Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Энхсаран”сувилалд тусгаарлагдсан иргэдийг татан авч, тус сувиллыг хааж байна

Монгол Улсын Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 14 хоногоор буюу 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгасан билээ. Учир нь манай улс коронавирусийн халдварыг дотооддоо алдаад байгаа юм.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн гурван иргэнээс гадна, “Энхсаран” сувилалд тусгаарлагдаж байсан 40 гаруй иргэн коронавирусийн халдвар авч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Энхсаран сувиллаас 40 гаруй хүн халдвар авсан нь тогтоогдсон” гэж мэдэгдсэн.

Харин халдвар хамгааллын горим алдагдсан байж болзошгүй “Энх саран” сувилалд тусгаарлагдаж байсан иргэдийг шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Өмнө нь тус сувиллын 3-р байранд тусгаарлагдаж байсан иргэдийг шилжүүлж байсан бол 4,1-р байранд тусгаарлагдсан иргэдийг ийнхүү шилжүүлж байна. 4 болон 1-р байр нь 3-р байрнаас тусдаа байршилтай. 4-р байранд байсан 70 хүн, 1-р байранд байсан 11 хүнийг аюулгүй цэг рүү шилжүүлэх ажлыг нийслэлийн шуурхай штаб, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа юм.
Ингэхдээ халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэхийн тулд УОК-ийн шуурхай штабаас ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа бөгөөд тээвэрлэлт хийхдээ өрөө бүрээр нь тусгаарлан авч явж байна. “Энх саран” сувилалд үлдэх тухайн байгууллагын ажилтнууд болон тэнд ажилласан резидент эмч, онцгой байдал, харуул хамгаалалтын байгууллагын хүмүүсийг ХӨСҮТ-ийн зөвлөмжийн дагуу мөн тусгаарлаж ажиглалтад авсан байна.
Тус сувиллын байранд ЗӨСҮТ-өөс халдваргүйжүүлэлтийн ажил хийнэ. “Энх саран” сувиллыг тодорхой хугацаанд хатуу хяналт, харуул хамгаалалтын дор байлгана. Цаашид энэхүү сувиллыг тусгаарлалтын байрны зориулалтаар ашиглахгүй.

Categories
мэдээ нийгэм

Хилийн боомтуудыг түр хааж, нэвтрэх хөдөлгөөнийг зогсоолоо

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 172 дугаар тогтоолоор коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монгол, Оросын хилийн Алтанбулаг авто замын боомтоор улсын хил нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг өнөөдрөөс буюу 2020 оны 11 дүгээр сарын 16-аас 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл түр зогсоолоо.

Мөн Хилийн Цагааннуур автозамын боомтыг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн сар бүрийн 2,4 дэх долоо хоногт хуваарийн дагуу ажиллуулж, зөвхөн шатахуун түгээх автомашиныг улсын хилээр нэвтрүүлэх, Хилийн Тэс, Арцсуурь, Ханх, Ульхан, Эрээнцав авто замын боомтыг 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс, Боршоо автозамын боомтыг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл түр хаалаа.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 172 дугаар тогтоолыг энд дарж татаж авна уу гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Хэнтий аймагт хулгайн замаар очсон хоёр хүнээс covid-19 илэрч, хатуу хөл хорио тогтоолоо

Хэнтий аймгийн Онцгой комиссоос мэдээлэл хийж байна. Тус комиссоос Улаанбаатар хотоос ирсэн иргэдээс Сovid-19 илрүүлэх түргэвчилсэн оношлуураар эерэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 15-наас 16-нд шилжих шөнө Улаанбаатар хотоос хулгайн замаар Хэнтий аймгийн Дархан, Баянмөнх, Баянхутаг сумдын нутгаар дайрч, Хэрлэн гол дагуу явж, аймгийн Шатахуун түгээх станцаар үйлчлүүлж, аймгийн төвөөс 70 км-ын зайтай Заан ширээ гэх газарт гэртээ байна гэх өгүүлэмжтэй байна.

Сумын эрүүл мэндийн төвөөс шинжилгээ авахад хоёр хүний хариу эерэг гарчээ. Энэ асуудлаар аймгийн Онцгой комиссоос хуралдаж аймгийн хэмжээн дэхь хөдөлгөөнүүдийг хааж, төв доторх гарах, орох хөдөлгөөнүүдийг хаалаа. Мөн автомашинуудын хөдөлгөөнийг хориглолоо.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр теле хичээл орохгүй

УОК-ын шийдвэрээр бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаа зогссон. Иймд ерөнхий боловсролын болон их, дээд сургуулиудын танхимын хичээл цахимд шилжээд буй.

Цар тахлын улмаас сурагчид анх удаа зайнаас хичээллэх болсон нь теле хичээл юм. Тус хичээлийн хуваарийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тогтмол хүргэж байгаа билээ.

Салбарын яамнаас мэдээлснээр, өнөөдөр /2020.11.16/ бүх нийтийн амралтын өдөр тул Теле хичээл орохгүй, Баасан гаригийн хичээлийг MNB сувгаар давтан үзүүлэх аж.

Categories
мэдээ цаг-үе

Сэлэнгэ аймагт 11 настай хүүхдээс халдвэр илэрчээ

Монгол Улс короанвирусний халдварыг дотооддоо алдаж, улсын хэмжээнд ирэх арванхоёрдугаар сарын 1-нийг өдрийн 06:00 цаг хүртэл хатуу хөл хорио тогтоогоод байгаа билээ.

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн /2020.11.16/ 11:00 цагийн мэдээллээр гурван хүний шинжилгээнээс халдвар илэрсэн талаар мэдээллээ. Тэгвэл дээрх гурван хүний нэг нь Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 11 настай хүүхэд болохыг эх сурвалж мэдээлж байна. Улмаар Аймгийн нэгдсэн эмнэлэгт хөл хорио тогтоож, эмч нарыг тусгаарлаад байгаа юм байна.

Categories
гадаад мэдээ

Угур Шахин: Ирэх жилийн өвөл дэлхий нийт хэвийн амьдралдаа эргэн орно

Германы BioNTech компанийг үндэслэгч, коронавирусын эсрэг хамгийн өндөр үр дүнтэй вакцинуудын нэгийг боловсруулсан Угур Шахин ВВС-д өгсөн ярилцлагадаа ирэх 2022 оны өвөл Ковид-19 цар тахал дуусч, дэлхий ертөнц өмнөх хэвийн амьдралдаа бүрэн эргэн орно хэмээжээ.

Коронавирусийн эсрэг вакциныг АНУ-ын Pfizer, Германы Biontech компаниуд хамтран бүтээж байгаа юм. Уг вакцин урьдчилсан байдлаар 90 хувийн үр дүнтэй нь батлагдсан болохыг өнгөрсөн долоо хоногт олон нийтэд зарласан.

BioNTech-ийн үүсгэн байгуулагч Угур Шахин “Вакцины ачаар ирэх зун вирусийн тархалт эрс буурна гэв. Бид энэ оны сүүлчээс эхэлж вакциныг нийлүүлж эхлэх болно” гэж Шахин хэлжээ. BioNTech компаниуд энэ оны эцэс гэхэд 50 сая тун, ирэх оны дөрөвдүгээр сард 300 сая тун, 2021 оны турш нэг тэрбум гаруй тун вакцин үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа аж.

Financial Times сонинд мэдээлснээр Англи 40 сая, ЕХ 200 сая тун вакцин, АНУ 100 сая тун, Австрали 10 сая вакцин авахаар тус компанитай гэрээ байгуулжээ

Categories
мэдээ нийгэм

Ховд аймаг руу 10 гаруй хүнийг нууцаар тээвэрлэжээ

Монгол Улсад Covid-19 гарсантай холбоотойгоор Улсын онцгой комиссоос улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байгаа билээ.

Хорио цээрийн энэ цаг үед Улаанбаатараас Ховд аймаг руу хүнсний зүйл тээвэрлэсэн гэх хоёр автобусанд арав гаруй хүнийг нууцаар тээвэрлэн, Ховд аймгийн Бичигтийн боомтод очсон зөрчлийг өчигдөр (2020.11.15) khovd.mn мэдээлжээ.

Дээрх иргэдийг Ховд аймгийн Дарви сумаас цагдаагийн хяналт дор Жаргалт сум руу хүргэн, тус сумын Цамбагарав багийн Цагаан уул сувиллын газарт тусгаарлаж, Covid-19 илрүүлэх PCR шинжилгээ авч ажиллаж буй юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭМЯ: Коронавирусийн халдварын тохиолдол гурваар нэмэгдэж, 431 боллоо

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл “Цар тахал дэлхийн 218 улсад бүртгэгдсэн байна. 24 цагийн дотор 594 хүн шинээр халдвар авсан байна. Харин манай улсын хувьд 431 тохиолдол бүртгэгдээд байна. Өчигдрөөс хойш гурван шинэ тохиолдол бүртгэгдлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “11-р сарын 15-нд 1818 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнээс коронавирус илэрч, Монгол Улсад батлагдсан тохиолдол 431 боллоо. Үүнээс эдгэрсэн нь 328.

10 дугаар сарын 26-нд Улаанбаатар-Будапешт чиглэлийн онгоцоор ирсэн хүний давтан шинжилгээ болон Энхсаран сувилалд ажиллаж буй үйлчлэгчээс коронавирус илэрсэн.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Замын хөдөлгөөнд тусгай зөвшөөрлөөр оролцох байгууллагуудын жагсаалт

Улсын онцгой комиссоос улс даяар бэлэн байдлын зэрэгт шилжин, хөл хорио тогтоох шийдвэр гаргасантай холбоотойгоор Улаанбаатар хотод явган хүний болон автомашины хөдөлгөөнийг хязгаарлаад буй. Зөвхөн нэр бүхий 13 салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, албан байгууллага, тэдгээрт ажиллагсдад дээрх хязгаарлалт хамаарахгүй.

Гэхдээ албан үүргээ гүйцэтгэхтэй холбоотой зөвхөн тусгай зөвшөөрөлтэй автомашинтайгаар замын хөдөлгөөнд оролцох юм. Уг тусгай зөвшөөрлийг өчигдрөөс хязгаарлалтад ороогүй албан байгууллагуудад тарааж эхэлсэн бөгөөд аль салбарт ажилладгаас хамааран тусгай зөвшөөрлөө очиж авах газруудыг нь мөн хуваарилсан байна.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 77 хүн эрүүлжүүлэгджээ

2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Цагдаагийн байгууллагад ирсэн дуудлага, мэдээлэл. Цагдаагийн байгууллагад өчигдөр 702 гомдол мэдээлэл ирснээс 256 зөрчил бүртгэгджээ. Гэр бүлийн хүчирхийлэл 53, гэмт хэрэг 37 бүртгэгдэж, 77 хүн эрүүлжүүлэгджээ.