Categories
мэдээ нийгэм

Орон гэргүй иргэдээс коронавирусийн шинжилгээ авч, Нийгмийн хамгааллын тусгай төвд хүлээлгэн өглөө

Коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн гэр оронгүй иргэдийг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвүүдэд хүлээлгэн өгч байна.

Эдгээр төвд дээрх өдрүүдэд 81 иргэнийг хүлээлгэн өгсөн бол өнөөдөр өглөө /2020.11.19/ 64 иргэнийг мөн хүлээлгэн өгч, болзошгүй эрсдэлээс хамгаалах арга хэмжээ авч байна.

Улмаар эдгээр иргэнийг коронавирусийн шинжилгээнд хамруулж, эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх юм. Нийгмийн хамгааллын тусгай төв нь 12 төрлийн үйлчилгээ үзүүлдэг хараа хяналтгүй, орон гэргүй иргэдийг хүлээн авч өдрийн хоол цай, орон байраар хангаж, бичиг баримтжуулж, эрүүл мэндийн шаардлагатай үйлчилгээг үзүүлдэг юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Өчигдөр хотоос 1238 тээврийн хэрэгсэл, 2599 зорчигч гарчээ

Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн.

Тиймээс авто тээврийн шалган нэвтрүүлэх Эмээлт, Өлзийт, Гүнт, Хонхор, Тавантолгой, Баруун түрүүн, Дөрөвдүгээр зөрлөг, Элстэй товчоодод Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онгой байдлын газар, Нийслэлийн цагдаагийн газраас алба хаагчид хяналт, шалгалт хийж байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн шалган нэвтрүүлэх найман товчоодоор нэвтэрсэн 1031, хотоос гарсан 1238 тээврийн хэрэгсэл байна.

Мэргэжлийн байгууллагын 77 алба хаагч хот руу орж ирсэн 1873, хотоос гарсан 2599 зорчигчид эрүүл мэндийн хяналт, үйлчилгээ үзүүлэн ажиллажээ. Өчигдрийн байдлаар хот руу зөвшөөрөлтэй 854.6 тонн түүхий нүүрсийг тээвэрлэн оруулжээ.

Categories
мэдээ нийгэм

МИАТ компани Бээжин, Франкфурт чиглэлд карго нислэг үйлдэж, эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэжээ

Шинэ төрлийн коронавируст халдвар цар тахлын хэмжээнд хүрч, улсын хэмжээнд гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.

Энэ үед Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа байгууллагууд, Иргэний нисэхийн ерөнхий газар, “Монголын төмөр зам” ТӨХК, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ, “МИАТ” ТӨХК, “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төв” УТҮГ, “Далайн захиргаа” УТҮГ Зэрэг газрууд байнгын бэлэн байдалд ажиллаж байгаа.

Байгууллага бүрийн хариуцлагатай жижүүр хоёр цаг тутамд мэдээлэл авч, дотоод цахим шуудангаар ЗТХЯ-ны удирдлага, шуурхай штабтаа тайлагнаж байгаа юм байна.

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу улс, хот хоорондын зорчигч тээвэрлэлтийг бүрэн зогсоосон бөгөөд орон нутгийн салбар төвүүдийн албан хаагчид тухайн орон нутгийнхаа онцгой комисст орж үүрэг гүйцэтгэж буй.

Өнгөрсөн 24 цагийн байдлаар:

  • “МИАТ” ТӨХК Улаанбаатар-Бээжин, Бээжин-Улаанбаатар, Франкфурт-Улаанбаатар, “Bundesrepublic Deutchland” Герман-Улаанбаатар чиглэлд карго нислэг үйлдэж, эрүүл мэндийн салбарын бүтээгдэхүүн, эмнэлгийн бараа материал тээвэрлэсэн.
  • “УБТЗ” ХНН-ийн галт тэрэг гурил, улаан буудай, хивэг, хүнсний бүтээгдэхүүн зэрэг 16 тн, 890 кг ачаа зөөвөрлөж,
  • Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Ханги, Баянхошуу, Замын-Үүдийн боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн экспортын 3,351 тээврийн хэрэгсэл хяналтын дор хэвийн зорчжээ.

Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед салбарын бүх байгууллага ажлын байр болон тээврийн хэрэгсэл, байгууламжуудад тогтмол ариутгал, халдваргүйтгэл хийн ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-аас нутаг буцахаар 3998 иргэн хүсэлтээ өгөөд байна

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс энэ сарын 18-ны байдлаар нутаг буцах хүсэлтэй нийт 3998 иргэний өргөдлийг хүлээн авчээ. Өргөдөл гаргасан иргэдийн:

  • 25 буюу 0.5 хувийг өндөр настан,
  • 196 буюу 5 хувийг 0-18 насны хүүхэд,
  • 32 буюу 0.9 хувийг жирэмсэн эх,
  • 50 буюу 1 хувийг эрүүл мэндийн шалтгаантай иргэд,
  • 4 буюу 0.1 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд,
  • Үлдсэн 3691 буюу 92.5 хувийг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд эзэлж байна.

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Арваннэгдүгээр сард арван удаагийн нислэгээр 1900 гаруй иргэнээ эх оронд нь авчрахаар төлөвлөж байсан. Гэсэн хэдий ч улс оронд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан нислэгийг цуцалсан. Энэ сарын нислэгээр эх орондоо буцахаар төлөвлөж байсан иргэд тухайн улс дахь Элчин сайдын яаманд хандахыг зөвлөж байна. Онгоцны тийз авсан хүмүүс нөхцөл байдал намжсаны дараа тухайн худалдаж авсан тийзээрээ ирэх боломжтой” хэмээн мэдэгдсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

​УИХ-ын гишүүн Г.Амартүвшин зээлийн хүүг бууруулах саналаа Монголбанк, Засгийн газарт хүргүүлжээ

Turning the Development Bank into a bank for development

Цар тахлын үед Засгийн газраас эдийн засгийг дэмжих зорилгоор 23 арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Тухайлбал, Арилжааны банк, Банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуй нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдэхдээ нэмэгдүүлсэн хүү, торгууль алданги тооцохгүй төлбөрийн чадварт нийцүүлэн хугацааг сунгана. 2020 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх юм.

Уг шийдвэртэй уялдуулан УИХ-ын гишүүн Г.Амартүвшин цалин болон бизнесийн зээлийг хүүг бууруулах саналаа Монголбанк, Засгийн газарт хүргүүлсэн байна. Ингэхдээ зээлийн хүүг дундажаар 16.4-21.6-11 хувь болгож бууруулах санал гаргасан аж.

Тэрбээр энэ тухайгаа “Үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хойшлуулах нь зарим ААН, иргэдэд нэмэр болно. Гэхдээ дийлэнх тохиолдолд асуудлыг шийдэхгүй. Ядаж 2021 оны долдугаар сарын 1 хүртэл цалин болон бизнес зээлийн жилийн дундаж хүүг 16.4-21.6-11 хувь болгож бууруулах саналыг Монголбанк, Засгийн газарт хүргүүлсэн” гэв.


Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын 40 сая төгрөгийн шагналтай тохирол маргааш болно

НӨАТ-ын баримтаа маргаашийн дотор бүртгүүлнэ үү |

НӨАТ-ын урамшууллын 2020 оны арваннэгдүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг арваннэгдүгээр сарын 22-ны Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд цацагдах аж.

Иргэн та 2020 оны 10 дугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Энэ удаагийн тохирлын супер шагнал 40 сая төгрөг байх юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭМЯ: Батлагдсан тохиолдлын 335 нь эдгэрч дараагийн шатны ажиглалтад шилжсэн

ХӨСҮТ: Монгол Улсад коронавирусний халдвар нэмж бүртгэгдээгүй

Өчигдрийн 17 цагийн мэдээллээс хойш нийт 37 тохиолдол шинээр нэмэгдэж, Дотооддоо батлагдсан тохиолдол 555 боллоо. Үүнээс 335 нь эдгэрч дараагийн шатны ажиглалтад шилжсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар 213 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Нэг хүний биеийн байдал хүнд, 32 хүн хүндэвтэр, 120 хүн хөнгөн гэсэн оноштой байгаа аж. Түүнчлэн Ковидтой холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх 119 дугаарт хоногт 2399 дуудлага ирсэн байна. Үүнээс 21.7 хувь нь УОК-ын шийдвэртэй холбоотой, 36.7 хувь нь урьдчилан сэргийлэх чиглэлээр, 20.3 хувь нь сэжигтэй ойрын хавьтлын талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авчээ

Categories
мэдээ цаг-үе

​Улсын хэмжээнд 2259 иргэн хяналтад байна

Улсын хэмжээнд 41 тусгаарлан ажиглах байранд нийт 2259 иргэн байна. Үүнээс Монгол Улсын иргэн 1921, гадаад улсын 338 иргэн тусгаарлах, ажиглах байранд байгаагаас Улаанбаатарт тусгаарлан ажиглах 25 байранд Монгол Улсын 1525 иргэн, долоон байранд гадаад улсын 209 иргэн, орон нутагт тусгаарлан ажиглах 10 байранд Монгол Улсын 396 иргэн, дөрвөн байранд гадаад улсын 129 иргэн байгаа талаар Шадар сайд чуулганы хуралдаанд мэдээлэв.

Улаанбаатар хотын “Энхсаран” сувилалд Сovid-19-ийн тохиолдол илэрсэнтэй холбогдуулан тус сувилалд байсан 66 иргэнийг “Dream”, 107 иргэнийг “Кентавр” зочид буудал руу арваннэгдүгээр сарын 16-ны өдөр шилжүүлж тусгаарласан. Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/513 дугаар тушаалаар байгуулагдсан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргалаар ахлуулсан Ажлын хэсэг 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хот дахь тусгаарлан ажиглах байруудад түргэвчилсэн хяналт, үнэлгээ хийж байна.

Өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд онцгой байдлын байгууллагын 61, цагдаагийн байгууллагын 187 алба хаагч, эрүүл мэндийн байгууллагын 96 ажилтан, нийт 344 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Хүүхдийн мөнгийг олгож эхэллээ

Өнөөдрөөс хүүхдийн мөнгийг олгож эхэллээ хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. Монгол Улсын хэмжээнд энэ оны 11 дүгээр сард нийт 1.199.570 хүүхдэд 119.5 тэрбум төгрөг олгоно.

Иргэн Таны хүүхдийн мөнгө хүлээн авдаг дансанд шууд орох тул та гэрээсээ гарах шаардлагагүй. Хэрэв банкинд өөрийн биеэр очиж үйлчлүүлдэг бол Ковид-19 цар тахлын үед банк оролгүй харилцдаг банкруугаа утсаар холбогдож ебанк болон картын үйлчилгээг сонгоорой.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

1000 өрхөд хүнсний багц хүргэж эхэллээ

Коронавируст цар тахлын онцгой нөхцөл байдал үүсээд буй энэ үед Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран хүнс тэжээл дутагдалд орж болзошгүй айл өрхүүдэд хүнсний багцыг Дунд шатны хороодоор дамжуулан өнөөдрөөс хүргэж эхэллээ. Хүнсний багцыг эхний ээлжинд Улаанбаатар хотод хүнс тэжээлийн дутагдалтай байгаа 1000 өрхөд хүргэх юм. Тус ажлыг УОК, ХНХЯ, МУЗН, дүүргүүдийн Тамгын газрын удирдлагууд, томоохон аж ахуйн нэгж байгууллага хамтран зохион байгуулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.