Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн​ “МИАТ-ийг дараагийн хүнд нь “идүүлэх” үү?​ хэмээх нийтлэл хэвлэгдлээ​​​​​

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар -12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт “ОХУ-аас орж ирсэн коронавирусийг
Засгийн газрын хариуцлагагүйгээс болж
дотооддоо алдлаа” хэмээн өгүүллээ I- VII нүүрнээс уншаарай.

УИХ-ын гишүүн, АН-ын
бүлгийн дарга Д.Ганбат “МАН
халамжийг хавтгайруулж,
бодлого нь оновчгүй
байгаагаас улс орныг
мухардалд оруулж байна ” гэв.

Манай сонины нийтлэлийн бодлого тодорхойлогч ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “”МИАТ-ийг дараагийн хүнд нь “идүүлэх” үү? хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Гэр бүл судлаач
Т.Бямбатогтох “Хүчирхийллийн хэргийн ихэнх нь
ядуурал, ажилгүйдэл, архидалттай холбоотой” хэмээв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай. Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. “Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед авагдах арга хэмжээнүүд

Энэ сарын 12-16-ны өдрүүдэд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихээр яг ямар арга хэмжээнүүдийг авдаг тухай Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хуульд юу гэж заасан байгааг танилцуулъя.

Бүх нийтийн бэлэн байдал гэдэг нь…

10.1.Гамшгаас хамгаалах бэлэн байдал нь дараах зэрэгтэй байна:

  • 10.1.1.өдөр тутмын бэлэн байдал;
  • 10.1.2.өндөржүүлсэн бэлэн байдал;
  • 10.1.3.бүх нийтийн бэлэн байдал.

10.2.Гамшгийн бэлэн байдлыг хангах үзлэг, шалгалт явуулах журмыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.10.3.Өдөр тутмын бэлэн байдлын үед дараахь арга хэмжээг авна: 10.3.1.гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах;10.3.2.харилцаа холбоо, зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдлыг хангах, тогтоосон дохиогоор ажиллах арга, ажиллагаанд хүн амыг сургаж дадлагажуулах;10.3.3.гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлэн байдлыг хангах;10.3.4.гамшгаас хамгаалах судалгаа, шинжилгээний мэдээллийг түгээх;10.3.5.гамшгийн болон орон нутгийн нөөц бүрдүүлэх;10.3.6.гамшгийн үед дайчлан гаргах хүч хэрэгслийн бүртгэл, тооцоог гаргах.10.3.7.салбар дундын төлөвлөгөө, мэдээ, мэдээлэл солилцох, хамтран ажиллах.10.4.Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед энэ хуулийн10.3-т зааснаас гадна дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:10.4.1.гамшгийн зарлан мэдээллийн дохиог хүн амд хүргэх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийх, хэрэгжүүлэх;10.4.2.засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэх;10.4.3.гамшгийн зарлан мэдээллийг хүн амд шуурхай, хүртээмжтэй хүргэх;10.4.4.хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох, хүч хэрэгсэл, гамшгийн болон орон нутгийн нөөцийг дайчлах;10.4.5.гамшгийн нөөцийг улсын хэмжээнд Засгийн газрын шийдвэрээр, орон нутагт тухайн шатны Засаг даргын шийдвэрээр нэмэгдүүлэх.10.4.6.соёл урлаг, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хязгаарлах, цуцлах, хориглох;10.4.7.харилцаа холбоо, эрчим хүч, хүнс хангамж, шатахуун түгээх газар болон стратегийн зориулалттайгаас бусад худалдаа, үйлдвэрлэл, нийтийн үзвэр, үйлчилгээний газар, боловсролын байгууллагын үйл ажиллагааг бүрэн болон хэсэгчилсэн байдлаар түр зогсоох, хилийн боомтыг түр хаах, эсхүл түүгээр нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах;10.4.8.голомтын бүсээс хүн, мал, амьтан, эд хөрөнгийг түр нүүлгэн шилжүүлэх, нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх, түр орон байр, хүнс тэжээлээр хангах арга хэмжээг зохион байгуулах;10.4.9.нийгэм-эдийн засгийн аюулгүй, тогтвортой байдал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад чухал үүрэг бүхий хуулийн этгээдэд тусгай дэглэм тогтоож мөрдүүлэх;10.4.10.төрийн болон төрийн өмчит байгууллагын үүрэг, зориулалт, хөдөлмөрийн нөхцөл, ажлын цагийн хуваарийг тогтоосон хугацаагаар өөрчлөх;10.4.11.улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах шаардлагатай арга хэмжээг авах;10.4.12.стратегийн хүнс, бараа, бүтээгдэхүүний хомсдол, үнийн хөөрөгдөл болон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох байгууллагад чиглэл болгох, хяналт тавих;10.4.13.олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээн дэх гамшгийн тухай илт худал мэдээллийн тархалтыг бууруулах, зогсоох арга хэмжээг тухайн нөхцөлийн хэр хэмжээнд тохируулан тодорхой хүрээ, хугацаатайгаар авч хэрэгжүүлэх;10.4.14.эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх шийдвэр гаргах, хэрэгжилтийг хангуулах;10.4.15.гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдал үүссэн үед улсын хил хамгаалах байгууллага холбогдох байгууллагатай хамтран хилийн боомтод тусгай дэглэм тогтоож, мөрдүүлэх;10.4.16.химийн хорт болон аюултай бодис, ачаа тээвэрлэлтийг хязгаарлах, шаардлагатай тохиолдолд түр хугацаагаар зогсоох;10.4.17.зайлшгүй шаардлагатай тохиолдолд иргэн, байгууллага, хуулийн этгээдээс холбогдох мэдээллийг авах бөгөөд тухайн мэдээллийн нууцлалыг хадгалах, түүнчлэн гамшгаас хамгаалахаас бусад зорилгоор урвуулан ашиглахгүй байх.10.5.Харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн байгууллага нь өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын үед гамшигтай холбоотой мэдээ, мэдээллийг дараалал харгалзахгүй хүлээн авч дамжуулна.10.7.Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед энэ хуулийн 10.3, 10.4-т заасан арга хэмжээг бүхэлд нь хэрэгжүүлнэ.

Хуулийн этгээдийн эрх, үүрэг

34.1.Хуулийн этгээд нь өмчийн төрөл, хэлбэр үл харгалзан гамшгаас хамгаалах талаар дараахь эрхийг эдэлнэ:

34.1.1.гамшгаас хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар үнэн зөв, бодит мэдээлэл авах;34.1.2.гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах, зөвлөгөө авах.

34.2.Хуулийн этгээд нь өмчийн төрөл, хэлбэр үл харгалзан гамшгаас хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ: 34.2.1.гамшгаас хамгаалах төлөвлөгөө баталж хэрэгжүүлэх;34.2.2.гамшгаас хамгаалах хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх;34.2.3.үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн мэргэжлийн анги байгуулах, шаардагдах техник, материал, нэг бүрийн хамгаалах хэрэгслээр хангах, зарлан мэдээлэл дамжуулах нөхцөлийг бүрдүүлэх;34.2.4.мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн болон ажилтныг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сургаж бэлтгэх, бэлэн байдлыг хангах;34.2.5.гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээг өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлэх, холбогдох даатгалд хамрагдах;34.2.6.гамшгаас хамгаалах орон нутгийн нөөц бүрдүүлэх, зориулалтын дагуу захиран зарцуулах;34.2.7.гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, гамшиг болон аюулын нөхцөл байдлын тухай мэдээг дээд шатны байгууллага болон онцгой байдлын байгууллагад цаг тухайд нь хүргэх, шаардлагатай бичиг баримт, бодит мэдээллээр хангах;34.2.8.гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдал болон аюулын үед өөрийн байгууллагын хэрэгцээнд ашиглах барилга байгууламж, хоргодох байрыг төхөөрөмжлөх, шаардлагатай тохиолдолд хүн амд ашиглуулах;34.2.9.гамшгийн үед бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх.34.2.10.эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг зөрчсөн, гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүйн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах үйл ажиллагаанд зарцуулсан зардлыг хариуцах.

Иргэний эрх, үүрэг

37.1.Иргэн гамшгаас хамгаалах талаар дараахь эрхийг эдэлнэ: 37.1.1.холбогдох байгууллага, албан тушаалтнаас аюулгүй байдлаа хангахад шаардлагатай арга хэмжээний талаар үнэн зөв мэдээлэл авах;37.1.2.гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг байгуулах, гишүүнээр элсэх, гамшгаас хамгаалах дундын хөрөнгийн сан үүсгэх;37.1.3.гамшигт өртсөн тохиолдолд шаардлагатай тусламж, дэмжлэг авах;37.1.4.гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дайчлагдан оролцох үед хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон, амь насаа алдсан бол энэ хуулийн 36.2-т заасан тусламж авах;37.1.5.голомтын бүсэд дайчлагдан үндсэн ажлаас чөлөөлөгдөн үүрэг гүйцэтгэсэн бол цалин хөлсөө ажил олгогчоос, ажил хөдөлмөр эрхлээгүй иргэн онцгой байдлын байгууллагын алба хаагчийн нэгэн адил томилолтын зардлыг тухайн шатны Засаг даргын шийдвэрээр авах.

37.2.Иргэн гамшгаас хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ:37.2.1.гамшгаас хамгаалах хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг биелүүлэх;37.2.2.гамшгаас хамгаалах сургалтад оролцох;37.2.3.өдөр тутмын үйл ажиллагаандаа аюулгүй байдлыг хангах;37.2.4.гамшиг болон аюулаас урьдчилан сэргийлэх, аврах арга, техник, багаж хэрэгслийг эзэмших, зарлан мэдээлэх дохиогоор ажиллах журмыг дагаж мөрдөх;37.2.5.гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцох;37.2.6.гамшиг болон аюулын тухай мэдээллийг холбогдох байгууллагад шуурхай, үнэн зөв хүргэх;37.2.7.эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг зөрчсөн, гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүйн улмаас хор уршгийг арилгах үйл ажиллагаанд зарцуулсан зардал, учирсан хохирол, хуурамч дуудлага өгсний улмаас гарсан зардлыг нөхөн төлөх;37.2.8.хорио цээр болон хязгаарлалтын дэглэм тогтоосон үед эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл, иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичигтэй зорчих.

Хуультай бүрэн эхээр нь танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 16-18 градус, бусад хэсгээр 10-12 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бүх нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нур­ууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 12, Бархасбадь гариг. Билгийн тооллын 27, шарагчин хонь өдөр. Өдрийн наран 7 цаг 54 минутад мандан, 17 цаг 19 минутад жаргана. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын гишүүн Н.Учрал уриалга гаргалаа

Эмнэлэгт биеийн байдал нь хүнд байгаа гэгдээд буй УИХ-ын гишүүн Н.Учрал фэйсбүүк дэх хуудсаараа дамжуулж дараах уриалгыг гаргажээ.

УРИАЛГА: Иргэд та бүхэн маань Улсын Онцгой Комиссын заавар зөвлөгөөг онцгой сахиж мөрдөн, өөрсдийгөө болон гэр бүлээ хамгаалаарай.

Улсын Их Хурлын үйл ажиллагаа маргаашнаас эхлэн албан ёсоор цахим горимд шилжиж байна. Яг энэ жишгийн дагуу бусад албан байгууллагууд ч гэсэн боломжит байдлаараа ажилчдаа цахимаар ажиллах боломж нөхцлийг бий болгохыг УРИАЛЖ байна.

Инновац, цахим бодлогын байнгын хорооны цаашдын үйл ажиллагаа ч энэхүү боломж, бололцоог улам нээлттэй болгож иргэдийн цахимаар ажиллах дадал хэвшил, техник технологийн шийдэл, эрх зүйн орчныг бий болгох талаар онцгойлон анхаарч ажиллах болно.

Цар тахлын ард хамтдаа, сэтгэл нэгтэйгээр эсэн мэнд даван гарцгаая!!!

Categories
мэдээ цаг-үе

Маргааш өглөөнөөс таван хоногийн хугацаатай хатуу хөл хорионы дэглэм рүү шилжүүлж байна

Улсын онцгой комисс 20:00 цагт хуралдсаны дараа Засгийн газар хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

Шадар сайд Я.Содбаатар “Маргааш өглөөний буюу арваннэгдүгээр сарын 12-ны 06:00 цагаас арваннэгдүгээр сарын 17-ны 06:00 цаг хүртэл Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.

Маргааш өглөөнөөс таван өдрийн хугацаатай хатуу хөл хорионы дэглэм рүү шилжүүлж байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг манайд анх удаа авагдаж байгаа арга хэмжээ. Энэ хүрээнд дараах байгууллагууд хэвийн ажиллана гэлээ.

Үүнд: Хүнсний дэлгүүр, супермаркет, хүнсний зах, шатахуун түгээгүүр, эмийн сан, эмнэлэг, худаг усан хангамж, дулаан хангамж, цахилгаан станц, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, буяны үйл ажиллагаа, хот хоорондын хүнсний тээвэрт хязгаарлалт хийхгүй.

Ард иргэдээсээ гэрээсээ битгий гараач ээ гэж хүсэж байна. Мэргэжлийн байгууллагууд хөдөлгөөнийг эрс хязгаарлахыг зөвлөж байгаа.

Төрийн байгууллагуудын ковидтой холбоотой цөөн тооны хүмүүс ажиллана. Бүх салбарт гамшгаас хамгаалах улсын алба байдаг. Тэр албанд хэн ажиллах нэрс өнөөдөр орой гарч байгаа. Тэр хүмүүс ажиллаж бусад нь гэртээ байна. Үүнтэй адил хувийн хэвшлийн байгууллагуудаасаа ажилчдаа гэрээсээ ажиллах боломжоор хангаач ээ гэж уриалж байна” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

ЗӨВЛӨГӨӨ: COVID 19-ээс хэрхэн сэргийлэх вэ

Коронавируст халдвар (COVID-19) гэж юу вэ?

Амьтнаас хүнд халдварласан 7 дахь төрлийн шинэ коронавирусээр үүсгэгдсэн амьсгалын замын халдварт өвчин.

Халдвар хэрхэн дамждаг вэ?

  • Халдвартай хүн ханиах, найтаах үед агаар дуслын замаар
  • Бохир гар, эд зүйлсээр дамжих замаар

Ямар шинж тэмдэг илрэх вэ?

  • Халуурах – 88%
  • Хуурай ханиалгах – 68%
  • Ядарч сульдах – 38%
  • Цэр гарах – 33%
  • Амьсгал давчдах – 19%
  • Булчин өвдөх – 15%
  • Хоолой өвдөх – 14%
  • Толгой өвдөх – 14%
  • Бөөлжих-5%
  • Хамар битүүрэх-5%
  • Гүйлгэх-4%

Нус гоожих нь өвчний шинж тэмдэг биш гэж үзэж байна.

Хэн илүү өвчилж байна вэ?

Бүх насны хүн өвчилж байна. Өндөр настан, архаг хууч өвчтэй ялангуяа зүрх судас, чихрийн шижин, артерийн даралт ихэсдэг хүмүүс хүндрэх тохиолдол их байна.

Коронавируст халдвар хаанаас үүсэлтэй вэ?

n-CoV нь сарьсан багваахайн коронавирустэй 96%, панголины коронавирустэй 86-92% ижил байгааг тогтоожээ.

Эпидеми (дэгдэлт) гэж юу вэ?

Халдварт өвчин тухайн улс оронд голомтолж, хүн амын дунд өргөн хүрээгээр тархахыг хэлнэ.

Пандеми (цар тахал) гэж юу вэ?

Халдварт өвчин дэлхийн ихэнх улс оронд олон хүнийг хамран өргөн хүрээгээр тархахыг хэлнэ.

Коронавируст халдвар (COVID-19)-аас хэрхэн сэргийлэх вэ?

  • Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух, тагтай аяга хэрэглэх
  • Давс, нимбэг, содтай бүлээн усаар ам, хоолойг зайлах
  • Аяга, халбагаа халуун усаар сайтар угаах
  • Гараа сайтар савандаж угаах
  • Нүд, ам, хамартаа гар хүрэхгүй байх
  • Амны хаалт зүүх
  • Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх
  • Гадуур явахдаа бээлий өмсөх
  • Олон хүн цугларсан газраар явахгүй байх
  • Бусадтай гар барих, үнсэхээс зайлсхийх
  • Сайн унтаж амрах
  • Тайван стрессгүй байх
  • Аль болох бэлэн мөнгөтэй харьцахгүй байх
  • 1-5 давхарт цахилгаан шат ашиглахгүй байх
  • Шүлсээ хаяхгүй байх

Ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүс юу анхаарах вэ?

Коронавируст халдвар (COVID-19)-аар ахмад настан, зүрх судас, чихрийн шижин, артерийн даралт ихдэлт, хавдар, бөөр, амьсгалын замын өвчтэй, дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг хүмүүс хүндрэх эрсдэлтэйг ДЭМБ анхааруулж байна. Иймд:

  • Эмчийн хяналтад тогтмол байх
  • Эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх
  • Холбоо барих хүний утасны дугаартай байх
  • Давс, чихэр, өөх тос багатай хоол, хүнс хэрэглэх
  • Халуун, бүлээн шингэн зүйл ойр ойрхон уух
  • Сайн унтаж амрах
  • Тайван стрессгүй, ядрахгүй байх
  • Дулаан хувцаслах, даарахгүй байх
  • Хөнгөн дасгал хөдөлгөөн хийх
  • Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх
  • Олон нийтийн газраар явахгүй байх
  • Амны хаалт зүүх
  • Гараа сайтар савандаж угаах
  • Бие тавгүйрхвэл Яаралтай тусламжийн төв – 103, СЭМҮТ – 1800-2000 утсаар зөвлөгөө авах, харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд хандах

Аж ахуйн нэгж, байгууллага юуг анхаарах вэ?

  • Албан хаагчдын биеийн халууныг өглөө бүр үзэж, өвчний шинж тэмдэг илэрвэл гэрт нь буцаах
  • Үйлчилгээг цахимжуулан хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх
  • Санал хүсэлт, өргөдлийг утсаар болон цахимаар авах
  • Хурал уулзалтыг богино цагаар, цөөн хүнтэй хийх
  • Хурлын үеэр өрөөнд цэвэр агаар оруулах
  • Хурлын дараа шал, ширээ, сандал зэрэг хатуу гадаргууг сайтар цэвэрлэх
  • Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байлгах
  • Микрофоныг спиртэн суурьтай уусмалаар арчих эсвэл нэг удаагийн уут хэрэглэх
  • Цахилгаан шатны товчлуур, явган болон урсдаг шат, хаалганы бариул, компьютер, утас зэргийг өдөрт 2-оос доошгүй удаа сайтар арчиж цэвэрлэх
  • Халуун аарц, чацаргана, зөгийн балтай ус, цай ажилчиддаа өгөх
  • Хоолны газар ажилчдыг цөөн тоогоор ээлжлэн үйлчлэх
  • Ажлын байрны дарамт, стресс үүсгэхгүй байх
  • Ажилчид болон тэдний гэр бүлийн гишүүдийг амны хаалтаар хангахад дэмжлэг үзүүлэх
  • Ариун цэврийн өрөөнд саван, халдваргүйжүүлэгч, гарын цаас байлгах
  • Ариун цэврийн өрөөнд чийгтэй цэвэрлэгээ өдөрт 4-өөс доошгүй удаа хийх
  • Урьдчилан сэргийлэх зөвлөмжийг албан тасалгаанд ил тод байрлуулах

Коронавируст халдвар (COVID-19)-ын эмчилгээ

Коронавируст халдвар (COVID-19)-ын үед шинж тэмдгийн болон вирусийн эсрэг эм, өргөн хүрээний антибиотик эмчилгээ хийж байна. Олон орны эрдэмтэн судлаачид уг өвчний эсрэг вакцин болон шинэ эм гарган авахаар туршилт судалгаа хийж байна.

Эрүүл мэндийн яам

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Засгийн газар: Тав хоногийн хугацаатай гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Тав хоногийн хугацаатай буюу ирэх мягмар гариг хүртэл хатуу хөл хорионд шилжүүллээ. Уг дэглэм маргааш өглөөний 06 цагаас эхэлж хэрэгжинэ. Монгол Улс анх удаа Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаа гэдгийг Шадар сайд онцоллоо.


Categories
мэдээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан үргэлжилж байна

Засгийн газрын ээлжит бус хуралдаан үргэлжилж байна. Өнөө орой 20 цагаас Улсын онцгой комисс хуралдсаны дараа үргэлжлүүлэн Засгийн газар хурал хийж байгаа юм. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих Засгийн газрын тогтоолыг хэлэлцэж байна.

Categories
мэдээ цаг-үе

УОК: МУБИС-ийн 2 оюутнаас халдвар илэрч, 6 оюутан халуурсан гэдэг нь ташаа мэдээлэл

МУБИС-ийн хоёр оюутанд халдвар илэрч, зургаан оюутанд халуурах шинж тэмдэг илэрсэн нь худал мэдээлэл гэж УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.

Тэрбээр “УОК хуралдах гэж байна.

МУБИС-ийн 2 оюутанд халдвар илэрч, 6 оюутан халуурч байна гэж буруу ташаа, албаны бус мэдээлэл түгээж байгаа зарим хэвлэлийн мэдээг залруулж байна.

Яаран нягтлаагүй мэдээллийг түгээх нь #COVID19 цар тахалаас урьдчилан сэргийлэхэд нэмэр огт болохгүй, олон нийтэд илүү тэвдэлд, хардалт үүсгээд байгааг хэлээд байгаа юм.

Мэдээллэх, мэдэх эрхийг хааж боох санаа огт бишийг ойлгоно уу” гэсэн байна