Categories
мэдээ цаг-үе

​Б.Энэбиш: Долоо хоногт нэг удаа ч болов ээжтэйгээ уулзаад сэтгэлээ уудалж байгаарай. Тэр чинь эхийнхээ ачийг хариулж буй нэг арга юм

Бурхан багшийн Эхийн ачийг хариулсан Дүйчэн өдөр энэ сарын 7-нд тохиож байна. Монголчуудын хувьд эхээ ачлах, ачийг нь хариулна гэдэг бол дээдийн буян хэмээн үздэг билээ. Чингэлтэй дүүргийн иргэн Б.Энэбиштэй уулзаж, эхийн ач, ээж хүн, эх хүний хайрын тухай энгийн яриа өрнүүллээ. Б.Энэбиш насаараа багшилж байгаад гавьяаныхаа амралтад гарсан ч одоогоор өдөр өнжүүлэх төвд ажилладаг юм байна.

-Монголчууд шүүдрийн дуслаар цай чанаж өгвөл ээжийнхээ нэг шөнө өндийж хөхүүлсэн ачийг хариулна гэж ярьдаг. Хүн ээжийнхээ ачийг яавал хариулах?

-Би хувьдааүр хүүхдүүд ньажилтай амьдралтай, эхийнхээ сэтгэлийг зовоохгүй амар тайван амьдруулах боломжийг олгоно гэдэг л эхийн ачийг хариулж буй явдал гэж боддог. Мэдээж үр хүүхдээ зөв сайхан хүмүүжүүлсэн бол хүүхдүүд нь эргээд ачийг нь хариулж таарна. Эхийн ачийг хүн бүр өөрийнхөө сэтгэлээр хэмждэг болов уу. Би хариулж чадаж байна гэж бодвол чадна. Хүний сэтгэлийн юм гэж бодож байна.

-Монголчуудын дууны санд эхийн тухай, ээжийн хайрын тухай дуу ихэвчлэн зонхилдог. Эхийн ачийг нар, дэлхий гэх мэт хамгийн үнэтэй зүйлтэйгээ зүйрлэн дуулдаг шүү дээ?

-Эхийн ачийг үнэлж цэгнэхгүй үр сад байдаггүй байх аа. Эх хүн гэдэг бол энэ ертөнцийг бүтээсэн юм шүү. Эх хүнийг би ундарга гэмээр байна.Эх гэдэг үгээ бодсон ч тэр аливаа юмны эхлэл, ундарга нь юм болов уу.

-Таны хувьд хүүхдүүддээ юуг аминчлан захидаг вэ?

-Би хүүхдүүдэд зөв хүмүүжилтэй, эрдэм боловсролтой болоорой гэж захидаг.Олон дээд сургууль төгсөхдөө гол нь биш, хамгийн чухал нь хүнийг энэрч хайрладаг хүнлэг чанар байх ёстой.

-Нийгмийн хөгжлийг дагаад хүмүүс улам завгүй болохын хэрээр эцэг эхдээ цаг гаргах, хайр халамж тавих нь багасаад байгаа санагддаг. Эхчүүд, ээжүүд хүүхдүүдээсээ юу хүсдэг вэ?

-Сүүлийн үед хүн болгон утсаа шагайгаад явахаар амьд харилцаа улам хумигдаад байна уу даа гэж хардаг. Мэдээж ажилтай амьдралтай байвал баярлана. Гэхдээ ээжүүд бид нар чинь хүүхдүүдээсээ үнэтэй бэлэг сэлт хараад л, заавал том юманд баярладаггүй шүү дээ. Ээжтэйгээ дотны яриа өрнүүлж, ярилцах нь чухал. Ядаж 7 хоногтоо нэг удаа ирээд,амьдрал ахуйд нь юу болж байгааг уудлаад ярихад үнэхээрийн гоё байдаг. Би нэг өдөр хүүхдүүд, хүргэн. бэрүүдээ бүгдийг нь суулгаад дотрыг нь онгойтол ярилцах уулзалт зохиох юмсан гэж боддог юм. Тэр чинь л сэтгэлийн юм байхгүй юу. Бас эхийнхээ ачийг хариулж буй нэг арга юм. Мөнгө яахав амьдралын хэрэгцээ боловч сайн сайхан дурсамжийг яаж гүйцэв, тийм ээ.

-Энэ бямба гаригт Бурхан багшийн Эхийн ачийг хариулсан Дүйчэн, бэлгэ дэмбэрэлтэй өдөр тохионо. Хүн бүр энэ өдөр эхийнхээ ачийг санаж, ачийг нь хариулах тухай сэтгэлдээ бодох нь их буян хураадаг гэдэг. Энэ мөчид та ээжийнхээ тухай дурсвал?

-Намайг бага байхад ээж минь бурхан болсон болохоорсайн санадаггүй чнамайг сайн сайхан амьдарч байгааг тэнгэрээс харж байгаа гэж итгэдэг.Би багш хүн л дээ. Хүүхдийн ариун цагаан гараас атгаж, анхны А үсгийг нь заадаг болохоор багшийн ажил их буянтай үйл байдаг. Миний хувьд тэтгэвэртээ гарсан чхүүхдийн гэгээн ертөнцөд одоо чажиллаж, амьдарсааряваа .Тэгэхээрминий тэгш дүүрэнамьдарч байгаань эхийн минь ач л гэж санадаг.

Ээж минь “Хүнтэй мэндэлж сур. Хүнийг ялгалгүй зөв сайхан харьцаж, ажил гололгүй хийж ядарсан хүнд тусалж бай” гэж сургадаг байсан нь санагдаж байна.

-Та эх хүний хувьд хүүхэд залууст хандан юу гэж зөвлөмөөр байна?

-Залуустаа хэлэхэд том бэлэг гэж бодохоосоо илүү эхийнхээ сэтгэлийг нь тунгалаг байлгаж,зовоохгүй, ажил , хөдөлмөр хийж амьдралаа авч явахын хажуугаар өдөр тутамдаа ээжийнхээмэнд усыг нь мэдэж, биеийг нь асууж байгаарай. Чамд хамаатай хүн бүрийг хайрлаж яваарай гэж захия.

Ч.Биндэръяа

Categories
мэдээ нийгэм

ЕБС-ийн сурагчдын амралт 12 дугаар сарын 18-наас эхэлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг наашлуулна гэх мэдээлэл олон нийтийн дунд нэлээн явсан. Тэгвэл өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар сурагчдын амралттай холбоотой шидвэрийг гаргасныг БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн танилцууллаа.

Тэрбээр “12 дугаар сарын 18-н хүртэл хичээллээд хоёрдугаар сарын 1-н хүртэл амарна. Хоёрдугаар сарын 1-нээс хоёрдугаар улирлын хичээл эхэлнэ.

COVID-19-ын нөхцөл байдал хүндэрвэл цахимаар хичээллэх бэлтгэлээ бэлдчихсэн байгаа. ЭМЯ-тай хамтраад эрүүл сургууль, эрүүл цэцэрлэг гэсэн арга хэмжээг хэрэгжүүлж байна. Аль болохоор танхимын хичээлийг үргэлжлүүлэх нь үр дүнтэй гэдэг дээр санал нэгдэж байгаа” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Үндсэн хууль зөрчөөгүй гэж Цэц дүгнэжээ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ.

Хуралдаанаас энэ хуулийн “Гэрч” гэсэн 9.6 дугаар зүйлийн 1, 2, 4, 6 дахь хэсэг нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй байна гэсэн дүгнэлт гаргалаа гэж ҮХЦ-ийн төлөөлөгч мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

МИАТ-ийн дөрвөн төлөөлөгч Германд тусгаарлагдаж байна

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Баян-Өлгий аймагт ямар нэг байдлаар хилээр нэвтэрсэн иргэдээс COVID-19 илэрсэн тохиолдол байхгүй. Тэнд хил хаагаагүй. Тандалтын журмаар олон хүнд шинжилгээ хийсэн.

Герман улсад МИАТ-ийн төлөөлөгчид коронавирусийн халдвар авсан тохиолдол бий. Эдгээр дөрвөн хүн эмнэлэгт хэвтээгүй. Гадуур тусгаарлагдаж байна. ХӨСҮТ-ийн эмч нартай холбогдож, заавар зөвлөгөө авч байна. Эндээс шаардлагатай эм, тариагаар хангах тал дээр ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Баянгол дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаан эхэллээ

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал/ИТХ/-ын анхдугаар хуралдаан 100 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааныг Баянгол дүүргийн ИТХ-ын ахмад төлөөлөгч Г.Нарангэрэл удирдан явуулж байна.

Хуралдаанаар дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн дүн, сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай, төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай, дүүргийн ИТХ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх, сонгох, дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох, дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлж, санал болгох асуудлыг хэлэлцэнэ.

Дашрамд дурдахад, Баянгол дүүргийн ИТХ нь 41 мандаттай бөгөөд өнгөрөгч аравдугаар сард зохион байгуулагдсан сонгуульд 91 хүн өрсөлдсөн. Тус дүүргийн ИТХ-д сонгогдсон 41 төлөөлөгчийн батлахыг аравдугаар сарын 21-нд гардуулсан юм.

Categories
мэдээ спорт

Д.Гантүлхүүр: Өөрсдөө мацаад ир, би байж байя


MFC-ын энэ сарын 3-ны үдшийн оргил тулаан 66кг-ын жинд Гаруда ММА клубийн тамирчин Д.Гантүлхүүр VS Ширэн бээлий клубийн тамирчин Э.Ганзориг нарын хооронд өрнөлөө. Хоёр үеийн турш тамирчид гал гарсан тоглолт үзүүлж гар холбож боон Д.Гантүлхүүр өрсөлдөгчөө буулган авав. Д.Гантүлхүүрийн хувьд хэвтээ тоглолттой тамирчин бөгөөд MFC тулааны наймдахь тулаан, долоодахь ялалт нь юм. Өрсөлдөгч Э.Ганзориг нь босоо тоглолттой тамирчин MFC тулааны 11дэх тоглолт бөгөөд түүний дөрөвдэх ялагдал нь боллоо. Хоёр тамирчин жиндээ олон улсад тулалддаг туршлагатай тамирчид. Тоглолтын үед Э.Ганзориг маш сайн хамгаалалт үзүүлж Д.Гантүлхүүрийн хувьд толгой сийрэг сайн ажиллаж, тактикийн тоглолт гаргалаа.

Д.Гантүлхүүр “Босоогоос тоглолт хийе гэсэн бодолтой байсан боловч Э.Ганзориг сайн тулаанч учир өөрийн давуу талаар тоглолоо. Цаашдаа өөрийн сул тал дээрээ маш сайн ажиллах болно. Миний ард 400-500 хүн бий. О.Болд- Эрдэнэ багшдаа болон Гаруда”-гийн дээвэрт харьяалагддаг бүх хүмүүстээ маш их баярлалаа. Клубийнхээ дүү нарт хандаж хэлэхэд ялалтын буухиаг үргэлжлүүлээрэй гэж хүсье. Аварга хүн өрсөлдөгчөө дуудна гэж юу байхав. Өөрсдөө мацаад ир би байж байя” хэмээсэн юм. Дэд тулаан 66кг-ын жинд Кудо эрч клуб, “Кардио ММА клубийн тамирчин жалам хар хочит Э.Баярмандах VS Ирээдүй ММА клубийн тамирчин А.Намуунгэрэл нар хооронд боллоо. Гуравдугаар үеийн төгсгөлд А.Намуунгэрэл гурвалжин боолт хийж өрсөлдөгчөө буулган авав. 84кг-ын жинд Ирвэс клубийн тамирчин О.Батзориг VS Өмнөговь Ultimax клубийн тамирчин Б.Мөнх- Эрдэнэ нарын хооронд болсон юм. Хоёрдугаар үеийн эхэнд О.Батзориг хүнд цохилтоор ялалтаа авлаа. Эмэгтэй 52кг-ын жинд Шандас ММА клубийн тамирчин Х.Уянга, “Ширэн бээлий клубийн тамирчин А.Отгонжаргал нар тоглолоо. А.Отгонжаргал MFC тулааны анхны ялалтаа байгуулсан юм. 57кг-ын жинд ХЦ-ийн дугаар салбарын тамирчин Б.Мөнх- Учрал, “Ширэн бээлий клубийн тамирчин Г.Золжаргал нар тоглолоо.

Гурван үеийн турш Б.Мөнх- Учрал илүүрхэж MFC тулааны анхны ялалтаа авлаа. 61кг-ын жинд Дорноговь, Замынүдийн тамирчин Э.Молом-Очир, “Пан Монгол дэвжээний тамирчин Б. Дорж- Очир нар тоглолоо. Тоглолт энтэнцүү явагдаж шүүгчийн дүнгээр Б.Дорж- Очир MFC тулааны хоёрдахь ялалтаа авлаа. MFC тулаан долоо хоног бүрийн мягмар гаригт 20:00 цагаас Misheel Walking street-д болох юм. Дараагийн тулаан Б.Алтандөлгөөн, Н.Бат-Эрдэнэ нарын хооронд болно.

У.УРАНБИЛЭГ

Categories
мэдээ нийгэм

ХЭҮК-ийн гишүүн П.Оюунчимэгийн нэр хүндийг гутаан доромжилсондоо уучлалт гуйв

ХЭҮК-ийн гишүүн П.Оюунчимэгийн талаар сэтгүүлч Будрагчаа цуврал нийтлэл тараан олон нийтэд ташаа мэдээлэл тарааж, энэ мэдээллээрээ өмнө нь Зөрчлийн хуулийн дагуу шийтгэл хүртэж байсан нь тогтоогджээ. Түүний хувьд мэргэжлийн ёс зүйн алдаа гарган ташаа мэдээлэл тарааж байгаа хэмээн үзэж байгаа юм. Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Ёс зүйн хороодын 2015 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн нэгдсэн хуралдааны нэгдүгээр тогтоолын хавсралтаар “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ийг боловсруулсан билээ.

Уг зарчмын :

“1.1 Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, САНАМСАРГҮЙ АЛДАА ГАРГАХААС ЗАЙЛСХИЙНЭ.

1.3 Бүтээлийн гарчиг, зураг, дүрс, дуу, график, ишлэл зэрэг нь АГУУЛГЫГ БУРУУГААР ОЙЛГУУЛАХ, хэт хялбарчлах, мэдээллийг нөхцөл байдлаас салгаж мушгин гуйвуулах ёсгүйг үргэлж санаж, ийм зөрчил гаргахгүйн төлөө ажиллана.

1.4 Фото, видео, аудио мэдээллийн агуулгыг техникийн арга хэрэгслээр ГУЙВУУЛАХГҮЙ.

1.5 Нөлөөллийн болон мэдээллийн бүтээлийг ялгаж, мэдээнд үзэл бодол оруулахаас татгалзана.

1.6 Баталгаагүй мэдээлэл, таамаглал, ам дамжсан яриаг таамаг хэмээн тодорхой дурьдана.

1.7 Хэвлэлийн мэдээг өөрчлөлтгүйгээр нийтэлж, нэвтрүүлбэл редакцийн агуулгаас ялгаж тэмдэглэнэ.

1.8 Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно” гэж заасан байдаг.

Монгол улсын бүх сэтгүүлчид хамааралтай энэхүү ёс зүйгээ сэтгүүлч С.Будрагчаа зөрчсөн болох нь түүний эх сурвалжийн тайлбараар тогтоогджээ. Тодруулбал, Livetv.mn сайтын сэтгүүлч С.Будрагчаа нь цуврал нийтлэл бэлтгэхдээ бичлэгийг эвлүүлж, бодит байдлаас өөрөөр ойлгогдохоор олон нийтэд түгээсэн байна. Энэхүү үйлдэлд тухайн цуврал бүтээлийн эх сурвалж дараах тайлбарыг гаргасан байна.

Categories
мэдээ нийгэм

ОХУ-аас импортолсон “Сайра” загаснаас шимэгч хорхой илэрчээ

Нийслэлийн гүний гаальд хянадаг импортын бараа бүтээгдэхүүн, ачаа тээвэрт хийж буй шалгалтын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр:

-2020 оны гуравдугаар сарын 19-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хяналт шалгалт хийлээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 35 улсын байцаагч ажиллаж байгаа аж. Алтанбулаг боомтоос 4533 тээврийн авто машин 4756 жолооч ирсэн. Үүнээс 3292 нь гадаад жолооч байсан бол 1464 жолооч нь Монгол байв. Ачаа барааны 102 сая 722800 ширхэг бараа, тонн хэмжээгээр авч үзвэл 72,989,6 тонн бараанд хяналт шалгалт хийн ажилласан байна.

Гуравдугаар сарын 19-ний өдрөөс манай хэлтэс 24 цагийн горимд шилжин ажиллаж байгаа. Алтанбулаг бүсээс олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу хүнсний бүтээгдэхүүн болон бүх төрлийн бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн ажиллагаа хэвийн. Энэ ажлыг явуулахад төрийн болон бусад хамтын ажиллагааны дүнд коронавирусийг дотооддоо алдаагүй гэж харж байгаа. Гэвч үүний хажуугаар зөрчил их гарлаа. Тухайлбал, Алтанбулаг боомтоос гүнд шилжин ирж байгаа импортлогдсон бараа бүтээгдэхүүн 102 мянган тонн орчим бараа бүтээгдэхүүн хяналт шалгалтад хамрагдсан. Үүний 30 хувь нь гаалийн хяналтын бараа юм. Бусад нь Мэргэжлийн хяналтын хяналтаар хянагдаж орж ирсэн бараа аж.

Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторийн шинжилгээгээр эерэг сорьц илэрлээ. Үүнд “Сайра” нэртэй загас байлаа. 40,1 тонн бараанаас загасны шимэгч хорхой илэрсэн. Хүнсний аюулгүй байдлын шаардлага хангахгүй гэсэн дүн гарсан. Замд тээвэрлэгдэж явж байгаа тээврийн хэрэгсэл осолдсоны улмаас 54,4 тонн бүтээгдэхүүн муудсан байна. Үүнээс шинжилгээ авахад хүнсний аюулгүй байдлын шаардлага хангаагүй гэсэн үнэлгээг үндэслэн устгал хийсэн.

Оросын холбооны улсаас импортолсон 266 кг алимд дотоод хорио цээртэй шавж илэрсэн. Голланд улсаас ирсэн гурван төрлийн цэцгийн булцуунаас хориотой бөөс илэрсэн. Эдгээрийг журмын дагуу ариутгал хийн, зөрчлийг залруулсан юм.

Categories
гадаад мэдээ

Байден, Трамп нарын саналын харьцаа 215:171 боллоо

Жо Байден одоогоор 213 санал, Трамп 174 санал аваад байна. Байден 57 санал нэмж авбал сонгуульд ялалт байгуулна. Тэрбээр иргэдийн саналын 49,7 хувийг буюу 60,5 сая хүний санал, Трамп 48,6 хувь буюу 59,2 сая хүнээс санал аваад байна.

Нийт 38 мужийн сонгуулийн үр дүн гараад байна.

Categories
мэдээ нийгэм

Өвөрхангай аймагт “Камержуулалт-2” аян өрнөж байна

Өвөрхангай аймагт гэмт хэрэг зөрчлийг бууруулах зорилгоор “Камержуулалт-2” аяныг өрнүүлж байна. Энэхүү аянд албан байгууллага, айл өрх нэгдэж байр, орон сууцны гадна талбайг бүрэн хянах камерын системийг суурилуулсан байна.

Жишээ нь Арвайхээр сумын 12 лугаар цэцэрлэгийн хүүхдүүдийн аюулгүй орчинд суралцах нөхцлийг хангах зорилгоор нэг жилийн өмнөөс гадна дотно бүхий л цэгээ камержуулж 80 хоногт бичлэгээ хадгалах боломжтой камерын системийг суурилуулжээ. Энэ мэтчилэн дээрх аймгийн хэмжээнд “Камержуулалт-2” аян өрнөж, албан байгууллага, айл өрх ойр орчмоо камержуулж байна.

Аймгийн хэмжээнд “Камержуулалт-2” аян өрнөснөөр 2019 онд нийт гэмт хэргийн гаралт 8,5, гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 14,3 хувиар буурчээ.

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 58 цэгт 136 камерын хяналт ажиллаж байна.

Аймгийн төвийг бүхэлд нь камержуулсанаар гудамж талбайгаас эд зүйлээ хулгайд алдсан, орон гэрийн хулгайд өртсөн, автомашинаа шүргүүлсэн зэрэг иргэд аймгийн мэдээлэл шуурхай удирлагын төвөөс камер шүүлгэж хэргээ хялбараар шийдвэрлүүлэх боломжтой болж байгаа юм.