Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн шөнө 83 хүн эрүүлжүүлэгджээ

Цагдаагийн байгууллагад өчигдөр/2020.11.18/ өдрийн байдлаар нийт 615 гомдол, мэдээлэл ирсэн байна.

Нийт дуудлагын 265 нь зөрчлийнх бол,

  • хулгайлах 8,
  • гэр бүлийн хүчирхийллийн 40,
  • гэмт хэргийн шинжтэй 31 дуудлага мэдээлэл ирсэн байна.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ үед архи, согтууруулах ундаа зарахыг хориглосон ч 83 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон долоон зөрчил гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн шаардлагыг эсэргүүцсэн иргэн Ц нь өмнө нь танхайрах зэрэг нийт 37 удаа зөрчил гаргаж байжээ

Цагдаагийн шаардлагыг эсэргүүцсэн иргэн Ц нь өмнө нь танхайрах зэрэг нийт 37 удаа зөрчил гаргаж байжээ

Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцсэн гэх залууд цагдаа нар албадан арга хэмжээ авч буй бичлэг өчигдөр (2020.11.18) олон нийтийн сүлжээнд тарсан билээ.

Энэ талаар Цагдаагийн байгууллагаас “Тухайн иргэн болох Ц нь 1994 онд төрсөн. Өмнө нь танхайрах зэрэг нийт 37 удаа зөрчил гаргаж, арга хэмжээ тооцогдож байсан. Уг этгээдийг саатуулан шалгаж байна. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсэргүүцсэн үйлдэл нь тогтоогдвол Эрүүгийн хуулийн 32.1 д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэнэ. Яг одоо шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэж мэдээллээ.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Тухайн иргэн цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаарлагыг биелүүлээгүй юу, цагдаа хууль ёсны шаардлага тавьсан уу гэдэг асуудлыг шалгаж байна. Хэрэв цагдаагийн зүй ёсны шаардлагыг биелүүлээгүй бол хариуцлага тооцно. ЦЕГ-тай холбогдон, мэдээлэл авч байгаа”гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​НОК: Улаанбаатар хот 35-110 хоногийн өргөн хэрэглээний бүтээгдэхүүний нөөцтэй

Бараа бүтээгдэхүүний түгээлт, татан авалтыг шөнийн цагаар зохион  байгуулахаар төлөвлөж байна

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас 24 цагийн нөхцөл
байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар мэдээллээ.

НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар “Улаанбаатар хотын хэмжээнд 102 цэгт коронавирусийн шинжилгээ авч байна. Арваннэгдүгээр сарын 17,18-ны өдөр 3386 иргэнээс түргэвчилсэн оношлуурын шинжилгээ авахад 12 эерэг хариу гарсан. Үүнээс PCR шинжилгээ авч баталгаажуулахад бүгд сөрөг гарсан. Тэгэхээр шинжилгээ өгсөн бүх иргэнээс халдвар илрээгүй гэсэн үг юм. Нийслэлийн иргэдийн хүнсний хангамжийг сайжруулах үүднээс тодорхой арга хэмжээг авч байна. Үүнтэй холбогдуулан хүнсний худалдаа ялангуяа нөөцийн махны худалдааг эрчимжүүлж байна. Өнөөдрийн байдлаар 14 байршилд 50.3 тонн махыг нийлүүлж, худалдаалж байна. Нөөцийн судалгааг холбогдох байгууллагуудтай хамтран хийж байна. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 4000 орчим ААН-ийн судалгааг гаргасан. Өнөөдрийн байдлаар өргөн хэрэглээний бүтээгдэхүүний нөөц Улаанбаатар хотын хэмжээнд 35-110 хоногийн нөөцтэй гэх судалгаа гарсан” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

ХӨСҮТ-д эмчлүүлж буй эмч, сувилагчдын ар гэрт 5 сая төгрөгийн урамшуулал олгожээ

Эрүүл мэндийн яам - Монгол улсын засгийн газар

Халдварт өвчин судлалын үндэсний төвд эмчлүүлж буй эмч, сувилагч нарын ар гэрт тус бүр таван сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Мөн COVID-19-ийн эмчилгээнд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад 500 гаруй сая төгрөгийн урамшууллыг олгохоор болсон байна.

Засгийн газар, Улсын онцгой комисс болон Эрүүл мэндийн яамнаас цаашид эрүүл мэндийн байгууллагуудын эмч, ажилтан руу чиглэсэн цалин, урамшууллын асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж. Эмч ажилчдад урамшуулал олгох тухай тушаал ирэх сард гарах юм байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Цэдэвсүрэн: Оюутан, сурагчдын амралтыг наашлуулах саналаа УОК-т хүргүүлнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар цар тахлын нөхцөл байдлын талаар УОК-ын мэдээлэлтэй танилцаж байна.

Энэ үеэр БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн оюутан, сурагчдын амралтыг наашлуулах саналтай байгаагаа хэллээ. Тэрбээр “ЕБС-ийн нэгдүгээр улирлын амралт арванхоёрдугаар сарын 18-наас, их, дээд сургуулийн амралт нэгдүгээр сарын 5-наас эхлэх байсан. Гэвч нөхцөл байдлаас шалтгаалж, бид дараагийн долоо хоногийн УОК-ын хуралдаанд сурагч, оюутнуудын улирлын амралтыг наашлуулж, онлайн, теле хичээл оруулах асуудлыг танилцуулах гэж байна.

Өөрөөр хэлбэл, ЕБС-ийн хичлээлийг 2021 оны хоёрдугаар сарын 1, их, дээд сургуулийг 2020 оны хоёрдугаар сарын 15-наас эхлүүлэх асуудлыг холбогдох байгууллагуудад танилцуулна” гэв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Нөхцөл байдал хүндэрвэл Анагаахын оюутнуудыг дайчилна

УИХ-ын чуулганаар коронавирусийн нөхцөл байдлын талаар хэлэлцэх үеэр Шадар сайд Я.Содбаатар “Өчигдөр Говь-Алтай аймгийн АШУҮС-аас оюутнуудаа авахаар зарим аймгаас машин очсон байсан. Онцгой нөхцөлд анагаахын сургуулиудын төгсөх курсийн оюутнаас эхлээд ажиллуулах шаардлагатай байдаг тул анагаахын оюутнуудыг Бэлэн байдалд байлгана” гэж мэдэгдлээ.

Categories
мэдээ цаг-үе

Энэ сарын 8-нд “ЭМОЦИ” продакшны тоглолт үзсэн хүмүүс шинжилгээ өгнө үү

Улаанбаатар хотод тархалт нэмэгдсээр байна. Энэ цаг мөчид эрсдэлтэй газраар явсан иргэд яаралтай холбоо барихыг ЭМЯ-наас анхааруулж байна. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 8-нд “ЭМОЦИ” продакшны тоглолт үзсэн хүмүүс 92263888, 92268517 дугаарт холбогдоно уу гэжээ.

Мөн арваннэгдүгээр сарын 8-нд Эмоци продакшны тоглолтыг үзэхдээ 10-16 дугаар эгнээний 23-46 дахь суудлуудад суусан хүмүүсийг шинжилгээнд хамрагдахыг хүсч байна. Тодруулбал, 10 дугаар эгнээний 29-32, 45-47, арваннэгдүгээр эгнээний 39, 40, 12 дугаар эгнээний 25, 26, 35-40, 45-48, 13 дугаар эгнээний 36-38, 43-46, 14 дүгээр эгнээний 30-34, 39, 41-46, 16 дугаар эгнээний 40 дүгээр суудалд хүмүүс яаралтай шинжилгээ өгнө үү гэсэн юм.

Categories
гадаад мэдээ

АНУ-д нас барагсдын тоо 250 мянга давлаа

АНУ-д covid-19 цар тахал хяналтаас гарч, хоногт л 160 мянган тохиолдол шинээр бүртгэгдэж байна. Тус улсад цар тахал эхэлснээс хойш буюу нэг жил хүрэхгүй хугацаанд 256 мянган хүн уг халдварын улмаас хорвоог орхисон байна. Энэ нь тус улсад автомашины ослоор нас бардаг хүний тооноос даруй 10 дахин их байгааг мэргэжилтнүүд анхааруулжээ.

Тус улсад цар тахалд хамгийн их нэрвэгдэж буй газар бол Нью-Йорк. Нью-Йорк хот өнөөдөр /2020.11.19/-өөс бүх шатны сургуулиудаа түр хугацаанд хаах шийдвэр гаргажээ.

Ингэснээр 300 мянган сурагч хичээлдээ явах боломжгүй болж байна. Энэ хотод 35 мянган хүн covid-19 өвчний улмаас нас бараад байгаа бөгөөд одоо тахлын шинэ давалгаа хотыг нөмөрч байна гэж хотын удирдлагууд үзжээ. Өнгөрсөн долоо хоногт тус хотод баар, ресторануудыг 22.00 цаг хүртэл ажиллуулах, гэртээ 10-аас дээш хүн цуглуулахгүй байх шийддвэрийг гаргасан юм.

АНУ-д авто ослоор жилдээ дунджаар 24 мянган хүн нас бардаг бол томуу, томуу төст өвчнөөр жилд дунджаар 42 мянган хүн хорвоог орхидог байна. Мөн амиа хорлолт жилд 45 мянга орчим бүртгэгддэг бол зүрх судасны өвчнөөр жилд 650 мянга орчим хүн нас бардаг ажээ. Түүнчлэн хорт хавдар бол тус улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг бөгөөд жилд 612 мянга орчим хүн ийм шалтгаанаар нас бардаг. Харин өдгөө covid-19 өвчин тус улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг болоод байгаа нь энэ юм. АНУ-д covid-19-өөс үүдсэн нас баралт өдрөөс өдөрт нэмэгдэж, хоногт 1800 гаруй хүнээ энэ өвчнөөр алдаж байна.

Categories
мэдээ цаг-үе

​Орхон аймагт 13 хүний шинжилгээнээс вирус илэрсэн

Гадаад харилцааны алба байгуулна :: Erdenetinfo.mn - Эрдэнэтийн №1 сайт

Орхон аймгийн онцгой комиссоос мэдээлэл хийлээ.

11-р сарын 18-ны шинжилгээгээр 13 хүний шинжилгээнд вирус илэрлээ. Тодруулбал, 6-12 насны 4 хүүхэд, 29-62 насны насанд хүрсэн 9 хүний шинжилгээнээс коронавирус илэрлээ. 13 тохиолдлын ихэнх нь төмөр замын районд ажилладаг хүмүүс байна. Нийт 3 хоногийн хугацаанд 1600 гаруй сорьж авчээ.

Орхон аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Ганбаатар “Тэг зогсолт гэдэг нь тухайн хүн хөдөлгөөнөө хорих тухай ойлголт. Иргэдийн ихэнх хөдөлгөөн хүнсний дэлгүүр, аптек явж байна гэж хэлчихээд өөр тийшээ явах байдал ажиглагдаж байна. Энэ батлагдсан 13 хүний ихэнх нь төмөр замын ойр ажиллаж амьдарч байгаа болох нь тодорхой болсон. Дархан-Уул аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон Орхон аймгийн 57, дам хавьтал болох 158 иргэнийг тандаж, холбогдох ажлыг хийж байгаа. Өнөөдрөөс илэрч байгаа тодорхой бүлэг хэсгийн хавьтлууд руу анхаарлаа хандуулна. Яагаад гэвэл батлагдсан 13 тохиолдлын дөрөв нь хүүхэд. Мөн энэ хүүхдүүд сургуулийн сурагчид болохоор анги танхим, багш, сурагчдыг тогтоохоор ажиллаж байна. Сэжигтэй тохиолдлуудаас “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллаж байгаа гэсэн мэдээлэл байхгүй. Харин “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллаж байгаа ажилтан сэжигтэй тохиолдолтой хавьтсан гэх мэдээлэл бий. Тус иргэнийг гэрийн тусгаарлалтад аван ажиглаж байгаа” гэв

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хоолоо идэж дуусгаад хоосон тавагнийхаа зургийг фэйсбүүк, инстаграмдаа оруулж ​“Дуусгалаа” аянд нэгдээрэй

Коронавируст халдварын (КОВИД 19) үеэр хүнсний хаягдал нэмэгдсээр байна. Иймээс “Дуусгалаа” аяныг дэлхийн дахинаа эхлүүлжээ. Коронавирусийн цар тахлын улмаас дэлхийн олон оронд ердийн нөхцөл байдлын үед мөрдөж байсан эмх журам алдагдаж, амьдралын хэв маяг өөрчлөгдсөнөөс хоол хүнсний хаягдал нэмэгдэжбайна. Энэ үед та дараах зөвлөмжүүдийг дагаж, хүнсний хаягдал гаргахаас сэргийлээрэй.

  • Хэрэгцээнээсээ илүү хүнс нөөцлөхгүй байх нь хаягдлаас сэргийлнэ. Коронавирусийн халдвар нь хүнсний үйлдвэрлэлд шууд нөлөөлөөгүй бөгөөд Монгол Улсын хүнсний нөөц иргэн бүрд хангалттай хүрэлцэхүйц байгаа учир гэртээ хоол хүнсийг хэрэгцээгээр авах.
  • Ухаалаг худалдан авалт хийгээрэй. Хэт их хоол хүнс худалдан авах нь хүнсийг муутгаж хаяхад хүргэнэ. Улмаар хоол хүнсээ хаях нь мөнгөө үр ашиггүй үрж, хаяжбайгаатай адил. Харин та хоол хүнсээ зөв, тохиромжтой нөхцөлд хадгалснаар хүнсний чанарыг алдагдуулахгүйгээр заасан хугацаанд нь хэрэглэх боломжтой.
  • Коронавирусийн халдвар нь хоол хүнсээр дамждаг гэх мэдээлэл баталгаагүй. Тиймээс та гэр бүл болон өөртөө шим тэжээлтэй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахаас бүү эмээгээрэй. Энэ цаг үед эрүүл байх нь чухал учир чанартай, тэжээллэг хоол унд хэрэглэж дархлаагаа дэмжээрэй.
  • Ковид19-ийн хэцүү цаг үед дотоодод үйлдвэрлэсэн хоол хүнсийг өөрт ойр жижиг дэлгүүрээс худалдан авч, тэдний бизнесийг дэмжээрэй. Түүнчлэн та хоол хүнсээ бусадтай хуваалцаж, хэрэгцээт бүлгийн хүмүүст хоол хүнс тараадаг хүнсний банк, олон нийтийн байгууллага эсвэл халамжийн газарт туслах боломжтой. Энэхүү хямралын цаг үеийг бид хамтдаа даван туулж буй учир бие биедээ энэрэнгүй хандаж, анхаарал халамж тавих нь хамгийн чухал юм.
  • http://www.fao.org/3/ca9056en/ca9056en.pdf
  • http://www.fao.org/asiapacific/resources/2019-ncov-asiapacific/en/

#Дуусгалаа аян

Хоол хүнсээ өөрийн хэрэгцээт хэмжээгээр бэлтгэх, зөв зохистой, тааруулан хооллож хэвших, ухаалаг, зөв сонголт хийх зэрэг нь хүнсний хаягдлаас сэргийлэх хүн бүрийн хийж чадах хамгийн энгийн алхмууд юм.

Иймд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо олон нийтийг хүнсний хаягдалгүй амьдралын хэв маягт уриалан дуудах #Дуусгалаа аяныг хамтран зохион байгуулж байна. Хүнсний хог хаягдлын талаар, тэр дундаа эрүүл зөв хоолны сонголт хийх, хаягдал бага гаргах талаар мэдлэг, мэдээлэл өгөх нь тус аяны зорилго юм.

#Дуусгалаа аянд хэрхэн нэгдэх вэ?

Хоолныхоо зургийг авч цахим хуудсаар /фейсбүүк, твийтер, инстаграм зэрэг/ бусдад түгээдэг шигээ хоолоо идэж дуусгаснаа, хаягдал үлдээгээгүй болохоопостолж бусадтай хуваалцана. Энэ нь хүнсний хаягдлын талаар бусдад ойлголт өгч, эерэг нөлөөг бий болгох боломжтой. Хоолоо амтархан идэж дуусгаад хоосон тавагнийхаа зургийг @duusgalaa мөн #duusgalaa хэмээн меншион хийж, фэйсбүүк, инстаграм стори гэх зэрэг өөрсдийн олон нийтийн хэрэгсэлд оруулахад л хангалттай.

Эх сурвалж: