Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д нэрт нийтлэлч Баабар “Гадаад Монголыг тусгаарлах орос ажиллагаа” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


Шадар сайд Я.Содбаатар “Я.Содбаатар: Хүн амын нэг хувьд “Ковид-19” тархвал хэрхэн ажиллах стратеги төлөвлөгөө баталж, практик дээр шалгасан” хэмээлээ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: “Монголд эмчлэгдэх боломжгүй өвчнийг гадаадад биш, эх орондоо эмчлэх боломж байна” гэв. Манай сонины I-II нүүрнээс уншаарай.

Манай сонины нийтлэлийн бодлого тодорхойлогч ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт Нэрт нийтлэлч БААБАР “Гадаад Монголыг тусгаарлах орос ажиллагаа” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Монгол Улсын Ерөнхий сайд асан Шаравын Гунгаадорж “Залуу минь та, хүний тухай миний бодлыг уншаасай “ хэмээв.

Агт сумыг хариуцсан хэсгийн төлөөлөг Ш.Мөнх-Амгалан “Хэрэг зөрчил бүртгэгдээгүй тайван гэсэн рапорт өгөх мөч үнэхээр сайхан байдаг” гэлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай. Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. “Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт өдөртөө 2-4 градус дулаан, цас орохгүй

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13-15 градус, бусад хэсгээр 8-10 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

Хур тунадас: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 13-18 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

Categories
мэдээ цаг-үе

Голомт банк шилдэг 100 оюутанд тэтгэлэг олголоо

Голомт банкнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР” энэ жил 17 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж, шилдэг 100 оюутнуудад өнөөдөр тэтгэлгийн батламжийг гардууллаа. Энэхүү тэтгэлэгт нийт 700 орчим оюутнууд материалаа ирүүлснээс 4 шатны шалгуураар шилдэг 100 оюутныг тодруулан, тус бүр 1 сая төгрөгийн тэтгэлэгийг тус банкнаас олгож байгаа юм. Голомт банк нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр нь оюутан залуусын хувьд өөрийн эрдэм мэдлэг, авъяас чадвараа сорих боломжийг олгодог, өндөр нэр хүнд бүхий үндэсний хэмжээний томоохон хөтөлбөр бөгөөд 16 жилийн хугацаанд нийт 1300 оюутанд 1 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгоод байгаа юм.

Өмнөх жилүүдийн шалгаруулалтанд мэргэжлийн чиглэлийг заадаг байсан болэнэ жилмэргэжил харгалзахгүй монгол улсад магадлан итгэмжлэгдсэн бүх их дээд сургуулийн 3,4-р курсын оюутнуудад нээлттэйгээр зохион байгуулснаараа онцлог юм.

“Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т шалгарсан шилдэг 100 оюутан Голомт банкны нэрэмжит оюутны клубтэлсэж, олон төрлийн сургалтуудад хамрагдах, судлаач оюутны багт ажиллах болон сургуулиа дүүргээд тус банкинд ажиллах эрхтэй болдгоороо томоохон давуу талтай юм.

Ч.БИНДЭРЪЯА

Categories
мэдээ нийгэм

Зам, тээврийн хөгжлийн сайд Хөшигийн хөндийн нисэх буудлын хотхон байгуулах ажлын явцыг танилцуулах үүрэг өгөв

Зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай зөвлөгөөн 2020 оны өчигдөр боллоо.

Сайдын шуурхай зөвлөгөөнд өнгөрсөн хугацаанд хийгдсэн онцлог ажил, арга хэмжээ, шийдвэрлэх асуудлын талаар яамны газар, хэлтсийн дарга нар болон харьяа байгууллагуудын удирдлагууд танилцуулав.

Шуурхай зөвлөгөөн дээр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар салбарын бодлого, төлөвлөлтийг эрс сайжруулах, ажлын хариуцлага, зохион байгуулалт, уялдаа холбоог дээшлүүлэх, өгч буй үүрэг даалгаварт хариуцлагатай хандах, хүлээгдэж байгаа зарим ажлыг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой үүрэг, чиглэл өгч, доорх шийдвэрүүдийг гаргасан байна.

  1. Авто тээврийн хуулийн ажлын хэсгийн ажлыг эрчимжүүлэх,
  2. Улсын чанартай авто замын дагуух өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангах, авто замын салбар, хот хоорондын нийтийн тээврийн хэрэгсэл, авто буудлуудын өвлийн бэлтгэл ажлыг шалгах,
  3. Хөшигийн хөндийн нисэх буудлын хотхон байгуулах ажлын явцын талаар танилцуулах,
  4. “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах талаар санал боловсруулж танилцуулах,
  5. Цахимжуулах дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг гаргаж, батлуулах,
  6. Зам, тээврийн салбарын харьяа байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулах бэлтгэлийг хангах,
  7. Богдхан төмөр замын трассын дагуух газрыг БХБЯ-тай хамтран эцэслэн шийдвэрлэх,
  8. Улаанбаатар-Дархан чиглэлийн 2 болон 4 дүгээр багцын тендерийн бичиг баримтыг дуусгах,
  9. Тэвчих зардал болон санхүүгийн хүндрэлийг даван туулах төлөвлөгөөг гаргаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах ажлыг зохион байгуулах,
  10. Улаанбаатар-Дархан авто замын чиглэлийн түр замын шийдлийг гаргаж танилцуулах,
  11. Дугаар олгох журмыг шинэчлэн батлагдсаны дагуу даган мөрдөх журмыг боловсруулах,
  12. Авто замын салбарын нийт албан хаагчдын ажил мэргэжлийн жагсаалтыг шинэчлэх ажлыг 2020 онд багтаан дуусгах,
  13. Хувийн хэвшлийн 12 “АЗЗА” компаниудын жилийн эцсийн гэрээг дүгнэж, шинээр тендер зарлах ажлыг зохион байгуулах,
  14. Увс аймагт баригдах гүүрний асуудлыг дуусгах,
  15. ЕСББ-тай Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын асуудлаар уулзалт зохион байгуулах,
  16. Дотоодод автобус үйлдвэрлэж буй “Экобус” ХХК-тай уулзалт зохион байгуулах,
  17. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор нүхэн гарц гаргах асуудал дээр Нийслэлийн Засаг даргатай хамтарч ажиллах зэрэг ажлыг зохион байгуулах,
  18. Хөшигийн хөндийн хурдны замын засварын ажилтай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн яам болон МХЕГ-аас гаргасан зөвлөмж, шаардлагыг нэгтгэж шалгалт хийх,
  19. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төмөртэй өртөө дээр хөдлөх бүрэлдэхүүний хяналт шалгалт хийх ажлыг зохион байгуулах,
  20. Төрийн аудитын 2019 оны хяналт шалгалтаар өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг гаргаж, үүрэг даалгавар биелүүлээгүй харьяа газруудад хариуцлага тооцохыг үүрэг болголоо.
Categories
мэдээ нийгэм

Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Энэ сарын 4-н буюу маргааш баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

11 ДҮГЭЭР САРЫН 4-НИЙ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:

Хур тунадас: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 13-18 градус.

Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13-15 градус, бусад хэсгээр 8-10 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

ЭНЭ САРЫН 5-9-НИЙГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ:

Арваннэгдүгээр сарын 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 5, 6-нд зарим газраар, 7, 8-нд говь, тал, хээрийн нутгаар 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. 5-наас ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градус.

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. 7-нд баруун аймгуудын нутгаар, 8-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Categories
мэдээ нийгэм

Коронавирусний халдварын улмаас 442 сэтгүүлч нас баржээ

Коронавирусний цар тахал дэгдэж эхэлснээс хойш дэлхийн 52 улсад хэвлэл мэдээллийн нийт 442 ажилтан халдварын улмаас нас баржээ. Энэ тухай Швейцаpын Женев хотод төвтэй “Press Emblem Campaign” байгууллага /PEC/ Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдрийг тохиолдуулан нийтэлсэн тайландаа дурджээ.

Үүнээс гадна эмх замбараагүй байдлын үеэр болсон хүчирхийллийн улмаас 1 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 31-ний хооронд 62 сэтгүүлч амиа алджээ. Өөрөөр хэлбэл, он гарснаас хойш хэвлэл мэдээллийн байгууллагын нийт 500 гаруй ажилтан нас барсан байна.

Коронавирусний халдварын улмаас сэтгүүлчид нас барсан тохиолдлуудын дийлэнх нь Латин Америкийн улс орнуудад бүртгэгдсэнийг “PEC”-н явуулсан судалгааны дүн харуулжээ. Перуд халдварын улмаас 93 сэтгүүлч нас барсан бол Энэтхэгт 47, Эквадорт 41, Бразилд 36, Бангладешт 35 хэвлэл мэдээллийн ажилтан нас баржээ.

Цаашлаад Мексикт 26, АНУ-д 22, Пакистанд 11, Панамд 11, Их Британи болон Нигерт тус бүр 8 сэтгүүлч коронавирусний халдвар авсны улмаас нас барсан байна.

Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймгийн Засаг даргаар Р.Сэддоржийг сонголоо

Өмнөговь аймгийн ИТХ-ын найм дахь удаагийн хуралдаан өнөөдөр болжээ. Хуралдаанаар Өмнөговь аймгийн Засаг даргаар Рэнчинбямбын Сэддоржийг сонгосон байна.

Өмнөговь аймагт АН 20 суудал, МАН 12 суудал авсан тул АН-ынхан Засаг даргаа сонгон баталжээ. Одоо түүний нэрийг Ерөнхий сайдад өргөн барьж, Ерөнхий сайд батламжлах юм.

Р.Сэддорж нь

– 2002-2006 онд “Ажнай” корпорацийн маркетингийн албаны дарга
– 2004-2007 онд УИХ-ын гишүүний бие төлөөлөгч, туслах
– 2006-2008 онд Удирдлагын академи Нийгмийн ухааны магистр
– 2007 оноос Өмнөговь аймаг Цогт-овоо сумын нутгийн зөвлөлийн дарга
– 2008 оноос JCI байгууллагын гишүүн /ОУ-н залуучуудын АҮ-ийн танхим/
– 2007-2009 онд МҮБХ-ны Аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн зөвлөлийн ахлагч
– 2009 он МУШУТИС, Уул уурхайн сургууль докторант
– 2009-2010 онд “Тавантолгой” ХК-д Санхүү хангамж хариуцсан дэд захирал
– 2010-2012 онд АНУ-ын Канзасын их сургууль
– 2012 оноос УИХ-ын гишүүний зөвлөх
– 2013 оноос “Тавантолгой” ХК-нд Гүйцэтгэх захирлаар ажиллаж байв.

Өмнөговь аймаг Мандатын тоо 32 /МАН 12, АН 20/

Categories
мэдээ нийгэм

“Сурагчдын амралтыг 12 дугаар сарын 1-нээс эхлүүлэх эсэх эцсийн шийдвэрийг УОК гаргана”

Ханиад томууны улиралтай холбогдуулан ЕБС-ийн сурагчдын амралтыг наашлуулах санал Улсын Онцгой Комисс/УОК/-т ирүүлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр Засгийн газраас сурагчдын амралтыг 2020 оны 12 дугаар сарын 15-наас эхлүүлэх саналтай байгаа бол УИХ-ын зарим гишүүн 12 дугаар сарын 1-нээс эхлүүлэх санал ирүүлжээ. Харин улирлын амралт дуусах хугацааг 2021 оны хоёрдугаар сарын 1-н хүртэл байх санал гаргасан байна.

УОК ирэх долоо хоногоос хуралдаж эдгээр саналыг хэлэлцэн эцсийн шийдвэрийг гаргах аж.

БШУЯ-наас гаргасан хуваарь ёсоор 1-12 дугаар ангийн бүх сурагчийн нэгдүгээр улирлын амралт 2020 оны арванхоёрдугаар сарын 21-нээс 2021 оны хоёрдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавих үзлэг шалгалт явагдаж байна

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд “Гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавих үзлэг шалгалт”-ыг зохион байгуулж байна.

Хяналт шалгалтаар төвийн зургаан дүүргийн гэр хорооллын 210 мянга орчим айл өрх, тусгай зөвшөөрөлтэй болон 100 кВт-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухтай аж, ахуй нэгж , байгууллагуудыг хамруулах юм.

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглаж үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуй нэгж байгууллага, айл өрхийн түүхий нүүрсний хэрэглээ, пийшин зуухны галлагааны аюулгүй байдал, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлж иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилготой хяналт шалгалт 14 хоног үргэлжилнэ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ноцтой осол гарч, нэг иргэн амиа алджээ

Өнгөрсөн аравдугаар сарын 31-ний 14:30 цагийн орчимд Хөвсгөл аймаг Алаг-Эрдэнэ сум 1-р багийн нутаг Хужиртын давааны /сумын төвөөс баруун урагш 30 км/ шороон замд “Toyota prius” маркийн автомашин онхолдож зорчигч 38 настай, эмэгтэй, Ц-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгджээ.

Тиймээс орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.