Categories
мэдээ нийгэм

Хуурай сүү, төмсний импорт 15.1 – 97.7 хувиар буурчээ

Үнийг тойрсон гол ойлголтууд

Импорт оны эхний арван сард 4.4 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 627.6 сая ам.доллар буюу 12.4 хувиар буурсан байна. Харин энэ оны аравдугаар сард импорт 508.9 сая ам.доллар болж, өмнөх сараас 34 сая ам.доллар буюу 7.2 хувиар өсжээ.

Импорт өмнөх оны мөн үеэс буурахад:

Автобензиний импорт 60.9 сая ам.доллар

Дизелийн түлшний импорт 211.7 сая ам.доллар

Суудлын автомашины импорт 128.2 сая ам.доллар

Ачааны автомашины импорт 73.4 сая ам.доллароор буурсан нь голлон нөлөөлжээ.

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний импортыг улсаар авч үзвэл оны эхний арван сард:

Өндөгний 99.1 хувийг ОХУ-аас

Шувууны махны 84.2 хувийг БНХАУ-аас

Цагаан будааны 41.6 хувийг БНХАУ-аас, 41.5 хувийг Вьетнам улсаас

Элсэн чихрийн 43.7 хувийг Тайланд улсаас, 31.1 хувийг ОХУ-аас

Маргарины 88.1хувийг ОХУ-аас тус тус импортолсон байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад өндөг, шувууны мах, цагаан будаа, ургамлын тос, элсэн чихэр, гахайн мах, улаан буудайн импорт 10.0 хувиас 8.9 дахин өсөж, харин хуурай сүү төмсний импорт 15.1-97.7 хувиар буурсан байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Найруулагч Т.Алтантуяагийн “Улаан бал”-д ярьсан онцлох эшлэлүүд

ТӨМӨРБААТАРЫН АЛТАНТУЯА

А-Артист продакшны үүсгэн байгуулагч, захирал
“Ану хатан” түүхэн уран сайхны киноны ерөнхий найруулагч
“Эх орон дуудаж байна” түүхэн киноны продюсер
“Хөх тавилан” түүхэн киноны продюсер, найруулагч, жүжигчин

ХӨХ ТАВИЛАН кино нь БЭЭЖИН, ХОНГКОНГ-ийн, КАНН зэрэг дэлхийн томоохон кино наадмуудад танилцуулагдан ВЕНЕЦИЙН КИНО НААДАМ –ын эцсийн шалгаруулалтад Шилдэг киногоор нэрлэгдэн үлдэж чадсан бол ИТАЛИЙН ФЛОРЕНЦИЙН 41 дэх олон улсын кино наадмаас Шилдэг продакшн, Шилдэг эмэгтэй гол дүр шагналыг хүртсэн.

Сүүлийн үед үзэгдчийг байлдан дагуулаад буй “30 өдөр, 30 секс” олон ангит эротик киноны зохиолч, продюсер, ерөнхий найруулагч, жүжигчин Т.Алтантуяагийн “Улаан бал” нэвтрүүлэгт оролцсон дугаарын онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

Өнөөдөр Монголд маш олон гэр бүлүүд салж байна. Тэд шүүхийн өмнө элдэв шалтгаан тоочдог ч СЕКСИЙН ХАРИЛЦААНДАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН БУС байдаг нь харилцаандаа цэг тавих үндэс болсоор байна.

1. Аз жаргалтай гэр бүлийн нууц бол бүхий л харилцаандаа сэтгэл ханамжтай байх явдал юм.

2. ГЭРЛЭЛТ БОЛ МЭДРЭМЖ. Гэрлэлт бол хариуцлага бас хамгаалалт.

3. Хүмүүс хайрын нандин харилцаагаа аварч үлдэхийн төлөө огтхон ч хичээдэггүй. Жинхэнэ хайрын үнэн бодит шалгуур нь зөвхөн ЦАГ ХУГАЦАА юм.

4. Амьдрал дээр хүмүүс бүгд багтай амьдардаг. Ганцхан үед хүн хяналтаа бүрэн алддаг ба энэ нь сексийн харилцаа юм. Секс хийж байхдаа л хүн жинхэнэ өөрөөрөө байдаг. СЕКС БОЛ УРЛАГ.

5. Залуу насныхаа хайрыг жинхэнэ чин үнэнч хайр гэж итгэх хүсэл хүчтэй байх нь олон тул энэ хайр аяндаа өөрчлөгдөж, хүмүүсийн харилцаа амьдралын өөр мэдлэг болон өөр чанар шаардаж эхлэхэд бид урьдын ХАЙР СЭТГЭЛДЭЭ УРАМ ХУГАРЧ жаргалгүй болж эхэлдэг.

6. Хэрвээ эхнэр нөхөр хоёр энэ тал дээр эхнээсээ нэг нэгнээ гүйцэд танин мэдэхийг хүсээгүй бол, сексийн ХҮСЭЛ ТАЧААЛ ЧУХАЛ болж ирэх үед, хосуудын харилцаа өөрчлөгдөж эхэлдэг.

7. Сексийн харилцаанд хэт зөрүүтэй хоёр хүн зохицон ойлголцож чадахгүйгээр уйтгарт хоногуудыг өнгөрөөсөөр нэг л мэдэхэд ГЭР БҮЛЭЭСЭЭ ГАДУУР сексийн харилцааг чөлөөтэйгээр эрж хайхад хүргэдэг.

8. Бид өөрсдийн төрөлх мөн чанарын тодотгол болох сексийн төрмөл араншин шинж чанараа хойш тавьж мөнгө, ажил карьер, нэр төр, амжилт гэх мэтэд анхаарлаа төвлөрүүлэхийг хичээдэг.

9. Ингэж олны дунд аз жаргалтай гэр бүл болж харагдах гэж жүжиглэж амьдарсаар нэг л өдөр үнэнтэй нүүр тулахад өөртөө итгэх итгэлгүй, аз жаргалын мэдрэмж нь багассан, бүтээлч чанар хумигдаж БАЙГАЛИЙН МӨН ЧАНАР НЬ СУЛАРСАН хүмүүс олширч байна.

10. Сексийн харилцаанд БИ БИШ БИД хэн хэн нь таашаал эдлэх тал дээр санал санаачилга, идэвх зүтгэл гаргах үүрэгтэй.

11. СЕКСИЙН ХАРИЛЦАА НЬ ТОХИРЧ, ХАЙР ДУРЛАЛ НЬ МӨН ЧАНАРЫН ЖИНХЭНЭ ХЭЛБЭРТ ШИЛЖСЭН ХОЙНО Л ХОСУУД БИЕ БИЕНДЭЭ ҮНЭНЧ БӨГӨӨД НАНДИН ХАРИЛЦААНД ШИЛЖИНЭ.

Categories
мэдээ нийгэм

Охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг аян үргэлжилж байна

Монгол Улсад 2017 онд Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаагаар гурван эмэгтэй тутмын нэг нь (31.2%) амьдралынхаа туршид бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна. Бүх нийтийн хөл хориотой энэ үед охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аяныг өрнүүлж байна. .

Гэр бүлийн хүрээнд тухайлбал, нөхөр /хамтрагчийн зүгээс 10 эмэгтэйн зургаа нь (57.9%) амьдралынхаа туршид хүчирхийлэлд өртсөн. Эдгээр эмэгтэйчүүдийн дөрвөн хүн тутмын 1 нь (26.5%) хэн нэгэнд хандаж, хэлж байгаагүй байна.
Таны ойр дотны хэн нэгэн хүчирхийлэлд өртсөн, эсвэл өртөх эрсдэлтэй нөхцөлд байгаа бол, мөн хэн нэгэн хүчирхийлэлд өртөж байгааг харсан, сонссон тохиолдолд дараах яаралтай тусламжийн дугаарууд руу холбогдож мэдээллээ хүргэж болно. Эдгээр нь энгийн утасны тарифаар болон нэгжгүй үедээ ч ярих боломжтой дугаарууд юм.
-Цагдаагийн шуурхай дуудлага, мэдээлэл хүлээн авах утас 102
-Тусламжийн утас 108
-Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл хүлээн авах утас 107
-Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн зөвлөгөө өгөх утас 96490505
– Гэмтэл согог судлалын үндэсний төв 70187797, 70180136
– Сэтгэлзүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх утас 18002000
– “КОВИД-19”-ийн талаарх мэдээлэл өгөх утас 119
Categories
мэдээ нийгэм

Э.Эрдэнэбаатар: Шинжилгээний цаг аваагүй иргэд ирж бөөгнөрөл үүсгэж байна

НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатарын мэдээллийг хүргэж байна.

Тэрээр, Иргэд шинжилгээ өгөхдөө хэт олноор бөөгнөрч байна. Ялангуяа шинжилгээний цаг аваагүй ба маргаашийн шинжилгээний цагтай иргэд ирж байгаа нь бөөгнөрөл үүсгэж байна. Үүнд Цагдаагийн байгууллагаас анхаарал тавьж ажиллаж байна. Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 953 тээврийн хэрэгсэл гарсан ба ариутгал халдваргүйтгэлийг хийж ажиллалаа. Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу Улаанбаатар хотод байгаа орон нутгийн иргэдийг хотоос гаргах ажлын зохион байгуулж байна. Арванхоёрдугаар сарын 1-нээс энэ ажил эхлэх ба нийслэлийн хэмжээнд шинжилгээ авах 20 цэг ажиллаж байна.

Өнөөдрийн 09:00 цагаас шинжилгээ авах ажлыг эхэлсэн. Иргэдээс шинжилгээ авах ажлыг ЭМЯ-наас зохион байгуулж байгаа юм. Эрүүл мэндийн байгууллагын 280 ажилтан 20 цэгт хуваагдан ажиллаж байна” гэв.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ЕСӨНБУЛАГ СУМ: Хөнгөлөлттэй үнээр нүүрс борлуулж эхлэв

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Есөнбулаг сумын Засаг даргын захирамжийн дагуу хорио цээрийн үед иргэдийг хөнгөлөлттэй үнэтэй нүүрсээр хангах зорилгоор “Мандал Голомт” компанитай хамтран “Хөв булаг”-ийн уурхайн нүүрсийг нэг кг-ыг 120 төгрөгөөр борлуулж байна. Энэ сарын 22-ноос Жаргалант багийн 3-9,Индэрт багийн 2-22 тоот хаягт нүүрс борлуулж эхлээд байгаа бол цаашид баг тус бүрт цэг гарган иргэдэд хүртээмжтэй хүргэнэ гэлээ. Нэг өрх нэг удаад гурав хүртэлх шуудай нүүрс авах ажээ.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр ​62 хүн танхайрч, 80 хүн эрүүлжүүлэгджээ

Цэргийн баяраар 324 хүн эрүүлжүүлэх байранд хоножээ – updown.mn

Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр нийт 648 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага 315 бол гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 45 байсан аж. Мөн хулгайлах гэмт хэрэг тав, гэмт хэргийн шинжтэй 24 үйлдэл бүртгэгджээ.

Согтуугаар автомашин жолоодсон 20, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 62, хүний биед халдсан 26, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 63 тохиолдол тус тус өнгөрсөн 24 цагийн хугацаанд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Мөн 80 хүн эрүүлжүүлэгдэж, арван хүн гэмтжээ.

Categories
гадаад мэдээ

“Covid-19” цар тахлын улмаас ажилгүй болсон япончууд амиа хорлох нь ихэсчээ

В Японии объявят режим ЧС в семи префектурах из-за коронавируса

Дэлхийн олон улс орны эрдэмтэн судлаачид цар тахал нь хүн амын сэтгэцийн эрүүл мэндэд хүчтэй нөлөөлж байгааг анхааруулсаар байгаа билээ. Ажилгүйдэл, нийгмийн тусгаарлалт, хөл хорионы улмаас бизнес нь дампуурах, орлогогүй болох, сэтгэлийн түгшүүр зэрэг нь хүний сэтгэцийн эрүүл мэндэд их бага хэмжээгээр нөлөөлдөг байна.

Японы Засгийн газрын тоо баримтад дурдсанаар, тус улсад зөвхөн аравдугаар сард амиа хорлосон хүмүүсийн тоо 2020 онд “Covid-19” өвчний улмаас нас барсан хүмүүсийнхээс илүү гарчээ.

Японд аравдугаар сард 2153 хүн амиа хорлосон бол тус улсад 2020 онд “Covid-19”-ийн улмаас 2087 хүн нас барсан байна. Энэхүү амиа хорлолттой холбоотой мэдээлэл нь өнгөрөгч 2019 оны аравдугаар сарынхаас даруй 40 хувиар өссөн үзүүлэлт юм. Япон улс нь амиа хорлолтоор дэлхийд тэргүүлдэг. Тус улсын 100 мянган хүн тутмын 18,5 нь амиа хорлодог байна. Амиа хорлолтын голлох шалтгаан нь ажлын ачаалал, сургуулийн дарамт, эргэн тойрныхны гутаан доромжлол байдаг аж. 2019 оны хувьд амиа хорлолт 1978 оноос хойш хамгийн доод түвшинд хүрч, 20 мянгаар буураад байсан ч цар тахлын улмаас дахин огцом нэмэгдэж эхэлсэн байна. Амиа хорлогсдын ихэнх нь эмэгтэйчүүд байгаа ба аравдугаар сард л гэхэд эмэгтэйчүүдийн амиа хорлолт өмнөх оны мөн үеийнхээс 83 хувиар өссөн бол эрэгтэйчүүдийнх 22 хувиар өсчээ.

Categories
мэдээ цаг-үе

Засгийн газрын хуралдаан 17 цагт болж хойшиллоо

УОК-ын хуралдаан Төрийн ордонд 11.00 цагаас эхэлжээ. Үргэлжлүүлэн 14.00 цагаас Засгийн газрын хуралдаан болох байсан ч 17.00 цаг болж хойшлов.

Энэ удаагийн хурлуудаар бүх нийтийн гамшгийн бэлэн байдлын хугацааг сунгах, эсэхийг хэлэлцэнэ. Засгийн газрын тогтоолд тусгаснаар ирэх сарын 1-ний өдрийн 06.00 хүртэл хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэг үйлчилнэ.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр
Дугаар 181
БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛСЭН ХУГАЦААГ СУНГАХ ТУХАЙ

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.3, Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.2 дахь заалт, Улсын онцгой комиссын саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгасугай.

2. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан салбар дундын гамшгаас хамгаалах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах, уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах эрхийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатарт олгосугай.

3. Их, дээд сургуулийн оюутны дотуур байранд байгаа оюутны нарийвчилсан судалгааг дахин гаргаж, оюутныг хоол хүнс, ариутгал, эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр хангах зардлыг цэцэрлэгийн хоол, ерөнхий боловсролын сургуулийн үдийн цайны зардлын хэмнэлтээс зарцуулахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэнд зөвшөөрсүгэй.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолын 1 дэх заалтын “11 дүгээр сарын 17-ны” гэснийг “12 дугаар сарын 01-ний” гэж өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын Шадар сайд Я.СОДБААТАР

Categories
мэдээ цаг-үе

С.Энхтөр: Маргаашнаас эхлэн 13 чиг үүргийн байгууллагын албан хаагчдад QR код өгөхөөр төлөвлөж байна

ЗХТЗИГ-ын дарга, НОК-ын гишүүн С.Энхтөр тээврийн хэрэгслийн QR кодоор зорчих тухай мэдээллийг хүргэж байна.

ЗХТЗИГ-ын дарга, НОК-ын гишүүн С.Энхтөр “13 чиг үүргийн алба хаагчид өөрсдийн хувийн унаагаар зорчих асуудал үүсэж байна. Мөн түгээлт, бараа татахдаа хувийн машинаар явдаг асуудлыг маш олон хүн тавьсан. Маргаашаас эхлээд 13 чиг үүргийн байгууллагын ажилтан албан хаагчдад тодорхой тоон хязгаарлалт тогтоон хувийн машинд нь QR код өгөхөөр төлөвлөж байна. Үүнд эрүүл мэндийн салбар, жижиг дунд үйлдвэр эрхэлдэг газраас хувийн машинд QR код авах хүсэлтүүд ирсээр байна. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлыг зарласнаас хойш 22357 тээврийн хэрэгсэл QR код авч хөдөлгөөнд оролцож байна.

Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй 13 салбарын албаны машин QR код авч, хөдөлгөөнд оролцох боломжтой. Үүнд дараах байгууллагууд орж байна.

-Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан

-Цахилгаан, дулаан, усан хангамж, ариутга татуурга

-Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж

-Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, түгээлт, ханган нийлүүлэлт /хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, агуулах, хүнсний зах, мал, амьтны тэжээл/

-Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага

-Хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт, устгал, золбин нохой, муурын устгал

-Ариутгал, халдваргүйжүүлэлт, нийтийн бие засах газар

-Банк

-Оршуулга

-Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлт, сайжруулсан болон баяжуулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, тусгай зөвшөөрөл бүхий байгууллагын түлш тээвэрлэлт

-Шүүх, прокурор

-Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага /гамшгаас хамгаалах, мэргэжлийн хяналт, цагдаа, зэвсэгт хүчин, гааль, татвар, байгаль орчныг хамгаалах, улсын бүртгэл, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх, дипломат болон тусгай алба/

-Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект, байгууллага /Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төв, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Чингис хаан” олон улсын нисэх буудал, “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар, Стандарт, хэмжил зүйн газар болон Үнэт металлын сорьцын хяналтын газрын байр, Үндэсний дата төвийн нөөц төв/

Categories
гадаад мэдээ

“​Covid-19” халдвар тусаад эдгэрсний дараа шүд унаж болзошгүй гэж үзжээ

За прошедшие сутки в Кыргызстане у 668 человек выявили коронавирус. Умерли  еще 18 — K-News

Халдвар авсан хүмүүст илэрч болох өөр нэгэн шинж тэмдэг бол “Сovid-19” халдвар нь буйлны үрэвслийг хүндрүүлж, улмаар шүд унагах эрсдэлийг бий болгож болзошгүй талаар “The New York Times” сонин мэдээлжээ.

АНУ-д “Сovid-19”-ийн халдвар аваад эдгэрсэн насанд хүрсэн хоёр эмэгтэй, 12 настай хүү гэнэтийн байдлаар шүд нь унасан талаар мэдээлжээ. Ингэхдээ цус огт гараагүй, эхний эмэгтэй гаа хүлхэж байтал гэнэт шүд нь унасан бол, хоёр дахь эмэгтэйн шүд зайрмаг идэж байх үед нь унажээ. Дээрх хоёр эмэгтэйн нэг нь халдвар авсан хүмүүсийн “Facebook” группт нэгдэж, өөрийн туршлагаасаа хуваалцахад хэд хэдэн хүн түүнтэй адил шүдний асуудалтай болсон талаараа бичсэн байв. Зарим хүмүүсийн шүд үйрэх, харлах шинж тэмдэг илэрч байжээ.

Мөн АНУ-ын судасны өвчлөл судлалын Ангиогенезийн холбооны ерөнхийлөгч Уильям Лигийн ярьснаар “Сovid-19” нь шүдний мэдрэлийн төгсгөл хэсэг болон судасны дотор бүрхүүлийг гэмтээж, улмаар буйлны судаснуудыг гэмтээж болзошгүй. Калифорнийн шүдний эмч Майкл Ширер буйл үрэвсэх нь бие организмд нэвтэрсэн вирусийн эсрэг үзүүлж буй хариу үйлдэл байх боломжтой гэж үзэж байна.

Ютагийн их сургуулийн шүдний тулгуур эдийн эмч, доктор Дэвид Оканогийн хэлснээр “Сovid-19” өвчнөөс болж шүд шууд унах нь өрөөсгөл ойлголт бөгөөд харин “Сovid-19” тусахаасаа өмнө шүд нь өвддөг байсан, буйлны үрэвсэлтэй хүмүүс энэ халдвараар өвчилснөөр шүд, буйлны өвчлөлийг улам даамжруулж, эцэстээ шүд унах эрсдэлийг бий болгож болно гэж тайлбарлажээ.