Categories
гадаад мэдээ

Их Британийн Ерөнхий сайд Боррис Жонсон тусгаарлагджээ

Их Британийн Ерөнхий сайд Боррис Жонсоны ойрын хүмүүсийн нэг хууль тогтоогч Ли Андерсан коронавирусийн халдвар авчээ. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Борис Жонсоныг тусгаарлах хэрэгтэй болсон байна. Тэд өнгөрсөн пүрэв гарагт 35 минутын турш уулзсан. Уулзалтын дараагаар Ли Андерсан коронавирусийн халдвар авсан нь шинжилгээгээр тодорхой болсон байна.

Тэрээр Даунинг-стритэд тусгаарлагдаж тэндээс өөрийн албан ажлаа үргэлжлүүлэх юм. Одоогоор түүнд коронавирусийн халдварын шинж тэмдэг илрээгүй, биеийн байдал нь хэвийн байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар Их Британид 1.3 сая хүн халдвар авч, 51 мянган хүн нас баржээ.

Categories
мэдээ нийгэм

З.Мэндсайхан: Бид нөөцийн мах зарах цэгийг нэмэхээр судалж байна

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын шийдвэр танилцуулах үеэр хэлэхдээ, махны нөөц хангалттай байгаа тул борлуулах цэгт бөөгнөрөл үүсгэж халдвар хамгааллын дэглэм зөрчихгүй байхыг анхаарууллаа.

Улаанбаатар хотод ердийн үед өдөрт дунджаар 110-130 орчим тонн мах нийлүүлдэг. Тэгвэл хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбоотой өдөрт 350-470 орчим тонн мах нийслэлд нийлүүлж буйг тэрээр онцлов. Тэрбээр, “Иргэддээ хандаж хэлэхэд, мах, хүнсний нөөц хангалттай байгаа. Бүх супермаркет, худалдааны төв ажиллаж байна.

Нөөцийн мах зарах цэгийг нэмэхээр судалж байна. Иймд иргэдээ битгий сандарч үймээчээ гэж хүсмээр байна. Нөөцийн хувьд хөл хорио тогтоосон 14 хоногт мах, хүнс хангалттай хэмжээнд бий” хэмээв. Мөн тэрээр, хот хоорондын тээвэрт явж байгаа хүнсний машинд иргэд дайгдаж буйг тодотгоод, ийм эрсдэлтэй үйлдэл хийхгүй байхыг уриаллаа.

Энэ үеэр Хотын дарга Д.Сумьяабазар, “Махны хомсдол үүсэх гээд байна гэсэн ташаа мэдээлэл их байна. Нөөц хангалттай. Тиймээс иргэд хүн хоорондын зайгаа барьж, бөөгнөрөл үүсгэхгүй, халвар хамгааллын дэглэмээ барих хэрэгтэй. Одоогоор мах борлуулах цэгүүдийг дэглэмд оруулж хүн хоорондын зайг 1.5-2 метр бариулж байна” хэмээсэн юм.

Ташрамд дурдахад нийслэлд өнөөдөр эхэлсэн махны өргөтгөсөн худалдаагаар эхний ээлжинд 15 цэгт 200 тонн махыг гулуузаар болон жижиглэнгээр борлуулж байна. Нэг кг хонины махыг 6700 төгрөгөөр, үхрийн махыг 7700 төгрөгөөр худалдах юм.

Categories
мэдээ спорт

Олимпийн суу алдрын төлөө шөрмөсөө тасарсан ч тэмцсэн Монголын жирийн малчин хүү

Олон улсын олимпийн хорооны албан ёсны цахим хуудсанд нийтлэгдсэн Шотланд улсын иргэн Люк Норманы МҮОХ-ны ерөнхийлөгч, олимпийн аварга Н.Түвшинбаярын тухай бичсэн нийтлэлийг Монгол бахархалын өдрөөр та бүхэндээ хүргэж байна.

Люк Норман

Олон улсын олимпийн хороотой хамтран ажилладаг “AMP MEDIA” Спорт мэдээллийн агентлагийн захирал. Олимпийн наадам, рагби, хөлбөмбөг түүнчлэн гимнастикаас цанын спорт хүртэл бүх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг томоохон спортын үйл явдал, тэмцээн уралдааныг сурвалжилдаг. Мөн Ассошиейтэд Пресс (AP), Олон улсын паралимпийн хороо (IPC), Олон улсын маркетингийн групп (IMG) зэрэг манай гаригийн том түншүүдтэй хамтардаг. Шотландын Эдинбург хотноо гэргий, 2 хүүхдийн хамт аж төрдөг.

Монголын ард түмэн олимпийн анхны алтан медаль эх орондоо авчрах баатрыг олон жилийн турш хүсэн хүлээсэн бөгөөд энэхүү эрхэм дээд хүндлэлийн эзнээр жүдоч Найдангийн Түвшинбаяр тодорсон билээ.

Эх орондоо энх амгалан тогтоож, түүхэндээ хамгийн анхны олимпийн титмийг тэргүүндээ залсан Н.Түвшинбаяр нь наадмын дараах хүнд гэмтэлд дарлуулахыг огтхон ч хүссэнгүй.

“Лондон-2012” наадмын татами дээр 100 кг-ын жингийн гал гарсан ширүүн өрсөлдөөний эцэст олимпийн аваргын төлөө шигшээ барилдаанд хоёр дахь удаагаа шалгарсан Н.Түвшинбаярын замд дөрвийн дөрвөн өрсөлдөгч нь дараалан хөндөлсөөд дийлсэнгүй. Гэвч барилдааны үед хүнд гэмтэлд өртсөндөө шаналж буй нь илт мэдрэгдсэн тул эрүүл мэндийнх нь төлөө үлэмж санаа зовнисон түүний хамгийн ойр дотны хүмүүс нь олимпийн алтын төлөө барилдахаас татгалзаж, мөнгөн медалиа шууд зүүхийг тал талаас нь ятгаж гарлаа. “Бараг л бүх дасгалжуулагч, багш нар , бас дээр нь манай гэр бүлийнхэн минь бүгд л миний төлөө санаа зовж, алтын төлөө шигшээ барилдаанд гарахыг тас хориглож байсан” гэж Түвшээ яриа хөөрөөгөө эхэллээ. Гэвч мань хүний зүүн өвдөгний чагтан холбоос нь тасарсан ч тэрбээр өөрийн бодол өөртөө зөв гэж дотроо хатуу бодож байсныг тэд яахин гадарлах билээ.

Одоо бүгдээрээ энэ залуугийн туулсан спортын замналаар хамтдаа аялаад үзье. Монголын өргөн их тал нутгийн нүүдэлчин удмын малчны гэр бүлд өсөж торнисон Түвшээ багаасаа барилдаж ноцолдох дуртай хөдөөний хүү байсан бөгөөд 18 насандаа зурагтаар Азийн аварга шалгаруулах тэмцээнийг амтархан үзсэнийхээ дараа амьдралдаа анх удаа аймагтаа жүдо бөхөөр барилдаж үзсэн удаатай. Тэгээд л жүдо бөхөд сэтгэл зүрхээ “дэгээдүүлж”, эргэлт буцалтгүй энэ спортод татагдсан гэдэг. Тавхан жилийн дотор Олон улсын жүдогийн холбооны ивээл дор зохиогддог Дэлхийн цомын тэмцээнд гялалзсан амжилттай барилдаж, бүр шагналын тавцанд цөөнгүй удаа хөл тавьлаа. Ердөө жилийн дараа гэхэд л туршлага дулимаг байж болох ч нэг метр далан найман см өндөр нуруутай, шавилхан биетэй, нүдэнд нь итгэл гэрэлтэж, нүүрэнд нь инээмсэглэл тодорсон, царайлаг нэгэн залуу “Бээжин-2008” олимпийн наадамд оролцохоор ирлээ.

Эхний тойрогт “Афин-2004” олимпийн аварга, энэ жинд олон мэргэжилтний таамагласнаар баараггүй түрүүлэх өндөр магадлал бүхий Японы Кейжи Сүзүкитэй оноолт таарсан. Н.Түвшинбаярын хувьд гарцаагүй том өрсөлдөгч нь боловч түүнийг том асуудал биш хэмээн тооцоолж, нэг минут хорин зургаан секундэд Hаран улсын аваргыг “иппон” үнэлгээгээр цэвэр яллаа. Тэрбээр үнэндээ финал хүртлээ бүжиглэх мэт уран барилдаж, бүх өрсөлдөгчөө нам дийлсэн билээ.

Алтын төлөө Казахстаны Асхат Житкеевтэй хийх халз, шийдвэрлэх,түүхэн тулаан үлдлээ. Учир нь “Токио-1964” оноос хойш зуны олимпийн наадамд 10 удаа оролцсон Монгол улсын баг тамирчид нийт 15 медаль хүртсэн ч алтын мөрөөдөлд умбаад удсан юм. Алдаж хэзээ ч болохгүй алтан агшин Н.Түвшинбаярт тохиолоо.

“Жирийн малчин ардын хүү би гурван сая хүн амтай Монгол эх орондоо олимпийн анхны алтан медалийг авчирсандаа туйлын баяртай байна. Ард нийтээрээ 2008 оны VIII сарын 14-ний өдөр олимпийн анхны алтан медалийн баяраа бахархалтай тэмдэглэсэн. Спортод элэгтэй монгол түмэн минь “Токио-1964” зуны олимпийн наадмаас хойш 44 жилийн турш олимпийн алтан медалийг хүсэн хүлээсэн бөгөөд энэхүү алтан хүсэл мөрөөдлийг нь биелүүлж чадсандаа үнэхээр баяртай байдаг” гэж Н.Түвшинбаяр өгүүлсэн юм.

Н.Түвшинбаярын баатарлаг гавъяагаар хүртсэн Монголын түүхэн дэх олимпийн анхны алтан медаль нь ард түмэндээ амгалан энхийг авчирсан талаар олон улсын хэвлэл мэдээллийнхэн багагүй шуугисан. Үүнийг аварга маань бодит үнэн гэж өөрөө баталсан.

“Парламентийн сонгуулийн дараа 2008 оны VII сарын 1-нд Монголын нийслэл Улаанбаатар хотноо улс төрийн эмх замбараагүй байдал, жагсаал хөдөлгөөн бужигнасны харгайгаар тогтворгүй байдлыг намжаах үүднээс эрх баригчид хөл хорио хүртэл тогтоосон” гэж Н.Түвшинбаяр тайлбар өгч байсан. Олны магнайг тэнийлгэж, онцгой байдлыг хуу халсан алдарт жүдочийн алтан медалийн дуулиан намжаагүй байхад аравхан хоногийн дараа Монголын багийн хөнгөн жингийн боксчин Энхбатын Бадар-Ууган бас нэгэн олимпийн алтаар энгэрээ мялааж, баяр дээр баяр нэмэх нь тэр ээ!

“Алтан медалиар чимсэн бидний олимпийн амжилт нь үнэндээ олон түмэнд аюулгүй байдал , амар түвшин гэгээн саруул уур амьсгалыг бий болгосон бөгөөд улс төрийн үймээн самууны хар сүүдрийг арилган , энх тайван, эв нэгдэл, хөөр баясал авчирсан нь үнэхээр сайшаалтай” гэж тэрбээр нэмж өгүүллээ.

Монголчууд баяр хөөрт умбаж байх үед Н.Түвшинбаяр нь Бээжинд гэмтэл авсан баруун өвдөгний ноцтой гэмтлээ даван туулах нүсэр асуудалтай тулгарчээ. Удахгүй хагалгаанд орж, аажмаар эрүүл мэндээ сайжруулан, их спортдоо эргэн ирэх их замаа засч эхэллээ.

Түвшээ нь 2010 оны VII сард Улаанбаатар хотноо өндөрлөсөн Дэлхийн цомоос алтан медаль зүүж, бүр 2011 онд гадаадад зохиогдсон дээд зэрэглэлийн хоёр ч том тэмцээнд түрүүлсний дараа “Лондон-2012” олимпод аваргын цол титмээ хамгаалах цорын ганц хатуу зорилготой “Будант Альбион” хэмээх Англид буусан гэдэг.

Гэхдээ орон орны жүдо одод ч дотроо том бодол тээж, ” ногт ганзагалж “ирсэн нь ч илт байсан нь мэдээж. Баруун өвдөгний чагтан холбоосны архаг гэмтэл нь түүнийг зүүн хөл дээрээ давхар ачаалалтай барилдахаас аргагүй байдалд хүргэв.

Хагас шигшээд БНСУ-ын Хван Хи-Тэтэй барилдах үедээ хүнд гэмтсэн өвдгөө аймшигтай хөндсөн ч ялалтаар өндөрлүүлж чадлаа. Өдгөө найман жилийн дараа ч гэсэн Н.Түвшээ гол тасартал өвтгөсөн тэр муу гэмтлээ хамгийн аймаар мөч гэж одоо болтол халаглах нь тамирчны амьдралын эрээн барааны нэгэн гэлтэй. Тэгэхэд нас сүүдэр 28 хүрсэн Н.Түвшинбаярын гэмтэн ёолох дуун Лондон хотын “ExCel” спортын ордон дотор олон хүнийг огло харайтал сэрдхийлгэсэн нь одоо ч сонсогдох мэт. Төдөлгүй дасгалжуулагчдаа үүрүүлэн , дэвжээнээс буулаа. Өвдөлт тэсэхийн аргагүй байсан тул заримдаа аавыгаа ч танихааргүйгээр ухаан нь үе үе балартсан гэсэн.

Түүний зовлон шаналлыг тэнд нүдээр харсан бүхэн аварга цолын эзэн маань финалд барилдахгүй гэдэгт эргэлзээгүй боловч хэн ч үйл явдал ингэж эргэнэ гэдэгт хожим нь итгэсэнгүй. Гэхдээ олимпийн одоогийн аваргаас бусад нь л дотроо тэгж бодсон хэрэг шүү дээ.

Лондон-2012

Н.Түвшинбаяр өгүүлрүүн: “Монголын жүдогийн холбооны Ерөнхийлөгчтэй нухацтай зөвлөлдсөний эцэст би хатуу шийдсэн. Би ямар ч хүнд гэмтэл авсан ч гэсэн алтын төлөө асар хүнд тулааны тавхан минутыг шүдээ зуун тэсээд, олимпийн оргилд дахин гарахын төлөө тэмцэх ёстой гэдгээ л яс махандаа шингэтэл ойлгосон юм”. Тэгээд ямар ч эргэлзээгүй шууд л шигшээ барилдаандаа зориглон гарсан даа. Өрөөсөн хөл дээрээ догонцон тэнцэх түүний өөдөөс 2011 оны дэлхийн аварга, ОХУ-ын жүдоч Тагир Хайбуллаев хэрсэн бух шиг өрсөн нь харагдана.

“Ялахын төлөө би итгэл төгс татами дээр гарсан. Тайгир их сандарч байхыг мэдэрсэн. Миний тактик бол барилдах эр зориг, ид хаваа илтгэн харуулахын зэрэгцээ уужуу тайван, таагдашгүй нууцлаг дүр эсгэж байв”.

Монголын жүдоч бол үнэхээр байгалиас заяасан ховорхон авъяастан ажээ. Эхний хоёр минутад тэрбээр том гэмтэлтэй атлаа хүмүүсийн таамагласнаас хавьгүй илүү, жигд дайчин барилдсан ч Тагир Хайбуллаев эцсийн эцэст Монголын дайчин эрийг “иппон”-оор унагасан. Спорт бол спорт шүү дээ.

Ийнхүү Н.Түвшинбаяр нь олимпийн хаанчлалаа алдсан ч даян дэлхийд түүний хатан зоригийг дээдэлсэн үй түмэн шүтэн бишрэгчийн армитай болсон төдийгүй хоёр олимпоос медаль хүртсэн Монголын анхны тамирчнаар гялалзан тодорсон мөнхийн гавъяаг байгуулав.

Дараа нь Түвшээ бас “Рио-2016” олимпод оролцож, “Будапешт-2017” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний +100 кг-ийн хүнд жинд хүрэл медаль хүртээд амжив. Өдгөө 36 настай Н.Түвшинбаяр нь 2017 оноос хойш Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын зөвлөхийн албыг хашиж, саяхан Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон. “Токио-2020” олимпод дөрөв дэх удаагаа тамирчнаар оролцож ч магадгүй. Тэгвэл ч түүний олимпийн суу алдар улам мандан бадрах нь дамжиггүй.

Орчуулсан: Ж.ОТГОНЦАГААН, А.ТҮМЭНБАЯР


Categories
мэдээ нийгэм

Уул уурхайн бүтээгдэхүүн экспортын 172 тээврийн хэрэгсэл зорчжээ

Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ үед Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа байгууллагууд байнгын бэлэн байдалд ажиллаж байна.

Тухайлбал, Иргэний нисэхийн ерөнхий газар, “Монголын төмөр зам” ТӨХК, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ, “МИАТ” ТӨХК, “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төв” УТҮГ, “Далайн захиргаа” УТҮГ, НТОЗШША зэрэг газрууд байнгын бэлэн байдалд ажиллаж байгаа юм.

Ингэхдээ байгууллага бүрийн хариуцлагатай жижүүр хоёр цаг тутамд мэдээлэл авч, дотоод цахим шуудангаар ЗТХЯ-ны удирдлага, шуурхай штабтаа тайлагнаж байна.

Түүнчлэн Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу улс, хот хоорондын зорчигч тээвэрлэлтийг бүрэн зогсоосон бөгөөд орон нутгийн салбар төвүүдийн албан хаагчид тухайн орон нутгийнхаа онцгой комисст орж үүрэг гүйцэтгэж байна.

Өнгөрсөн 24 цагийн байдлаар Олон улс, улсын чанартай авто зам дагуу ихэнх нутгаар цаг агаар тогтуун, зам даваа саадгүй, авто замаар зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл зорчлоо.

Мөн “МИАТ” ТӨХК Улаанбаатар-Бээжин, Бээжин-Улаанбаатар чиглэлд хоёр удаагийн карго нислэг үйлдэж, “УБТЗ” ХНН-ийн галт тэрэг хойд чиглэлд 9,132 кг, урд чиглэлд 1,825 кг ачаа тээвэрлэж, Бичигт, Баянхошуу, Замын-Үүдийн боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн экспортын 172 тээврийн хэрэгсэл хяналтын дор хэвийн зорчжээ.

Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед салбарын бүх байгууллага ажлын байр болон тээврийн хэрэгсэл, байгууламжуудад тогтмол ариутгал, халдваргүйтгэл хийн ажиллаж байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Ухаалаг маск CLIU

Монголчууд вакцин гарахыг хүлээж, нэг удаагийн амны хаалтаар аргацааж, өдөр хоногийг өнгөрөөж байхад барууны орнууд коронавирустэй “эвлэрч” вакцин үйлдвэрлэгдэхийг хүлээлгүй түүнээс ухаалгаар хамгаалж байна. Вирус устгагч, карбон агаар шүүгч, үл цантагч системтэй, технологийн дэвшил шингээсэн ухаалаг маскийг Италийн зохион бүтээгчид үйлдвэрлээд эхэллээ. Өнгөрсөн наймдугаар сараас худалдаанд гарсан уг маск одоо онлайн худалдаа болон дэлхийн худалдааны зах зээл дээр хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн болоод байна.

CLIU маскийг зүүсэн байхад маш хөнгөн, амьсгалахад саадгүй, цантахгүй, хамгийн гол нь таны инээмсэглэл, амны хөдөлгөөн ил харагдана. Зохион бүтээгчдийн хувьд CLIU маскийг дараах давуу талуудтай гэж онцолжээ.

-Чөлөөтэй амьсгална. Энгийн, нэг удаагийн амны хаалттай амьсгалахад тодорхой хэмжээгээр хүндрэлтэй байдаг. Харин CLIU маскийг зүүсэн байхад амьсгалахад юу ч саад болохгүй.

-Энэ маскийг зүүхэд дуу хоолой сул сонсогдох, яриа дуулдахгүй байх гэх мэт хүндрэл үүсэхгүй

-Хамгийн гол давуу тал нь та сайхан инээмсэглэлээ бусдад харуулах боломжтой болно.

-Ам, хамраа битүүлсэн үед хүнд үзэл бодол нь боогдож байгаа мэт мэдрэмж төрдөг бол CLIU масктай үедээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлнэ.

-Маск зүүсэн үед хүмүүс нэгнээсээ тусгаарлагдсан, ангид мэт мэдрэмж төрдөг. Харин CLIU зүүснээр эргэн тойрны хүмүүстэйгээ энгийн харилцах боломжтой болно гэжээ. CLIU-г зохион бүтээгчид “COVID-той байгаа энэ үед таны инээмсэглэл, сэтгэл хөдлөлийг харуулсан ухаалаг маскийг бүтээсэндээ баяртай байна. CLIU маск коронавирусийн дэгдэлттэй “хүйтэн” үед халуун дулаан инээмсэглэлтэй харилцааг бий болгоно” гэжээ.

CLIU маск нь дэвшилтэт технологийг маскны аюулгүй байх гол шаардлагатай нарийн уялдуулсан байна. Үл цантах систем бүхий тунгалаг хаалттай, гадны бохирдлоос хамгаалдаг тусгай технологитой учир хүйтэн сэрүүн, ялангуяа өвлийн улиралд нэн тохиромжтой. Таван давхар шүүлтүүртэй учир PM 2.5 тоосонцрыг ч шүүдэг.

Загварын хувьд 5-6 өнгөний сонголттой, S, L, M гэсэн хэмжээтэй. Шүүлтүүрийг нь солиод зүүгээд байвал хэдэн ч жил хэрэглэж болох давуу талтай юм байна.

Энэхүү маск нь хоёр төрлөөр худалдаанд гарч байна. Энгийн маск нь агаар шүүгч, нөөц шүүлтүүр, маскны хэмжээ тохируулагчтай бөгөөд 30, 50 долларын сонголттой байгаа бол PRO загвар нь харьцангуй үнэтэй. Агаар шүүгч, нөөц шүүлтүүр, хэмжээ тохируулагч, цэнэглэгч, микрофон, Blu­etooth, био хэмжигчтэй. Гар утсаа масктайгаа Bluetooth-ээр холбочихно. Хэрвээ юм уух, ам руугаа юм хийхээр болвол маскны урд хэсгийн тунгалаг хаалтыг сөхчихнө. Нэг удаагийн болон дахин ашиглах боломжгүй амны хаалт нь байгальд асар их хог болж байгаа учир энэ маскийг хэрэглэснээр экологид хөрөнгө оруулалт хийнэ гэсэн үг. Мөн далайд хаягдах байсан 20.000 кг хуванцраар CLIU-г үйлдвэрлэж байгаа юм байна. Уг маск нь бактери устгах системтэй учир агаар дахь элдэв нян, бактерийг устгахын сацуу харшлын өвчтэй хүмүүст өвчний зовиурыг нь багасгах, харшил сэдрээхгүй байх олон давуу талыг өгч байгаа аж.

Categories
мэдээ

Хуурамч, албан бус мэдээлэл түгээж буй зарим хэвлэл, хувь хүмүүст хариуцлга тооцох асуудлыг ярилцаж байна

Улсын Онцгой комиссын даргын шуурхай хуралдаан болж байна.

Уг хурлаар хэлэлцэж буй асуудлын талаар Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “Дархан-Уул аймагт 4,500 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд долоон хүний шинжилгээний хариу эерэг гарсныг PCR болон сорьцын шинжилгээ хийхэд давтан сөрөг гарч халдвар илрээгүй.

Хэнтий аймагт түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан асуудлыг PCR-аар нягталж байна.

Хөдөө орон нутгаас ирсэн иргэдийг Улаанбаатраас гаргах шийдвэр гараагүй

УИХ-ын гишүүд, УОК-ын бус гишүүд цар тахлын хариу арга хэмжээний талаар бүрэн бус мэдээллийг олон нийтэд мэдээлэхгүй байхыг шат шатанд нь анхааруулсан!

Ерөнхий сайд болон Шадар сайдаас өгсөн чиглэлийн дагуу Энхсаран сувилалд эрүү үүсгэж шалгах ажлын хэрэгжилтийг

Хуурамч, албаны бус баталгаагүй мэдээлэл түгээж буй зарим хэвлэл, хувь хүмүүст хариуцлага тооцох асуудлыг эрчимжүүлэх талаар ярилцаж байна гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Нөөцийн махны чанар, аюулгүй байдал хяналт хийж байна

Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн 21 байршилд нөөцийн мах худалдаалагдахаас 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар:

Баянгол дүүргийн 3, Баянзүрх дүүргийн 4, Сүхбаатар дүүргийн 1/Бэлх худалдааны төв/, Сонгинохайрхан дүүргийн 4 /37 дугаар хороо Содон хорооллын дундах талбай, 14 дүгээр хороо Цамбагаравын урд талбай, 1 дүгээр хороо Толгойт Гүнгэрваа төвийн талбай, 11-р хороо Хөтөл автбусны буудал/, Хан-Уул дүүргийн 2, нийт 15 байршилд Нийслэл, дүүргүүд дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын 13 улсын /ахлах/ байцаагчиднөөцийн мах худалдан борлуулах цэгүүдэд зарагдаж буй махны чанар, аюулгүй байдалд хяналт тавин ажиллаж байна.

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Хайлаастын хуучин эцэс, 7 дугаар хороо Синго ХХК Хөтөл супер маркетийн авто зогсоол, Сүхбаатар дүүргийн Хангай хотхоны гадна талбай, Саруул худалдааны төвийн гадна талбай, Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо Баянхошууны эцэс Жанцан худалдааны төв, 23-р хороо 1-р хорооллын арын гэр хорооллын дундах худалдааны төвийн байршил буюу 3 дүүргийн 6 байршилд нөөцийн мах борлуулагдаагүй байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

УОК: Улаанбаатарт гацсан иргэдийг гаргах шийдвэр гараагүй

УОК-ын даргын шуурхай хуралдаан болжээ. Хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцсэн байна. Тодруулбал,

1. Дархан-Уул аймагт 4500 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 7 эерэг шинжилгээ гарсныг ПСР болон сорьцын шинжилгээ хийж давтан сөрөг гарч халдвар илрээгүй.

2. Хэнтий аймагт түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан асуудлыг ПСР-аар нягталж байна.

3. Хөдөө орон нутгаас ирсэн иргэдийг гаргах шийдвэр гараагүй

4. УИХ-ын гишүүд, УОК-ын бус гишүүд цар тахлын хариу арга хэмжээний талаар бүрэн бус мэдээллийг олон нийтэд мэдээллэхгүй байхыг шат шатанд нь анхааруулсан!

5. Ерөнхий сайд болон Шадар сайдаас өгсөн чиглэлийн дагуу Энхсаран сувилалд эрүү үүсгэж шалгах ажлын хэрэгжилт явц

6. Хуурамч, албаны бус баталгаагүй мэдээлэл түгээж буй зарим хэвлэл, хувь хүмүүст хариуцлга тооцох асуудлыг эрчимжүүлэх талаар ярилцаж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Сэрэмжлүүлэг: Ихэнх нутгаар цас орж, шуурна

Арваннэгдүгээр сарын 17, 18-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурахыг Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж байна.

Өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Увс нуурын болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 3-5 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

М.Чингисхаан цагдаагийн газарт байцаагджээ

М.Чингисхааныг “Олон нийтийн хэрэгслээр олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, айлган сүрдүүлсэн утга бүхий пост оруулсан” хэргээр БЗД-ийн цагдаагийн II хэлтэст өчигдөр 20 цагаас 00 цаг түртэл байцаажээ. Тэрээр энэ талаар фэйсбүүк хуудастаа “Доорх пост нь бичиж буй кино зохиолын маань судалгааны нэг хэсэг байсан бөгөөд давхар хөндлөн утга агуулсан болно. Ямартай ч миний хувийн аккаунт олон нийтийн хэрэгсэл байсныг мэдэж авсандаа таатай байна. Залуус аа үг үйлдлээ хянаарай! Намайг доромжилж доог тохуу хийсэн, айлган сүрдүүлсэн, заналхийсэн олон мянган коммент, чат, дуудлага ирдэг ч би огт гомдож гомдоллож байгаагүй юм.

Харин одоо би гомдол гаргах бүрэн эрхтэй гэдгээ мэдэж авлаа. Мөн миний хувийн аккаунт олон нийтийн хэрэгсэл учир надтай зүй бусаар харилцсан хүмүүст миний бие гомдол гаргах бүрэн эрхтэй юм байна шүү. Наад үгээ хэлээ мэдээрэй.

Миний пост бичлэг, зургуудын доор болгоомжтой коммент оруулаарай Би харж байгаа шүү” гэжээ.