Categories
мэдээ цаг-үе

“COVID-19”-ийн шинжилгээнд 8900 төмөр замчныг хамруулаад байна

УБТЗ-ын хэмжээнд 15.6 мянган төмөр замчинд “COVID-19”-ийн шинжилгээ хийх судалгаа гаргаснаас одоогоор 8900 ажилтныг шинжилгээнд хамруулаад байна. Энэ талаар УБТЗ-д ажиллаж буй Шуурхай бүлгийн өнөөдрийн цахим хуралдаанаар хэлэлцсэн тухай ЗТХЯ-наас мэдээллээ.

“COVID-19” цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан УБТЗ-ын үйл ажиллагааны бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгааг хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр Шуурхай бүлэг төмөр замд ажиллаж байгаа юм. Тус бүлгийн хуралдаанаар “COVID-19” халдварын хөл хорио тогтоосноос хойш төмөр замын өртөө, зангилааны тасралтгүй ажиллагаа алдагдахад хүрч буй эсэхийг хэлэлцэн, өчигдрийн хуралдаанд танилцуулж шийдвэрлэсэн халдварт өвчний 2000 оношлуур дуусаж, нэмж 5000 орчим оношлуур шаардлагатай байгаа аж.

Categories
мэдээ цаг-үе

А.Амбасэлмаа: Караокеноос улбаатай халдварын тохиолдол нэмэгдэх хандлагатай байна


ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ” “Улаанбаатар хотод бүртгэгдсэн голомтын ойрын хавьтлын гурван хүн караокед орсноор хамт байсан зургаан хүндээ халдаасан байна. Цаашлаад караокеноос улбаатай халдварын тохиолдол 18 бол голомт үүсгэснийг тогтоосон. Одоогоор бид халдварын голомтыг үргэлжлүүлэн судалж байгаа. Ялангуяа караокеноос улбаатай халдварын тохиолдол нэмэгдэх хандлагатай байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

НИТХ ирэх даваа гаригт цахимаар хуралдана

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал (НИТХ)-ын тэргүүлэгчид өнөөдөр (2020.11.20) цахимаар хуралджээ. Улс орны нөхцөл байдал хүндэрч, Covid-19 цар тахлын дотоодын халдвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор цаг үеийн яаралтай шийдвэрүүд гаргаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах үүднээс НИТХ-ын тэргүүлэгчид цахимаар хуралдаж, НИТХ-ын ээлжит бус нэгдүгээр хуралдааныг арваннэгдүгээр 23-ны Даваа гаригийн 12:00 цагт цахимаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Цар тахлын нөхцөл байдал хүндэрч байна. Бид нийслэлийнхээ хүн амын эрүүл, аюулгүй байдлын төлөө цаг наргүй ажиллах учиртай. Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой шуурхай шийдвэрүүд гаргаж, хамтарч ажиллах нь чухал байна. Иймд ИТХ-ын ээлжит бус хуралдааныг цахимаар явуулж, тодорхой шийдвэрүүд гаргана” гэлээ.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХ

Categories
мэдээ улс-төр

Архангай аймгийн Засаг даргаар Д.Золжаргалыг томилжээ


Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгчид аймгийн Засаг даргад Д.Золжаргалыг нэр дэвшүүлж Ерөнхий сайд өчигдөр түүнийг томиллоо.

Д.Золжаргал нь статистикч, эдийн засагч мэргэжилтэй бөгөөд УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж байсан туршлагатай.

Боловсрол:

1982-1992 онд Ерөнхий боловсролын дунд сургуульд суралцаж төгссөн.

1992-1996 онд МУБИС-д Хэл уран зохиолын багш,

2000-2002 онд МУБИС-д Нийгмийн ухааны магистр,

2009-2013 онд МУИС ЭЗС-д статистикч, эдийн засагч

2006-2013 онд Удирдлагын академи Төрийн удирдлагын магистр мэргэжлүүдээр тус тус амжилттай суралцаж төгссөн.

Ажилласан байдал:

1996-1997Олон Улсын Хүүхдийн Найрамдал төвд удирдагч багш

1997-2001 Хүүхдийн Төлөө Үндэсний төвд мэргэжилтэн

2001-2004 ГХЯаманд Монгол-Хятадын хилийг шалгах комиссын ажилтан

2004-2007 БГД-ийн Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний хэлтсийн дарга

2007-2008 Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий Газарт Хамтын ажиллагааны газрын орлогч дарга

2008-2009 Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга

2009-2012 БГД-ийн Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний хэлтсийн дарга

2012-2013 ХАХ, Нийгмийн хамгааллын яамны Төрийн захиргааны Удирдлагын газрын дарга

2013-2016 Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын дарга

2016-2020 УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны даргаар ажиллаж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХӨСҮТ: 11:00 цагаас хойш 426 хүнд шинжилгээ хийхэд 2 хүнээс коронавирус илэрлээ


ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “11.00 цагаас хойш 426 хүнд шинжилгээнд хамруулахад Сэлэнгэ аймагт 2 хүнээс коронавирус илэрлээ. ХӨСҮТ-өөс 2 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 557 боллоо. Үүнээс эдгэрсэн 337, ажиглалтад 25 хүн байна. ХӨСҮТ-д 213 хүн эмчлүүлж байгаагаас нэг хүн хүнд, хүндэвтэр 32, хөнгөн 180 хүн байна.

Караокенд орсон 3 хүн цааш нь гэр бүл болон цааш орцоор дамжиж, караокеноос улбаатай 18 хүн халдвар авсан байна. Караокед орсон иргэнээс болж нэг орцны 20 айлын 60 гаруй хүнийг шинжлэхэд зургаан айл халдвар авсан байна.

Д.Нарангэрэл “Дотоодын халдвар гарснаас хойш 9239 хүнийг хавьтлаар илрүүлснээс 115 тохиолдол халдвар авсныг тогтоогоод байна” гэв.

Categories
гадаад мэдээ

Дэлхий дээр коронавирусийн халдвар албан ёсны тоо баримтаас зургаа дахин их байна гэж үзжээ

Коронавирус в Самаре: все самое важное на 10:00 23 сентября | ТЕРРА

Дэлхий дээр коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо албан ёсны статистик мэдээллээс зургаа дахин их байна хэмээн Канберра дахь Австралийн үндэсний их сургуулийн эрдэмтэд Британийн эрдэм шинжилгээний Royal Society Open Science сэтгүүлд нийтэлсэн өгүүлэлдээ бичсэн байна.

Судалгааны ажилд эрдэмтэд ретроспектив шинжилгээний аргыг ашиглажээ. Эмч нарын дүгнэлтээр коронавирусийн улмаас үүссэн нас баралтын тооноос эхэлсэн бөгөөд хичнээн хүн халдвар авах ёстойг тооцоолжээ. Нийт 817 сая хүн амтай 15 орны (Европ, Өмнөд Америк, Австрали болон бусад орнуудад) нас баралтын дүн шинжилгээнд үндэслэн эрдэмтэд 2020 оны гуравдугаар сарын 28-аас наймдугаар сарын 31-ний хооронд халдварын жинхэнэ хувь 6,2 дахин их байна гэж дүгнэжээ. Судлаачдын үзэж байгаагаар энэ нь олон тооны хуурамч сөрөг үр дүнгүүд гарч, олон хүн өвчтэй гэдгээ нууж байгаагаас гадна олон оронд шинжилгээ өгөөгүйтэй холбоотой юм. Жишээлбэл, Австралийн эрдэмтдийн үзэж байгаагаар Италид коронавирусын халдвар авсан хүмүүсийн тоо 17 дахин, Австралид тайланд дурдсанаас 5 дахин их байна.

Categories
мэдээ цаг-үе

Сэлэнгэ аймагт 20 цэгт шинжилгээ авч байна

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд аймгийн Засаг дарга Ш.Оргил, Батлан хамгаалахын сайд, Улсын Онцгой комиссын орлогч дарга, бригадын генерал Г.Сайханбаяр нар мэдээлэл өглөө.

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд аймгийн Засаг дарга Ш.Оргил “Аймгийн хэмжээнд нийт 264 иргэн тусгаарлалтад байгаа. Төмөр замын нийт 850 албан хаагчийг түргэвшилсэн оношлуураар шинжилгээнд хамруулаад байна. Сүхбаатар Алтанбулаг суманд нийт 7163 хүнийг шинжилгээнд хамруулсан.

Аймгийн хэмжээнд нийт 20 цэгт шинжилгээ авч байгаа бөгөөд түргэвчилсэн оношлуур нь урьдчилсан мэдээ бөгөөд эцсийн хариу биш гэдгийг иргэдэд анхаарууллаа. Тус аймагт гарсан халдвар дараах 2 шалтгаанаас голомтлон гарсан. Тус аймгийн Сүхбаатар хот бол төмөр замын байнгын хөдөлгөөнтэй бүс, өдөрт 15-20 тээврийн хэрэгсэл зорчиж байдаг. Тиймээс халдвар хатуу болон зөөлөн биетэээр гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн. Мөн ахуйн үйл ажиллагааны алдаанаас болоод, тээврийн жолооч, тээврийн хэрэгслийн халдвар хамгаалал алдагдаж халдвар гарсан нь тогтоогдсон.

Эцэг эх нь Улаанбаатар хот болон бусад аймгийн хөл хорион орсон 10 өрхийн хүүхдийг хамгаалах байранд байрлуулж, хүнсээр хангасан.

Хүнс шатахууны хувьд аймгийн хэмжээнд 106 худалдааны төв, дэлгүүр хүнсний үйл ажиллагааг тусгайлсан горимоор хангаж байна. Хүнсний хомсдол үнийн хөөрөгдөл гэдгийг гаргахгүй ажиллах тал дээр анхаарч байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

“Цахим залилангаас урьдчилан сэргийлэх олон улсын долоо хоног” аян үргэлжилж байна

ЦАХИМ ЗАЛИЛАНГИЙН гэмт хэргээс хэрхэн сэргийлэх вэ? | trends.mn

“Цахим залилангаас урьдчилан сэргийлэх олон улсын долоо хоног”-ийг дэлхий нийтээр арваннэгдүгээр сарын 15-21-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байна. Улс орны хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарлаж, цахимаар төлбөр тооцоогоо хийж буй энэ өдрүүдэд та ч бас цахим хэтэвчнийхээ аюулгүй байдалд анхаарч, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Цахим гэмт хэрэг үйлдэгчид цар тахлын үүсээд буй нөхцөл байдлыг ашиглан иргэдийн регистрийн дугаар, дансны болон картын дугаар, интернэт банкны нэвтрэх нэр нууц үг зэрэг нууцлалтай мэдээллийг олж авах зорилготойгоор албан ёсны, тун үнэмшилтэй харагдахуйцаар бэлтгэсэн хуурамч мэдээ мэдээлэл, хуурамч и-мэйл илгээдэг байна. Мөн ухаалаг утсанд таны хувийн нууцлалтай мэдээллүүд маш ихээр агуулагдаж байдаг. Цахим гэмт хэрэгтнүүд тэдгээр мэдээллийг ашиглан таны дансан дахь мөнгөнд халдах боломжтой байдаг тул ухаалаг утсан дээрх мэдээллээ бусдад алдахаас болгоомжлон, ухаалаг утсаа гээж, нууцлалтай мэдээллээ алдах эрсдэл учирсан тохиолдолд хэрхэн сэргийлэх талаар энэхүү видео зөвлөмжийг танд хүргэж байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга вакцин худалдан авахад тусгайлан дэмжлэг үзүүлэхийг Германы Ерөнхийлөгчөөс хүслээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга коронавируст цар тахлын эсрэг вакцин нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэх асуудлаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ)-ын Холбооны Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Франк Валтер Штайнмайерт захидал илгээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч захидалдаа, иж бүрэн түншлэлийн түвшинд хөгжиж буй хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бидний ашиг сонирхол, ардчилал, дэлхий нийтийн энх тайван аюулгүй байдлын төлөөх нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан боломжит бүхий л салбарт өргөжиж байгааг тэмдэглэв.

Түүнчлэн коронавируст (COVID-19) халдварт өвчний дэгдэлтийн нөхцөл байдалд олон улсын идэвхтэй хамтын ажиллагаа, эв нэгдэл, харилцан ойлголцол, бодлогын уялдаа холбоо юу юунаас илүү чухал байгааг дурдаж, цар тахлын эсрэг вакцин гаргах ажиллагаанд ХБНГУ тэргүүлэх эгнээнд оролцож байгаад талархал илэрхийлсэн юм.

Цөөн хүн амтай Монгол Улсын өргөн дэлгэр нутагт иргэд тархан суурьшсан байдаг нь энэхүү цар тахалтай тэмцэх, халдварын хүрээг хумихад нэг талаасаа давуу тал болж байгаа хэдий ч эрсдэлтэй нөхцөлд буй иргэд болон нийтийн эрүүл мэнд, хэв журмыг сахин хамгаалахын төлөө ажиллаж буй эмч, сувилагч, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын ажилтан, албан хаагчдын аюулгүй байдлыг юуны өмнө хангах нь чухал байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга захидалдаа онцлов.

Иймээс коронавируст халдварт өвчний эсрэг вакцин гарсан даруйд иргэд, эрсдэлтэй бүлгийн ажилтан, албан хаагчдад зориулан вакциныг худалдан авахад тусгайлан дэмжлэг үзүүлэхийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк Валтер Штайнмайераас хүслээ.

Categories
мэдээ нийгэм

​Хилчид шуурганд төөрсөн иргэнийг аварчээ

Одоогоор өвөлжилт хүндэрсэн аймаг, сум байхгүй байна ~ ZALUU.COM: Үндэсний  тэргүүлэгч сайт

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт 2020 оны арваннэгдүгээр сарын 18-наас 20-ны өдрүүдэд үргэлжлэн шуурсан цасан шуурганд малтайгаа уруудаж төөрсөн иргэнийг хилчид сумын онцгой комисстой хамтран шуурхай ажилласны үр дүнд хилийн зурваст илрүүлэн, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллалаа.