Categories
гадаад мэдээ

Ютагийн цөлөөс олдсон үл мэдэгдэх металл багана алга болжээ

АНУ-ын Зэрлэг ан амьтдын албаныхан Юта мужийн алслагдсан бүс нутаг дээгүүр нисдэг тэрэгтэй явж байхдаа 3.6 м орчим өндөртэй металл баганыг илрүүлсэн аж. Тус бүс нутаг маш алслагдсан бөглүү уулын дунд байдаг. Гэтэл ийм газарт хэн металл байрлуулсан нь тун сонирхол татсан явдал болоод байв. Тухайн үед мужийн эрх баригчид байгальд зөвшөөрөлгүй барилга байгууламж барих, урлагийг ямар нэгэн бүтээл суурилуулах нь хууль бус учраас энэ явдлыг үргэлжлүүлэн шалгана хэмээн мэдэгдэж байсан. Харин өчигдөр үл мэдэгдэх тус металл баганыг мужийн алга болсон талаар мужийн Газрын менежментийн товчоо мэдээлжээ.

Рэд Рок цөлд босгосон энэ хөшөөг Зэрлэг ан амьтдын албаныхан анх аргалийн тоо толгойг тодорхойлох жил тутмын тооллогын үеэр илрүүлсэн. Юта мужийн эрх баригчид хөшөөний байрлалыг нууцалсан бөгөөд эзгүй хоосон цөлд хүмүүс төөрөх эрсдлээс болгоомжилсон хэрэг байв. Гэвч адал явдалд дуртай хүмүүс энэхүү нууцлаг бүтээлийн байрлалыг олж, түрүүчээсээ очиж эхлээд байсан юм. Анх мэдээлснээс нь хойш 48 цагийн дараа хүмүүс металл хөшөөний дэргэд авхуулсан зургаа сошиал сүлжээнд нийтэлж эхэлсэн байна.

Categories
гадаад мэдээ

Оросын эдийн засгийн уналт 4,5 хувьд хүрээд байна

Алексей Кудрин сделает работу Счётной палаты более открытой - Парламентская  газета

2020 онд Оросын эдийн засгийн уналт 4.5% хүрээд байгаа талаар ОХУ-ын Тооцооны танхимын тэргүүн Алексей Кудрин “Бүх Оросын иргэний форум- 2020” дээр үг хэлэхдээ илэрхийлэв.

Мөн сүүлийн таван жилийн хугацаанд амьжиргааны түвшин мэдэгдэхүйц буурч, коронавирусын нөхцөл байдал энэ үзүүлэлтийг улам бууруулж байгааг тэмдэглэв. Түүнчлэн Кудрин ойрын жилүүдэд ядуурлын түвшингээс доогуур амьдарч буй оросуудын тоо нэмэгдэх болно гэж үзэж байна. Ядуурал 1сая орчим хүнээр нэмэгдэнэ гэж нэмж дурьдсан . Европын эдийн засаг энэ жил ойролцоогоор 8%, бүр 9%-иар, Их Британи 11% унах төлөвтэй байна.

Categories
мэдээ

ЗГ: Хөл хорионы дэглэмийг сулруулахаар болжээ

Засгийн газар ээлжит бусаар 17:00 цагаас эхлэн хуралдаж хатуу хөл хорионы дэглэмийг сунгах эсэх асуудлаар хуралдлаа.

Уг хурлаар хөл хорионы дэглэмийг хэсэгчилэн 10 хоног сунгахаар болсон байна. Цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас Нийслэл, Архангай, Сэлэнгэ аймгийн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн хуулийн этгээдийг арванхоёрдугаар сарын 01-11-ны өдрийн 06 цаг хүртэл хэсэгчилсэн бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэхээр болсон аж.

Мөн олон нийтийг хамарсан хурал зөвлөгөөн, цуглаан жагсаал, спорт, урлаг, үзвэр үйлчилгээг хориглож засаг захиргаа нутаг дэвсгэрийн хэмжээнд төрийн болон хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэхээр болсон байна.

Нийслэл, Архангай, Сэлэнгэ аймгаас бусад бүх аймгуудад нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулж өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж ажиллахаар засгийн газраас шийдвэрлэжээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Цар тахлын улмаас ажлаа сольж хоол түгээгч болсон залуу цахимд алдаршжээ

Дэлхий дахинд коронавирусийн халдвар тархсан энэ цаг үед бизнес сул зогсолт хийж, улс орнууд эдийн засгийн хүндрэлийг давж гарах шаардлага тулгараад байгаа билээ. Аялал жуулчлалаас эхлээд олон салбарын ажилтнууд ажлаа алдаж, ажилгүйчүүдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байна.

ОХУ-ын нэгэн компанид нисгэгчээр ажилладаг байсан 23 настай Роман Савин гэх залууг танилцуулъя. Тэрээр одоогоор Литвад амьдарч буй бөгөөд коронавирусийн нөлөөгөөр ажил нь зогсож өөр ажил хайхаас өөр аргагүйд хүрчээ. Роман өөрийнхөө 2019 болон 2020 онд авуулсан хоёр зургийг Pikabu гэх цахим платформд нийтэлснээр олонд танигджээ. Тэрээр уг хоёр зургаар цар тахал гарсан нь өөрийнх нь амьдралд хэрхэн нөлөөлснийг харуулахыг зорьсон байна.

Тэрээр гурван жилийн турш нисгэгчээр ажилласан ба цар тахал гарсантай холбоотойгоор мэргэжлийн ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсон байна. Тэрээр, Би өнгөрсөн жил нэг сард 90-100 цагийн нислэг үйлддэг байсан. Харин энэ жил бүтэн нэг жилд 140 цагийн нислэг үйлдэх төлөв гарсан. Манай компанийн нислэг бүрэн зогсоогүй ч надад сард нэг удаа нислэг үйлдэх хуваарь ирсэн юм. Тэгэхээр би 30 хоног сул зогсолт хийхээс өөр аргагүй болсон хэмээжээ. Роман би нислэггүй үедээ цагийн ажил хийж, гэрээсээ худалдааны зөвлөхөөр ажиллаж, хоол хүргэлтэд явдаг болсон. Энэ ажлууд тийм ч муу бишээ. Дуртай дуугаа сонсоод хүмүүст хоол хүргэхээр хурдлах нь надад шинэ мэдрэмж өгсөн тухайгаа ярьжээ.

Categories
мэдээ нийгэм

Г.Энхцэцэг: Өвчлөл гарч дуустал төмөр замын ажилчдыг тусгаарлалтаас гаргахгүй

"Өвчлөл дуусах хүртэл төмөр замын ажилчдыг тусгаарлалтаас гаргахгүй"

Дорноговь аймгийн онцгой комиссоос “Covid-19” цар тахлын эсрэг
хэрэгжүүлж буй ажлын талаар өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ.

Дорноговь аймгийн эрүүл мэндийн газрын дарга Г.Энхцэцэг “Манай аймагт өнөөдөр шинээр тохиолдол илэрсэнгүй. Нийтдээ онош батлагдсан 21 тохиолдлын тав нь Айраг суманд, 16 нь Замын-Үүд суманд бүртгэгдсэн. Халдвар авсан хүмүүсийн нь 15 нь насанд хүрэгчид, зургаа нь 1-11 насны хүүхэд юм. Халдварын голомт төмөр замын ажилчид болон гэр бүлийн хүрээнд тархсан. Халдвар авсан зургаан хүнд өвчний шинж тэмдэг илэрч, 11 хүнд шинж тэмдэг илрээгүй байгаа. Ихэвчлэн ханиах, хамар битүүрэх, халуурах, үнэрлэх мэдрэмжээ алдах зэрэг шинж тэмдгүүд илэрч байна. Зарим нэг хүний нүд өвдөх, гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрсэн. 21 тохиолдлын хавьтлын судалгааг хийж 425 хүнийг ойрын хавьтал хэмээн авч үзэж, 397 хүнийг шинжилгээнд хамрууллаа. Дам хавьтлын хувьд 1976 хүнийг илрүүлж, 1398 хүнийг үзлэгт хамрууллаа. 29 хүнийг тусгаарласан байсан бол долоон хүнийг гэрийн ажиглалтанд шилжүүллээ. Хилээр орж ирсэн гурван жолоочийг хянаж байна. Гэрийн хяналтанд аймгийн хэмжээнд 1412 хүн байна. Аймгийн хэмжээнд 11105 хүн тандалт судалгаанд хамрагдсан. Нийт 12154 хүнийг үзлэг шинжилгээнд хамрууллаа. Эдгээр хүмүүст 19705 шинжилгээ хийлээ. Шинжилгээний тоо хүний тооноос илүү байгаа. Учир нь зарим хүн дээр давтан шинжилгээ хийсэн. Айраг, Замын-Үүд суманд нэмэлт хүч ажиллаж, халдварын тархалтыг хумих гэж хичээж байна. Өвчлөл гарч дуусах хүртэл төмөр замын ажилчдыг тусгаарлалтаас гаргахгүй. Яг хугацаа хэлж мэдэхгүй байна” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Засгийн газар: Коронавирусийн халдварын голомт үүссэн аймгуудад хөл хориог 10 хоног сунгахаар хэлэлцэж байна

Засгийн
газар ээлжит бус хуралдааныг 14.00 цагт товлоод байсан юм. Тэгвэл энэхүү
хуралдаан 17:00 цагт хуралдахаар болж хойшилсон.

Засгийн газар хуралдаж
хатуу хөл хорионы дэглэмийг сунгах эсэх асуудлыг шийдэх юм. Хөл хорионы
дэглэмийг хэсэгчилэн 10 хоног сунгах магадлалтай гэх мэдээлэл байна.
Тодруулбал, коронавирусын халдварын голомт үүссэн Архангай, Дорноговь,
Говьсүмбэр, Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ аймгууд болон Улаанбаатар хотод хөл
хорионы дэглэмийг 10 хоног сунгахаар яригдаж байгаа юм байна. Бусад газарт хөл
хорионы дэглэмийг зөөлрүүлэх талаар яригдаж эхэлжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ОРХОН АЙМАГ: Гэрийн тусгаарлалтад байгаа 290 хүүхдээс pcr-ийн шинжилгээ авч эхэллээ

Сүүлийн 72 цагийн хугацаанд Орхон аймагт батлагдсан тохиолдол илрээгүй байна. Энэ сарын 23-24-ний хооронд түргэвчилсэн оношилгооны 12 цэгээр тархвар судлалын заалттай 2684 иргэнээс шинжилгээ авчээ.

Хөл хорио тогтоосон арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн нийт 13692 иргэнийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулсан бөгөөд энэ нь нийт иргэдийн 11,5 хувийг эзлэж байна. Үүнээс 1025 иргэнийг PCR-ийн шинжилгээнд хамруулаад байна. Нийт зургаан ажиглан тусгаардах байранд ойрын хавьтлын 152 иргэнийг тусгаарлалтад авсанаас том хүн 107, хүүхэд 46 байна. Мөн халдвартын тасагт найман иргэн тусгаарлагдаж байгаа бөгөөд нийт 33 албан хаагч ажиллаж байна.
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн бүх ажилчид түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд хамрагдсан бөгөөд түүврийн аргаар бүх цехийг хамруулсан баталгаажуулах сорьцыг авч шинжилгээнд хамруулахаар ХӨСҮТ-д явуулаад байна. Аймгийн хэмжээнд эмийн болон, хүнсний худалдааг зогсоож хүргэлт түгээлтийн үйлчилгээнд шилжсэн.
Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн байгууллагад өчигдөр гэр бүлийн хүчирхийллийн 45 дуудлага иржээ

Гэр бүлийн хүчирхийллээс болж 49 хүн амиа алджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 28-нд нийт 648 гомдол мэдээлэл иржээ. Үүнээс 24 дуудлага мэдээллийг гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн байна. Дуудлага мэдээллийг задалбал:

  1. Зөрчлийн 315,
  2. Хулгайлах тав,
  3. Гэр бүлийн хүчирхийллийн 45 дуудлага иржээ.

Энэ өдөр согтуугаар автомашин жолоодсон 20, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах танхайрах 62, хүний биед халдах 26, оршин суугчийн амгалан тайван байдлыг алдагдуулсан 63 хэрэг, зөрчил бүртгэгдсэн байна. Мөн хүн гэмтээсэн 10 хэрэг бүртгэгдсэн бол 80 хүн эрүүлжүүлэгджээ. УОКоос гаргасан шийдвэрийн дагуу улс орон даяар бэлэн байдлын зэрэгт шилжиж, архи, согтууруулах төрлийн ундаа худалдан борлуулахыг хориглоод байгаа. Гэвч архидан, согтуурах төрлийн гэмт хэрэг ийн бүртгэгдсээр байгаа юм.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

СЭЛЭНГЭ АЙМАГ МАНДАЛ СУМ: “PCR” шинжилгээний лаборатори ажиллаж байна

Сэлэнгэ аймгийн Мандал суманд явуулын лабораториор энэ сарын 21-нээс “PCR” шинжилгээг авч эхэлсэн байна. Одоогоор Мандал сумын хэмжээнд тохиолдлын ойрын хавьтагчдыг олж тогтоох, тусгаарлах, тархалтыг цааш алдалгүй яаралтай таслан зогсоох бүхий л үйл ажиллагааг үргэлжлүүлэн хийж байна. Мөн тус суманд Улаанбаатар хотоос ЗӨСҮТ-ийн гурван эмч, сувилагч, явуулын “PCR” шинжилгээний лаборатори ажиллаж байна. Тэнд сумын Онцгой комиссын шуурхай штабт гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн нийт 104 ажилтан, алба хаагч, 24 тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн гурван дүүрэгт байрлах зах, сүлжээ дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийж байна

ШӨХТГ: Орхон аймагт талхыг 850 айлд нэг бүрчлэн хүргэхдээ 50-150 төгрөгийн  нэмэгдэлтэй хүргэж байна

Өдрийн 12 цагийн байдлаар гурван дүүргийн нутагт дэвсэрт байрлах зах, сүлжээ дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийж байна.

1. Өглөөний 7:30 цагийн байдлаар Хүчит шонхор захад жижиглэнгээр борлуулж байгаа үнийн тухайд хонины цул мах 7800-8000 төгрөг, хонины ястай мах 7000-7500 төгрөг, үхрийн цул мах 11000-12000 төгрөг, үхрийн ястай мах 9000-11000 төгрөг, адууны мах 8500 төгрөг, ямааны мах 7500 төгрөгийн үнэтэй байна. Махны нийлүүлэлт өмнөх өдрөөсөө 6 тонноор өсч 95.2 тонн нийлүүлэгдсэн байна.

Бөөний үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад үхрийн махны доод үнэ нь 7800 төгрөг болж 300 төгрөгөөр нэмэгдсэн, хонины махны доод үнэ 6000 төгрөг болж 200 төгрөгөөр буурсан, адууны мах 5800-6300 төгрөг болж 200 төгрөгөөр буурсан байна. Жижиглэнгийн үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины ястай махны дээд үнэ 7500 төгрөг болж 200 төгрөгөөр нэмэгдсэн, ямааны мах 7500 төгрөг болж 500 төгрөгөөр нэмэгдсэн, үхрийн ястай мах 9000-11000 төгрөг болж 500-1500 төгрөгөөр буурсан байна.

2.Чингэлтэй дүүрэгт байрлах Хүчит шонхор зах, Нарантуул-2 захад хяналт шалгалт, үнийн судалгаа хийлээ. Дээрх зах, худалдааны төвд борлуулагдаж буй өргөн хэрэглээний хүнсний бараа, бүтээгдэхүүний үнийн хувьд алтан тариан дээдийн дээд гурил 2000-2200 төгрөг, алтан тариан дээд гурил 1500-1600 төгрөг, алтан тариан 1-р гурил 1300 төгрөг, цагаан будаа 2200-3000 төгрөг, элсэн чихэр 2200-2500 төгрөг, монгол төмс 800 төгрөг, лууван 1200-1500 төгрөг, сонгино /хятад/ 1500 төгрөг, өндөг 380-400 төгрөг байсан.

-Нарантуул-2 захад махны жижиглэнгийн үнэ хонины ястай мах 7000-7500 төгрөг, хонины цул мах 8000-8500 төгрөг, үхрийн ястай мах 10000 төгрөг, үхрийн цул мах 11000-11500 төгрөг, адууны мах 8000-8500 төгрөг, ямааны мах 7000-7200 төгрөгийн үнэтэй байна. Нарантуул-2 худалдааны төвд 7-8 тн мах нийлүүлэгдсэнээс хонины мах-2 тн, ямааны мах-2 тн, үхрийн мах-1.8-2.8 тн, адууны мах 0.8 тн орчим байна.Хяналт шалгалтад хамрагдсан зах, худалдааны төвүүдэд махны нийлүүлэлт, хангамж хэвийн, үнийн өсөлтгүй байв.

3. Баянзүрх дүүрэгт байрлах Баянзүрх-1 зах болон Баянзүрх-2 захад хяналт шалгалт, үнийн судалгаа хийлээ. Дээрх захуудад борлуулагдаж буй өргөн хэрэглээний хүнсний бараа, бүтээгдэхүүний үнийн хувьд алтан тариан дээдийн дээд гурил 2200 төгрөг, алтан тариан дээд гурил 1500-1600 төгрөг, алтан тариан 1-р гурил 1300 төгрөг, цагаан будаа 2500-4000 төгрөг, элсэн чихэр 2500 төгрөг, монгол төмс 1000 төгрөг, лууван 1500 төгрөг, сонгино /хятад/ 2000 төгрөг, өндөг 380-400 төгрөг байсан.

Баянзүрх-1 захад борлуулагдаж буй махны үнийн хувьд хонины ястай мах 7800 төгрөг болж 300 төгрөгөөр нэмэгдсэн, үхрийн ястай мах 8000-9000 төгрөг болж 500-1000 төгрөгөөр буурсан, үхрийн цул мах 10000-11000 төгрөг болж 500-100 төгрөгөөр нэмэгдсэн байна. Баянзүрх-2 захад борлуулагдаж буй махны үнийн хувьд хонины ястай мах 7500 төгрөг болж 300-500 төгрөгөөр, хонины цул мах 8000 төгрөг болж 1000 төгрөгөөр, үхрийн ястай мах 9500 төгрөг болж 500 төгрөгөөр, адууны мах 8000-8500 төгрөг болж 1000-1500 төгрөгөөр тус тус буурсан байна.

4. Сонгинохайрхан дүүрэгт байрлах Сэлэнгэ зах, Шөнийн захад хяналт шалгалт, үнийн судалгаа хийж ажиллалаа.Дээрх зах, худалдааны төвд борлуулагдаж буй өргөн хэрэглээний хүнсний бараа, бүтээгдэхүүний үнийн хувьд алтан тариан дээдийн дээд гурил 2000 төгрөг, алтан тариан дээд гурил 1450-1500 төгрөг, алтан тариан 1-р гурил 1200-1300 төгрөг, цагаан будаа 2200-3500 төгрөг, элсэн чихэр 2200-2500 төгрөг, монгол төмс 800 төгрөг, лууван 1500 төгрөг, сонгино /хятад/ 1500-1800 төгрөг, өндөг 370-400 төгрөг байсан.

Хяналт шалгалтад хамрагдсан дээрх захуудад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтмол, нийлүүлэлт хэвийн байна. Махны үнийн тухайд Сэлэнгэ захад үхрийн цул мах 11000 төгрөг болж өмнөх өдрөөс 1000 төгрөгөөр нэмэгдсэн, Шөнийн захад үхрийн цул мах 10500-11500 төгрөг болж 500 төгрөгөөр нэмэгдсэн байна.

5.Ургамлын тосны үнэ нэмэгдсэн гэх асуудлаар гол импортлогч нараас мэдээлэл, албан ёсны тайлбар авч ажиллалаа. “Siesta” ургамлын тосыг нийлүүлэгч “Баясах хулж” ХХК нь 10 дугаар сарын 01-ны өдрөөс хойш ургамлын тосны үнэнд өөрчлөлт ороогүй. Мөн “Oleina” ургамлын тосыг нийлүүлэгч “Таван богд интернэшл” ХХК нь 10 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрийн дагуу 2020 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдрөөс ОХУ-ын улаан буудайн үнэ өсч гадаад үнэ нэмэгдсэн тул борлуулалтын үнээ 11,8 хувиар нэмэгдүүлсэн зэрэг тайлбар өгөв.

6. “Хэрэглэгчийн мэдээллийн төв”-д 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 12 цагийн байдлаар 115 утсанд 50, чатботод 2, дуут шуудангаар 6, ибаримт апликэйшнээр 1 иргэн тус тус хандсан байна.

7. Баянзүрх дүүрэгт байрлах Ази фарм /Бөхийн өргөө салбар/ эмийн сан болон Монос /Баянзүрх зах салбар/ эмийн сангуудад хяналт шалгалт, үнийн судалгаа хийлээ. Тус эмийн сангуудад нэг удаагийн амны хаалт 300-500 төгрөг, даавуун амны хаалт 850 төгрөг, гар ариутгагч хэмжээнээс хамаараад 2500-16500 төгрөгийн үнэтэй байна. Хяналт шалгалтанд хамрагдсан дээрх эмийн сангуудад спирт тасарсан байна.