Categories
зурхай хонь

1-2021

2021 он

Ажил хэрэг, мөнгө санхүү: Хонины ордныхон бол ямар ч сорилтод бэлэн байдаг хүмүүс. Энэ онд ч мөн адил ямар ч сорилт, шалгуураас эмээлгүй, юу чаддагаа батлан харуулаарай. Аялал адал явдал, эрдэм мэдлэг энэ оны гол цөм нь байх болно. Жилийн эхний хагаст гадаад, дотоодын аялал, албан томилолт таны нүдийг нээж, шинэ туршлага суухад тусална. Түүнчлэн энэ хугацаанд та ялалтын төлөө улайран тэмцэх боловч ялагдал хүлээх тохиолдол цөөнгүй гарна. Зорилгодоо хүрэхийн тулд юуг ч золиослоход бэлэн мэт аашилж мэднэ. Ажил хэргийн талбарт таны өрсөлдөгч зан чанар түлхүү ажиглагдана. Аливаа бизнес, санхүүгийн үйл хэрэгт хянуур болгоомжтой байхыг од эрхэс анхааруулж байна. Төлөвлөгөө, зардал, нөөц боломжоо буруу тооцсоноос маш том алдагдалд орж болзошгүй.

Гэр бүл, хайр дурлал: Таны урам зориг, бүтээлч байдал, өөртөө итгэх итгэл огцом нэмэгдэх бөгөөд энэ нь хайр сэтгэлээ илчлэх, харилцаагаа шат ахиулах боломжийг олгоно. Гэр бүлийн харилцаанд таны хариуцлага нэмэгдэнэ. Таны харилцаа холбоо, тэр дундаа романтик харилцаа таны карьер, хувь хүний хөгжилд чухал нөлөө үзүүлэх бололтой. Хайр дурлалын харилцаанд дөрөвдүгээр сар хамгийн ээлтэй байх бөгөөд энэ үед та эсрэг хүйстнийхээ анхаарлыг илүүтэй татаж, бэлгийн дур хүсэл ч оргилох болно. Харин долоо болон арванхоёрдугаар сард гэнэтийн таагүй үйл явдал тохиож болзошгүй.

Эрүүл мэнд: Жилийн эхний хагаст өөрийгөө хөгжүүлж, спортоор хичээллэхэд тустай. Гэхдээ энэ үед ядарч сульдах, өвдөх магадлал өндөр байна. Сайн мэдээ гэвэл зуны турш, намрын эхэн сард таны эрүүл мэндийн байдал маш сайн байх болно. Оны төгсгөл рүү дөхөх үед биеэ сувилж, өөртөө анхаарал халамж тавих хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм

Дээд шүүх: Б.Махбалд оноосон ялыг хэвээр үлдээлээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч нар болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хянан хэлэлцэв.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд Б.Махбалыг хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар түүнд 13 жил хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон юм.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд Б.Махбалд холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, түүнд оногдуулсан 13 жилийн хорих ялыг 11 жил болгохоор шийдвэрлэжээ.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Categories
мэдээ цаг-үе

60 оюутанд тэтгэлэг олголоо

Өнөөдөр Зориг сангийн арван тав дахь тэтгэлэгт шалгарсан 60 оюутанд тэтгэлэг олголоо. Швейцарын Хөгжлийн Агентлаг, Зориг сан хамтран нийгэм рүү чиглэсэн олон ажил зохион байгуулдгийн нэг нь энэ тэтгэлэгт хөтөлбөр юм. Сурах эрмэлзэлтэй боловч сургалтын төлбөр төлөх боломжгүй оюутнуудад зориулагдсан энэхүү тэтгэлэгт одоогоор нийтдээ 1200 орчим оюутныг хамруулж, нийгмийн хөгжлийн 140 шахам бичил төслийг хэрэгжүүлсэн байна. Уг тэтгэлэгт хөтөлбөрт жил бүр 60 оюутныг 2 үе шаттайгаар шалгаруулан сонгодог юм байна. Нэг оролцсон оюутан дахин Зориг сангийн тэтгэлгийг авах боломжтой байдгаараа онцлог бөгөөд 1.8 сая төгрөг олгодог юмбайна. Мөн энэхүү тэтгэлэгт хамрагдсанаар төсөл санаачлан бичих, хэрэгжүүлэх туршлагатай болох, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, хөтөлбөрийн явцад дөрвөн удаагийн сургалтад хамруулжур чадвар дээшлүүлэх, нийгмийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх гэх зэргээр оюутнууд өөрсдийгөө хөгжүүлэх давуу талтай байдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.

Энэ үеэр тэтгэлэгт хамрагдсан АШУҮИС-ийн хоёрдугаар курсийн оюутан Б.Ирмүүнтэй уулзлаа.

Тэрээр “Анх удаа оролцож байгаа ч тэнцсэндээ баяртай байна. Төлбөр төлөх боломжгүй байсан. Тэтгэлэгт хамрагдсанаар сургалтын төлбөрийн дарамтгүй боллоо. Нийгмийн амьдралын хувьд илүү үр өгөөжтэй болгож өгөхийн сацуубусдад туслах боломж олгож байна. Энэхүү тэтгэлэгт өсвөр насны залуучуудын сэтгэлзүйн төв байгуулах бичил төслөөр оролцсон юм. Өсвөр насанд сэтгэлзүйн гутралд орох үе их байдаг учраас ийм төв хэрэгтэй. Сүүлийн үед амиа хорлох тохиолдол ихсэж байгааг бид харж байна. Яг сэтгэлзүйн асуудалд чиглэсэн зүйл болон байгууллагын ажиллагаа маш муу. Гутралд орсон залуусыг эмо юм, сүртэй гэж гэх зэргээр үгийг нь сонсдоггүй. Би өөрөө ийм зүйлийг даван гарсан учраас олон олон залууст хэрэгтэй зүйл шиг санагдаж энэ төслөө бичсэн” хэмээлээ.

У. Уранбилэг

Categories
гадаад мэдээ

КОВИД-19 | Өмнөд Солонгост хоногт 145 хүн өвчилжээ

Өмнөд Солонгосын Халдварт өвчин судлалын төвийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусээр халдварласан тохиолдол хоногт 145-аар нэмэгдэж, нийт 27195 болжээ.

Шинээр илэрсэн 145 тохиолдлын 28 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна.

БНСУ-д нийт 24821 хүн эдгэрсэн бол 476 хүн нас баржээ. Одоогийн байдлаар 2 686 314 хүнийг шинжилгээнд хамруулснаас 2 633 490 хүний шинжилгээний хариу сөрөг гарч, 25629 хүний хариу хүлээгдэж байгаа аж.

Тусгаарлалтад 1898 хүн байгаа талаар Өмнөд Солонгосын Халдварт өвчин судлалын төвөөс мэдээлжээ.

Categories
мэдээ спорт

NBA-гийн шинэ улирал 12 дугаар сарын 22-нд эхэлнэ

The Athletic-ийн сэтгүүлч Шэмс Чарания твиттер хуудсандаа Хойд Америкийн сагсан бөмбөгийн НБА лигийн ирэх улирлын эхлэх өдрийг мэдээллээ.

Түүний бичсэнээр лигийн удирдлага болон сагсан бөмбөгчдийн үйлдвэрчний эвлэлээс 2020/2021 оны улирлыг 12 дугаар сарын 22-нд эхлүүлэх тал дээр санал нэгджээ. Шинэ улирал 72 тоглолттой. Багуудын цугларалт 12 дугаар сарын 1-нд эхлэж, 3-4 бэлтгэлийн тоглолт хийнэ.

Бүх оддын тоглолт гуравдугаар сарын эхээр явагдаж, плей-офф тавдугаар сарын сүүлээр эхлэнэ. Ингээд лигийн аварга баг долоодугаар сарын сүүлээр тодрох юм.

Цар тахлын хэмжээнээс хамааран тухайн хот, муж спортын ордноо 25-50 хувь үзэгчтэй байлгаж болох гэнэ. Мөн үзэгчдийн суудлыг талбайгаас 3-3,7 метр хол байрлуулна.

Categories
мэдээ нийгэм

Улсын II төв эмнэлэг: Хавдар, зүрх судасны оношлогоог дэлхийн стандарт нийцсэн тоног төхөөрөмжөөр Монголдоо хийлгэх боломжтой боллоо

Улсын II төв эмнэлэгт жил бүрийн 11 дүгээр сарын 8-нд тохиодог “Дэлхий нийтийн дүрс оношлогооны өдөр”-ийг угтан нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байна. Өдөрлөгөөр дамжуулан иргэдэд дүрс оношлогооны салбарын үйлчилгээ, оношлогооны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх, сурталчлан таниулах зорилготой юм.

Өдөрлөгийн үеэр Улсын II төв эмнэлэгийн Радиалогийн тасгийн эрхлэгч М.Мөнгөнхуягтай ярилцлаа.

-Нөгөөдөр “Дэлхий нийтийн дүрс оношлогооны өдөр” юм байна?

-Дүрс оношилгоо дотроо олон төрлийн оношлогооны аргуудтай. Анх 1895 онд рентген туяа нээгдснээр анагаах ухаан , тэр дундаа дүрс оношлогооны салбарт үсрэнгүй хөгжил гарч, түүнээс хойш жил бүрийн 11-р сарын 8-нд дэлхий нийтээрээ энэ өдрийг тэмдэглэдэг болсон. Улсын II төв эмнэлгийн хувьд энэхүү түүхэн тэмдэглэлт өдрийг тохиолдуулан ашиглагдаж буй аппарат, эмчилгээ үйлчилгээгээ танилцуулах зорилготойгоор уг өдөрлөгийг зохион байгуулж байна.

-Танай эмнэлэгт өндөр хүчин чадал бүхий шинэ аппарат, тоног төхөөрөмжүүдашиглалтад орж байгаа гэсэн.Хэзээнээс ашиглагдаж эхлэх вэ?

-Өнгөрсөн оны 11-р сараас Дүрс оношлогооны төвийн үйл ажиллагаа анх эхэлсэн. “Үндэсний оношлогооны төв”байгуулах төслийн хүрээндгадаадаас ирэхээр төлөвлөгдөж байсан инженерүүдКовид-19 цар тахлын улмаас ирэх хугацаа нь хойшилж, угсралтын ажлуудсаатаад байсан.Эрүүл мэндийн яам, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн удирдлагууд зөвшилцсөний үндсэн дээр шинэ аппаратуудын тохируулга хийгдэж, эхнээсээ ашиглагдаж байна. Компьютер томографик, рентген, эхо зэрэг бидний мэдэх аппаратуудыг ашиглаж, өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжүүд бүрэн ашиглалтад ороогүй байсан бол хоёр хоногийн өмнө Монгол Улсад анх удаа гурван тесла хүчин чадал бүхий MRIаппарат ажиллаж эхэлсэн баяртай мэдээтэй энэ өдрөө угтаж байна. Цаашлаад PCD буюу цөмийн технологийн тусламжтайгаар хавдрын эрт үеийн оношлогоог хийдэг аппараттыг дараагийн сард ашиглалтад оруулахаар бэлдэж байна.

-Тэгэхээр иргэдэд нэн шаардлагатай оношлогоо үйлчилгээний тоног, төхөөрөмжөөр бүрэн хангагдлаа гэж ойлгож болох уу?

-Улсын Хоёрдугаар Төв эмнэлэгийн хувьд дээр дурьдсан дүрс оношлогооны салбарынхоёр аппарат эрүүл мэндийн үйлчилгээнд нэвтэрснээр Монгол улсын хэмжээнд лавлагаа, тусламж үйлчилгээг бүрэн хангах нөхцөл бүрдэж байна. Тэр дундаа хавдар, зүрх судасны оношлогоог дэлхийн стандарт нийцсэн тоног төхөөрөмжөөр мэргэжлийн эмч нараар Монголдоо хийлгэх боломжтой болж байна.

Цар тахлаас үүдээд иргэд гадагшаа явж эмчилгээ хийлгэх боломжгүй болж, эх орондоо эмчлүүлж байгаа учраас танай эмнэлгийн ачаалал нэмэгдсэн үү?

-Онцгой нөхцөл байдлын үедэрүүл мэндийн үйлчилгээ авахаар гадагшаа явах өвчтнүүдийн цуваа бүрэн зогссон гэж ойлгож байгаа. Тэр ачаалал бидний нуруун дээр ирж, ачаалал харьцангуй ихэссэн л дээ.

-Урьчилан оношлуулснаар өвчнийг хүндрэхээс нь өмнө эрт үед нь эмчлүүлэх боломжтой. Монголчуудын хувьд урьчилан сэргийлэх тал дээр эрүүл мэндийн боловсрол дээшилж байна уу?

-Иргэдийн эрүүл мэндийн боловсрол гэдэг өөрөө том сэдэв л дээ. Зөвхөн сайн тоног төхөөрөмж байлаа гээд бүрэн шийдэгдэхгүй. Иргэдийн эрүүл мэндийн боловсрол, эрүүл мэндийн даатгал, урьдчилан сэргийлэх үзлэг гэх мэт зүйлс асуудал цогцоороо шийдэгдэнэ.

-6 сар тутамд нэг удаа эрүүл мэндийн бүрэн оношлогоонд хамрагдахыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөдөг. Тэгвэл иргэд урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдах нь өмнөх жилүүдээс нэмэгдсэн үү?

-Манай эмнэлгийн хувьд шинэ бүтэц зохион байгуулалтад орж, эрүүл мэндийн “Урьдчилан сэргийлэх оношлогоог дэмжих төв”-ийг байгуулан ажиллаж байна. Сүүлийн үед иргэдийн эрүүл мэндийн боловсрол харьцангуй сайжирсан гэж харж байгаа. Энэ төвөөр үйлчлүүлэх аж ахуй нэгж байгууллага, иргэдийн тоо нэмэгдэж байгаа.

-Шинэ аппаратууд хэдэн төрлийн өвчнийг оношлох хүчин чадалтай вэ?

-Бүх аппаратууд олон давуу талтай. MRI аппаратны хувьд тархи, нуруу нугас, хэвлийн хөндий, бага аарцгийн хөндийн зөөлөн эд талдаа илүү. PCD аппаратны хувьд хавдар судлалын тал дээр дэлхийд хамгийн өргөн ашиглагддаг, хавдрын үсэрхийллийг хамгийн эрт үед нь оношилдог гэдгээрээ давуу талтай.

Ч.БИНДЭРЪЯА

Categories
мэдээ улс-төр

Чуулган: ХЭҮК-ын гишүүдийг томиллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс /ХЭҮК/-ын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчдийг танилцуулж, томиллоо.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны тавдугаар сарын 6-ны 04 тоот тогтоолоор ХЭҮК-ын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын багийн бүрэлдэхүүнийг баталсан. Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх М.Үнэнбат Ажлын багийн ахлагчаар ажилласан. Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны хуулийн зөвлөх Б.Санжмятав, УИХ дахь цөөнхийн төлөөлөл, УИХ-ын гишүүний зөвлөх С.Амарсайхан, Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Б.Ганбаатар, Хүний эрхийн форумын төлөөлөл, “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын хуулийн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөгч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан нар Ажлын багийн гишүүнээр ажилласан юм.
Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль шинэчлэгдсэнээр тус комиссын гишүүний гурван орон тоог тав болгон нэмсэн. Мөн таван гишүүнээс гадна Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн нэг гишүүн байхаар хуульд заасан. Мөн ХЭҮК-ын таван гишүүний жендэрийн харьцааг тэнцвэртэй байлгах үүднээс нийт гишүүдийн 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байхаар тусгасан.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны энэ сарын 3-ны хуралдаанаар нэр дэвшигчдийг танилцуулж, дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцууллаа. ХЭҮК-ын гишүүнд Д.Сүнжид, Ж.Хунан, Г.Нарантуяа, Б.Энхболд, Х.Мөнхзул нарыг нэр дэвшүүлж, байнгын хороонд танилцуулсан. Харин Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад 4 хүн нэр дэвшихээ илэрхийлсэн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сонгон шалгаруулалт ороогүй нэг нэр дэвшигчийг сонгон шалгаруулалтаас хассан. Үлдсэн 3 нэр дэвшигчийн дунд сонгон шалгаруулалт явуулсан ч Ажлын багийн гишүүдээс олонхын санал авсан нэр дэвшигч гараагүй тул Хууль зүйн байнгын хороонд танилцуулах боломжгүй болсон байна.
Дугарын Сүнжид нь 1977 онд Хэнтий аймагт төрсөн. Нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1983-1993 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын 1 дүгээр дунд сургууль, 1994-1998 онд МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийг эрх зүйч мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн. 1998-1999 онд МУИС-ийн Хууль Зүйн Сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан. 2000-2002 онд ХБНГУ-ын Максимилианы Их Сургуулийн Хууль зүйн факультетад олон улсын харьцуулсан эрх зүйн магистр /LL.M/ зэрэг хамгаалсан. 2006-2009 онд ХБНГУ-ын Мьюнхэн хотын Людвиг-Максимилианы Их Сургуулийн Хууль зүйн факультетад нийтийн эрх зүйн чиглэлээр “Тэгш эрхийн зарчмын хэрэгжилт, тухайлан ялгаварлан гадуурхалтыг хориглох зарчмын хэрэгжилтийг Герман болон Монгол улсын эрхзүйд харьцуулах нь” сэдвээр хууль зүйн докторын /Dr.jur/ зэрэг хамгаалсан. 2002-2003 онд ШУА-ийн Философи, социологи, хүний эрхийн хүрээлэнгийн Хууль зүйн судалгааны төвийн судлаачаар, 2003-2012 онд Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн гишүүн, өмгөөлөгчөөр, 2005-2012 онд “Хөгжлийн төлөө төв” ТББ-ын гүйцэтгэх захирлаар, 2009-2014 онд Хууль зүйн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар, 2014-2015 онд Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар, 2015-2017 онд ЕТГ, ШХА-ын хамтарсан “Иргэдийн оролцоо” төслийн зохицуулагчаар, 1998 оноос одоог хүртэл Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн багш, ахлах багш, дэд профессор, 2017 оноос ХЗДХЯ, ШХА-ын хамтарсан “Иргэдийн оролцоо II” төслийн зохицуулагчаар тус тус ажиллаж байна.
Хүрэлбаатарын Мөнхзул 1974 онд Сүхбаатар аймагт төрсөн. Нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1982-1992 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1993-1997 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2004-2007 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Англи хэлний орчуулагч мэргэжлээр, 2015-2016 онд Удирдлагын академид Төрийн захиргааны менежмент мэргэжлээр, 2016-2017 онд Удирдлагын академид Төрийн удирдлагын магистраар тус тус төгссөн. 1997-1998 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Тамгын газарт нарийн бичгийн даргаар, 1998-2002 онд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хуулийн зөвлөхөөр, 2002-2009 он Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд Эрх зүйн шинэчлэл хөтөлбөрийн зохицуулагчаар, 2009-2011 онд Хүний эрхийн Үндэсний Комисст Бодлого, дүн шинжилгээ хариуцсан референтээр, 2011-2013 Хүний эрхийн Үндэсний Комисст Сургалт, сурталчилгааны хэлтсийн даргаар, 2013-2015 Хүний эрхийн Үндэсний Комисст Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар, 2015 оноос одоог хүртэл Хүний эрхийн Үндэсний Комисст Олон улсын гэрээ эрх зүй, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах референтээр тус тус ажиллаж байна.
Батзэвэгийн Энхболд 1984 онд Ховд аймагт төрсөн. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. 1992-2002 онд Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар дунд сургууль, 2003-2007 онд Монгол Улсын Цагдаагийн академийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2007-2009 онд Монгол Улсын Цагдаагийн академид Хууль зүйн ухааны магистр, 2016 онд БНСУ-ын Кёонгги их сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. 2002-2003 онд Ховд аймгийн Цагдаагийн хэлтсийн хэв журмын тасагт хэв журмын цагдаагаар, 2007-2008 онд Цагдаагийн академийн цагдаагийн анхан шатны сургалтын төвд багшаар, 2008-2011 онд Цагдаагийн сургуульд Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимд багшаар, 2011-2013 онд Дотоод хэргийн их сургуульд Эрүүгийн эрх зүйн тэнхимийн ахлах багшаар, 2013-2016 онд БНСУ-ын Кёонгги их сургуульд Гэмт явдал судлалын төвийн ахлах судлаачаар, 2016-2017 онд Хууль сахиулахын их сургуульд эрдэм шинжилгээ инновацын газрын цагдаагийн судлалын төвд эрхлэгчээр, 2017-2019 онд Хууль сахиулахын их сургуульд Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн эрхлэгчээр, 2019 оноос одоог хүртэл Дотоод хэргийн их сургуульд Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн эрхлэгчээр тус тус ажиллаж байна.
Ганбатын Нарантуяа 1981 онд Улаанбаатар хотод төрсөн. Нөхөр, нэг хүүхдийн хамт амьдардаг. 1988-1998 онд Баруун-Урт, 1 дүгээр 10 жилийн дунд сургууль, 1998-2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 1999 – 2002 онд МУИС-ийн Гадаад хэл, соёлын сургуулийг орчуулагч мэргэжлээр төгссөн. 2008-2009 онд Мельбурны Их Сургуульд хууль зүйн магистр, 2012-2017 онд Австралийн Үндэсний Их Сургуульд олон улсын нийтийн эрх зүй, хүний эрхийн гэрээний хэрэгжилтийн асуудлаар докторын зэрэг хамгаалсан. 2002-2003 онд Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан хөтөлбөрийн зохицуулагчаар, 2003-2004 онд Газрын тосны Хэрэг эрхлэх газарт мэргэжилтнээр, 2004-2012 онд Хүний эрхийн Үндэсний Комисст референт, ахлах референт, ажлын албаны даргаар, 2012-2017 онд Австралийн Үндэсний Их Сургуульд докторант судлаачаар, 2016 оноос өнөөг хүртэл хараат бус шинжээчээр ажиллаж байна.
Жаргалсайханы Хунан нь 1979 онд Дорноговь аймагт төрсөн. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1987-1997 онд Орос-Монголын хамтарсан 3 дугаар сургууль, 1999-2003 онд Ёотвөш Лорандын нэрэмжит Шинжлэх ухааны их сургуульд Төр, эрх зүйн ухааны бакалавр, 2003-2006 онд Ёотвөш Лорандын нэрэмжит Шинжлэх ухааны их сургуульд Төр, эрх зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан. 2005-2007 онд ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газар, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Ажлын албанд тус тус мэргэжилтнээр, 2007-2011 онд НҮБХХ-ийн “Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба Хүний эрх” төслийн зохицуулагчаар, 2011-2013 онд НҮБХХ-ийн “Эрх зүйн чадавхыг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах нь” төслийн зохицуулагчаар, 2013-2016 онд Партнерс Форевер ХХК-ийн хуульчаар, 2016-2017 онд Нээлттэй нийгэм форумын Эрх зүйн чадавхыг дээшлүүлэх нь төслийн зөвлөхөөр, 2016-2017 онд Монголын Хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар, 2017-2019 онд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчөөр тус тус ажилласан.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, С.Одонтуяа, Б.Баярсайхан, Б.Энхбаяр, Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг, Ч.Хүрэлбаатар, Ж.Сүхбаатар, Ж.Батсуурь, Т.Аубакир, Ц.Туваан, Н.Энхболд нарын асуулт асууж, үг хэллээ. Гишүүд улс нэр дэвшигчдийг хүний эрхийн төлөө улс төрчдөөс хараат бус ажиллахыг захиж байв. Мөн цахим орчинд хүүхдийн хүчирхийллийн асуудлыг анхааралдаа авахыг сануулав. Түүнчлэн томилгооны сонсголыг анх удаа олон нийтэд нээлттэйгээр зохион байгуулсан нь төрийн өндөр албан тушаалтныг томилох шинэ жишиг тогтоосныг тэмдэглээд цаашид сайжруулах шаардлагатай зүйл байгааг хэлж байлаа. Хүний эрхийг хамгаалахаар нэр дэвшиж байгаа зургаан хүний гурав нь эмэгтэй, гурав нь хууль зүйн доктор байгааг тэмдэглээд, ажилд нь амжилт хүслээ.
Гишүүд асууж, хариулт авсны дараагаар ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчийг томилох эсэх асуудлаар хүн тус бүрээр санал хураалаа. Нэр дэвшигч Д.Сүнжидийг 65 хувийн саналаар, Х.Мөнхзулыг 60 хувийн саналаар, Б.Энхболдыг 67.5 хувийн саналаар, Г.Нарантуяаг 65 хувийн саналаар, Ж.Хунанг 57.5 хувийн саналаар тус тус дэмжлээ.
Categories
мэдээ нийгэм

“Монголын үнэн” сонины 100 жилийн ойн нээлт боллоо

“Монголын үнэн” сонины 100 жилийн ойд зориулсан “Үнэн” сонин ба чөлөөт сэтгэлгээ эрдэм шинжилгээний бага хурал, “Монголын үнэн”-Нэгэн зууны товчоон гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр боллоо.

“Үнэн” сонин ба чөлөөт сэтгэлгээ эрдэм шинжилгээний бага хурлыг “Монголын үнэн” сонин, ШУА-ийн Философийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд уг хуралд:

Нийгмийн сэтгэл зүйг өөрчилж шинэчлэхэд “Үнэн” сонины гүйцэтгэсэн үүрэг

Нийтлэл зүйн бичлэгийн төрөл, зүйлийг хөгжүүлэх, чөлөөт сэтгэлгээг Монголд дэлгэрүүлэхэд “Үнэн” сонины уран бүтээлчдийн гүйцэтгэсэн үүрэг, оруулсан хувь нэмэр

“Үнэн” сонины нэгэн улирлын дугаарын тухай

Монголын ууган хэвлэлийн үүсэл, хөгжлийн түүхэн онцлог

Шилжилтийн үед “Үнэн” сонины гүйцэтгэсэн үүрэг

“Үнэн” сонины дизайны түүхэн хувьсал хөгжил

XXI зууны улс төр дэх уламжлалт ба шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүрэг нөлөө

Сонины цаасан архивыг цахимжуулсан туршлага, “Монголын үнэн” сонины жишээн дээр зэрэг илтгэлүүдийг хэлэлцүүллээ.

“Монголын үнэн”-Нэгэн зууны товчоон гэрэл зургийн үзэсгэлэнд тус сонины анхны дугааруудаас эхлээд үе үеийн онцлох дугаарууд, ховор сонин гэрэл зургууд, эд өлгийн зүйлс сэлтийг дэлгэн үзүүлжээ. .

Categories
амьдралын-өнгө мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөвсгөлийнхөн “Өдрийн сониныг дэлгэхээс өдрийн ажил эхэлдэг болсон” гэлээ

Монгол шуудан ХК-ийн Хөвсгөл аймаг дахь Шуудан үйлчилгээний газрын нярав, ялгагч Б.Цэрэндэжид

Монголын хамгийн олон уншигч, захиалагчтай “Өдрийн сонин” нийгмийн хариуцлагынхаа хүрээнд орон нутагт ажиллаж амьдарч байгаа хөдөө нутгийн иргэдийн оюуны мэлмийд нэмэр болох үүднээс энэ улирлаас эхлэн “Өдрийн сонин” өдөр бүрийн дугаараасаа 3 ширхгийг сумдад үнэ төлбөргүй илгээж байгаа билээ.

Өдөр бүр 330 суманд нийтдээ 1000 гаруй сониныг үнэгүй илгээснээр тухайн орон нутгийн иргэд баттай эх сурвалжтай төв хэвлэлээр хангагдахын сацуу, цаг үеийн сэдэвтэй холбоотой нийтлэл, тойм, сурвалжлага уншиж, соён гэгээрэх боломж бүрдэж байна. Манай сонин 1998 оноос эхлэн өдөр бүр олон мянган ширхгээр хэвлэгдэн эх орныхоо өнцөг булан бүрт хүрсээр ирсэн бөгөөд улс төр, нийгмийн амьдралын бүх салбар нэгжийн талаархи хамгийн бодитой мэдээ, мэдээллийг уншигчдадаа хүргэдэг.

Хатгал тосгоны захирагч Б.Ганбаатар

Өдрийн сонины редакцид Хөвсгөл аймгийн Мөрөн сум, Хатгал тосгоноос мэдээ ирүүллээ. Тус аймгийн 24 суманд Өдрийн сонин очиж байгаа бөгөөд орон нутгийн иргэд тогтмол хэвлэлтэй болсондоо баяртай байгаа гэж Монгол шуудан ХК-ийн Хөвсгөл аймаг дахь Шуудан үйлчилгээний газрын нярав, ялгагч Б.Цэрэндэжид ярилаа. Мөн Хатгал тосгоны захирагч Б.Ганбаатар “Манай тосгонд Өдрийн сонин ирж байгаа. Өглөө шинэ сонин дэлгэхээс өдрийн ажил маань эхэлдэг болсон” гэлээ. Өдрийн сонин сумдын ЗДТГ, Номын сан, Иргэний танхимд хүргэгдэж байгаа.

“Сайн засаглалыг дэмжигч иргэдийн оролцоо” ТББ-ын тэргүүн Г.Чимгээ

Мөрөн сумын уншигч Г.Чимгээ “Сайн засаглалыг дэмжигч иргэдийн оролцоо” ТББ-ын тэргүүн бөгөөд ажлаа явуулахад эх сурвалжтай, үнэн мэдээлэл хэрэг болдог тулсумынхаа Номын санд ирж Өдрийн сониныг уншдаг юм байна. Г.Чимгээ “Мөрөнгийн шуудан холбооны газраас өдөр өдөрт нь бүртгэл хөтлөөд Өдрийн сониныг сумд руу явуулдаг. Би Номын санд ирж Өдрийн сонин уншдаг болсон. “Сумын мэдээ” булангаас Монгол орны аймаг, сум бүрээс ирүүлсэн мэдээг уншсан. Мэдээллийн хэрэгсэл олон болсон бас хүн бүр гар утастай ч сумдын мэдээг тэр болгон олж уншаад байдаггүй. Гэтэл Өдрийн сонин сумдын мэдээг багцалж гаргадаг болсон нь шинэлэг болжээ. Сонин бол мэдээлэлтэй, эх сурвалжтай, баталгаатай. Тиймээс би өдөр болгон ирж сонин уншиж байгаа” гэж ярьсан юм.

Сумдын ЗДТГ, Номын сан, Иргэний танхим зэрэг хүмүүс олноор цуглардаг газруудад “Өдрийн сонин” хүрснээр сум, орон нутгийнхаа өдөр тутмын ажил амьдрал болон малчид, хөдөлмөрийн сайчуудынхаа талаар төвийн томоохон хэвлэлээр дамжуулан өргөн олон нийтэд сурталчлах, бусад аймаг орон нутгийн талаархи мэдээ мэдээллийг тогтмол авч байх боломжоор бүрэн хангагдаж байгаа юм. Нөгөөтэйгүүр сум болгонд Өдрийн сонин хүрч байгаа нь аж ахуйн нэгж, компани, үйлдвэрүүдийн хувьд үйл ажиллагаагаа улсын хэмжээнд, сум болгонд сурталчлах өргөн боломж бүрдэж байгаа юм.

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

“Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаяр “Алтангадас” одонгоор энгэрээ мялаалаа

“Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаяр өнөөдөр “Алтангадас” одонгоор энгэрээ мялаалаа. “Киви” хамтлаг 2004 онд байгуулагдсанаас хойш тэрбээр ахлагчаар нь ажиллаж байгаа юм. Д.Уламбаяр буюу Ука нь The voice of Mongolia шоуны хүндэт шүүгчээр ажилласан.

Тэрбээр 1979 онд төрсөн бөгөөд эцэг эхээс зургуулаа. Дуучин Ука Соёл урлагийн их сургуульд сурч, жүжигчин болохыг хүсдэг байсан ч ээж, аавынхаа зөвлөгөөг дагаж “Орхон” дээд сургуулийн хэлмэрч, нарийн бичгийн дарга мэргэжлээр суралцсан тухайгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурсан ярьсан байдаг. Дуучин бүсгүй продюсер Б.Дашдондогийн “Nature sound” студийн анхны төгсөгчийн нэг юм. Продюсер Б.Ангирмаа түүнийг анх олж харснаар “Киви” хамтлагийг байгуулах санаа төрсөн гэдэг.