Categories
мэдээ цаг-үе

АН-ын бүлэг Шүүхийн тухай багц хуулийг хэлэлцэх асуудалд завсарлага авлаа

УИХ-ын чуулган энэ долоо хоногт цахимаар чуулна

Хуралдаанаар “Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Үүний өмнө Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай багц хуулиудыг хэлэлцэх байсан ч АН-ын бүлгээс уг асуудалд тав хоногийн завсарлага авсан юм. УИХ дахь МАН-ын бүлгээс Ерөнхийлөгийн өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуулиудыг хууль санаачлагчид нь буцаах шийдвэрт санал нэгдсэн билээ.

“Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг гишүүдийн олонх дэмжээгүй тул Төсвийн байнгын хороонд шилжүүлж, гүйцээн боловсруулах чиглэл өгөв. Үргэлжлүүлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 09 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​“Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-II”-д ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэл хийгдэж байна

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 107 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн яамны харьяанд байгуулагдсан, нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 хорооны Буянт-Ухаа-2 хорооллын урд байршилтай “Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-II”-д ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэл хийгдэж байна. Үүнд:

1.Цахилгааны инженер

2.Тоног төхөөрөмжийн инженер

3.Сантехникийн инженер

4.Цахилгаанчин

5.Сантехникийн слесарь

6.Тоног төхөөрөмжийн техникч

7.Хүчилтөрөгчийн техникч

8.Ариутгагч/автоклавч

9.Эмнэлгийн тусгай хог хаягдлын ажилтан

10.Эмгэг судлалын туслах ажилтан

11.Нягтлан бодогч

12.Нярав

13.Тогооч

14.Хоол зөөгч

15.Угаагч

16.Үйлчлэгч

17.Харуул

Бүртгүүлэх хүсэлтэй иргэд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 70128806, 98648801 утсаар холбогдоно уу.
Бүртгэл 2020 оны 11 дүгээр сарын 20-ны 17.30 цаг хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

11-р сарын 9-нд “Говь гурван сайхан” караокегоор үйлчлүүлсэн иргэд яаралтай ХӨСҮТ-д хандана уу

ЭМЯ-наас 17.00 цагийн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “2020 оны арваннэгдүгээр сарын 9-ны 17.00 цагаас арваннэгдүгээр сарын 11-ний 03.00 цаг хүртэл Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо Арслантай гүүрний баруунд хойно Багшийн хөгжлийн ордны чанх хойд талд байрлах “Говь гурван сайхан” караокегээр үйлчлүүлсэн иргэд ЭМЯ-ны 119, ХӨСҮТ-ийн 80086829 утсаа холбогдоно уу” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

“Ковид-19” халдварын шинжилгээнд 3686 хүн хамрагджээ

Нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварын зорилтот бүлгийг шинжилгээнд хамруулах 18 төв, сайн дурын иргэд шинжилгээнд хамрагдах 86 өрхийн эрүүл мэндийн төвд 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр 3686 хүн оношилгоонд хамрагдсан ба 2020 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрөөс хойш нийт 13,906 хүнийг хамруулаад байна.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Ковид-19” халдварын шинжилгээ авах үйл ажиллагааг зохион байгуулж буй 18 төв, 86 өрхийн эрүүл мэндийн төвд ариутгал халдваргүйтгэл хийж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд болон иргэдийн баримтлах халдвар хамгааллын дэглэмийг стандартын дагуу чанд мөрдөн ажиллаж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл мэндийн

Categories
мэдээ нийгэм цаг-үе энтертаймент-ертөнц

​2020 онд борлуулалт нь буурсан бараанууд

Дэлхий нийтэд цар тахал дэгдснээр 2020 он сүүлийн 100 жилд тохиогоогүй онцлог содон жил болж байна. Олныг хамарсан өвчлөл, хөл хорионы дэглэм нь хүмүүсийн амьдралын хэв маяг, бизнес, эдийн засаг болон хэрэглэгчийн зан төлөвт ихээхэн өөрчлөлтийг авчирсан юм. Тэгвэл энэ онд хамгийн бага борлуулалттай байсан буюу хамгийн хэрэгцээгүй бараа, бүтээгдэхүүнд юу юу багтсаныг сонирхуулъя.


Чемодан болон том оврын цүнх-Энэ төрлийн барааны борлуулалт 77% буурсан.


Бичгийн гар цүнх- 77% буурсан.


Дижитал камер- 64% буурсан.


Эрэгтэй усны хувцас-64% буурсан.


Хуримын даашинз-63% буурсан.


Эрэгтэй албаны хувцас-62% буурсан.


Эмэгтэй усны хувцас- 59% буурсан.


Фитнесс цүнх-57% буурсан.

Үүргэвч – 56% буурсан.

Усны амьсгалын гуурс-56% буурсан.


Бейсболын хэрэгсэл-55% буурсан.


Баярын чимэглэлүүд-55% буурсан.


Мотоциклийн хамгаалалтын хэрэгсэл- 55% буурсан.


Даашинз, гутал-53% буурсан.


Дрон- 50% буурсан.

Бэлтгэсэн: Ч.Биндэръяа

Categories
мэдээ эдийн-засаг

Үнэт цаасны арилжаа хэвийн явагдаж байна

Коронавирусний цар тахалтай холбогдуулан улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн ч үнэт цаасны арилжаа, төлбөр, тооцоо, хадгалалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

2020 оны 11 дүгээр сарын 17-н буюу өнөөдрийн байдлаарх арилжааны мэдээг танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Улсын харцага О.Хангай эргүүлд гарчээ

Ховд аймгийн Буянт сумын харьяат, үндэсний бөхийн улсын харцага О.Хангай 2020.11.17-ны өдөр Цэцэг төвийн уулзвараас Улсын их дэлгүүрийн хооронд эргүүлд гарсан талаараа өөрийн цахим хуудсанд мэдээлжээ.

Тэрбээр “Биедээ бичиг баримтгүй хий дэмий сэлгүүцэж байгаа хүмүүс их байна. 17-18 цагийн хооронд ажил тарах үеэр хүмүүсийн хөдөлгөөн эрс ихэссэн. Хүн бүр хариуцлагатай байж, өөрийгөө тусгаарлаж, хайртай хүмүүсээ хэмгаалмаар байна. Хүн бүрт асуудал байгаа. Хувийн асуудлаа урдаа тавилгүй нийтийн эрх ашгаа өмнөө тавьж байж бүгдээрээ коронавирусын давна. Автобусыг ажлын цаг тарах үеэр хүрэлцээг нь их болгох хэрэгтэй. Нэг суудал дээр нэг хүн суудаг байхаар зохион байгуулмаар санагдлаа” гэжээ.

Categories
гадаад мэдээ

Японд нэг өдрийн дотор коронавирусийн халдварын 2191 тохиолдол шинээр бүртгэгджээ

Японд коронавирусээр халдварласан хүний тоо нэмэгджээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд Япон улсад коронавирусийн халдварын 2,191 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь цар тахлын үеийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Ерөнхий сайд Ёшихиде Сүга тус улсын онц байдлын зэрэглэл хамгийн дээд түвшиндээ хүрснийг өнөөдөр зарласан байна. Тэрбээр “Өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр халдвараас урьдчилан сэргийлэхэд бүх анхаарлаа хандуулахыг ард иргэдэдээ уриалжээ. Мөн засгийн газрын сайд нартаа эрсдэл өндөртэй газруудад оношилгооны хүчин чадлаа нэмэгдүүлэх даалгавар өгсөн байна. Олуулаа нэг ширээний ард зоог барих үед халдвар тарах эрсдэл өндөр байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. Хоолны ширээний ард ярилцахдаа хүртэл амны хаалт зүүхийг тэд зөвлөж байгаа. Тиймээс хоол зооглохдоо бага ярьж, амны хаалтаа зүүж байхыг уриалж байна. Би ч гэсэн энэ зөвлөгөөг өнөөдрөөс эхлэн дагах болно” хэмээн хэлжээ.

Мөн нийслэл Токио хотод халдварын 493 шинэ тохиолдол бүртгэгджээ. Сүүлд наймдугаар сарын 27-ны өдөр 472 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх хамгийн өндөр үзүүлэлт байв. Япон улсад өнөөдрийн байдлаар Covid-19 халдварын нийт 123,578 тохиолдол бүртгэгдэж, 1,935 хүн нас бараад байгаа юм. Үүнээс 35,723 тохиолдол нь нийслэл Токио хотод бүртгэгджээ.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Алсын зайнаас “Анимейшн” бүтээх кино зохиолын уралдаан зарлалаа

Монгол Улсад хөл хорионы чанга дэглэмтэй энэ цаг үед уран бүтээл хийх боломжгүй болоод байгаа билээ.

Харин дэлхийн бусад улсуудад аль хэдийнэ “Ковид-19” цар тахлын үеэр кино урлагийн салбар алсын зайнаас хэрхэн хамтран ажиллаж, кино контент бүтээх технологийн инновацийг уран бүтээлчид эрэлхийлж онлайн хэлбэрээр явуулсан “Кинцуги” хэмээх 20 минутын богино хэмжээний киног бүтээсэн байна. Тус киног Англи, АНУ гэсэн хоёр улсаас хагас жилийн хугацаанд сүүлийн үеийн технологийн дэвшил болоод, хамтын ажиллагааны онлайн арга барил, платформуудыг ашиглан киноны пре-продакшн буюу бэлтгэл ажлыг хийжээ.

Богино хэмжээний уран бүтээлийн пост продакшн Холливудад хийгдэх бөгөөд Монгол улсын хувьд коронавирусээс үүссэн онцгой нөхцөл байдалд уялдуулан кино уран бүтээлчид гэр гэрээсээ нэгдэн алсын зайнаас “анимейшн” төрлөөр 5-7 минутын уран бүтээл хийж оролцох гэж байна. Монголын багийн уран бүтээлийн сэдвийг олон нийтийн дунд нээлттэй уралдаан зарлан шалгарсан зохиолоор бүтээлээ туурвих аж.

Англи улсад хийгдэж буй “Кинцуги” дээр нэмэгдэж Америк, Мексик, Дубай, Египет, Хятад, Тайван, Австрали болон Монгол улсын багууд алсын зайнаас хамтран 10 богино хэмжээний киног хоёр сарын дотор хийхээр боллоо. Монгол улсын багт Баяр Энтертайнмент, “Vast Mongolia”, “Lotus Pictures”, “GSS- Globalsmart Solution”, “Хануй” фильм зэрэг байгууллагууд хамтран ажиллахаар болжээ.

Улс орон бүр хэрхэн алсын зайнаас хамтран ажиллаж байгаа тухай баримтат кино мөн бүтээгдэх бөгөөд баримтат кино болоод эдгээр креатив хамтын бүтээлүүдийг 2021 оны хоёрдугаар сарын 18-нд АНУ-д зохион байгуулагдах 2021 оны Холливудын Технологийн Инновацийн үзэсгэлэн хуралд (HPA Tech Retreat 2021) танилцуулах юм.

Энэхүү алсын зайнаас хамтран ажиллах шинэ арга барил нь дэлхийн хаанаас ч уран бүтээлээ туурвих цоо шинэ боломж, гарцыг нээж байгаа юм.

Коронагаас үл хамааран бүтээн туурвих хүсэлтэй Монголын багт нэгдэх сонирхолтой уран бүтээлчид, байгууллагууд оролцох боломжтой.

Энэхүү уралдаанд оролцохын тулд:

Сэдэв: Нээлттэй

Шаардлага: Корона вирустэй холбоотой байх

Жанр: Анимейшн

Метраж: 5-7 мин

Коронавирус дотроо алдаагүй байх үеийн зураг, нэг нүүрэнд багтаасан зохиолын синопсис байх бөгөөд арваннэгдүгээр сарын 25-ны дотор sales@lotuspictures.mn хаягаар явуулах юм.

Олон улсын наадамд оролцох бүтээлийн Эх зохиолч кредитийн эзэн болох алтан боломжийг бүү алдаарай.

Д.Отгонтуяа

Categories
мэдээ цаг-үе

Хэнтий аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргав

Хэнтий аймгийн Шуурхай штаб өдөр бүрийн 10:00 цагт цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хуралдаж, шийдвэр гарган ажиллаж байна. Өнөөдрийн хурлаар дараах шийдвэрүүд гарлаа.

  • Тусгай чиг үүрэгтэй, тээврийн хэрэгсэл /өргөн хэрэглээний хүнс, мах тээвэр, буяны ажил, шатахуун, шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах/ Улаанбаатар хот руу нэвтэрч, эргээд Хэнтий аймаг руу буцахдаа заавал коронавирусын түргэвчилсэн оношлуурт хамрагдаж, шинжилгээний бичигтэй байх шаардлагыг аймгийн хэмжээнд хэрэгжүүлэхээр боллоо. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн шалтгаантай зорчигчид, тээвэр хийж буй жолооч нар заавал оношлуурт хамрагдаж, шинжилгээний бичигтэйгээр буцаж нэвтэрнэ гэсэн үг.
  • Өнөөдөр Багануур дүүргээс Хэнтий аймаг руу нэвтрэх Хэрлэн гүүрний хяналтын цэгт Хэнтий аймгаас шинээр пост ажиллуулан эхэллээ. Үүнтэй холбогдуулан Багануурын Онцгой комисс руу Багануур дүүргээс наашаа коронавирусын оношлуурт хамрагдсан бичигтэй хүн нэвтрүүлэхийг, шинжилгээгүй хүмүүсийг шинжилгээнд хамруулж өгөхийг хүссэн бичиг явуулахаар боллоо.
  • Мөн Улсын онцгой комисст хүнс, мах тээвэрлэж буй орон нутгийн тээвэрчдэд “Нарантуул” зах дээр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийх цэг гаргаж өгөх боломжтой эсэх, Улаанбаатар хотоос Хэнтий аймагт ирээд гацсан буюу гэрийн тусгаарлалтад орсон иргэдийг буцаах талаар УОК-руу бичиг хүргэсэн. Тиймээс хариуг яаралтай хүссэн дээрх хоёр агуулга бүхий албан бичиг төлөвлөн хүргэхээр болов.
  • Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагуудыг Ерөнхий боловсролын сургуулиудын тусгаарлах байртай танилцаж, халдвар хамгааллын дэглэм барих зөвлөмж хүргэж, бэлтгэл бэлэн байдлыг хангуулах чиглэлийг Аймгийн Онцгой комиссын дарга өглөө.
  • Сумын Хяналтын постуудад Цагдаа, ОБГ-ын албан хаагчидттай жижүүрлэн гарч байгаа багш нарыг буулгахаар боллоо.
  • Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед дэглэм зөрчсөн Батширээт, Хэрлэн сумын хоёр аж ахуйн нэгжийн Архи, согтууруулах ундаа зарж борлуулах тусгай зөвшөөрлийг цуцлахаар боллоо.
  • Хэрвээ УОК-оос Улаанбаатар хотоос орон нутгийн иргэдийг гаргах шийдвэр гаргавал бэлэн байдалд байх шаардлагатай гэж үзэж, зохион байгуулалтын талаар ярилцаж холбогдох журам, төлөвлөгөө боловсруулахаар боллоо.
  • Аймгийн Статистикийн газраас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшид өдөр бүр тандалт судалгаа хийж байгаа бөгөөд өнөөдрийн мэдээллээр үхрийн ястай, цул мах тус бүр 1000 төгрөг, ургамлын тос 600 төгрөгөөр нэмэгдсэн, бусад хүнсний бүтээгдэхүүний үнэ тогтвортой байгааг мэдэгдэв.
  • Хэрлэн сумын ЗДТГ- Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас Чингис хотын бизнес эрхлэгчидтэй зөвшилцөж, махны тээвэр хийсэн жолооч Улаанбаатар хотоос буцахдаа хүнсний тээвэр хийнэ гэсэн зохицуулалтыг хийсэн байна
  • Аймгийн хэмжээнд мах 15 хоногийн нөөцтэй, гурил 24 хоног, гурилан бүтээгдэхүүн 2 хоног, төрөл бүрийн будаа 13 хоног, хуурай сүү 7 хоног, өндөг нэг хоног, ургамлын тос 9 хоног, төмс 123 хоног, хүнсний ногоо 21 хоног, элсэн чихэр 10 хоног, давс 43 хоног нөөцтэй байгааг аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Энх-Амгалан мэдэгдлээ. Өнгөрсөн хоёр хоногийн /2020.11.17, 18/ хугацаанд Хэнтий аймгаас Улаанбаатар хот руу 82 тонн мах, Хэрлэн сум – Чингис хот руу 13,4 тонн мах нөөцөд нийлүүлсэн байна.