Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ажил, амьдралдаа хариуцлагатай байх цаг ирлээ

Дэлхий нийтийг бүтэн жилийн турш айлгаж байгаа цар тахал дотоодод дэлгэрлээ. Маргаангүйгээр бид аюулт цар тахалтай нүүр туллаа. Хор уршгийг нь урьдчилан таамаглахад түвэгтэй хүнд цаг үе ирж байна.

Коронавирусийг дотооддоо алдаагүй цөөн орны тоонд орж, туршлага судлуулах хэмжээнд хүрч байсан бид яалт ч үгүй хариуцлагын алдаа гаргалаа. Эргээд бодоход хэт назгайрч, найр наадам ч хавтгайрч. Зуны амралт, намрын найрандаа мансуурсан монголчууд аюулт цар тахал отож байгааг хэсэгтээ л мартаж. Маск зүүсэн нэгэн нүдний гэм болтлоо ховордсон байсан нь ч үнэн.

“Чоно борооноор” гэгчээр энэ сиймхийгээр цар тахал тархаж амжлаа. Хөл хориог ягштал биелүүлэх учиртай сувиллууд анхаарлаа сулруулж, ариутгал цэвэрлэгээгээ ч хойш тавьсан байна. Тэр дундаа “Энхсаран” сувилалд цар тахлыг алдахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн байж. Тус сувиллаас 40 гаруй хүн халдвар авсан нь үнэн болохыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хүлээн зөвшөөрсөн. Эрүүл ахуйн шаардлага хангаагүйн дээр тусгаарлагчдыг хольж сольж, чөлөөтэй өрөө хоорондуур зорчуулсан болох нь ч ил болоод байгаа. Зорчуулсан ч юу байхав, 21 хоногийн хатуу тусгаарлалтыг үл ойшоож тэнгэрлэг гэдэгтээ итгэсэн монголчууд маань хөзөр, даалуухан барьж нэгнийхээ өрөөгөөр зочилсон хэрэг. Эцэст нь өнөөдрийн үр дүнд хүрлээ.

Гэлээ ч нэгэнт болоод өнгөрсөн зүйлийг буцаах боломж бидэнд үгүй. Тийм арга чарга ч байхгүй. Хариуцлага алдаж нөхцөл байдал буруугаар эргэсэн энэ цаг үеэс бид зугтаж, бултах аргагүй. Бидний амьдарч буй цаг үед тулж ирсэн энэ сорилтоос зугтах гарц хараахан алга. Цар тахал хэрэн тэнүүчилж байхад хаашаа ч зугтах вэ дээ. Зугтвал бие нь ил байхад элсэнд толгойгоо шургуулчихаад аюулаас зайллаа гэж сэтгэдэг тэмээн хяруулын л адил болно. “Өдрийн сонин”-ы өнгөрсөн баасан гаригийн дугаарт нийтлэлч П.Хашчулуун “Тулаад ирсэн зовлонг туулаад гарахаас өөр замгүй” гэж бичсэнийг та бүхэн уншсан байх. Энэ гарцаагүй үнэн. Бидэнд туулаад гарахаас өөр зам байхгүй. Гагцхүү хөл хорионы дэглэмийг сахиж, эрсдэл багатай даван туулах зам л бидний цөөхөн монголчуудад үлдсэн.

Хамгийн гол нь бидэнд ажил, амьдралдаа хариуцлагатай байх цаг иржээ. Ажилдаа ч, амьдралдаа ч тэр хариуцлагыг нэн тэргүүнд тавих хэрэгтэй байна. Хариуцлага гэдгийг юу гэж ойлгох вэ гэж үү. Хариуцлага гэдэг нь бүх зүйлсийг чин сэтгэлээсээ хийхийг л хэлж буй. Бидэнд энэ зан чанар учир дутагдалтай байдаг. Аливаа ажлыг эхлүүлэхдээ хариуцлагатай нэгэн байж чаддаг ч хамгийн чухал үе дээрээ хэнэггүйтдэг. “За ингээд л болчихдог юм. Ингэж л хийдэг. Ганц удаа халтуурдчихъя, яав л гэж” гэсэн хандлага нь давамгайлж, хойш сууж, биеийн амрыг хардаг. Энэ нь ч коронавирус тархсан саяны үйл явдлаар тодорхой харагдлаа. Угтаа хариуцлагатай байна гэдэг нь хүний нүд хуурдаг зангаа ор тас мартахыг, аливааг стандартын дагуу хийхийг, хэрэггүй зүйлд хошуугаа дүрэхгүй байж, шуналаа тэвчихийг хэлж байгаа юм. Хийгээгүй зүйлээ хийсэн болж дүр эсгэхээ болих нь ч үүнд хамаатай. Товчхондоо өөрт оногдсон ажил үүрэгээ яс, тас биелүүлэх явдал юм.

Энэ хүнд үед ажил олгогч бүр цалин таслахгүйн тулд эрвийх дэрвийхээрээ хичээж байгаа. Тийм байхад байгууллагынхаа ажлыг хойш таталгүй, цар тахлын үе юм чинь гэж хойш суулгүй ажилдаа сэтгэл, зүтгэл гаргая. Мөн гэр бүлдээ ч үүргээ биелүүлж сайн аав, ээж, үр хүүхэд нь байя. Үр хүүхдээ эрүүл саруул байлгахын тулд сэтгэл гарган амт чанартай хоол бэлтгэж, элдэв чихэр, шоколаднаас хол байлгая. Ээж, аавынхаа эрүүл мэндэд анхаарч, тэр талаарх шинэ содон мэдээллийг цаг алдалгүй дуулгая. Гэр бүлдээ стрессгүй өдрүүдийг бэлэглэх нь ч мөн таны үүрэг, хариуцлага. Жижиг зүйлсийг ч орхигдуулалгүй анхаарцгаая.

Дээр хэлсэнчлэн бүх зүйлд чин сэтгэлээ зориулж чадвал өөрт оногдсон үүрэг, хариуцлагыг биелүүлэх нь тийм ч хүнд даалгавар биш. Нөгөөтэйгүүр үүрэг хариуцлагаа сайн биелүүлэх нь хэн нэгэнд гайхуулахын нэр бус зөвхөн өөрөө өөрийнхөө төлөө амьдарч байгаа гэдгээ ойлгож буй хэрэг юм.

Ард түмэн тэр даргын шийдвэр сайн байсан, энэ даргын шийдвэр тааруу байсан гэж хэзээ ч харахгүй. Зөвхөн танай Засгийн шийдвэр зөв байсан уу, буруу байсан уу гэдгээр л түүхэнд үлдэнэ.Тиймээс төр засаг сахилга баттай, нэг амтай, нэг шийдвэртэй байх хэрэгтэй байна. Хотын шийдвэр, Засгын шийдвэр үргэлж хоорондоо зөрчилдөөнтэй гарч, ард иргэдэд хүнд тусч байна. Үүнийгээ хурдан залруулах хэрэгтэй байна. Түүнээс хот бүдүүн хүзүүлээд, засаг түүнтэй нь тэрсэлдээд унавал үхэл хагацал л нүүрлэх болно. Энэ нь та бүхний өрсөлдөж байх талбар биш, аль хэзээний алдаа гаргаж гурван сая хүнийхээ амь насыг эрсдэлд оруулчихаад байгаа юм биш үү. Тиймээс одоо үүнээсээ сургамж авч ард түмнийхээ төлөө ажиллах цаг болсон.

“Би өвдвөл чи өвдөнө. Чи өвдвөл бид өвдөнө. Бид өвдвөл Монгол Улс минь өвдөнө” гэх хэлц цар тахлын энэ үед олонтаа сонсогдох болсон. Үүнтэй адил чи бид хичээж чадвал бултаараа хичээхийн эхлэл болж, сайн сайханд хүрэх, хэцүүг даван туулах үндэс болно. Хариуцлагатай байж аюулыг гэтлэн сайн цагтай золгохын тулд дор бүрнээ хичээцгээе.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Баабарын “Чин гүрний залгамжлагч нь Хятад мөн үү?” ​ хэмээх нийтлэл хэвлэгдлээ​​​​​

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өнөөдрийн өдрийн сурвалжлагаараа “Хүнсний дэлгүүрүүдийн
өрийн дэвтэр зузаарч,
өрхийн санхүү хүнд байна хэмээв. I- IX нүүрнээс уншаарай.

Монгол Улсын
Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж “Хүн бүр эх орон, ард түмнийхээ төлөө эрвийх
дэрвийхээрээ хичээж байж аюулт халдварыг давж гарна” гэв.

Манай сонины нийтлэлийн бодлого тодорхойлогч ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт Нэрт нийтлэлч Баабарын “Чин гүрний залгамжлагч нь Хятад мөн үү?” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

УИХ-ын гишүүн
Т.Доржханд “: Монгол Улсын
төсөв хөгжлийг бус урсгал
зардлыг санхүүжүүлдэг
болчихоод байна” хэмээв.

“Сэлэнгэ, Дарханы халдварын голомт нь
Алтанбулаг боомтын тээврийн ажилтан байжээ” хэмээх нийтлэлийг баримт үйл явдлын VII-р нүүрнээс уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай. Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. “Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 0-2 градус хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 10-12 градус, бусад хэсгээр 7-9 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

Categories
мэдээ цаг-үе

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 18, Буд гариг. Билгийн тооллын 4, хөхөгчин үхэр өдөр. Өдрийн наран 8 цаг 03 минутад мандан, 17 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УОК: Маргаашнаас хүнс түгээлт, эмнэлгийн машинаас бусад тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй гэв

УОК-ын 19.00 цагийн хуралдаанаар маргаашнаас үйлдвэр, шаардлагатай аж ахуйн нэгжийн нийт ажиллах хүчний 10-15 хувь нь ажиллана хатуу хөл хорионы дэглэмд шилжүүлэх шийдвэрийг УОК-ын хуралдаанаар шийдвэрлэлээ. Төрийн болон хүнс үйлдвэрлэл, түгээлт, эрчим хүч гэх мэт
чиглэлийн ААН-үүдийн албан хаагчид ажлын үнэмлэхээс гадна ээлжийн ажилтан гэсэн
үнэмлэхийг байгууллагаасаа авч, биедээ авч явах шаардлагатай юм.

Мөн нийтийн тээврийн хөдөлгөөнийг өглөө 07.00-10.00 цагт явуулна. Орой 17.00-19.00 цагт явуулна. Бусад үед явган зорчигч болон бусад авто тээврийн хөдөлгөөнийг бүрэн зогсооно.

Хатуу хөт хорионд шилжүүлснээр өдөрт 16-17 мянган авто машин явна гэж тооцоолсон боловч өнөөдрийн байдлаар өдөрт 40-50 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцлоо. Ингэж нягтрал үүсэх нь сөрөг үр дагавар ихтэй. Бууруулахын тулд хэд хэдэн арга хэмжээ авна.

Хотын дарга Д.Сумъяабазар “Бидний тооцоолж байснаас олон тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа учаас хөдөлгөөнийг хумих байдал руу орохгүй бол эрсдэл дагуулж байна. Маргаашаас эхлээд нийтийн тээврийн хэрэгсэл 07:00-10:00, 17:00-20:00 цагийн хооронд хатуу цагийн хуваарьт шилжиж байна. Явганаар явж байгаа хүмүүсийг ч цэгцэнд оруулна. Бусад үед хөдөлгөөн зогсоно” гэв

ЦЕГ-ын дэд дарга Ж.Амгалан “Монголчууд бид амьдралын хэвийн горимдоо буцаж орохын тулд сахилга баттай байх хэрэгтэй. Улаанбаатарын замын хөдөлгөөний нягтрал хөдөлгөөн 30 мянга орчим машинаар өнөөдрийн хувьд нэмэгдлээ. Замын уулзвар дээр цагдаагийн алба хаагчид ялгалт хийж байгаа. Энэ байдлыг ялгахын тулд түр зогсолт хийж бана. Цаашид хөдөлгөөний нягтралыг албадлагаар сийрэгжүүлэхгүй бол болохгүй байна. Цагдаагийн алба хаагчдын тавьсан шаардлагыг иргэд зөв ойлгож, онцын шаардлагагүй бол хөдөлгөөнд оролцохгүй байхыг хүсэж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Цахим залилангаас сэргийлэх 7 зөвлөмж

“Цахим залилангаас урьдчилан сэргийлэх олон улсын долоо хоног”-ийг дэлхий нийтээр 11-р сарын 15-21-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байна. Улс орны хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарлаж, цахимаар төлбөр тооцоогоо хийж буй энэ өдрүүдэд та ч бас цахим хэтэвчнийхээ аюулгүй байдалд анхаарч, эрсдэлээс урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжүүдтэй танилцаарай.

Цахим гэмт хэрэг үйлдэгчид цар тахлын үүсээд буй нөхцөл байдлыг ашиглан иргэдийн регистрийн дугаар, дансны болон картын дугаар, интернэт банкны нэвтрэх нэр нууц үг зэрэг нууцлалтай мэдээллийг олж авах зорилготойгоор албан ёсны, тун үнэмшилтэй харагдахуйцаар бэлтгэсэн хуурамч мэдээ мэдээлэл, хуурамч и-мэйл илгээдэг тул та бүхэн сонор сэрэмжтэй байгаарай.

  1. COVID-19 вирустэй холбоотой аливаа цахим мэдээлэлд итгэж, хуурамч и-мэйлийн хавсралтыг нээхгүй байх;
  2. Баталгаат бус вэбсайт болон холбоос дээр дарахгүй байх;
  3. Corona Live 1.1 Android аппликэйшн эсхүл ижил төрлийн аппликэйшн татаж авахгүй байх;
  4. Өмнө нь хандаж байгаагүй онлайн сайтаас худалдан авалтын захиалга хийхгүй байх;
  5. Сайн санааны үүднээс хандивын аянд оролцохдоо болгоомжтой байж, интернэт банкны нэвтрэх нэр нууц үгээ оруулахгүй байх;
  6. Олон улсын эсхүл автомат дуудлагыг хүлээн авахдаа тоон дээр дарахгүй байж, дуудлагыг таслах;
  7. Мессежээр болон олон нийтийн чатаар ирэх холбоос дээр дарахгүй байж, өөрийн мөнгө болон мэдээллээ алдахаас сэрэмжлэхийг зөвлөж байна.

Банк хэзээ ч өөрийн албан ёсны интернэт банк болон аппликэйшнээс бусад сувгаар таны нэвтрэх нэр, нууц үг зэрэг нууцлалтай мэдээллийг асуудаггүй болохыг анхаарна уу. Үүнээс гадна COVID-19 цар тахалтай холбоотой мэдээ мэдээллийг зөвхөн Эрүүл мэндийн яам болон бусад албан ёсны эх сурвалжаас баталгаат сувгаар авч байхыг зөвлөж байна.

Зөвлөмжийг бэлтгэсэн: ХААН Банк


ХуваалцахЖиргэх

Categories
мэдээ нийгэм

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон таван хүнд хариуцлага тооцжээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өчигдөр 45 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 25 дуудлага бүртгэгджээ.

Зам тээврийн ослын улмаас нэг хүн гэмтсэн байна.

Мөн нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон таван жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Жолооч та бүхэн Замын хөдөлгөөний дүрмээ мөрдөж, сахилга баттай хөдөлгөөнд оролцохыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Эх сурвалж: ТЦА

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Х.Баттулга ипотекийн зээлийн хүүг чөлөөлж, төлбөрийн хугацааг хойшлуулах албан бичгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга цар тахлын үед иргэн, өрх, аж ахуйн нэгжийг эрсдэлээс хамгаалах асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өнөөдөр албан бичиг хүргүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга цар тахал дотоодод алдагдан тархсан энэ үед хатуу хөл хорио, цар тахлын дэглэмд улс орны хийгээд ард иргэдийн амьдрал хэвийн үргэлжлэх, удаан тэсэх боломжгүйг сануулж, Ерөнхий сайдын хувиар үүнд анхаарч, нэн тодорхой, шийдэмгий арга хэмжээг даруй авч хэрэгжүүлэхийг төрийн тэргүүний хувиар үүрэг болголоо.

Эн тэргүүнд, айл өрх бүрийг тухайлан дэмжсэн, бодит дэмжлэг, туслалцаа болох тусгай бодлогыг гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд үүний хүрээнд төрөөс өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, 2020 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн дотор хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрх бүхий ваучераар (эрхийн бичиг) олгох хэрэгтэй гэжээ.

Энэ бодлого, хөтөлбөр нь нийт өрхийн амьжиргааг дэмжихээс гадна айл өрхөөрөө дамжуулан нийт 900 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүддээ өгч буй бодитой, үр дүнтэй, чиглэсэн дэмжлэг болж чадна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.

Түүнчлэн гамшигтай тэмцэхэд зарцуулагдаж байгаа төсвийн болон хандив тусламжийн хөрөнгө ил тод бус, хардлага эргэлзээ төрүүлэх, хэт даамжирвал ард түмний жигшил, дургуйцлийг дээд зэрэгт хүргэн өдөөх хэмжээнд хүртэл асуудлыг хурцатгах хаалттай, бүрхэг байдлаар зарцуулагдаж болохгүйг санууллаа.

Тодруулбал, цар тахалтай холбогдуулан гадаад улс орон, олон улсын болон дотоодын байгууллага, иргэн, аж ахуйн нэгжээс Засгийн газарт 562,400,000 ам доллар буюу өнөөдрийн ханшаар тооцож үзэхэд 1.6 их наяд төгрөгийн хандив тусламж, хөнгөлөлттэй зээл олгосон байна. 2020 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого төсвийн тодотголд батлагдсанаар 9.7 их наяд байгаа бөгөөд Засгийн газрын хүлээн авсан хандив тусламж, хөнгөлөлттэй зээл энэхүү төсвийн орлогын 16 хувьтай тэнцэх хэмжээний байх тул зарцуулалтыг ард түмэндээ ил тод тайлагнаж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, итгэлцлийг зохих ёсоор нь бэхжүүлж, болзошгүй эрсдэлээс сэргийлэн, гамшгийн хүнд үеийг хамтын хүчээр даван туулахыг чухалчлах нь зүйтэй гэжээ.

ЦАР ТАХЛЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНДЭРСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА:
  1. Төсвийн зардлыг эрс хумьж, хэмнэсэн хөрөнгөөр бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл олгох, банк, банк бус санхүүгийн байгууллага, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний зээлийн хүү, төлбөрийн хугацааг зургаан сараас доошгүй хугацаагаар хойшлуулах;
  2. Хөдөлмөр эрхлэгч иргэдээ хатуу хөл хорионы хугацаанд дэмжиж, төрийн албан хаагчаас бусад хөдөлмөр эрхлэгчдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний тэтгэлгийг төрөөс олгох;
  3. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн аливаа хэлбэрийн түрээсийн төлбөрийг хөнгөлөхөд чиглэсэн цогц хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх;
  4. Нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг зургаан сараас доошгүй хугацаагаар хойшлуулах;
  5. Ипотекийн зээлийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх, төлбөрийн хугацааг 2021 оны нэгдүгээр сараас эхлэн зургаан сараас доошгүй хугацаагаар хойшлуулах зэрэг эдийн засгийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг уг албан бичгээр Монгол Улсын Ерөнхий сайдад санал болголоо.
Categories
мэдээ цаг-үе

А.Амбасэлмаа: Сэлэнгэ аймгийн голомтод 150 гаруй хүнээс шинжилгээ авахад 5 хүнээс коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр гурав дахь мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Нийслэлд хийгдсэн 835 шинжилгээнд коронавирус илээргүй байна.

Сэлэнгэд 150 хүнд PCR шинжилгээ хийхэд таван тохиолдол батлагдлаа. 395 тохиолдолд түвгэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд мөн таван тохиолдолд эерэг хариу гарлаа. Түргэвчилсэн тестээр эерэг гарсан 22 тохиолдлыг шинжлэхэд тав нь PCR шинжилгээгээр батлагдсан байна.

Дархан-Уул аймагт сэжигтэй тохиолдлыг шинжлэхэд онош батлагдсан. Ингээд төмөр зам дагасан голомтод нийт 10 батлагдсан тохиолдол бүртгэгдлээ.

Ингээд нийт батлагдсан тохиолдол 440 боллоо” хэмээв.

Өнөөдөр нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны ажиглалтад шилжсэн болохыг А.Амбасэлмаа дарга нэмж хэлсэн юм.

Categories
гадаад мэдээ

Молдавын ерөнхийлөгчөөр Майя Санду тодорлоо

Молдавын ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн ням гаригт болж өндөрлөлөө. Тус улсын сөрөг хүчний тэргүүн Майя Санду энэ удаагийн сонгуульд ялалт байгуулжээ. Ажиглагчдын онцолсноор М.Сандуг Молдавын томоохон хот суурин газрын иргэд, Европын талыг баримтлагчид, мөн өсвөр залуу үеийнхэн түүний төлөө саналаа илүүтэй өгсөн нь ялах үндэслэл болсон гэнэ.

Харин тус улсын одоогийн төрийн тэргүүн Игорь Додоныг уламжлалт үзэлтнүүд, хөдөө аж ахуйн бүс нутгийнхан, ОХУ-ын талыг баримтлагчид дэмжжээ. Улмаар Молдав улс ирэх дөрвөн жилд барууны талыг баримталсан бодлого явуулах нь тодорхой болж байгаа юм.

Д.ЦЭРЭНДОЛГОР