Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох хугацааг сунгалаа

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн материалыг 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал хүлээн авахаар боллоо.

Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадвараараа онцгой амжилт гаргасан бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутнууд болон коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагчдаас шалгаруулан “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг” олгоно.

Тэтгэлэгт нэр дэвшигчийн материалыг Засгийн газрын 2014 оны 111 дүгээр тогтоолоор баталсан “Шилдэг оюутанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох журам”-ын дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт буюу Төрийн ордны шуудангаар хүлээн авна. /Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн шалгуур үзүүлэлт болон материал хүлээн авах байгууллага нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээс ялгаатай болохыг анхаарна уу/

Бүрдүүлэх материал:

· Сургуулийн үндсэн захиргаа болон тухайн сургуулийн оюутны төв байгууллагаас Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт нэр дэвшүүлэхэд дэмжсэн тухай албан тоот /салбар сургуулийн захиргаа, эсхүл салбар сургуулийн оюутны байгууллагын албан тоотыг хүлээн авахгүй/;

· Тэтгэлэгт нэр дэвшигчийн мэдүүлэг /Засгийн газрын 2014 оны 111 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын дагуу үнэн зөв, бүрэн гүйцэд, тодорхой бичих/;

· Баталгаажуулсан дүнгийн тодорхойлолт;

· Тэтгэлгийн болзол хангасныг нотлох баримт материалууд /журмын 2.2-т заасны дагуу холбогдох баримт материалыг бүрдүүлж, төрөл, огноогоор нь эрэмбэлж дараалуулсан байх/;

· “Ард иргэдийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаа ба залуус бидний оролцоо”, эсхүл “Уламжлалт ёс заншил, хүмүүжил, соёлоо дээдэлсэн Монгол залуус” сэдвүүдийн аль нэгээр 500 үгэнд багтаасан эссэ.

Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Баасан гарагийн 17:00 цаг

Тэтгэлэг олгох журам болон Мэдүүлгийн загварыг дараах холбоосоор харна уу.

Тэтгэлэг олгох журам: https://www.legalinfo.mn/annex/details/6295?lawid=…

Мэдүүлгийн загвар: https://www.legalinfo.mn/annex/details/6653?lawid=…

Дэлгэрэнгүй мэдээллийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 51-262454 утсаар холбогдон тодруулах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

А.Амбасэлмаа: Жолооч Д-ийн голомтод батлагдсан тохиолдол тав боллоо

Дэлхийн 216 улс орон бүс нутагт коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар 51 сая 251 мянган хүн өвчилж, 1,2 сая хүн нас барсан байна. Европ, Азийн зарим орнуудад коронавирусийн халдвар дахин дэгдэж байна. Манай улс гадаад дотоодын өндөр эрсдэлтэй орны тоонд багтаж байгаа. Иймд анхаарал сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. 24 цагийн хугацаанд 119 дугаарын утсанд 3 мянга гаруй дуудлага иржээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 644 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 24 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, аравдугаар сарын 22-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн нэг хүний давтан шинжилгээ, энэ сарын 10-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн машины жолооч, аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн таван хүний давтан шинжилгээ, аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн найман хүний давтан шинжилгээ, аравдугаар сарын 21-нд БНЭУ-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн гурван хүний давтан, гурван хүний хяналтын шинжилгээнд коронавирус илэрлээ.

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 406 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 317 байгаа. Нийт эдгэрээд гарсан 317 хүний 5 нь сувиллын ажиглалт, тандалтад байгаа бол 4 хүн гэрийн ажиглалт тандалтад байна. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 308 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар 84хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 72 хүн хөнгөн, хүндэвтэр 10, хүнд 2 хүн байна. Нутаг буцаасан таван хүн бий.

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 73 хүн байгаа. Үүнээс 48 хүний шинжилгээ хийгдэж дууссан. Ойрын хавьтлын нэг хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Коронавирусийн батлагдсан тохиолдлын голомтын ойрын хавьтал, хоёрдогч хавьтлын 171 шинжилгээ сөрөг гарсан. Д-ийн голомтод батлагдсан тохиолдол 5 болж байна. Замын-Үүд, Өмнөговь, Сэлэнгэ аймагт явсан таван хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Бусад тандалт үргэлжлэн хийгдэж байна.

Categories
мэдээ нийгэм

Хамтарсан эргүүл хяналтын баг ажиллаж байна

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хөл хорионы дэглэмийг сахиулахаар мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдлын албан хаагчдын хамтарсан эргүүл хяналтын баг нийслэлийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж эхэллээ.

Иймд иргэн та хөл хорионы дэглэмээ баримталж, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх, амны хаалтаа байнга зүүж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, төрийн байгууллагуудын албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэхийг анхааруулъя. Тус ажилд НМХГ-ын 400 гаруй албан хаагчид дайчлагдан ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн хуралдааныг хойшлуулжээ

Засгийн газрын шийдвэрээр өнөөдрөөс эхлэн бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн. Үүнтэй холбогдуулан зарим байгууллага онлайнаар үйл ажиллагаагаа явуулж, албан хаагчид гэрээсээ ажиллаж байна. ШЕЗ мэдэгдэл гаргаж анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн хуралдааныг хойшлуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ: 644 хүнээс шинжилгээ авснаас 24 хүнээс коронавирус илэрлээ


Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: “Дэлхийн 216 бүс нутагт коронавирусийн халдвар гарсан. Дэлхийн дахинд коронавирусийн цар тахал эрчтэй тарж байна. Мөн ОХУ болон түүнтэй муж улсууд, манай улстай хил залгай газруудад халдвар эрчтэй нэмэгдэж байна.

Манай орон гадаад, дотоодын өндөр эрсдэлтэй ангид багтаж, хүн болгон эрсдэлтэй байдалд орлоо.

Иймд хүн бүр сонор сэрэмжтэй байх хэрэгтэй.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 3,000 гаруй иргэн утсаар зөвлөгөө мэдээлэл авлаа” гэв.

Categories
мэдээ нийгэм

Д.Сумъяабазар: Бид иргэдтэйгээ хамтран ажиллаж байж өнөөдрийн нөхцөл байдлыг давж гарна

Улсын онцгой комиссын хуралдааны дараа Засгийн газар хуралдаж, коронавируст цар тахлын шинэ нөхцөл байдалтай холбогдуулан зарим шийдвэрийг гаргасан. Улмаар Гамшгаас хамгаалах хуулийн 11.3-т заасны дагуу Монгол Улсын хэмжээнд нутгийн болон төрийн захиргааны байгууллагыг 2020.11.12-ны өдрөөс 2020.11.22-ныг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.

Мөн өглөөний 06.00 цагаас 2020.11.17-ны өдрийн 06.00 цаг хүртэл тав хоногийн хугацаанд улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоосныг УОК-ын дарга мэдэгдсэн юм. Засгийн газар шийдвэрээ танилцуулсны дараа Нийслэлийн Онцгой комисс хуралдав. Монголд анх удаа авч буй бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үеэр хүнсний дэлгүүр, супермаркет, хүнсний зах , хүнсний үйлдвэр, эмийн сан, эмнэлэг, хэвлэл мэдээлэл харилцаа холбооны байгууллага, буяны үйл ажиллагаа, шатахуун түгээх станц, нефть хангамжийн байгууллагууд, худаг-усан хангамж, эрчим хүч, дулааны цахилгаан станцууд, түлш, дулаан хангамжийн үйлдвэрлэл, түгээлтийн байгууллагууд, хот хоорондох хүнсний тээвэрлэлт хэвийн горимоор ажиллах болсныг Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар хэллээ.

Нийслэлийн Онцгой комиссын дарга Д.Сумъяабазар “Болзошгүй эрсдэлээс ард иргэдээ хамгаалахын тулд улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ. Нөхцөл байдал амаргүй байна. Тиймээс Улаанбаатар хотын хэмжээнд ЗДТГ, Захирагчийн ажлын алба, газар хэлтэс, дүүргүүд нарийн зохион байгуулалтад орж ажиллаж байна. Улсын хэмжээнд бэлэн байдлын зэрэг тогтоон, коронавируст цар тахлын халдварын хүрээг богино хугацаанд хянаж, хяналтдаа авахаар зорьж байгаа. Иргэдийнхээ амь насыг хамгаалах нь төрийн үүрэг. Бид иргэдтэйгээ хамтран ажиллаж байж өнөөдрийн нөхцөл байдлыг давж гарна. Ард иргэдийнхээ сайн сайхан, эрүүл мэндийн төлөө энэхүү арга хэмжээг авч байгаа юм гэдгийг иргэдэд ойлгуулж, хүсэж, бүр гуйж ажиллана шүү. Тийм учраас шаардлагагүй тохиолдолд иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг сануулж, урьдчилан сэрэмжлүүлж, учирлаж ойлгуулахад дүүрэг орон нутгийн удирдлагууд анхаарч ажиллах нь зүйтэй юм. Тэр тусмаа Нийслэлийн онцгой комиссоос гаргасан нийтийн тээврийн цагийн горимыг сайн таниулж, иргэдийг сандарч, бухимдахгүй, тайван байлгах үүднээс үнэн зөв мэдээллээр шуурхай ханган, аль ч түвшиндээ зөв зохион байгуулалт, эмх цэгц, сахилга баттай ажиллаарай” хэмээв.

Мөн нийслэлийн газар хэлтсийн удирдлагууд, дүүргийн Засаг дарга нар гэнэтийн байдалд бэлэн байж, доод шатны албан хаагчдаа шууд удирдлага, мэдээлэл, арга зүйгээр яаралтай хангаж ажиллахыг тэрбээр үүрэг болголоо.

Түүнчлэн хүнсний бүтээгдэхүүн, түүний түүхий эд, эм, эмийн хангамж, эмнэлгийн аюултай хог хаягдал, түлш, шатахууны тээвэрлэлтийн хөдөлгөөнийг саадгүй нэвтэрч байх боломжоор хангаж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Categories
мэдээ цаг-үе

Баянхонгор, Говь-Алтай, Сэлэнгэ, Говьсүмбэр, Дорнод, Баян-Өлгий, Ховд, Замын-Үүдэд замын хөдөлгөөнийг бүрэн хаажээ

Энэ сарын 12-16-ны өдрүүдэд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргаад байгаа билээ. Одоогоор Баянхонгор, Говь-Алтай, Сэлэнгэ, Говьсүмбэр, Дорнод, Баян-Өлгий, Ховд, Дорноговийн Замын-Үүдэд замын хөдөлгөөнийг бүрэн хаажээ. Мөн Хэнтий, Увс аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг хэсэгчилж хаагаад байна гэж мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Япон улсаас 146 иргэн эх орондоо ирлээ

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу өчигдөр буюу энэ сарын 11-ний өдрийн 09:30 цагт Япон улсаас иргэдээ татан авах Улаанбаатар-Токио чиглэлийн ОМ502 дугаарт аяллын онгоц Буянт-Ухаа олон улсын нисэх буудлаас нисэж, мөн өдрийн 23:00 цагт Улаанбаатарт эргэн газардлаа.

Тус онгоцоор 146 иргэн эх орондоо ирсэн юм. Эдгээр иргэдийг “Корпорейт”, “Кемпински”, Вен зоу” зочид буудлуудад тусгаарлаад байна.

Түүнчлэн 11 дүгээр сарын 12, 13-нд хийгдэх байсан тусгай үүргийн нислэгүүдийг Улсын онцгой комиссын шийдвэрээр цуцалж, цаашид цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан тусгай үүргийн нислэг үйлдэх эсэхийг шийдвэрлэхээр боллоо гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Коронавирусийн халдварын шинж тэмдэг илэрсэн үед яаралтай холбогдох утасны дугаарууд

Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар 384-д хүрээд байна.

Хэрэв халдварын шинж тэмдэг илэрсэн бол яаралтай дараах дугаар руу холбогдохыг анхаарууллаа.

ШУУРХАЙ ДУГААР – 119

ДҮҮРГҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН УТАСНЫ ДУГААР

  1. Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв 11-366370 24 цаг
  2. Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв 70150049, 99017664 08:30-17:00, 90648452 24 цаг
  3. Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв 11-350793 08:30-17:00
  4. Багануур дүүргийн эрүүл мэндийн төв 88377080, 7021103 24 цаг
  5. Багахангай дүүргийн эрүүл мэндийн төв 99831606 08:30-17:00, 7049103 24 цаг
  6. Налайх дүүргийн эрүүл мэндийн төв 70232427, 70232611 24 цаг
  7. Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв 98188851 24 цаг, 70180117 08:30-17:00
  8. Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв 11-345903, 08:30-17:00, 99201202 24 цаг
  9. Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв 70110278, 70110279 24 цаг
  10. Жаргалант тосгоны эрүүл мэндийн төв 85865240 24 цаг
  11. Гачуурт тосгоны эрүүл мэндийн төв 98668541, 70490003 24 цаг
  12. Хонхор тосгоны эрүүл мэндийн төв 88106681, 95103104 08:30-21:00 24 цаг
  13. Туул тосгоны эрүүл мэндийн төв 70497103 24 цаг
  14. “Бяцхан тэмүүлэл” хүүхдийн сэргээн засах төв 96658569, 24 цаг
  15. “Эрүүл үрс” хүүхдийн сэргээн засах төв 88028381, 08:30-17:00
  16. “Хан Туул” хүүхдийн сэргээн засах төв 11-341598, 08:30-17:00

Халдвар авсан хүмүүст илэрсэн нийтлэг шинж тэмдэг:

  • халуурах
  • хуурай ханиалгах
  • цэр гарах
  • амьсгал давчдах
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Коронавируст халдварын үед худалдааны төв, хүнсний дэлгүүрт өгөх зөвлөгөө

ЭМЯ: КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ҮЕД ХҮНСНИЙ ДЭЛГҮҮР, ХУДАЛДААНЫ ТӨВД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Байгууллагад:

  • Өглөө бүр ажилтнуудын биеийн халуун үзэж тэмдэглэх
  • Хүн хоорондын зай барих, тэмдэглэгээ хийх
  • Лангуу, тэрэг, сагс, хаалга, хөргөгчний бариул, хүнсний хавчаар зэрэг хатуу гадаргууг 1 литр усанд 25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар өдөрт 3-аас доошгүй удаа цэвэрлэж халдваргүйжүүлэх
  • Карт уншигч пос машиныг спиртэн суурьтай уусмалаар арчих
  • Жимс жимсгэнэ, цагаан идээ зэрэг шууд хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай байрлуулахгүй байх
  • Амталгаат худалдаа хийхгүй байх
  • Бээлий эсвэл хүнсний хавчаар хэрэглэн иргэдэд үйлчлэх
  • Сав,баглаа, боодлыг чийгтэй алчуураар арчих
  • Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
  • Агаар сэлгэлт тогтмол хийх
  • Белизнагийн уусмалаар тавцан, сандал, цахилгаан шатны бариул, шал зэрэг хатуу гадаргууг тогтмол арчих
  • Ариун цэврийн өрөөнд гар угаах саван, сальфетка байрлуулах
  • Бие засах газрыг тогтмол цэвэрлэж халдваргүйжүүлэх (жавелин, хлорсепт)
  • Хог хаягдлыг тухай бүр нь зайлуулах

Албан хаагчдад:

  • Амны хаалт зүүх
  • Бээлий өмсөх
  • Гараа сайтар угаах
  • Ковид-19-ийн талаар мэдээлэлтэй байх
  • Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 дугаарт хандах

Үйлчлүүлэгч нарт:

  • Амны хаалт зүүх
  • Гар халдваргүйжүүлэгч, нойтон сальфетка авч явах
  • Хүн хоорондын 1.5-2 метрийн зай барих
  • Хүнсний бүтээгдэхүүнд хүрэхгүй, хүнсний хавчаараар авах
  • Амталгаа хийхгүй байх
  • Олон бараанд хүрэхгүй байх
  • Нүүр, ам, хамартаа бохир гараа хүргэхгүй байх
  • Бэлэн мөнгөөр аль болох тооцоо хийхгүй байх
  • Сав, баглаа, боодлыг савантай усаар арчиж хэрэглэх
  • Хүнсний ногоо, жимс, жимсгэнийг сайтар угааж хэрэглэх
  • Гаднах сав, баглаа, боодлыг шууд хаях
  • Гараа савандаж угаах