Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд асан М.Энхсайханы ялыг 6 сараар бууруулж, 4 жил болголоо

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар М.Энхсайханд холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцлээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хянан хэлэлцээд прокуророос М.Энхсайханд Эрүүгийн хуулийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “Хүн амын амьдралыг хангах үйл ажиллагааг доголдуулж, хорлон сүйтгэхийг завдсан” гэх хэргийг тусгаарлаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байна. М.Энхсайханыг Монгол Улсын Сайд, Засгийн газрын гишүүн, Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Шинхуа Энержи, Энержи Ресурс болон Сумитомо корпорац”-ын түншлэлд эдийн засгийн давуу байдал бий болгосон, “Таван толгойн цахилгаан станц” төслийн нэгжийн захирлаар ажиллах хугацаандаа өөрийн төрсөн дүү М. Чаминцэцэг, түүний хүү О.Амарсайхан нарын “ЕАС” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй “Тоёота Лексус 570” автомашиныг тухайн үеийн зах зээлийн ханшаас илүү үнээр худалдан авч, улсад 130 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд гэм буруутай гэж үзэж, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Энхсайханд нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 6 сар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоожээ. Мөн М.Энхсайханаас 55 сая төгрөгийг гаргуулж, Эрчим хүчний яаманд олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүх М.Энхсайханыг Монгол Улсын Сайд, Засгийн газрын гишүүн, Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий компаниудад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэргийг төгссөн гэж үзсэн нь үндэслэлгүй, харин дээрх гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэж дүгнэж, М.Энхсайханд оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 4 жил хорих болгон өөрчилж, бусад шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Categories
мэдээ цаг-үе

МУБИС-ИЙН НИЙТ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД

2020 оны 11 дүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд #Baller_клуб ээс зохион байгуулагдсан Элсэгчдийн аварга шалгаруулах 1, 2 дугаар ангийнхны дунд зохион байгуулагдсан сагс, волейбол, бусад спортын төрлийн тэмцээнд оролцсон ба тэмцээн үзэхээр очсон оюутнууд гэр гэртээ өөрсдийгөө тусгаарлан биеийн халуунаа хэмжиж, маск зүүн, халдвар хамгаалалтын дэглэмийг чанд баримтална уу.

Багшийн Сургуулийн Оюутны Зөвлөл

Categories
мэдээ цаг-үе

ХЭҮК-оос уриалга гаргалаа

Монгол Улсад коронавируст COVID-19-ийн халдварын шинэ нөхцөл байдал үүссэнтэй холбоотой цахим орчинд мэдээллийн эх сурвалж нь тодорхойгүй олон нийтийг төөрөгдүүлэх худал мэдээ, хувь хүний нууцад хамаарах хүний овог, нэр, регистрийн дугаар, гэр бүлийн мэдээлэл, гэрийн хаяг зэргийг нийтэлж, олноор түгээн хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байхыг нийт иргэдэд анхааруулж байна. Таны түгээсэн сөрөг, ташаа мэдээлэл нь бусдын эрхийг бүдүүлгээр зөрчиж, нийгэмд талцал, үймээн самуун үүсгэж, ялгаварлан гадуурхалтыг дэвэргэх эрсдэлтэй тул иргэний үүрэг, хариуцлагаа ухамсарлан цахим орчинд соёлтойгоор оролцоно уу.

Эгзэгтэй цаг үед тусгаарлалт, хорио цээрийн дэглэмд хамрагдсан хүн бүр иргэний үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, нийтийн эрх ашгийн төлөө эрх бүхий байгууллагуудаас өгсөн заавар, зөвлөмжийг чандлан сахиж, олноороо үймж цугларахгүй байх, шинэ коронавирусын халдвараас өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсээ хамгаалж, урьдчилан сэргийлж, Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу иргэний журамт үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриалж байна.

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд мэдэгдэл гаргалаа

Дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын халдвар олон нийтийн дунд илэрсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийг 13:00 цагт хуралдууллаа.

Хуралдааны дараа Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд ард түмэндээ хандан доорх мэдэгдлийг гаргав.

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮН, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА:

“Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр 13:00 цагт боллоо. Энэ хуралдаанаар олон нийтийн дунд тархаад байгаа цар тахалтай холбоотой асуудлыг хэлэлцсэн. Ингээд ард иргэддээ хандан анхааруулга, сэрэмжлүүлэг гаргахаар шийдлээ.

Иргэн бүр хариуцлагатай байж, ариун цэврийг сахиж, амны хаалтаа байнга зүүж, гараа тогтмол угааж, бие биедээ хариуцлагатай үгийг хэлж байхыг ард иргэддээ уриалж байна.

Төр засаг яаралтай арга хэмжээнүүдийг авч байна. Одоо бүх зүйл хувь хүнээс, танаас, өөрөөс тань шалтгаална гэдгийг анхааруулж, энэ мэдэгдлийг гаргаж байна” гэв.

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

“Монгол Улс 2020 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр хилээ хааснаас хойш өнөөдрийг хүртэл дэлхий нийтээр тархсан цар тахлыг дотооддоо алдалгүй амжилттай барьж ажилласан.

Харамсалтай нь Оросын Холбооны Улсаас хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж ирсэн жолооч хорио цээрийн дэглэмийн дор 21 хоноод гарсан ч гэсэн түүнээс коронавируст халдвар илэрч, гэр бүлийнх нь хүнд халдварласан хүндрэлтэй нөхцөл байдал үүслээ. Нөхцөл байдал хүндэрвэл бид хорио цээрийн дэглэмийг сунгаж ажиллах нөхцөл байдал үүсэхийг ард иргэддээ урьдчилан сануулъя.

Ард иргэд үймж болохгүй тайван байж, бие биедээ хариуцлагатай хандаж, ахуйн ариун цэврийг сайтар хангах ёстой. Хүнсний байдлыг Засгийн газар урьдаас төлөвлөн ажиллаж байсан учраас манай улс хүнсний хомсдолд орохгүй. Үүнд ард иргэд битгий санаа зовоорой. Дэлгүүр хоршоо, зах зээлээр явж, бараа бүтээгдэхүүнийг бөөнөөр нь худалдаж авах шаардлагагүй. Урьдын, хэвийн байдлаар бараа бүтээгдэхүүнээ авах ёстой. Хүнсний хангамжийг Засгийн газар урьдчилаад хийсэн байгаа учраас зохиомол хомсдол битгий үүсгээрэй гэдгийг хэлье” гэлээ.

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН, МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР:

“Хүндэт иргэд ээ,

2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Улсын Их Хурлаас “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засгийн нөлөөллийг бууруулах тухай” хуулийг батлан гаргасан. Энэ хуулиар иргэн бүрийг нийтийн эрх ашиг, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, үндэсний аюулгүй байдлын асуудлыг хамгаалахын тулд иргэн бүр үүрэг хариуцлагаа өндөржүүлж, хорио цээрийн дэглэмийг чанд сахиж, хувийн ариун цэвэр, төрийн холбогдох байгууллагуудаас тавьж буй шаардлагыг чанд биелүүлэхийг үүрэгжүүлсэн.

Энэ бол онцгой нөхцөл байдал. Үндэсний аюулгүй байдал, хувь хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал учраас иргэн бүрийг хуулиа чанд сахиж, бие биедээ шаардлага тавьж, хүндрэлтэй үеийг эв санааны нэгдэлтэй давахын төлөө хамтарч ажиллахыг уриалж байна.

Үүний тулд хамгийн гол нь тайван байдлыг хангаж, худал хуурмаг мэдээллээр нийгмийг цочирдуулахгүй, нийгмийн дархлааг дордуулахгүй байж, нийтийн эрх ашгийн төлөө эв нэгдэлтэй, сахилга хариуцлагатай, өндөр ухамсартайгаар энэ цаг үеийг давахыг уриалж байна” гэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д-ийн хавьтагчид Дорноговь, Өмнөговь,Сэлэнгэ, Говьсүмбэр, Дархан-Уул аймгуудаар явсан байна

Арваннэгдүгээр сарын 6-ны өдөр тусгаарлалтаас гарсан ачаа тээврийн автомашины жолооч болон түүний гэр бүлийн хүнээс коронавирусний халдвар илэрч, онош батлагдаад байгаа билээ.

Албаныхан тухайн иргэний маршрутыг гаргахад, тусгаарлалтаас гараад хоёр хоногийн дараа “Улаанбаатар палас”-т болсон дуучин Д.Дэмбэрэлнямбуугийн “Хархан нүдэн” тоглолтыг үзсэн байдаг.

Халдвартай жолоочтой ойролцоо байсан иргэдийг тусгаарласны дотор тус тоглолтыг зохион байгуулсан дуучин мөн багтсан байна. Учир нь тоглолтын дараа халдвартай жолооч болон түүний эхнэр дээрх дуучинтай хамт зураг авахуулсан ажээ. Түүнчлэн нэгдүгээр хавьтлын 16 хүнийг тусгаарлаж, шинжилгээ авч байна. Мөн тээврийн жолооч Д-ийн хавьтагчид Дорноговь, Өмнөговь,Сэлэнгэ, Говьсүмбэр, Дархан-Уул аймгуудаар явсан гэдгийг холбогдох албаныхан мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Шууд: Тээврийн жолоочийн хадам ээж, дүү нь коронавирусийн халдвар авчээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Халдвартай жолоочийн ойрын хавьтлын 24 иргэнээс шинжилгээ авсны 2-оос нь коронавирус илэрлээ

Коронавирусийн халдвартай жолоочийн нэгдүгээр хавьтлын 24 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан, шинжилгээ авсан тухай Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдөр мэдээлсэн.

Тусгаарлагдсан иргэдийн шинжилгээний хариу эхнээсээ гарсан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр халдвартай жолоочийн хадам ээж, дүү хоёрынх нь PCR шинжилгээний хариу эерэг буюу халдвартай гарчээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдол 384 болж байна.

Үргэлжлүүлэн шинжилгээний хариунуудыг мэдээлэх болно.

Иргэд маскаа зүүж, халдвар хамгааллын дэглэм сахин ковидын шинж тэмдэг буюу халуурах, ханиалгах шинж ажиглагдвал 119 дугаарт холбогдож, хэрхэн хаана очихоо тодорхой болгож байж, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхийг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 11-13-ны өдрийн теле хичээлийн ХУВААРЬ

Улсын Онцгой Комиссын шийдвэрээр нийслэлийн хэмжээнд бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг гурав хоног зогсоосон.

Үүнтэй холбоотойгоор Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын телевизүүдийн холбоо хамтран теле хичээлийг эхлүүлсэн байна.

Арваннэгдүгээр сарын 11-13-ны өдрийн теле хичээлийн хуваарь:

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ЗГ: 0-12 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг гэрээсээ ажиллах шийдвэрийг гаргалаа

Засгийн газар өнөөдөр хуралдаж, 0-12 насны хүүхэдтэй эх, эцгийг аль болох гэрээсээ ажиллах боломжоор хангахыг төрийн байгууллагуудад үүрэг болгож, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд уриаллаа.

Монгол Улсын Засгийн газар “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, дотоодод халдвар алдсан тохиолдолд авч хэрэгжүүлэх “Хариу арга хэмжээний төлөвлөгөө”-г 2020 оны гуравдугаар сард баталсан. Энэ төлөвлөгөөг өнөөдрөөс хэрэгжүүлж эхэлж байна.

Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд бүх шатны сургууль, цэцэрлэг, үзвэр, баар, цэнгээний газар болон хотоос гарах хөдөлгөөнийг гурав хоногийн хугацаанд хаалаа. Нийтийн тээвэр 06.00-10.00, 17.00-21.00 цагийн хооронд буюу ажил эхлэх, тарах үед үйлчлэх юм. Хүнсний бараа бүтээгдэхүүний нөөц хангалттай байгаа бөгөөд өнөөдөр нөөцөөс 50 тонн мах гаргаж зах зээлд нийлүүлсэн байна. “Ковид-19”-ийн халдвар авсан хүнтэй нэгдүгээр хавьтал болсон хүмүүсийг олж тогтоож шинжилгээнд хамруулж байна.

Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ-д аавыгаа сахиж байсан хүн цонхоор унаж нас барсан хэрэг гарчээ

ХӨСҮТ-ийн таван давхрын цонхоор хүн унаж нас баржээ.

Тодруулбал, өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн 07:28 цагийн орчимд БЗД-ийн 14 дүгээр хороонд байрлах ХӨСҮТ-ийн тавдугаар давхрын цонхоор хүн үсрээд нас барчихлаа гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тус дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад БЗД-ийн 23 дугаар хороонд оршин суух хаягтай 36 настай, эрэгтэй өндрөөс унаж нас барсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Амь хохирогч тус эмнэлгийн сүрьеэгийн тасагт хэвтэн эмчлүүлж буй аавыгаа оройн цагаар сахидаг байсан талаар эх сурвалж мэдээлэв.

Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэж Цагдаагийн байгууллагаас мэдээллэ