Categories
мэдээ нийгэм

Улсын онцгой комисс өнөөдөр 14.00 цагт хуралдана

Өнөөдөр 14.00 цагт Улсын онцгой комисс хуралдана. Хуралдаанаар коронавирусийн халдварын тархалтын нөхцөл байдлыг хэлэлцэх бололтой. ЦЕГ-ын дэд дарга, Хурандаа Ж.Амгалан өчигдөр ЭМЯ-ны мэдээллийн цагаар “ОХУ-ын нутаг дэвсгэрт, тэр тусмаа хил залгаа бүс нутгуудад коронавирусийн халдвар эрчимтэй нэмэгдэж байна. Бид хойд бүс нутагтаа онцгойлон анхаарч байна. Баян-Өлгийн Цагааннуур, Увсын Боршоо, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтуудад эрсдэлийн судалгаа хийгээд дуусаж байна.

Цагааннуурын боомтын эрсдэлийн үнэлгээ хийж, сэжигтэй гэсэн долоон тохиолдлыг тусгаарлан, шинжилгээнд хамруулахад шинжилгээний хариу сөрөг гарлаа.

Монгол орны цаг уурын онцлогоос шалтгаалах, салхи дандаа хойноос байгаа учир бидэнд бодох, сэргийлэх зүйл байна. Энэ байдлыг УОК-т танилцуулж, тодорхой шийдвэрүүдийг гаргуулна.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор машинаар ачаа тээвэр хийж байгаа ААН-үүд тээврийг аль болох галт тэргээр зөөхгүй бол эрсдэл өндөр байна. Өндөр эрсдэл удахгүй аюултай байдалд шилжиж болзошгүй учир Цагдаагийн байгууллагууд тодорхой саналууд бэлтгэн УОК-т танилцуулна” гэж мэдээлсэн. УОК-ын өнөөдрийн хуралдаанаар ЦЕГ-аас асуудлаа танилцуулан шийдвэрлүүлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Лхагвасүрэн: Цаашид 8 хувиар зээл гарахгүй. Шинээр авах хүмүүс 6 хувийн хөтөлбөрт хамрагдана

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн талаар болон цаг үеийн бусад асуудалтай холбоотойгоор Монголбанкнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ оны арваннэгдүгээр сарын 5-нд УИХ-ын чуулганаар төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг баталсан билээ.

Манай улсад мөнгө угаахтай тэмцэх тогтолцоо бэхжиж, хөгжих ёстой гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээллийн үеэр онцолсон юм.

Үргэлжлүүлэн тэрбээр “Мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл хоёр бүлэгтэй.

Нэг. Монголбанк, МУ-ын Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороо бусад төрийн байгууллагатай хамтарч хэрэгжүүлэх арга хэмжээний төсөл

Хоёр. Санхүүгийн зах зээлийг тогтворжуулах ажлын хүрээнд Монголбанкнаас хийж, хэрэгжүүлэх ажлын заалтыг оруулж өгдөг уламжлалтай. Засгийн газартай хамтарч хэрэгжүүлэх долоон заалт дээр нэг заалт нэмэгдэж нийт найман заалттай болсон.

Заалтуудаас онцолбол,

  1. 2021 оноос Мөнгө угаах тероризмтэй тэмцэх байгууллагын зөвлөмжид нийцүүлэн үндэсний хөтөлбөрийг төрийн бусад байгууллагатай хамтран гаргах
  2. Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах
  3. Зээлийн хүүг бууруулахтай холбоотой хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх заалт /Чанаргүй зээлийн хувь хэмжээг бууруулахад тохирох арга хэмжээ авах, зээлийн маргааныг богино хугацаанд шийдвэрлэх эрх зүйн орчныг сайжруулах зэрэг зорилготой. Мөн эрсдлийн сан байгуулах зардлыг бууруулах нь зээлийн хүү буурахад нөлөөлнө./
  4. Банкны бүтээгдэхүүн үйлчилгээг цахим болгохыг дэмжих
  5. Ипотекийн хөтөлбөрийг Монголбанк шинээр эхлүүлсэн. Үүний хүрээнд 2021 онд тогтвортой чиглэлд явуулж, олон улсын сайн жишигт нийцүүлэх, Үндэсний ипотекийн агентлагтай байх ба хууль эрх зүйн орчныг бий болгох санал тавьсан.
  6. УИХ-ын гишүүдийн зүгээс цар тахалтай холбоотой эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах, хүндрэлийг багасгах зорилгоор экспортод чиглэсэн ЖДҮ-ийн газруудыг хөгжүүлэх санал гаргасан. Тодруулбал, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүдийг боловсруулах үйлдвэр бий болгох, эдийн засгийг идэвхжүүлэхэд зориулж Төв банк, Засгийн газраас төсөв мөнгөний бодлогоор дэмжих арга хэмжээ зохион байгуулах шаардлагатай гэх санал гаргаж, хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний заалтад шинээр оруулсан” хэмээн хэллээ.

Түүнчлэн “Ипотекийн хөтөлбөрийг санхүүжүүлээд авч явах төрийн институт байхгүй учраас яах ч аргагүй Төв банкны зүгээс оролцоод явж байна. 2013 оноос хойш Төв банк 2.8 их наяд төгрөгийг ипотекийн санхүүжилтэд гаргасан. Энэ санхүүжилтийг буцааж олж авах ёстой. Нийгэм, эдийн засаг талаасаа үр өгөөжтэй яваа энэ хөтөлбөрийг зогсоохгүйгээр шилжүүлж авах институтийг бий болтол хөтөлбөрөө үргэлжлүүлье гэж бодож байгаа. Цаашид найман хувиар дахиж ипотекийн зээл гарахгүй. Шинээр авах хүмүүс 6 хувийн хөтөлбөрт хамрагдана” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Дуучин Э.Оюумаад холбогдох авлигын хэргийг шүүнэ

Нэр бүхий албан тушаалтнуудад авилга өгсөн хэргээр дуучин Э.Оюумааг яллагдагчаар тооцон, тус хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Учир нь тэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албан тушаалтнуудад авилга өгсөн хэрэгт холбогдоод байгаа юм.

Тодруулбал, тэрээр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайван болон тус газрын шийдвэр гүйцэтгэгч Б.Мөнхтуяа нарт авилга өгсөн зөрчлийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дууссан байна. Иймд түүний гэм буруугийн шүүх хурал Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 19-ны өдөр товлогджээ.

Categories
мэдээ нийгэм

Ирэх даваа гаригт бүх нийтээр амарна

Энэ сард хоёр өдөр бүх нийтээрээ амарна. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 16-ны өдөр буюу ирэх Даваа гаригт Монгол бахархлын өдөр, 26-ны Пүрэв гаригт Улс тунхагласан өдрөөр амрах юм.

Монгол бахархлын өдрийг 2012 оноос хойш бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэж байгаа. Энэ жилийн хувьд арваннэгдүгээр сарын 16-нд 858 жилийн ойн өдөр тохиож байна. Энэ өдөр Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг билээ.

Энэ жил бид Улс тунхагласны 96 жилийн ойг тэмдэглэнэ. Анхны Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан энэ өдрийг Монголын ард түмэн бүх нийтээрээ тэмдэглэж ирсэн уламжлалтай билээ. Харин арванхоёрдугаар сарын 29-ний мягмар гаригт Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр таарч мөн бүх нийтээр амрах юм.

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 13 настай охиныг гарцан дээр дайрч амь насыг нь хохироожээ

Өнөөдөр өглөө 7:20 цагт /2020.11.10/ СХД-ийн 28 дугаар хороо Баянхошууны замд Toyota prius маркийн автомашины жолооч Л нь явган зорчигч 13 настай эмэгтэй хүүхдийг явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч байхад нь мөргөж амь насын хохироосон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна.

Иргэдээ, жолооч нараа явган хүний гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасч, гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөх үүрэгтэй. Замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, үүргээ ухамсарлаж оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын шүүх хурал хойшиллоо

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр /2020.11.10/ “Эрэл” компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн /ТУЗ/ дарга асан Б.Эрдэнэбатад холбогдох шүүх хурал эхэлсэн ч энэ сарын 24-ний өдөр хүртэл хойшиллоо. Учир нь нэмж өмгөөлөгч авах хүсэлт гаргасан тул ийнхүү хойшилсон байна.

Шүүхээс шүүгдэгч Б.Эрдэнэбатыг залилах гэмт хэргийг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бусдад их хэмжээний хохирол” учруулсан, мөн мөнгө угаах гэмт хэргийг “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд тус, тус тооцож долоон жилийн хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр, шүүгдэгч Д.Сэргэлэнг гэмт хэрэгт хамтран оролцсон, бүлэглэсэн нь нотлогдон тогтоогдохгүй, гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан юм.

Мөн шүүгдэгч Б.Эрдэнэбатаас 20 тэрбум 6 сая 375 мянган төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Баярсайханд олгуулахаар тус тус шийдвэрлэсэн байдаг. Хэргийг эргэн сануулахад, “Улаанбаатар импэкс” ХХК-ийн буюу “Номин холдинг”-ийн захирал, “Ариг” банкны хувьцаа эзэмшигч Ш.Баярсайхан цагдаагийн байгууллагад хандан Б.Эрдэнэбат нь эд хөрөнгө завшиж, бусад хувьцаа эзэмшигчээ залилж байгаа тухай гомдлыг 2019 онд гаргасан байдаг.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан зарлажээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 43 дугаар захирамж гаргалаа.

Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойг тэмдэглэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний Лхагва гарагийн 13.00 цагт хийхээр товлолоо.

Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг Төрийн ордны “Их Монгол” танхимд зохион байгуулна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе

Гадны 39 компанийн 39 мэргэжилтнийг хилээр оруулж ирэх шаардлага хүргүүллээ

Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын эрх ашгийг хамгаалах түр хорооноос Засгийн газраас гадаад ажилтнуудыг нэмэлтээр оруулж ирэхийг хориглох шийдвэр гаргасан талаар мэдээлэл хийж байна

Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын эрх ашгийг хамгаалах түр хорооны төлөөлөгч Э.Буянжаргал:Автобус дүүрэн хятад ажилчид оруулж ирж байгаа гэсэн худал мэдээлэл тарж байгаа ч одоогоор нэг ч ажилчин орж ирээгүй. Ганц ч Хятад хөрөнгө оруулагч, мэргэжилтэн, ажилчин орж ирээгүй. Харин Орос, Солонгос, Америк зэрэг орнуудаас орж ирж байна гэв. Гадны 39 компанийн 39 мэргэжилтнийг хилээр оруулж ирэх шаардлага хүргүүлж байгаагаа энэ үеэр тэд мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цагдаа нарт холбогдох хэргийг прокурорт буцаав

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйл /Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох/-ийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Өлзийжаргал, Т.Ууганбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.Өлзийжаргал, Т.Ууганбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоогоогүй гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Эргэн сануулбал өнгөрсөн оны есдүгээр сарын 23-нд Төв аймгийн Угтаалцайдам суманд иргэн Г амь насаа алдсан хэрэг гарсан. Талийгаачийн согтуурлын зэргийг тогтоохоор цагдаагийн алба хаагчид авч явах замдаа амь насыг нь хохироосон үндэслэлээр шалгалтын ажиллагааг явуулж хэрэг шүүхийн шатанд шилжээд байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Дээд шүүх Б.Махбалд оноосон ялыг хэвээр үлдээлээ

Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч нар болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хянан хэлэлцэв.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд Б.Махбалыг хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар түүнд 13 жил хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон юм.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд Б.Махбалд холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, түүнд оногдуулсан 13 жилийн хорих ялыг 11 жил болгохоор шийдвэрлэжээ.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хэргийн тухайд сануулахад, ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбал нь тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-ийн аминд хүрсэн хэрэгт холбогдсон юм.