг шаардсаныхаа төлөө 2008.07.01-ны өдрийн гэх хэргээр хэлмэгдэж хохирч явсан. Миний бие эрх зүйч хуульч мэргэжлээр суралцаж эрх зүйч болсон. Үнэхээр эрх зүйн мэдлэггүй байхдаа сохор хүн шиг амьдарч явснаа хожуу ч гэсэн ухаарсандаа баярлаж явдаг.

Өнөөдөр хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид хариуцлагагүй ажиллаж хүний нэр төр, алдар хүндэд ноцтой халдах явдал ихсэж ялангуяа улс төрийн зорилгоор эрх мэдэл, эд хөрөнгөний төлөө нийгэмд гүтгэлэг тараах нь үнэхээр жигшмээр…

Би энд нэг хэргийн талаар үгээ хэлэх гэсэн юм. Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн Оюунчимэг гэдэг хүний талаар цацагдаад байгаа худал мэдээлэлд эгдүүцэж байгаагаа хэлэх гэсэн юм. Би шоронд хэлмэгдээд явж байхдаа Хүний эрхийн Үндэсний комисст хандаж байсан. Хэлмэгдэж хохирсон бүхэн л энэ Оюунчимэг гэдэг хүн л Хүний эрхийн комисст ажилладаг гэж ойлгодог юм. Учир нь тэр л энэ олон жилүүдэд хорихын хүйтэн хонгилд олон залуусын сэтгэлд халуу дүйгүүлж, итгэл найдвар нь болж алхалдаг юм. Гэтэл сүүлийн үед Хүний эрхийн комиссын гишүүн сонгон шалгаруулахтай холбогдуулж нэгэн сэтгүүлч Будрагчаа гэгч ЛАЙВ ТВ гэдэг холбоосоор зөвхөн энэ Оюунчимэг гэдэг хүний эсрэг илэрхий өс хонзонгийн сэдлээр дайрч давшилж байгааг хараад чимээгүй байж үнэхээр тэвчихгүй нь. Оюунчимэг гэдэг хүнтэй би шоронд хоригдож байхдаа нэг удаа, гараад хэд хэд таарснаас нөхөрлөж явсангүй. Гэхдээ хийсэн, хэлсэн бүхнийг нь судлаад үзэхээр яах аргагүй хүний төлөө энэ байгууллагыг байгуулагдсан цагаас хойш тасралтгүй зүтгэж явааг нь хардаг. Ар гэр гэж байхгүй мэт л хаана л хүний эрх зөрчигдөнө. Тэнд гүйж явдаг хүн. Гэтэл тэр Будрагчаа бусдаас орон сууцыг нь нэг ч төгрөг төлөлгүй авч хүүгээ оруулсан, эрх мэдлээ ашигладаг гээд л яг л гэмт хэрэгтэн илрүүлчээд бурууг нь тогтоочихсон шүүгч хүн шиг яриад яваа. Хэрвээ би эрх зүйч биш байсан бол тэр мэдээлэлд нь итгээд л явах байсан биз. Учир нь сэтгүүлч хүн ярьж байна шүү дээ. Гэтэл түүний ярьсан бүхэн ямар ч хууль зүйн үндэслэлгүй, худал гүтгэлэг байгаад үнэхээр харамсаж байна. Тэр нэг ч төгрөг өгөлгүй бусдын байрыг авсан гэх мэдээллийн дагуу нөгөө компани нь худал гүтгэлэг тараасандаа албан ёсоор уучлалт гуйсан бичиг хүртэл үйлдсэн байна. Сэтгүүлчид минь ээ. Жаахан шударга, зарчимтай байлдаа. Мөнгөний төлөө юу ч хамаагүй бичиж болно гэх бодлоосоо сал л даа.

Хүний эрхийн комиссын гишүүн буюу хүний эрхийг хамгаалах ёстой хүн хүний эрхийг зөрчиж байгаа нь үнэн бол би тэр сэтгүүлчтэй нийлээд тэр Оюунчимэгийг зайлуулахын төлөө тэмцэхэд бэлэн байна. Гэвч тэр сэтгүүлчийн ярьсан хэлсэн бүхэн нь худал байна шүү дээ.

Хүний эрхийг хамгаалагчаа хамгаалахгүй бол хэн биднийг хамгаалах юм бэ? Загасчны морь усгүй гэгчээр бидний эрхийг хамгаалах гэж ажилладаг хүнээ бид л хамгаалах ёстой. Энэ Оюунчимэгээр хамгаалуулсан маш олон хүн байгаа. Та бүхэн үгээ хэлээчээ гэж уриалах байна.

Олон жил хүнд ял авсан, олон жил хэлмэгдсэн хүмүүсийн эрхийг хамгаалж нөхөн төлбөр гаргуулан өгч байсныг ч бид бүгд мэднэ.

Тиймээс үнэн юм үнэнээрээ сайхан. Би нэг зүйлийг хатуу анхааруулъя Будрагчаа. Одоо болиорой. УИХ-ын ажлын хэсгээс гараагүй шийдвэрийг БАЯРТАЙ МЭДЭЭ гэж ирээд худлаа гүтгэлэг тараах чинь бол хэтэрсэн шүү. Улс төрчид ч тэр явган хэрүүлийг үг болгож ашиглахгүй байх гэж найдаж байна. Ер нь сэтгүүч хүн хүний мууд дурлаад явах нь зөв юм уу? Айн……

Эцэст нь намайг зовж зүдэрч явахад минь тусалж байсан Оюунчимэг даргад баярласнаа илэрхийлье. Ямар ч гүтгэлэг доромжлолыг тоолгүй цаашдаа биднийхээ төлөө зүтгээрэй. Амжилт хүсье.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ: Химийн үйлдвэрт дэлбэрэлт болжээ

Хятадын Ганьсу мужийн Ланьжоу хотод байх химийн үйлдвэрт дэлбэрэлт болсон талаар тус улсын Төв телевиз мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, дэлбэрэлт 11 дүгээр сарын гуравны мягмар гарагийн 08.00 цаг орчимд болсон байна. Дэлбэрэлтийн улмаас гал гарсан бөгөөд галыг орон нутгийн цагаар 09:40 цагт унтрааж дуусчээ.

Хэргийн газарт гал сөнөөгчид болон бусад мэргэжилтнүүд ажиллаж байгаа гэнэ. Одоогоор дэлбэрэлтийн улмаас хохирсон хүмүүсийн талаар мэдээлэл гараагүй байна.