Categories
мэдээ нийгэм

ОХУ-д 24 цагийн дотор 19758 хүн халдвар авчээ

ОХУ-ын Эрүүл мэндийн салбарын удирдлагууд COVID-19 дэгдсэнээс хойш анх удаа нэг өдөрт энэ өвчний халдвар авсан 19 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдээд байна гэж мэдээлжээ. Өчигдрийн байдлаар сүүлийн 24 цагийн дотор 19768 хүн халдвар авсан бол урд өдөр нь 18648 хүн халдвар авсан гэж бүртгэгдсэн байна. Түүнээс гадна энэ мягмар гаригт 355 хүн нас барсантай харьцуулахад өчигдөр нас барсан хүний тоо 389 хүрсэн гэж бүртгэгджээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдол нь 85 мужид нь гарсан аж. Харин үлдсэн 25 хувьд багтсан хүмүүсээс энэ өвчний шинж тэмдэг илрээгүй байна. Гэхдээ ОХУ-д COVID-19 гарснаас хойш нийт 1.639.546 тохиолдол бүртгэгдэж, 29.217 хүн нас барсан аж. Мөн сүүлийн үеийн байдлаар энэ өвчнийг туссан 15.576 хүн эдгэрчээ. Ингэснээр эдгэрсэн хүний тоо 1.266.931 болсон байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Нархан” хүүхэлдэйн театр хөшгөө нээлээ

Нийслэлийн ерөнхий боловсролын 21 дүгээр сургууль “Боловсролын чанарыншинэчлэл-4” төслийн хүрээндсурагчдын эх хэлний боловсролыг хөгжүүлэх , үзсэн хичээлийн агуулгыг сонирхолтой хэлбэрээр хүргэх зорилгоорнийслэлийн сургуулиадаас анх удаагаа“Нархан “ нэртэй хүүхэлдэйн театрыгсургуульдаа байгуулан , өнөөдөр бага ангийн сурагчдадаа анхны жүжгээ толилуулаа. Тус сургуулийн хөгжмийн болон бага боловсролын 5 багш жүжгийнхээдүрүүдэд тоглож, хамтран зохиолоо гаргадаг байна.Энэхүү төсөл 2020-2021 оны хичээлийн жилд бага ангийн 2230 сурагчдыг хамруулах бөгөөд цаашид сурагчид өөрсдөө жүжигт тоглох боломжтой болох юм.

Хөшиг нээгдэхэд нэгдүгээр ангийн бяцхан сурагчид баяртайгаар алга ташин тоглолт эхлэв. Өнгийн гэрэл, тайзболон утсан хүүхэлдэйнүүд бяцхан сурагчдад сонирхолтой байгаа нь илт.Хөгжмийн боловсролын багш нар нь жүжгийн зохиолоо өөрсдөө гарган, найруулж , жүжигтээ тоглож буйгаараа онцлогтой.

Тус сургуулийн бага ангийн сургалтын менежер Д.Сарантуяагаас “Нархан” театрын талаар тодрууллаа.


-Сургуульдаа хүүхэлдэйн театртай болох санаачлага анх хаанаас гарсан бэ?

-Өмнөх хичээлийн жилд “Боловсролын чанарыншинэчлэл 4” төслийн хүрээндсурагчдын эх хэлний боловсролыг хөгжүүлэх зорилгоор “Эх хэл” гэдэг төсөл бичээд, тэндээс санхүүжилтын тодорхой хувь бүрдэж, анхны шангаа татсан гэж болно.

– Бага насны хүүхдэд онолоос илүүтэйгээр дүрээрболон тоглоомын аргаар дамжуулан хичээлийн агуулгыг заах нь илүү үр дүнтэй гэж үздэг. Тэгвэл уг төслийн зорилгыг ингэж тодорхойлж болох уу?

-Тийм ээ. Үндсэндээ энэ л бидний зорилго.Бага насны сурагчид ялангуяа нэгдүгээр ангийнхан жүжигтээ орчихсон, Сүмбэр уул, солонгоо хайгаадмаш сонирхолтойгоор хүлээж авч байгааг харах сайхан байна. Үзүүлээд орхих биш, багш нар нь эргүүлээд хичээлтэй нь уялдуулж,хичээлийн холбогдолтойгоор хүргэхэд оршиж байгаа юм. Мөн цаашдаа дүрийн судалгаа хийлгэх, хүүхдүүдийг өөрсдийг нь хуруун хүүхэлдэйгээр тоглуулах зэрэг шат шатны сургалтын үйл ажиллагаа явагдана.

-“Нархан” хүүхэлдэйн теартын ард хичнээн хүн ажиллаж байгаа вэ. Багш нар нь өөрсдөө тоглож байгаа харагдлаа?

– Манай сургуулийн хөгжмийн багш нар өөрсдөө хичээлийн бус цагаар бэлтгэлдээ ороод, бага боловсролын 2 багш хамтраад 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр театр мааньүйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.Өнгөрсөн сараас эхлээд нэгдүгээр ангийнхандаа хэсэгчлээд жүжгээ толилуулж байгаа. Нас насных нь онцлогт тохируулаад жүжгийн тавилтууд өөрчлөгдөөд явах юм.

Ч.БИНДЭРЪЯА


Categories
мэдээ нийгэм

Малдаа яваад сураггүй алга болсон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг эсэн мэнд олжээ

Энэ сарын 2-ны өдөр /2020.11.05/ Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ойролцоогоос 38 настай хөгжлийн бэрхшээлтэй иргэн Э мал хариулж яваад сураггүй алга болжээ.

Уг дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газар эрэн хайх ажиллагааг явуулж байх явцад тухайн иргэн “Адгийн хадан-Ус” гэдэг газар /сураггүй болсон газраас 5 км-т/ малчин Б-ын гэрт эсэн мэнд байна гэж ар гэрийнхэнтэйгээ холбоо барьсан тул эрэн хайх ажиллагааг зогсоосон байна.

Categories
мэдээ спорт

“MGL-1FIGHT NIGHT IV” тулаан энэ сарын 9-нд болно

Монголын Тулааны Шилдэг Тамирчдын холбоо нь 2009 оны зургадугаар сарын 05-ны өдөр үүсгэн байгуулагдсан.

Тус холбооны зорилго нь Мэргэжлийн Кик бокс, Холимог тулааныг Монголдоо хөгжүүлэх, хүүхэд залууст сурталчлах, холимог тулаанаар Дэлхийн холбоодод Монгол Улсынхаа нэрийг гаргах тамирчид бэлдэх болон тэмцээн уралдаан зохион байгуулахад чиглэсэн. Холбооны зүгээс чансаа ахих MGL-1 FIGHT NIGHT тэмцээнийг гурван удаа, MGL-1 FIGHTING CHAMPIONSHIP Аваргын бүсийн төлөөх тулаануудаас гадна Япон, БНХАУ, ОХУ, Тува, Буриад, Халимаг улсын тамирчидтай хийсэн халз тулааныг 14 удаа зохиосон. Мөн сорил тулаануудыг 11 жилийн турш тасралтгүй зохион байгуулсаар өдийг хүрчээ.

Энэ хугацаанд Мэргэжлийн кик боксын 9 аварга, Холимог тулааны 22 аваргыг шалгаруулж, одоогийн байдлаар АНУ-ын UFC, BELATOR, Солонгос Улсын ROAD, Япон Улсын DEEP, БНХАУ-ын RUFF, Холимог тулааны ONE CHAMPIONSHIP зэрэг олон холбоонд тамирчид амжилттай тулалдаж, эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд гаргасаар байна. Тухайлбал Ази Номхон далайн орнуудын LEGEND CHAMPIONSHIP холбооны аваргын бүс, мөн ONE CHAMPIONSHIP холбооны Дэлхийн аваргын бүсийг Монгол Улсын тулааны анхны гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг эх орондоо авчирсан түүхтэй.

Холимог тулааны спортыг бүх насны хүмүүс үзэж сонирхоход эл холбооныхон хувь нэмрийг оруулсаар байгаа. Холбооны зүгээс цуврал тэмцээнүүдийг зохион байгуулахаар тов зарлажээ.

  1. 2020.11.09 MGL-1 FIGHT NIGHT 5 дугаар тэмцээн
  2. 2020.11.23 MGL-1 FIGHT NIGHT 6 дугаар тэмцээн
  3. 2020.12.07 MGL-1 FIGHTING CHAMPIONSHIP Аваргын бүсний төлөөх тулаануудыг энэ ондоо багтааж хийхээр төлөвлөсөн байна.

MGL-1FIGHT NIGHT 4 ДҮГЭЭР ТУЛААН 2020 ОНЫ 11 САРЫН 9-НД БОЛНО. ТУЛААН ХИЙХ ТАМИРЧДЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Энэ удаагийн чансаа ахиулах тулаанд холимог тулааны 57 кг-ийн жингийн шилдэг найман тамирчин хасагдах журмаар тулалдан 2020 оны 57 кг-ийн жингийн аварга, бүсийн эзэн тодорно. Энэ жинд 2012 оноос хойш “Шандас ММА” Р.Отгонтулга, Монголын Жиүжицүгийн холбооны О.Пүрэвгэсэн гэх хоёр аварга тодорсон байна. Чансаа ахиулах тулаан 70 кг-ийн жингийн тамирчдын дунд өрнөх бол Оргил тулаан Мэргэжлийн боксын WBC холбооны 2002 оны залуучуудын аварга, Мэргэжлийн бокс-т 34 тулаан хийж, 27 ялсны 22 тулаан нь КО буюу хүнд цохилтоор буулгаж байсан Г.Баяртогтох холимог тулааны төрлөөр Баянхонгор аймгийн сумын начинтай анх удаа тулалдах аж.

ТУЛАЛДАХ ТАМИРЧДЫН ТАНИЛЦУУЛГА:

No description available.

1. 57 кг жинд Хөвсгөл аймаг Мөрөн суманд төрсөн, “Ирээдүй ММА”-ын тамирчин Цогтсайханы Лхагвасүрэн. 176 см өндөр, 21 настай. Хөвсгөл аймагт 2013 оноос боксын спортоор Алтан-Очир багшийн удирдлага доор бэлтгэл хийж байгаад 2018 онд Улаанбаатарт орж ирж, 2019 оноос “Ирээдүй ММА”-д холимог тулаанаар хичээллэж эхэлсэн. “MGL-1 FC” 2020 оны сорил тулаанд 2 ялалт байгуулж, 2020 оны “MGL-1 FC” 14-р тулаанд “Шандас ММА”-ын Сүхбатад шүүгчдийн саналаар ялагдсан. Дасгалжуулагч багш, МУБТС тэргүүний ажилтан, Японы мэргэжилтэн багш Араи Жүн Ичи

ӨРСӨЛДӨГЧ

Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд төрсөн. “Адуучин” хочит Мягмар овогтой Мөнхбат 160 см өндөр, 28 настай. 2017 онд“Мастер тулаанч” реалити шоугаар ялалт байгуулан гарч ирсэн. “MGL-1 fight night” 2 дугаар тэмцээн дээр ХСИС-ийн тамирчин Түвшинзаяаг шүүгчийн саналаар ялсан. 57 кг жингийн хамгийн намхан тамирчин. Нийт 5 тулаан хийж, 4 ялсны 2 нь хүнд цохилтоор, 2 нь шүүгчийн саналаар ялж, 1 ялагдал хүлээсэн байна. Дасгалжуулагч багш ОУХМ Ганбаатар, ОУХМ Д.Төрбат

No description available.

2. 57 кг жинд ЦЭНХЭР БУЛАН Дундговь аймаг, Дэлгэрхангай суманд төрсөн. Бие хамгаалах урлаг Таеквондогийн төрлөөр 13 наснаасаа хичээллэж эхэлсэн. “Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар”-ын тамирчин Цогттуяа овогтой Түвшинзаяа. 170 см өндөр, 22 настай. 2018 оны “MGL-1 FC” сорил тулаанд ялалт байгуулан гарч ирж, өрсөлдөгч 3 тамирчнаа КО буюу хүнд цохилтоор буулган авч, “MGL-1 FIGHT NIGHT” 2 дугаар тэмцээнд Адуучин хочит М.Мөнхбатад шүүгчдийн саналаар ялагдал хүлээж байсан. Дасгалжуулагч багшТаеквондогийн спортын мастер Б.Хатанбаатар

ӨРСӨЛДӨГЧ

“Komit service”, “Team Tungaa”, “Шандас ММА”-ын тамирчин Б.Мөнхдэлгэр. 170 см өндөр, 27 настай. Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд төрсөн. 2016 онд холимог тулаанаар хичээллэж эхэлсэн. “MGL-1 FC” –ын тулаанд ээлж дараалан боох, өчих мэхээр ялалт байгуулсан. 2019 онд холбооны 10 жилийн ойд зориулан зохион байгуулагдсан “Монгол Туургатны Холимог тулаан”-ы “MGL-1 FC13 тулаан”-д өрсөлдөгч болох “Ширэн бээлий” клубын тамирчин Г.Золжаргалыг гарт өчиж ялсан. Нийт 4 тулаан хийж, бүгдэд нь өчиг боох мэхээр ялалт байгуулсан өчиг боолтын мастер түүнд одоо аваргын төлөө тулалдах эрх нээгдэж байна. Дасгалжуулагч багш МУГТ Ж.Нарантунгалаг

No description available.

3. 70 кг жинд Дорнод аймгийн Ардын цэргийн 085-р ангийн тамирчин Бадамдоржийн Золхүү. 183 см өндөр, 25 настай. 2020 оны сорил тулаанд 77 кг жинд КО буюу хүнд цохилтоор ялалт байгуулж, “MGL-1FC” 14 дүгээр тэмцээнд 77 кг жинд “Самбо ММА”-ын Т.Уугантулгыг боолтоор ялсан. Одоо 70 кг жинд тулалдах гэж байна.

ӨРСӨЛДӨГЧ

Архангай аймгийн Чулуут суманд төрсөн. Хангай Нуруу Байгалийн Цогцолборт хамгаалалтын захиргаа “Ширэн бээлий” клубын тамирчин Пүрэвдоржийн Содномдорж. 183 см өндөр, 25 настай. Жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн. 2020 оны “MGL-1FC” сорил тулаанд 3 өрсөлдөгчид бүгд шууд бууж өгсөн бөгөөд 2020 оны “MGL-1FC” 14 дүгээр тэмцээнд Эрдэнэт хотын “Зэвдожо”-ны тамирчин Ц.Пүрэвсүрэнг боох мэхээр ялан одооогийн байдлаар 4 ялалттай явж байна. Дасгалжуулагч Багш ОУХМ Д.Төрбат

No description available.

4. 57 кг жинд NEW Мarguee тамирчин Батчулуун овогтой Жанчивнямбуу 173 см өндөр, 29 настай 2016 оны сүүлээр бие хамгаалах урлагаар хичээлж эхлэсэн бөгөөд 2017 оны холбооноос зохион байгуулсан МАСТЕР тулаан ралите шоунд шилдэг 22 тамирчингаар шалгарч чадсан ч MGL-1FIGHT NIGHT 1 тулаанд Түвшинзаяад ялагдал хүлээсэн 5 тулалдаж 3 ялж түүнээс ТКО-2 ялж 2 ялагдал хүлээсэн байна.

ӨРСӨЛДӨГЧ

“Фүкү Фүүдс”ХХК, “Голдан стар”-ын тамирчин Бат-Ирээдүй овогтой Цэндсүрэн. Өндөр 170 см 22 настай. 2010 оноос боксын спортоор хичээллэж эхэлсэн, боксын суурьтай тамирчин. “MGL-1 FC”-д нийт 4 тулаан хийснээс гарын хүнд цохилт буюу КО-оор 2 удаа, техникийн илт давуугаар 1 удаа, өчиг боолтоор 1 удаа ялалт авсан. Хамгийн сүүлд “MGL-1 FIGHT NIGHT” 3 дугаар тэмцээнд БГД-ийн Спорт хорооны тамирчин Б.Алтанцацралыг 3-р үеийн 4.30 секунд-д ТКО буюу техникийн илт давуугаар ялж 4 ялалт, нэг ч ялагдалгүй явж байна. Дасгалжуулагч багш ОУХМ Г.Ганзориг

No description available.

5. 57 кг жинд “Team Tungaa”, “Шандас ММА”-ын тамирчин Отгонсүрэн овогтой Сүхбат. 176 см өндөр, 20 настай. 2018 оноос тулааны спортоор хичээллэж эхэлсэн. 2020 оны сорил тулаанд өрсөлдөгч нараа өчиж боох мэхээр ялж, шалгаран гарч иржээ. “MGL fighting-14”тулаанд “Гардио ММА”-ын тамирчин Б.Алтансүхийг шүүгчдийн саналаар ялж, нийт 4 тулаан хийсний 2-т нь өрсөлдөгчөө өчих боох мэхээр ялж, 2 удаа шүүгчдийн саналаар ялсан байна. Дасгалжуулагч багш МУГТ Нарантунгалаг

ӨРСӨЛДӨГЧ

Говь-Алтай аймгийн Есөн булагт төрсөн. 2016 Улаанбаатар хотод ирж, “Ширэн бээлий” клубт бэлтгэлээ хийж эхэлсэн. Цэрмаа овогтой Отгонбаяр 168 см өндөр, 27 настай. MGL-1 FC сорил тулаан болон бусад тулаанд ээлж дараалан 3 удаа ялалт байгуулж, одоогийн байдлаар ялагдалгүй явж байна. Тус тамирчин барилдах урлагтай бөгөөд өрсөлдөгчөө доороо оруулан гарын хүчтэй цохилтуудаараа ялалт байгуулдаг. MGL-1 FC 13 дугаар тулаан дээр “Наадам Центр”-ын тамирчин Сайханбилэгийг шүүгчдийн саналаар ялж 3 ялалттай болсон. Дасгалжуулагч багш Боксын ОУХМастер Д.Төрбат

ОРГИЛ ТУЛААН

No description available.

-93 кг жинд Баянхонгор аймгийн төрсөн Туул овогтой Намнанбаяр 180 см өндөр, 23 настай Бөхийн спортоор Баянхонгор аймагт аймгийн заан Шагдарсүрэн багшийн удардлаган доор хичээлж эхлэсэн. 2016 онд Сумын начин цол хүртсэн MGL-1 FC сорил тулаанд өрсөлдөгчөө боолтоор ялалт байгуулсан тамирчин.

ӨРСӨЛДӨГЧ

-93 кг жинд Golden Boxing жимийн тамирчин Ганбатын Баяртогтох өндөр 170 см 40 настай Мэргэжлийн боксын WBC холбооны 2002 оны залуучуудын аварга, Мэргэжлийн боксоор 34 удаа тулаан хийж 27 ялж түүнээс 22 тулаан ко буюу хүнд цохилтоор буулгаж байжээ. Дасгалжуулагч багш Боксын ОУХ мастер С.Эрдэнэбат Боксын Спортын мастер Ундрахбаяр

Categories
мэдээ нийгэм

Энэ сард 10 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэнэ

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард 10 удаагийн тусгай үүргийн нислэгээр 1980 иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргасан. Үүнд:

  • 11 сарын 3-нд Сөүл-Улаанбаатар
  • 11 сарын 6-нд Алматы-Улаанбаатар
  • 11 сарын 11-нд Токио-Улаанбаатар
  • 11 сарын 12-нд Сөүл-Улаанбаатар
  • 11 сарын 13-нд Сөүл-Улаанбаатар
  • 11 сарын 18-нд Сөүл-Улаанбаатар
  • 11 сарын 19-нд Франкфурт-Улаанбаатар
  • 11 сарын 20-нд Сөүл-Улаанбаатар
  • 11 сарын 25-нд Токио-Улаанбаатар
  • 11 сарын 27 Сөүл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ гэж Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг нэмэгдүүлэв

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа. Хуулийн төсөлд, Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хязгаарласан заалтыг залруулжээ.

УИХ-аас тавдугаар сарын 7-нд баталсан УИХ-ын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлд заасан үндсэн бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачилна” гэсэн хэсэгт Ерөнхийлөгч тавдугаар сарын 26-нд хэсэгчлэн хориг тавьсан. Ерөнхийлөгч хориг тавих үндэслэлдээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд огт нийцэхгүй, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нийт ард түмнээс сонгогдсон, төрийн тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэгчийн хувьд улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар хууль, тогтоомжийн төсөл санаачлах эрхийг хэт хязгаарласан байна гэснийг УИХ наймдугаар сарын 20-ны хуралдаанаараа хэлэлцэж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаар шийдвэрлэсэн. Иймд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн хуулийн 88 дугаар зүйлийн 88.8, 88.9 дэх хэсэгт заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооноос холбогдох төслийг боловсруулсан байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно” гэж, 33 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэж тус тус өөрчилсөнтэй холбогдуулан төслийг боловсруулжээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч нь УИХ-ын гишүүн, Засгийн газраас санаачлахаар тусгайлан зааснаас бусад асуудлаар хууль санаачлах эрхтэй бөгөөд ингэхдээ Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг баримтлан, санаачилсан хуулиараа өөртөө үндсэн бүрэн эрхт нь үл хамаарах тодорхой бүрэн эрх олж авахгүй байхаар зохицуулжээ.

Түүнчлэн УИХ-ын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.11.1 болон 24.11.3 дахь заалтуудын давхардлыг арилгах, 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсгийн нэр томьёог нийцүүлэхэд шаардлагатай томьёоллыг хамтад нь боловсруулсан байна.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ сарын 3-ны хуралдаанаар төслийн зүйл бүрээр хэлэлцэж дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцууллаа.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг асуулт асууж тодруулснаар санал хураав.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг хуулийн төслийг батлахыг дэмжлээ.

Categories
мэдээ улс-төр

Төсвийн хүрээний мэдэгдлийн зарчмын зөрүүтэй саналыг дэмжив

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Засгийн газраас 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар ажлын багаас гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураасан талаарх санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг танилцуулав. Тухайлбал, Ажлын багаас төслийн 1 дүгээр зүйлд заасан эдийн засгийн үндсэн үзүүлэлтэд тусгагдсан нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ 2021 онд 3,498.5 тэрбум төгрөг гэснийг 3,540.7 тэрбум төгрөг гэж ДНБ-д эзлэх хувь 2021 онд 8.3 гэснийг 8.4 гэж, нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлын нийт хэмжээ 2021 онд 1,390.3 тэрбум төгрөг гэснийг 1,363.8 тэрбум төгрөг гэж ДНБ-д эзлэх хувь 3.3 гэснийг 3.2 хувь гэж тус тус өөрчлөх санал гаргасныг дэмжжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Ц.Мөнх-Оргил нарын гишүүн асуулт асууж хариулт авснаар дээрх зарчмын зөрүүтэй саналын томъёолол тус бүрээр санал хураав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг дэмжсэнээр төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Categories
мэдээ цаг-үе

​Цаг агаар: Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын нутгаар цас орж, шуурна

Өнөөдөр Төв, Сэлэнгийн нутаг, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж, ихэнх нутгаар салхитай байхыг анхааруулж байна.

Маргааш баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд Хэнтэйн уулсаар, 9-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 6-нд зарим газраар, 7, 8-нд говь, тал, хээрийн нутгаар 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. 7-нд баруун аймгуудын нутгаар, 8,9-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Categories
мэдээ улс-төр

Төрөөс 2021 онд баримтлах мөнгөний бодлогыг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг баталлаа.

Төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үеэр УИХ-ын даргаас тогтоолын төслийн 2 дахь заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсөн юм. Ажлын баг 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр хуралдан, Байнгын хороо тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэгийг авч чадаагүй зарчмын зөрүүтэй 2 саналын томьёоллыг нэгтгэж, боловсруулах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Төслийн 2 дахь хэсэгт “Цар тахлаас үүдсэн эдийн засгийн хүндрэлийн үед импортыг орлох, экспортыг төрөлжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийг идэвхжүүлэхэд чиглэсэн мөнгө, санхүү, төсвийн бодлого хэрэгжүүлэх” гэсэн заалтыг шинээр нэмэхээр зарчмын зөрүүтэй саналын томьёолол боловсруулжээ.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар дээрх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцууллаа.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулав. Тухайлбал УИХ-ын гишүүн Ц.Туваан, ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2860 төгрөг болсон байгааг тодотгоод, 2016 оны Ардчилсан намын Засгийн газрын үед 1960 төгрөг байсныг дурдав. Өөрөөр хэлбэл 1000 орчим төгрөгөөр өссөн, цаашид үүнд ямар бодлого барьж ажиллахыг тодрууллаа. Тэрээр, “Монгол Улс импортын хараат улс учраас ханш өсөхөд барааны үнэ нэмэгддэг. Өнөөдөр 300 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг хүний тэтгэврийг ам.долларт шилжүүлбэл 70 ам.доллароор багассан. Зөрөөд өргөн хэрэглээний барааны үнэ өсөж байна. Ирэх онд ам.долларын ханш ямар байх вэ” хэмээн асуулаа.

УИХ-ын гишүүүн Х.Булгантуяа, долларын ханш оны эхнээс уналттай байгаа бөгөөд энэ оны имфляцийн онилсон түвшин 8 хувь байгааг тэмдэглээд, ирэх онд 6 хувьтай байхаар онилж байгааг тодотгов. Ам.долларын ханшны хэлбэлзлийг инфляцийн түвшинд хадгалж байгаа гэв. Тэрбээр, “Цар тахлын улмаас дэлхий даяар валютын ханш унаж байгаа ч Монгол Улсын хувьд, онилсон түвшиндээ хадгалж байна” хэмээн хариуллаа.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, энэ оны эхнээс төгрөг ам.долларын эсрэг 4.3 хувиар суларсан хэмээн тэмдэглэв. Харин өнгөрсөн онд 4.5, уржнан 8 хувь байсан, 2017 онд 2.8 хувиар чангарсан хэмээн дурдав. Тэрбээр, “Ерөнхийдөө ам.долларын эсрэг төгрөгийн ханш тогтвортой байгаа. Сүүлийн хоёр жил 4-5 хувиар суларч байгаа тул ирэх жил үүнээс илүү хазайж, савлахгүй гэсэн төсөөлөлтэй байна. Ирэх онд эдийн засгийн өсөлт 6-8 хувь байх магадлалтай байгаа тул эдийн засаг сэргэж байнаа гэсэн үүднээс инфляцийг 6 хувь дээр онилсон” хэмээв.

Тэрбээр, өр төлбөрийн тэнцэл талаас валютын ханшинд юу нөлөөлж буйг тодруулсан УИХ-ын дарга Г.Занданшатарын асуултад хариулав. Худалдааны тэнцэл 1.4 тэрбум ам.долларын ашигтай, нийт төлбөрийн тэнцэл 470 орчим сая ам.долларын алдагдалтай байгааг мэдээлэв. Нийт төлбөрийн тэнцэл өнгөрсөн онд тэрбум ам.доллар байсан үеэс багассан. Энэ оны сүүлийн хагас жилд нүүрсний экспорт сэргэж байгаа тул төлбөрийн тэнцлийн алдагдал буурах магадлалтай. Тиймээс ханшид дарамт байхгүй” хэмээн хариуллаа.

УИХ-ын гишүүн, С.Одонтуяа, Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 6.6 хувь байсан, банкны системийн чанаргүй зээл 11.4 хувь байгааг тэмдэглэв. Аж ахуйн нэгжүүд орлого олж, зээлээ төлж чадахгүй байгаад Засгийн газар хариуцлага хүлээх хэрэгтэй гэж байв. Мөн сүүлийн 26 жилийн хугацаанд мөнгөний нийлүүлэлт 10.1 их наяд төгрөг байсан бол сүүлийн дөрвөн жилд 22.3 их наяд болж огцом их хэмжээний мөнгө хэвлэсэн байгааг дурдав. Мөнгөний нийлүүлэлтийг огцом өсгөснөөр мөнгөний бодлогоо алдаж байна гэж шүүмжлэв.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Төсвийн бодлого, мөнгөний бодлого уялдаагүй явж ирсэн гэх Б.Пүрэвдорж гишүүний саналтай ижил байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Сүүлийн 30-40 жил экспортын үйлдвэрээ хөгжүүлээгүй, импортоос хараат байж, уул уурхайгаа шүтсэн бодлого барьсан нь алдаа хэмээн тэмдэглэв. Ажлын байр нэмэхгүй, хүний хөдөлмөр эрхлэх сонирхлыг дээшлүүлээгүйн гор гарч байна хэмээн тодотголоо.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Т.Доржханд, Б.Пүрэвдорж, Х.Булгантуяа нарын гишүүн үг хэлсэн. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар төслийн хэлэлцүүлгийг дүгнэж хэлэхдээ, “Ардын хувьсгалаас хойш Монгол Улс үйлдвэрлэгч орон болон хөгжиж байсан. Тэгвэл ардчилсан хувьсгалаас хойш үйлдвэрүүдээ хувьчилж, уул уурхайн экспортыг голлож импортлогч орон болж хувирсан. Энэ тогтолцооны өөрчлөлтийг засах шаардлагатай. Цаас тавиад л шийдэх асуудал биш. Монгол Улсын үйлдвэржилтийг унагаах бодлогод эцэс болгохоор УИХ-д Үйлдвэржилтийн байнгын хороо байгуулсан. Бодлого ярьж асуудлаа шийдэх хэрэгтэй байна” хэмээсэн юм.

Ингээд санал хураахад хуралдаанд оролцсон 55 гишүүний 34 нь буюу 61.8 хувь нь тогтоолын төслийг батлахыг дэмжлээ.

Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ: Монголын Үндэсний их сургуульд торгууль ногдууллаа

Монголын Үндэсний их сургууль нь “Монголын үндэсний их сургууль-Монголын хамгийн том их сургууль гэж өөрсдийгөө тодотгож, цахим хуудас болон нийтийн зорчигч тээврийн хэрэгслээр реклам, зар сурталчилгааг түгээсэн байна. Энэ нь Зөрчлийн тухай хуульд хуулиар хориглосон зар сурталчилгаа захиалсан, бүтээсэн, түгээхийг хориглосон зүйл заалтыг зөрчсөн болох нь хяналт шалгалтын үед тогтоогдсныг ШӨХТГ-аас мэдээллээ.

Өөрөөр хэлбэл, Монгол хамгийн том сургууль гэдгийг хэн тогтоодог, хаанаас, ямар байгууллага гаргадаг нь тодорхойгүй байхад өөрсдийгөө хамгийн том сургууль гэж тодотгох нь хэрэглэгчийг төөрөгдүүлж, зөв сонголт хийхэд сөргөөр нөлөөлж байна хэмээн үзжээ.

Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Монголын Үндэсний их сургууль-Монголын хамгийн том их сургууль” гэх зар сурталчилгаа түгээсэн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг зөрчсөн тул Монгол Үндэсний их сургуульд 5 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

Хуулийн заалт

10.1 дүгээр зүйл.Зар сурталчилгааны тухай хууль зөрчих

4.Хуулиар хориглосон зар сурталчилгааг захиалсан, эсхүл бүтээсэн, эсхүл түгээсэн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.