Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Тагтан дээр түгжигдсэн нэг настай охиныг аварчээ

Орон сууцны тагтан дээр бага насны хүүхэд ганцаараа байсныг алба хаагчид аварчээ. Хүүхэд тагтан дээр ганцаараа, түгжигдсэн орж чадахгүй байгаа тухай дуудлага өчигдөр өдрийн 13:41 цагийн орчимд Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг “Энканто таун” хотхоны 209 дүгээр байрны 14 дүгээр давхарт нэг настай охин О нь тагтан дээрээ байсныг алба хаагчид цонхоор орж хаалгыг онгойлгон ээж Т-д хүлээлгэн өгчээ.

Categories
гадаад мэдээ

Суданд цэргийн баазаа байрлуулна

Оросууд цэргийн баазаа Суданд байрлуулахаар болжээ. Талууд уг асуудлаар багагүй хугацаанд зөвшилцсөний дүнд тохиролцоонд хүрсэн байна. ОХУ-ын төрийн тэргүүн холбогдох бичиг баримтыг өчигдөр үзэглэжээ. Гэрээний хүчинтэй хугацаа 25 жил бөгөөд Оросын цэргийн баазыг Улаан тэнгист байрлуулах юм байна. Ингэснээр ОХУ, Араб, Хойд Африкт түшиц газартай болох аж. ОХУ Африк дахь цэргийн ашиг сонирхлоо өргөжүүлэх хүсэлтэй гэдгээ сүүлийн 20 жилд нэг бус удаа илэрхийлж байжээ. Хуучин ЗХУ задарсны дараа ОХУ нь Улаан тэнгист байдаг Эфиопийн Нокра арлаас баазаа эргүүлэн татсан. Ингэснээр “Хар тив” дэх байр суурь нь мэдэгдэхүйц хумигдсан гэх. 2016 оноос ОХУ Африкийн Ливи, Сомалилэнд, Судан гэсэн гурван улсыг товлон бааз байгуулах зорилгоо биелүүлэхийг хичээж иржээ. Эдгээрээс Судантай тохиролцоонд хүрснээр зорилгодоо хүрч байгаа юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Хөл хорионы үеэр гэртээ хийж болох хөгжилтэй зүйлс

Хөл хорионы үеэр хийж болох 20 хөгжилтэй зүйлс ~ ZALUU.COM: Үндэсний  тэргүүлэгч сайт

“Коронавирусийн халдвар тархалт дэлхий даяар сая сая хүний амьдралын хэмнэл, хэв маягт өөрчлөлт оруулж байна. Хүмүүс нийгмийн харилцаанаас холдож, гэрээсээ дураараа гарч, олны дунд орж чадахгүй болж эхэлмэгцээ өөрсдийгөө нийгмийн харилцаанаас хэр хамааралтай, “нийгмийн амьтад” болохыг ойлгож эхлэнэ.

Үүнтэй холбоотойгоор хүмүүст сэтгэл зовнил, нийгмээс тусгаарлагдах айдас төрж байж болох юм” хэмээн Торонтогийн их сургуулийн профессор Лаура Хаурилук “Buzzfeed” сайтад өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.

Тэрээр 2000 онд дэлгэрсэн SARS өвчний үеэр карантинд орсон хүмүүс дунд судалгаа хийж, хөл хорио хүмүүсийн сэтгэл зүйд хэрхэн сөргөөр нөлөөлдөг тухай шинжилгээний өгүүлэл нийтлүүлж байсан. Түүний хэлж буйгаар хөл хорионд орогсод уур, бухимдал, стресс, сэтгэл гутрал, айдас ихээр мэдэрч, хар дарсан зүүд зүүдлэх нь элбэг байсан гэнэ. Түүнчлэн хүмүүс өөрсдөдөө биш, ихэвчлэн гэр бүлийнхэн, ойр дотныхондоо санаа зовж, тэднийгээ өвдөх вий гэсэн айдаст автдаг нь хөл хорионы үеэр сэтгэл зүйд нөлөөлдөг сөрөг хүчин зүйлсийн нэг болдог аж.

Тэгэхээр та шинж тэмдэг илэрсний улмаас өөрийгөө тусгаарлаж буй, вирус туссаны улмаас эмнэлэгт буй, эсвэл зүгээр л гэрээсээ ажиллаж буй, ямар ч шалтгаанаар хөдөлгөөний хязгаарлалтад орсон бай сэтгэл санаагаа тордон дэмжиж, хий айдаст автахгүйн тулд дараах зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлээрэй. Бид салбар бүрийн мэргэжилтнүүдээс санал авч, жагсаалтаа гаргасан юм шүү.

1. Гэртээ байна гэдэг бол эрүүл хооллох боломж

Аюулгүй хоол, хүнс бэлтгэх 5 түлхүүр зарчим

Вирус илэрсэн сургаар хоол хүнсээ нөөцөлж авсан л биз дээ. Тэгвэл одоо тэдгээр хүнсээрээ сайхан эрүүл, амттай хоол хийж идэн, дархлаагаа дэмнээрэй. Өдөр бүхэн хоол хийж идэх нь урт хугацаандаа төвөгтэй санагдаж магад л юм. Гэхдээ нэг хийхдээ нэжгээд өдрийн хоол бэлдэж аваад, хөлдөөгчиндөө хадгалж, өдөр бүр зөвхөн хачир, сүмсээ сольж, өөрчлөөд идээд байж болно шүү дээ. Эрүүл хооллолт бол сэтгэл санаагаа дэмжих хамгийн эхний алхам.

2. Бид зөвхөн амьд үлдэхийн тулд л иддэг гэж үү?

The Sweetest Candy Trends for 2019

Үгүй шүү дээ. Хэрэв та гэртээ олон хоног суух гэж байгаа бол ямар л амттанд дуртай, түүнийгээ нөөцөлж аваарай. Попкорн, резинэн чихэр, самрын тос гээд л юу дуртайгаа таашаан ид. Гэр зуур байхдаа жигнэмэг, нарийн боов хийх нь бас их таашаалтай болохыг туршиж үзээрэй. Мөн цай, кофе, дарс, коньяк гээд өөрийгөө баярлуулах багахан зүйлсийг ч битгий мартаарай.

3. Өөрийгөө хэт их тусгаарлах хэрэггүй

Ганцаардал зүрх судасны өвчин даамжрах эрсдлийг нэмэгдүүлдэг | Peak News

Гэрээсээ хамраа ч цухуйлгалгүй суух нь интроверт нэгний жаргалтай амьдралын биелэл байж болох ч ихэнх хүмүүст гэртээ нэг бүтэн өдөр суухад л бүх амьдралаараа ганцаардсан мэт уйтгарлаж эхэлдэг. Тиймээс ойр дотныхонтойгоо холбогд. FaceTime-аар найзуудтайгаа ярь. Мөн ойр дотны хүн чинь карантинд байгаа бол түүнд сэтгэлийн дэм өгөх зорилгоор утсаар ярьж, дуу хөгжмийн линк илгээж, хөгжилтэй meme явуулаарай. Өвдсөн болон тусгаарлагдсан үед өөрийг нь гэх хэн нэгэн байгааг мэдрэх шиг тайвшрал үгүй билээ.

4. Дасгал хөдөлгөөнийг бүү март

Дасгал, хөдөлгөөн хийх нь мэдрэл муудах эрсдлийг бууруулдаг | Peak News

Дасгал хийх нь сэтгэл зүйд маш эерэгээр нөлөөлдөг болохыг та энэ үед л хангалттай мэдэрч чадна. Youtube- д иог, кардио, зумбагаас авахуулаад хэдэн мянган дасгалын суваг бий шүү дээ. Төхөөрөмж ашиглах шаардлагагүй олон төрлийн хөдөлгөөнийг та гэртээ хийж чадна. Гадаа гарч болохоор бол явган алхах ч мөн сайхан сонголт.

5. Гэрээ цэвэрлэ

Гэрээ хурдан цэвэрлэх хялбар аргууд

Гэр орноо цэвэрлэх нь зөвхөн эрүүл ахуйн талаасаа ч биш, цэвэрхэн гэрт суух тав тух талаасаа ч танд хэрэгтэй. Хаврын их цэвэрлэгээгээ хийхэд тохиромжтой цаг ч таарч байна.

6. Интернэтээр дэлхий ертөнцтэй холбогд

Монголын Цахилгаан Холбоо ХК

Дижитал харилцаа биднийг хэзээ хэзээнээс илүү мэдээлэлтэй, хоорондоо холбоотой байхад тусалж байна. Тэр ч утгаараа та 10 жилийн өмнөхтэй харьцуулахад ганцаардан, гиеүрэх магадлал хамаагүй бага. Гэхдээ интернетийн түмэн мэдээлэл дундаас өөрт хэрэгтэй, үнэн зөв мэдээллээ олж авах нь танд сэтгэл зовнил, айдас хүйдсээ удирдан, өөрөө өөрийнхөө эзэн гэдгээ мэдэрэхэд илүү хэрэгтэй.

7. Энтертайнмент хөтөлбөрүүд заавал үз

20 болон 30 насны ялгааг харуулсан хөгжилтэй зургууд - Senbii.COM

Дан мэдээ үзэж, уншиж суух нь сөрөг сэтгэл хөдлөлийг улам нэмдэг. Тиймээс мэдээ, мэдээллийн хажуугаар хөгжөөнт, цэнгээнт контентуудад цаг гарга. Үзэхийг хүсэж явсан тв шоу, кинонуудынхаа жагсаалтыг гаргаж, уншиж амжаагүй явсан номнуудаа ширээн дээрээ өрж тавиарай. Хөлөгт болон эвлүүлдэг тоглоомнууд ч мөн цагийг зугаатай өнгөрөөх бас нэг сонголт мөн.

8. Сэтгэл зүйчид хандах

Сэтгэл зүйчид хандах цаг болсны ТАВАН шинж

Дээрх зүйлсийг хийгээд ч таны сэтгэл тайван биш хэвээр байвал мэргэжлийн хүнд хандахыг хүсье. Өнөө цагт утсаар, видео чатаар ч харилцан ярилцаж болох сэтгэл зүйн үйлчилгээнүүд бий болсон. Танд туслах эрмэлзэлтэй хүмүүс олон бийг битгий мартаарай.

9. Гэрээсээ ажиллах сэтгэл зүйгээ бүрдүүл

Working from home? HR experts offer a few tips on staying productive

Хүмүүс гэрээсээ ажиллахыг мөрөөдлийн зүйл мэтээр боддог. Өдөржин унтлагын хувцастайгаа буйдан дээр суугаад л, хэний ч хараа хяналтгүй ажиллаад л. Гэвч үнэндээ энэ нь удаан хугацаанд ингэж ажиллах урам зоригийг унтраадаг. Buzzfeed-ийн эрхлэгч Матт Грийнвелл хэдэн жилийн турш гэрээсээ ажилласан туршлагатай нэгэн бөгөөд түүний хэлж буйгаар хэрэв та гэрээсаа ажиллахыг тогтмол, урт хугацааны дадал болгох зорилготой бол өглөө босоод ажилдаа явах гэж буй мэт хувцаслаж, цайгаа ууж, гарах гэж адил өөрийгөө бэлтгэн сэтгэл зүйгээ бүрдүүлэх хэрэгтэй гэнэ. Ажлынхаа дундуур хүмүүстэй харилцах хэрэгцээгээ хангаж, утсаар ярьж, ажлынхантайгаа дүрст дуудлага хийх зэргээр өөрийгөө амраагаарай. Мөн өдрийн хоолны цаг, ажил дуусах цаг зэргийг ягштал баримтлах нь тустай хэмээж.

10. Ариун цэврийг сахиж, эрүүл байх нь хамгаас чухал

Ариун цэвэр сахихтай холбоотой 10 сонирхолтой баримт

Коронавирусийн халдвараас сэргийлэх болон бусдад халдаахгүй байх хамгийн зөв арга бол ариун цэврийг сахих. Тэр дундаа гараа савандаж угаах болон ариутгах нэн тэргүүнд. Нэгэнт цэвэрхэн гартай бол хоолоо сайн идээд, өөрөө өөртөө эелдэг хандаж, биеэ тордон суугаарай. Бас өөртөө сайхан хандсан шигээ хөршдөө сайн хандаарай. Хэцүү цаг үед хүмүүс нэг нэгнээ дэмжин, хайрлахаас өөр чухал зүйл үгүй сэн билээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Муурны дуу авиаг хүний хэл рүү хөрвүүлдэг аппликейшн зохиожээ

Муурын дуу авиаг хүний хэлээр хөрвүүлдэг ухаалаг хүзүүвч

Амьтад дуу авиагаараа өөрийн хүслээ илэрхийлдэг хэмээн амьтан судлаачид үздэг аж.

Тэр дундаа тэжээвэр амьтад болох нохой, муур өөрийн эзэндээ өлсөх, цангах, ганцаардах, бие засмаар байгаа үедээ өөрийн санаагаа дуу авиагаараа илэрхийлэх нь бий. Харин гярхай эзэн тэжээвэр амьтныхаа үйл хөдлөл, гаргах дуу авианаас нь юу хүсээд байгааг төвөггүй мэддэг.

Өмнө нь Амазоны инженер байсан, Алескаг бүтээхэд хувь нэмрээ оруулсан, өдгөө Аквелон хэмээх техникийн компанид ажилладаг Хавьер Санчес муурны дуу авиаг хүний хэл рүү хөрвүүлдэг MeowTalk хэмээх аппликейшн бүтээжээ.

Хавьер Санчес “Муурнууд үгсийн сантай, энэ нь бүр шинжлэх ухаан байсныг би 10 жилийн өмнөөс мэдсэн. Мөн 2017 онд би “уурны нууц хэл” гэсэн подкастыг сонсоод тус аппликейшнийг хийх санаагаа баталгаажуулж байлаа. Алекса компанид ажиллаж байхдаа би муурны өвөрмөц дуу авиаг хүний хэл рүү хөрвүүлэх технологийг бий болгох боломжтойг мэдсэн” гэжээ. MeowTalk програм нь муурны өвөрмөц дуу авиаг нарийвчилсан хиймэл оюун ухаан ашиглан орчуулах юм.

Муурнуудад нийтлэг хэл байдаггүй ч ерөнхий есөн дуу авиаг гаргадаг байна. Жишээ нь “Би өлсөж байна”, “Би шаналж байна” эсвэл “Би уйдаад байна” гэсэн өгүүлэмжтэй байдаг гэнэ. Эзэд муурныхаа өвөрмөц дуу хоолой, хүслийг мэдэхийн тулд зөв гэж үзвэл муурныхаа авиаг шинээр тэмдэглэж, програмыг илүү нарийн тохируулах боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

Зөвлөмж: Гэртээ орохдоо юунд анхаарах вэ

Иргэн та шаардлагатай тохиолдолд гэрээсээ гарсан бол орж ирэхдээ үедээ юуг анхаарах талаар Эрүүл мэндийн яамнаас дараах зөвлөгөөг бэлтгэснийг хүргэж байна.

Гэртээ орох үед:

Гэртээ гадуур өмссөн гуталтай явахгүй байх

Хувцсаа гэртээ сэгсрэхгүй байх

Хэрэглэсэн нэг удаагийн амны хаалтыг уутанд хийж, тагтай хогийн саванд хаях

Бага насны хүүхдийг тэвэрч, үнсэхгүй байх

Гараа савандаж угааж халдваргүйжүүлсний дараа хүүхэдтэйгээ харьцах

Давс, сода, нимбэгний уусмалаар ам, хоолойгоо зайлах

Даавуун амны хаалтыг савандаж угааж, индүүдэх

Гэртээ байх үед:

Худалдаж авсан бүтээгдэхүүний сав, баглаа боодлыг сайтар арчих

Жимс, хүнсний ногоог урсгал усанд сайтар угаах

Хүний гар олон хүрэлцдэг хэсгийг угааж цэвэрлэх, халдваргүйжүүлэх

Ор хөнжлийн даавуу, алчуурыг угааж, индүүдэж хэрэглэх

Бие засах газар гэрийн гадна байрладаг бол гэрийн шаахайгаа с

.

Categories
гадаад мэдээ

ДЭЛХИЙН ДАЙН

Коронавирусийн довтолгоо дэлхийгээр тархаж, “Дэлхийн дайн” дэгдээлээ, тархалтыг дэлхий хяналтнаас алдлаа, шинжлэх ухаан сөхөрлөө гэж НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл мэдэгдсэнээс хойш сар гаруйн хугацаа өнгөрлөө. Гэхдээ шинжлэх ухааны өнөөгийн түвшин балчирдсан ч танигдаагүй вирусэнд эрдэмтэд сөхрөөгүй, тайлж тайлбарлахад төвөгтэй олон асуудал дээр дэлхийн тэргүүлэх эрдэмтэд вирусологичид, эпидиомологичид, имуннологичид, биологичид, молекулын онолчид жижиг жижиг команд баг болон зохион байгуулалтад орж оньсого таавар шиг юмнуудын ард гарсаар байна, гайхшруулсан сорилт туршилт хийж концепци гарган эмпирик түвшний судалгаагаар баталгаажуулсаар байна. Үүний нэг нь хоёрдугаар давлагааны асуудал.

НЭГДҮГЭЭР ДАВЛАГАА ДУУСААГҮЙ БАЙХАД ХОЁРДУГААР ДАВЛАГАА ЭХЭЛЧИХЛЭЭ

ДЭМБ, хоёрдугаар давлагааны асуудал дээр үнэхээр цаг алдсан, одоо ч концепцигүй байсаар байна гэж Европын холбооны комиccиаратын газраас хатуу шүүмжиллээ, Европын холбоо, ДЭМБ-д итгэхгүй байгаа тухайгаа өчидөр мэдэгдсэн, энэ тухай дор өгүүлэх болно.

ХОЁРДУГААР ДАВЛАГАА ГЭЖ ЧУХАМ ЮУГ ХЭЛЭЭД БАЙНА ?

Koронавирус нь өөрийн гэсэн эд эсгүй, гаднаас довтлогч бөмбөлөг биет, тэр бөмбөлөг дотор нь шинж чанараа алдахгүй хадгалдаг дотоод чанар байдаг, түүнийг штамм гэж нэрлэнэ. Энэ бөмбөлөг нь цусанд нэвтрэн орж уургаар хооллоно, ялангуяа аутоимунны өвчтэй хүний дархлаатай садарлаж дархлаа болон уургийн эд эсийг биен дээрээ наалдуулж гадарга дээрээ үй олон товруу үүсгэн улмаар өргөс шиг арзгар хэлбэр үүсгэнэ, тэрий нь хэлбэр байдлаар нь титэм гэж нэрлэжээ.

Нисдэг хулганаас үүдэлтэй коронавирус бүлгийн SARS CoV-2 вирусийн тархалтыг ДЭМБ “Covid-19” гэж кодолсон юм. Яг нэг төрлийн вирус шинж чанараа өөрчлөх чадвартай, өөрөөр хэлбэл штаммаа солихгүйгээр шинж чанараа өөрчилж чадна, энийг л мутаци гээд байгаа юм. Герман Данийн эрдэмтдийн баг (судалгаа дандаа багаар явагдаж байгаа), ковидыг судлах явцдаа шал өөр шинжтэй, анхны вирусээс илүү түрэмгий, асар хурдтай вирустэй тулгарсан, анхандаа шинэ вирус гараад ирлээ гэсэн таамаглалаар лабораторийн гүнзгийрүүлсэн судалгаа хийсээр шинэ вирус биш SARS CoV2-ын штамм хэвээр байна, харин шинжээ хувиргасан байна гэсэн дүгнэлтийг гаргаж ДЭМБ-д мэдэгдсэн байдаг. Улмаар судалгаа шинжилгээгээ үргэлжлүүлж хүнээс булганд халдаад эргээд хүнд халдварласан болохыг тогтоож ковидын вирус мутацлагдсан болохыг зарласан. Эрдэмтэд шинэ код өгч энийгээ баталгаажуулахаар ДЭМБ-д хүргүүлсэн байна. ДЭМБ шуурхай арга хэмжээ авалгүй цаг алдсаар арваннэгдүгээр сарын 7-нд вирус мутацлагдсаныг хүлээн зөвшөөрч хоёрдугаар давлагааг албан ёсоор зарласан байна. Яг энэ зарлагдах үед хоёрдугаар давалгаа аль хэдийнэ дэгдэлтийн шатандаа орж, Дани, Голланд, Испани, Швед, Италийг хамран Европын нэлээд орнууд хяналтнаас алдсан. Дани болон нэлээд орнууд булганы аж ахуйгаа хааж булгыг устгалд оруулжээ.

ШИНЭ ТАХАЛ ГЭЖ ЮУ ВЭ?
Штамм бүрэн солигдохыг шинэ тахал үүслээ гэж ярина. Нисдэг хулгана бүхэлдээ 200 орчим коронавирусийг тээж явдаг, түүнээс 40 орчим нь хүнд халдах чадвартай, гэхдээ шууд биш ямар нэг амьтнаар дамжин халдварлах боломжтой, ямар амьтнаар гэдэг нь тодорхой бус, тайлагдаагүй оньсого, шинжлэх ухааны өнөөгийн түвшин ийм байна. Шинэ тахал үүссэнийг америкийн эрдэмтэд мэдээлчихсэн байгаа, энэ нь НУПАХ вирус, Бангладеш, Энэтхэгийн жимсний нисдэг хулгана гэгчээс гарал үүсэлтэй юм. Хүнд халдварласан тархалтын шатандаа байгаа вирус, тархалт харьцангуй удаан, гэхдээ айхавтар харгис шинжтэй, нас баралтын индекс 90% гэж тогтоогдсон, халдвар авсан 10 хүн тутмын 9 нь устгалд орж байна гэсэн мэдээтэй байгаа юм. Хүнээс хүнд халдсан тохиолдол одоохондоо бүртгэгдээгүй байгаа ч штамм шинжээ хувиргах нь цаг хугацааны асуудал гэдгийг эрдэмтэн судлаачид анхааруулсаар байна.
ЕВРОПА бүхэлдээ коронавирусийн хоёрдугаар давлагааны тархалтыг хяналтнаас алдсаан, тэрийгээ ч хүлээн зөвшөөрч байгаа, дэгдэлт дэлбэрэлт болоод нэлээд цаг хугацаа өнгөрчихлөө. Хяналтанд буцааж оруулна гэдэг маш ярвигтай байна. Ихэнх орнууд хатуу, хөнгөн, хэсэгчилсэн гээд янз янзын локдаунд орлоо. Цагийн байдал маш хүнд байна. Бельги, Польш гэх зэрэг зарим оронд ямар ч хамаагүй (апатиа) байдал үүсчээ. Апатиа, делюзион байдлын ойлголтуудыг би тойм мэдээгээр тайлбарлаж байсаан, бидний аман ярианы “шооровноо” гэдэгтэй л адилхан утга юмуу даа, бүх юм хамаагүй болсоон гэсэн үг. Түргэн тусламж гагцхүү үхэж байгаа хүнийг авахаар очно. түргэний эмч гэж байхгүй, дандаа сайн дурынхан, угаас эмч байхгүй хүрэлцээгүй , эмч байхгүй болохоор эмнэлэг байхгүй! Эмнэлэгт ор байхгүй, ор бүү хэл оршуулах газар олдохгүй, байхгүй бүх юм байхгүй, үндсэндээ БАЙХГҮЙн ноёрхол тогтлоо. Сайн дурын оношилгоо хийх гэхээр оношлуулах хүн байхгүй, “би коронотой, бүх юм шооровноо” гэж хэлээ л цааш явчихдаг, ийм л байна. Коронаг биш, хүмүүсээ хяналтнаас алдчихсан юм шиг сэтгэгдэл төрөх боллоо.
Герман, Италийн эрдэмтний баг, Дани, Францын эрдэмтдийн баг том том нээлтүүд хийж технологийг албажуулахаар ДЭМБ-д хүргүүлсэн боловч шийдэл гарахгүй удааширч байна. Энэ байдлаас Европын голлох орнуудын шаардлагаар ЕХ-ы комиссарын газар Брюсельд хуралдаж саналаа ЕХ-д хүргүүлснээр Европын парламент шуурхай хуралдаан хийлээ. Хуралдаан, ЕХ-ы эрүүл мэнд хариуцсан комиссар Стелла Кириaкидесын гаргасан, ДЭМБ-ын урагшгүй наазгай байдлыг харж Европын соёл иргэншил яаж сүйрэхийг харж суух ёстой юу, дайн юм бол бид тулаанд орох цаг нъ болжээ гэсэн уриан дор болж, ДЭМБ-аас өрх тусгаарлан, ЕЭМХ (европын эрүүл мэндийн холбоо) байгуулахаа зарлалаа. Монголчууд бас азтай хүмүүс, хүчтэй хүчгүй генийн тухай Менделийн гурван хууль амьдрал дээр нотлогдоод байгаа ч юм шиг, омголуун сэтгэхүй төрнө. Энэ нь вируст өртөхгүй, өртсөн ч хөнгөн хэлбэрээр халдварлаад эдгэх азтай хүмүүс бүр хүн ам хүртэл дэлхийд байдаг гэсэн цэвэр онолын баримтлал батлагдаад байгаа ч юм шиг оргилуун бодол байнга төрнө. Энэ тухай дараагийн дугаарт өгүүлэх болно. Монголчууд коронавирусийн тархалтын шатанд орчихлоо, гэхдээ дэгдэлтийн шат руу оруулчихгүй бариад авна гэдэгт итгэж байна, тийм бололцоо боломж байгаа. УОК санасныг бодвол их идэвхжиж шуурхай ажиллаж байна, ард иргэд ч нэгдсэн зохион байгуулалтад сайн орж байна. Угаас уламжлалтай чанар нь, Лев Гумилевын пассионнарностын онолоор монголчуудын ялагдашгүй таван чанарын нэг нь энэ л дээ! Энэ удаа ч нэгдсэн зохион байгуулалтад орсон дайнч ард түмэн дайнд ялах л болно.

Социологич, судлаач И.ЦЭРЭНХҮҮ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Орхон аймагт халдвар илэрч, “Эрдэнэт” үйлдвэрт хөл хорио тогтоолоо

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 18-ны байдлаар Улаанбаатар хотод 15, Сэлэнгэ аймагт 23, Дархан-Уул аймагт найм, Говь-Сүмбэрт нэг, нийт 39 тохиолдол бүртгэгдээд байсан бол өнөөдөр /2020.11.19/ энэ тоо 65 болж нэмэгдээд байна.

Тодруулбал, Улаанбаатарт 18, Сэлэнгэ аймагт 24, Дархан-Уул аймагт найм, Дорноговьд нэг, Говьсүмбэр аймагт нэг, харин шинээр Орхон аймагт 13 тохиолдол бүртгэгдлээ.

Орхон аймагт халдвар илэрсэнтэй холбоотойгоор тус аймгийн онцгой комисс хуралдаж, хатуу хөл хорио тогтоосон ба хавьтагчдыг тогтоох ажлыг үргэлжлүүлж байна.

Халдварын эх үүсвэрийг төмөр зам дагуух голомтоос үүдсэн гэж үзэж байгаа аж. Гэвч төрийн өмчийн “Эрдэнэт” үйлдвэрийн зарим ажилчид халдвар авсан байж болзошгүй байгаа тул тус үйлдвэрт мөн хөл хорио тогтоогоод байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭМЯ:Халдварын тоо 31-ээр нэмэгдэж дотооддоо 72 боллоо

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна. ЭМЯ-ний Шуурхай удирдлагын дарга Д.Нарангэрэл “Иргэд цахилгаан шат хэрэглэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй, шатаар явахдаа шатны бариулыг барихгүй байх, гаднаас орж ирээд гадуур хувцсаа сэгсрэхгүй байх, хүүхдээ үнсэхгүй байхыг анхаарууллаа.

Мөн дэлхий дахинд 24 цагийн хугацаанд 536 мянган хүн шинээр коронавирусийн халдвар авсан нь өнгөрсөн өдөртэй харьцуулахад 79 мянган тохиолдлоор нэмэгджээ.

Монгол Улсад COVID-19-ийн батлагдсан 505 тохиолдол бүртгэгдлээ. Өвчлөл Улаанбаатар хот болон таван аймагт багц хэлбэрээр гарч байна. Сүүлийн 24 цагт 1800-0119 утсанд 3,269 хүн хандаж зөвлөгөө мэдээлэл авсан” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Ч.Хүрэлбаатар: Эхний ээлжинд хүүхдүүдийг корнавирусийн эсрэг вакцинд хамруулахгүй

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Дэлхийн банкнаас вакцины санхүүжилтийг хүссэн. Ний нуугүй хэлэхэд мөнгөндөө ч байгаа юм биш. КОВАКС хөтөлбөрийг хэд хэдэн байгууллага санаачилсны нэг нь Дэлхийн банк. Тиймээс бид Дэлхийн банканд хандсан. Бяртай орнууд ихэнх нь захиалчихсан. Монгол шиг хөгжиж буй орнууд шууд захиалах боломж нь хомс учраас бид дөтлөх үүднээс Дэлхийн банканд хандсан. Бид хүн амынхаа 60 хувьд эхний ээлжид вакцинд хамруулахаар захиалсан. Нэг хүний хоёр тун буюу нийт 4 ам.доллараар гэж тооцож байна. Хүмүүс үлдсэн 40 хувь нь яах вэ гэж асууж байна. Бид хүүхдүүдэд хийхгүй гэсэн байр суурьтай байна, одоогийн байдлаар. Мөнгөндөө гол нь биш. Хамгийн гол нь богино хугацаанд вакцинд хамрагдах боломж нь энэ” гэв.

Categories
мэдээ цаг-үе

Халдварын голомтод ажиллаж буй нийт алба хаагчдад 10 тэрбум төгрөгийн урамшуулал олгоно

УИХ-ын чуулганы цахим хуралдаанд Шадар сайд Я.Содбаатар УОК-ын мэдээлэл, коронавирусийн халдвараас сэргийлэх үйл ажиллагааны талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгч байна.

Энэ үеэр тэрээр “2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар цах тахлаас урьдчилан сэргийлэх эрсдэлт нөхцөлд ажиллаж буй эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаагийн албан хаагчид буюу голомтот ажиллаж буй албан хаагчдад 10 тэрбум төгрөгийн урамшуулал олгох шийдвэр гарсан. Үүн дагуу эрсдэлт нөхцөлд ажиллаж буй албан хаагчдад урамшуулал олгосон” гэлээ.