Categories
мэдээ цаг-үе

УИХ-ын чуулган цахимаар хуралдаж байна

УИХ-ын чуулганы хуралдаан цахимаар эхэллээ. Шадар сайд Я.Содбаатар цар тахлын үед УОК болон Засгийн газраас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар УИХ-ын гишүүдэд мэдээлэл өгч байна.

Шадар сайд Я.Содбаатар: Дотоодын халдварын тоо өнөө өглөөний байдлаар 65 болсон. Тодруулбал,

  • Улаанбаатар – 18
  • Сэлэнгэ – 24
  • Дархан-Уул – 8
  • Дорноговь – 1
  • Орхон аймаг – 13
  • Говьсүмбэр – 1 тохиолдол батлагджээ.

2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар цах тахлаас урьдчилан сэргийлэх эрсдэлт нөхцөлд ажиллаж буй эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаагийн албан хаагчид буюу голомтот ажиллаж буй албан хаагчдад 10 тэрбум төгрөгийн урамшуулал олгох шийдвэр гарсан. Үүн дагуу эрсдэлт нөхцөлд ажиллаж буй албан хаагчдад урамшуулал олгосон.

1645 орыг дэлгэхээр бэлтгэл хангагдсан. Оношлуур, эм эмнэлгийн хэрэгслийн нөөц 3 сарын бэлэн байдалд байна. Сэлэнгэ аймагт хоёр, Дархан-Уул, Ховд, Дорнодод нэг нэг лаборатори ажиллаж байна. Улсын хэмжээнд 2241 иргэн 41 байранд тусгаарлагдаж байна. Тусгаарлах байрны түргэвчилсэн хяналт, үнэлгээ хийх ажлыг хийж байна. Эрээнцав боомтыг 12-р сарын 1-нийг хүртэл хаахаар шийдвэрлэсэн.

Categories
мэдээ нийгэм

Ebarimt аппликейшн шинэчлэгдэж “Covid-19” мэдээллийн шинэ цонхтой боллоо

Ebarimt аппликейшн шинэчлэгдэж “КОВИД-19” мэдээллийн шинэ цонхтой болсон байна.

Иргэн та “КОВИД-19” вирусийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг Ebarimt аппликейшнаас шууд хүлээн авах боломжтой.

Коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ авч байгаа цэгүүд, биеийн байдлын асуумж, байршил тэмдэглэх болон холбогдох албанаас өгч буй цаг үеийн мэдээллүүдийг уг аппликейшнд байршуулдаг болжээ.

Categories
мэдээ цаг-үе

Зүүнхараа хотод хатуу хөл хорио тогтоожээ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Дархан хотод Covid-19 илэрсэн тул эрсдэлээс урьдчилан сэргийлж 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн 07:00 цагаас эхлэн Мандал сум буюу Зүүнхараа хотын хэмжээнд тээврийн хэрэгсэл явган зорчигчийн хөдөлгөөнийг хатуу хориглолоо.

Categories
мэдээ цаг-үе

БЗД-ийн дөрвөн иргэний давтан шинжилгээ СӨРӨГ гарлаа

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 17-18-ны өдрүүдэд коронавирусийн сэжигтэй тохиолдлууд бүртгэгдсэн тухай бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл тус дүүргийн 4, 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт дөрвөн иргэнээс авсан PCR шинжилгээнд коронавирус илэрсэн бол 6, 26 дугаар хороонд түргэвчилсэн шинжилгээгээр илэрсэн дөрвөн тохиолдол бүртгэгдсэн тул дүүргийн Засаг даргын захирамжаар хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоосон.

Өчигдөр 20 цагт 6, 26 дугаар хорооны дөрвөн иргэний PCR хариу бүгд сөрөг гарсан байна. Тиймээс дүүргийн Засаг дарга өчигдөр гаргасан эдгээр хорооны нутаг дэвсгэрт хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах тухай 536, 539 дүгээр захирамжуудыг хүчингүй болгосон байна. Мөн тус дүүргийн 4, 9 дүгээр хороотой холбоотой захирамж гарах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Categories
мэдээ улс-төр

Хот, Засаг хоёр хоорондоо таарахаа больжээ

Хот, засаг хоёр үхрийн эвэр шиг хоёр тийшээ харчихаад шийдвэрүүд нь зүгээ олохгүй байна. Шөнө, оройгүй хуралдсаны эцэст Засаг нэг шийдвэр гаргадаг. Нөгөө талд Хот тэс хөндлөн шийдвэр гаргачихдаг. Хоорондын уялдаа холбоо байхгүйгээс болж шийдвэрүүд нь хоорондоо зөрчилддөг. Гарсан шийдвэрээ хамгаалаад хоорондоо үзэлцээд эхэлдэг, бараг л баруун зүүний манлайгаас босч ирэх л дутуу байна. Мөн тэдний шийдвэрүүдээс нь харахад Хот, Засаг хоёулаа амьдрал мэдэхгүй байна. Ухаандаа Хот болон Засгаас хэвлэл мэдээллийн салбарынханд хөл хорионы үед саадгүй зорчих тусгай зөвшөөрөл олгохоор болсон. Энэ нь иргэдийн мэдэх эрхийг зөрчихгүйн тулд хийж байгаа зөв арга хэмжээ байж болох. Гэтэл орчин үед хүн бүр хэвлэл мэдээллийн байгууллага болчихсоныг тэд тооцож үзсэнгүй. Энэ цагт үсэг, бичиг гадарладаг болгон нь сайт байгуулан эрхлэгч болж, хэвлэл мэдээллийн байгууллага удирдаад явж байгаа. Үүнийг Хотын захиргааны гадна үүссэн урт дараалал түвэггүй харчихаж болно. Зөвхөн Хот гэлтгүй адилхан автомашинаар зорчих зөвшөөрөл олгож байсан Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанд үйл ажиллагаа явуулдаг эсэх нь эргэлзээтэй сайтуудын эрхлэгчид олноор хандаж, ачааллыг нь хэд дахин нэмэгдүүлж орхисон байгаа юм. Эцэстээ энэ урт дараалал, ачаалал огт хэрэггүй болсон л доо. Хотоос хэвлэл мэдээллийнхнийг тусгай зөвшөөрөл авахгүйгээр нийслэлд зорчиж болно гэж мэдэгдсэн юм.

Ийнхүү Хот, Засаг хоёр хөрсөн дээр буухад түвэгтэй, хүндрэлтэй, мөн хэн нэгнийхээ ажлыг үгүйсгэсэн, унагасан байдлаар ажиллаад байна. Засгийн газрын шийдвэртэй зэрэгцээд Хотоос өөр нэг шийдвэр гаргахаар алиныг нь биелүүлэх ёстой эсэхэд эргэлзэхэд хүрч байна. Шийдвэр гаргах түвшинд санал зөрөлдөж харилцан бие биенээ үгүйсгэсэн тушаал заавар гарахад аливаа ажил шууд замхардаг. Бүхий л ажил унадаг, ажил цалгардаж удирдлагын хоосон орон зай үүсч дэвшүүлсэн зорилт огт урагш явдаггүй. Тэр ч утгаараа Хот, Засаг хоёрын аль алиных нь ажил явахгүй байна. Ажил явуулах хамгийн шилмэл арга бол нэгнийхээ гаргасан шийдвэрийг нөгөөх нь хөхиүлэн дэмжих, удирдах бүрэлдэхүүн нь нэг амаар дуугарах юм. Ингэж байж ажил урагшилдаг. Одоо Хот, Засаг хоёрын нэн тэргүүний зорилго хөл хориог сайтар сахиулж, цар тахлыг эрсдэл багатай даван туулах. Нэгэнт нэг зорилго чиглэлтэй юм чинь уялдаа холбоотой ажиллаж, саналаа нэгтгэж нэг амаар дуугармаар байна. Тэгж гэмээнэ үр дүн нь илүү байж чадна. Үл чадвал зорилгоо гүйцэлдүүлэхийн төлөө урагш алхана гэдэг улам л бэрх болно. Хот, Засаг хоёр зорилгоо биелүүлж чадахгүй бол төлөөс нь монгол хүний амь нас. Үүнийгээ мэддэг л байгаа даа, энэ Засаг, хотын удирдлага хоёр.
Categories
мэдээ цаг-үе

Улаан бар өдөр

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 19, Бархасвадь гариг. Билгийн тооллын 5, улаан бар өдөр. Өдрийн наран 8 цаг 04 минутад мандан, 17 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр морь, жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гарга, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвижна.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатар хот өдөртөө 1-3 градус хүйтэн байна​

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө үүлшиж, цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 15-17 градус, бусад хэсгээр 9-11 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газраар төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хүйтэрч шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 21-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 15-20 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун хэсгээр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

Дэлхийн бүх цаг үеийн шилдэг 10 хүүхэлдэйн цуврал кино


THE LAST AIRBENDER

Сүүлчийн агаарын шидтэн Аватар буюу Ангийг үзээгүй хүн ховор болов уу. Бяцхан агаарын шидтэн Аватар үнэнч нөхдийн хамт дэлхийг аврах даалгавраа биелүүлэхийн хажуугаар олон адал явдлуудтай учирдаг. Энэ бүтээл нь Америкт хийгдсэн бөгөөд бүх цаг үеийн хамгийн шилдэг хүүхэлдэйн киногоор нэрлэгдсэн байна.

BATMAN


Энэхүү анимэйшн цуврал нь DC комиксийн супер баатар Батмэнээс сэдэвлэн бүтээсэн Америкийн супер баатрын хүүхэлдэйн киноны олон ангит хувилбар юм. Брюс Тимм, Пол Дини, Митч Брайан нарын бүтээсэн. Warner Bros. Animation студиогоос анх 1992 оны 9-р сарын 5-аас 1995 оны 9-р сарын 15-ны хооронд нийт 85 ангитайгаар гарч, Fox Kids сувгаар цацагдсан. Энэхүү цувралыг анимэйшн бүтээлийн ирээдүйн хөгжилд томоохон түлхэц үзүүлсэн бүтээл гэдэг.

SPONGEBOB SQUAREPANTS (1999)


SpongeBob SquarePants бол далайн шинжлэх ухааны багш, аниматор Стивен Хилленбургийн Nickelodeon-д зориулж бүтээсэн Америкийн хүүхэлдэйн киноны инээдмийн телевизийн олон ангит кино юм. Энэхүү цуврал кинонд гол дүрийн баатар болон түүний усан найзуудын усан доорхи зохиомол Бикини ёроол дахь адал явдал, оролдлогыг өгүүлдэг.

ANIMANIACS (1993)


Энэ бол Стивен Спилбергийн Amblin Entertainment-ийн Warner Bros, Animation-той хамтран бүтээсэн Tiny Toon Adventures киноны дараа хийсэн хоёр дахь хүүхэлдэйн цуврал юм. Нийт 99 анги хийгдэж дараа нь “Ваккогийн хүсэл” нэртэй олон ангит уран сайхны кино болон гарсан.

JUSTICE LEAGUE (2001)


Warner Bros, Animation бүтээсэн уг цувралыг комик номын баатруудаас сэдэвлэн бүтээсэн. Хоёр улирлын дараа уг цувралын нэрийг “Justice League Unlimited” болгон өөрчилсөн байдаг.

THE SIMPSONS (1989)


Симсоны гэр бүл цуврал тэртээ 1989 онд бүтээгдсэн хэдий ч одоо дэлхий нийтэд өрнөөд буй хэд хэдэн чухал үйл явдлуудыг зөгнөсөн байдаг. Жишээлвэл: Олныг хамарсан цар тахал, АНУ-ын ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдохыг харуулсан байдаг. Энэ утгаараа Cartoon Network-ийн тус цуврал эргээд олны анхаарлыг татах болсон билээ.

LOONEY TUNES (1930)


Багс Банни туулайг мэднэ л биз дээ. Тэртээ 1930-1969 онд Warner Bros.-ийн бүтээсэн Америкийн хүүхэлдэйн киноны тус цуврал бүх цаг үеийн шилдгүүдийн долоо дугаарт эрэмбэлэгдэж байна.

SCOOBY-DOO: WHERE ARE YOU! (1969)


Warner Bros. Animation for Kids ‘WB-ийн бүтээсэн Америкийн хүүхэлдэйн киноны нууцлаг инээдмийн телевизийн цуврал юм. Арван жилийн хугацаанд анхны Scooby-Doo цуврал гарч ирснээс хойш Scooby-Doo нэртэй хүүхэлдэй 1991 онд дууссан бөгөөд 2001 онд Hanna-Barbera студийг хураан авч, Уильям Ханнагийн нас барснаас хойшхи анхны цуврал юм. [1]

X-MEN: THE ANIMATED SERIES (1992)


X-Men Канад-Америкийн супер баатрын хүүхэлдэйн цуврал кино нь АНУ-д Fox Kids Network суваг дээр 1992 оны 10-р сарын 31-нд нээлтээ хийсэн юм. Энэхүү жагсаалтын 9-д эрэмбэлэглдсэн байна.

KIM POSSIBLE (2002)


Kim Possible бол Диснейн сувагт зориулж бүтээсэн инээдмийн адал явдалт хүүхэлдэйн кино юм. Гол дүр нь өсвөр насны охидод тохиолдох өдөр тутмын асуудлаа зохицуулахын хажуугаар гэмт хэрэгтэй тэмцэх үүрэгтэй өсвөр насны охин Кимийн тухай өгүүлэх юм.

Бэлтгэсэн: Ч.Биндэръяа

Categories
мэдээ

​“Нянгийн эсрэг эмийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх” дэлхийн 7 хоног эхэллээ

Нянгийн тэсвэржилт, түүнээс үүдэн дэлхий нийтийн эрүүл мэнд, хөгжилд тулгарч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүрийн 11 дүгээр сард зохион байгуулдаг “Нянгийн эсрэг эмийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх 7 хоног” аян эхэллээ.

Нянгийн тэсвэржилтийн асуудалд анхаарлаа хандуулж, олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, нянгийн эсрэг эмийн зохистой хэрэглээг дэмжих,нянгийн тэсвэржилтийн тархалтыг бууруулахын тулд салбар хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байна.

Халдвар үүсгэгч нян нь түүний эсрэг эмийн үйлчилгээнд дасан өөрчлөгдөхийг “Нянгийн Тэсвэржилт” гэдэг. Нянгийн тэсвэржилт бий болсноор нянгийн эсрэг эм идэвхгүй болж, эмчилгээ үр дүнгүй болох, эмчилгээний хугацаа уртсах, халдвар тархах эрсдэл нэмэгдэх олон аюулыг дагуулдаг. Үр дүнтэй нянгийн эсрэг эмгүйгээр мэс засал, химийн эмчилгээ зэрэг анагаах ухааны ололт, амжилтэрсдэлтэй тулгарч болзошгүй.

Дэлхий нийтэд хурдацтай тархаж байгаа олон эмэнд дасалтай нянгийн халдвар нь одоогийн байгаа нянгийн эсрэг эмээр эмчлэгдэх боломжгүйд хүрч байгаа дохио юм. Нянгийн эсрэг шинэ эмийн нээлт одоогоор бүрхэг бөгөөд 2019 онд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас 32 антибиотикийн эмнэл зүйн үйлчлэлийг сайжруулах хэрэгтэйг тогтоосон. Гэвч тэдгээрээс зөвхөн зургаа нь хөгжүүлэлтийн шатанд явж байна.

Түүнчлэн чанарын шаардлага хангасан нянгийн эсрэг эмийн хомстол,хүртээмжгүй байдал нь тулгамдсан асуудал болж байна. Тиймээс ДЭМБ нянгийн тэсвэржилтийг нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан 10 асуудлын нэг болж байгааг тунхаглалаа.

COVID-19 цар тахлын үеднянгийн эсрэг эмийг зохисгүй хэрэглэх нь нянгийн тэсвэржилтийн тархалтыг түргэсгэхэд хүргэж болох юм.Нянгийн халдвар хавсарч илрээгүй бол вирусийн халдварын эмчилгээнд антибиотик хэрэглэж болохгүй.

Нянгийн эсрэг эмийг зохисгүй, хэтрүүлэн хэрэглэх, сайжруулсан усан хангамж, ариун цэврийн байгууламжийн хүртээмж хангалтгүй байх,эрүүл ахуйн дадал муу байх, чанарын баталгаатай эмийн хангамж дутагдалтай байх, эрүүл мэндийн байгууллага, мал үржүүлгийн газруудад халдварын сэргийлэлт, хяналт муу байх, иргэдийннянгийн тэсвэржилтийн талаарх ойлголт, мэдлэг дутмаг байх зэрэг хүчин зүйлс нь нянгийн тэсвэржилтэнд нөлөөлдөг.

Энэ жилийн дэлхийн 7 хоногийг 11 дүгээр сарын 18-24-ны өдрүүдэд “Ирээдүйнхээ төлөө манлайлъя” уриан дор Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Мал эмнэлгийн ерөнхий газар, ДЭМБ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран зохион байгуулж байна.

Аяны хүрээнд эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуйн салбарын ажилтнуудад зориулсан цахим сургалт явуулах, нянгийн эсрэг эмийн зохистой хэрэглээний талаар сурталчилгааны материалаар холбогдох байгууллагуудыг хангах, иргэдийн эрүүл мэндийн боловсролд зориулж нянгийн эсрэг эмийн зохистой хэрэглээний талаар мэдээлэл, зөвлөмж зөвлөгөөг цахим хуудас, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан түгээх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулна.

Нянгийн тэсвэржилтийн тархалтыг бууруулахад хүн бүрийн оролцоо чухал болохыг онцлон ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсээс 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа “Нянгийн эсрэг эмийг хариуцлагатай хэрэглэе”амлалт өгөх аянд нэгдэхийг уриалж байна. Тус аянд дараах хаягаар цахимаар нэгдээрэй:

https://pledge.antibioticawarenessweek.org/

Categories
мэдээ цаг-үе

Ирэх сараас тусгай үүргийн нислэг үйлдэнэ

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Шадар сайд Я.Содбаатар “Гадаадад байгаа монголчуудаа бид хоёрдугаар сараас хойш татан авчирж байгаа. Шаардлагатай таван ангилалын иргэдээ олонхийг нь авчирсан. Одоогийн байдлаар тусгаарлах байранд шалгалт явуулж байна. Хөл хорионы хугацаа дуусах хүртэл тусгай үүргийн нислэг үйлдэхгүй. Харин арванхоёрдугаар сараас шат дараатайгаар тусгай үүргийн нислэгээ үйлдэнэ. Одоогийн байдлаар БНСУ-аас ирэх хүсэлтэй иргэн олон байна. Бусад орнуудаас ирэх хүсэлтэй иргэдийн тоо эрс буурсан” гэлээ.