Эрүүл мэндийн яам болон Эрдэмтдийн зөвлөл хуралдаж УОК-т хөл хорио тогтоосон хугацааг14 хоногоор сунгах саналаа хүргүүлсэн. Үүнийг УОКболон Засгийн газарээлжит бусаар хуралдаж бүх нийтийнбэлэн байдлын хугацааг 14 хоногоор буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгалаа.
Хатуу хөл хориог үргэлжлүүлэн сунгаж буй нь халдварыг тархаахгүй, олон нийтийн эрүүл мэнд, амь насыг хамгаалж буй алхам ч гэлээ нөгөө талд иргэдийн ахуй амьдрал, хүнсний хангамжид асуудал үүсч буй талаар хүмүүс сошиалд үзэл бодлоо илэрхийлж “Банкны зээл, түрээсийн орон сууц, түрээсийн ажлын байрны асуудлыг нэн даруй авч хэлэлцэж, царцаахыг шаардаж байна. Хатуу хөл хорио сунгагдвал айл өрхүүдэд хүнсний хомсдол үүсэх аюул тулгарч байна” хэмээж байна.
Иргэдийн үзэл бодлыг хүргэе.
Сүхбаатар дүүргийн VIII хорооны иргэн Б.О:-Монгол Улс “Ковид-19” халдварыг дотооддоо алдсан гэдэг мэдээллээс хойш хүмүүс их айж сандарч эхэлсэн. Хэн нэгний хариуцлагын асуудал хичнээн мянган хүнд нөлөөлөхийг бусадхөрш орныхоо нөхцөл байдлаас харах хэрэгтэй байх. Манайд ч мөн ялгаагүй дотооддоо коронавирусийн халдвар нэмэгдээд л байна. Би оюутан дүүтэйгээ байр түрээсэлж амьдардаг болохоор хүнсээ ихээр нөөцөлж аваагүй. Хөл хорио сунгачихсан болохоор махаа хэмнээд ногоогоо түлхүү хэрэглэж байгаа. Ер нь бол төр засаг ард түмнээ гэсэн ухаалаг шийдэл гаргаж, зарим хэрэггүй зардлаа танах хэрэгтэй гэж үзэж байна. Ард иргэд маань энэ цаг үед аль болох тайван байх хэрэгтэй шүү. Хамгийн гол нь дархлаа чухал.
Баянзүрх дүүргийн VIII хорооны иргэн А.Д:-Сая Засгийн газар хуралдаад хөл хориог 12 сарын 1-н хүртэл сунгачихлаа. Энэ шийдвэр зарим иргэдэд хүндээр тусч байгаа байх. Бидэнд хөл хорионы үеийн зөв зохистой шийдвэр дутагдаж байна. Цаашид төр засаг хүнсний хангамж, банкны зээл гээд аль болох иргэд рүүгээ хандсан шийдвэр гаргаасай л гэж хүсэж байна. Манай гэрийнхний хувьд хөл хорионы дэглэмийг дуустал хэрэглэх хэмжээний хүнсний нөөц байгаа. Эрсдлийг зөв шийдвэр эерэг сэтгэлгээгээр даваарай.
Баянзүрх дүүргийн IV хорооны иргэн Т.Ж: Манайх хүнсний хэрэглээгээ нөөцөлж аваагүй байгаа. Мах, хүнсээ дуусахаар гараад авчихна гэж бодож байгаа. Тэгэхгүй бол зарим иргэд бөөнөөрөө цугларч цар тахлын үеийн дэглэмээ баримтлахгүй байгаа ажиглагдаж байна. Ялангуяа БГД-ийн иргэд өнөөдөр нөөцийн махны худалдааны үеэр1-2 метрийн зайгаа баримтлаагүй харагдсан. Энэ нь эргээд эрсдэл үүсгэх аюултай. Ард иргэд маань аливаа зүйлд нухацтай хандаж, үнэн зөв мэдээлэлд итгэж, гэрээсээ гаралгүй хайртай хүмүүсээ хамгаалаасай л гэж хүсэж байна.
Хан-Уул дүүргийн IX хорооны иргэн Б.Ц: Дотооддоо коронавирус алдсантай холбогдуулан манайх хүнсний хэрэглээгээ хөл хорио дуустал хүрэлцэхээр авчихсан. Ер нь хөл хориог сунгах нь зөв ч гэсэн нөгөөтэйгүүр хувийн хэвшлийнхэн, нялх хүүхэдтэй гэр бүлүүд л хэцүү байдалд орлоо. Мөн машин тэрэг явахгүй болохоор түлээ нүүрсээ авахад хүндрэлтэй л байна.
Чингэлтэй дүүргийн IV хорооны иргэн Г.Б: Өнөө маргаашдаа хоол хүнсээ зохицуулдаг иргэдэд л хүндхэн шийдвэр болсон. Манайх ам бүл цөөтэй болохоор хүнсээ нөөцлөөгүй. Маргаашнаас гарч бага хэмжээгээр хүнсээ цуглуулна. Төр засаг болон ард иргэддээ хандаж хэлэхэд нэгэнт дотооддоо алдаад ийм байдалд орсноос хойш бүгдээрээ гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийгээд ариун цэврээ сайн сахиад гадагшаа гарах ажилтай бол маскаа сайн зүүгээд, бээлийгээ өмсөж дархлаагаа дэмжин энэ бүгдийг хамтдаа хүчтэйгээр даван туулъя. Нэгэнт тусчихсан хүмүүс байгаа. Тэднийгээ сэтгэл санаагаар унагаж харлуулахгүй байгаасай л гэж хүсэж байна.
Сонгинохайрхан дүүргийн XVIII хорооны иргэн Д.С:-Манайх гурван нялх хүүхэдтэй, нөхөр хөдөө ажилладаг. Хөл хорионд орчихсон. Хүнсгүй болчихсон байсан. Хүн гуйж долоо хоногийн хүнсээ авчрууллаа. Жаахан мах, хонины толгой, элэг, элэгний нухаш, 5 кг боов, гурил гээд ойр зуурын хэрэгцээгээ залгууллаа. Бас витамин С хүүхдүүддээ өгч байна. Нөхрийн ажил зогссон. Гурван хүүхдийн мөнгөөр л энэ хөл хорионы ард гарах байх даа.
Баянзүрх дүүргийн XIV хорооны иргэн Б.Б:-Фэйсбүүкээр хүмүүс мөнгө их гуйж байна. Асуухаар хоолгүй болчихлоо, мөнгө өгөөч гэж байна. Би наймаа хийдэг. Манай худалдааны төв хаагдчихсан болохоор ойр зуур байсан бүх мөнгөөрөө хүнс авсан. Өнөөдөр нэмж хүнс авлаа. Айлуудыг харж байхад хоол хүнс нь хэцүүдэж л байх шиг байна. Ер нь хэмнэлтийн горимд шилжчихжээ гэж харагдаад байна. Уг нь энэ вирусийг чинь чанартай хоол идэж, дархлаатай байж давна гээд байгаа биз дээ. Гэтэл ихэнх айлууд нь хүнсээ хэмнээд байвал ямар юмных нь дархлаа байх билээ. Айлуудад хүнсний тусламж нийтээр нь олговол зүйтэй байх. Энэ халдвар төр засгийнхны хариуцлагагүйгээс болж гарсан учраас хариуцлагаа хүлээх ёстой. Дундаж, жирийн айлуудад хөл хорио ингэж тусаж байгаа юм чинь ядуу өрх айлуудын тухай яриад хэрэггүй байх. Тэр айлууд юугаа идэж ууж, хэлэн дээрээ юу тавьж байгааг ёстой таашгүй байна.
Д.ОТГОНТУЯА