Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ЗАВХАН АЙМГИЙН САНТМАРГАЗ СУМ: Мал эмнэлгийн шинэ байртай боллоо

Тус сумын Мал эмнэлгийн тасгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор сумын орон нутгийн хөгжлийн сангийн 20 сая төгрөг, “Ногоон алт” малын эрүүл мэндийн төслийн 20 сая төгрөг, нийт 40 сая төгрөгийн санжүүжилтээр Мал эмнэлгийн шинэ байртай боллоо. Тасгийн болон мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдийн эмч нарын өрөө, лабораторийн өрөө, эмийн сан, үзлэгийн өрөө, агуулах зэрэг зургаан өрөө бүхий 120 метр квадрат талбайтай аж.Ингэснээр Сантмаргаз сумын Мал эмнэлэг аймгийн хэмжээнд өөрийн гэсэн байртай анхны сум болжээ. Жишиг мал эмнэлгийн байр ашиглалтад орсноор хөдөөгийн малчид, ард иргэд малын эрүүл мэндийн үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдсэн байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ АРВАЙХЭЭР СУМ: “Орхон-Онги” эко төслийн ТЭЗҮ-г боловсруулж байна

Онги-Таац голын сав газрын захиргаанаас “Орхон-Онги” эко төслийн ТЭЗҮ-ийн танилцуулга, хэлэлцүүлгийг өнгөрсөн сарын 29-ний өдөр зохион байгууллаа. Орхон голоос эх авч Онги голын урсацыг нэмэгдүүлэн Улаан нуурыг тэтгэж, улмаар говийн бүсийн сум суурингийн хүн ам, бэлчээр, хөдөө аж ахуй, уул уурхайн үйлдвэрлэлийн ус хангамжийн найдвартай эх үүсвэр бий болгох, эрчим хүч үйлдвэрлэх зорилгоор “Орхон-Онги” эко төслийн ТЭЗҮ-г боловсруулж байгаа. Үүнтэй холбогдуулж,Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Усны газрын холбогдох албан тушаалтнууд, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймгийн Онги голын сав газарт хамрагдах 15 сумын орон нутгийн удирдлага, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, иргэдийн төлөөлөл нийт 60 гаруй хүн тус хэлэлцүүлэгт оролцож, саналаа илэрхийллээ.

Categories
гадаад мэдээ

КОВИД-19 | ОХУ-д хоногт 20 мянга гаруй хүн өвчиллөө

Хойд хөрш ОХУ-д коронавирусний халдварын тохиолдол олноор нэмж бүртгэгдсээр байна. Хойд хөршөөс халдвар зөөвөрлөгдөн орж ирэх, дамжих эрсдэл маш өндөр байгааг ЭМЯ-наас анхааруулж буй.

Орост хоногт 20396 хүн коронавирусний халдвараар өвчилжээ. Нас баралт хоногт 364-өөр нэмэгдсэн байна. Нийт халдварын тоо 1.7 сая давсан бол нийт нас баралт 30251 болжээ.

Түүнчлэн өнгөрсөн 24 цагийн хугацаанд Бразилд 22380 хүн өвчилж, нийт халдварын тоо 5 653 561 болсон байна.

Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр нийт зөөвөрлөгдсөн халдварын тоо 162269 болжээ. Бразилд 5 064 344 хүн эдгэрсэн бол нас баралт 162015 болоод байна.

Categories
мэдээ нийгэм

Гал түймрийн аюулаас сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхлэв

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор ОБЕГ-аас НОБГ, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулж буй Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ өчигдөр /2020.11.07/ эхлэсэн.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд ОБЕГ, НОБГ, төвийн зургаан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, нийслэлийн Аврах 105 ангийн 700 гаруй алба хаагч тус дүүргийн гэр хороолол бүхий 13 хорооны иргэдэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт явуулах аж. Түүнчлэн гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавих үзлэг шалгалт зохион байгуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах мэргэжил, аргазүйн зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭМЯ: Дөрвөн хүнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдлын тоо 361 боллоо

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын мэдээг танилцууллаа.

2020 оны арваннэгдүгээр сарын 8-ны байдлаар коронавирусийн халдвар илэрсэн тохиолдол \зөөвөрлөгдсөн\ дөрвөөр нэмэгдэж, нийт 361 болсон байна.

Үүнээс өнөөдрийн байдлаар 318 хүн эдгэрсэн бол ХӨСҮТ-д 43 хүн эмчилгээнд байгаа юм.

Categories
гадаад мэдээ

Байдены ялалтыг зарлаж байх үед Дональд Трамп гольф тоглож байжээ

Өчигдөр/2020.11.07/ Пенсильвани мужийн санал тооллогын дүн гарснаар Ардчилсан Намаас нэр дэвшигч Жо Байден АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч болох болзлоо хангалаа. Байдены ялалтыг зарлаж байх үед Дональд Трамп гольф тоглож байсан зургууд Америкийн хэвлэлүүдээр цацагджээ. Тэр өрсөлдөгчийнхөө ялалтыг хүлээн зөвшөөрөх бодолгүй, сонгууль “луйвартай” болсон тул шүүхэд хандахаар бэлдэж байгааг ойрын эх сурвалжууд нь мэдээлжээ.

Гэхдээ хуулийн мэргэжилтнүүд Трампын оролдлого амжилт олохгүй гэж үзэж байна. АНУ-ын холбоотон орнуудын удирдагчид Жо Байденд баяр хүргэж эхэлсэн нь сонгуулийн үр дүн нэгэнт гарсныг батлан харуулжээ.

Тухайлбал Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон, Канадын ерөнхий сайд Жастин Трюдо, Германы канцлерь Ангела Меркель нар шинэ ерөнхийлөгчид баяр хүргэсэн юм.

Энэ удаагийн сонгуулийг ажиглагчид, судлаачид АНУ-ын түүхийн хамгийн хүнд, эгзэгтэй үед болсон сонгуулиудын нэг гэж үзэж байгаа. Тэд 2020 оны сонгуулийг 1860-аад оны иргэний дайны үеийн, 1930-аад оны их хямралын үеийн сонгуулиудтай харьцуулж байна.

Жо Байденыг хамгийн түрүүнд коронавирусийн цар тахалтай тэмцэх, үзэл бодол, арьс өнгөөрөө хуваагдсан америкчуудыг нэгтгэж, нийгмийг тогтворжуулах чухал зорилтууд хүлээж байна.

Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ: НӨАТ-ын баримт олгохгүй байгаа зах, худалдааны төвүүдэд шат дараалсан арга хэмжээ авна

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас зах, худалдааны төвүүдэд мэдэгдэл хүргүүлжээ. Энэхүү мэдэгдэлд иргэдээс зах, худалдааны төвд үйл ажиллагаа явуулж буй газрууд НӨАТ-ын баримт өгөхгүй байна гэх гомдол ихээр ирж буй тул НӨАТ-ын баримт өгөх тогтолцоонд шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг дурджээ.

Хэрэв тодорхой үр дүнтэй арга хэмжээ авахгүй бол хуулийн дагуу хариуцлага ногдуулах юм.

Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Ирэх долоо хоногоос Татварын байгууллагатай хамтран хяналт шалгалт хийж, шат дараалсан арга хэмжээг авч эхэлнэ. Баримтжуулж, баталгаажуулсан гомдол ирвэл шууд арга хэмжээ авна. Зах, худалдааны төвийн ажилчид, удирдлагууд анхаараарай. Бид Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авна” гэжээ.

Зөрчлийн тухай хуулийн 11.19-т Татварын хууль зөрчих гээд холбогдох зохицуулалтыг тусгасан. Тухайлбал:

  • 8.Бараа, ажил, үйлчилгээ борлуулж байгаа хүн, хуулийн этгээд:
  • 8.1.төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувь
  • 8.2.төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно
  • 8.3.энэ хуулийн 8.1, 8.2-т заасан өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогыг тодорхойлох боломжгүй бол төлбөрийн баримт олгоогүй, эсхүл төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон хүнийг 1,500,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 15,000,000 төгрөгөөр торгоно гэжээ.
Categories
мэдээ цаг-үе

Ерөнхий шүүгч Д.Азжаргалт: Оюутнууд маань шууд бэлтгэлдээ орж, алдсан хугацаагаа нөхсөн

Өнгөрөгч амралтын өдрүүдээр спортын төв ордонд “Оюутны спортын V наадам”-ын сагсан бөмбөгийн тоглолт боллоо. Энэ төрөлд арван долоон сургуулийн 360 гаруй тамирчин хурд хүрчээ соржээ. Тодруулбал эрэгтэй арван зургаан баг, эмэгтэй арван дөрвөн баг байгаа юм. Тамирчдын чансаа энэ жил ямархуу байгаа талаар Ерөнхий шүүгч Д. Азжаргалтай тэмцээний дундуур цөөн хором тодруулга авлаа.

“Цар тахлын улмаас тамирчид маань багагүй хугацаанд завсарласан. Тэгсэн ч энэ оны найман сараас заал талбай нэээн учраас оюутнууд маань шууд бэлтгэлдээ орж, алдсан хугацаа нөхсөн. Урьд жилүүдтэй харьцуулахад оюутнууд муудсан юм алга. Хувийн бэлтгэл сайтай, багын ажиллагаа болон хоорондоо ойлголцохдоо илүү болсон харагдаж байгаа. Өмнө нь аль сургууль гарч ирэхийг тооцож болдог байсан бол одоо бүх сургууль жигд сайн байгаа учраас тооцоолох боломжгүй юм. Эндээс үзэхэд биеийн тамирын хичээл боловсрол, спортын талаасаа сургууль бүр дээр хөгжил сайтай байна гэж харж байна. Нийт оролцож буй тамирчид даа амжилт хүсье”

Маргааш медалийн төлөөх тоглолтууд 10н цагаас эхэлнэ. Эмэгтэй баг алтын төлөө МУИС-ОТИС, хүрлийн төлөө МҮИС-Этүгэн их сургуулиудын хооронд болох юм. Эрэгтэй баг тамирчдын нугалааны тоглолтууд үргэлжилж байна.

У.УРАНБИЛЭГ



Categories
мэдээ нийгэм

“Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье” нэгдсэн арга хэмжээ эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Онцгой байдлын газар болон Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье” нэгдсэн арга хэмжээг Чингэлтэй дүүрэгт эхлүүллээ.

Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Баярсайхан болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов.

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө “Агаарын бохирдлыг бууруулахын тулд төр засгаас олон ажлыг үе шаттай хийж хэрэгжүүлж байна. Түүхий нүүрсийг хориглох Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлснээр өнгөрсөн онд бид агаарын бохирдлыг 50 хувь хүртэл бууруулж чадсан. Одоо энэ амжилтаа цааш ахиулахын тулд холбогдох мэргэжлийн байгууллагууд бүх шатанд хичээн ажиллаж байгааг та бүхэн мэднэ. Агаарын бохирдлыг бууруулахад иргэн та бүхний оролцоо маш чухал гэдгийг энд онцолж хэлмээр байна. Бид хамтдаа хичээж байж эрсдэлийг давж чадна. Иргэдийн оролцоогүйгээр бид агаарын бохирдлыг бууруулж чадахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс сайжруулсан шахмал түлшээ зөв хэрэглэж, угаарын хий мэдрэгчээ зөв ашиглан, пийшин зуухныхаа битүүмжийг шалгаж эрсдлээс өөрсдийгөө болон гэр бүлээ хамгаалах шаардлагатай” хэмээлээ.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, НОБГ болон төвийн зургаан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, нийслэлийн Аврах 105 дугаар ангийн 700 гаруй алба хаагч Чингэлтэй дүүргийн гэр хороолол бүхий 13 хороонд ажиллан, иргэдэд угаарын хий болон гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг явуулах юм байна.

Мөн гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавих үзлэг шалгалтыг зохион байгуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах мэргэжил, аргазүйн зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллана.

Нийтэлсэн: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Categories
мэдээ нийгэм

Яармагийн зам дагуу найман цэгт гэрэл ойлгогч макет байршуулжээ

Яармагийн зам дагуу 14 ширхэг гэрэл ойлгогч байршуулжээ.

Тодруулбал, хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим ихтэй зорчих хэсгийн, зохицуулдаггүй гарцаар хүүхэд гарч байгааг жолооч нарт анхааруулах зорилгоор яармагийн зам дагуу гэрэл ойлгогч цацруулагч бүхий 14 ширхэг макетийг найман цэгт байршлуулсан байна.