2020 оны 11 дүгээр сарын 17-20-ны Теле хичээлийн хуваарийг хүргэж байна.
11 дүгээр сарын 16-ны Даваа гараг нь бүх нийтийн амралтын өдөр тул Теле хичээл орохгүй, MNB-ээр Баасан гарагийн хичээлийг давтан үзүүлэх болно гэж БШУЯ-наас мэдээллээ.
2020 оны 11 дүгээр сарын 17-20-ны Теле хичээлийн хуваарийг хүргэж байна.
11 дүгээр сарын 16-ны Даваа гараг нь бүх нийтийн амралтын өдөр тул Теле хичээл орохгүй, MNB-ээр Баасан гарагийн хичээлийг давтан үзүүлэх болно гэж БШУЯ-наас мэдээллээ.
Д.БЯМБАСҮРЭН, М.ЭНХСАЙХАН, С.БАЯР, С.БАТБОЛД, Ж.ЭРДЭНЭБАТ, Ч.САЙХАНБИЛЭГ, С.БАЯРЦОГТ НАР ЯГ ӨНӨӨДӨР ХЭРЭГТЭЙ БАЙНА-
– Мөн таны хувьд Ерөнхийлөгчийн дэргэд эдийн засгийн онцгой комисс байгуулах санаачилга дэвшүүлсэн. Энэ талаар тодруулах гэсэн юм?
– 2021 оны төсвийн хөрөнгө оруулалтыг зөвхөн эрүүл мэндийн салбар нийгмийн даатгалын санг хөрөнгөжүүлэх, боловсрол эрүүл мэндийг цахимжуулахад л зарцуулах ёстой. Монгол Улсад гуравдугаар сараас хойш авсан арга хэмжээ нь эдийн засгийн нэгдсэн удирдлагагүйг харуулж байна.
Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд эдийн засгийн онцгой комисс байгуулж улсын өр зээлийн эрсдэл, мөнгөний бодлого, төсвийн бодлого, санхүүгийн бодлогыг нэгдсэн нэг удирдлагаар хангах хэрэгтэй. Зөвхөн сангийн яамны толгойгоор яваад байж болохгүй байгаа нь харагдаад байна.
–Нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс даах, Засгийн газрын гаргасан шийдвэрүүдийг та амь аргацаасан, олны нүдийг хуурсан гэж үзээд байгаа бололтой. Монголын төр энэ хүнд нөхцөлд иргэдийнхээ цалингийн 50 хувийг өгөх ёстой гэж үзээд байгаа?
-Нийтдээ идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 60 мянган аж ахуйн нэгж нь төрийн 200 мянган албан хаагчаас гадна 770 мянган ажилтны цалинг олгож байгаа, 176 мянган малчин, 80 мянган тариаланч байгаа эдгээр хүмүүст төр ажилгүйдлийн даатгалаар дамжуулж сар бүр цалингийн 40-50 хувийг ойрын зургаан сард өгөх хэрэгтэй байна. Сард ойролцоогоор 380 тэрбум төгрөг, зургаан сардаа хоёр их наяд төгрөг хэрэгтэй байна.
Үүнийг 2021 оны төсөвт суулгах, мөн Монголбанкинд хөдөлмөрийн яам бонд босгох замаар санхүүжилт хийж болно. Гол шалтгаан нь хөдөлмөрийн хамт олныг тараахгүй , компаниудыг дампууруулахгүй авч үлдэх нь төрийн үүрэг. 2020 оны гуравдугаар сарын 27-нд гарсан Засгийн газрын тогтоол, 2020 оны дөрөвдүгээр сарын 9-нд гарсан улсын их хуулийн өөрчлөлтүүд хоорондоо зөрж байгаа нь ямар хэмжээнд шийдвэр гаргасныг тодорхой харуулж байна.
– Яг өнөөдөр бизнес эрхлэгчдийн хувьд ямар байдалтай байна. Хувийн хэвшил, аж ахуй эрхэлж буй хүмүүст тулгарч буй бэрхшээл юу байна. Тэд цаашид юунд найдах вэ?
-Өнөөдрийн байдлаар бизнес эрхлэгчид эцсээ хүртэл тэмцэж байна. Гэтэл дайны хажуугаар дажин гэгчээр төрөөс янз бүрийн шалгалтаар жаахан хөдөлж байгаа бизнес эрхлэгчдийгээ дарамталж байна. Хамгийн ойрын жишээ нь 2016 оноос хойш дөрвөн жил хэрэгжиж байгаа НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг энхийн цагт хангуулж ажиллаж чадаагүй мөртлөө одоо энэ хүнд нөхцөл байдлын үед Засгийн газрын хэдэн агентууд нь сүржигнэн торгож , шийтгэж байна . Зүйрлэвэл “Сэрэлт” кинон дээр гардаг гэзэг тайрах үйл явц өрнөөд байна даа. Өөр нэг жишээ, өнөөдөрхөн хүнс үйлдвэрлэгч нарт тулгарч байгаа жишээ, 2015 оны НӨАТ-ын хуулийн дагуу малчин, тариаланчдаас авч байгаа мах, улаан буудайнд НӨАТ-ын хасалт шингэсэн гэж үздэг. Энэ хуулийн заалтыг гуйвуулж 2019 оны түүхий эдийн НӨАТ-ыг нөхөж авна гэж байгаа нь маш харгис үйлдэл гэж харж байна.
Сангийн яам, татварын байгууллага нь мал мах авахад малчдаас баримт хэвлэж өгдөг тогтолцоог өнөөдрийг хүртэл бий болгож чадсан бил үү? Хавар гаргасан Засгийн газрын тогтоолын дагуу 132 тэрбум төгрөгийг тариаланчдад өгнө гээд маш их талбайд төмс, хүнсний ногоо тариулсан, өнөөдөр тэр тариаланчдад зээл нь ч ирээгүй, илүү гарсан ногоогоо тэд борлуулж чадаагүй бүгд дампуурч байна. Засгийн газар ингэж ард түмнээ хууран мэхэлж болохгүй. Бас ноолуурын асуудал юу боллоо доо.
– Ковидын цар тахал хэрхэн үргэлжлэхийг бид үнэндээ таашгүй. Аюултай л зураг харагдаад байгаа . Монголчууд бид эдийн засгийн хувьд ямар санаа бодолтой явбал энэ том аюул, шуургыг давж гарах вэ. Коронаг дотооддоо алдчихлаа гээд амьдрал зогсохгүй нь мэдээж?
-Амьдрал үргэлжилнэ. Дэлхий нийтээрээ Корона вирустэй зэрэгцээд бараг жил болж байна. Корона вирустэй зэрэгцэн амьдарч байгаа орнуудын эдийн засгийн нийгэм, эрүүл мэндэд хэрэглэж байгаа аргуудыг судалж хэрэгжүүлэх хэрэгтэй. Эцэст нь мал, малчин хоёр л Монголыг аварна.
– Мах, гурил байхад монголчууд хэсэгтээ л явна гэдэг. Мэдээж гаднаас гуйхгүй болох л байх . Гэхдээ зөвхөн мах гурилдаа найдаад суух уу, цаашид яах вэ. Яг бодит амьдралыг нэртэй эдийн засагчийн хувьд хэрхэн харж дүгнэж байна?
-1990-1992, 1997, 2009, 2013-2017 онд монголчуудыг эдийн засгийн хямралаас гаргаж байсан сэтгэгч, суу заль, арга сүйхээтэй өмнөх Ерөнхий сайдуудаа цуглуулж, шийдэл гаргах хэрэгтэй. Заримых нь сэтгэлгээ, оюун ухаан хэрэгтэй байгаа учир шоронгоос ч болсон дуудах хэрэгтэй.
Д.Бямбасүрэн , М . Энхсайхан , С.Баяр , С.Батболд, Ж.Эрдэнэбат, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар яг өнөөдөр хэрэгтэй байна. Энэ хүмүүс эдийн засгийг хямралаас гаргаад зогсоогүй бүр системийн өөрчлөлт хийсэн УРЧУУД. Ковидын дараа системийн өөрчлөлт зайлшгүй шаардагдах тул сэтгэж чаддаг хүмүүс л монголчуудад хэрэгтэй байна.
Хэнтий аймгийн онцгой комиссын хуралдаан өчигдөр 23:00 цагт болжээ.
Хуралдааны эхэнд өчигдөр үүссэн нөхцөл байдлыг 11 дүгээр сарын 16-ны 22:00 цагт хяналтдаа бүрэн авсныг аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд аймгийн Засаг дарга Ц.Идэрбат мэдэгдэж, хоёр тохиолдлыг PCR шинжилгээ хийлгэхээр 01:20 цагт ХӨСҮТ-д хүлээлгэн өгсөн, хариу өнөөдөр орой гарна гэдгийг мэдэгдсэн байна.
Аймгийн онцгой комиссын хуралдаанаар дараах шийдвэрүүд гарчээ.
1. Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэргийн хугацааг Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06:00 цагаас 2020 оны 12-р дугаар сарын нэгний өдрийн 06:00 цаг хүртэл сунгалаа.
2. Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хүн ам олноор цугларах газрууд болох барааны зах, худалдааны төв, сүм хийд, бар, зоогийн газар, ресторан, караокены үйл ажиллагааг 11 дүгээр сарын 17-ны 06:00 цагаас 2020 оны 12 дугаар сарын 01-ний 06:00 хүртэлх хугацаанд зогсоож, архи, согтууруулах ундааг худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг мөн хугацаагаар хориглов.
3. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Баян-Овоо, Баянхутаг, Галшар, Бор-Өндөр, Дархан, Баянмөнх сумдын аймаг, сум, баг, хот хоорондох тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлаж, мөн сумдын хүнсний дэлгүүрийг 09:00-19:00 цаг, эмийн сан, шатахуун түгээх станц, усан санг ердийн цагийн хуваариар ажиллуулах, Чингис хотын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн болон Эвт худалдааны төвийн түлээ нүүрсний худалдаанаас бусад худалдааг тодорхойгүй хугацаагаар хязгаарлав.
4. Аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагууд, хуулийн этгээдүүдийн үйл ажиллагааг ажлын тусгай горимд шилжүүллээ.
5. Төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын 0-12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдэд /ганц бие эцэг/ байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр гэрээсээ ажиллах боломжийг бүрдүүлж, цалин хөлсийг ажилласанд тооцож олгохыг байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагад үүрэг болголоо.
6. Төрийн байгууллагын ажиллах цагийн хуваарийг 09:00-12:00, 14:00-16:00 хүнсний дэлгүүр, хүнсний захын ажиллах цагийн хуваарийг 09:00-19:00 цагаар тогтоож, шатахуун түгээх станц, эмийн сан, усан санг ердийн цагийн хуваарийн дагуу халдвар хамгаалалтын дэглэмийг чанд мөрдүүлж ажиллуулсугай.
7. Үзвэр, үйлчилгээний газрууд болон олон нийтийг хамарсан төрөл бүрийн арга хэмжээг харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд тогтоосон хугацаагаар хязгаарласугай.
8. Бүх нийтийн бэлэн байдлын үед бараа, үйлчилгээний үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байхыг аж ахуйн нэгж байгууллагын дарга, эрхлэгч, хүнсний худалдаа эрхлэгч нарт үүрэг болгосугай.
9. Хүнсний хэрэгцээт бараа худалдан авах, эмийн болон эмнэлгийн үйлчилгээ авахаас бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг нийт иргэдэд анхааруулсугай.
10. 10. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан аймаг, сумдын шуурхай штаб, шалган нэвтрүүлэх цэгийн томилгоог 2020 оны 11 дүгээр сарын 17-ны 16:00 цагийн дотор хийж баталгаажуулахыг Шуурхай штабын дарга /дэд хурандаа Ж.Эрдэнэбат/, сумдын Засаг дарга нарт тус тус даалгалаа.
11. Сумын Засаг даргын нөөц хөрөнгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу үүссэн цагийн байдалд уялдуулан зарцуулахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгов.
12. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч /Ц.Чогсомжав/, Шуурхай штабын дарга /дэд хурандаа Ж.Эрдэнэбат/ нарт тус тус даалгалаа.
Уг хуралд сумдын Шуурхай штабууд цахимаар оролцсон байна.
Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.
Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содномтой ярилцлаа. Тэрээр “Хэнэггүй, сахилгагүй, ёс зүйгүйгээс коронаг алдахад хүрлээ гэсэн дүгнэлттэй санал нэг байна” хэмээлээ.
“УИХ-ын гишүүн Т.Аубакир: Цар тахлын нөхцөл байдалд тохируулж сайн төсөв баталсан” гэв.
Манай сонины нийтлэлийн бодлогыг тодорхойлогч гуравдугаар нүүрт “Ажил, амьдралдаа хариуцлагатай байх цаг ирлээ” хэмээлээ.
Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа. VI нүүрнээс уншаарай.
Энэ удаагийн “Таних мэдэхүй” буланд “Сүүлийн арван жилийн том нээлт” онцоллоо.
“МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч, доктор П.Дэлгэржаргал: Чингисийн алтан ургийнхан харьцангуй цөөхөн болсон гэж хэлэх үндэстэй” гэлээ.
“Эдийн засаг” нүүрт Цөмийн энергийн комиссын Нарийн бичгийн дарга Г.Манлайжавтай ярилцлаа.
Эдгээр болон цаг үеийн мэдээ мэдээлэл багтлаа.
Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу . https://admin.dnn.mn/plugins/news/login/
Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай. Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. “Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 9-11 градус, бусад хэсгээр 6-8 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө говийн аймгуудын ихэнх нутаг, баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.
Аргын тооллын арваннэгдүгээр сарын 17, Ангараг гариг. Билгийн тооллын 3, хөх хулгана өдөр. Өдрийн наран 8 цаг 02 минутад мандан, 17 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, гаригийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.
• Коронавируст халдварын талаар үнэн зөв мэдээлэлтэй байх
• Эмчийн хяналтад байх
• Амны хаалт зүүх
• Хүнтэй 1-1.5 метрийн зайнаас харьцах
• Тайван стрессгүй, ядрахгүй байх
• Сайн унтаж амрах
• Хөнгөн дасгал хөдөлгөөн хийх
• Шим тэжээлтэй хоол, хүнс хэрэглэх
• Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух
• Гараа сайтар савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглэх
• Хүүхдээ асрах, хөхүүлэхээс өмнө гараа заавал угаах
• Ханиаж найтаалгахдаа ариун цэврийн цаас хэрэглэх эсвэл тохой руу найтаах
• Гэрээ 2 цаг тутам агааржуулах
Гэр бүлийн гишүүдэд:
• Хөхүүл, жирэмсэн эмэгтэйн нөхөр, гэр бүлийн гишүүд анхаарал халамж байнга тавьж, шим тэжээлтэй хоол унд өгөх
• Хүүхдийг үнсэхгүй байх
• Хүүхдийн хэрэглэлийг сайтар угааж цэвэрлэх
• Гэрээ 2 цаг тутам агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийх
• Өрх гэрийн гишүүд аяга, таваг, халбагаа солихгүй байх
• Гар нүүрийн алчуур, цагаан хэрэглэлийг угааж индүүдэх
• Ариун цэврийн өрөө, суултуурыг халдваргүйтгэлийн бодистой уусмалаар угааж цэвэрлэх
• Халуурах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид хандах
Эрүүл мэндийн яам
Цар тахлын үед Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас үндсэн хоёр чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байна.
Нэгдүгээрт тархалтыг хурдан барьж авч зогсоох, хоёрдугаарт бүх нийтийг хамарсан тархалт боллоо гэж үзэхэд хохирол багатай даван туулахын тулд эмнэлгийн тусламж, үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлэх тал дээр төлөвлөгөөний дагуу хариу арга хэмжээг шуурхай авч ажиллаж байна.
Энэ үеэрээ ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица хэлэхдээ “Коронавируст цар тахлыг Монгол Улс хохирол багатай даван туулахад ДЭМБ-аас бүхий л талаар дэмжин хамтран ажиллана. Бид цаашид хэрэгцээтэй байгаа бусад тоног, төхөөрөмжөөр дэмжлэг үзүүлэхэд анхаарч ажиллаж байна” гэлээ.
Өнөөдөр бид Цэргийн төв эмнэлгийн эрчимт эмчилгээний хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, шаардагдах тоног төхөөрөмжөөр хангаж байна. Мөн нэмэлтээр ДЭМБ-аас хандивласан эмч, ажилчдын хамгаалах хувцас, амьсгалын аппарат, монитор гээд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хүлээн авч, эмнэлгүүддээ хүлээлгэн өглөө.
Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр онлайнаар хуралдлаа.
Эхлээд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан ирэх 7 хоногт Ажлын хэсэг, Байнгын болон Дэд хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа хууль тогтоомжийн төсөл, бусад ажлын талаар танилцууллаа.
Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн УИХ-ын байнгын болон нэгдсэн чуулганы хуралдааныг онлайн, цахимаар цаг давхардуулалгүй зохион байгуулах, томоохон хуулийн төслийн Ажлын хэсгүүд хуралдах боломжийг хангах нь зүйтэй гэж үзэж байгаагаа хэллээ.
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа хөл хорионд ажилтнууд нь хамрагдсанаар хог ачилт, хүнсний бараа бүтээгдэхүүний худалдаа зэрэг үйлчилгээний байгууллагуудад хүн хүч дутах явдал гарч байж болзошгүй. Ер нь журам сахиулж, тусгай үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдаас гадна далд фронтод, хоёрдугаар эгнээнд ажиллаж байгаа хүмүүс олон бий шүү. Тэдэнд урам өгөх талаар анхаарууштай гэсэн санал хэлсэн бол УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат УИХ илүү санаачилгатай, ажил хэрэгч хандах шаардлагатай байна. Тухайлбал зээлийн хүүгийн асуудлыг яах вэ гэдэг асуудалд хариу өгөх хэрэгтэй байна гэлээ.
Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар эрүүл мэндийн салбарынхан, төрийн тусгай албан хаагчдаас гадна хувийн хэвшлийн олон хүн эрсдэл бүхий нөхцөлд ажиллаж байгаа. Тухайлбал, шатахуун түгээгүүрийн газрын ажилчид, хүнсний барааны худалдагч гэх мэт. Тэдэнд анхаарах ёстой. Нөгөө талаар өдрийн орлогоороо өрх гэрээ тэжээдэг, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэд, харж хандах хүнгүй өндөр настнууд гээд эмзэг бүлгийн хүмүүсийнхээ амьжиргааг яах вэ, ямар дэмждэг туслалцаа үзүүлэх вэ зэрэг асуудлаар УИХ байр сууриа илэрхийлж, арга хэмжээ авах хэрэгтэй гэв.
Зөвлөлийн хуралдаанд оролцсон гишүүд “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороог ойрын үед хуралдуулах, Улсын онцгой коомисс, Засгийн газрын мэдээллийг УИХ-д сонсох ажлыг зохион байгуулах шаардлагатай гэж үзэж байв.
Тиймээс УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлөөс энэ долоо хоногийн лхагва гарагт Түр хороог хуралдуулж, УОК-ын мэдээллийг УИХ-д сонсох арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.