Categories
мэдээ цаг-үе

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар зах, худалдааны төвүүдийн нөхцөл байдалтай танилцаж байна

Ерөнхий сайдын үүргийн дагуу ЗГХЭГ-ын дарга Л. Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар хүнсний хангамж, тээвэрлэлт, захын хорооллын хүнсний дэлгүүрүүд, эмийн сангууд, дотуур байрны оюутнуудын хүнс болон бусад хангамжийн хүртээмж ямар байгаатай танилцаж байна.

Тэд яг одоо Хүчит шонхор зах дээр ажиллаж байгаа юм байна. Нийслэлчүүд өдөрт 110 тн махны хэрэглээтэй ч өнгөрсөн өдрүүдэд болсон хий нөөцлөлтийн улмаас энэ тоо өсөж өнөөдөр 470 тн мах нийслэлд орон нутгаас нийлүүлсэн ч эрэлт их хэвээр байсан аж.

Харин Чингэлтэй, 7 буудал орчмын хүнсний 8 нэрийн дэлгүүрүүд хүн орж ирэх нь эрс багассан байна. Энэ талаар ЗГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

МУБИС, “Улаанбаатар палас”, “Дүүхээ” төвийн барилгыг халдваргүйжүүлэв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар коронавирусээр халдварласан нь тогтоогдсон иргэний хоёрдугаар хавьтлын байрууд, явсан газруудад ариутгал, халдваргүйтлийг сайтар хийхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт үүрэг болгосон.

Засаг даргын өгсөн үүргийн дагуу өнөөдөр хоёрдугаар хавьтлын эрсдэл бүхий обьект болох

  • МУБИС-ийн хичээлийн байр, лицей сургуулийн байр, дотуур байрнуудын нийт 32,339.52 м/кв талбайг халдваргүйжүүлж, ариутгалаа.
  • Мөн “Улаанбаатар палас”-ын гадна болон дотор орчны 4,000 м/кв газар, “Дүүхээ” төвийн барилгыг халдваргүйжүүлэв.

Дээрх обьектуудад Зооноз өвчин судлалын үндэсний төв, Ариутгал халдваргүйтгэлийн мэргэжлийн холбоотой хамтран халдваргүйжүүлэх гэрэл, мананцар үүсгэгч, компрессор, автомакс багажуудаар ариутгалыг бүрэн хийж дууслаа.

Түүнчлэн Улаанбаатар хотын хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд, золбин нохой муур устгалын байгууллагын ажилчдыг хамгаалах хэрэгслээр бүрэн хангаж, хог тээврийн автомашинуудыг ариутгаж, халдваргүйжүүлэв.

Categories
амьдралын-өнгө мэдээ

УВС АЙМАГ УЛААНГОМ СУМ: Ахмадууд байртай болжээ

Улаангом сумын нэгдүгээр багийн өндөр настнууд ахмадын шинэ байртай болжээ. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 2016-2020 онд ажиллаж байсан Е.Баяраа хувиасаа 30 сая төгрөгийн хөрөнгө гаргаж Чандманьд ахмадын шинэ байр барьж өгсөн байна. Уг байранд ахмадууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, шинэ тутам мэдээлэл авах, эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх, төрөл бүрийн тэмцээн уралдаан зохион байгуулах, төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүртэх боломжийг бүрдүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн байгууллагаас тэтгэвэрт гарсан 350 гаруй ахмад “Эх орон дуудвал эргээд жагсахад бэлэн” гэдгээ​ мэдэгдлээ

Цагдаагийн байгууллагаас чөлөөндөө гарсан ахмадууд мэдээлэл хийж байна.

Цар тахлын энэхүү онцгой үед цагдаагийн 5,000 гаруй алба хаагч улс орон даяар ажиллаж байгаа энэ цаг үед Цагдаагийн байгуулласаас цэргийн байнгын тэтгэвэрт гарсан ахмадууд “Эх орон дуудвал эргээд жагсахад бэлэн” гэдгээ мэгэдээд буй. Орон нутагт 200 гаруй, нийслэлд 150 гаруй ахмад цэргийн байнгын тэтгэвэрт байгаа бөгөөд эргээд гараад ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдээд байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

СЭЛЭНГЭ АЙМАГ АЛТАНБУЛАГ СУМ: “Амны хаалтаа зүүе, гараа угаая” аяныг өрнүүлэв

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас “Амны хаалтаа зүүе, гараа угаая” аяныг Алтанбулаг суманд өрнүүлж байгаа аж. Аянд сумын 3, 6 дугаар ангийн 98 сурагч хамрагдсан байна. Тус сум нь олон улсын авто замын шалган нэвтрүүлэх боомттой, олон улсын ачаа тээвэр сумын төвөөр өдөр бүр дайран өнгөрдөг тул аливаа эрсдэлээс сэргийлж энэхүү аяныг өрнүүлж байгаа аж.

Categories
амьдралын-өнгө мэдээ

ДОРНОГОВЬ АЙМАГ САЙНШАНД СУМ: Дорноговь аймагт долоон аймгаас отрын мал өвөлжинө

Энэ сарын байдлаар Дорноговь аймагт бусад аймгийн 107 өрхийн 103 мянган толгой мал намаржиж байна. Нийт зургаан суманд Дундговь, Өвөрхангай, Говьсүмбэр зэрэг долоон аймгийн малчид ирж отроор өвөлжих аж. Өнөөгийн байдлаар Дорноговь аймгийн ихэнх нутгаар цасгүй, дулаахан байгаа юм.

Categories
амьдралын-өнгө мэдээ

ОРХОН АЙМАГ, ЭРДЭНЭТ ХОТ: С.Батжаргалыг Орхоны Засаг даргаар томилов

Орхон аймгийн ИТХ-ын найм дахь удаагийн бүрэн эрхийн анхдугаар хуралдаан болсон байна. Уг хуралдаанаар С.Батжаргалыг Орхон аймгийн Засаг даргад томилуулахаар олонхын саналаар сонгож, Монгол Улсын Ерөнхий сайдад санал хүргүүлсэн. Ерөнхий сайд уг саналыг батламжилж захирамж гаргасан байна. Ингэснээр С.Батжаргал Орхон аймгийн 13 дахь Засаг дарга болж, үүрэгт ажилдаа оржээ. Тэрбээр баг хамт олонтойгоо үр бүтээлтэй сайхан ажиллана хэмээсэн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк иргэдээс ирүүлж буй асуултад хариуллаа


Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед банкны төлбөр тооцоотой холбоотой гарч буй түгээмэл асуулт, хариултууд.

1.Төлбөр тооцоо хэвийн тасалдахгүй хийгдэх үү?

Монголбанк нь банк хоорондын бага дүнтэй төлбөр тооцоо буюу 3 сая төгрөгөөс доош дүнтэй гүйлгээг 24/7 буюу тасралтгүй үргэлжлэх зарчмаар, харин их дүнтэй төлбөр тооцоо буюу 3 саяаас дээш дүнтэй гүйлгээг ажлын өдрүүдэд 09:00-16:30 цагийн хооронд дамжуулдаг. Иймд цар тахлын үед ч төлбөр тооцооны системүүд хэвийн горимоор ажиллах тул бэлэн мөнгөөр дамжин халдварлах эрсдэлээс сэргийлж, бэлэн бус төлбөр тооцоо буюу карт, интернэт, мобайл гүйлгээг өргөнөөр ашиглахыг зөвлөж байна.

2. Банк хоорондын их дүнтэй гүйлгээ ямар цагт хийгдэх вэ?

-Банк хоорондын их дүнтэй гүйлгээний систем болох “Банксүлжээ” систем ердийн цагийн хуваарийн дагуу буюу 09:00-16:30 цагийн хооронд тогтмол хэвийн ажиллана. Банкууд хэрэглэгчийн их дүнтэй гүйлгээ хийх хүсэлтийг хүлээн авснаас хойш 1 цагийн дотор тухайн гүйлгээг дамжуулах үүрэгтэй тул энэ зарчмаар ажиллана.

3. Цахим банк ашигладаггүй байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүн банкны үйлчилгээг яаж авах вэ?

Тухайн банкны хэрэглэгчээр бүртгүүлсэн бол банкныхаа лавлах үйлчилгээний утсанд холбогдож цахим банк хэрэглэх заавар зөвлөгөөг авах боломжтой.

4. Гадаад төлбөр тооцоог яаж хийх вэ ?

Гадаад төлбөр тооцоог банкууд өөрсдийн системээр дамжуулдаг тул үүнтэй холбоотой асуудлаар банкиндаа хандаж, тодруулга мэдээлэл авч гадаад гүйлгээг хийх боломжтой.

5. Онлайнаар зээл олгох уу?

Зарим хэлбэрийн зээлүүдийг цахимаар авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг харилцагч банкиндаа хандаж, тодруулга мэдээлэл авна уу.

Банкуудын харилцах үйлчилгээний лавлах утас:

ХХБ – 18001977, 19001977, www.tdbm.mn

Хаан банк – 18001917, www.khanbank.mn

Голомт банк – 70111646, 18001646, www.golomtbank.mn

Төрийн банк – 18001881, www.statebank.mn

Хас банк – 18001888, 75771888, www.xacbank.mn

Капитрон банк – 18002020, www.capitronbank.mn

Ариг банк – 70133060, www.arigbank.mn

Богд банк – 75771199, www.bogdbank.mn

Тээвэр хөгжлийн банк – 77169999, www.transbank.mn

Үндэсний хөрөнгө оруулалтын банк – 18001188, www.nibank.mn

Чингис хаан банк – 18001300, www.ckbank.mn

Кредит банк – 18001808, 70101808, 11319038, www.creditbank.mn

Хөгжлийн банк – 70130516, 70130513, www.dbm.mn

Categories
амьдралын-өнгө мэдээ

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДЭЛҮҮН СУМ: Нутгийн удирдлагын шинэ ордонтой боллоо

Дэлүүн сумын 1974 онд баригдсан хуучин конторын барилга нь ашиглалтын хугацаа дуусч, нурах эрсдэлтэй байсан тул 2016 онд Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн дүгнэлтээр хаасан байна. Улмаар орон нутгийн төсвийн 700 сая төгрөгөөр ажилчдын 15 өрөө, хурлын танхим, ариун цэврийн өрөө бүхий хоёр давхар нутгийн удирдлагын ордныг ашиглалтад орууллаа. Барилгыг “Лаулау” компани гүйцэтгэсэн байна.

Нээлтэд аймгийн Засаг дарга А.Гылымхан, ИТХ-ын төлөөлөгч Д.Бауыржан, аймгийн ЗДТГ-ын дарга Х.Тилеген нарын албаны хүмүүс оролцож, сумын иргэдэд баяр хүргэлээ.

Г.БАТ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Цагдаагийн Ерөнхий газар: Баярлалаа, Өдрийн сонин

Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс Өдрийн сонины нийтлэлч П.Хашчулууны бичсэн “Тулаад ирсэн зовлонг туулаад гарахаас өөр сонголт байхгүй” хэмээх нийтлэлийг онцолж “Баярлалаа, Өдрийн сонин. Иргэд та бүхэн гэртээ байж биднийг дэмжээрэй. Гэртээ байцгаая” хэмээн уриалсан байна.

Мөн уг нийтлэлийн “Зуу зуу, мянга мянган хүн таны аюулгүй амьдралын төлөө цаг наргүй хөдөлмөрлөж байгааг та бид харцгааж байна. Хичнээн зуун эмч сувилагч, Онгцгойгийн ажилтнууд, Мэргэжлийн хяналтынхан, Цагдаагийн албан хаагчид, Тагнуул хүчнийхэн, салбар мэргэжлийн хүмүүс, мянга мянгаараа зөвхөн таны аюулгүй байдлын төлөө өдөр шөнөгүй зогсож байгааг сана, хүндэл, тэднийг хайрла. Тэд бүгдээрээ тань шиг хань ижилтэй, үр хүүхэдтэй, аав ээжтэй хүмүүс. “Өөрийн минь төлөө санаа зовох хүнтэй гэж өегхөн бодоход амьдрал сайхан” гэсэн О.Дашбалбар найрагчийн үгийг сана. Тэд бүгдээрээ вирустэй тэмцэж байна. Бүгдээрээ бактерлогийн дайны галын шугаманд алба хааж байна. Тэд ямар ч айдасгүйгээр, амь насаа дэнчин тавин зогсож байна. Тэдний хажууд иргэн таны гэртээ байж, гэр бүлээ халамжлах нь жаргал юм. Тэд бол жинхэнэ баатрууд, бурхны илгээсэн сахиусан тэнгэрүүд. Тэдэнд чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна” гэх хэсгийг онцолж тодруулжээ.

Та бүхэн уг нийтлэлийг доорх линкээр орж уншина уу.

https://admin.dnn.mn/%D1%82%D1%83%D0%BB%D0%B0%D0%B0%D0%B…