Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр болох үйл явдлууд

Соёлын төв өргөө

07:00 цагт: АТГ-ын дэд дарга, эрхэлсэн комиссар, хууль зүйн ухааны доктор Ж.Батсайхан агсныг эцсийн замд нь үдэх ёслол болно.

09:00 цагт: Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;

09:00 цагт: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

ШУА-ийн нэгдсэн I байр

09:30 цагт: “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-т зориулсан Хэл зохиолын хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдөрлөг болно. Утас: 99010248, 93053553

Эрүүл мэндийн яам

11:00 цагт: “COVID-19” халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.

MN-Мэдээллийн төв

11:00 цагт: Тархины саажилт, тархины эмгэг өвчтэй хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалж, эрүүл мэндийн нөхцөл байдал, оношилгоо, эмчилгээний түвшинг сайжруулах шаардлагатай байгаа талаар “Эрхэм нандин сувд”, “Итгэлийн мод”, “Ээлтэй ертөнц” төрийн бус байгууллага болон эцэг эхчүүд нэгдэж хэвлэлийн хурал хийнэ.

ШУТИС-ийн 8 дугаар байр

11:30 цагт: “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Япон улсад суралцах 59 оюутанд батламж гардуулах ёслол болно. Утас: 80060832

Categories
мэдээ цаг-үе

Н.Алгаа: Экспортын зуучлалаас их мөнгө хийдэг учраас төр уул уурхайн салбарт барьцаа ахиулаад байна

-ЭРДЭНЭТИЙН 49 ХУВЬ ДЭЭР УИХ УХААЛАГ ТОГТООЛ ГАРГАСАН Ч ЗАСГИЙН ГАЗАР ХЭРЭГЖҮҮЛЭЭГҮЙ-

Монголын уул уурхай ассоциацийн ерөнхийлөгч асан Н.Алгаатай ярилцлаа.

-Төр ба уул уурхай гэсэн сэдвээр ярилцъя гэж бодож байна. Сүүлийн үед “Эрдэнэс Монгол” гэсэн малгай дор “Эрдэнэс силвер”, “Эрдэнэс метан” гэх мэт охин компаниуд нэмэгдээд яваа. Цаашдаа газрын ховор элемент, занар гэх мэтээр хүрээгээ тэлвэл гайхаад байх юм алга. Энэ ер нь хэр зөв хандлага вэ?

-Төрийн өмчийн компани сайн, муу гэж яривал нэг их айхавтар ялгаа байхгүй. Сайн жишээ жишиг дэлхийд өчнөөнөөрөө. наад захын жишээ гэхэд чилийн “Коделко” байна. Норвеги, Казахстаныг дурдаж болно. гэхдээ сая дурдсан сайн жишээнүүдэд нэг онцлог бий. улс төрийн томилгоо бага, компанийнх нь дүрэм, хууль нь тодорхой байдаг. Өөрөөр хэлбэл, сайн жишээнд дурдагддаг төрийн гэсэн тодотголд хамаардаг компаниудад ямар ч улс төрийн томилгоо байдаггүй. Тэнд бизнесийн менежмэнт л явагддаг. улс төрөөс хараат бус байж чадвал төр гэсэн малгай дор ажиллахад болохгүй юмгүй.

-Манайд улс төрөөс хараат бус байна гэдэг юу л бол?

-Харин тийм, би ч тэгж бодож байна. уих-ын гишүүн Энхбаяр төрийн өмчийн компанийн тухай хуулийн төслийг хэлэлцэхгүй байна гэсэн шүүмжлэл хэлээд байгаа. Яагаад хэлэлцэхгүй байгаа нь тодорхой л доо. Төрийн өмчийн компаниудад бизнесийн менежмэнтийн засаглал байхгүй. Эрх баригчид улс төрийн зорилгоор томилгоо хийдэг. Тэр томилгоонуудаар дамжуулж өөртөө ашигтай бодлого явуулдаг.

-Шулуухан хэлбэл тендер шахаж, цавчаа хийдэг гэж үү?

-Нуугаад байх юмгүй ил үнэн шүү дээ. Өнөө их мөнгө нь явж явж намын санхүүжилт болдог. Тэгэхээс өөр арга ч байхгүй. Манай Улс төрийн намын тухай хуульд санхүүжилт нь яаж туссан байгаа билээ дээ. Сонгуулийн тухай хууль ч хэцүү. Сурталчилгаа нь дандаа хар пиар, сонгууль нь мөнгөнийх болчихсоны цаана сонгуулийн тогтолцоо гэж том асуудал бий. Энэ байдал арилтлаа удна. Тэгэхээр тараадаг мөнгийг нь хаанаас олох вэ гэсэн асуудал гарч ирнэ ээ дээ. Тийм их мөнгийг хаанаас олж авах вэ гээд харахаар төрийн өмчит компани юм уу, эсвэл тодорхой албан тушаалаар дамжуулж босгохоос өөр аргагүй. Намын, сонгуулийн санхүүжилтийг ингэж л босгодог.

Хоёр хүчин үлдчихээд засаглаад байна аа даа. Гурав дахь хүчнийг бодлогоор оруулж ирэхгүй гээд байна. Углуургаар нь харвал хамаг учир Намын тухай хуульд байна. Нам нь эрх барих хүчин болохын тулд хамгийн том авлига авч байна. Ийм үзэгдэл байгаа цагт авлигаар гарч ирсэн улс Монголын төлөө ажиллах уу. Тэгэхээр сонгуулийн тухай, улс төрийн намын тухай хуулийг хамгийн түрүүнд өөрчлөх ёстой. Тэр дундаа улс төрийн намын санхүүжилт тунгалаг байх ёстой.

-Намын санхүүжилт, сонгуулийн мөнгө босголт хаанаас цутгаад байна вэ гээд ухаад бодохоор төрийн өмчит уул уурхайн компаниудаас өөр мөнгөтэй газар харагддаггүй. Төрийн өмчит уул уурхайн компаниудад тендерийн шахаа гэж том мөнгөний урсгал бий. Хамгийн сонгодог жишээ гэхэд л Эрдэнэт байна.

-Төрийн өмчит уул уурхайн компани л цорын ганц боломжтой хувилбар гэдэгтэй санал нэг байна. Экспортод зуучилж дундаас нь мөнгө олж авах арга гэж бий. Төрийн өмчит том компани дээр уул уурхайн том экспорт гээд харвал зэс, нүүрс хоёр л байна. Алтны худалдаан дээр Монголбанк худалдаад авчихаж байгаа учраас элдэв зууч шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, экспортоос нь авах юм байхгүй гэсэн үг. Нүүрсэн дээр гэхэд л тээврээс эхлээд өчнөөн зуучлал бий. Зэс дээр гээд яривал чиний сая онцолсон Эрдэнэт үйлдвэр тав, зургаан компаниар дамжиж борлуулалтаа хийдэг. Тэр дундаас л мөнгө хийх бололцоотой. Цаана нь ийм шалтгаан байдаг учраас төрийн өмчтэй компанийг хадгалахыг хүсээд байгаа юм. Хадгалах гэж хэлэхээр арай бүрхэг бүдэг болчих юм байна. “Эрдэнэс алт”, “Эрдэнэс силвер” гэх мэтээр төрөөс хараат охин компаниуд нэмэгдээд яваагийн цаана ийм шалтгаан бий. Төрийн өмчтэй компани ашигт малтмалын төрөл болгоноор нэмэгдэж яваа нь нүдэнд ил байна.

Уул уурхайнтөслүүдийг гацаахсонирхлынцаана гадны улс ч байхыг үгүйсгэхгүй

-Та түрүүн төрийн өмчит уул уурхайн компани нэмэгдэж байгааг шууд буруутгахад хэцүү, засаглал нь сайн бол болно гэсэн утгатай үг хэлсэн. Хуулийг нь өөрчилье шинэчилье гэхээр хөдлөхгүй байгаа юм чинь арай өөр аргаар алхаж байж уул уурхайн салбар хөгжих юм биш үү?

-Бас нэг асуудал бий. Төрийн өмчит компани нь боловсруулах үйлдвэрээ барина гэж байгаа. Боловсруулах үйлдвэр барих мөнгө хаанаас гарах вэ гээд харахаар баялгийн сан гэх мэт уул уурхайгаас төвлөрсөн мөнгөнөөс л гарна. Ийм агуулгатай хуулийн төсөл санаачлаад явж байгаа дуулдсан. Уг нь баялгийн сангийн мөнгийг хэцүү үед хэрэглэх учиртай. Гэтэл баялгийн сангийн мөнгөөр барьсан үйлдвэр хоёр жилийн дараа дампуурвал яах вэ. Хэцүү үед хэрэглэх мөнгөө салхинд хийсгэчихэж байгаа хэрэг шүү дээ. Бодлого буруу байгаагийн наад захын илрэл. Уул уурхайн төрийн өмчтэй компаниуд яг ямар бүтэцтэй, яаж ажиллах талаар нарийн зохицуулалттай хууль гаргахаас аргагүй. Өнөөдөр гэхэд л уул уурхайн төрийн өмчтэй компаниудын удирдах зөвлөлийн гишүүд нь дандаа яам, тамгын газрын хэлтсийн дарга нар. Удирдах зөвлөлийнхөн том хөрөнгө оруулалтын шийдвэр болон бусад чухал шийдвэрийг гаргадаг.

-Одоогоор төрийн өмчит компаниудын том хөрөнгө оруулалт гэх мэт чухал шийдвэрүүдийг тэр чигийн ямар ч мэргэшил, туршлагагүй хурган дарга нар гаргаж байгаа…?

-Бас л нуугаад байх юмгүй ил үнэн. Ингээд харахаар УЗ-ийнх нь сонгон шалгаруулалт хүртэл өөр зарчмаар явах ёстой. Гадаад экспортыг яаж зохицуулах нь хүртэл нарийн байх учиртай. Түрүүн таны асуусан тендерийн асуудал ч ялгаагүй. Тендерийн санал боловсруулдаг, сонгон шалгаруулдаг хүмүүс ашиг сонирхлын зөрчилгүй, хөндлөнгийн мэргэшсэн байх ёстой. Уул уурхайн салбарын хувьд мэргэжлийн олон холбоодтой. Тийм холбоодоос хүмүүс оролцуулах ёстой. Засгийн газрыг төлөөлсөн хүмүүс зөвхөн хурал даргалдаг юм уу, зохицуулах ажил хийдэг байх учиртай. Тэгж байж тендер шударга бодитой явагдана. Шахааны тендер гэсэн ойлголт алга болно.

-Төр оролцоогоо ингэж хумьтлаа өдий л дөө. Гутранги ч гэсэн бодит үнэн.

-Төрийн оролцоог хумьж болно. Төрийн өмчтэй компаниудын тухай хуулийг хэлэлцээд баталчихвал асуудалгүй.

-Хэлэлцэхгүй хуулиа хэлэлцэхгүй жишиг парламентад тогтчихлоо л доо…?

-Харамсалтай нь тийм байдал тод анзаарагддаг болчихлоо. Тэр хуулийг бичилцсэн хүн нь УИХ-ын гишүүн Энхбаяр учраас мань хүн байнга сануулаад байна. Сануулна гэдэг чинь бас л эерэг дохио. Улс төрийн зориг гаргавал болохгүй ч юм байхгүй.

-Таны түрүүн хэлсэнчлэн сонгуулийн тогтолцоо энэ хэвээрээ, улс төрийн намуудын санхүүжилт яг янзаараа байвал эрх баригчид ганц тэжээдэг суваг уул уурхайг тийм ч амар тавихгүй байх. Мах, самар гэх мэт мөнгө бага олдог хэсгийг салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагад найр тавьж эхэлсэн ч уул уурхайн салбарын мэргэжлийн холбоодын хувьд энэ хандлага хол, төр уул уурхайд барьцаа улам ахиулна гэдэгтэй та санал нийлэх үү?

-Үгүйсгэх аргагүй өнцөг.

-Алт, уран, занар гээд шинэ салбарт хувийн хөрөнгө оруулалттай дажгүй төслүүд хөдлөх гэхээр элдэв иргэний хөдөлгөөн турхираад гацаах гэж дайрдаг явдал манайд үзэгдэл болчихсон. Энэ бүхний цаана мөнгөний гол крантаа алдахгүй гэж зүтгэсэн улстөрчид байх шиг ээ…?

-Зарим газар улстөрчид, зарим газарт гадаад гүрэн байхыг ч үгүйсгэхгүй. Наад захын жишээ гэхэд л урд хойд хөрш хоёулаа ураныг сонирхож байгаа. Уран дээр Франц, Монгол, Японы төрийн өмчтэй компаниудын хөрөнгө оруулалттай том төсөл хэрэгжиж яваа. Туршилтан дээр нь гацаачихсан. Хэн гацаагаад байна вэ гээд харахаар Франц, Япон бол хэтээсээ биш. Гаргалгаа хайвал хамгийн их тонгочдог нь Монгол. Монгол хэнтэй нийлж байж гацаах гэж гүйх вэ гэсэн асуулт тавиад харах хэрэгтэй ч юм шиг. Чиний хэлсэнчлэн ганц уран дээр биш алт, зэс, занар гээд шинээр хөдлөх гэсэн төсөл бүр ийм саадтай нүүр тулдаг. Австраличуудын ажиллаж байгаа Хармагтайг дараагийн Оюу толгой гэж хэсэг шуурсан даа. Гэтэл саяхан дөнгөж хайгуулын өрөм тавьж байгаа гэсэн бодитой эх сурвалжийн мэдээлэл цацагдсан харагдсан. Хармагтайг тойроод хэд хэдэн монгол иргэн лиценз авсан гэж дуулддаг. Магадгүй Хармагтайг тойрсон лицензүүдийг атгасан монголчууд өөр зуураа байлдаж элдэв шуугиан дэгдээж явдаг байхыг үгүйсгэхгүй.

ЭрдЭНЭТийН 49 ХУвь дЭЭр УиХ УХаалаг тогтоол гаргасанч Засгийнгазар ХЭрЭгжүүлЭЭгүй

-сая болсон “дисковер Монголиа” дээр амжилттай, нааштай яваа салбар алт байна даа гэж анзаарагдсан. Гэтэл алтны салбарын гялайж гялтайх хоёрхон төсөл нь их бага шүүмжлэлд өртчихсөн явах жишээний. “Степ голд”-ын хувьд элдэв эсэргүүцэлтэй тулаад, амжилттай хэрэгжээд эхэлчихлээ. Одоо “Эрдэнэ ресурс”-ын баянхонгорт хэрэгжүүлэх төсөл бас л элдэв шуугианд өртөж мэдэхээр өнгө анзаарагдаад эхэллээ. Уул уурхайн салбараа хөгжүүлж эдийн засгаа тэлье гэвэл гадны хөрөнгө оруулалттай дажгүй төслүүдээ амжилттай хэрэгжүүлэх гарцыг олохоос аргагүй. Тийм гарц байна уу?

-Би нэг зүйлд гайхаад байдаг юм. Баянхонгорт баяжуулах үйлдвэртэй алтны далд уурхай ажилладаг. Сая болсон “Дисковер Монголиа”-гийн үеэр яригдаж байсан, 600 гаруй ажилтантай болсон, гадны оператор компани амжилттай хэрэгжүүлээд яваа гэж. Ийм төсөл хажууханд нь хэрэгжиж байхад хайгуулын шатандаа яваа, ашиглалтын шатандаа ороогүй байгаа төсөл рүү яагаад дайраад байдаг юм бол гэж гайхдаг. Чи сая “Степ голд” эсэргүүцэлтэй тулсан ч тэр бэрхшээлийг даваад олборлолтоо эхэлсэн гэж ярилаа. Баянхонгорт хэрэгжиж байгаа алтны төсөл ч гэсэн эхэндээ эсэргүүцэлтэй тулгарсан. Тэр эсэргүүцлийг даваад л гарсан. Тэгэхээр амжилттай яваа ямар ч төслийг эхлэх үед иргэний хөдөлгөөн гэх мэт элдэв улс эсэргүүцэж хэл үг гаргадаг нь манайд үзэгдэл болчихож.

-Нэгэнт хэрэгжээд эхлэхээр нь хаяад шинэ төслүүд рүү идэвхийлж дайрдаг үзэгдэл байна гэж үү?

-Тэгж л харагддаг. Яаж ийж байгаад хэрэгжүүлээд эхэлчихвэл өөр байна л даа.

-Энэ үзэгдлийг эерэгээр шийдэх гарц гэвэл танд санаа оноо байна уу?

-Засгийн газар орон нутгийн тухайд баг, сум, аймгийнх нь хэмжээнд хуралдуулаад аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг 15, 20 жилээр дунд хугацаанд хийчих ёстой. Баталсан бол буцах аргагүй гэсэн зарчмаар ажиллаад эхэлбэл ийм үзэгдэл гаарахгүй. Тусгай зөвшөөрөл болгон дээр санал авдаг байдал л тушаа болоод байх шиг.

-Уул уурхайн компаниудын хувьцааг дотоодын хөрөнгийн биржээр иргэдэд арилжаалаад эхэлбэл уул уурхайгаас орж ирэх мөнгө улстөрчдийн халаасанд биш иргэдийн амьдралд өгөөжөө өгнө, тэгж байж уул уурхайг адалсан нийгмийн хандлага зөөлөрнө гэж хардаг. Жишээ нь Эрдэнэт дээр гэхэд л төр, хувийн компани, иргэд тус тусдаа хувьцаа эзэмшээд явъя гэсэн хувилбар яригдаад эхэлчихсэн дуулдсан?

-Уг нь тийм. Би анх Эрдэнэтийн 49 хувийг хувийн компани худалдаад авчрах үед төр 51 хувийнхаа хоёр хувийг нь хөрөнгийн зах дээр гаргаад иргэдэд худалдчих, тэгээд төр, хувийн компани гэсэн хоёр тал ижил хувь эзэмшээд явахад асуудалгүй гэсэн утгатай байр суурь илэрхийлж байсан удаатай. Төр өөрийн өмчийн уул уурхайн компаниудын хувьцааг хөрөнгийн биржээр арилжаалах хэрэгтэй. Хувийн компаниудын хувьд ч ийм алхмыг шат дараатай хийгээд явбал нийгмийн хандлага зөөлөрнө гэдэгтэй санал нэг байна. Эрдэнэт үйлдвэрийн тухайд ийм асуудал ахиж гарахгүй ганцхан тохиолдол. Зарчмын хувьд би нэг л байр суурьтай явдаг. 49 хувь Монголд ирсний дараа би хэвлэлүүдэд “Оросоос авч ирсэн нь гавьяа. Хэрэв тэнд хууль зөрчсөн үйлдэл байгаа бол хуульд заасан арга хэмжээг нь л ав” гэсэн байр суурь илэрхийлсэн. УИХ-ын тогтоол ч маш зөв аргаар хийгдсэн шүү дээ. 49 хувийг эзэмшиж буй талтай хэлэлцээр хий, юугаар худалдаад авсныг нь тогтоо, өөрсдийнх нь мөнгийг өөрсдөд нь үлдээгээд төрөөс гаргасан мөнгө байвал тэрийг нь буцаагаад ав гэсэн утгатай тогтоол гаргачихсан. Гэтэл тэр тогтоол нь хэрэгждэггүй. Засгийн газар түрүүлж хөдлөөд ТУЗ-ийг нь өөрчилж, онцгой байдал тогтоох гэх мэтээр хэлэлцээргүйгээр юм хийгээд эхэлсэн. Ингээд байхаар шүүх дээр очоод унах нь тодорхой шүү дээ. Товчхондоо УИХ-ын тогтоол нь анхнаасаа ухаалаг гарсан юм. Буруу схем хэрэглээд Монголын маш олон хууль зөрчжээ гэсэн нэг асуудал бий. Банкны тухай хууль ч юм уу яг ямар хууль зөрчсөнийг нь тогтоох ёстой. Өөрсдийнх нь төвлөрүүлсэн мөнгийг хууль зөрчиж олоогүй, төсвийн мөнгөнөөс хулгайлаагүй бол тэдний л олж ирсэн мөнгө.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Мөөмөө унжуулсан феминизм

Түрүүч нь 186(6552), 192(6558), 198(6564), 203(6569), 208(6574), 213(6579), 218(6584) дугаарт

Б.Цэнддоогийн “Монгол: 11 үгээр” хэмээх бүтээлээс манай сонин цувралаар нийтлэсэн билээ. Уг ном ирэх долоо хоногт худалдаанд гарах юм байна. Бид “Монгол: 11 үгээр” номын “ТӨРХ: ДОГОЛОНГИЙН ГАЗАРТ ДОГОЛНО” хэсгийн “Мөөмөө унжуулсан феминизм” бүлгээс нийтэллээ. Сонирхолтой өгүүлэмж, хөгжөөнтэй дүрслэлээр дүүрэн энэхүү бүтээлийн бусад хэсгийг номоос нь үргэлжлүүлэн уншаарай.


Хэрвээ, та 1930-аад он руу буцаж очоод монгол наадам үзэх юм бол том том хөхөө савчуулсан, хагас нүцгэн хүүхнүүд ноцолдож, морьтой явган олон хүн тэднийг тойрон хүрээлснийг харна. Энэ бол малчдын сприптиз, согтуу саальчдын зодоон огтоос биш ээ. Харин тал нутагт феминизм нэвтрэн гайхшируулж байгаа нь тэр ээ.

Эрийн гурван наадам хэмээх цэрэг-спортын тэмцээнд хүүхнүүдийг оруулснаар эмэгтэйчүүдийг чөлөөлөх хөдөлгөөн үүссэн түүхтэй. Угаасаа, хурдан морьдыг охид уралдуулж болдог байсан тул нэг их шинэчлэл орсонгүй. Эмэгтэйчүүд сур харвахад ч тэр мэтчилэн.Харин тэднийг барилдуулах амаргүй байжээ. Эмэгтэйчүүд барилдаж чадахгүйдээ биш юм.

Үндэсний бөхийн өмсгөл цээж задгай байх ба домогт өгүүлснээр зүсээ хувиргасан эмэгтэйчүүд барилдахаас сэргийлсэн дизайн ажгуу. Иймээс, хүүхнүүд хөхөө ил гарган, их зохисгүй байдлаар барилдаж эхэлсэн гэдэг ээ.

Феминист бөх бол санаатай гуйвуулга, төөрөгдлийн алин ч биш юм. Эхийн эрхт ёсны үлдэгдэл маш хүчтэй, эхнэр талаа татаж нутагладаг уламжлалтай монголчуудын дунд эмэгтэйчүүдийг дорд үзсэн гэхээр юм бага байлаа. Монголын түүх баатарлаг эмэгтэйчүүд, удирдагч бүсгүй, мэргэн зөвлөх ээжийн нэрсээр дүүрэн. Мандухай хатан гэхэд л тарж бутарсан монгол аймгуудыг нэгтгэж, нэгдсэн Монгол Улсыг сэргээж байлаа.

Гэрийн доторх эрх мэдэл гал тогооноос эхлэнэ. Орой ямар хоол гэрийнхэндээ идүүлэхийг айлын эзэгтэй л шийднэ. Эндээсээ хоол хүнсний эх булаг болсон малын ашиг шим авгайн хяналтад очно. Цагаан идээг боловсруулах, хадгалах, хуваарилах нь гэргийн ажил. Цаашлаад сүү цагаан идээний гол үүсгэвэр болсон сааль их өгдөг үнээ, эм малыг авгай нь хянана. Эр хүнд хэдэн адуу л үлдэж байгаа биз дээ. Гүү сааж айраг исгэнэ гэвэл буцаад л авгайнхаа гарыг харна.

Аажмаар, нөхрийнхөө ээж, аавын хоол ундыг ч айлын эзэгтэй хуваарилах ба яваандаа хэрхэн асрахыг ч шийдэх тул бэрдээ тал олохыг бүгд л хичээнэ. Эр нөхөр бол адуунаас бусад мал ба аав ээжийнхээ хувь заяаг хүртэл атгуулчихаад хаашаа ч тонгочих билээ.

Хөвүүдээ гэрлүүлж айл болгоод хажуудаа нутаглуулснаар шинэ айлын замнал эхлэх боловч нэг л мэдэхэд хүүхний ээж аавын хотонд нийлнэ. Ийм учраас ураг төрлийн хэлхээнд эхийн тал илүү нөлөөтэй явсаар иржээ.

Улс төрийн болон сонгох сонгогдох эрх, улсын ажил албанд эрх тэгш томилогдох гэхчлэнгийн феминизмийн чухал зүйлс эмэгтэйчүүдэд байтугай эрчүүдэд байсангүй. Ийм байтал, төр засгаас эмэгтэйчүүдийг эрх тэгш болгосон ямар нэг үйлдэл хийхийг шаардаад байлаа. Ингээд, арга ядахдаа тэдний мөөмийг гарган барилдуулжээ.

Монгол хүүхэд төрийн хар хүний замаар явах бол бахархан дуурайдаг хүн нь аугаа их Чингис хаан. Чингис хааны түүхэнд Өүлэн эх чухал байр эзлэх бөгөөд түүний хайр халамж, хүмүүжлийн арга нь Тэмүүжин хөвүүнийг Монголын их гүрний эцэг болгосныг тэндээс харна. Лам болж гэрээс гарахыг хүссэн зарим нь “Хамаг амьтныг төрсөн ганц үрээ хайрлах эх лүгээ адил энэрэх”-ийн номд суралцана. Жирийн сүсэгтнүүдийн хувьд Бурхны шашны сурах бичиг болсон “Молон тойн эхийн ач хариулсан” хэмээх үлгэр сударт ээжийнхээ төлөө бүхнээ зориулах үзэл санааг сурталчилна.

Өнөөгийн нийтийн дууны далаас доошгүй хувь нь эхийн ачийг дурдан сануулдаг. Хэрвээ, багадаа дурлаж байгаагаа мэдээгүй орхисон “багын жаахан” охидын сэдвийг нэмбэл бараг л бүх дуунд бүсгүйчүүл гарна даа. Худлаа гэвэл, радиогоор явж байгаа дуунуудын үгийг тогтоон чагнаад үзээрэй.

Хаанаас нь харсан эрчүүдийн баатарлалын цаад сурвалж, энэрэн хайрлах ёс, шашин номын утга болсон “эхийн хайр” бол тул нутгийн хүнлэг үзэл санааны суурь бөлгөө. Ийм хүмүүст одооноос эхэлж эмэгтэйчүүдийг хүндлэх хэрэгтэй гэвэл гайхаж таарна.

Нийгэм даяараа эмэгтэйчүүдийн саналыг хүндэтгэн үздэг. Эрчүүдийн тангараг, тохиролцоог ч тэдний санал эргүүлэн өөрчлөх хүчтэй. “Нууц товчоо”-нд гардгаар бол Тэмүүжин, Жамуха хоёр хар багаасаа үүрдийн анд болохоор тангараг тавьж, бүсээ солилцдог. Ирээдүйн Чингис хааны булаагдсан эхнэрийг авчрахад гол гавьяа байгуулсан хүний нэг ч Жамуха мөн. Гэтэл нэг өглөө орондоо хэвтэж байсан Бөртэ хатан нь, Жамухынхаас салж нүүхийг ятгачихаж байгаа юм даа. Эл түүхийг хэн ч гайхахгүй, бас эгдүүцэхгүй. Ухаант мэргэн хатны цагаа олсон зөвөлгөө болгон түүхлээд цаашаа явна даа.

Өнөөгийн монгол эрчүүд хийсэн наймаагаа буцах, чухал тохирооноосоо няцахдаа эхнэрийнхээ нэрийг барьсаар байна.

-За хөгшөөн уучлаарай. Авгай уурлаад байна гэхэд хэн ч гайхахгүй. Амнаасаа буцдаг өөдгүй эр гэхгүй. Уг нь хэлснээрээ байхыг хүссэн боловч эхнэр нь зөвшөөрөхгүй байна гэж ойлгоно.

-Орой хэдүүлээ нийлж жаахан балгана гэчихээд “авгай уурлана” гээд салаад явахад хэн ч түүнийг аймхай хулчгараар нь дуудахгүй.

Эхнэрийн байр суурь бол давагдашгүй хүчин зүйл мөн..

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “УИХ сөрөг хүчнээ “уян хатан” хөөх эрхтэй юү” ​хэмээн өгүүллээ​​​ ​ ​​

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины танайд өнжье буландаа Тасганы
овоонд байдаг А.Цэнгүүний
гэр бүлийг зорьж очлоо I-XIII нүүрнээс уншаарай.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Дарга дагасан төсөв
болоод байна гэж
олон жил ярьж байна.
Сангийн сайд тэрийгээ
өөрчлөхгүй, томьёо л
яриад байх юм” гэв.

Хайрхан сум
дахь хэсгийн төлөөлөгч,
цагдаагийн ахлах дэслэгч
Д.Цэнд-Аюуш “Шагналаа гардан
авчихаад “Монгол Улсын төлөө зүтгэе”
гэж хэлэх мөчид огшоод л явчихсан”
хэмээв.

“Өдрийнсонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “УИХ сөрөг хүчнээ “уян хатан” хөөх эрхтэй юү” хэмээн өгүүллээ.

Сэтгэл судлаач
Б.Баярцэнгэл “Хүүхэд
ялгаварлан гадуурхсан
зан үйлээс сэтгэл ханамж
авбал цаашид байнга
үйлдэх магадлалтай”
гэлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу

. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай. Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. “Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу. “ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт өдөртөө 5-7 градус дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 12-14 градус, бусад хэсгээр 7-9 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Шөнөдөө зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс, өдөртөө нийт нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг 1-6 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Улз, Халх голын хөндийгөөр 0-5 градус, Их нууруудын хотгор Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 8-13 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Улаан луу өдөр

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 9, Сумъяа гариг. Билгийн тооллын 24, улаан луу өдөр. Өдрийн наран 7 цаг 49 минутад мандан, 17 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал адгуус муулах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ТӨВ АЙМГИЙН БАЯН-ӨНЖҮҮЛ СУМ: “Алтан гадас”-аар энгэрээ мялаалгав

Баян-Өнжүүл сумын иргэн Х.Энхмөнх, Д.Эрдэнээ нар Төрийн дээд “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалгав. Хүлээсэн үүрэг хариуцлагаа амжилттай биелүүлж, төрийн хайр хишиг хүртсэнд нутгийн олон баяр хүргэж, “Ажлаа хийчихсэн хүмүүс авах ёстой шагналаа авлаа” хэмээн ярьж байна.


Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ДОРНОД АЙМГИЙН ЧОЙБАЛСАН СУМ: “Аюулгүй орчинг бүрдүүлье” арга хэмжээ эхэллээ

Аймгийн хэмжээнд гэр бүлийн болон хүчирхийлэл, түүний хор уршгийн талаар иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, хүчирхийллийг үл тэвчихэд нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, нуугдмал хэрэг зөрчлийг илрүүлэх зэрэгт энэхүү арга хэмжээ чиглэх юм. Энэ хүрээнд хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг цэг салбаруудын үйл ажиллагаа, камержуулалтад хяналт тавьж, ахуйн хүрээнд архидан согтуурахаас үүдэлтэй гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэхээс урьдчилан сэргийлж, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах юм.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

СҮХБААТАР АЙМГИЙН ЭРДЭНЭЦАГААН СУМ: Егүзэр хутагтын 150 жилийн ойг тэмдэглэв

Егүзэр хутагтын 150 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Ойн хүрээнд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Сүхбаатар сум, Дорнод аймгийн Матад зэрэг хатагин гурван суманд шашин, соён гэгээрэхүйн ёслол, арга хэмжээ зохион байгуулжээ. Мөн Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд Егүзэр хутагтын хөшөөг босгож, ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийнхны дунд “Егүзэр хутагтыг хэн сайн мэдэх вэ” эссэ бичлэгийн уралдаан зарлаж, дүнгээ гаргасан байна. Улсын хэмжээнд олон улсын чанартай эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан нь амжилттай болов. Эрдэнэцагаан сумын “Өнө өглөгт” хийдийг бүрэн хэмжээнд сэргээн засварлаж, шүтээн залсан байна. Ойн арга хэмжээ бүтэн жил үргэлжлэх бөгөөд түүхэн бодит баримтуудыг ил болгох, соён гэгээрлийн ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Гараа тогтмол савандаж угаах нь олон төрлийн халдварт өвчнөөс сэргийлнэ

Ковид-19″ халдварын анхны тохиолдол өнгөрсөн гуравдугаар сарын 10-нд манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн. Тэр өдрөөс эхлэн амны хаалтаа тогтмол зүүж, гараа угааж, зай барьж, олон нийтийн газраар явахгүй байх зөвлөмжийг манай иргэд сайн биелүүлж байсан.

Гэтэл одоо “Дотооддоо алдаагүй юм чинь” гэсэн хандлагаар энэ зөв дадлаа үргэлжлүүлэхгүй байгаа нь олон эрсдэлийг дагуулсаар байна.