Categories
мэдээ цаг-үе

Б.Баатархүү: Худал мэдээлэл тараасан зургаан иргэнийг тус бүр 500 мянган төгрөгөөр торгосон

Цар тахалтай холбоотойгоор улс даяар бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, хөл хорио тогтоосон үед цахим орчин ашиглан тодорхой төрлийн гэмт хэргүүд үйлдэгдэж байгаа талаар ЦЕГ-аас мэдээлэл өглөө.

ЦЕГын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.БаатархүүБүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед олон нийтийг төөрөгдүүлсэн илт худал мэдээллийг цахимаар түгээсэн нийт 44 зөрчлийн шинжтэй үйлдлийг цагдаагийн байгууллагаас холбогдох хууль, Зөрчлийн тухай хуулийн дагуу шалгаж байна.

Үүний хүрээнд зургаан иргэнийг тус бүр 500,000 төгрөгөөр торгож, 21 төрлийн хууль бус контентийг устгуулж 38 зөрчлийг харьяаллын дагуу шалгаж байна. Өчигдөр гэхэд л олон нийтийн сүлжээнд Монгол Улсын хилийг 19 километр дотогш татсан байна гэх худал мэдээлэл тарсан. Уг мэдээлэлтэй холбоотойгоор Хил хамгаалах ерөнхий газраас холбогдох тайлбар залруулгыг гаргаж, Цагдаагийн байгууллагад үүнийг шалгуулах хүсэлт ирүүлсэн. Үүний дагуу Эрүүгийн хуульд заасан худал мэдээлэл тараах гэдгээр хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Уг мэдээллийг анхлан тараасан байж болзошгүй иргэн О, Э, Т, Э, Д гэгчийг холбогдуулан шалгаж байна. Эдгээр мэдээллийг устгуулсан ч зарим хүн санаатайгаар уг мэдээллийг түгээх байдал тогтоогдож байгаа. Тухайн хүмүүст холбогдох хуулийн дагуу шалгалтын ажиллагаа явуулна” гэв.

Categories
мэдээ цаг-үе

Ч.Хүрэлбаатар: Ерөнхийлөгчийн гаргасан саналын 5 нь дэмжигдсэн

Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга айл өрх, ААН, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор 1 сая төгрөгийн дэмжлэгийг иргэдэд үзүүлэх үүнээс 200 мянган төгрөгийг бэлнээр 800 мянган төгрөгийг ваучер хэлбэрээр олгох болон жижиг дунд бизнес эрхлэгчдийн түрээсийн төлбөрийг хөнгөлөх, банкны зээлийн хүүг хойшлуулах зэрэг 6 саналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан тоотоор явуулсан.

Өнөөдөр болсон Засгийн газрын хуралдааны үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Ерөнхийлөгчийн явуулсан албан тоотын талаар хэлэхдээ:

-Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн аливаа хэлбэрийн түрээсийн төлбөрийг хөнгөлөхөд чиглэсэн цогц хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх тухай Ерөнхийлөгчийн санал Засгийн газарт дэмжигдсэн.

Санал дотор ороод, худалдааны төв болон худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр талбай түрээсэлсэн албан татвар төлөгчийн түрээсийн төлбөрөөр нь түрээслүүлэгчийн орлогыг хасаж тооцох тухай хууль санаачилж УИХ-д оруулж, батлуулхаар өгсөн. Ерөнхийлөгчийн тавьсан 6 саналаас таван санал орж тусгагдаад явж байгаа хэмээв.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: 11:00 цагаас хойш 963 хүнд шинжилгээ хийхэд 18 хүнээс коронавирус илэрлээ

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “11.00-17.00 цагийн хооронд 963 хүнд шинжилгээ хийхэд 18 хүнээс коронавирус илэрлээ. Эмнэлгийн ажилтан нэг хүн халдвар авсан. Сэлэнгэ аймагт 13 хүн халдвар авсан бөгөөд бүгд Сэлэнгэд халдвар авсан иргэний ойрын хавьтлууд байна.

11-р сарын 13-нд “Эмоци продакшн”-ы тоглолт үзсэн иргэд ХӨСҮТ-д хандаж шинжилгээ өгөх тал дээр хойрго хандаж байна” гэлээ.

Д.БАТТОГТОХ

Categories
мэдээ цаг-үе

24 цагийн хугацаанд нийтийн тээврээр 72802 хүн зорчжээ

Улс даяар бэлэн байдлын зэрэгт шилжиж хол хорио тогтоосонтой холбоотойгоор нийтийн тээврийн автобуснууд цагийн тусгай горимоор тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа. Өнөөдрөөс эхлэн хувийн болон нийтийн тээврийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож нийтийн тээврийн үйлчилгээг 07:00-10:00, оройны 17:00-20:00 цагийн хооронд явуулахаар болсон. Өнөөдөр нийт 92 чиглэлд 860 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон байна. Харин өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийтийн тээврийн хэрэгслээр 72802 хүн зорчжээ.

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд гарч буй автобуснуудад ариутгал халдваргүйжүүлэлтийг өдөр бүр 06:00-10:00 цагийн хооронд рейс бүрт 19 эцсийн зогсоол, 10 дундын зогсоол дээр тусгай зөвшөөрөлтэй таван аж ахуй нэгж хийж байна.

Categories
мэдээ цаг-үе

Засгийн газраас авч хэрэгжүүлэх 23 арга хэмжээ

Засгийн газраас 23 арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

Үүнийг танилцуулъя. Үүнд:

1. Хүүхдийн 100 мянган төгрөг 2021.07.01 хүртэл олгоно

2. 2020.11.01-2021.07.01 хүртэл НДШ төлөөгүй төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад ААН, байгууллагыг алданги, торгуулиас чөлөөлөх

3.ААН, байгууллагын төлбөл зохих татварт алданги тооцохгүй

4. Түрээсийн орлогод ногдуулах төлбөрийн хөнгөлөлт олгох

5. Импортын зарим хүнсний бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлнө. Дотоодын бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлөх

6. ААН-үүдийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах

7. Ипотекийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах

8. Банк, ББСБ-ын нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүй байх арга хэмжээ авах

9. Уурхайчдын аюулгүй байдлыг хангах

10. Экспортын бүтээгдэхүүний гарцыг хэвийн үргэлжлүүлэх

11. Хилийн боомтын үйл ажиллагаанд халдвар хамгааллыг сахих

12. Халдваргүйжүүлэх арга хэмжээ авах

13. Импортын халдвар хамгааллын тодорхой татвараас чөлөөлөх

14. Татвар төлөгчдын татварыг хөнгөлснийг сурталчлах

15. Татварын үйл ажиллагааг цахимжуулах

16. Татвар төлөгчийн хүсэлтээр татварын өрийг тухай бүрд суутгах

17. Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн, бизнесийн сэргээхэд чиглүүлэх. Тус сангийн үйл ажиллагааг идэвхжүүлэх

18. Төсвийн, төрийн өмчийн байгууллагуудад үйлчилгээ үзүүлсэн иргэд, байгууллагад төлбөрийг шуурхай олгох

19. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих

20. Тендерийн хугацааг 12 сарын 4-н хүртэл сунгах

21. Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх

22. ААН-ын үйл ажиллагааг хэвийн явуулахад анхаарах
23. Ариутгал, хамгааллыг хий

23. Ариутгал, хамгааллыг хийх

Categories
мэдээ нийгэм

НМХГ-аас оюутны дотуур байрнуудад ариутгал, халдваргүйтгэл хийж байна

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас коронавирусийн халдварын үед цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Их дээд сургуулиудын оюутны есөн дотуур байрны 15400 мкв талбайд ариутгал,халдваргүйтгэл хийжээ. Коронавирусийн голомтод тооцогдсон иргэн Д-ийн явсан маршрутын 15 объектод ЗӨСҮТ-ийн заавар, зөвлөмжийн дор Түвшин билэг Төгөлдөр ХХК ариутгал халдваргүйтэлийг хийж байна. Өнөөдрийн /2020.11.18/ байдлаар Сонгинохайрхан дүүрэг 12 дугаар хороо, Хан-Уул дүүргийн яармагийн эрүүл мэндийн төвд нийт 1020 мкв талбайд халдваргүйтгэл хийсэн байна. Үргэлжлүүлэн Хан-Уул дүүргийн оношилгооны цэгүүдэд халдваргүйтгэл хийнэ хэмээн мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цахилгааны төлбөрөө цахимаар төлөөрэй

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас хэрэглэгчиддээ цахимаар цахилгааны мөнгөө төлөхийг уриаллаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Амархан хийж болох хоолнууд


1.Улаан лоолийн соустай паста

Орц:

  • Сонгино- 1 ширхэг
  • Лууван- 1 ширхэг
  • Сармис- 3 хумс
  • Оливын тос
  • Савласан шош- 150 гр
  • Ус- 1 л
  • Улаан лоолийн шүүс- 200 гр
  • Гоймон- 200 гр

Хийх арга: Лууван, сонгино, сармис зэргээ шоо дөрвөлжин хэлбэртэй хэрчээд оливын тосонд хуурна. Үүндээ шошоо нэмэн 2 минут дахин хуурах бөгөөд улаан лоолийн шүүс болон усаа нэмээд сайтар хутгаарай. Мэдээж шөлөндөө гоймонгоо хийж чанах бөгөөд 10 минутын дараа гэхэд л таны хоол бэлэн болох юм. Хэрэв та хүсвэл хоолондоо бяслаг үйрүүлж өгч болно.


2.Амтат төмс

Орц:

  • Төмс- 900 гр
  • Цагаан цуу- 1 аяга
  • Давс- 1 халбага
  • Масло- 2 халбага
  • Хар перец- нэг чимх
  • Сармис- 2 хумс

Хийх арга: Төмсөө зузаан, тахир хэлбэртэй хэрчинэ. Сармисаа хальслаад мөн хэрчээрэй. Төмс, аяга цагаан цуу, халбага давс зэргээ нийлүүлэн тогоонд хийгээд дээрээс нь бага зэрэг ус хийж буцалгаарай. 20-25 минут гал дээр байлгахад ерөнхийдөө болно. Хайруулын тавгаа халааж, масло хийх бөгөөд чанасан төмсөө шарж, давс, перецээр амтлан 8-10 минут болгоорой.

3.Төмс, хулуутай тахианы гуя

Орц:

  • Төмс- 3 ширхэг
  • Хулуу- 150 гр
  • Тахианы мөч- 600 гр
  • Оливын тос
  • Давс, перец
  • Гич- 4 халбага
  • Сонгино- 1 ширхэг

Хийх арга: Сонгиноо жижиглэн хэрчинэ. Үүндээ гич, 2 халбага оливын тос нэмж, тахианы мөчөө амтлах юм. Махаа 20-30 минут битүү тагтай саванд хийж байлгаарай. Төмсөө дугуй, хулуугаа шоо дөрвөлжин хэрчих юм шүү. Эдгээрийгээ шарах шүүгээний тавиур дээр өрж тавин, давс, перец болон оливын тосоор амтлах хэрэгтэй. Харин үүний дээрээс тахианы мөчөө тавьж, 190 хэмд 30-40 минут байлгана.

  • Төмсний омлет

Гадуур гарах бүртээ эрсдэл үүрч буй энэ үед хүнсээ тэр бүр цуглуулж чадахгүй, оройн хоолонд хийх материалгүй байгаа бол гуравхан орцтой Испани омлетийг хийж үзээрэй.

Орц:

  • Төмс
  • Өндөг
  • Сонгино

Хийх арга: Төмсөө дөрвөлжин, сонгиноо урт хэрчинэ. Төмсөө давсаар амталж, зөөлөн галаар 5 минут хуурсны дараа сонгиноо нэмж, дахин 10 минут хуурна. Энэ хооронд хэсэг таглаатай байлгаж байгаад үе үе хутгаж доороо түлэгдэхгүй байхыг анхаарах хэрэгтэй. Төмсөн дээрээ дарахад няцарч байгаа бол болсон гэсэн үг. Болсон төмсөө өндөгтэйгөө хольж, перцээр амтална. Өндөг, төмсний холимогоо зөөлөн гал дээр нэг талд 5-6 минут, эргүүлсний дараа 3 минут шараад болгоно. Гал ширүүдвэл аргуу болдог тул маш зөөлөн галаар болгоно.

  • Хайруулын тавагны пицца

Ингэж хайруулын тавгандаа пицца хийгээд идэх маш амархан шүү. Хүсвэл дотор нь үхрийн мах, тахианы мах, төрөл бүрийн ногоо хийж болно.

Орц:

  • Өндөг
  • Бяслаг
  • Элдэвтэй гурил
  • Бэкон

Хийх арга:. Бэконоо урьдчилан болгоно. Өндгөндөө бага зэрэг давс хийн, хутгаж, зөөлөн гал шарна. Өндгөн дээрээ бяслагаа тавиад, элдэвтэй гурилаа дээрээс нь тавина. Эргүүлээд бяслагаа, бэконоо тавиад, нэг талаас хумин хаана. 2 тал шаргал өнгөтэй болтол шарна.

Бэлтгэсэн: Ч.Биндэръяа

Categories
мэдээ нийгэм

Нөөцийн махыг нийслэлийн 18 байршилд борлуулж байна

Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн 21 байршилд нөөцийн мах худалдааны чанар аюулгүй байдалд мэргэжлийн хяналтын мал эмнэлэг хорио цээрийн хяналтын улсын байцаагчид ажиллаж байна.

Баянгол дүүргийн 3, Баянзүрх дүүргийн 4, Сүхбаатар дүүргийн 3, Сонгинохайрхан дүүргийн 4 /37 дугаар хороо Содон хорооллын дундах талбай, 14 дүгээр хороо Цамбагаравын урд талбай, 1 дүгээр хороо Толгойт Гүнгэрваа төвийн талбай, 11-р хороо Хөтөл автбусны буудал/, Хан-Уул дүүргийн 2, Чингэлтэй дүүргийн 2 /2-р хороо Алтжин бөмбөгөр худалдааны төвийн гадна, 7 дугаар хороо Синго ХХК Хөтөл супер маркетийн авто зогсоол/ нийт 18 байршилд нөөцийн мах худалдан борлуулах цэгүүдэд зарагдаж буй махны чанар, аюулгүй байдалд хяналт хийлээ. Өчигдөр оройн байдлаар 6 дүүргийн 18 байршилд үхрийн мах 6 тн 708 кг, хонины мах 75 тн 109 кг, ямааны мах 660 кг буюу нийт 82 тн 477 кг мах борлуулагджээ.

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Хайлаастын хуучин эцэс /Цан сэн тиан ий ХХК/, Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо Баянхошууны эцэс Жанцан худалдааны төв /Агро нэгтгэл трейд ХХК/, 23 дугаар хороо 1-р хорооллын арын гэр хорооллын дундах худалдааны төв /Жэй икс си эс ХХК/-ийн байршил буюу 2 дүүргийн 3 байршилд нөөцийн мах борлуулагдаагүй байна.

Баянзүрх дүүргийн нөөцийн мах худалдаалж буй 4 байршилд Баяндэмбэрэл ХХК нийт 5500 м2 талбайд халдваргүйтгэл хийсэн.

Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Categories
мэдээ цаг-үе

Говьсүмбэр аймагт тэг зогсолт хийлээ

Говьсүмбэр аймагт нэг хүний шинжилгээнд коронавирус илэрсэн талаар ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлаар мэдээлсэн. Тэгвэл Говьсүмбэр аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж, үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Аймгийн Засаг даргын тамгын газраас “Говьсүмбэр аймагт коронавирусийн тохиолдол гарсантай холбоотойгоор эхний хавьтлуудыг тогтоох, хөдөлгөөнийг зогсоох шийдвэрүүд гарч байна. Төмөр замын ажилтнаас вирус илэрсэн талаарх ЭМЯ-ны мэдээллийн дагуу түргэвчилсэн оношилгоо хийсэн.

Чойр өртөөний ажилчдын дунд хийсэн шинжилгээгээр хоёр хүний шинжилгээ эерэг гарсан тул тусгаарласан. Тэр хүмүүсийн ойр орчмын хүмүүсийг хяналтад бүрэн авч, тэдийг гэрт нь тусгаарласан. Цаашдаа төмөр замын ажилчдын шинжилгээний хариу гарна. Тандалт судалгаа явагдаж байгаа” гэж мэдээллээ.

Мөн Говьсүмбэр аймгийн Онцгой комиссын шуурхай хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Үүнд,

1. Аймаг даяар хатуу хөл хориог тогтоож бүх үйлчилгээний байгууллагууд 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 14 цагаас эхлэн 0 /тэг/ зогсолт хийнэ.
2. Аймгийн замын хөдөлгөөнийг 100 хувь хаана.
3. Аймгийн Онцгой комисс өдөр бүр хуралдаж асуудлуудыг шуурхай шийдвэрлэнэ.