Categories
гадаад мэдээ

Дэлхий даяар коронавирусний халдвар авсан хүний тоо 50 сая давлаа

Дэлхий даяар коронавируст халдварын тохиолдол 50 сая давлаа. Үүнээс 10 сая гаруй нь АНУ-д бүртгэгдсэн, дэлхийн хамгийн халдварын тохиолдолтой байна. Араас нь Энэтхэг, Бразил улсууд орж байна. АНУ-д энэ халдварын улмаас 230 мянга гаруй хүн нас баржээ. 3 сарын 11-нд коронавируст халдварыг цар тахал гэж нэрлэсэн. Америкчуудын хувьд нас баралтын гол шалтгаан нь зүрх судасны өвчин, жилд 650 мянган хн нас бардаг тооцоо байдаг.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар дүүргийнхэн сагсан бөмбөгийн төрөлд алтан медаль хүртлээ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдын “Спорт наадам-2020” тэмцээнийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгууллаа.

Энэ удаа албан хаагчид шатар, дартс, ширээний теннис, волейбол, сагсан бөмбөгөөр өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын сагсан бөмбөгийн төрөлд оролцсон эрэгтэй баг тамирчид нэгдүгээр байрт шалгарч алтан медаль, дартсын баг тамирчид мөнгөн медаль, шатрын төрөлд эрэгтэй, эмэгтэй тус бүр хүрэл медаль хүртэв.

Мөн “Спорт наадам-2020” тэмцээний шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн М.Бадрал тодорлоо.

Categories
мэдээ нийгэм

“Фауст” жүжиг маргааш дахин нэг удаа тоглогдоно

Дэлхийн сонгодог жүжгийн ноён оргил, тулгын гурван чулуугаар У.Шекспирийн “Гамлет”, М.Сервантисын “Кихот ноён”, И.В.Гётегийн “Фауст”-ыг нэрлэдэг. Германы суут зохиолч, эрдэмтэн И.В.Гётегийн хоёр бүлэг, 14 үзэгдэлт эл жүжгийг энэ сарын 6-8-нд “Альфа” пост-драмын театрт тоглогдсон билээ. Тэгвэл жүжгийг үзэгчдийн хүсэлтээр маргааш буюу арваннэгдүгээр сарын 10-ны өдөр дахин тоглохоор болжээ.

“Фауст” жүжгийн гол дүрүүдэд ардын жүжигчин Г.Мягмарнаран, гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ, “Х ТҮЦ” продакшны жүжигчин Т.Бархүү, залуу уран бүтээлч М.Лхагва, Б.Одгэрэл, Ц.Цэлмүүн, Б.Хатанбаатар нар тоглож байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Төрийн албаны ерөнхий шалгалтад орсон хүмүүсийн зөвхөн 27 хувь нь тэнцжээ

Өвөрхангай аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс энэ сарын 6, 7-ны өдрүүдэдТөрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгууллаа.

Ерөнхий шалгалт өгөхөөр нийт 453 иргэн бүртгүүлснээс 362 иргэн шалгалт өгч, 94 иргэн тэнцэж төрийн албаны нөөцөд бүртгүүлжээ. Шалгалтыг ерөнхий мэдлэг, монгол хэл, бичгийн чадвар, дүн шинжилгээ хийх чадвар гэсэн гурван төрлөөр авсан бөгөөд төрийн захиргаа, төрийн албаны тухай хууль, эрх зүй, Монгол Улсын түүх, соёл, нийгэм эдийн засаг, мэдээллийн технологи, логик сэтгэлгээ, монгол хэл, бичгийн чадварыг үнэлсэн байна.

Шалгалтын хоёр танхимд хяналтын камер байрлуулж, иргэд ерөнхий шалгалтын процессыг танхимын гадна талд суурилуулан олон нийтийн хяналтыг бий болгожээ.


Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

ХИТ болж буй монгол дуунууд

Залуусын дунд хамгийн олон хандалт авч, хит болоод буй монгол дуунуудыг энтертаймент буландаа онцолж байна.

  • Bold, Nene – One shot
  • Gangbay, Enerel – Shnax
  • UKA , 9TEEN90 – Bounce
  • Lumino, Ankhmaa – Парист хоёулаа болзьё
  • ThunderZ, Alungoo – Дүүргэ

Төрийн соёрхолт дуучин Д.Болд залуу уран бүтээлчНэнэ нарын хамтран дуулсан“One shot”дууYoutube сувагт одоогоор 1 сая хандалттай байгаа билээ. R&B/Soul төрлөөр бүтээгдсэн энэхүү уран бүтээл нь дуучин Д.Болдын шинэ цомогт багтсан бөгөөд клипэнд олны танил эрхмүүд гэр бүлийн хамт тоглож,1990-ээд оны хэв маягаар бүтээгдсэнээрээ онцлогтой.Мөн дууны мастер, миксийг Сингапурын студид хийлгэсэнбайна.

Өчигдөр цацагдсан реппер Энэрэл, Gangbay хамтлагийн шинэхэн уран бүтээл болох Shnax тавигдсан даруйдаа81 мянган хүнд хүрчээ. Энэхүү дуу нь Belluci Records, Gangbay хамтлагтай хамтарсан 4 дэх уран бүтээл юм.

Дуучин Укагийншинэхэн уран бүтээл болох Bounce дууг 2 долоо хоногийн хугацаанд 244 мянган хүн сонсчээ. Найруулагчаар Мөнхтулга ажилласан бөгөөд мөн л давтагдашгүй өнгө төрх, хэмнэлийг сонсох болно.

Люмино хамтлаг, “3 охин” хамтлагийн дуучин Анхмаа нарын“Парист хоёулаа болзъё”хэмээх уран бүтээлсаяхан шинээр мэндэлсэн билээ. Удаан хугацаанд уран бүтээлээсээ завсардаад байсан дуучин Анхмаа болон Люмино хамтлагийн дуу сая гаруй хүнд хүрчээ.

“Өөрийн “LIFE”-аа өөрийн хүссэнээр ДҮҮРГЭ ДҮҮРГЭ ДҮҮРГЭ. Намайг ойртоход чиний зүрх ТҮГ ТҮГ ТҮГ”гэх үгс хэдийнэ танил болсон байгаа биз. Тэгвэл нийгмийн сэдэвтэй дуунуудаар дагнан уран бүтээл хийдэг реппер Thunder, залуу дуучин Алунгоо нарын хамтын уран бүтээлийг та сонссон уу?Youtube сувагт 2 сая гаруй хандалтыг аваад байгаа энэхүү дууг #дутуугаа_дүүргэ уриан дор “KFC” Brand-тэй хамтран бүтээсэн байна.

Ч.БИНДЭРЪЯА

Categories
мэдээ нийгэм

ХЯТАДЫН АМЛАЛТ, НЭЭЛТТЭЙ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ

Шанхай хотын Үндэсний үзэсгэлэн худалдаа, хурлын төв. Тус төвд гурав дахь удаагийн ХОУИЭ болж байна. (Синьхуа/У Кай)

“Дэлхийн худалдааны түүхэн дэх инновац” хэмээгддэг Хятадын олон улсын импортын экспо (ХОУИЭ) 11 дүгээр сарын 5-нд Хятадын худалдааны гол зангилаа хот Шанхайд эхэлсэн.

Дэлхийн хамгийн анхны импортоор сэдэвчилсэн олон улсын экспогийн хувьд ХОУИЭ нь нээлттэй бодлогыг тууштай хэрэгжүүлэх, эдийн засгийн даяарш лыг дэмжих болон нээлттэй дэлхийн эдийн засгийг бий болгох БНХАУ-ын амлалтын бэлгэ тэмдэг болоод байна.

КОВИД-19 цар тахал дэлхий дахиныг түгшээж, дэлхийн эдийн засгийг донсолгож буй энэ цаг үед БНХАУ уг вирусийн тархалттай хатуу тэмцэхийн сацуу нийтээрээ хөгжих, хүн төрөлхтний гэрэлт ирээдүйг бий болгохын төлөө нээлт тэй бодлогыг тууштай хэрэгжүүлж байна.

Гурван жилийн өмнө үүсэн бий болсон цагаасаа л ХОУИЭ нь гадаад нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхөөс үл хамааран дэлхий дахинд үүд хаалгаа илүү өргөнөөр нээнэ гэсэн БНХАУ-ын зоримог шийдвэр хэрэгжиж буйн нэгэн тод илрэл болоод байгаа юм.

ХОУИЭ нь 2008 оны дэлхийн санхүүгийн хямралаас хойш арван жилийн дараа буюу дэлхийн эдийн засгийн сэргэлт эрчээ алдаж, олон талт худалдааг эсэргүүцэх хандлага өсөн нэмэгдэж, эдийн засгийн даяаршил хүчтэй салхитай нүүрч тулгарч байх үед анх гарч ирсэн билээ.

Дэлхийн худалдаа бол дэлхийн эдийн засгийн өсөлтийн чухал хөдөлгүүр юм. Дэлхийн эдийн засаг хүнд хэцүү сорилтуудтай нүүр тулж байсан тэр үед дэл хийн хамгийн том бараа бүтээг дэхүүний худалдаачны хувьд БНХАУ нь дэлхийн өнцөг булан бүрийн бизнес эрхлэгчдэд зориулсан уг платформыг санаачлан бий болгосон юм. БНХАУ нь 15 жилийн хугацаанд 30 их наяд ам.долларын бараа бүтээгдэхүүн, 10 их наяд ам.долларын үйлчилгээ импортлохоор байна гэсэн тооцоог 2018 онд гаргасан.

ХОУИЭ сэдэвт гэрлийн шоу 11 дүгээр сарын 4-нд Шанхай хотноо боллоо. (Синьхуа/Жан Хаофу)

Сүүлийн хоёр жилийн хуга-цаанд ХОУИЭ нь дэлхийн бараа бүтээгдэхүүнүүд Хятадын зах зээлд нэвтрэх гол суваг болж өргөжсөн юм.

Албан ёсны статистик мэдээ-лэлд дурд санаар, өмнөх хоёр экспогийн үеэр 57.83 тэр бум ам.доллар болон 71.13 тэр бум дол ларын урьдчилсан хэлэлцээ-рүүдийг тус бүр хийж байжээ.

Дэлхийн жишигт нийцсэн биз несийн орчныг бүрдүүлэх, хоёр болон олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэсэн БНХАУ-ын тодорхой алхмуудтай зэрэгцэн ХОУИЭ нь тус улсын өндөр түвшний нээлттэй бодлогын шинэ үе шатыг эхлүүлэх амлалтынх нь гэрч болоод зогсохгүй их гүрний хувьд хөгжлийн боломжуудаа дэлхий дахинтай хуваалцаж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг хөхиүлэн дэмжих үүрэг хариуцлагаа ухамсарлаж буйнх нь илрэл болж байна.

Дотоодын зах зээлээ эдийн засгийн гол тулгуур болгохын сацуу дотоод болон олон улсын зах зээлийн уялдаа холбоог бэхжүүлэх зорилго бүхий эдийн засгийн хөгж-лийн шинэ хэлбэрийг бий болгох Хятад улсын бодлогоос үүдэлтэй тус улсын нээлттэй бодлогын талаарх эргэлзээг гурав дахь удаагийн экспо арилгаж чадлаа. Энэхүү “хос эргэлттэй” эдийн засгийн бодлогын загвар нь БНХАУ эдийн засгаа “хаалттай хаалга”-ны цаанаас удирдана гэсэн үг биш бөгөөд харин ч үүд хаалгаа урьд урьдынхаасаа илүү өргөнөөр нээнэ гэсэн үг юм.

БНХАУ-ын дарга Си Зиньпин гурав дахь удаагийн ХОУИЭ-гийн нээлтийн ёслолд илгээсэн видео мэндчилгээндээ “Хятадын зах зээ лийг дэлхийн зах зээл болгох, бүх нийтэд, хүн бүрд хүртээмжтэй зах зээл болгох нь бидний зорилго юм. Ингэснээр бид дэлхийн хамтын нийгэмлэгт илүү эерэг энерги авчрах боломжтой болно” гэжээ. Дэлхий дахинтай хөгжлийн боломжуудыг хуваалцаж, хамтын хөгжлийг дэмжинэ гэсэн амлалтаа БНХАУ биелүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж, бодитой алхам хийж буйг нь ХОУИЭ мөн нотлон харуулж байна. Сүүлийн 40 жилийн хугацаанд дэлхийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхөөс үл хамааран БНХАУ өөрчлөлт, нээлттэй бодлогын за-маар тууштай урагшилсаар ирсэн. Энэ зам нь Хятадын хөгжлийн хэрэгцээнд нийцээд зогсохгүй даяаршлын эрин үеийн цаг үеийн чиг хандлагад нийцэж байна.Анхны ХОУИЭ-гийн нээлтийн ёслолын үеэр Си Зиньпин хэлэхдээ “Нээлттэй бодлого нь Хятадын худалдааны таних тэмдэг болоод байна. Хятад улс дэлхийг тэвэрч түшиг тулгуур болох замаар өөдлөн дэвжиж буй бол дэлхий дахин ч Хятадын нээлттэй бодлогын үр шимийг хүртсээр байна” гэсэн юм.

Хятад улс нээлттэй бодлогоо өргөжүүлэхийн тулд цуцалтгүй хүчин чармайлт гаргасаар ирсэн. Тус улс Шэньжэнийн эдийн засгийн онцгой бүс (ЭЗОБ) зэрэг олон тооны ЭЗОБ байгуулснаас гадна 20 гаруй чөлөөт худалдааны бүс байгуулаад байгаа билээ. Мөн тус улс ХОУИЭ, 63 жилийн түүхтэй Кантоны үзэсгэлэн яармаг болон Хятадын олон улсын үйлчилгээний худалдааны үзэсгэлэн яармаг зэрэг худалдааны томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулсаар байна. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалтын тухай шинэ хуулийг ч батлаад байна. БНХАУ харилцан ашигтай хамтран ажиллах нээлттэй бодлогыг тууштай баримталж буй бөгөөд үүгээрээ дамжуулан дэлхий дахинаас эрч хүч авахын зэрэгцээ хөгжлийнхөө үр шимийг ч дэлхий дахинд хүртээж буйг 10 дугаар сард болсон Шэньжэнийн ЭЗОБ-ийн 40 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн ёслолын үеэр Си Зиньпин дарга цохон тэмдэглэсэн юм. Шэньжэнийн ЭЗОБ нь Хятадын нээлттэй бодлогын “бэлгэ тэмдэг” билээ. 2008 оны олон улсын санхүү-гийн хямралаас хойш Хятад улсын импорт нь дэлхийн импортын өсөлтийн зургааны нэг хувийг дангаараа бүрдүүлж, дэлхийн эдийн засгийн сэргэлтийн гол хө шүүрэг болсоор байна. Энэ оны эхээр Хятадын Худалдааны яам наас гаргасан нэгэн тайланд дурдсанаар, БНХАУ нь 11 жил дараа лан дэлхийн импортын хоёр дахь том зах зээлийн байр сууриа хэвээр хадгалж, дэлхийн импортын 10 гаруй хувийг эзэлж байна. Үүний зэрэгцээ Хятад улс нь одоогоор 120 гаруй улс орон, бүс нутгийн худалдааны хамгийн том түнш болоод байна. Тус улс 138 улс орон болон 30 гаруй олон улсын байгууллагуудтай хамтын ажил лагаа тогтоогоод байгаа бө-гөөд “Бүс ба Зам” санаачилгынхаа хүрээнд хамтын ажиллагааны 2000 гаруй төсөл хэрэгжүүлжээ.Өөртөө болон түншүүддээ бодит ашиг тус авчирсан эдийн засгийн болон худалдааны түншлэлийг бий бол госноос гадна БНХАУ нь дэлхийн эдийн засаг, нийгмийн хөгжил дэх тэнцвэргүй бөгөөд тэгш бус байдлыг арилгах, дэлхийн эдийн засгийн засаглалын тогтолцоог сайжруулах, эдийн засгийн даяаршлыг илүү хүртээмжтэй, тэнцвэртэй болгох чиглэлээр бусад улс оронтой хамтран ажилласаар байна.

Хятадын Зянсу мужийн Ляньюньган хот дахь эдийн засгийн хөгжлийн бүс дэх нэхмэлийн цехийн үйлдвэрлэлийн шугаман дээр нэгэн ажилчин завгүй ажиллаж буй нь. 2020 оны 10 дугаар сарын 19-нд авсан зураг. Хятадын Үндэсний статистикийн товчооны мэдэгдсэнээр, энэ оны 1 дүгээр улиралд 6.8 хувь, эхний хагаст 1.6 хувиар буурсан Хятадын ДНБ эхний гурван улирлын байдлаар өсөлтийн замдаа эргэн орж, өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 0.7 хувиар өссөн байна. (Синьхуа/ Гэн Юйхэ)

Анхны ХОУИЭ-гийн үеэр тухайн үед Олон улсын валютын сангийн (ОУВС) гүйцэтгэх захир-лаар ажиллаж байсан хатагтай Кристин Лагард үг хэлэхдээ “ХОУИЭ бол “дэлхийн гүүр”, “хөг-жил цэцэглэлтийн гүүр” болон “ирээдүйн гүүр”-ийг тавих гэсэн Хятад улсын хүчин чармайлтын бэлгэ тэмдэг юм” гэж байв. ХОУИЭ нь КОВИД-19-ийн эсрэг Хятад улс үр дүнтэй тэмцэж буйг нотлон харуулаад зогсохгүй энэ цар тахлын дараах дэлхийн эдийн засгийн өсөлт, хөгжилд нэн шаардлагатай итгэл найдварыг бий болгож байна.

Хятад улс нь ард иргэдийн амь нас, аюулгүй байдлыг нэгдүгээрт тавих зарчмыг баримтлан шинэ коронавирусийн эсрэг тууштай бөгөөд хатуу тэмцэж, тахлыг үр дүн тэй гээр хяналтдаа авснаар ажил, үйлдвэрлэлийг сэргээх, хэвийн амьдралдаа эргэж орох бат бөх суу рийг тавьж өгсөн. Үүний ачаар Хятадын эдийн засаг хурдан сэргэж, хоёр улирал дараалан өссөн дүн тэй гарлаа.

ОУВС 10 дугаар сард гаргасан урьдчилсан таамаглалдаа “Хятад улс 2020 онд эдийн засгаа 1.9 хувиар өсгөснөөр энэ онд эдийн засаг нь эерэг үзүүлэлттэй гарах цорын ганц томоохон улс болох төлөвтэй байна” гэсэн юм. Нээлттэй бодлого баримтлах, хөгжлийн боломжуудыг хуваалцахаа амласныхаа дагуу Хятад улс сүүлийн саруудад дэлхийн худалдааг сэргээж, дэлхийн эдийн засгийг КОВИД-19-ийн тогооноос гаргахад туслах зорилгоор олон тооны томоохон үзэсгэлэн яармагуудыг зохион байгуулаад байна. Тухайлбал, Хятадын олон улсын үйл чилгээний худалдааны үзэсгэлэн яармаг энэ өдрүүдэд Бээжин хотноо болж байгаа юм.

Эдгээр арга хэмжээг зохион байгуулахдаа цар тахлыг хянах хатуу арга хэмжээнүүдийг тогтмол хэрэгжүүлэхийн зэрэгцээ ийм цар тахлын үед онлайн бус арга хэмжээнүүдийг зохион байгуулах чиглэлээр арвин туршлага хуримтлуулсаар байна.

Одоо болж буй ХОУИЭ-гийн үеэр нийгмийн эрүүл мэндийг хангахын тулд нуклейн хүчлийн иж бүрэн шинжилгээ авах, хатуу хяналт ба хорио цээрийн журам хэрэгжүүлэх, импортын хоол хүнс-нээс стандартын дагуу дээж авах зэрэг хатуу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Цар тахалтай үед үзэсгэлэнд оролцогчдод илүү сайн үйлчлэх зорилгоор хоёр дугаар сараас хойш ХОУИЭ-г зо хион бай гуу лагчид “үүлэн бүртгэл”, “үүлэн гарын үсэг” болон “үүлэн танил цуулга” зэргийг нэвтрүүлсэн юм. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн бизнес эрхлэгчид энэ удаа-гийн экспогоос аюулгүй байдлын баталгаа болон бизнес эрхлэх шинэ боломжуудыг харснаар маш их урам зориг, итгэл найдварыг олж авч байна. Зохион байгуулагчдын хэлж буйгаар, энэ жилийн экспогийн талбайн хэмжээ өмнөх жилүү дийнхээс хамаагүй илүү өргөжжээ.

Тухайлбал, нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн тоног төхөөрөмж, хэрэгслүүдийн өсөн нэмэг-дэж буй эрэлт хэрэгцээг хангахын тулд ХОУИЭ-г зохион байгуулагчид нийгмийн эрүүл мэнд, цар тахлаас урьдчилан сэргийлэх бараа бүтээгдэхүүнүүдийг дэлгэхэд зориулсан тусгай талбайг гаргаж өгсөн бөгөөд уг талбайд 300 гаруй компани маск, хамгаалалтын хув цас, онош луур, амьсгалын аппарат зэргийг Хятадын болон дэлхийн хэрэглэгчдэд санал болгож байна.

Өдгөө бидний амьдарч буй энэ цаг үед дэлхийн улс ор-нуудын хөгжлийн чиг хандлага урьд урьдынхаас илүү харилцан хамааралтай болсоор байна. Есдүгээр сард болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 ду гаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлийн үеэр Си Зиньпин хэлэхдээ “Эдийн засгийн даяаршил бол маргаангүй бодит байдал бөгөөд түүхэн чиг хандлага юм гэдгийг КОВИД-19 цар тахал бидэнд сануулж байна. Эдийн засгийн даяаршлын үед толгойгоо тэмээн хяруул шиг элсэнд булах нь түүхэн чиг хандлагад харшилна” гэсэн билээ. Нээлттэй сэтгэлгээтэй, хөгжиж дэвших хүсэл мөрөөдөлтэй дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн бизнес эрхлэгчид дэлхийн хамгийн их хүн амтай хэрэглээний зах зээлээс аз, амжилт шүүрэхээр Шанхай хотын Үндэсний үзэсгэлэн худалдаа, хурлын төвд чуулж байна. Бүх улс орон түүхийн зөв талд бат зогсож, чөлөөт худалдаа ба олон талт худалдааны тогтолцоог хам гаалж, шинэлэг бөгөөд хүртээмжтэй дэлхийн эдийн засгийг бий болгож, хүн төрөлхтний хамтын цогцыг бий болгохын төлөө хамт-ран ажилласан цагт хүн бүрд гэрэлт ирээдүйг бий болгох нь аз эзийн асуудал бус, ердөө л цаг хугацааны асуудал байх болно.

ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН ЭКСПО НЬ ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГТ ИТГЭЛ НАЙДВАР АВЧИРЧ БАЙНА

БНХАУ-ын Шанхай хотноо болж буй Хятадын олон улсын импортын экспо (ХОУИЭ) нь дэлхийн эдийн засагт итгэл найдвар авчирч байна гэж Сингапурын Үндэсний Их Сургуулийн Ли Куан Ю-гийн нэрэмжит Төрийн бодлогын сургуулийн дэд профессор Гу Цинян хэлэв.

Түүний хэлснээр, КОВИД-19 цар тахал дэгдсэнээс хойш дэлхийн эдийн засаг 1930-аад оны “Их хямрал”-аас хойш үзэгдээгүй хүнд хэцүү бэрхшээлийг туулж байна.

Гурав дахь удаагийн ХОУИЭ-гийн автомашины үзэсгэлэнгийн хэсэгт тавигдсан автомашиныг цэвэрлэж буй нь. (Синьхуа/Дин Тин)

2020 онд дэлхийн эдийн засаг 4.4 хувиар буурах төлөвтэй байна гэсэн урьдчилсан таамаглалыг Олон улсын валютын сан 10 дугаар сарын эхээр дэвшүүлсэн. “Энэ нь цар тахалтай холбоотойгоор дэлхий даяар эрэлт буурсантай ихээхэн холбоотой” гэж Гу Цинян ярьсан юм. Цар тахал хэзээ дуусах нь тодорхой биш, бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа хэвийн явуулж, ажлын байрыг хадгалж авч үлдэхэд амаргүй болоод буй учир дэлхийн олон орон эдийн засгийн өсөлтөө хадгалж, эдийн засгаа сэргээх итгэлээ аажим аажмаар алдаж байна. Нөхцөл байдал ийм байгаа боловч 11 дүгээр сарын 5-10-ны хооронд Шанхай хотноо үргэлжлэх гурав дахь удаагийн ХОУИЭ нь бүрхэг тэнгэрт итгэл найдварын туяа тусгаж байна гэж Гу Цинян хэллээ.

БНХАУ-ыг энэ онд эдийн засаг нь өссөн дүнтэй гарах цорын ганц томоохон эдийн засаг гэж шинжээчид үзэж байгаа билээ. Гу Цинян цааш нь ярихдаа “Энэ удаагийн ХОУИЭ нь Хятадын дотоодын эрэлт хэрэгцээг сэргээхэд тус болж, улмаар дотоодын болон олон улсын ком паниудын аль алинд нь бизнесийн илүү олон боломжийг бий болгож өгнө. Өөрөөр хэлбэл, ХОУИЭ нь Хятадын аж ахуйн нэгжүүдэд төдийгүй гадаадын компаниудад ч ашиг тусаа өгч, хүнд хэцүү цагийг даван туулах “хөшүүрэг” болох болно” гэв.

Түүнчлэн ХОУИЭ нь хоёр талт хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжихэд тус болохоос гадна бараа бүтээгдэхүүнүүдээр дамжуулан мэдээлэл олж авах, зах зээлийн сувгуудыг судлах боломжийг бүрдүүлнэ гэж Гу Цинян хэллээ.

Түүний хэлсэнчлэн, энэ экспогийн үеэр Хятадын хэрэглэгчдийн эерэг сэтгэгдлээс урам авч, асар том зах зээлд татагдсан гадаадын компаниуд Хятадад хөрөнгө оруулалт хийх замаар ч цааш явж болох юм. Үүний зэрэгцээ дэвшилтэт техник хэрэгсэл зэрэг гадаадын бараа бүтээг дэхүүний импорт нь Хятадын хэрэглээг хөхиүлэн дэмжиж, улмаар дэлхийн зах зээлд нэвтэрч буй Хятадын бараа бүтээгдэхүүн болон хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх болно гэж тэрбээр үзэж байна.

ХОУИЭ-г бараа бүтээгдэхүүн болон капиталын хоёр талт чөлөөт урсгалын зах зээлийн дүрмийн дагуу эрүүл эдийн засгийн харилцаа тогтоохын тулд БНХАУ-аас бусад улс оронд өгч буй “урилга” юм гэж тэрбээр тодорхойллоо.

Протекционизм буюу гаалийн татвараар дамжуулан худалдааг ивээх, өөрөөр хэл бэл нэг талыг барьсан худалдааны бодлого баримтлах явдал дэлхий даяар өсөн нэмэгдэж буй энэ цаг үед ХОУИЭ нь төрийн түвшний платформын хувьд БНХАУ даяаршлыг дэмжиж, харилцан ашигтай хамтран ажиллахыг эрмэлзсээр буйг нотлон харуулж байна.

Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор дэлхийн аж үйлдвэрийн болон нийлүүлэлтийн сүлжээ доголдож, даяаршлын эсрэг хандлага газар авч буйг ХОУИЭ-д тавигдсан бараа бүтээгдэхүүнүүд нь завсрын эсвэл эцсийн бүтээгдэхүүн байхаасаа үл хамааран тодорхой хэмжээгээр дахин өөрчлөхөд хувь нэмэр оруулах болно гэж Гу Цинян онцлон тэмдэглэв.

Гурав дахь удаагийн ХОУИЭ-гийн хүнсний үзэсгэлэнгийн хэсэг. (Синьхуа/Дин Тин)

Шинэчлэл, нээлттэй бодлогыг 40 гаруй жилийн турш тууштай хэрэгжүүлэх явцдаа БНХАУ нь харьцангуй бүрэн гүйцэд аж үйлдвэрийн тогтолцоог бий болгосон бөгөөд одоо олон улсын аж үйлдвэр болон нийлүүлэлтийн сүлжээнүүдтэй илүү идэвхтэй хамтран ажиллаж, нэгдэх нь зүйтэй гэж тэрбээр хэллээ.БНХАУ үйлчилгээний худалдааг хөгжүүлэх, мэдээллийн технологийг ашиглах гэх мэт нэмүү өртөг өндөртэй салбарууддаа илүү анхаарал хандуулснаар өөрийн давуу талаа харьцангуй бүрэн дүүрэн ашиглаад зогсохгүй дэлхийн эдийн засгийн өсөлтөд ихээхэн хувь нэмэр оруулах боломжтой.

Хятад улс нь 2006 оноос хойш дэлхийн эдийн засгийн өсөлтийн “гол хөдөлгүүр” байсаар байна. КОВИД-19 цар тахалтай амжилттай тэмцэж, харьцангуй хурдан хугацаанд эдийн засгаа сэргээж чадсаныхаа ачаар тус улс энэ онд дэлхийн эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулахаар байгаа юм. Дэлхийн хоёр дахь том импортлогч БНХАУ-ын эдийн засгийн гайхамшигт амжилт нь дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэхээс гадна олон улсын үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний эрэлт өсөхөд ч нөлөөлнө гэж дэд профессор Гу Цинян ярилаа. Тэрбээр ярианыхаа төгсгөлд “Хятад улс КОВИД-19 цар тахлын дунд дэлхийн эдийн засгийг сэргээхэд туслах “чухал тулгуур” болж ажиллах замдаа хэдийн ороод байна” гэв.

Categories
мэдээ спорт

Орвог гашууны бор толгойд “Токио-2020”-ийн бамбар аялуулав


Монгол эх орныхоо хилийн захын дөрвөн цэгт Монгол Улсын төрийн далбааг “Токио-2020” олимпийн бамбартай хамт аялуулах, триатлон-дуатлоны спортыг сурталчлах санаачилгыг Монголын триатлоны холбоо, Монгол Японы найрамдлын нийгэмлэгээс 2019 онд гаргасан билээ. Уг ажлыг МҮОХ, ХХЕГ, Япон улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ болон бусад байгууллага дэмжин ажиллаж байгаа юм.

Өнгөрсөн онд Баян-Өлгий аймаг дахь Алтай таван богдын 1 тоот хилийн баганаас эхэлсэн аян энэ удаа өмнийн шаргал говьд үргэлжлэв. МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монгол Японы найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй тэргүүтэй баг хамт олон Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг Орвог гашууны бор толгойд Монгол Улсынхаа төрийнхөө далбааг мандуулж, Токиогийн олимпод оролцох тамирчдынхаа аз хийморийг даатгалаа. Тус үйл ажиллагааг дэмжин оролцсон ХХЕГ-ын нийт бие бүрэлдэхүүн, дэд хурандаа В.Хундгаа захирагчтай, хошууч Л.Алтангэрэл штабын даргатай Цэргийн гавьяаны одонт хилийн 0131 дүгээр анги, тус ангийн ахмад А.Гэрэлмөнх даргатай хилийн 0247 дугаар салбар буюу Цагаан дэрсний застав, ахмад Н.Үенчийн удирдсан Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын бүлэгт зохион байгуулагчид гүнээ талархсанаа илэрхийлэв. Тоот өндөрлөг рүү дөхөн очих үед ахлагч Н.Цэрэн-Очирын удирдсан хилийн манааныхан биднийг угтан авч, Монгол Улсын дархан хил тайван байгааг дарга нартаа илтгэх нь үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмжийг төрүүлж билээ.

Далай орны минь дархан хилийн 652 тоот баганад Олимп-спортын зүтгэлтнүүд, Хил хамгаалах байгууллагын төлөөлөл хүндэтгэл үзүүлж, “Токио-2020” бамбарыг Хилийн цэргийн хөнгөн атлетикийн тамирчин Д.Урандэлгэр бүсгүй залж, Монгол Улсын төрийн далбааг ахлах ахлагч Б.Ганзориг мандуулав. Тус багана байрлах Номгон сум нь Монгол орны сумуудаас хамгийн өмнө этгээдэд оршино. Харин тус сумын Дэрсэнэ ус баг мөн л улсынхаа багууд дундаа онцгойрч, Цагаан дэрсний застав ч бас өнгөлнө. Эдгээр сум, баг, застав, хилийн манаа, хилийн багана бүгдээрээ 42 дугаар өргөргөөс урагш оршдгоороо Монгол Улсдаа өөр өрсөлдөгчгүй гэж хэлж болох.

Хил хамгаалах байгууллагын таван удаагийн аварга, Хилийн цэргийн 0131-р анги нь 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон болон 240 гаруй хил зөрчигчийг барьж саатуулсан түүхэн амжилтаараа гурван жилийн өмнө Цэргийн гавьяаны одон хүртжээ. Тэртээ 1933 оноос өнөөг хүртэл дархан хилээ манах эрхэм үүргийг нэр төртэй биелүүлж, өнөө цагийн хилийн алба, хил хамгаалах байгууллагыг цогцлоож, тусгаар улсынхаа торгон хилийг аньсага үл цавчин хамгаалж ирсэн үе үеийн эрхэм хүндэт хилчид энэ ангиар овоглодог. Хилийн цэргийн ууган ангийн нэг 0131 дүгээр ангийнхан 87 жилийн түүхэндээ долоон генерал, 37 хурандаа төрүүлэн гаргасан гэнэ.

Залуухан дэд хурандаа В.Хундгаа нь олон жилийн намтар түүхтэй, Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн захирагчаар томилогдож ирээд удаагүй байна. Тэрбээр ноднин Алтай таван богдод олимпийн бамбар залах үеэр тэндхийн 0165 дугаар ангийн штабын даргаар ажиллаж байсан аж. Уулзах ёстой хүмүүс уулздаг гэж үнэн бололтой.

Төрийн далбаа, “Токио-2020” бамбарыг ойрын үед Монгол Улсын зүүн цэг болох Дорнод аймгийн Соёлз уулын Модот хамар, хойд цэг болох Хөвсгөлийн Монгол шарын даваанд аялуулж, олимпизмыг сурталчлах юм. Олимпийн бамбарыг Монголоороо, тэр тусмаа хил дагуу аялуулж байгаа нь учиртай. “Рио-2016” олимпоос “Хилчин” спорт хорооны тамирчин Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа мөнгө, Гавьяат тамирчин Д.Отгондалай хүрэл медаль хүртсэн билээ. Хилийн байгууллагад харьяалагддаг хоёр тамирчин сүүлчийн олимпийн дэвжээнд амжилт гаргасныг монгол түмэн өдгөө ч бэлгэшээдэг. Тэдний амжилтын буухиаг “Хилчин”-ий тамирчид Токиод ч үргэлжлүүлэх нь эргэлзээгүй биз ээ.

Өмнийн шаргал говьд олимпизм сурталчлах үеэр спортыг хөгжүүлэх үйлсэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн дэд хурандаа В.Хундгаа, хошууч Л.Алтангэрэл нарыг МҮОХ-ны Олимпийн алдар одонгоор, ахмад А.Гэрэлмөнх, тамирчин Н.Майцэцэг, Д.Урандэлгэр зэрэг хүмүүсийг МҮОХ-ны алтан медалиар шагнаж урамшуулав.

Эх сурвалж: Монголын триатлоны холбоо, МҮОХ

Фотог Э.Харцага

Categories
мэдээ нийгэм

Кока-Кола компани цар тахлын улмаас зул сарын аяллын машинаа явуулахгүй гэдгээ мэдэгдлээ

Кока-Кола компани зул сарын баяраар чимэглэсэн ачааны машинаа муж даяар явуулдаг уламжлалтай. Энэ үеэр ачааны машинд зул сарын чимэглэл бүхий тус компанийн нэрийн бүтээгдэхүүнүүд зарагддаг. Харин энэ жил цар тахлын улмаас ачааны машины аялал хийхгүй гэдгээ мэдэгджээ.

Тус компаниас гаргасан мэдэгдэлд “Улс орон даяар хэрэгжиж буй хөл хорионы улмаас манай компани Зул сарын баяраар явуулдаг ачааны тэрэгний аяллаа цуцлах шийдвэр гаргаж байна.

Та бүхнийг сэтгэл дундуур байгааг бид мэднэ. Гэхдээ Христийн Мэндэлсний Баярын онцгой мөчүүдийг та бүхэнтэйгээ хуваалцах болно. Ирэх жил тантай уулзахдаа баяртай байх болно” гэжээ.

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

Нэг доллараар 100 саяыг “босгосон” КИМ КАРДАШЬЯН

Армени, Азербайжаны хооронд зэвсэгт мөргөлдөөн болж, Кавказын бүс нутагт тайван байдал алдагдаад байгаа билээ. Арменийн ерөнхий сайд Никол Пашинян ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинаас яаралтай тусламж авахыг хүссэн захидал илгээсэн бол Азербайжаны талд Туркийн эрх баригчид зэвсгийн тусламж үзүүлж байгаа юм. 1994 онд Азербайжан, Арменийн хооронд дайн дэгдэж, 30 гаруй мянган хүн амиа алдсанаас хойш болж байгаагүй ширүүн зэвсэгт мөргөлдөөн ийнхүү Уулын Карабахад өрнөв.

Уулын Карабахад өрнөж буй энэ үйл явдлыг Америкийн реалити шоуны од Ким Кардашьян дэлхий нийтийн анхаарлыг төвд аваачиж, Арменийн талд нэг сая ам.доллар хандивласан нь ялангуяа Азербайжан улсын дургүйцлийг төрүүлсэн юм. Армени гаралтай, дэлхийн хэмжээний од Ким Кардашьян өнгөрсөн сарын эхээр 191 сая дагагчтай өөрийн Инстаграм хуудсаараа дамжуулж Армени улсад хандив тусламж үзүүлэхийг дагагчдаасаа гуйсан билээ.

Ким “Би бодол санаа, залбирлаараа зоригт армени эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдтэй хамт байдаг. Биднийг хил хязгаар зааглаж байгаа хэдий ч чин зүрхэндээ энэ дэлхийн армени үндэстнүүд гэдгийг бүгд санаасай. Энэ хүнд хэцүү цаг үед армени хүмүүст хоол хүнс, орон баяр, эмнэлгийн тусламж, хүмүүнлэгийн тусламж маш их хэрэгтэй байна. Арменчууддаа нэг сая ам.долларын бодит тусламжийг хувийнхаа зүгээс “Арменийн сан”-д илгээж байгаагаа үүгээр илэрхийлье. Та бүхэн миний энэ бичлэгийг олон нийтэд түгээж, тарааж, мэдээллийн хэрэгслүүдээр цацах, эсвэл нэг нэг доллар хандивлаж миний энэ үйлсийг дэмжээрэй гэж уриалж байна. Энэ хандивт та бүхэн идэвхтэй оролцоорой. Азербайжан, Туркт намайг үзэн ядагчид байдаг ч тэднээс хавь илүү дэмжигчид дэлхий даяар байдагт би итгэж байна” хэмээн инстаграмаараа бичлэг хийж цацсан юм.

Ким Кардашьян бол манай дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн нэг, хамгийн алдартай армени бүсгүй, телевизийн од, бизнес эрхлэгч. Тэрээр нэг сая долларыг Армени улсад хандивласны дараа “Арменийн сан”-д дэлхийн өнцөг булан бүрээс түүний шүтэн бишрэгчид нэг нэг доллар шилжүүлсээр нийтдээ 100 гаруй сая ам.доллар цуглаад байна. Ким Кардашьяны энэ менежмэнтийг бизнес судлаачид “Сошиалаар богино хугацаанд ийм хэмжээний хөрөнгө босгоно гэдэг хэцүү. Гэхдээ боломжтой гэдгийг Ким харууллаа. Хүнээс нэг сая доллар авахад хэцүү, харин 100 сая хүнээс нэг нэг доллар авахад маш амархан. Үүгээрээ Ким маш зөв менежмэнттэй бизнес эрхлэгч гэдгээ харууллаа. Өөрөө эхлээд нэг сая доллар хандивласан нь хүмүүсийн итгэлийг төрүүлсэн учир энэ хандив амжилттай болсон. Магадгүй энэ бол уулын хүмүүсээс л гарах арга ухаан байх” гэсэн тайлбарыг хэлжээ. Гэтэл ялангуяа азербайжанчууд Ким Кардашьяны энэ үйлдлийг эрс буруушааж, элдвээр заналхийлж, инстаграм хуудсанд нь үзэн ядсан олон мянган сэтгэгдэл бичсээр байгаа юм. “Ким энэ үйлдлээрээ дайныг санхүүжүүлж байна”, “Карабах бол Азербайжаны нутаг гэдгийг энэ эмэгтэй мэдэхгүй байна”, “Кимийн өгсөн сая доллар сая азербайжан хүний аминд хүрнэ”, “Армени улс нэг эмэгтэйн өгзгөөр тэжээгдэж байна”, “Өгзөгөө зарсан доллараараа дайныг даамжруулж байна” гэхчлэн элдэв хараал, муу муухай үгсийг урсгаж, Кимийн гэр бүлийг үзэн ядаж байгаагаа илэрхийлсэн байна. Харин Кимийг дэмжигсэд “Энэ хандив нэг ч буу, нэг ширхэг суманд ч зориулагдаагүй. Хүмүүнлэгийн хандивт очиж байгаа” хэмээжээ. АНУ-ын Лос-Анжелес хотод арменичууд олноор амьдардаг бөгөөд тэд мөргөлдөөний улмаас хүнд байдалд ороод буй энгийн иргэдэд туслах зорилгоор “Armenia Fund” сан байгуулж, армени гаралтай, дэлхийн алдартан Ким Кардашьянд хүсэлт тавьсан нь ийнхүү амжилттай болсонд хязгааргүй баярлажээ. Кимийг инстаграм хуудсандаа ийнхүү уриалга бичлэг хийсний маргааш Лос-Анжелесын гудамж талбайд 20 мянган гаруй хүн цугларч, арменичуудыг дэмжиж, хандивт нэгдэж, Азербайжаны талыг зэвсгээр хангаж буй Турк улсын Элчин сайдын яамны гадна очиж, эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

Ким Кардашьяны өвөг дээдэс XIX зуунд Армениас АНУ-д цагаачилж ирсэн бөгөөд тэрээр Армени цагаачдын гурав дахь үеийн төлөөлөгч гэгддэг. Ким өмнө нь хоёр удаа өвөг дээдсийнхээ нутагт болох Арменид зочилж, хүүхдүүдээ үнэн алдартны шашны хамгийн том сүмд загалмайлуулж байжээ.

Армени иргэдийн хувьд мөргөлдөөнтэй хүнд үед Кимийн санаачилсан хандивын аянаар 100 гаруй сая ам.доллартай болсондоо хязгааргүй талархаж “Армени хүний халуун цус судсаар нь гүйсэн зоригт бүсгүй бүхэл бүтэн нэг улсыг аварч байна. Арменийг бүх дэлхийн анхаарлын төвд оруулж чадлаа. Тэр бол баатар” гэж баярын нулимс унагасаар байна. Армени улсыг дэлхийн хэмжээний ганцхан од нь ийн “аврав”. Үүнтэй адил Монгол Улс дэлхийн хэмжээний ганцхан л одтой болоход долоохон хоногийн дотор 100 сая ам.доллар байтугайг босгох боломж байна. Армени улс 2010 оны байдлаар 3.2 сая хүн амтай гэсэн тоо байна. Манайхтай тэнцүү хүн амтай энэ улсын эдийн засгийг дэлхийн хэмжээний ганц од нь нэг хэсэгтээ л толгой өвдөхөөргүй болгоод шийдээд өгчихлөө. Үүнтэй адил бид дэлхийн хэмжээний ганцхан л одтой болох, монгол хүнийг дэлхийд гаргаж ирэхэд анхаарах хэрэгтэй болжээ. АНУ-д манай нэг иргэн алдаршиж, дэлхийн хэмжээний од болоход яг л ийм зарчмаар хөдлөхөд хэдэн зуун сая доллар босгох боломж нь бэлээхэн байна. Алдартай хүн зөвхөн өөртөө л ашиг авчирдаггүй эх орондоо ч асар их ашиг авчирч болдгийг Ким гэх энэ бүсгүй харууллаа шүү дээ. Үүгээрээ ч тэр алдартнуудын талаарх энгийн хүмүүсийн ташаа бодлыг засчихлаа.

Categories
мэдээ нийгэм

Найзтайгаа уулзахаар явсан бүсгүйн цогцос голын уснаас олджээ

Завхан аймаг, Тосонцэнгэл сум. Улаантолгой багийн “Дэнж” хорооллын 1 дүгээр гудамжинд оршин суух тус сумын харьяат иргэн А /22 настай, эмэгтэй/ 11.03-ны өдрийн 17:00 цагийн орчим найзтайгаа уулзахаар гэрээсээ гараад сураггүй болжээ.

Эрэн хайх ажиллагаа явуулах тухай дуудлага 2020.11.06-ны өдрийн 15:40 цагт тус сумын цагдаагийн хэлтсээс Онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид 11.08-ны өдрийн 10:30 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 11:00 цагт “Идэр”-ийн голын уснаас /гэрээс нь 1 км-ын зайтай, 1 метрийн гүнээс/ цогцсыг олж, тус сум дахь цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.