Categories
мэдээ нийгэм

Улаагчин могой өдөр

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 10, Ангараг гариг. Билгийн тооллын 25, улаагчин могой өдөр. Өдрийн наран 7 цаг 51 минутад мандан, 17 цаг 21 минутад жаргана. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм

Ногоон хөгжил, аялал жуулчлалын бодлого хөтөлбөрийг бодит ажил болгон хэрэгжүүлнэ

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл яамны удирдлагын багтай уулзаж, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг хэрэгжүүлэн ажиллах үүрэг чиглэл өглөө.

Ирэх 4 жилд ХАН бодлого хэрэгжүүлнэ. Хамгаална, зохистой ашиглана, нөхөн сэргээнэ. Энэ шинэ зүйл биш. Гол нь хэрэгжүүлэх, хяналт тавих, үр дүнг тооцох чиглэлд эрчимтэй ажиллах шаардлагатай. Агаар, хөрс, усны бохирдол, эрүүл ахуйн шаардлага хангасан цэвэр усны хангамж, хариуцлагатай уул уурхай, биологийн олон төрөл зүйл, байдлыг хамгаалах, салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох гээд бодлогын чанартай томоохон асуудлууд шил дараалан хүлээж байна гэдгийг Сайд онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

ХХААХҮ-ийн дэд сайд Г.Батсуурь Монгол Францын цахим уулзалтад оролцлоо

ХХААХҮ-ийн дэд сайд Г.Батсуурь “Монгол-Францын цахим бизнес уулзалт”-д оролцлоо.

Уулзалтаар Монгол дахь бизнесийн боломж, хууль эрх зүйн орчин болон хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, цаашид төрөөс хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар илтгэлүүд тавив.

Цахим уулзалтад Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлин, Францын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэргэдэх Франц-Монголын бизнесийн зөвлөлийн дарга Кристоф Фонтайн, ХХААХҮ-ийн яамны холбогдох мэргэжилтэн, МҮХАҮТ-ын төлөөлөгчид оролцсон юм.

Categories
мэдээ нийгэм

“Хятад иргэдийг нэвтрүүлж байна” гэх мэдээлэл цацсан иргэн О-г саатуулан, шалгаж эхэлжээ

Арваннэгдүгээр сарын 4-5-нд шилжих шөнө Цагдаа нар БНХАУ-ын иргэдийг хараа хяналтгүйгээр монгол улсын хилээр нэвтрүүлж байна гэх мэдээллийг нэр бүхий хоёр иргэн автомашинаараа дагаж, facebook орчинд шууд дамжуулалт хийж, иргэдэд хүргэсэн. Тэгвэл тус мэдээллийг олон нийтэд тараасан хоёр иргэнийг Цагдаагийн байгууллагаас хэрэг нээж, шалгаж байгаа гэсэн албан мэдээлэл бий. Мөн тэдгээр хоёр иргэний нэг болох 1989 онд төрсөн эмэгтэй О-г ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид түр саатуулаад байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

Шинэ төрөл зүйлийн хөхтөн амьтан илрүүлжээ

Амьтан судлаачид зүүн Австралийн ойд амьдардаг уутат нисдэг хэрэмний хоёр төрлийг шинээр нээн илрүүлсэн байна. Уг нисдэг хэрэм нь өдрийн цагаар модны ховилд нуугдан амьдардаг ба шөнө моддыг дамжин 100м хүртэлх зайнд дүүлэн, идэш тэжээлээ хайж амьдардаг шөнийн идэвхтэй амьтан юм.

Судалгааны багийн ажилтан, профессор Жэймс Күүк “Австралийн биологийн олон янз байдал улам бүр баяжиж байна. Шинэ төрлийн хөхтөн амьтныг бүртгэх нь өдөр бүр тохиолдоод байхгүй ч нэг дор хоёр амьтныг бүртгэлээ” хэмээн Шинжлэх ухааны “Байгаль” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Том биетэй нисдэг үслэг хэрэмнүүдийн биеийн хэмжээ харьцангуй өөр ч хойд зүг рүү дөхөх тусам тэнд амьдардаг хэрэмний биеийн хэмжээ нь давжаа болдог аж.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

УИХ-ын гишүүн Н.Учралын бие муудаж, эмнэлэгт хүргэгджээ

УИХ-ын гишүүн, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учралын бие муудаж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүний биеийн байдал сүүлийн үед эрс муудаж, эмнэлгийн хяналтад байжээ. Гэр бүл ойр дотныхон нь энэ тухай мэдээллийг ихэд нууцалж байгаа бөгөөд гишүүний бие муудаж, эмнэлэгт хүргэгдээд нэлээд хэд хонож байгаа юм байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Б.Алтанжаргал: Залуучуудын сонсож буй хөгжмийн урсгал руу ардын урлагаа хөрвүүлж оруулах хэрэгтэй санагддаг

“Дүүриймаа” зэрэг монгол ардын олон сайхан дууг өвөрмөц тансагаар дуулж сонсогчдын талархлыг хүлээгээд байгаа Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Б.Алтанжаргалтай ярилцлаа. Тэрээр өдгөө “Төгөлдөр зургаан маа”, “Идэр жинчин”, “Дөмөн” зэрэг цомгийг гаргажээ.


-Оюутан байхдаа поп стилиэр дуулдаг хамтлагтай байсан гэж сонссон. Тэр үеийн дурсамжаасаа хуваалцаач?

-Оюутан байхдаа “Asian shop” хамтлагийг үүсгэн байгуулж байлаа. Хамтлагт байхдаа хоёр жилийн хугацаанд хэд хэдэн дуу гаргаад амжсан ч багш маань ихэд дургүйцэж “Уртын дуучин болох байж поп хамтлагт яагаад дуулж байгаа юм” гэж зэмлүүлснээс уртын дуучнаар сэтгэл шулуудан суралцсан. Би чинь өөрөө уртын дуучин мэргэжилтэй болохоор сургуулиа төгсөөд хэсэг хугацаанд завсарласны дараа 2012 оноос дахин уртын болон ардын дуугаа дуулсан.

-Урлагийн олон төрөл байдаг шүү дээ. Чухам яагаад ардын дууны төрлийг сонгох болов?

-Хүүхэд байхаасаа л дуулж эхэлсэн. Нэг билүү хоёрдугаар ангид байхад Хишигбаяр гэдэг дуу хөгжмийн багш маань анх “Хөөрхөн халиун” уртын бэсрэг дууг зааж, уралдаан тэмцээнд оролцуулж байсан юм. Түүнээс хойш уртын дуу дуулах арга барилд суралцаад өнөөг хүртэл дуугаа дуулаад явж байна даа.

-Удахгүй “Тэнгэрийн салхи” тоглолт тань болно гэсэн. Тоглолтод ямар хамтлаг, дуучид ирж ая дуугаа өргөх вэ?

-Өмнө нь морин хуурын чуулгатай хамтран тоглож байсан бол одоо “Жонон” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж оролцоно.Мөн төгөлдөр хуурч Лигдэн, Монголын Филармонийн симфони найрал хөгжмийн хөгжимчин Б.Батцэцэг, уртын дуучин Л.Баяржавхлан, найруулагчаар н.Батнайрамдал нар ажиллана. Найруулагч Батнайрамдал ахтай гурав дахь уран бүтээл дээр хамтарч байна. Дуулсан дуунуудыг маань тодорхой он цаг хугацаанаас түүчээлж тайзны болон дэлгэцийн бүтээлийн найруулга утга зүйн холбогдолтой болгож гаргадаг чадварлаг хүн байгаа юм.Энэ удаад би ерөөсөө тайзнаас буухгүй, 1цаг 40 минутын турш үзэгчдийнхээ сонорыг мялаана.

-2020 он тэр чигтээ “Ковид-19” цар тахлын үе байлаа шүү дээ. Ялангуяа урлагийнхны хувьд уран бүтээлээ цэгнэх, нөгөөтэйгүүр бэлтгэлээ базаах үе байсан байх. Таны хувьд энэ хугацаанд юу амжуулав?

– Энэ ондоо багтааж өөрийн нэгэн уртын дууны цомог гаргахаар эхлүүлчихсэн байгаа. Мөн пянз, CD гээд нэлээдгүй ажлууд байсан ч өнгөрсөн найм, есөн сард хорио цээр гэхээсээ илүүтэй амралтын байдалтай өнгөрүүллээ. Энэ хугацаанд зүгээр суулгүй ардын богино хоёр дууныхаа клипийг хийлээ. Мөн хоёр ч шинэ дууны найруулгыг хийгээд амжсан. Одоо бол өмнөх богино ардын дуунаасаа илүү томоохон дуунууд мөн бэсрэг уртын дууг сонгон бүтээл туурвиж, мэргэжлийн талаас нь хандаж байна. Цар тахалгүй сайхан цаг үе ирэх байх гэж найдаж байгаа.

-Ер нь залуучууд ардын дууг тийм ч их таашаахгүй байх шиг. Өнөө цагт уртын болон ардын дууг дуулахад хэр тохиромжтой гэж бодож байна вэ?

-Манай үндэсний ардын дуунууд бүх цаг үед тохиромжтой. Дэлхий нийтийн хөгжмийн чиг хандлага богино хугацаанд өөрчлөгдөж байна. Мэдээж залуучууд тэр урсгалын хөгжмөө сонсох ёстой болно. Ардын урлагаа сонсохгүй байна гэж дургүйцэж байгаа зүйл огт биш юм. Тэр тал дээр тодорхой хэмжээний ойлголттой л байх хэрэгтэй санагддаг.Ардын болон уртын дуугаар чөлөөт уран бүтээл хийж буй хүмүүс аль аль талаа гээхгүй авч явах хэрэгтэй. Бидний хувьд ардын урлагийн өв тээгч, тиймээс язгуур хэв шинжээр нь авч үлдэнэ гэдэг нэг номерын асуудал, нөгөөтэйгүүр дундад насныханд зориулж уран бүтээл хийнэ гэдэг бас нэг асуудал байгаа юм. Тиймээс залуучуудын сонсож байгаа хөгжмийн урлаг хаашаа чиглэж байна, тэр чиг рүү ардын урлагаа сэлбэж оруулах нь зөв гэж боддог. Тэгэхээр тодорхой хэмжээний хөрвүүлэлттэй байвал зүгээр байх.

-Хүн ер нь нас тогтоод ирэхээрээ ардын дууг сонсдог юм болов уу?

-Дууг сонсох цар хүрээ гэдэг зүйл чухал байгаа юм.Ардын богино дуу нь үндэсний хөгжимтэйгөө төгс зохицдог хэлбэр юм. Ардын дууг цөөхүүл хөгжимгүйгээр төсөөлөх аргагүй. Харин уртын дууг морин хуур, лимбэ хоёргүйгээр төсөөлөх аргагүй шүү дээ. Үүнтэй л адил. Бид гадаад дотооддоо энэ талын хөгжмийг сонирхуулахын тулд орчин үеийн хөгжмийг ашиглаад байгаа юм. Хөгжмийн арга барилыг нь л өөрчилж байгаа болохоос дууг нь өөрчлөөгүй шүү дээ. Тэгэхээр айхавтар зөрчилдөөд байгаа зүйлгүй.

-Сүүлийн үед уртын дуу, ардын дууны ая дан өөрчлөгдсөн үү?

-Ер нь бол Монголын үндэсний урлаг болох уртын дуу XIX, XX зууны үед төгс оргил үе дээрээ байсан. Тэгэхээр бид тодорхой хэмжээнд их азтай хүмүүс. Тэр өндөр оргилыг залгаад авч байгаа учраас унагаахгүй юмсан гэж бодож байна. Орчин үед дууны урлаг илүү их баялаг болсон гэж бодож байгаа.

-Та дуулах дуугаа хэр их судалж байна?

– Ном зохиол дээр хэрхэн бичсэн байдаг, судлаачид юу гэж тайлбарлав, ямар утга санааг гаргах гэж байсан, хичнээн дуучид дуулсан гээд бүгдийг нь судална. Заримдаа оноод ч байх шиг, онохгүй ч байх шиг санагддаг. Одоо Б.Алтанжаргалынх гэсэн өнгө аяс гарсан үгүйг би мэдэхгүй, сонсогчид маань л шүүх байх. Миний хувьд өөрийгөө үүсгэсэн уран бүтээлч гэхэд эрт байна. Ардын дууг нийтийн урлаг гэж хэлж болно. Гэхдээ нөгөөтэйгүүр амнаас ам дамжин он жилийг туулаад ирчихсэн зүйл. Хамгийн багадаа л гэхэд 100 жилийн түүхтэй, 400-700 жилийн түүхтэй дуу ч байна. Бид ойрын 50-60 жилийн дуутай хольж хутгаад байдаг. Ардын урлагаа арай өөр түвшинд хүндэлж чухалчилдаг байгаасай л гэж боддог. Айхавтар домог түүх нь байхгүй дууг логикоор хайна.Тухайн дуугаа ойлгуулж хүргэнэ гэдэг цаг хугацаа шаардана. Тодорхой цаг хугацаандаа ч тэр бүр дуулагдаад байдаггүй дууг сонгож дуулдаг. “Дүүриймаа” дууны хувьд баруун сүмбэр, зүүн сүмбэр гэж дуулагддаг. Зүүн сүмбэрийг Чойрын Богд хайрхан гэж үзвэл баруун сүмбэр нь Батсүмбэрийн хайрханыг хэлдэг. Тэгэхээр уг дуунд өгүүлээд байгаа зүйл Төв аймгийн газар нутагт болж өнгөрсөн байна гэдгийг тогтоож болно. Аймаг сум болгонд ижил нэртэй хайрхан байдаг. Тэгвэл дуун дээр өгүүлэгдэж байгаа хайрханыг олохын тулд тэнд ямар гол урсдаг, байгалийн сайхныг яаж тодотгож байгаа талаар давхар хөөж олдог. Хамгийн анх “Дүүриймаа” дууг сонгож байлаа.

-Таныг их дотортой дуулдаг гэлцдэг. Дуундаа орж сэтгэлээсээ дуулна гэдэг дуугаа амилуулдаг байх. Та зарим уртын болон ардын дууны талаар тайлбарлавал?

-Сургамжит хэллэгтэй ардын дуунууд их бий. Тухайлбал,Сандуйтай мод дууг эш татъя:

“Сандуйтай юу мод нь болбол сар нарны чимэг

Сайн явдал саруул ухаан энэ биений чимэг

Сайхан чиг төрсөн залуухан тэр минь ээ

Санаж явсан миний биений зүрхний минь чимэг” гэх дууны санаа нь залуу явахдаа эрдэм ном сур, аливаа зүйлд сайн санаж явна гэдэг ажил үйлс нь үргэлж бүтэж явдаг, мөн зөв хүнтэй нөхөрлөнө гэдгийг философи, гүн ухаанаар тайлбарласан байгаа юм. Харин үүнийгээ л үеийн үед дуугаар дамжуулан тэр ард түмэн захиж, хэлж байгаа хэрэг л дээ. Гол нь аянд нь хууртаж болохгүй. Ямар нэгэн дууг зүрх сэтгэлээсээ сонсоод дуулбал бүгдийг ойлгодог. Хүн даган дуурайж болохгүй гэдэг л их чухал шүү.

-Та Багануурын уурхайд эксковаторын жолоочоор ажиллаж байсан юм билээ. Хүнд атлаа хариуцлагатай салбарт байна гэдэг амьдралд их туршлага болдог байх даа?

-Дуулна гэдэг маань миний өөрийн хүсэл тэмүүлэл байсан. Юм гэдэг санаснаар болдоггүй. Тухайн цаг үедээ дуулахаас өөр ажил хийх ёстой байсан юм болов уу л гэж боддог. Циркт циркчин хийгээд, уул уурхайн салбарт ажиллана гэдэг туулах ёстой зам мөр минь л байж. Одоо бол уурхайн ажлаа орхиод жил гаруй болж байна. Би чинь тун хариуцлагатай салбарт ажиллаж байсан. Уул уурхайн салбар гэдэг хийсэн мөрөө байнга нягталж, төлөвлөж маш нягт няхуур ажилладаг. Тийм ч учраас чөлөөт уран бүтээлч болсон ч яаж эрч хүчтэй явах вэ, яавал эрч хүчээ алдахгүй байх,хэрхэн зарчимтай ажиллах гээд тэр бүгд энэ ажилтай маань холбоотой байдаг. Чөлөөт уран бүтээлч хүн өнөөдөр амжихгүй ажлаа маргааш гээд хойшлуулж болдог. Гэхдээ миний хувьд төлөвлөсөн төлөвлөгөөнийхөө дагуу л бүх зүйлээ хийдэг. Аливаа зүйлийг хурдтай, цаг хугацаанд нь багтааж хийх л миний баримталдаг зарчим.

-Та дуулахаас өөр ямар хоббитой вэ?

-Чөлөөт цаг гарвал спортоор хичээллэхийг боддог. Ойрын үед тоглолтын бэлтгэл ажил гээд өөртөө ч бүү хэл гэрийнхэндээ ч цаг гаргаж чадахгүй л явна. Гэрээсээ өглөө гараад ороход хүүхдүүд “хэн бэ” гэх нь холгүй л байна даа(инээв).

-Та нийтдээ хичнээн цомог гаргав?

-“Төгөлдөр зургаан маа”, “Идэр жинчин”, “Дөмөн” гээд гурван цомог гаргасан байна. Ер нь дуугаа дуулахдаа зөвхөн төв халхаар дуулахыг хүсдэггүй, бүгдийг л хамруулж дуулахыг боддог. Манай Төв нутагт “Баянбараат”, “Боржигон” аялгуу гэсэн уртын дууны хоёр том төлөөлөл байдаг. Боржигон аялгууг багтаасан цомгоо удахгүй гаргана. Анх Баянцагаан сумын харьяат уртын дууч Ц.Төмөр гэж хүний дуулсан “Дөмөн” дууг нутгийн хүний хувьд үргэлжүүлэн дуулна. Дэлхийд хамгийн анх баянбараатын аялгуугаар уртын дууг сонсгосон хүн шүү дээ. Энэ удаагийн тоглолтонд маань энэхүү дуу боржигон аялгуугаар дуулагдана. Өмнөх тоглолтод баянбараат аялгуугаар дуулсан. Ер нь боржигон аялгуу тэр бүр дуулагдаад байдаггүй учраас сэргээн дуулахыг хүсдэг. Энэ чинь л уртын дууг түгээгч хүний ажил шүү дээ.

-Боржигон аялгуугаар тэр бүр дуулдаггүй гэлээ. Тэгвэл баянбараат аялгуугаар дуулдаг хичнээн дуучид байдаг юм бэ?

-Энэ чинь их том хүрээг хамардаг. Дундговь, Өмнөговь, Өвөрхангайн наад хэсэг, боржигонд Дундговь аймгийн тал, Төв аймгийн тал, Хэнтий аймгийн наад хэсэг гээд нутаг нутгийн үг хэллэг, аялга, ахуйн соёлоос хамаарч нэг дуу гэхэд А, В, С гэх мэт олон хувилбартай байдаг. Баянбараат аялгуугаар сайхан дуулдаг хүн гэвэл миний багш л байлаа даа. Багшийн маань гарын 11 шавь гавьяат цол хүртжээ. Манай багш чинь энэ урлагт яахын аргагүй өөрийн зүрх сэтгэлээ зориулж байсан. Дундговь аймгийн харьяат Монгол Улсын гавьяат багш Ц.Дэлгэр гээд их сайхан дуулдаг хүн байлаа. Ардын урлагаар уран бүтээл хийх сонирхолтой, цаашид дуулах хүсэлтэй хүмүүст хэнд нь ч татгалзахгүй өөрийн мэдлэгээсээ хуваалцдаг тийм л мундаг хүн.

-Цаашид ямар уран бүтээл хийхээр төлөвлөж байна вэ?

-Энэ сарын 12,13-нд болох тоглолтынхоо үеэрТөрийн шагналт Н.Жанцанноров гуайн “Сэвтээ нь үгүй сэтгэл” дууг дуулна. Мөн Алдарт уртын дууч МУУГЗ С.Цоодол гуайн нэрэмжит тэмцээн оны дараа Өвөрхангай аймагт болно. Тоглолт дээрээ түүнд хүндэтгэл үзүүлэн түүний дуулж байсан “Хүү минь хаана дуулж яваа бол” гэдэг дууг дуулахаар бэлтгэлээ базаагаад л байна.

Categories
мэдээ нийгэм

Ипотекийн 6 хувийн хүүтэй зээлийг 767 иргэнд олгоод байна

Ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгож бууруулсан аравдугаар сарын нэгнээс 11 дүгээр сарын тавныг хүртэлх хугацаанд Төв банк болон банкнууд нийт 54 тэрбум төгрөгийн зээлийг 767 иргэнд олгожээ.

Санхүүжилтийг эх үүсвэрээр нь задалбал 61 хувь нь Монголбанкны эх үүсвэр, үлдсэн нь банкнуудынх байна. Дөрөвдүгээр сард УИХ баталсан цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд Төв банк Засгийн газарт шилжүүлээд байсан ипотекийн зээлийн хөтөлбөрөө үргэлжлүүлэн санхүүжүүлж байна. Ипотекийн зээлээр баталгаажсан бондын үндсэн төлбөрийн орлогоор 2020 оныг дуустал ипотекийн зээлийг үргэлжлүүлэн санхүүжүүлэх юм.

Цаашид санхүүжилтийн эх үүсвэрийн тогтвортой тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөрийг боловсруулахаар төлөвлөөд байна. Энэ чиглэлээр ажлын хэсэг байгуулсан юм. Ингэхдээ ипотекийн зээлийг зорилтот бүлгүүдэд чиглүүлж, урт хугацаанд зах зээлийн зарчимд тулгуурласан системд шилжүүлнэ. Олон Улсын Валютын Сангийн зөвлөмж болон олон улсын сайн туршлагатай нийцүүлэн орон сууцны ипотекийн зээлийг засгийн газар хариуцахад хамтран ажиллах стратеги баримтлах юм.

Мөн цар тахлын үеийн хуулиар Монголбанк 38 мянга 270 зээлдэгчийн хоёр их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг зургаан сараар хойшлуулсан юм. Энэ нь ипотекийг зээлийн хөтөлбөрт хамрагдсан нийт зээлдэгчийн 53 хувьтай тэнцжээ.

Categories
мэдээ цаг-үе

Япон улсад архитектор, механик, барилгын инженер мэргэжлээр суралцах оюутнууд эрхийн бичиг гардлаа


Боловсрол, шинжлэх ухааны яамны “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл нь зургаа дахь жилдээ хэрэгжиж байна. Монгол Улсад өндөр мэдлэг, чадвар бүхий инженерүүдийг бэлтгэх зорилготой уг төсөлд өнгөрсөн хугацаанд нийт 670 оюутан, судлаач, багш нар хамрагдаад байгаа нь зорилтот 1000 инженерийн тооны 67 хувийг эзэлж байна гэсэн үг юм. Энэ төслийн хүрээнд өнөөдөр 59 оюутан, багш судлаач Япон улсад суралцах эрхийн бичгээ гардан авлаа. Эдгээр оюутан, багш нар энэ оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн тусгай үүргийн нислэгээр арлын орныг зорих юм. Тус улсад инженерийн чиглэлээр 2-3 жил суралцаж төгсөөд эх орондоо ирж мэргэжлээрээ таван жил ажиллах нөхцөлтэйгээр явах юм байна. Тэтгэлэгт хамрагдсан ШУТИС-ийн Архитекторын гуравдугаар курсийн оюутан Б. Сумъяа “Энэ хөтөлбөрт тэнцэхийн тулд эхний ээлжинд биелүүлэх ёстой хэд хэдэн шалгуур бий. ЭЕШ-ын оноо, сургуульдаа ороод хичээлдээ идэвхтэй байх, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа бүхэнд оролцох хэрэгтэй гэх мэт. Ингэснээр бид маш сайн хөгжиж байгаа. Мөн япон хэл болон мэргэжлийн хичээлүүддээ тодорхой түвшинг давсны дараа их дээд сургуулиуддаа хүсэлт өгдөг. Энэ жил архитектор, барилгын инженер, механикийн инженер гэсэн мэргэжлийн дагуу бид явж байна. Мэдээж хичээснийхээ үр дүнд тэтгэлэгт хамрагдаж дэлхий хэмжээний боловсрол эзэмших болсондоо баяртай байна. Мөн эрдэм ном сурч ирээд эх орондоо сурсан мэдсэнийхээ шимийг гаргах боломж бүрдэж буйд туйлын их баяртай байна. Бидэнд боломж үргэлж байдаг. Харин түүнийхээ төлөө жаахан л мэрийгээрэй гэж үеийнхэндээ хэлье” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

У.Уранбилэг

Categories
мэдээ нийгэм

Хоёрдугаар эмнэлгийн дэргэд бүрэн тоног төхөөрөмж бүхий 50 ортой хүүхдийн шинэ эмнэлэг ашиглалтад орлоо

Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн дэргэдэх 50 ортой хүүхдийн эмнэлгийг шинээр барьж, иж бүрэн тоног төхөөрөмжөөр ханган ашиглалтад орууллаа.

Тус эмнэлэг хүүхдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, чадавхыг сайжруулах зорилгоор хүүхдийн тасгийг 2019 онд шинээр төлөвлөн БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сан, Хангарьд хөгжлийн төв ТББ, ЭМЯ, БШУСЯ-ны дэмжлэг, буцалтгүй хандив тусламжаар барьсан юм.

Арга хэмжээг нээж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлсэн үгэндээ “УХТЭ маань 1931 оноос хойш үйл ажиллагаа явуулж ирэхдээ насанд хүрэгсэд болон хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэж ажиллаж ирсэн. Өнөөдөр гэхэд хүүхдийн тасгийн хэмжээнд байсан тусламж, үйлчилгээ 50 ортой эмнэлэг болон өргөжиж байгаад туйлын их баяртай байна.

Эмнэлгийг ашиглалтад оруулахад туслалцаа үзүүлсэн БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сан, Хангарьд хөгжлийн төв ТББ, БСШУЯ, ЭМЯ болон бусад албаны хүмүүст талархал илэрхийлье. Тус эмнэлэг ашиглалтад орсноор Баянзүрх дүүрэг төдийгүй зүүн гурван аймгийн хүүхдүүдэд хүрсэн тусламж, үйлчилгээг үзүүлэх боломж илүү өргөн болж байна. Эмнэлгийг барилгаас гадна иж бүрэн тоног төхөөрөмжөөр ханган 100 хувь хүлээлгэн өгч байна.

УХТЭ нь энэ жилийн хувьд БЗД-ийн болон Зүүн аймгуудын иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэхээс гадна гэмтлийн яаралтай тусламж, үйлчилгээг үзүүлдэг болсон зэрэг маш олон өөрчлөлтүүд гарч байна. Үүний нэг тод жишээ өнөөдрийн ашиглалтад орж буй 50 ортой хүүхдийн эмнэлэг юм.” гэдгийг онцлов.

БНХАУ-аас Монгол Улсад Суугаа Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэнь Руй ” Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн дэргэдэх 50 ортой хүүхдийн эмнэлгийг ашиглалтад оруулах ажилд хувь нэмэр оруулсандаа баяртай байна. БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сан, Хангарьд хөгжлийн төв ТББ, БСШУЯ, ЭМЯ, УХТЭ-ийн хамтын ажиллагааны хүрээнд энэхүү хүүхдийн эмнэлгийг ашиглалтад оруулж байна. Үүнээс гадна коронавируст цар тахалтай тэмцэх ажлын хүрээнд БНХАУ, Монгол Улсын төр засаг, олон нийтийн байгууллагууд харилцан дэмжлэг, туслалцаа үзүүлж ажиллаж байгаад талархаж байна.” гэдгийг мөн хэллээ.

БШУЯ-ны дэд сайд Г.Ганбаяр ” Хангарьд хөгжлийн төв ТББ-ын төслийн хүрээнд бид хүүхэд, багачуудын төлөө дорвитой ажил хийе хэмээн ярилцаж 2015 оноос эхлэн хүүхдийн эмнэлэг барих ажлыг эхлүүлсэн. Анх Чингэлтэй дүүргээс эхэлж байсан бол өнөөдөр Хан-Уул, Баянзүрх, Налайх дүүргүүдэд хүүхдийн эмнэлэг баригдлаа. Өнөөдрийн ашиглалтад оруулж буй эмнэлэг бол бидний зургаа дахь төсөл тав дахь эмнэлэг болж байна.” гэлээ.

“150 МЯНГА ГАРУЙ ХҮҮХДҮҮДЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛДЭГ ДҮҮРГИЙН ЭМНЭЛГҮҮДИЙН АЧААЛАЛ 20%-ААР БУУРАХ БОЛОМЖТОЙ”

Үргэлжлүүлэн УХТЭ-ийн Ерөнхий захирал С.Энхболд “УХТЭ нь насанд хүрэгсэд төдийгүй хүүхэд багачуудын эрүүл мэндийн төлөө ажилласаар ирсэн түүхэн уламжлалтай билээ. Анх 1931 онд Идэвхтний эмнэлэг нэртэйгээр үйл ажиллагаагаа эхэлж, 1965 онд 50 ортой Хүүхдийн эмнэлэг байгуулж өнөөдрийг хүртэл тасралтгүй үргэлжлүүлсээр яваа цөөн төв эмнэлгүүдийн нэг юм. Энэхүү энэрэнгүй үйлсэд зүтгэж байсан үе үеийн төлөөлөл болсон их эмч Ү.Доржханд, Д.Отгончимэг ,Ч.Өлзийбүрэн, сувилагч Ж.Нямцэнгэл, Ж. Чулуунбат нарыг дурдахад таатай байна. Мөн одоогийн хамт олон та бүхэнд талархал илэрхийлье.

2019 онд ажлаа аваад нэн тэргүүнд хүүхдийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй болгох үүднээс олон эрхэмд энэ хүсэлтээ тавьж байсан. Энэ зорилго, хүсэлтийг маань найрсгаар хүлээн авч, бидэнтэй хамтран ажилласан БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сан, Хангарьд хөгжлийн төв ТББ, БСШУЯ, ЭМЯ-ныхаа буцалтгүй хандив, тусламжаар 2020 оны 5-р сараас барилгын ажил маань эхлэж, 50 ортой хүүхдийн иж бүрэн тоног төхөөрөмж, тохижилттой эмнэлгээ ашиглалтад оруулахад бэлэн боллоо. Эмнэлэг ашиглалтад орсноор, хотын зүүн бүсийн дүүргүүдэд амьдарч буй 150 мянга гаруй хүүхдүүдэд тусламж үзүүлдэг дүүргийн эмнэлгүүдийн ачаалал 20 хувиар буурах боломжтой болно.

Мөн амбулаторийн нарийн мэргэжлийн үзлэг, яаралтай тусламж, хэвтэн эмчлүүлэх, эрчимт эмчилгээ, товлолын дархлаажуулалт, нярайн эргэлт, хүүхдийн эрүүл мэндийн боловсрол зэрэг тусламж үйлчилгээг цогцоор нь чанартай үзүүлнэ.

Ингээд барилгын ажлыг цагт нь чанартай гүйцэтгэж ашиглалтад оруулсан та бүхэндээ УХТЭ-ийн хамт олны өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье.” гэлээ.

rwaf3