Categories
мэдээ нийгэм

Шүүхээс Г.Загдаа, Г.Амарсайханыг гэм буруутайд тооцлоо

“Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаа, түүний эхнэр ГАмарсайхан нарыг шүүх хурал хоёр хоног үргэлжилж, тэднийг гэм буруутайд тооцжээ.

Гэхдээ эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан эхлэхийн өмнө шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирогчид хохирол төлбөр төлөх 5 хоногийн завсарлага авах санал гаргаж, шүүх хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 09 цаг хүртэл хойшлуулсан байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Загдаад холбогдуулан

  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3 /гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх/, 2.6 /хоёр, түүнээс олон хүнийг хүчиндэх/ дахь хэсэгт зааснаар,
  • мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн/,
  • мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 /Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн/,
  • 11.6 дугаар зүйлийн 2 /Хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол/ дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Г.Амарсайханг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн/ дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад дээрх шийдвэрийг гаргасан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Насанжаргал: Монгол чацаргана биохимийн найрлага, бүтэц, шинж чанараараа дэлхий нийтийн анхаарлыг татаж байна

Чацарганаар коньяак, оргилуун дарс, гоо сайхны олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бий-


Өнөөдөр МҮХАҮТ-д “Монголын чацаргана дэлхийн зах зээлд” сэдвийн хүрээнд Монголын чацарганы кластерийн анхдугаар форум боллоо. Монголын жимс жимсгэний үндэсний холбооноос монгол чацарганыг гадаадын зах зээлд нийлүүлэхэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх зорилгоор зохион байгуулагдсан энэхүү форумд ХХААХҮЯ болон чацаргана боловсруулах үйлдвэрийн төлөөллүүд болон тариалагч хувь хүмүүс өргөнөөр оролцлоо.

Монголын Чацарганы Кластерийн Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын жимс, жимсгэний үндэсний холбооны тэргүүн Д.Насанжаргал:

-Өнөөдрийн форум анх удаа зохион байгуулагдаж байна. Энэ салбарын олон төлөөлөл иржээ?

-Монгол оронд тариалж байгаа байгалийн чацарганы хувьд биохимийн найрлага, бүтэц, шинж чанараараа дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа. Энэ үүднээс гадны зах зээлд гарах боломж бидэнд байна. Одоогоор Япон, БНСУ, Тайвань зэрэг орнуудад тодорхой хэмжээний экспорт хийж байна, цаашид бусад өндөр хөгжилтэй орнуудад экспортлохыг зорьж байна. Өнөөдрийн форумын ач холбогдлын тухайдхүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн өндөр шаардлага тавьдаг Европын орнуудын зах зээлд хэрхэн бүтээгдэхүүнээ гаргахталаар тулгамдаж буй асуудлуудыгхэлэлцэж, гарц шийдлийг олохзорилготой. Хамгийн гол нь чанарын асуудал.

-Монгол Улс энэ онд маш бага хэмжээний экспорт хийсэн байна.Чацарганыг их хэмжээгээр экспортлоход учирч буй гол саад асуудал юу вэ?

-Бүтээгдэхүүнээ олон улсын чанарын шаардлагад нийцүүлэх гэдэг л хамгийн том хүндрэл болж байна. Олон улсын хэмжээнд баталгаажсан лаборотари байхгүй. Үйлдвэрүүд ISO стандартыг хангах, тариалалтын гарал үүсэл тодорхой байх зэрэг олон шаардлагууд тавигддагаас эрхзүйн хувьд чацарганы бүтээгдэхүүнийг олон улс руу нэршлээр нь гаргах боломжгүй нь хамгийн том асуудал болдог. Япон улстай хийсэн эдийн засгийн түншлэлийн гэрээгээр чацаргана гэсэн нэршил байхгүй “бусад жимсний шүүс” гэсэн ангиллаар л явдаг. Нэршил тодорхой биш учраас хөнгөлөлт чөлөөлөлтийнасуудалхүндрэлтэй байдаг. Мөн манай орнычацарганы нөөц хязгаарлагдмал. Нөгөө талаас үйлдвэрүүд гадны зах зээлд бүгд зэрэг гарах боломжгүй, хүчээ нэгтгэж Монголын брэнд чацаргана гэсэн нэрийг зах зээлд гаргах хэрэгтэй. Төр, бизнесийн байгууллагууд нэгдэн цогц хамтын ажиллагааг хөгжүүлж бүтээгдэхүүнээ дэлхийд таниулах боломжийг энэ форумаас хайж байна.

-Монгол чацаргана олон улсын зах зээлд хүлээн зөвшөөрөгдөхөд хэдий хугацаа шаардагдах бол?

-Бидэнд лаборотариудын суурь бааз нь бий. ШУТИС-ийн дэргэдэх хүнсний эрдэм шинжилгээний төв байна. Эдгээрийг төрөөс хөрөнгө оруулаад гадны стандартад нийцүүлчихвэл шинжилгээг өөрсдөө хийж болно. Германы баталгаажуулах лаборотариудад өгөөд эхний алхмаа хийгээд явж байна

-ОХУ, БНХАУ, Герман зэрэг олон улс орнууд ч мөн чацаргана тариалдаг. Тэгвэл тэдгээр орнуудынхаас ялгарах монгол чацарганы онцлог нь юу вэ?

-Массын тариалалтаараа Монгол Улс дэлхийд эхний 5-д орно. Байгалийн эрс тэс уур амьсгалд тариалж байгаа гэдгээрээ монгол чацаргана бусдаас онцлог. Эрдэс бодис, тосныхүчилд агуулагдах амин дэмүүд, бусад үзүүлэлтүүд харьцангуй өндөр.

-Монгол чацарганы түүхий эдээр вино үйлдвэрлэж Японы зах зээлд нийлүүлж байгаа гэж сонссон.Чацарганыг шүүс, тосноос гадна энэ мэтчлэн өөрөөр төрөлжүүлэх боломжтой юу?

-Коньяак, оргилуун дарс, гоо сайхны олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх олон боломжууд бий. Чацарганы тос бол хүнс, хүнсний нэмэлт, гоо сайхны бүтээгдэхүүний хамгийн чухал орц болдог.

“Шар доктор” ХХК үйлдвэрийн менежер Б.Хишигдэлгэр:-Компаниуд тус тусдаа үйл ажиллагаа явуулж, бүтээгдэхүүн гаргахаас илүү чацарганы чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тариаланчид болон үйлдвэрлэгчид, эрдэм шинжилгээний байгууллагууд хамтаараа нийлж байж дэлхийн зах зээлд амжилттай нэвтэрч чадна.

Teso” корпорацийн менежер Г.Энхбаяр:-Экспортын хувьд 3-5 хувийг л эзэлдэг болохоор одоогоор борлуулалтын голлох суваг биш гэсэн үг.Энэтхэг улсын хувьд гэхэд мөн л чацаргана тариалдаг. Гэхдээ Хималай буюу Гималайн уулынхаа нэрээр брендинг үүсгээд дэлхийд гарчихлаа. Тэгэхээр бид яг монгол чацаргана юугаараа онцлог вэ гэдгийг бодож, маркетингаа хийх ёстой.Монголчууд биднүүдэлчин ард түмэн. Тиймээс нүүдэлчдийн жимс гэдэг санаагаа бариад дэлхийд гарах боломжтой гэж харж байна.

Ч.Биндэръяа

Categories
гадаад мэдээ

Жо Байден 2011 онд Монгол Улсад айлчлахдаа ач охинтойгоо хамт ирж байжээ

Саяхан АНУ-ын шинэ ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Жо Байден дэд ерөнхийлөгч байхдаа 2011 оны наймдугаар сард Монгол Улсад айлчилж байсан юм.

Тэрбээр Ази тивийн орнуудаар хийсэн айлчлалынхаа хүрээнд Хятадын нийслэл Бээжингээс Улаанбаатарт ирж, зургаан цаг саатсаны дараа Японы нийслэл Токио хот руу ниссэн байна.

Ингэхдээ тэр хоёр ач охидыхоо нэг Наоми Байденыг дагуулж явжээ.

Богино хугацаатай айлчлалынхаа үеэр тэр тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ерөнхий сайд Сү.Батболд нартай уулзаж, дараа нь бэсрэг наадам, ардын урлагийн тоглолт үзэж сонирхсон байна.

Наадмын түрүү бөхтэй өрж үзсэн Байден цэц мэргэнээ шалгаж, өөрт нь бэлэглэсэн моринд ирланд гарал угсаагаа бэлгэдсэн “Celtic” хэмээх нэрийг өгч байжээ.

“Сүүлийн 20 жилийн хугацаанд ардчилсан нийгэмд үлгэр жишээ шилжиж чадсан амжилтаараа Монгол Улс дэлхий нийтийн анхаарлыг татаж байна” гэж Жо Байден тэр үед мэдэгдсэнийг олон улсын хэвлэлүүд дамжуулсан байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

УОК: Алтанбулаг боомтыг энэ сарын 16-наас эхлэн хоёр сар хаах санал гаргалаа

УОК-оос гаргасан шийдвэрийг Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг танилцуулж байна. Тэрээр “ОХУ-тай хиллэж буй боомтуудад ажлын хэсэг ажилласан. Ажлын хэсэг санал дүгнэлтээ танилцууллаа. Алтанбулаг боомтыг өнөөдрөөс эхлэн хоёр сарын хугацаанд хаах санал гаргаж байна. Нийт 40 орчим тээврийн жолоочоос коронавирусийн халдвар илэрсэн. Нийтдээ 37 жолоочийг эмчлэх явцад ямар нэгэн эрсдэл үүсэж магадгүй гэсэн үүднээс хоёр сарын хугацаанд хаах саналыг гаргаж байна. Гэхдээ иргэдийн зорчих хөдөлгөөнийг хаахгүй. Баруун аймгуудаар хиллэж буй Боршоо, Тэс, Арцсуурь, Эрээнцав зэрэг боомтыг энэ сарын 16-аас эхлэн түр хугацаагаар хаах санал гаргаж байна. Харин Цагааннуур боомтыг гаригийн зохицуулалттайгаар хаах санал гаргасан. Маргааш эцэслэн шийдэгдэнэ” гэв.

Categories
мэдээ нийгэм

Коронавирусийн нөхцөл байдлын мэдээ

Эрүүл мэндийн яам: Коронавирусийн талаар нөхцөл байдлын мэдээ

Дэлий дахинд

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар эхний 10 сарын байдлаар зам тээврийн осолд 593 хүүхэд өртжээ

Тээврийн цагдаагийн албанаас зам тээврийн осолд өртөж гэмтсэн болон амь нас эрсэдсэн хүүхдүүдийн тоон судалгааг гаргасан байна.

Тухайлбал, он гарснаас хойш 10 сарын байдлаар нийт 593 хүүхэд зам тээврийн ослын хохирогч болжээ.

Үүнээс хүнд болон хүндэвтэр гэмтэл авсан 82 хүүхэд, амь насаа алдсан 59 хүүхэд байна. Эдгээр хүүхдүүдийн 54 хувь буюу 91.5 хувь нь орон нутгийн замд, 55.7 хувь нь явганаар хөдөлгөөнд оролцож байхдаа, 5.32 хувь нь дугуйгаар, 35.5 хувь нь тээврийн хэрэгслээр зорчиж байхдаа осолд орсон гэх тоон судалгааг гаргажээ.

Categories
мэдээ цаг-үе

Коронавирусийн халдварын шинэ тохиолдол дахин зургаагаар нэмэгдэж, нийт 374 боллоо

ЭМЯ-наас коронавирусийн шинжилгээний дүнг зарлалаа. 2020 оны арваннэгдүгээр сарын 10-ны мэдээгээр коронавирусийн халдвар 6-гаар нэмэгдэж, батлагдсан тохиолдол 374 боллоо. Үүнээс 317 хүн эдгэрсэн байна.

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар халдвартай 54 хүн эмчлүүлж байгаагаас хүнд нэг, хүндэвтэр есөн хүн байна. Коронавирусийн халдвартай нь батлагдсан ОХУ-ын гурван иргэн манай улсад эмчлүүлэхээс татгалзаж, өөрийн хүсэлтээр нутаг буцжээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Сарнаас байгалийн хий, нефть орлох ховор элементүүдийг олборлоно

“ARTEMIS” ХЭЛЭЛЦЭЭРТ НАЙМАН УЛС НЭГДЭВ

Энэ сарын дундуур АНУ, Австрали, Канад, Итали, Япон, Люксембург, Арабын нэгдсэн Эмират, Их Британи гэсэн найман улс НАСА-гийн “Artemis” хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Тэд өнгөрсөн тавдугаар сард энэ хэлэлцээрийн нээлтийн ёслолыг онлайнаар хийсэн бол энэ удаад гэрээнд гарын үсэг зурснаар хэлэлцээр хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ. Долоон хуудас энэхүү хэлэлцээрт, ирээдүйд саран дээр байгуулагдах баазуудад аюулгүйн бүс бий болгох, хайгуулын ажлыг энх тайвнаар хийх, ил тод ажиллах, сарны нөөцийг зохистой ашиглах, сансрын хөлөг бүтээх, ажиллуулахад хамтран ажиллах зэрэг тодорхой заалтуудыг оруулжээ.

Эдгээр найман улс саран дээр хайгуул хийж, олборлолт хийхдээ эв найрамдалтай байж, өндөр хариуцлагатайгаар хамтран ажиллана гэдгээ гэрээндээ тусгасан байна. НАСА-гийн дарга Жим Бриденстайн ийм хэлэлцээр байгуулсанд талархаж буйгаа илэрхийлж “Дэлхийн эвсэл байгуулагдлаа” хэмээн онцолсон бол НАСА-гийн Олон улс болон Агентлаг хоорондын харилцааны газраас “Энэ хэлэлцээр зарим буруу ташаа ойлголтыг засах, сансар огторгуй болон дэлхий дээр гарах зөрчилдөөнөөс зайлсхийхэд туслах болно” гэж дүгнэжээ. Энэ хэлэлцээрийн дагуу НАСА 2024 онд сансрын нисгэгчдээ, тэр дундаа анхны эмэгтэй нисгэгчээ сар руу илгээхээр төлөвлөжээ. Энэ гэрээ нь 1967 онд батлагдсан “Сансрын гэрээ”-нд үндэслэгджээ. “Сансрын гэрээ”-нд гадаад сансар огторгуйд цөмийн зэвсэг болон үй олноор хөнөөх зэвсэг ашиглахыг хориглох, сансар огторгуй, сар болон гариг эрхэстэй энх тайвны зорилгоор харьцах ёстой гэх мэт зүйлсийг заасан байдаг юм байна.


УЛС ОРНУУДЫН САЛАНГИД СОНИРХЛЫГ “ARTEMIS” ЗАНГИДАЖ ЧАДЛАА

НАСА-гийн “Artemis” хэлэлцээрийг байгуулах зайлшгүй хэд хэдэн шалтгаан байсны нэг нь улс орнуудын салангид ашиг сонирхол байсан юм. Уг хэлэлцээрээс өмнө

АНУ-ын хувьд саран дээр НАСА-гийн байнгын бааз байгуулбал сансар судлалын зардлыг 90 хувиар бууруулах боломжтой гэсэн дүгнэлт гаргаж, сарны тогоонуудаас ус олборлож, хүчилтөрөгч, устөрөгчөөр нь пуужингийн түлш болгож, саран дээр түлш түгээгүүр байгуулж болно гэдэг саналыг хэлж байсан удаатай.

Харин Европын Сансрын агентлаг буюу ЕСА саран дээр олборлолт хийхээр төлөвлөж байгаагаа мэдээлсэн. ЕСА-ийн мэргэжилтнүүд пуужин үйлдвэрлэгч “Ariane” компанитай хамтран саран дээр олборлолт хийх тухай төлөвлөгөө боловсруулах гэрээ хүртэл байгуулсан бол Япон улс 2030 оноос өмнө АНУ-тай хамтран сарны тойрог замд ажиллах “Gateway” хөлгийг бүтээж, хөөргөхөөр төлөвлөж, 2035 онд сарны өмнөд туйлд түлшний үйлдвэр байгуулна гэж тус тус мэдэгдэж байсан. Харин одоо энэ бүх ажлыг “Ar­temis” хэлэлцээр зангидахаар болж байна.

САР БАЙГАЛИЙН ХИЙ, НЕФТИЙГ ОРЛОЖ ЧАДАХ ОЛОН ТӨРЛИЙН ХОВОР ЭЛЕМЕНТТЭЙ

Дэлхийн байгалийн баялаг 200-300 жилийн дараа шавхагдана гэдэг судалдааг одоогоос 30-аад жилийн өмнө АНУ-ын эрдэмтэд гаргасан. Ийм судалгаа гарсны дараа эрдэмтэд сарнаас эрдэс баялаг, газрын ховор элемент олборлож болох хувилбар бийг хүн төрөлхтөнд сануулсаар ирсэн юм. Энэ сэдвийг хөндсөн томоохон хурал Канадын Кубект болоход геологи, сансар судлалын бүхий л эрдэмтэн, судлаачид “Ойрын хугацаанд сарнаас олборлолтоо эхлүүлье, сар хүн төрөлхтний хэрэгцээг хангах боломжтой” гэдэг дээр санал нэгдсэн юм. Ингээд энэ хурлын үеэр уул уурхайн компаниуд “Канадарм” төслийн хүрээнд сар руу судалгааны роботоо илгээж, ашигт малтмалын хайгуул судалгаа явуулахыг дэмжсэн билээ. Хайгуулчдын хувьд дэлхийн оршин суугчид сарнаас шинэ эрчим хүчний эх үүсвэр болох ураныг орлох эрдэс олно гэж найдаж байгаа нь ч талаар өнгөрсөнгүй. Сарыг зүгээр л сөнөсөн гариг, дагуул, үхмэл гариг гэж үзэж байсан бол манай дэлхийн дагуул үнэндээ газрын гүндээ нефть, байгалийн хийг орлож чадах олон төрлийн ховор элементтэй гэдгийг олон жилийн судалгааны явцад тогтоочихоод байна. Тийм учраас улс орнууд ийнхүү нэгдэж, сарнаас байгалийн хий, нефть орлох газрын ховор элементүүдийг олборлох ажилд гол анхаарлаа хандуулчихаад байна.

САРНЫ ЧУЛУУЛАГ

Сарны чулуулаг дэлхийнхтэй найрлагын хувьд ижил боловч харьцаа нь өөр. Титан, циркон болон хөнгөн кали, натри бүхий дэлхийн базальттай төстэй боловч цацраг идэвхт элемент ихээр агуулсан байдаг. Оливин (хрозолит ч гэж нэрлэдэг), пироксин, плагиоклаз жонш зэрэг дэлхий дээрх чулуулагтай адил эрдсүүдээс бүтсэн байдаг. Плагиоклаз жонш сарны царцдаст ихэвчлэн тархсан байхад оливин, пироксен ихэвчлэн сарны мантид тохиолддог. Эрдсийн ильменит зарим тэнгисийн хүрмэн чулуулагт маш элбэг тохиолддог.

Сарны дээжээс илэрсэн шинэ эрдсийг армаколит гэж нэрлэсэн байдаг. Сарны тэнгис ихэвчлэн базальтаас бүрддэг байхад өндөр уулархаг хэсгүүд төмөр бага анортозит, кальциар баялаг плагиоклаз жоншоос бүрддэг. Сарны гадаргын гол чулуулаг троктолит, норит зэрэг магмын чулуулаг, кали, фосфор, газрын ховор элементүүд агуулсан базальтууд байдаг.

Сарны гадаргын чулуулгууд брекчийн гаралтай тохиолддог. Үүслээс нь шалтгаалан хэмхдэс боржинлог, мөргөлдөлтөөс үүссэн хайлсан брекчи гэж ангилан нэрлэдэг. Саран дээрх чулуулгийн нас 4.6 тэрбум жил буюу дэлхийн настай ойролцоо. Энэ нь нарны системийн үүсэл нэг гэдгийн баталгаа болж байдаг юм. Сарны дотоод бүтэц нь дэлхийнхтэй ойролцоо бөгөөд царцдасны зузаан нь 55 километр, манти нь 1000 километр, түүнээс цааших гүнд цөм нь оршдог.

ГЕОЛОГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ НЬ СУДЛАХААР ДЭЭЖ АВЧИРСАН ЦОРЫН ГАНЦ ОДОН ОРНЫ БИЕТ БОЛ САР

Сарны геологийн судалгааг дэлхийгээс теле дурангаар ажиглах, сансрын тойрог замын хөлгүүдээс хэмжилт хийх, сарнаас дээж авах, геофизикийн мэдээлэл цуглуулах зэргээр хийдэг. Сар бол дэлхийн хүн төрөлхтний хувьд геологийн нөхцөл байдлыг нь судлахаар дээж авчирсан цорын ганц одон орны биет. Сарны гадаргуугийн ихэнх хэсэг судлагдаагүй, геологийн асуулт тайлагдаагүй хэвээр байгаа юм.

Сарны геологи дэлхийнхээс нэлээд ялгаатай. Саран дээр агаар мандал байхгүй учраас цаг агаараас шалтгаалсан элэгдэл явагддаггүй, плат тектоник явагддаггүй, таталцлын хүч сул, жижиг хэмжээтэй учраас амархан хөрдөг.

САРАН ДЭЭР ЯМАР ЭЛЕМЕНТҮҮД ТҮГЭЭМЭЛ БАЙДАГ ВЭ

Сарны гадаргуу дээр хүчилтөрөгч, цахиур, төмөр, магни, кальци, хөнгөн цагаан, манган, титан зэрэг элементүүд байгаа нь нотлогдсон. Тэдгээрээс хүчилтөрөгч, төмөр, цахиур маш их хэмжээгээр байдаг. Хүчилтөрөгчийн агуулга 45 хувь. Нүүрстөрөгч, азот нарны салхиар ирсэн дусал төдий л байдаг юм байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Бат-Ялалт: Гадны иргэдийг хаана, хэд хоног тусгаарлаж байгааг бид мэдэх эрхтэй

Ард түмний нэгдэл хөдөлгөөнөөс гадаадаас ажиллах хүч оруулж ирэхтэй холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт “Гадаадаас ирсэн манай улсын иргэдийг хаана, хэд хоног, ямар хяналт доор тусгаарлаж байгаагаа мэдээлж байгаа. Тэгсэн хэрнээ гадаад иргэдийг шөнийн цагаар тээвэрлэж оруулж ирээд байна. Бид гадаадын ажиллах хүчнийг оруулахгүй гээгүй. Харин гадаад улсын иргэдийг хаана, хэд хоног, хэний хяналт дор, хэдэн төгрөгийн үнэ хөлстэйгөөр тусгаарлаж байгаа нь ил тод байх ёстой.

Цагдаагийн алба хаагчаас очоод асуухад ямар хүмүүсийг хэний шийдвэрээр хаана карентилж байгаагаа хэлчихвэл бид нэг их ноцтой хэрэг хөөцөлдөж байгаа юм шиг явмааргүй байна.

Би хувьдаа Монгол Улсын төр засаг ажлаа хийж чадаж байгаа гэдэгт итгэж байна. Тийм ч учраас өнөөдөр дотооддоо халдварыг алдаагүй байгаа байх. Халдварыг дотооддоо алдаагүй нь ард иргэд төр засгийн шийдвэрийг хүлцэнгүй дагаж байгаатай бас холбоотой.

Гадаад улсын иргэд орж ирээгүй гээд байсан ч 1,000 хүн ороод ирсэн талаар баримтууд дэлгэгдээд байгаа” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Бүртгэл зөрүүтэйн улмаас урамшууллаа аваагүй иргэд доорхи зааврын дагуу мэдээллээ баталгаажуулна уу

И Баримтын тохирлоос азтан болчихоод цахим төлбөрийн баримтын системд урамшуулал авах хүсэлтээ илгээсэн боловч бүртгэл зөрүүтэйн улмаас урамшууллаа аваагүй иргэд доорхи зааврын дагуу мэдээллээ баталгаажуулна уу хэмээн нийслэлийн Татварын газраас мэдэгдлээ.

НӨАТ-ын урамшууллын ээлжит тохирол сард нэг удаа явагддаг. Өнгөрсөн сард л гэхэд EBarimt системд 32,023,512 баримт бүртгэгдэж 30 мянган төгрөгийн 28,736, 100 мянган төгрөгийн 2,890, нэг сая төгрөгийн 290, гурван сая төгрөгийн азтан 27, таван сая төгрөгийн гурван азтан тус тус тодорсон юм.