Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ковидын хажуугаарх далд улс төр

Ерөнхийлөгч Х.Баттулга хэдхэн хоногийн өмнө өрх бүрт нэг сая төгрөг өгөх саналыг Засгийн газарт хүргүүлсэн. Хариуд нь Ерөнхий сайдын зүгээс цар тахлын тархалт нь нэг сарын хугацаанд өрнөх асуудал биш учраас зах зээл рүү гэнэт их хэмжээний мөнгөний нийлүүлэлт хийх боломжгүй. Зах зээл дээр гэнэтийн савлагаа өсч, валютын ханш зэргээ тогтоон барьж чадахгүй гэж үзэн Ерөнхийлөгчийн саналыг хүлээж аваагүй. Төрийн тэргүүний энэ саналд Ерөнхий сайд У.Хүрэлсүх их л ундуйцаж яваа гэнэ. Тэрээр нөхцөл байдал хүнд байхад сонгуульд зориулж над дээр чагт тавилаа гэж ихээхэн ууртай байгаа аж. Өрх бүрт сая төгрөг өгөхгүй гэхээр У.Хүрэлсүх зориуд өгсөнгүй гэх улс төр явна. Харин өгчихөөр нэр хүнд нь Хүрэлсүхэд биш, Ерөнхийлөгчид очих учраас ёстой л дайны хажуугаар дажин гэгч л юм болж байгаа юм байх.

Бүр болоогүй УОК-ын дарга Я.Содбаатарыг хувийн тоглолт хийгээд байна гэж үзэн огцруулах санаархал ч улс төрд явж байгаа аж. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн МАН-ын арын албанд Ж.Энхбаяр, Я.Содбаатар нар дөрөө харшуулан ажилласан. МАН олонх болж, ЖДҮ-чдээ өөд нь татаж томоохон албан тушаалд тавьсан. Ж.Энхбаярын хувьд ЖДҮ-ээс зээл авсан гэх хар толботой төдийгүй томоохон албан тушаалд тавигдаагүй. Тэгвэл энэ цаг үед тэрээр Засгийн газарт нэр хүндээ сэргээхээр идэвхийлэн ажиллаж байгаа гэнэ. Энэ өдрүүдэд Ж.Энхбаяр шиг л сайн хүнгүй боллоо. Түүнийг У.Хүрэлсүхийг барьцаалсан. Юу дуртайгаа хийх эрхтэй болчихсон хэмээн улс төрийнхний дунд яриа байдаг юм билээ. Энэ бүгдээс харахад Я.Содбаатарын оронд Ж.Энхбаярыг тавих санаархал аль хэдийнэ яваад эхэлсэн бололтой юм. Залгуулаад Засгаар ч оролдох далд санаархал өрнөж байгаа аж.
Түүнчлэн Д.Сумъяабазар хотын даргын албан тушаалыг аваад удаагүй байхад нь манай улс дотооддоо цар тахлыг алдсан. Хот, засаг хоёрын шийдвэрүүд нь нэг зүгт харахгүй байгаа. Хотын даргын нойр хоолоо хасан ажиллаж байна гэж хэлснийг иргэд ямбанд нь суучихаад ялархлаа хэмээн нэлээд шүүмилж харагдана лээ. МАН-ын доторх талцлын нэг болох МАН-ын генсек Д.Амарбаясгалан, Д.Сумъяабазар нарын талцал орон нутгийн сонгуулиас өмнө эхтэй. Хотын намын хорооноос болж чулуу шидэлцсэн Д.Амарбаясгалан энэ цаг үеийг зүгээр нэг чимээгүй өнгөөрөөчихгүй байх. Түүний зүгээс хотын даргад улс төрийн давшилт хийх нь дамжиггүй бололтой.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунaaс секундэд 5-10 метр. шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

Хур тунадас: Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 29-34 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 15-20 градус, өдөртөө Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар 3-8 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шарагчин могой өдөр

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 22, Адъяа гариг. Билгийн тооллын 8, шарагчин могой өдөр. Өдрийн наран 8 цаг 09 минутад мандан, 17 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ж.Сандагсүрэн: Хөдөө орон нутгийн иргэдээс PCR болон түргэвчилсэн шинжилгээ аваад нийслэлээс гаргах боломж бүрдсэн

Улаанбаатарт ирээд хорионд орсон иргэдийг орон нутагт буцаах асуудлаар Нийслэлийн Засаг даргын орлогч, НОК-ын Шуурхай штабын дарга Ж.Сандагсүрэн тайлбар өглөө. Тэрбээр “Шилжилт хөдөлгөөнтэй холбоотой олон өргөдөл авч байна. Шийдвэрлэхээс өөр аргагүй олон зүйл байна. Хөдөө орон нутгийн иргэдээс шинжилгээ аваад нийслэлээс гаргах боломж бүрдсэн. Гол нь орон нутагт эдгээр хүний хөл хориог хэдий хугацаанд барих баталгааг бидэнд өгөх вэ гэдэг дээр УОК-т асуудал тавьж байгаа. Энэ асуудал шийдэгдэхэд Улаанбаатарт байгаа иргэдээс PCR болон түргэвчилсэн оношлуураар шинжилгээ аваад орон нутаг руу буцааж болно” гэлээ.

Мөн “Хөдөө орон нутгаас хотод гацсан, Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт гацсан иргэдийг шинжилгээнд хамруулж гаргах талаар эцсийн шийдвэр гаргаагүй. Гэхдээ энэ тал дээр тусдаа ажлын хэсэг гаран, зохион байгуулж байна” гэдгийг УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг нэмж хэлэв.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Диснейн хүүхэлдэйн киноны баатрууд 2020 онд амьдарч байсан бол ямар байх вэ?

Бид Диснейн баатруудад дуртай байдаг. Тэднийг бодитоор оршдог байсан тухай заримдаа төсөөлөн боддог. Тэд үнэхээр бодит хүмүүс байгаад бидний дунд одоо цагт амьдардаг байсан бол юу хийж байгааг Индонезийн фотошоп артист Andhika Muksin төсөөлөн зуржээ.

Танд дараах сонирхолтой санагдах зургуудийг хүргэж байна.

1.Шинэ төрсөн хүүхдийг хараах хэрэгтэй байгаа ч, хоорондын зайг баримтлах ёстой үед

2.Энэ бол Meghan-ийн энэ цагт хийх байсан зүйл


3.Хүйтэн шүршүүрт орох үеийн эхний хэдэн секунд


4.Хөл хорионы үеэр гэртээ


5.Хотын шоучин хатад


6.Ёоххххх сонин юм аа


7. Гэрийн ажлыг нэг дор хийх үед


8.Энэ видео уулзалтанд юу ч болж мэднэ …

9. Утсанд хэт донтох ийм л байгаа юм даа..


10. Таагүй болзооноос зугтаах ийм амархан


Categories
мэдээ утга-зоxиол

Их зохиолч, билгүүн номч Б.Ринчений мэндэлсний 115 жилийн ой тохиож байна

XX зууны Монголын сэхээтэн, соён гэгээрүүлэгч, их эрдэмтэн, зохиолч, дуун хөрвүүлэгч, угсаатан судлаач Еншөөбү Бямбын Ринчен 1905 оны 11 дүгээр сарын 21-нд Хиагтын Наймаа хот, эдүгээгийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Бул Сарай хэмээх нутагт эцэг Раднаажавын гэрт мэндэлжээ. Тэрбээр Монгол хэлний судлал, угсаатан судлал, түүх, утга зохиол, орчуулгын талаар эрдэм шинжилгээ, судалгааны олон бүтээл туурвиж, гадаадын олон улсад хэвлүүлж хэдэн зуун өгүүлэл, сонины нийтлэл бичиж, дэлхийн 20 гаруй орны 70 орчим зохиолчийн 240 эргэм зохиол роман, тууж, өгүүллэг, яруу найраг, шүлгийг монгол хэлнээ хөрвүүлсэн юм.

Б.Ринчен нь “Цогт тайж” киногоороо 1945 онд Маршал Чойбалсангийн нэрэмжит шагналыг хүртэгчдийн нэг болж байсан ба 1946 онд БНМАУ-ын Төрийн шагналт цол хүртжээ. Монголын ууган зохиолчдын нэг бөгөөд уран бүтээл нь олон сэдвээр, олон төрөл зүйлээр бичигдсэнээрээ онцлог юм. Түүний туурвисан “Үүрийн туяа” гурамсан роман нь түүх хувьсгалын сэдвээр бичсэн монголын анхны романы нэг болж Монгол оронд төдийгүй гадаад орнуудад өндөр үнэлэгдсэн байна. Б.Ринчен уран зохиолын орчуулгыг олон жилийн турш хийж А.Пушкин, А.Чехов, А.Горький, А.Толсгой, Н.Островский, Д.Фурманов, М.Шолохов, А.Мицкевич, Ю.Фучик зэрэг дэлхийн шилдэг зохиолчдын бүтээлээс олноор орчуулан хэвлүүлжээ.

Их зохиолч, дуун хөрвүүлэгч Б.Ринчен англи, франц, герман, чех, польш, эсперанто, орос хэлийг гаргууд эзэмшсэн бөгөөд эсперанто хэлний сурах бичгийг зохиосон юм.

Академич Б.Ринчен монголын ард түмний соёлын өв уламжлалыг судлан сурталчилж, үндэснийхээ бичгийн хэлийг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч “Монгол бичгийн хэлний зүй” дөрвөн боть угсаатны хэл зүйн лавлах ном зэрэг нь олон нийтийн оюун ухааныг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж байв.

Categories
мэдээ нийгэм

​Ирэх долоо хоногоос эмзэг бүлгийн 10 мянган өрхөд сайжруулсан түлш тараана

Сайжруулсан шахмал түлшийг хэрхэн зөв хэрэглэх вэ? – updown.mn

Нийслэлийн онцгой комисс өчигдөр хуралдаж, нийслэлийн Халамжийн газартай хамтран төлбөрийн чадваргүй, эмзэг бүлгийн 10 мянган өрхөд сайжруулсан шахмал түлш үнэгүй олгохоор болсон байна.

Ирэх долоо хоноггос өрх тус бүрт нэг тонн сайжруулсан түлш хүргэх ба хүний бөөгнөрөл үүсгэхгүйн тулд тусгай зохицуулалт хийх гэнэ. Энэ ажлыг арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө хийж дуусгахаар төлөвлөжээ. “Тавантолгой түлш” компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан мэргэжилтнээс тодруулахад “Манай компаниас ирэх долоо хоногоос нийслэлийн ажлын хэсэгт 10 мянган сайжруулсан шахмал түлшийг тоо ширхэгээр нь хүлээлгэж өгнө. Өмнөх жилүүдэд шахмал түлшний гурван үйлдвэртэй байсан учраас эмзэг бүлгийн иргэдэд тараах боломжгүй байсан. Энэ жилээс үйлдвэрийн хүчин чадал нэмэгдсэн учраас нийслэлийн Халамжийн газартай хамтран ажиллаж байна” гэлээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

УОК: Нийтийн тээвэр энгийн горимоор буюу өглөө 06:00-22:00 цагийн хооронд явна

Ц.Ганзориг: Түрээслээд, өмчлөх орон сууцанд хамрагдсан алба хаагчдын  нэрсийг удахгүй зарлана

Улсын онцгой комиссын хуралдаанаар хэлэлцсэн асуудал, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “Бүх нийтийн хөл
хорионы үр дүн, мэргэжлийн байгууллагуудын ажлын үр дүнгээс хамаарч дараах
шийдвэр гарч байна. Нийтийн тээвэр энгийн горимоор буюу өглөө 06:00-22:00
цагийн хооронд явна. Хөл хорионы дэглэмийг сулруулж байна гэж огт ойлгож
болохгүй. Цар тахлыг хумьсан тохиолдолд энгийн горим руу шилжинэ. Энгийн
горим руу шилжих хоёроос гурван төлөвлөгөөг боловсруулж байна” гэлээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Засгийн газрын тогтоолд заасан 11 чиг үүргийн 13 төрлийн шалтгаантай иргэдэд үйлчлэхэд нийтийн тээврийн хэрэгсэл хүрэлцэхгүй байсан. Энэ хүмүүст зориулж нийтийн тээврийн хэрэгслийн үйлчилгээг нээж байна. Нийтийн тээврээр өдөрт 500 мянган хүн үйлчлүүлж байсан. Яг одоогоор 50,000 гаруй иргэнд үйлчлэх шаардлага үүссэн. Аль болох өвчин халдварлах нөхцөлийг бууруулах зорилгыг бид эрхэм болгосон. 50,000 гаруй хүнсний үйлдвэрлэл эхлэх тээврийн хэрэгслийг бүртгэлжүүлж дуусаад, хүнсний түгээлтийг 07:00-17:00 цагт хийнэ” гэв.

Categories
гадаад мэдээ

​Японд хөгжлийн бэрхшээлтэй нохойд зориулсан тэргэнцэр бүтээжээ

Японд нохойд зориулсан тэргэнцэр бүтээжээ

Японы Осака хотын оршин суугч Эйжи Каваниши арын хөл нь бэртэж, гэмтсэн нохойд зориулсан гурван мянга гаруй тэргэнцэр бүтээжээ. “Асахи” сонинд мэдээлснээр, 2012 онд түүний тэжээдэг байсан Свипиа нэртэй хав нохой нь нурууны дискний асуудлаас болж хэсэгчлэн саажилттай болсон байна. Тэрбээр хайртай нохойдоо зориулан тэргэнцэр худалдан авсан ч нохойд тохирохгүй байсан аж. Тэгээд Эйжи тэргэнцрийг өөрчилж, шинэ дугуй, бүсээр тоноглосон байна. Ингэснээр хайртай нохой дахин явах боломжтой болжээ.

Үүнээс хойш хэдэн сарын дараа Эйжи ижил зовлонтой нохойтой хүмүүстэй танилцаж, өөрийн бизнесийг нээхээр шийдэж үйлдвэрийн тэргэнцрүүдээс ялгаатай тухайн нохойн хэмжээнд тохирсон тэргэнцэр бүтээсэн аж. Өнгөрсөн хугацаанд Эйжи нийт гурван мянга гаруй тэргэнцэр том болон жижиг биетэй нохдод зориулан хийжээ. Тэрбээр “Тэргэнцэр нь зөвхөн явахад тусалдаг хэрэгсэл биш. Энэ нь амьтны биеийн нэг хэсэг болж, эзэнтэйгээ урт удаан хугацаанд эрүүл амьдрах боломж олгодог. Тиймээс би амьтдыг илүү жаргалтай болгож, эздийнх нь ачааг хөнгөлөхийг хүссэн юм” хэмээн ярьжээ.

Categories
мэдээ цаг-үе

​Эмнэлэг, тусгаарлах байр, оношилгооны төвийн 2,201 кг аюултай хог хаягдлыг устгажээ

Эмнэлэг, тусгаарлах байр, оношилгооны төвийн 2201 кг аюултай хог хаягдлыг  устгажээ

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зам цэвэрлэгээний ажлыг тохижилт үйлчилгээний 21 компанийн 963 ажилтан гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар 153 удаагийн рейсээр 715 тонн хог хаягдлыг цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэгүүдэд хүргэжээ. Эмнэлгийн аюултай хог хаягдлын тээвэрлэлт, устгалыг хоёр компанийн 31 ажилтан, дөрвөн машинаар эрүүл мэндийн байгууллага, тусгаарлах байр, оношилгооны төвүүдийн 2,201 килограмм аюултай хог хаягдлыг устгасан байна.

Мөн золбин нохой, муур устгалын гурван компани 173 нохой, муурыг устгасан байна. Одоогийн байдлаар ариутгал, халдваргүйтгэлийн 15 байгууллагын 28 машин, 74 ариутгагчид ажилдаа гарсан байгаа талаар мэдээллээ.